Home Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “10-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “10-р хэсэг”

2 second read
0
0
1,765

Хэрлэнг яах учираа олохгүй сандран бүлтэгнэн байтал төд удалгүй нэгэн цагдаагийн бүхээгтэй машин ирэн аваад явлаа. Хойно ганцаараа ачигдан явахдаа айсандаа бэмбэгнэтэлээ чичрэн хий л

нүдээрээ Томыг хайх авч битүү машин дотор урд нь суусан хоёр цагдаагаас өөр юу ч үл үзэгдэнэ. Тэд явсаар том сүрлэг байшингийн гадаа ирэн Хэрлэнг тэвшнээс сугадан буулгаад гавтай чигээр нь

сугадан эгнэн зогссон хоёр цагдаагийн нэгэн дээр авч очив. Өнөөх цагдаад хүргэж ирсэн цагдаа бичиг баримтыг нь өгөөд хар тамхи зөөвөрлөж байгаад хил дээрээс баригдаж ирсэн хэмээхэд хүлээн авч

буй цагдаа нэгэнтээ том харсанаа дагуулан цааш явав. Дагуулж явсан махлаг хар харгалзагч эмэгтэй түүнийг нэгэн өрөөнд оруулан ногоон хувцас гарган өгөөд сольж өмс гэхийг нь муухан ойлгов. Хэрлэн

хүйтэн өрөөнд чичрэн барин хувцасаа солин өмстөл өнөөх эмэгтэй левчик, оймсоо хүртэл тайл хэмээн заан ширүүхэн дуугарахад Хэрлэн хэлсэн бүхнийг нь бушуухан тайлаад дотоожин дээрээ өнөөх хүйтэн

ногоон хувцасыг салгалан барин өмсөв. Түүний гутал хувцасыг бүгдийг нь хайрцагтай нь авч гаран нэг дэвтэр дээр бичээд уутанд хийн дугаар наагаад цааш шидэн Хэрлэнг нөгөө харгалзагч нь араас дагаад яв хэмээхэд Хэрлэн ингээд шоронд орох нь хэмээн ойлгон толгой сэгсрээд үгүй хэмээн арагш зүтгэн байдгаараа орилов. Гэтэл ч цаанаас нь хоёр гурван эрэгтэй харгалзагч гүйж ирэн түүнийг өргөөд авч яван нэг өрөөнд хийгээд түгжчихэв. Хэрлэн уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Энэ яг эндүүрэл боллоо. Намайг яалаа гэж шоронд хийж байгаа юм бэ. Тэр машин дотор юу байсныг би яаж мэдэх вэ дээ,

Том ч гэсэн мэдээгүй одоо намайг хайгаад явж байгаа. Чи минь бушуухан намайгаа эндээс гаргаач дээ би шоронд орох гэж Америкт ирсэн юмуу хэмээн ганцаараа баахан орилон цөхөртөлөө уйлж гарав. Хэдий хэр удаан уйлсныг ч мэдсэнгүй хаалга онгойх дуунаар Томыг ирж байна хэмээн баярлан ухасхийн босвол харин өөр харгалзагч орж ирэн гарт нь гав зүүгээд дагаад яв хэмээн дохилоо. Тэднийг гарвал үүдэнд мөн нэг өндөр хар эрэгтэй харгалзагч хүлээн байснаа Хэрлэнгийн ард орон хянан явна. Хэрлэнгийн анхны шүүх хурал болов. Жижиг өрөөнд духаараа харсан шар хижээл насны залуу түүнийг хүлээн сууна. – Чамайг хэн гэдэг вэ? – Хэрлэн – Чи Англи хэл хир мэдэх вэ? – Сайн мэдэхгүй сурч л байгаа – Чи энд хэдийд ирсэн бэ? – Бараг хоёр сар гарангийн л өмнө байх сайн санахгүй байна – Чи

хаанаас ирсэн бэ? – Би Монголоос ирсэн – Энд хэн чинь байдаг вэ? – Манай нөхөр – Нөхрийг чинь хэн гэдэг вэ? – Том – Том хэн бэ Америк хүн үү? – Том Стоктон гэдэг. Тийм Америк хүн – Хаана юу хийдэг хүн бэ? – Хаана гэдгийг нь мэдэхгүй дипломат ажилтан гэсэн байхаа – Байхаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? чи сайн мэдэхгүй байж гэрлэчихсэн хэрэг үү? – Би надад хайртайг нь л мэднэ. Манай нөхөр тэнд ажиллаж байхдаа надтай танилцаад тэгээд бид гэрлэсэн – Мексикт юу хийж явж байв? – Би саяхан жолооны курс төгссөн юм. Тэгээд манай нөхөр намайг шагнаж Мексикийг үзүүлээд – Тэр машин хэний машин бэ? – Манай нөхрийн найзын машин – Чи яагаад барих болов? – Тэд мөрийцөөд хэмээн юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй байсан тул

Монголоор хэлбэл – Энэ чинь юу гэсэн үг вэ чи жаахан ойлгомжтой ярьдаа. Монголоор үг хэлэлгүй – Би энэ үгийг Англиар юу гэдгийг мэдэхгүй байна – За өнөөдрийн шүүх хурал ингээд боллоо. Дараа нь орчуулагч дуудаж байгаад сарын дараа дахин шүүх хурал хийнэ – Юу би тэгээд энд дахиад нэг сар байна гэж үү хэмээгээд уйлхад шүүгч нөгөө хоёр харгалзагчийг дуудан аваад яв хэмээв. Шүүгч Хэрлэнг гарсаны дараа хавтас хэрэг дээрээ дараагийн шүүх хурлын товыг бичээд мөн Том Стоктон гэж хэн болохыг судлах, яллагдагчийн ар гэрийнхэнтэй элчингээр нь дамжуулан холбоо барих хэмээн тэмдэглээд хавтаст хэргээ хаав. **** Бадам сандран нөхөр, охины хамт АНУ-ын элчин дээр очин ирж уулз хэмээн ярьсан учраа хэлбэл тэднийг дагуулан нэгэн өрөөнд оруулав. – Энэ эмэгтэйг таних уу

хэмээн охиных нь хачин хувцастай зургийг үзүүлбэл танилгүй яахав охин минь байна яасан зүгээр биз дээ? хэмээгээд өөрийн эрхгүй уйлхад өнөөх хүн – Та хоёр энэ Хэрлэнгийн аав, ээж хоёр уу бичиг баримтаа хэмээхэд тэд бушуухан иргэний үнэмлэхээ гарган өгвөл өнөөх залуу нягтлан харсанаа – За тэгэхээр ийм байна. Охин чинь АНУ-д хар тамхи зөөвөрлөж байгаад хил дээр цагдаа нарт баригдан урьдчилан хорих төвд хоригдож байгаа юм байна – Юу???? Энэ чинь юу гэсэн үг вэ – Мексикээс их хэмжээний хар тамхи ачсан машин жолоодон хил давуулах гэж байгаад баригдсан байна – Манай охин жолоодсон гэнээ тэр чинь машин ч барьж үзээгүй андуурсан байна хэмээн аав нь хашгичвал – Та битгий орил. Энэ чинь элчин сайдын яам. Энэ зураг дээрхи охин мөн л бол тэр эмэгтэй ийм хэрэг үйлдсэн

байна – Би бүр юу ч ойлгохоо байлаа. Яахаараа ийм хэрэгт холбогдчихсон байдаг байна. Тэр дагуулж явсан нөхөрт л учир байна хэмээн эгч нь гайхшран толгой сэгсэрвэл – Харин бид үүнийг л мэдэх гэж та нарыг дуудуулсан юм. Хэрлэн ямар учраас АНУ-ыг зорих болов? – Дүү маань энд ажиллаж байсан Америк залуутай гэрлээд тэгээд түүнийгээ даган эндээс явсан – Хэн гэдэг, ямар зүс царайтай залуу байсан бэ? – Энэнээс л болж бид хүргэнтэйгээ уулзаж чадаагүй. Манай нөхөр гадаад хүнтэй суулгахгүй уулзах ч үгүй гээд зөрүүдлээд тэгсэн охин бас өөрийнхөөрөө зөрж зөрүүдлээд дагаад явчихсан тэнгэр минь одоо яанаа хэмээн Бадам цөхрөлөө баран нөхрөө цохин уйлхад Баатар сая толгойгоо шаан юу ч үл хэлж чадан хий л хоосон аньсагаа арчих аж. – Та нар чинь яасан амар амгалан улс гэхээрээ ийм байдаг байна.

Хараажаар нас тогтсон улс байх юм гэтэл хаа холын харийн хүнд зүс царайг нь нэг ч хараагүй, уулзаа ч үгүй байж итгээд охиноо өгөөд явуулж л байдаг. Юу ч гэмээр юм бэ дээ. Хэрлэн хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан? – Бараг хоёр гурван долоо хоногийн өмнө ярьсан. Жолооч болсон гээд нөхөр нь хаашаа ч гэлээ авч явж аялана гэж байсан – Таньд утасных нь дугаар байна уу? – Үгүй өөрөө л ярьдаг байсан. Би нэг удаа дугаараа өгчих ээж нь хаяа залгаж байя гэсэн наанаас чинь төлбөр их гарна би эндээс залгаж байя тэгэхээр та дугаараар яахав гээд өгөөгүй – Тэр хүн нь бүр эртнээс төлөвлөж бэлдсэн юм бишүү хэмээгээд саяны хэлсэн бүхнийг цаасан дээр

бичсэнээ тэд нарт үзүүлэн гарын үсэг зуруулаад одоо болсон явж болно хэмээв. – Хүү минь охин минь тэгээд гайгүй байгаа. Бид яаж холбоо барьж болох вэ? – Иш эгч минь хар тамхины хэрэг гэдэг чинь их хүнд хэрэг. Холбоо барих талаар бодохын ч хэрэг байхгүй. Бидэнд ямар нэгэн хэл өгвөл бид энэ тэмдэглэсэн утсаар мэдэгдэе өөр бидэнд ямарч арга байхгүй – Хөөрхий нялх охин минь чи минь даанч яав даа хэмээн эхэр татан уйлсаар тэндээс гарав. Тэднийг гарсаны дараа Шагай нэгэнтээ толгойгоо сэгсрээд “ Нээрээ ямар дүүрчихсэн улс гэхээрээ ийм байдаг байнаа. Цаад хүн нь зориуд шилж амьдрал ядруу нэгнийг олзолж авч дээ. Тэр хүүхэн ч гэж хүүхэн. Тэгээд Монгол цус минь тэнд бусдын хэргийг үүрэн золиослогдож байна гэхээр дотор

бачуураад байх юм. Ийм сайхан хүүхэн ингэж ч явах гэж аав ээж нь ч ямарч өрөвдмөөр юм бэ дээ. Миний аав ээжээс ч хөгшин юм. Хэргийг нь гайгүйхэн шийдээд эх оронд нь авчирах арга юу байна судалж үзье дээ. Хэдий танихгүй ч цус минь байна ” хэмээн гэгээхэн бодол тээн АНУ – руу холбогдсон дугаарлуу залган саяны бүхнийг хэлэхээр бодон суув. – Чамаас л болж байгаа юм. Чи тэгж уурлаагүй бол охиноо ямар хүнд өгөөд явуулсанаа өдийд мэдэж байхгүй юу үр минь, охин минь шоронд байгаа гэнэ өлсөж, цангаж, даарч байгаа даа эвий минь эвий минь бид нарын төлөө л явж байж ингэлээ хэмээн Бадам үсээ үгтээн

Тулгааг тэврэн шүүрс алдан сууна. Баатарт үнэхээр хэлэх үг олдсонгүй эхнэрийнхээ өмнө гэмтэй мэт санагдан нүүрийг нь ч харж чадахгүй дальдчин мөн л өөрийгөө буруутган суусаар. Гагцхүү Тулга хүү л юуг ч үл ухааран сурсанаараа энүүгээр тэрүүгээр мөлхөн ганцаараа ход ход инээх аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…