Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “4-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
1
1,219

Түвшин ийнхүү ажилдаа улайран сууж байтал гэнэт хаалга дуугарахад нь бондгосхийн цочин харвал Ням зогсож байх нь тэр. – Дарга … та чинь … би харин ажилтай байгаад хэмээн хойно урд нь

оруулан сандран хэлбэл Ням хөмсөгөө зангидан муухай харж байснаа – Тэнэг юмуу чи, ажил хэдий чухал байлаа ч өөрийгөө бодооч юу ч идээгүй байгаа даа май энэ хоол – Баярлалаа … би үнэхээр очиж

амжсангүй – Тэр яадаг юм чамайг ингээд суучих болов уу гээд би албаар дуудсан өөр юм байхгүй. Наад хоолоо хурдан ид би хүлээж байя тэгээд хүргээд өгье гээд өрөөндөө ороход Түвшин юу хэлэхээ

мэдэхгүй анх удаагаа хүнээр тэр тусмаа эрэгтэй хүнээр халамжуулж байгаа болохоор нулимс нь өөрийн эрхгүй гарчих гээд байв. Хоолоо идэнгээ нулимсаа залгиж байгаад будаандаа хахаж цацтал Ням гүйж

ирэн ус өгөөд – Хүүе чи хэдэн настай болоод өөрөө ч усаа аваад суучихаж чадахгүй байгаа юм. Май – Баярлалаа даргаа … би харин – За за олон үгээр яахав хоолоо л тайван идэж үз. Хөөх чи ямар ихийг

хийгээ вэ, одоо болно бусдыг нь нөгөө хэдээрээ хийлгэ гээд ширээн дээрхи цааснуудыг хамж аван өрөөндөө орчихов. Түвшин харин энэ удаа тайван хоолоо идэнгээ даргынхаа хөдөлгөөн бүрийг ажин тэрүүхэндээ шоолон жуумалзан сууна. Удалгүй Ням өрөөнөөсөө гараад – Би гадаа машинд хүлээж байя, битгий бас алга болоод намайг эрэл сурал хийлгээрэй дээ. Жижүүр юу ч гэж бодох юм. Би чинь муу ч үгүй хэлтэсийн дарга хүн шүү хэмээн нэг л дотно энгийн хирнээ сэтгэл татам инээмсэглэлээр инээмсэглээд түрүүлээд гарав. Түвшин харин энэ удаа олон юм бодож тээнэглэзэлгүй бушуухан үлдсэн юмаа янзлаад гэрэлээ унтраан араас нь гарав. Хотын гудамжаар хөдөлгөөн

гүйцэд татраагүй аж. Зохиолын дуу машинд нь явахад Ням даган дуулж харин Түвшин чимээгүйхэн даргынхаа дуулахыг сонсон нүдээ анин түшлэгээ налан явна. Ням хажуу тийш харсанаа хөгжимөө аажуухан болгон дохиогоо өгөн замын хажуу тийш зогсоод машинаасаа буун Түвшингийн сандалыг арагшлуулж өгөх агшинд хэн хэнийх нь халуун амьсгал давхцан мэдрэгдэх нь тэр. Түвшин энэ бүхнийг мэдрэхийн сацуу хүүхэн насны омголон хүсэл оволзон зүрх нь хурдан, хурдан цохилон амьсгаа нь давхцаад ирэхэд түүнийгээ мэдэгдчих вий гэсэндээ худлаа унтагч болон яраглаад буруу тийшээ харчихав. Харин Ням сандалыг нь арагшлуулан суудлын бүсийг нь

