Нүүр Өгүүллэг “НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “1-р хэсэг”

“НУГАРААГҮЙ НУРУУ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
908

Зуны зөөлөн салхийг үгүйлэн нозоором тэр өдөр голын эрэг дээр хүүхдүүд усанд тоглон ээж нь харин ус зөөлгөн угаалга хийнэ. Даваа хөлсөө нэгэнтээ шуударч арчаад хүйтэн усаар хөгжилдөн тоглох

хүүхдүүдээ харан нүүрэндээ жаргалын мишээл тодруулан угааж байснаа үргэлжлүүлэн сэгсэрээд том охиноо дуудан – Ээжийн охин энийг аваачаад тэр зүлгэн дээр дэлгэчих. Тэгээд өмнөх угаасанаа

эргүүлээд тавьчихаарай. Дүү нар нь наршчихгүй байгаа, хүйтэн хярамаа залгилуулаарай – За ээжээ, та эхлээд уу хэмээн ээждээ таван литрын төмөр бидонд хийсэн хярамнаас аягалж өгөөд дүү нарлуугаа

явлаа. Иш охин минь тусд орчихсон сайхан байна шүү. Наваан ирэх болж байгаа байх даа. Аймаг дээр хуралтай гээд л явсан. Яасан удаж байх юм … хэмээн дотроо бодоод бушуухан угаалгаа дуусгахаар

нэдрүүлгэ дээр хувцасаа барин барааны савангаар хэд сайн үрж байгаад нухаж гарав. Өдөржин гол дээр тоглосон хүүхдүүд орой эртхэн унтацгаахаар хэвтэв. Наваан бас л ирсэнгүй. Даваа нөхрийнхөө

хоолыг хийсэн аягаа ширээн дээрээс аван үүдэнд байх эргэнэгийн дээр тавиад гадаа салхилангаа алсын чимээ чагнан бодолд дарагдав. “ Наваан минь хүмүүсийн яриад байгаа худлаа биз дээ. Чамайг тушаал дэвшээд дарга болсонд атаархасан хүмүүсийн сул яриа тиймээ. Чи минь аймаг хуралд орохоор явлаа гээд долоо хоночихлоо. Төвшөө чамайг их санаж байгаа бололтой асуух юм. Чи минь ухаантай хүн арай энэ хөөрхөн хүүхдүүдээ өнчрүүлж нарийн бичигтэйгээ үнэхээр суух гээд байгаа юм уу? үнэндээ би хэнд нь итгэхээ мэдэхгүй, дээрээс нь чамайг ойлгохгүй байна. Би яах ёстой юм бэ ??? ” Харин хүүхдүүд нь бүгд газраар зулан унтахаар хэвтэн бас л дор бүрнээ хуучилна. Том

эгч нь нэгэнтээ санаа алдаад – Та нар унтаагүй нь сонсож байна уу? Би их сонин юм сонссон. Аав өөр хүүхдийн аав болж байгаа – За юу гэж дээ ямар кино биш хэмээн нэг нь хэлэхэд том охин – Шагдар л болчих шиг боллоо. Одоо бүгдээрээ дор бүрнээ том болж ээжийгээ хайрлана ойлгосон уу? Тэгэхгүй бол ээж биднийг орхиод явчихвал яана – Та юун сонин юм яриад байгаа юм, хэзээ тийм юм амьдрал дээр байсан юм – Харж л бай. Түвшин одоогоор юу ч мэдэхгүй жаахан байна. Зургаахан настай аавын ганц үгэнд нь ордог амь нэгтэй болохоор дэмий мэдээ … хэмээн эгч нь дүү нартаа хэлтэл арай том хэд нь тэрүүхэндээ санаа алдан нусаа таттал эгч нь уурлан – Яасан муу ёртой юм та нар юу ч

болоогүй байхад орондоо уйлаад. Алив чи Түвшинг өргөөд ээжийн өвөрт хийгээдэх хэмээн том дүүдээ хэлээд өөрөө ч гэсэн аавдаа гомдон уйлмаар байсан ч дүү нарынхаа хажууд биеэ барьлаа. Түвшин ах эгч нарынхаа хэлж байгаагаар хэдий зургаан настай айлын бага хэдий ч хэлж ярьж байгаа бүхнийг ойлгож аавыгаа өөрийнхөө л хэмжээнд үзэн ядаж уурлаж байлаа. Ээжийнхээ халуун зөөлөн өвөрт ээждээ тэврүүлэн хэвтэх тэрээр эрхэлмээр байсан ч саяхан эгчийнх нь хэлсэн “Одоо бүгдээрээ том бол битгий ээжийг зовоогоорой ” гэсэн үг нь бодогдон чимээгүйхэн санаа алдтал ээж нь цочсоноо – Хүүе ээжийн

охин унтаагүй байгаа юмуу? – Ммхм … – Ээжийн охиныг зүгээр л унтаалчихгүй сэрээчихсэн үү, алив ээждээ хэмээгээд энгэртээ ойртуулан тэвэрвэл Түвшин яагаад ч юм уйлчихав – Ээжээ үнэн юмуу? , аав нээрэнгээсээ өөр хүүхдүүдийн аав болж байгаа юмуу? – Юу хэн тэгж байна? – Эгч сая тэгж хэлсэн. Тэгээд бид нарыг том бол битгий ээжийг зовоогоорой гэсэн. Та ч гэсэн бид нарыг орхиод явчихвал жинхэнээсээ кинон дээр гардаг шиг болчихвол яах болж байна … хэмээтэл газар унтаа эгч нь хоолойгоо засах дуулдахад чимээгүй болов – Үгүй дээ миний охин тийм юм байхгүй, одоо сайхан унт аав нь ажил

ихтэй, улсын ажил хийдэг болохоор гэртээ ч ирэх завгүй байгаа юм – Худлаа та худлаа ярьж байна. Би аавыг ирвэл яадаг ч байсан гэртээ оруулахгүй дээ … хэмээн зургаан настай хүүхдээс гарамгүй шийдэмгий хэлбэл Даваа бушуухан – Үнэн миний охин, аав нь маргааш ирнэ. Ажил нь тэгж таарч байгаа. Тэгээд ч жаахан хүүхэд ийм юм ярьдаггүй юм одоо унт хэмээн хэлж байхдаа өөрийнх нь хоолой тийм ч итгэлтэй бус байгааг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй. **** Түвшин гадаа тоглож байтал аавынх нь унаа тоос татуулан ирж яваа харагдах нь тэр. Бушуухан гэрийнхээ хаалгаар шагайн: Аав ирж

байна гээд өөрөө босгон дээрээ тэгнээд хэвтчихэв. Даваа хаалгаар шагайн хараад яах аргагүй нөхөр нь ирж байгааг харан бушуухан гал дээр цай үйнгээ тослогтсон үсээ гарынхаа алгаар нэгэнтээ илбэн хувцасаа гөвөн борц гарган жижиглэн хүйтэн устай шанаганд хийнгээ охиноо дуудан – Гурил зуураадах аав нь ирж байна … хэмээн хэлж дуусаагүй байтал гэрийнх нь гадаа тоос татуулан машин зогсон машины хаалга онгойх дуулдахад үүдэнд хэвтсэн Түвшин дээгүүр хараад инээмсэглэл нүүрэндээ тодруулан хоолоо яаравчилав. Наваан дуу муутай гэрийнхээ гадаахыг нэгэнтээ тойруулан хараад орох гэтэл үүдэнд нь бага охин нь хэвтэж харагдана. – Хүүе аавын охин энд юу

хийж байгаа юм алив … хэмээгээд гараа өгвөл Түвшин хөмхийгөө зуун аавынхаа өөдөөс урд өмнө харж байгаагүй муухай хараад – Та муухай аав яах гэж ирж байгаа юм би таныг оруулахгүй – Юу яриад байна чи, хэн чамайг ингэ гэсэн ээж чинь үү? – Үгүй миний ээж тэгээгүй та өөр хүүхдийн аав болж байгаа гэсэн биз дээ чаддаг юм бол миний дээр гишгээд ороорой хэмээн өөртөө л хамаг тэнхээгээ гарган хэвтэж байтал ээж нь юу болж байгааг ойлгон урд өмнө хэзээ ч Түвшинг алгадаж байгаагүй хүн бөгсөн дээр нь хүчтэй дэлсэж аваад – Юу яриад байгаа юм чи, бос аав чинь ирчихээд байхад хэмээгээд гараас нь угзчин татан босгоод түлхвэл Түвшин ээждээ түлхүүлэн газар

унасандаа биш аавдаа гомдсон гомдолоо барьж дийлэлгүй цурхиртал уйлсаар гүйн явлаа. Наваан гэртээ ороод яг л айлд ороод ирсэн аятай суусаар. Даваа цай, хоол аяглан өгөөд хүүхдүүдийнхээ сонин хачиныг зогсоо зайгүй ярин шулганана. Наваан юу ч дуугаралгүй босон өөрийн гэх юмсаа цуглуулж эхэлхэд Даваа асуусан харцаар өөдөөс нь харж байхдаа яагаад ч юм нэг л муу юм болох гэж байгааг мэдрэн сул асгарах нулимсаа ч арчихыг хүссэнгүй. Зүүн орон дээр өөрийнх нь үйлдэл бүрийг нүд салгалгүй ажин суугаа хүүхдүүдээ хараад Наваан – Миний хүүхдүүд гадаа гарч бай аав нь ээжид нь хэлэх юм байна ….

хэмээхэд бүгд дэрхийн үсрэн гарцгаалаа. Наваан буцан ширээнд суун дээшээ ч харж чадалгүй санаа алдсанаа: Даваа намайг уучлаарай би явлаа. Миний хүү өчигдөр төрсөн … тэгээд би … – Үнэн юм байна тиймээ? – Одоо би юу хэлэхэв дээ – За яахав чи нэгэнт ингэж шийдсэн бол би хүүхдүүдээ аваад эндээс нүүлээ. Хүмүүсийн царайг ч харах нүүр алга – Чи биш би явнаа. Манай хүнийх Дарханд байдаг бид тэнд амьдарна. Баяртай хэмээгээд гэрээс гарлаа. Навааныг гэрээс гартал

хүүхдүүдээс нь хэн нь ч түүн дээр ирсэнгүй. Хайртай охин Түвшин нь хүртэл харахгүй байсанд бушуухан унаандаа суун эргэж харан харан хөдөллөө.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *