Home Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “7-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “7-р хэсэг”

0 second read
0
0
2,190

Даваа гэртээ зээгээ харан хажуугаар нь ойр зуурын юм хийн сууж байтал гэнэт охин нь ороод ирэх нь тэр. – Хүүе ээжийн охин сайн уу? гэнэт ороод ирдэг алив, яасан ядрангуй харагдаж байнаа хэмээгээд

үүдэнд хөшсөн мэт зогсох охиныхоо өөдөөс майжигнан очин нулимс цийлэгнэн, хайр гэрэлтсэн нүдээр энхрийлэн хараад гараа сарвайвал Түвшингийн бүх тэвчээрийн хүлээс алдран ЭЭЖЭЭ … хэмээн

цурхиртал уйлан ээждээ тэврүүлэн суун туслаа. Даваа ч ялгаагүй охиноо санасан сэтгэлээ барьж дийлэлгүй нүүр нүдгүй үнсэн энгэртээ тэвэрхэд ээжийнхээ сайхан үнэрийг хичнээн санасанаа Түвшин сая л

мэдлээ. Хоёул уйлалдан нэгнээ түшин орон дээр очин суутал хүү тэдний уйлах дуунаас айсан бололтой би энд байна гэх шиг хамаг чангаараа уйлахад сая ухаан орсон мэт ээж, охин хоёр холдон Даваа

хүүг эрхлүүлэн тэврэн тайвшируулав. – Ээж минь, миний сайхан ээж минь та минь яасан ч сайхан юм бэ дээ, би таныгаа ямар их санав аа – Ишш ээжийн жаахан охин ямар ч их ядраав дээ. Хоол, цайнаасаа

холдоод цонхийгоод зөндөө турчихсан байна. Ээж нь сайхан гарынхаа шөлийг хийгээд өгье амарч үз – Гайгүй дээ ээж минь, замдаа л жаахан ядарлаа – Ээж нь охиноо мэдэлгүй дээ. Наад нүдэнд чинь хурсан гуниг бүгдийг нь хэлээд байна. Харин ажлаасаа болж уу?, хар хүнээс болж уу? … хэмээхэд Түвшин сандран – Аль нь ч бишээ ээжээ. Би таныгаа, гэрээ, нутагаа санаад л гүйгээд ирлээ – Тэгэлгүй дээ хэцүү байвал хүрээд ирэх ээж нь байна. За тэгээд сонин хачинаа яриад байгаарай – Яринаа ээжээ би эхлээд замынхаа шорооноос салаатахъя – Тэгэлгүй дээ охин минь, би гэж мунгинуу хүн юундаа яарах вэ. Хэсэгтээ сайхан гэртээ амраад ав – За ээжээ. Манай жааханаа ямар том болоо вэ? Алив эгчийн хөөрхөн дүү нааш ир хэмээн дүүгээ тэврэн авах гэтэл хүү гэнэт

танихгүй хүн өөрийг нь тэврэх гэхэд бишүүрхэхдээ эмээгийнхээ хормойноос зууран араар нь орвол Даваа – Хүүе эгчдээ үнсүүл миний хүү – За яахав ээ ээжээ, тэгж байгаад дасна биз Түвшин усанд орон, ээжийнхээ гарын хоолыг идээд бие нь хөнгөрөн, сэтгэл нь тайвшираад ирсэн болохоор ямартаа ч ээждээ бүгдийг хэлэхгүй байхаар шийдэн ойр зуурын юм ярьсаар цаг ч нилээн орой болсон тул унтахаар хэвтлээ. Хар багаасаа унтаж өссөн орон дээрээ хэвтэж байхдаа аавыгаа явсан өдрөөс өнөөдрийн өдрийг хүртэлх бүхнээ бодон инээхдээ инээж, гуниглахдаа гуниглан байсаар өглөөтэй золгов. Сүүлийн хэдэн жил бараг анх удаагаа урд шөнийнх шиг сэтгэл амар, сайхан унтсангүй. Хоёр гараа тэнийлгэн суниагаад бостол танил

