
Түвшин явсаар Дарханд ирэн цаасан дээр бичсэн хаягийг хүмүүсээс асуусаар яван очлоо. Хаалгыг тогшин гэрэвшхийн мэнд мэдсээр орвол тарган биетэй нь хосолсон ааш муутай байрын ярвайсан эмэгтэй
ганцаараа байв. – Сайн байна уу та би Саруул эгчийн нөхрийн дүү Түвшин байна – Сайн сайн, хүрээд ирсэн үү? хэмээн тоомжиргүй дуугаран цааш ороход Түвшин яахаа мэдэхгүй үүдэнд гутлаа тайлан
араас нь даган орлоо. – Чи ажил хийнэ гэсэн үү? Би нэг хүнд хэлсэн байгаа хэзээ болох үгүйг мэдэхгүй байна – Би хүлээж байя аа эгч ээ – Хаана байх билээ? – Нөгөө юу … хаана ч байсан болноо – Юу хаана ч
байсан болно гэж, би чамайг гэртээ байлгаж чадахгүй шүү. Өөр очих газар байвал цай уучихаад эртхэн хөдөлдөө – Аан за, тэгээд би тантай яаж холбоо барих билээ? – Би чамд гэрийнхээ утасны дугаарыг өгье,
очсон айлд чинь утас байгаа биз надруу залгаад дугаараа өгчих. Ингэнэ чинээ санаа байсан Түвшин юу ч хэлж чадсангүй цай уучихаад тэднийхээс гарав. Түвшин гараад хаачихаа мэдэхгүй

байснаа нүдэнд нь зочид буудал гэсэн гарчиг харагдахад маш их ядарч байсан болохоор тийшээ явлаа. Өрөөндөө орон усанд орчихоод орон дээрээ хэвтэн бодолд дарагдана: За байз надад хэдэн төгрөг байгаа билээ? Тэр мөнгөөр би буудалд хэд хонох вэ дээ. Ажил бэлэн биш байсан л юм байна ш дээ. Маргааш аавын хамаатныг олж уулзахаас. Ээж надад яаж мэдэж хаягийг нь өгсөн юм. Юмыг яаж мэдэх вэ юу ч болсон аваад яв гээд өгч байсан нь ингэж хэрэг болно гэж хэн мэдлээ. Олон жил уулзаагүй намайг юу гэх бол. Эрхбиш таних л байгаа даа. За за оройноос өглөө сэргэлэн гэж маш их ядарч байна, өглөө л учраа
олохоос. Маргааш нь Түвшин хайсаар аавынхаа хамаатны ахынхыгаа олон очлоо. Учир байдлаа хэлэн тэднийд суухыг гуйхад тэд ч зөвшөөрөн суулгав. Түвшин ямартаа ч орох оронтой болоодохов. Орой нь гэрийнх нь утсаар ажил захьсан эгчдээ ярьж утасны дугаараа өгөөд ээжрүүгээ залгалаа. – Сайн байна уу ээжээ, би Дарханд ирчихсэн санаа зоволтгүй шүү – За болж ээж нь харин ярихыг чинь хүлээж байлаа. Энэ дугаар Саруул эгчийнх нь эгчийн гэрийн дугаар юмуу? – Үгүй ээ би Норов ахынд байна. Тэр эгч намайг гэртээ суулгахгүй гээд ашгүй та Норов ахын хаягийг өгсөн болохоор би эднийд хүрээд ирсэн – Өө тиймүү. За ямартаа ч санаа амарлаа ээж нь – Ээжээ би айлын утсаар
ярьж байгаа болохоор төлбөр нь хэцүүдэж байх шиг байна. Тэгж байгаад ажилд ороод төвхнөөд ирэхээрээ яринаа – Тэгдээ, одоо яасан юм байгаан гэхээс наад айл чинь ч хэцүүхэн л хүмүүстэй дээ – За гайгүй ээ баяртай ээжээ Маргааш нь Түвшин нөгөө эгчрүүгээ нэг залгах гэснээ айлын утасыг хамаагүй дур мэдэн хэрэглээд байж чадсангүй дэмий л Дархан хотын гудамжаар хий сэлгүүцэн танилцан явсаар орой нь л байгаа айлдаа ирлээ. Иймэрхүү байдалтай гурав хоноход нөгөө ажилд оруулна гэсэн эгчээс нь сураг байдаггүй. Гэрлүү нь залгатал утсаа авсан хэдий ч Түвшин гэх нэрийг сонсоод шууд утсаа тасалчихав. Багаасаа бүхнийг шийдэн, хүн царай алдаж
сураагүй Түвшин энэ бүх болж байгаа байдал, дээрээс нь хэдий гэртээ байхыг зөвшөөрсөн ч өдөр ирэх бүр Түвшинд шууд хэлэхгүй ч тойруулан хэлж байгаа үгсийг тэвчинэ гэдэг үнэхээр бэрх байлаа. Түвшин өглөө нь гарч зар сонин аваад ажилд авна гэсэн зарын дагуу уулзаж явсаар ашгүй нэг компанид нягтлангаар ажилд орохоор боллоо. Ажилд орсон компани нь зочид буудал, диско бар, худалдааны төв ажилуулдаг газар аж. Түвшин захиралтай нь уулзан шууд л яриандаа орлоо. – Захирал аа би үнэндээ Дарханых биш тийм болохоор надад учраа олтол түр байрлах газар хэрэгтэй байна. Өөр бусдаар ямарч асуудал байхгүй ээ – Чи тэгээд манай энд юу хийж яваа
юм бэ? – Бэр эгчийн эгч нь уг нь ажилд оруулаад өгье явуулчих гэж хэлсэн. Тэгээд л би өөрөө хүсэж байсан болохоор шууд л маргааш нь гараад наашаа хүрээд иртэл ажил ч үгүй, танил ч үгүй, орох орон ч үгүй болчихлоо – Дипломыг чинь харлаа Улаанбаатарт ажил хийж болоогүй юмуу? – Харин … гээд нэг хэлэх гэснээ яагаад гарсан гэвэл юу гэх билээ хэмээн бодон: Ажил хайж үзсэн ч нэг л болоогүй гэх үү дээ – За за ойлголоо. Чи түрдээ манай буудлын нэг давхарт нэг өрөөнд байрлаж байж болно. Дипломыг чинь харахад сайн л байна за амжилт – Баярлалаа танд, би хичээнээ Түвшин баяртай нь аргагүй захиралын өрөөнөөс гарахдаа жолоочтой нь санамсаргүй мөргөлдчихөв. – Яанаа уучлаарай би анзаарсангүй – Та зүгээр үү? хэмээн өөдөөс нь сөргүүлэн асуух өндөр биш ч тэгш биетэй,
шийдэмгий эршүүд харцтай, өөрөөс нь нэг их хол ах биш бор залууг хараад Түвшин хүсэж байсан бүхэн нь ингээд бүтсэнд баярлан нүүрэндээ хайр татам инээмсэглэл тодруулаад – Зүгээр, зүгээр баяртай гээд гүйх нь холгүй тэндээс гарлаа. Гадаа гарч хажууханд харагдах дэлгүүр орон байгаа багахаан мөнгөндөө хоосон шахуу дэлгүүрээс талх, сүү авахаар дугаарлан зогсож байтал араас нь өнөөх үүдэнд мөргөлддөг залуу ороод ирэв. – Дарга чамайг нүүлгээд ир гэнээ, юу ч гэсэн үг юм? – Дарга намайг буудлынхаа нэг давхарын нэг өрөөнд суухыг зөвшөөрсөн юм – Аан чи манайд шинээр ажилд орж байгаа хэрэг үү? Танилцая Төгсөө, даргын жолооч – Түвшин … юун сайн юм яаж юмаа авчирдаг билээ гэж бодож байлаа ашгүй дээ Тэр хоёр
дэлгүүрээс гаран машиндаа суугаад Түвшингийн ахынхруу юмыг нь авахаар явж байхдаа бүр дотно сайн танилцав. Түвшин Норовынд орон авсан сүү, талхаа өгөөд өөрийн гэсэн юмаа цүнхэндээ хийгээд гарахдаа Норовт үнсүүлэн – Маш их баярлалаа та хоёртоо, төвөг удсанд уучлаарай – Чи тэгээд үнэхээр явах гэж байгаа юмуу? Хэмээн эхнэр нь худал, үнэн аль нь мэдэгдэхгүй асуувал Түвшин инээмсэглэн – Тиймээ эгч ээ би ажилд орсон. Захирал намайг буудлынхаа нэг өрөөнд суухыг зөвшөөрсөн – Аан за болж дээ. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг дээ. Хэрэг болбол ярьж байгаарай. Ээждээ мэнд

хүргээрэй. Муу талийгч ахаас минь хойш сураг тасраад байсан хүн ингээд нэг өдөр охиноо явуулчихдаг бас л … юу ч гэмээр юм ямартаа ч хамаатан гэдгээ мартаагүй л юм байна хэмээн ширэв татвал Түвшин олон ч юм ярьсангүй эелдэгээр тэр хоёртой салах ёс хийгээд гарлаа.