Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

3 секунд уншина
0
0
621

Хэрлэн хориход хоригдоод нэг үеэ бодвол дасаж эхэлж байх шиг. Эхэндээ Томыг ирээд түүнийг эндүүрэл байсан хэмээгээд аваад гарна гэж харуулддаг байсан ч ирэх нь бүү хэл сураг нь ч алга болоод

түүгээр зогсохгүй шүүх хурал дээр ямарч тийм дипломат ажилтан байхгүй эрэн сурвалжилж байгаа нэг ч гэрчгүй болохоор шийдвэрлэхэд ярвигтай байна хэмээгээд буцаах болов. Одоо Хэрлэн

энэ бүх байдалтай эвлэрэв. Эвлэрэхгүй гээд ч яах юм билээ түүнд өөр гарц байсангүй. Энд Англи хэлний хичээл заадаг аж. Түүнд Хэрлэнг суухыг өөрт нь сайн ханддаг харгалзагч Нюнанз санал болгосоноор

тэрээр Англи хэлийг энд л сурч байв. Монголоор орой өрөөндөө ороод ганцаараа ярихаас өөрөөр нэг ч үг хэлэхгүй болохоор тэр бүр ч их хурдан сурч байлаа. Эхэндээ хоолыг нь идэж чадахгүй өлсдөг байв.

Гэтэл зарим хоригдлууд бэлэн гоймон, пичень, чихэр мэтийг идэн гайхуулна. Учир нь тэд ар гэрээс нь мөнгө ирэхээр долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр идэх юм захиалж авдаг аж. Хэрлэнд тэгж мөнгө

явуулах ч хүн байсангүй болохоор дэмий л ходоодоо хоржигнуулан шүлсээ залгин амтгүй ч гэлээ шорон.гийн хоо.лыг идэхээс өөр арга үлдсэнгүй. Нэг өдөр тасгийг нь цэвэрлэдэг хүүхний шүүх хурал дуусч тэрээр ха.р там.хины хэргээр удаа дараа орж байгаа гээд шор.онд 6 жи.лийн ял эд.лэхээр явав. Энэ үед тасгийг нь цэвэрлэх хүнгүй болсон тул харгалзагч Женни түүнийг цэвэрлэгээ хий хэмээсэн тул хийхээс өөр аргагүй болов. Гэрийнхээ умгархан шалыг ч угааж үзээгүй түүнд хоёр давхар тэр том тасгийн хогийг шүүрдэн, шалыг нь бүгд унтсан хойно угааж, хоолонд орохоор дугаарласан хоригдлуудад хоолыг нь авч тарааж өгөх, дараа нь тэр бүгдийг цэвэрлэн цайны газарт хүргэн өгөх, мөн долоо хоногийн тогтсон хоёр өдөр хувцасыг нь солин цонхоороо шидэх хувцасыг нь бөөгнүүлэн тэргэнд хийх зэрэг бүх

ажил барагдахааргүй хүнд мэт санагдан хальширч эхлэв. Тэрээр эхэндээ түүртэн барин хийдэг байсан ажилууд нь эхнээс нь гарт нь орж ирэх агшинд өрөөнд нь шинэ хоригдол ирлээ. Тина хэмээх махлаг жижиг хэдий ч нүдээрээ инээсэн хөөрхөн ааштай өөрийнх нь үеийн хүүхэнтэй нэг өрөөнд хамт байх болсондоо тэрээр маш их баярлав. Тина гэх охин Англи охин бөгөөд мөн л ха.р та.мхи хэрэ.глэж байгаад бариг.дан ирсэн нэгэн ажээ. Тинаг ирсэнээс хойш Хэрлэн гэдэс цатгалан байдаг болов. Учир нь Тина мөнгөөр тасрана гэж байхгүй. Тэрээр нэг өдөр Тинаг утсаар ярихад нь Томын утсыг өгөн хэлүүлсэн боловч тэр утсан дээр байхгүй байна гэдэг хариуг сонсоод энэ мөчөөс эхлэн Томыг үзэн ядав. “ Би яагаад ийм азгүй юм бэ. Анх Сүххуягт

итгэн хүүхдийг нь хүртэл төрүүлсэн гэтэл тэр надад яаж хандлаа, дараа нь Томтой танилцан бүх л гомдол цөхрөлөө үл огоорон түүнд бас л итгэн аав, ээжээсээ хүртэл зөрөн харийн оронд ирсэн. Би хэзээ ухаан сууж томоожих юм бол. Миний амссан бүх зовлон одоо хангалттай би дахин эр хүнд хэзээ ч итгэхгүй. Ёстой л нөгөө эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж үнэн юм даа” хэмээн бодлогширон хэвттэл Тина түүнийг дуудаад – Хэрлээн чи унтаж байна уу? – Үгүй ээ жаахан юм бодоод – Юу бодов хонгороо? – Өнгөрсөн бүхнээ бодоод л. Чи намайг битгий дахиж хонгор минь гэж дууд тэгэх үү. Учир нь Том намайг дандаа тэгж дууддаг байсан юм – За тэгье дээ. Уг нь энэ их энгийн мөртлөө гоё үг. Хар дурсамжийг сэдрээгээд байвал би чиний төлөө чамайг бодоод хэрэглэхгүй байж чаднаа – Тийм ч байх

харгалзагч Ламб хүртэл дандаа хонгороо гэдэг. Би мэдсэн л дээ. Тэгэхдээ одоо энд надад сайн байгаа цорын ганц хүн чи байна, би ч гэсэн чамд сайн. Тийм болохоор чи ингэж дуудах арай өөр сонсогдоод байдаг юм л даа ойлгоорой – Уучлаарай би хэрэггүй юм асууж байж магад. Чи яаж яваад энд тэгээд бүр хориход хүрээд ирсэн юм бэ – Энэ л үгийг хүлээж байсан мэт Хэрлэн түүнд анх Сүххуягтай танилцсанаас эхлээд энэ урьдчилан хориход ирэх хүртэлх бүх зүйлээ чадан ядан ярив. Ярьж дууссаныхаа дараа: Чи миний хэлсэнийг нь ойлгож чадав уу? – Тэгэх шиг боллоо. Ямар хөгийн новшнууд вэ. Би бүр чамайг гайхаад байдаг байсан юм. Чамайг энд байгааг гэрийнхэн чинь мэдэж байгаа юу? – Мэдээгүй байх аа. Учир нь Томын үгэнд ороод би

гэрийнхэнээсээ бүх юмаа нуусан. Тэд одоо намайг энд жаргалтай сайхан байгаа гэж бодоцгоож байгаа. Тэр нь ч дээр биз дээ. Өөрийнхөөрөө зүтгээд зөрөөд гарсан охиноо энд ингээд хүйтэн төмөр орон дээр дан нимгэхэн адель нөмрөөд өлсөн байхыг мэдээд ч хэрэггүй биз хэмээгээд санаа алдахад – Чиний хэрэг миний хажууд гайгүй өнгөрөх байх. Учир нь чи өөрөө хэрэглээгүй бас мэдээгүй болохоор. Тэгэхдээ энд хэрэг шүүх гэж бүх зүйлийг баримттай нотолгоотой болсон хойно нь шийдэж шорон явуулдаг юм шүү дээ – Энэ тэгээд шорон биш юмуу? – Бишээ энэ бол шүүх хурал дуустал хүмүүсийг түр хорьдог газар. Эндээс нэг бол гэртээ нэг бол шорон явна – Тиймүү. Би урьд нь Монголдоо ч ийм газар орж үзээгүй болохоор мэдэхгүй юм даа – Шорон тэгэхдээ энээс хамаагүй дээр. Энд дүрэмт

хувцас өмсөөд гадагшаа гардаггүй бол тэнд бэлтгэлийн өмд цамц пүүз өмсөнө. Тэгээд гадаа хашаан дотроо гарч болдог юм. Бас эргэлт ирэхэд энд камерийн наана цаанаас утсаар ярин нүүр нүүрээ харан уулздаг бол тэнд шууд уулзан гэрээсээ авчирсан юмаа ч идэж болдог бас тамхи хүртэл татаж болдог. Тэгэхдээ одоо тамхи татахыг нь хориглосон гэж байна билээ – Чи урд нь орж байсан хүн шиг ярьж байх шив – Би урд нь 18 насандаа орж байсан. Анх удаа хар тамхи хэрэглээд тэгээд мэдэхгүйгээсээ болж баригдаад 6 жилийн ял авч байсан. Тэр хэргийг шийдүүлэх гэж энд бараг 2 жил суусан. Шүүхээс надад 6 жил гэж өгсөн ч би энэ дэх хоёр жилээ хасуулаад бас 60%-р тооцсон тул яг миний эдлэх ялын хугацаа нэг жил хагас л болсон. Гараад овоо хэдэн

жил баригдахгүй явж байснаа саяхан хэрэглэчихсэн байхдаа нэг хүнтэй муудалцаад дахиад энд хүрээд ирлээ. Давтан хэр.эг болохоор хугацаа жаахан нэмэгдэх байхаа даа. – Тиймүү ямар айма.ар юм бэ. Чи хар та.мхи хэрэ.глэхгүй байж чада.хгүй юу? – Сайн хэлж мэдэхгүй л байна. Оролдож үзсэн ч нэг л мэдэхэд буцаад татчихсан. Бушуухан дуусч шо.рон явуулаасай эндээс хамаагүй дээр – Би ч юун шорон эндээс гарч гэртээ л харьмаар байна. Гэтэл харгалзагч цонхыг нь тогшин унтахыг сануулав. 15 минут тутамд харгалзагчид явж шалгадаг аж. Маргаашнаас нь эхлэн Тина түүний цэвэрлэгээний ажилд тусалдаг боллоо. Харгалзагчид ч Тинаг хоёр дахь удаагаа ирж

байгаа болхоор танимгайрхан ийнхүү туслахыг нь зөвшөөрсөн аж. Нэг өдөр Хэрлэн түүнд хандан унтахаар хэвтэж байхдаа – Тина би чамаас нэг юм асуувал болох уу? – Тэг тэг – Чи найз залуутай юу? – Байсаан одоо байхгүй – Яагаад? – Бас л чамтай адил. Намайг юу ч мэдэхгүй жаахан байхад хар тамхинд оруулчихаад өөрөө алга болсон – Хаашаа алга болсон гэж? – Хаашаа юу байхав шоронд байгаа. Олон жилийн ял авсан гэж сонссон – Чи түүндээ хайртай юу? – Байсаан одоо бол үгүй – Хайр гэж яг юу вэ? – Би хайрыг өөр өнцгөөс нь хардаг харин чиний хувьд хайр юу вэ? – Мэдэхгүй юм даа би хайр гэдэг зүйлийг мэдээгүй өдий хүрсэн. Миний хайртай гэж бодож хайрлаж байсан залуус маань намайг гомдоосон хуурсан харин одоо би эр хүнд дахиж

итгэж чадахгүй юм шиг байна – Энэ чинь л миний өнцөг надад таалагдаж байна – Чи сая юу гэсэн бэ? Би ойлгосонгүй – Юу ч бишээ март март цаг нь болохоор чамд ойлгуулаад өгнө. Чимээгүй харгалзагч явж байна. Хоёул дуугаа аядан байтал төд удалгүй харгалзагч тэдний цонхоор хараад цааш явлаа. Гардаг хаалга дуугартал хэн нь ч юу ч ярьсангүй. Тэгэл Тина үргэлжлүүлэн – Чи ч тэр би ч тэр хоёулаа өөрсдөөсөө шалтгаалалгүй эр хүнд итгэх итгэл хайр гээд бүх зүйлээ алдлаа. Мэдээж хорвоогийн бүх эрчүүд тийм биш ч бидэнд тийм нь таарч дээ хонгор минь. Нээрээ чи энэ үгийг битгий хэл гэсэн билүү би сурчихаж ээ уучлаарай. Даарч байна уу? – Тиймээ их даарч байна. Гадаа хүйтэрч байх шиг байнаа тэ – Өвөл болж байгаа

болохоор аргагүй даарч байвал миний өвөрт ороод ир. Хэрлэн үүнийг сонсоод юу ч бодолгүй өвөрт нь орвол халуу дүүгэн нэн тааламжтай байх аж. Гэтэл Тина түүнийг тэврэн баруун гараа дэрлүүлсэнээ шивнэн – Би чамтай нэг өрөөнд ордог үнэхээр азтай. Миний түрүүний хэлдэг хайрыг өөр өнцгөөс хардаг гэдэг маань энэ юм шүү дээ. Би ижил хүйстэн. Би эмэгтэй хүн сонирхдог. Би чамд хайртай. Хэрлэнд хэлэх үг олдсонгүй дэмий л энгэрт нь наалдан яахаа мэдэхгүй байтал Тина түүний хоёр хөхийг зөөлөн базлан: Чи өөрийгөө ямар үзэсгэлэнтэй гэдгийг мэдэх үү. Чамайг гомдоосон эрчүүд бүгд азгүй. Надад чамайг явуулсан байна. Хэрлэн хэтэрхий удаан хүнтэй

ойртоогүй болохоор энэ бүхэнд сэрэл нь хөдлөн яав л ч яаг гэсэн аятай биеэ сул орхилоо. Тэд үнсэлдэн хоёр биенээ таалж байтал гэнэт хаалга нь онгойн шөнийн харгалзагч олуулаа ирэн Тинаг шууд авч гаран Хэрлэнг ганцааранг нь үлдээгээд гарахдаа – Маргаашаас чи 48 цаг хорионд байна гэх нь тэр. Ингээд Хэрлэн өрөөнөөсөө ч гаралгүй хорионд орлоо. Тина ер харагдсангүй 3 хонов. Гурван өдрийн дараа А,В хоёр тасгийн дунд байх том цэлгэр өрөөнд алхан байтал гэнэт нүдэнд нь Тина харагдах нь тэр. Гайхсан тэрээр асуусан харцаар харвал Тина өөдөөс нь инээмсэглээд өнгөрөв. Учрыг олж ядсан Хэрлэн өөрт нь сайн байдаг Нюназ харгалзагчаас Тинаг яагаад өөр тасагт

шилжүүлсэнийг үл мэдэгч болон асуувал – Тина энд нэг эмэгтэйтэй орон дотроо хамт байсан гэнэ. Энд чинь ижил хүйстэнгүүд их болгоомжтой байгаарай. Чи бол юу ч мэдэхгүй чиний санаанд нь ч оромгүй явдлууд зөндөө тохиолдоно. Битгий эвдрээрэй гэх нь тэр. – Тина одоо тэгээд яах бол? – Тэр яахав өнөөдөр шүүх хуралтай байсан. Тэрэн дээр Тинаг шоронд 5 жил хоригдох ял товлосон гэсэн. Чи ингэхэд яагаад Тинаг асуугаад байна арай намайг байхгүй хооронд та хоёр нэг өрөөнд байсан юм биш биз дээ? Хэрлэн хариу хэлсэнгүй өрөөндөө орлоо хэмээвэл харгалзагч Нюназ сая бүхнийг ойлгон хаалгийг нь онгойлгож өгөөд хаан дангинатал түгжив. Хэрлэн дахиад

л хуучин байдалдаа эргэн орлоо. Түүнийг хууль зөрчин хорионд орсон хэмээн цэвэрлэгээнд гаргахаа болив. Дахиад л уйтгарт өдөр хоногууд хөвөрсөөр шүүх хурлын өдөр болов. Хэрлэн энэ удаа дахиад л буцах биз хэмээн бодон орвол урьдчилсан хорихын төлбөргүй өмгөөлөгч түүнийг инээмсэглэн угтан авав. Орчуулагч охин дадал болсон асуултуудыг эхнээс нь тавин Хэрлэн ч хэлдэг бүхнээ яг л тоть шиг давтан байтал гэнэт шүүгч Памулиа – Хохирогч Хэрлэн бид чиний нөхрийг олж авчирсан байгаа. Шууд ингээд уулзахад зүгээр биз дээ? – Нээрээ юу, би түүнийг намайг хуурч алга болсоных нь хариуд нэг сайн үг хэлмээр байна гэтэл өмгөөлөгч нь завсарлага хүсвэл ёсоор болголоо.

– Хэрлэн минь одоо бүх хэрэг чинь дуусах тийшээ хандаж байна. Бид урьдчилсан байцаалт авсан байгаа. Чи биеэ барин шүүгчийн асуултанд үнэн зөвөөр хариулж чадвал тэгээд энэ хэрэгт ямарч холбогдолгүй чинь батлагдвал чи эндээс гарна. Хэрвээ тэгэхгүй ямар нэгэн болчимгүй үйлдэл гаргавал шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн чамд дахин шинээр хэрэг үүсгэх болно – Ойлголоо өмгөөлөгч өө би биеэ барьж чаднаа. Надад энэ бүхнийг энэ хорих газар зааж өгсөн – Сайн байна би ч энэ хэргийг хурдан хаамаар байна – Ингээд шүүх хурлын завсарлагааны цаг дууссан тул хурал эхлэв. – Хохирогч Хэрлэн чи энэ хүнийг таних уу? – Танина миний нөхөр Том Стоктон байна – Та хоёр хэзээ хаана гэрлэсэн бэ? – Бид 2010-05-29 ний өдөр Монгол Улсад

гэр бүл болсон – Чи энэ хүнийг гэр бүл болохоосоо өмнө таньдаг байсан уу? – Тиймээ таньдаг байсан. Надад Англи хэлний хичээл заадаг байсан – Чи өөрөө надад зааж өгөөч хэмээн олж очсон уу хэн нэг нь зуучилсан уу? – Хэн ч зуучлаагүй бид санамсаргүй танилцсан харин энэ надад төд удалгүй Англи хэл заахаар болж бид дотносох болсон – Ар гэрийнхэн чинь энэ хүнийг мэддэг байсан уу? Та хоёрын хуримыг хүлээн зөвшөөрсөн үү? – Манай аав, ээж гадаад хүн гэж мэдэж байснаас нэг ч удаа уулзаагүй. Би аав, ээжээсээ зөрөөд энэ хүнийг даган энд ирээд алдсан минь энэ хэмээн уйлхад шүүгч модоороо гурвантаа товшоод – Хохирогч Хэрлэн та зөвхөн асуултанд хариулна уу? Таны жолоодож явсан машин хар тамхи ачсан байсныг

та мэдсэн үү? – Үгүй би юу ч мэдээгүй – Тэгвэл тэр машиныг жолоод гэж энэ хүн таньд хүч хэрэглэсэн үү? – Хэрэглээгүй найзтайгаа мөрийцсөн гээд л намайг барихыг ятгасан. Энэ бүхнийг сонсоод Том Хэрлэнрүү хилэнтэй харвал шүүгч – Та энэ хүнтэй хойшид амьдарсаар байх уу? – Би энэ новшоос салмаар байна хэмээн хашгичаад орилбол шүүгч мөн довиураараа дохин чимээгүй байхыг сануулаад Хэрлэнг төлөөлж ирсэн өмгөөлөгч гараад ир хэмээв. Хэрлэн гайхан харвал нүдэнд дулаахан залуу гэрчийн индэр дээр зогсон тангараг өргөлөө. Шүүгч асууруун – Та энэ яллагдагч Хэрлэн гэгчийг таних уу? – Үгүй би танихгүй – Тэгээд та яагаад хөндлөнгийн давхар өмгөөлөгчөөр орж

байгаа билээ? – Би бол Монгол хүн. Энэ эмэгтэй ч мөн адил Монгол хүн. Хэргийн бүх явцтай танилцаж үзвэл энэ эмэгтэй яалт ч үгүй хохирсон байна. Монголд аав, ээж нь ядруухан амьдардаг түүнийг би эх орныхоо нэрийн өмнөөс өмгөөлөхийг хүссэн билээ. Учир нь энэ бүсгүйгээр та бүгд Монгол гэж улс ямар улс байдгийг дүгнэнэ. Мөн телевизээр цацахад бүгд үзэн мэдэх болно. Би эх орныхоо өөр хэн нэгнийг ингэж бусдын золиос болгохыг хүсээгүй болохоор та нарыг зорин ирлээ Гэтэл Памулиа өмгөөлөгч сайшаан толгой дохин инээмсэглээд Хэрлэнд хандан – Хэрэг гардаг өдөр яг юу болсоныг дэс дараатай ярина уу хэмээв. Хэрлэн ч жолоо төгссөнөөсөө хойших бүх

зүйлийг нэг ч юм алгасалгүй бүгдийг хэлэв. Энэ бүхнийг сонсож дуусаад Памулиа шүүгч 30 минутын завсарлага зарлалаа. Хэрлэн шүүх хуралд ороход хүлээдэг өрөөндөө хүлээн байтал хаалгыг нь онгойлгон түрүүний залуу өмгөөлөгчийнх нь хамт орж ирээд – Энэ сүүлчийн шүүх хурал юм байна. Чи мэддэг бүхнээ юу ч орхилгүй сандралгүй шүүгчдээ хэлээрэй. Чи хэдий чинээ үнэн зөв мэдээлэл өгнө тэр хирээрээ бага ялтай дуусгана шүү – Таньд их баярлалаа ингэхэд та яагаад намайг өмгөөлж байгаа юм бэ? – Яагаад аа учир нь та ч би ч Монгол хүмүүс тэгээд ч танай аав, ээж намайг гуйсан болохоор – Аан за тэд нар минь мэдчихсэн хэрэг үү? – Бүгд мэдэж байгаа. Таныг хурдан

эх орондоо гэртээ ирэхийг л хүссэн, хүлээсэн хүмүүс байгаа даа. Тийм болохоор та бүх зүйлээ үнэнээр нь бүгдийг нь марталгүй хэлээрэй хэмээгээд цаг болсон тул өмгөөлөгчийн хамт гарлаа. Шүүх танхимд бүгд эргэн цуглав. Памулиа шүүгч хавтаст хэргийг эхнээс нь харан хохирогч үгүй тул ардын шүүгчидийн асуулт хариултыг сонсон байснаа Хэрлэнгийн тийш тайван харан инээмсэглээд тэс өөр юм асуух нь тэр – Та хийсэн хэрэгтээ гэмшиж байна уу? – Тиймээ миний хамгийн их гэмшиж буй зүйл бол юуг нь ч мэдэхгүй хэн нэгэнд итгэсэнээсээ болж ийм юм амсаж байгаадаа гэмшиж байна. Хар тамхи муу гэж зөндөө сонсож байсан ч өөрөө ч мэдэлгүй энэ хэрэгт хутгалдсандаа гэмшиж байна Үүнийг сонсоод Памулиа шүүгч

инээмсэглэсэн чигтээ үргэлжлүүлэн – Хохирогч Хэрлэн өөрийн гэм бурууг ухамсарлан гэмшиж байна. Мөн өөрийн санамсар болгоомжгүйн улмаас бусдын арга мэхэнд орсон байна хэмээн яллаж шийтгэсүгэй. Дахин АНУ-ын хилээр давахгүй, мөн гурван өдрийн дотор АНУ-ын нутаг дэвсгэрийг орхин гар гэсэн шийдвэр ноогдуулж байна хэмээгээд довиураараа гурвантаа тогшин шүүх хурал хаасныг зарлав. **** Шүүгчийн оноосон гурван өдрийн хугацаа юу юугүй дуусах дөхөв. Энэ бүх үед хажууд нь байж тусалж байсан Шагайд талархахгүй байхын аргагүй. Тэд Хэрлэнгийн гэрт нь очин Хэрлэнгийн гэх юмыг бүгдийг нь ачуулан бас бус ажлыг цэгцлэн гүйсээр онгоцонд суусан хойноо л нэг амьсгаа авцгаан өөд өөдөөсөө

харан инээмсэглэв. – Чамд маш их баярлалаа. Би ч ингээд баларлаа гэж бодлоо шүү. Чамайг манай гэрийнхэн яаж олсон юм бэ? – Ярьвал их урт түүх болно. Чи Монгол хүн би ч Монгол хүн энэ л намайг чамд тусалхыг шаардсан юм даа – Яриад өг л дөө чи бид хоёрт зөндөө их цаг байна шүү дээ хэмээн Хэрлэнг хэлбэл Шагай инээмсэглэсэнээ за яахав хэмээгээд эхнээс нь эхлэн ярьж эхлэв. Хажуугаараа зөрөх үйлчлэгчийг хараад сая цангасанаа мэдэн ус захин Хэрлэнгээс юу уух вэ хэмээвэл таг чиг. Гайхан харвал Хэрлэн суусан чигтээ унтаж байгаа харагдлаа.

Шагай инээмсэглэн баруун мөрөө дэрлүүлээд үйлчлэгчид болсон хэмээн дохиод өгсөн хучлагаар хучин өөрөө өмнөх зурагтаа асаан жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан зүрхэндээ хайрын гал асаан эх орны тийш хүлгийн жолоо заллаа.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *