Home Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “6-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
2,151

Түвшин гэртээ ороод ямарч шийдвэр гаргаж чадахгүй мухардан яагаад, хэзээ, хаана нь алдчихсанаа олохоор бодолд дарагдан сууна. “ Би юуг буруу хийсэн болоод ингэж байгаа юм Нямаа. Чиний надад

хайртай байсан гэдэг үг, надад гаргадаг байсан халамж, сэтгэл бүгд худлаа байсан гэж үү арай ч дээ. Би хорин нас ч хүрээгүй жирэмсэн болчихоод ээж болно гэж баярлаж байсныг яана. Аав ч тэр, чи ч тэр ер

нь яагаад ийм байдаг юм бэ? Би одоо яасан нь дээр вэ? Чи эхнэрээ жирэмсэн байх хооронд л намайг зүгээр ашиглаж байсан гэж үү. Бодохоос л гомдох юм новш гэж. Би нэг шийдвэл тэр чигтээ шийдэж

чадна. Нэг бол энэ хүүхдийг авхуулах, үгүй бол хүүхдээ төрүүлээд гэрт чинь очиж чиний амьдралыг бусниулах хоёр л зам байна. Бодит байдал дээр бодоод үзвэл би өөрөө айлын хажуу өрөө түрээслэж

суудаг, дөнгөж ажилд орсон дээрээс нь нас минь ч бага болохоор хүүхдээ ганцаараа төрүүлэн, өсгөж чадах болов уу. Жирэмсэн байна гэж бодоод үзэхэд гэдэс томрох тусам би ажил хийж чадахгүй, энэ хоёр

ч намайг явуулах байх. Тэр үед би яах билээ. Яасан нь дээр вэ ??? ” Түвшин шийдвэр гаргаж чадахгүй өрөөн дотуураа өөртэйгээ ярин холхиж байтал байгууллагын тушаах ёстой мөнгө цахилгааныг нь татаагүй цүнхнийх нь завсараар харагдахад олон ч юм бодолгүй шийдвэрээ гаргав. Маргааш нь өглөө босоод ажилдаа явсангүй харин хайж байгаад нэгэн хувийн эмнэлэгт үр хөндүүлэхээр хүлээн сууна. Түвшингийн нас залуу дээрээс нь өөрөө л шийдвэрээ гаргадаг зан нь түүнийг үр хөндүүлэх гэсэн сонголтон дээр хатуу зогсоов. Анх удаагаа жирэмсэн болсон ч үрээ хүн болгон төрүүлэх хувь байсангүй тавиландаа гомдлон нулимсаа залгин байж өөрөөсөө л гарч болох

зориг тэвчээрээ гарган үр хөндүүлэв. Тэгж өвдөнө чинээ үнэндээ санасангүй. Үр хөндүүлчихээд ажил дээрээ очино гэж байсан ч бүх бие нь шархиран, зүрх нь ч тэсэхүйеэ базлан бэрх байсан тул гэрлүүгээ такси барин явлаа. Хамаг бие нь дагжин чичирч байсан Түвшин арайхийн хаалгаа онгойлгон орвол хоёр хөгшин гадагшаа гарах гэж буй бололтой хувцасаа өмссөн байв. Түвшин шүдээ зуун инээмэр аядаад – Та хоёр гарах гэж байгаа юмуу? – Тиймээ хүү бид хоёрыг сувилалд амраана гээд эрхийн бичиг хүртэл авчихаж – Өө за … Түвшинд үнэндээ ярих ч тэнхэл байсангүй тул гуталаа тайлан өрөөлүүгээ явах гэтэл эмгэн – Түвшин минь бие чинь зүгээр үү наад

царай чинь цонхийчихож – Харин бие өвдөөд ажил дээрээс чөлөө аваад ирлээ – Ээ харлаа эмчид үзүүлсэн үү алив хэмээн гараараа духан дээр нь дарж үзээд: Халуурч байна ш дээ манайд чинь халууны эм юу билээ хэмээн майжигнан эмийн сангаа гаргахаар явах гэтэл Түвшин – Зүгээрээ ажаа би замаараа эм авчихсан. Та хоёрыгоо гаргаж өгч чадахгүй нь уучлаарай – Зүгээр, зүгээр эмээ уугаад сайхан халуун хөнжилдөө ороод хэвт. Бид хоёр яах вэ – За сайхан амраад ирээрэй баяртай Түвшин хоёр хөгшинийг гаргаад юм идэх хүсэл ч, тэнхэл ч байгаагүй болохоор эмчийн хэлсэнээр мөөг л арайхийн буцалган бариад өрөөндөө орж орондоо орлоо. **** Ням ажлынхаа хаалгаар

орохдоо хэн нэгнээс дальдчих мэт нүүрэнд нь айдас хурган орсон ч аз болж Түвшин ирээгүй байв. Нуруугаа цэх болгоод өрөөндөө орохдоо хэнд хандаж байгаа нь мэдэгдэхгүй дуугаа чангаруулан – Түвшин хаачсан юм? – Ирээгүй даргаа – Цаг хэд болж байгаа болоод ирдэггүй билээ. За за ахлах ороод ир Ням дахин Түвшинг асуусангүй. Түвшин маргааш нь бас ирсэнгүй. Яагаад ч юм муу совин татан гэрийнх нь гадаа очин исгэрсэн ч гарч ирээгүй тул хэсэг харзнаж байгаад харив. “ Түвшин минь намайг уучлаарай. Би маш муухай юм хийсэн муу хүн гэдгээ мэдэж байна. Тэгэхдээ чи надаас ингээд бүр явж болохгүй ш дээ.

Чамайг харахгүй ямар хэцүү байгааг мэддэг ч болоосой. Би эхнэртээ хайртай, миний хүүг төрүүлсэн гэтэл чамд бас хайртай болчихсон чинь чи бас жирэмсэн болчихсон гэх юм. Би чамайг хайрласан нь миний буруу болохоос өөр ямарч буруу надад байхгүй, би гэр бүлээ л сонгосон ” хэмээн дотроо өөрийгөө өмөөрөн бодон суутал ахлах хаалгыг нь тогшин сандарсан байдалтай орж ирээд – Даргаа энэ Түвшингээс сураг байна уу, цаадах чинь нөгөө газрын мөнгийг тушаагүй байна. Сая надруу яриад уурлаад бөөн юм болж байна – Тийм үү, надтай ярьсан өвдсөн гэсэн. Хэдэн төгрөг билээ намайг та нарт хэлчих гэснийг мартчихаж хэмээгээд түрүүвчээ гарган өөрөөсөө мөнгө гарган тушаалгуулав. Харин дотороо: Түвшин минь би

чамайгаа ямарч байсан нэг удаа аварлаа. Ажилдаа ир л дээ, хэрэг болоод мөнгө үрсэндээ бантаад ирж чадахгүй байгаа юм бол би зохицуулчихлаа. Чамайгаа ямар их санаж байнаа. Ерөөсөө би өнөө орой танайд очно шүү хэмээн яг л урд нь өөрт нь хэлдэг байсан үгээ энэ удаа өөртөө хэлээд ажилдаа орлоо. **** Түвшин үр хөндүүлээд дээрээс нь хоол цай нь холдон бас болоогүй байгууллагынхаа мөнгийг үрчихсэн хүн бодолд дарагдан хэвтэнэ. Эхний өдөр маш их халуурч хамаг бие нь шархиран өвдөж байсан болохоор тэр тухайгаа бодсонгүй. Ядаж байхад гэртээ ганцаараа байгааг хэлэх үү бүх зүйл түүнд маш хэцүү санагдаж байлаа. Энэ л үед тэртээ олон жилийн

өмнө яг ингээд орхиод явсан аавыгаа бодон ээж нь яаж тэсэж гарсаныг мэдэхийн хувьд өөртөө хатуу шаардлага тавин орноосоо босож аягахаан хар шөл хийж уухад бүх биенийх нь хүйтэн хөлс гарч сая л нэг тавираад ирлээ. Яагаад ч юм цонхон дээрээ очин хэн нэгнийг харуулдан зогсоно. Хэзээ ч ирэхгүйгээр явсан хүнийг юу горьдож яана гэж бодож тэгдэг юм өөрийн мэдэлгүй харуулдаад байдаг болчихсоныг өөрөө ч мэдэхгүй байлаа. Юу хараад байгаагаа ч мэдэхгүй зогсож байтал гэнэт танил машин харагдах нь тэр. Түвшин бушуухан хөшигнийхөө ард нуугдан хүчтэй хурдан цохилох зүрхээ гараараа

даран нүүрэнд нь тодроод ирсэн инээмсэглэлийг хоромын төдий гашуун нулимс хацрыг нь даган урсаж арилгав. Ням гадаа нь хэсэг исгэрэн зогсож байгаад явлаа. Түвшин энэ бүхнийг хөшигнийхөө цаанаас харсаар. Гараад очих хүсэл байвч биеэ барин хайртынхаа царайг сүүлчийн удаа гэх шиг харуулдсаар явуулав. Маргааш өглөө нь Нямын царайг харсандаа юу нэг бол халуун нь буусандаа юу бие нь хөнгөрөн сэргээд ирлээ. Багагүй хугацаанд амьдарч байсан өрөөгөө хичнээн ч удаан харж зогссон юм тэгж тэгж шийдвэрээ гаргаад

өөрийн гэсэн бүхнээ бөөгнүүлэн явахад бэлдэв. “ За байз яаж холбоо барьж хэлэх билээ. Шууд ингээд орхиод явж болохгүй. Тэр сайхан хүмүүсийн итгэл, сэтгэлийг эвдэлтэй биш. Маргааш охиных нь ажил дээр очиж учир байдлаа хэлээд бас нутагруу явах унаа сураглая даа. Ээжээ охин нь удахгүй тань дээрээ очлоо. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг биз дээ. Ээж дээрээ л очье … дараа тэгж байгаад ажилд ороод боломжтой болохоороо саяын үрсэн мөнгөө заавал өгнө. Би хүнд өртэй байх дургүй, яалт ч үгүй болчихоод би

мөнгийг чинь түр хэрэглэчихлээ уучлаарай. Манайхан намайг юу гэж ярьж, бодож байгаа бол. Муухай хүүхэн байгууллагын мөнгө аваад тэр чигтээ ажлаа таслаад алга болчихлоо л гэж байгаа байх даа. Ням ажилдаа орсон болов уу? , Намайг санаж, дурсаж байгаа болов уу?, миний ийм байдалтай байгааг мэдэхгүй бас л буруугаар бодчих вий дээ. Хэрэв тэгсэн бол над дээр ирнэ гэж үү? мэдэхгүй, мэдэхгүй үнэндээ яахаа ч мэдэхээ байчихлаа. Сайхан нутагтаа гэртээ харьж, ээждээ л учраа хэлж тэндээ төвхний дөө. Баяртай Улаанбаатар минь чи надад энэ богинохон хугацаанд олон жаргалтай сайхан дурсамж, бас хатуу ч

гэмээр шархыг үлдээлээ … баяртай ”. Маргааш нь Түвшин охиных нь ажил дээр очин яаралтай хөдөө явах болчихлоо хэмээн худлаа хэлэн хамтдаа харьж байрыг нь хүлээлгэн өгөөд тэр өдрөө нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…