банштай цайны үнэр хамар цоргих нь тэр. Тэрээр унтлагын хувцастайгаа өрөөнөөсөө гүйсээр гаран гал тогооны өрөөнд бөгтөгнөн цай самран зогсох ээжийнхээ араас нь очин тэвэрч аваад – Ямар гоё үнэртэж байнаа ээж минь би таныхаа энэ тансаг үнэрийг, энэ сайхан цайг чинь уухыг хичнээн өдөр хүссэнийг та минь мэддэг ч болоосой – Тэгэлгүй дээ охин минь. Одоохон цай буцаллаа, яваад хувцасаа өмсөөд ир. Өглөө эгч нь ирээд явсан. Чамайг ирсэнийг мэдээгүй байна, өрөөнд чинь орж үнсэхэд чи сэрэхгүй байсан шүү хэмээгээд инээвхийлэхэд Түвшин ч даган инээгээд – Ажаа намайг юу гэж байна? – Юу гэхэв дээ, их ядарсан байна сайхан амраагаарай гээд хүүг орхих гэснээ аваад

явсан. Ээжийнхээ ийнхүү ярихыг сонсоод Түвшин золтой уйлчихсангүй өмөлзөөд ирэхэд ээж нь: Хорь хүрчихээд л нялхамсаад тэгээд нулимс цийлэгнүүлээд өрвөлзөөд байдаг юм шүү. Яваад хувцасаа өмсөөд ир өнөөдөр ээжтэйгээ сайхан амарнаа – За ээжээ одоохон Түвшин ээжийнхээ гарын банштай цайг оочин, оочин уухад хамаг хар хөлс нь асгаран хацар нь улаа бутран сууна. Даваа охиныхоо өөдөөс харан өөрийнхөө цайг яарамгүй оочин сууснаа түрүүлэн ам нээн – Дахиад идэх үү? – Үгүй ээ ээжээ зөндөө идчихлээ ёстой ойрдоо ингэж цадталаа идээгүй юм байна шүү – Чи чинь ажил хийж байгаа хүн өөрөөсөө яах гэж идэх юмаа харамладаг байнаа.

Өдий том болчихоод хүн зовоогоод зүгээр – Бишээ ээжээ … гэдэс биш сэтгэлээ цадтал хооллоогүй юм байна гэж байхад – Аан за … тэгээд ээждээ хэлэхгүй юмуу? – Юу хэлэх гэж? – Яагаад гэнэт хүрээд ирсэнээ. Чи ямарч шалтгаангүй шантраад хүрээд ирэх хүүхэд биш, нэг л юм болж тиймээ? Хэмээн өөдөөс нь нуухын аргагүй нүдээр нэвт ширтэн харахад Түвшин энэ л харцнаас нь айдаг хэвээрээ тул хаанаас эхэлж юуг нь хэлэх талаараа хэсэг бодож байгаад ээжийнхээ өөдөөс мөн харан – Үнэндээ ээжээ миний бие өвдөөд, би байгууллагын нэг газар тушаах ёстой байсан мөнгийг эмчилгээндээ хэрэглэчихсэн юм. Тэгээд хэд хоног халуураад босож ажилдаа ч явж чадаагүйдээ тэр чигтээ

үлдсэн мөнгөөр нь зардал хийгээд гэртээ хүрээд ирлээ – Тэгж л таарна. Юу нь өвдсөн юм охин минь, одоо тэгээд гайгүй юу даанч наад царай чинь их цонхигор байсан юм, алив хамт эмнэлэг явж үзүүлье – Одоо зүгээрээ ээжээ. Миний өндгөвч өвдөөд эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэж байгаа. Би эмээ аваад ирсэн болохоор санаа зовох юм байхгүй ээ – Та нар гэж яасан ч хэврэг юм бэ дээ. Би та зургааг төрүүлэх гэж худалч хүнд хамрын ханиад ч хүрч байсангүй. Тэр өндгөвч нь яаж ч өвддөг юм мэдэх юм алга – Доороосоо даарч явсаных л байх даа. Охин нь ч гэсэн мэдэх юм алга. Энэ яахав ээжээ би таниас нэг юм гуймаар байна – Тэг тэг юу билээ? – Ээжээ би Улаанбаатар явахгүй ээ, та надад хийчих ажил байвал олоод өг тэгэх үү. Би нягтлангийн анги төгссөн юм чинь хаана ч, ямар ч газар ажиллаж чадна – Одоо би хэнээсээ

асуудаг билээ. Аавынх нь нэр байна сураглъя даа – Хичээгээрэй ээж минь. Би ингээд гэрт суугаад баймааргүй байна. Одоохондоо ч яахав ах, эгч нар надад юм хэлэхгүй ер нь тэгээд хорь хүрчихээд ээжээрээ тэжээлгээд гэртээ гэдэсээ илээд хэвтээд байлтай биш тиймээ. Юун төлөө дөрвөн жил номын дууг нь сонслоо – За за тэр олон үгээр яахав наад биеэ л сайн тэнхрүүлээд ав. Ээж нь хэдэн хүнтэй очиж уулзаад үзье. Түвшин ээжийгээ гаргаад гэртээ ганцаараа үлдсэн хойноо үлдсэн жаахан мөөгөө гарган аягахаан хар шөл хийж уугаад нэг мэдэхнээ унтчихсан байв. **** Түвшин гэртээ ирээд нэг мэдэхнээ бараг нэг сар болох гэж байв. Ээж нь хэдэн хүнтэй уулзсан ч ажилд авчих орон тоо байгаагүй болохоор дэмий л гэртээ ээждээ хань болон хүлээнэ. Эхэндээ Түвшинг бүгд эрхлүүлэн хаяа нэг халаасны мөнгө өгдөг байсан нь удах

тусам багассаар. Ах, эгч нар нь юм л бол ажилгүй байгаа Түвшинг дуудан ойр зуурын зүйлс хийлгэн, хүүхдүүдээ харуулах, цэцэрлэг сургуулиас нь зөөх гэх зэргийн юм хийлгэж Түвшин ч ингэж сураагүй хүн энэ байдлаасаа сүүлдээ залхаж эхлэв. – Ээжээ нөгөө хүмүүсээс чинь сураг алга уу? – Байдаггүй ээ, одоо ч намайг хэн ч тоохоо больж дээ – Би буцаж хот явдаг юмуу, очиход их газар байна учир нь олдох биз – Харин ээ яадаг шүү юм байгаан … тэд ийнхүү ярилцангаа боорцогоо хайрч байтал том бэр нь хүүгээ авахаар ирэв. – Та хоёр минь юу хийж байгаа юм? – Өө харин хэдэн боорцог хайрдаг юмуу – Яасан

гоё юм бэ, ээжийн боорцог ч амттай даа – Нээрээ чи эгчээсээ дүүдээ ажил асуусан уу? – Өглөө асуусан Түвшинг хүрээд ир гэсэн – Хөөх нээрээ юу баярлалаа эгч ээ – Чамайг хэзээ ч хамаагүй хүрээд ир, нэг ажил байгаа хурдан бол сайн гэж байсан – Ашгүй минь гэж би маргааш яваад очье – Ээ гялай минь буянаа нэм хэмээн Даваа амандаа бувтнаад бэрдээ цай аяглан өгвөл бэр нь цүнхнээсээ түрүүвчээ гарган – Түвшин миний дүү ажилтай болтолоо хэрэглээрэй. Дархан хэдий ойрхон ч зэргэлдээ сум биш болохоор өдөр бүр гүйгээд ирж чадах биш

– Баярлалаа эгч ээ … үнэхээр их баярлалаа Ингээд Даваа, Түвшин хоёрын санаа зовж байсан асуудал шийдэгдэж Түвшин маргааш нь гэхэд л унаанд суун Дархан хэмээх их хотруу өнгөрсөн бүхнээ үлдэн хөөж шинэ амьдрал эхлүүлэхээр бэр эгчээрээ эгчийнх нь гэрийг сайн заалгаж аваад хөдөллөө:

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…