тайлж байхдаа санамсаргүй хөхөнд нь хүрэхэд боловсорч гүйцсэн жимс шиг жижигхэн боловч хатуу хөх нь түүний дур хүслийг өдөөхөд бушуухан холдон хаалгийг нь хаагаад салгалсан гараар тамхи гарган асаах гэж асаагуураа хэд хэд даран байж сая нэг асаагаад утаагаа суунаглуулан гарган дээш харан уртаар амьсгаа авсаны дараа л нэг уужирч өөрийгөө инээмсэглэн шоолоод эргэж харвал Түвшин эргэж харсан чигтээ хөдлөлгүй хэвтэх харагдав. Ням машинаа асаан Түвшинг дуудаад – Түвшөөн сэрээрэй танайх хаана юм? – Яанаа унтчихсан байна ш дээ. Хаана явна даргаа? – Гандан орох гэж байна –

Аан за би 5 шар орно – Хөөх чи ийм холоос ажилдаа явдаг юмуу? – Надад олдсон л энэ – Энэ бүтэхгүй ээ, тэгээд л чи ажил дээрээ хонон өнжин ажилаад байдаг юм байна ш дээ – Үгүй үгүй би сурах юм ихтэй болохоор л ухамдсаар байтал орой болчихдог юм – Тийм бол сайн л байна. Танай хоёр одоо унтчихсан байгаа юу? – Аанхан тэд 22.00 гээд л орондоо ордог. Харин өглөө 5 цаг өнгөрөөд сэрчихдэг болохоор надад амар байдаг юм – Зөөз … одоо тэгээд ороод зүгээр үү? – Зүгээрээ яавал гэж. Угаасаа надад түлхүүр байгаа миний өрөө наана нь болохоор тэд учиргүй чанга чимээ гаргачихгүй л бол сэрэхгүй л дээ – Аан за … Ням

хэсэг чимээгүй байснаа гэрийнх нь гадаа заалган ирээд Түвшин буух гэтэл гараас нь барин царайчилсан харцаар хараад – Түвшөөн намайг зөвөөр ойлгоорой. Адилхан залуу улс байна юун төлөө хүнд чинь ярь гэж хэл, ойлго гэж тархи байдаг билээ … хоёулаа хамт танайд оръё болох уу? – Та чинь юу яриад байнаа? … арай – Арай юу гэж, би чамайг яав л гэж. Оролдох байсан бол зөндөө л хугацаа, боломж байлаа. Гараа ч хүргээгүйг минь бодоорой. Оюутан байхад чинь дадлагаар ирэхэд л би дарга гээд чамайг яаж бол яаж болох байсан юм шүү хэрэв тийм хүсэл л байсан бол – Тийм л дээ … тэгэхдээ л манайх жижигхэн ор ч

байхгүй ш дээ – Зүгээрээ тэр яадаг юм, би бас хөгшин аав, ээжтэйгээ амьдардаг ялгаа нь тэд намайг хаалга тор хийх чимээнээр л сэрчихдэг юм. Тэрний оронд очихгүй байвал амар – Та эхнэргүй юмуу? – Эхнэр авах зав гараагүй л юм даа. За тэгээд яахуу хамт орж болох уу? – Аан … би үнэндээ юу гэхээ мэдэхгүй байна даргаа нэг л сонин – Битгий ажлын бус цагаар дарга, дарга гээд бай л даа. Адилхан залуу хүмүүс гэж би хэлсэн биз дээ хэмээгээд гарыг нь тавин машинаас буухад Түвшин ч даган бууж тэд шивнэлдэн ярьсаар Түвшингийнд орлоо. Орондоо орон ортол тэд зөвхөн бичгээр ярин ямарч дуу гаргасангүй. Түвшин анх удаагаа эр хүнтэй хамт унтах гэж байгаадаа яагаад ч юм

айх ч шиг, баярлах ч шиг, нэг бол догдлоод ч байгаа юм шиг санагдан хөл нь яг л үүлэн дээр бүжиж байгаа мэт хөнгөн түүнийг дагаад сэтгэл нь ч нялхаран урд өмнө амсаж үзээгүй таашаалыг мэдрэх гэж байгаа мэт болоход орондоо орж чадалгүй харанхуйд ханаа налан сууна. Харин Ням түүний энэ байдлыг цонхны цаанаас тусах сарны туяанд ажин байснаа гараас нь татан хажуудаа хэвтүүлэв. Түвшинд энэ бүхнийг эсэргүүцэх хүсэл байсангүй, тэнхэл ч байсангүй. Ням толгой доогуур нь нэг гараа оруулан дэрлүүлээд нөгөө гараараа дээш харан хэвтэх Түвшингийн хөхийг барин халуун амьсгалаараа төөнөн аажуухан үнсэнэ. Түвшин харин энэ бүхэн нь эвгүй санагдахад биеэ татан аваад чихэнд нь аажуухан – Даргаа болохгүй байхаа, би бэлэн

биш байна – Юу нь бэлэн биш гэж? хэмээн Ням амьсгаадан асуугаад хүзүүн дээр нь үнсэхэд Түвшин яг л тогонд цохиулсан аятай татвасхийснээ – Би … би үзээгүй – Юу үзээгүй гэж? – Нөгөө юу л даа – Эр хүнд тэврүүлж үү, нэг бол үнсүүлж үү? – Аль аль нь – Одоо л үзчих. Би амлаж байна. Чи надад үнэхээр их таалагддаг. Бүр дадлагын оюутан гээд анх ирэхэд чинь харсан цагаас л чи надад таалагдсан. Би миний заяаны хань ирсэн гэж хүртэл ээждээ хэлж баярлуулсан. Чамайг би яагаад ажилаар дардагыг мэдэх үү? Би чамтай илүү олон цаг хамт байхыг хүссэндээ тэр, бусад хүмүүсийн амны бай болохгүй гэсэндээ тэр, яг энэ өдрийнх шиг боломж гарахыг хүлээсэндээ тэр. Ойлгож байна уу Түвшөөн би чамд хайртай болчихсон. Анх хараад л хайрласан. Дурлаа ч үгүй шууд л хайрласан, би хэдий хүртэл хүлээх

ёстой юм бэ?, би өнөөдөр чамайг эзэмдэхгүй ээ зүгээр л эрхлүүлмээр байна, бас хайртай хүүхнээ тэвэрч унтмаар байна. Чамайг өөрөө хүссэн үед чинь чамтай харьцаанд орно амлаж байна … гэтэл хаалганых нь хажуугаар хөлийн чимээ гарахад хоёул хөнжил дотроо шурган орох агшинд уруулууд нь шүргэлцэн авахуйд хэн хэн нь юу ч ярилгүй чимээгүйхэн үнсэлдэн орчлонгоос тасарлаа. Энэ шөнө Ням Түвшинд залуу хүний л амнаас гарах хайрын балыг цутгасаар, харин Түвшин гэнэт болоод байгаа бүхнээ ойлгож чадалгүй сайхан ч юм шиг, эвгүй ч юм шиг байсаар унтаж чадсангүй өглөөтэй золгов. Түвшин хоёр хөгшиний сэрэх цагийг мэдэх болохоор түрүүлэн Нямыг сэрээн өөрөө гарч харуулдаад баригдалгүйхэн шиг гаргав. Нямыг гаргаад Түвшин гэтэн өрөөндөө орон хаалгаа хаав уу үгүй юу хажуу

өрөөнөөс өвгөний ханиах дуу гарах нь тэр. Энэ чимээ бол энэ гэрт өглөө болсоныг илтгэх сэрүүлэг л гэсэн үг аж. Түвшин босон ороо хураагаад өглөөний бэлтгэлээ хийсээр энэ удаа яаран тэмүүлэх сэтгэлтэй ажилдаа явлаа. Ажил дээрээ иртэл Ням ирээгүй байсан тул сая санаа нь амран нүүрийг нь яаж харна гэхээс байж ядан дээрээс нь урд шөнийн явдал нь бодогдон уруул нь чимчигнэх төдийд жаргалтай инээмсэглэл нүүрэнд нь тодрон түүнийгээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ ажлаа хийгч болон сууж байтал өдрийн цайны цагаар Ням сая нэг ирэв. Өрөөндөө орохын өмнө бусаддаа хандан – Сая хурал дээр ярьсан асуудлыг бүгдэд танилцуулах болохоор цайндаа орчихоод бүгд ороод ирээрэй. Аан тийм Түвшин чи өчигдөрийн шалгасан тайлангуудаа аваад ир. Үлдсэнийг нь та нар хувааж аваад шалга. Нэг хамт олон

байж шинэ хүн гээд бүх ажлаа өгч болохгүй биз дээ хэмээгээд өрөөндөө ороход Түвшин өөрийн эрхгүй баярласан сэтгэлээ дарж ядан шалгасан баримтуудаа тэврэн өрөөнд нь орлоо. Өрөөнд ороод тэд тайлан хэлэлцэж байгаа мэт хэд хэдэн тайлан дэлгэн тавьсанаа Ням балаараа ширээгээ товшин – Ядраагүй биз дээ? – Үгүй ээ – Урд шөнө ямар гэнэтийн сайхан байв аа. Би энэ мөчийг мөн ч их хүлээсэн. Болдог бол яг одоо ингээд л суугаад баймаар даанч хүмүүсийн яриа, хардлага гэж бидний тааварлашгүй муухай юм бий – Аанхан – Би өнөөдөр дахиад очиж болох уу? – Мэдэхгүй – За за … энэ дутуу байна дахин шалга гээд өөдөөс нь худлаа тайлан шидтэл Түвшин бас л ингэнэ чинээ санаагүй байсан тул газраар нэг тарсан тайлангаа

хамаж авах хооронд ширээний ард сууж байсан Ням балаа амандаа аваачин хазангаа бусдад харагдуулахгүй гэсэндээ шүднийхээ завсараар – Би өнөө шөнө очино шүү !!! **** Түвшин энэ өдөр бараг анх удаагаа ажлаасаа эрт гарав. Бушуухан харьж орой Нямд хоол хийж өгмөөр санагдаж байсан болохоор энэ. Тэрээр дэлгүүр орон хэдэн хүнс аваад гэртээ ирвэл хоёр хөгшин гоёлын дээлээ өмсчихсөн том хүү нь ирчихсэн тэд гарах гэж байв. – Ашгүй чи өнөөдөр мэдсэн юм шиг эрт ирлээ. Би аав, ээж хоёрыг авч явах гэж байсан юм – Аан за, манай хоёр гоёод хаа хүрэх нь вэ? гээд инээхэд эмгэн – Хүү бид хоёрыг авч явж хүүгийнхээ концертыг үзүүлнэ гэнээ. Ач хүү минь анхны тоглолтоо

хийх гэж байгаа юм. Чи хамт явах уу? – Зүгээр дээ баярлалаа. Би язгуур урлаг ямар сайн мэдэх биш. Ганц өдөр ажил гайгүй эрт тарсан дээрээ жаахан амарч угаалга хийдэг юмуу. Та хоёр минь угаах хувцаснуудаа хийчихсэн үү? – Баярлалаа охин минь, бид хоёр ч чиний ачаар хувцасаа ч угаахаа байлаа даа гээд эмгэн инээхэд хүү нь – Та хоёр чинь харин ч сайн охинтой болчихсон юм бишүү. Түвшөөн чамд их баярлаж байгаа шүү. Биднийг орлоод аав, ээжид минь ханьтай байгаад. Өнөөдөр ах нь аав, ээжийгээ гэртээ авч хононо. Тоглолт дуусаад бид жаахан цайллага маягын юм хийх санаатай. Тэгээд оройтчих болохоор нааш цааш явуулаад яахав зүгээр биз дээ? – Юу ярина вэ харин ч манай хоёр гэрээс гардаггүй жаахан уйдаад байх шиг байсан ашгүй дээ. Би ч хань болох нь маруухан даа. Саяхан

төгсөөд ажилд ороод дээрээс нь жинхэлчих санаатай, ажилдаа гарших гэж илүү цагаар суусаар шөнөдөө л бараг ирж хонох юм байна – За тэгвэл бид гурав явлаа. Цаг ч нилээн дөхчихөж баяртай – Баяртай та хоёр минь сайхан юм үзээд ирээрэй баяртай. Маргааш ажлаасаа эртхэн ирж байгаад зөндөө сонин сонсоноо … баяртай хэмээн хаалгаар гаргаж өгөөд түгжин бариулаа барин эргэж харж хэсэг зогсож байснаа: Ааааа … хэмээн ганцаараа баярласан хүний л сэтгэл ийм байдаг болов уу гэмээр орилж байснаа бушуухан хоол хийхээр ажилдаа орлоо. Хоолоо хийнгээ гал тогооныхоо цонхоор Нямыг харуулдана. Заримдаа тагтан дээрээ гаран харуулдан, цагаа байн байн харах нь түүнд жаргалтай ч юм шиг санагдсаныг нуух юун. Цаг 21.00

цаг өнгөрч байхад танил машин сая нэг үзэгдэв. Түвшин түлхүүрээ аван углааштайгаа өөдөөс нь гарахаар сандран хаалгаа түгжих гээд түлхүүрнийхээ нүхээ олж ядан мунгинаж мунгинаж сая нэг түгжээд шатаар алгасан том том харайн гүйсээр гараад иртэл Ням машиныхаа урд хоёр гараа халаасандаа хийн яг л жаахан хөвүүн шиг аль цонхыг нь мэдэхгүй болохоор дэмий л исгэрэн зогсож байтал үс нь арзайж, халад эгэлдэргэлсэн, углааштай хүүхэн түүний өөдөөс гүйх нь холгүй ирж байх нь үнэхээр инээдтэй харагдсанд тэсгэлгүй инээдээ барьж ядан инээгээд хоёр гараа тосон тэвэрч авахаар машинаа налан түүнийг инээмсэглэн угтав. Түвшин яг л ямар нэг уралдаан, тэмцээнд түрүүлэн хамгийн түрүүнд аавдаа гайхуулан тэврүүлж байгаа хүүхэд

шиг амьсгаадан ирэн энгэрт нь наалдвал Ням улам чангаар инээн үсийг нь илбэн духан дээр нь зөөлөн үнсээд элгэндээ тэврэн тайвшируулав. – Миний охин намайг ирнэ гээд харуулдаж байсан юмуу? – Үгүй , харин … нөгөө юу хэмээгээд улайгаад ирсэн хацраа хоёр гараараа дартал – Үгүй, харин, нөгөө юу гэж? – Би өнөөдөр гэртээ ганцаараа хононо, манай хоёр ач хүүгийнхээ тоглолтыг үзээд хүүгийндээ хоноод ирнэ гээд явчихлаа – Хөөх нээрээ юу тэгвэл юугаа хүлээсэн юм хэмээн гарыг нь шүүрэн хөтлөөд шат алгасан гүйхэд Түвшин амьсгаадсан ч орцоор дүүрэн жаргалтай хэнээс ч юунаас ч эмээлгүй инээсээр гэрийнхээ хаалгийг онгойлгохоор түлхүүрээ хийж

ядна, харин Ням араас нь тэврэн хайртыгаа үнсэн эрхлүүлсээр хоёул сая нэг гэртээ ороод энэ удаа хэнээс ч нуугдах, дуугаа аядах шаардлага байсангүй зөвхөн тэр хоёр л энэ орчлон дээр байгаа мэт орилолдон эрхлэлдсээр залуу насны халуун жаргалдаа хамтдаа шумбан цэнгэлээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *