Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “3-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,167

“15 жилийн дараа” Түвшин ажлаасаа ядарч унах гэсэн хүн гэрийнхээ хаалгийг түлхүүрдэн өлмий дээрээ гишгэсээр өрөөндөө орлоо. Маш их өлсөж байсан ч айлын хажуу өрөө хөлслөн сууж байгаа тэрээр

хувцасаа солин бас л өлмий дээрээ гишгэн явж ариун цэвэрийн өрөө ороод дараа нь угаалгын өрөөнд усаа чимээ гаргахгүйг хичээн угаалтуурынхаа ханыг налуулан аажуухан гоожуулан гар нүүрээ

угаачихаад өрөөндөө орон гэрэлээ унтраан ширээнийхээ ард суун ширээний чийдэнгээ асаагаад дэвтэрээ гарган хичээлээ хийн суув. Өдөр бүр нэг л хэвийн өглөө хичээлдээ явна, хажуугаар нь төлбөрөө

төлөхийн тулд давхар ажил хийн өөрийгөө болгоод явах Түвшинд цаг хугацаа хамгаас үнэтэй билээ. Орондоо орон унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй. Аавтайгаа хамтдаа байсан дурсамж нь гэнэт бодогдоход

тэрээр дотроо “ Хэрэв аав минь байсан бол би өдийд бусад хүүхдүүдийн л адил зөвхөн хичээлдээ гүйгээд, сурах ёстой бүхэндээ бүх цагаа зарцуулаад явах байсансан. Гэвч одоо яаая гэхэв. Ээж минь

биднийг өсгөх гэж төдийгөөс өдий хүртэл амрах ч завгүй зүтгэсэнсэн. Ээж минь та яаж болгохоороо биднийг бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлэн, зөв бодолтой зөв хүмүүжилтэй өсгөж чадсан байнаа. Одоо л та минь амарч байгаа байх даа. Би ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш, ах эгч нар минь өөрсдөө гэр бүлтэй болж өөрсдийгөө л болгоод яваа хүмүүсээс би албатай юм шиг сургалтын төлбөр хий гэж хэлж чадахгүй ээ. Энэ улс орны байгаа байдал ч юу л болоод байна даа. Бүх юм орвонгоороо эргэх шиг л болчихлоо. Дахиад жаахан л гүрийчихвэл ч одоо юу байхав удахгүй төгслөөдөө. Бидэнд хэцүү байсан үеүд нэг биш байсаан. Тэр бүхнээс хүүхдүүд нь нэгнээ гэх чин сэтгэл, зүсэм талх ч байсан хувааж идэх, ямарч хэцүү байсан бусдаас

гуй.лга гуйгаагүй бардам зантай болон өсөж чадсаан ээжээ. Энэ бүхэн таны минь л ухаан”. **** Түвшин ажил дээрээ сууж байтал тасгийнх нь дарга дуудав. – Түвшин минь ийшээ суу. За ажилдаа хир гаршиж байна даа, болмоор байна уу? – Гайгүй дээ даргаа нэг үеэ бодвол сайн дадлагжиж байгаа – Дадлагажих биш одоо чи жинхлэх болсон. Сургуулиа төгсөнгүүт би амалсанаараа ажилд авсан. Дадлагын нэг сарын л хугацаа байдаг юм – Аан за тэгэхээр би ? – Тэгэхээр чи дараа сараас жинхлэнэ гэсэн үг. Чи туршлагагүй болохоос чадвартай юм билээ. Улам хичээгээрэй. Үүнийг сонсоод Түвшин чихэндээ итгэж чадсангүй хоолой нь зангираад ирэхэд бушуухан дарга нь бодолоо өөрчилчих вий хэмээн санаад – Танд үнэхээр их баярлалаа. Би юу

хэлэхээ мэдэхгүй байна анхныхаа цалинг авахаар таныг заавал хоолонд оруулнаа – За чи амалсан шүү. Жинхэлчихсэн гээд мартав даа. Уулзана гэчихээд одоо хүртэл уулзаагүй л байгаа гэдгээ мартаагүй биз – Үгүй дээ юу боллоо гэж ийм юмыг мартах билээ – Ерөөсөө ингье өнөөдөр чи намайг дайл би завтай – Өнөөдөр үү … уучлаарай би өнөөдөрийн хувьд боломжгүй л дээ яадаг билээ – Тээр харж байна уу, үнэхээр баярлаж ач санаж байгаа бол ямарч ажил байсан хойш тавих бишүү – Нөгөө юу … үнэндээ надад яг өнөөдөр мөнгө жаахан тааруу байдаг – Заавал гадуур явж их мөнгө үрээд юу хийхэв хоёулаа танайд л жаахан ууж, идээд суучихад болох бишүү, хэрэв сэтгэл байвал … гээд өөдөөс нь татгалзахын аргагүй харцаар харах нь тэр – Дарга аа үнэндээ

би айлын хажуу өрөөнд суудаг юм. Хоёр настай хүн байдаг элдэв дуу чимээ гаргаж болохгүй, бас анхнаасаа гаднаас найз нөхдөө авчирахгүй гэж гэрээ хийсэн болохоор яадаг билээ – Тийм үү, тэгээд чи айлын хажуу өрөөнд суудаг хирнээ … тийм гэж харагдахгүй л байдаг даа. Арай чи надаар тоглоом хийгээд байна уу хэмээн хоолойгоо жаахан ширүүлэн дуугарвал өрөөнийх нь утас дуугарав. Ням дугаарыг нь харсанаа гараараа гарч болно гэж дохин утсаа авахад Түвшин амаа хөдөлгөн баярлалаа хэмээгээд өрөөнөөс гарсан хойноо сая нэг уртаар амьсгаа авлаа. Ажил тарах цаг хэдий нь болчихсон өрөөнийх нь хэд эхнээсээ явсаар. Түвшинг овоолгоотой тайлангуудыг шалгаад яваарай гэсэн болохоор Түвшинд буух нь бүү хэл толгой өөд татах ч зав гарсангүй. Ням явахдаа Түвшинд хуудас цаас өгөөд гарав. Түвшин

гайхан цаасыг дэлгэн уншвал: Өнөөдөр 21 цаг гэхэд хойшоо яваад арслантай гүүр хүрэхийн өмнө нэг д.эн буу.дал байгаа тэнд хүрээд ирээрэй. Ямарч ажилтай байсан зохицуул би чамайг 21.10 хүртэл хүлээнэ, ирэхгүй бол жинхлэх тухай яриаг дахин ярих болно … гэсэн байхыг Түвшин байн байн уншин тэр мөртөө цагаа харан сууна. Цаг 20 цагийг зааж байлаа. Шийдвэр гаргаж чадахгүй суусаар л. Өөрийнхөө чадлаар өнөөдрийг хүртэл явсанаа бодохоор бардам зан нь хөдлөн хөдөлгөхгүй, харин цаашдаа яахыгаа бодохоор гүйгээд очмоор ёстой л ацан шалаанд орон сууна. Нөгөө шалгаж дуусга гэсэн тайлангууд нь түүнд ойлгогдохгүй бүр хэцүү болж зовооно. Цаг явсаар 21.00 цаг заалаа. Түвшин даргынхаа бичиж өгсөн зурвасыг харан санаа алдан босоод өрөөн дотуураа холхиж, холхиж байснаа гадуур

хүрэмээ өмсөн өрөөнөөсөө гарлаа. Ням дэ.н буудл.ын өрөөнд мөн л ш.ар ай.раг шим.энгээ цагаа харан хэвтэнэ. Цаг дөхөх тусам сандран арай олохгүй байгаа юм болов уу хэмээн бодоод үүдэнд очин хүлээн авагчаас хүн сурж ирсэн эсэхийг асуувал үгүй гэдэг хариулт сонсов. Холбоо барих ямарч аргагүй тэрээр гадаа гаран тамхилангаа хажуугаар нь зөрөх хүн бүрийг харан байж ядан холхино. Цаг аль хэдий нь 21.50 болов Түвшин ирээгүй л байв. Тэрээр гайхан такси хөлөглөн ажил дээрээ очвол Түвшингийн өрөөний цонх гэрэлтэй

байсанд олон ч юм бодолгүй дотогш орвол Түвшин ширээнийхээ ард толгой өндийх завгүй суугаа харагдахад буцаж гаран хажуугийн гуанзнаас гуляш, мантуутай савлуулан буцан явлаа. Түвшин даргынхаа өгсөн зурвасыг барин гадаа салхинд гарав. Тэрээр нүдээ анин хүйтэн салхинд илбүүлэн хэсэг зогсож байгаад өнөөх бардам зан нь хөдлөн шийдэмгий нь аргагүй зурвасыг уран халаасандаа хийгээд,

бугуйн цагаа тайлан мөн халаасандаа хийгээд шийдэмгий гэгч нь буцан ажилдаа орж хийж байснаа үргэлжлүүлэхэд салхинд гараад толгой нь сэргэсэнийх үү нэгэн бол шийдэж чадахгүй байсан асуудлаа шийдсэндээ санаа амарсаных уу урамтай нь аргагүй гараас нь гарахгүй байсан ажилууд нь урагшилж тэгэх тусам улам улайран суусаар.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *