Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “9-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
1
460

Хэрлэн Америкын нэгдсэн улсад хөл тавив. Өндөр өндөр барилгууд, үл таних хүмүүс, нүд унам тансаг бүхэн түүнийг угтан авлаа. Тэрээр одоо энд амьдрана ямар гоё юм бэ хэмээн бодон Томын гараас сугадан

мөрийг нь дэрлэн цонхны цаанаас харан давхина. – Сайхан байна уу? – Үнэхээр сайхан. Би ийм гоё гэж бодсонгүй бодож байснаас хамаагүй гоё юмаа – Тийм байна уу? Энэ бол том хот. Миний амьдардаг газар

өөр газар байгаа. Тэгэхдээ тэнд ч мөн адил сайхаан сайхан – Өө Америк биш юмуу? – Мөн байлгүй яахав. Тэгэхдээ Америкын өөр хот юм. Хоёулаа одоо тийшээ явж байна өлсөж байна уу удахгүй зогсож

хоолонд орно – Тэнд чинь бас адилхан гоё үзэх юм их үү? – Тэгэлгүй яадаг юм энэ чинь Америк шүү дээ. Тэгээд ч чи энд амьдраад ирвэл үзсээр байгаад уйдчихна ха ха ха – Тэгэх байхаа даа хэмээгээд санаа

алдан хажуугаараа өнгөрөх бүхнийг шохоорхон явах аж. Тэд нилээн удаан давхисаар Чикаго хэмээх хотод хүрэлцэн ирэв. Гурван давхар туйпуун байшингийн үүдэнд үүр тэмтгэрч байхад сая ирэн ачаа

тээшээ аван орцгоолоо. – Чи энд амьдардаг юмуу? – Тийм яасан? – Зүгээр л. Би чамайг тансаг орд харшид амьдардаг байх гэж бодоод – Тэр чинь үнэтэй. Ганцаараа хүн хаана ч байсан яахав. Эхнэр авч байгаад л тийм хаус авъя гэж бодож байсан – Тэгвэл одоо авах нь ээ? – Тэгнэ дээ өнөөдөртөө сайхан амарч байгаад би чамд Чикагог үзүүлнэ – Ямар гоё вэ миний нойр хүрэх болов уу хэ хэ хэ. Нээрээ би аав, ээжтэйгээ яаж утсаар ярих вэ чи намайг холбоо хүргээд өгөөрэй – Холбоо гэнээ ха ха ха. Чи хаана ирсэнээ мартчихсан байна. Май миний утсаар ярь хэд гэсэн дугаарлуу залгах юм – Хөөх шууд ингээд ярьчих юмуу миний утасруу залгачих. – Байна уу сайн уу ээжээ би сайн явж сая гэртээ ирчихлээ – Өө ийм хурдан уу сайн явж хүрэв үү

миний охин? – Сайн явж ирлээ. Америк үнэхээр гоё юмаа ээжээ. Та хэд бүгдээрээ сайн уу? – Сайн сайн яваад ганц хоёрхон хонож байж ээжийгээ санаад байгаа юмуу даа хэ хэ хэ – За би суурьшиж байгаад таньлуу ярьж байя. Энд ёстой бүх юм нь хөгжчихсөн амар юмаа. Би шууд Томын гар утсаар таньлуу гэрээсээ залгаж байна гээд боддоо хэ хэ хэ – Хөөх тиймүү аргагүй аргагүй мундаг гүрэн. За хүний нэгж үрээд яахав тэгж байгаад яриарай – За тэгье баяртай. Нээрээ Тулгаа юу хийж байна – Өө энд шулганаад л өвөөтэйгээ сатаараад байж байна. Миний охин ядраа биз одоо амар даа – Тэгж үзье. Тэгээд ч энд үүр цайж байна – Өө за за тийм их ялгаатай байдаг хэрэг үү аргагүй дээ за баяртай ярьж байгаарай – За тэгнээ баяртай би утастай болохоороо таньд

дугаараа өгнөө – Ээжтэйгээ ярьчихсан уу хонгороо? – Тэглээ ээжид баахан гайхууллаа. Ээж соёлын шоконд орж байх шиг байнаа ха ха ха – Тэр чинь юу гэсэн үг вэ хэмээгээд толь бичгээ барин автал Хэрлэн инээсэн чигтээ – Энэ үг наад дээр чинь байхгүй ээ зүгээр л сул үг гэх үү дээ – Аан за нээрээ чи машин барьж чадах уу? – Үгүй үзээ ч үгүй яасан? – Энд машин барьдаг байхгүй бол болохгүй би чамайг маргааш гэртэй ойрхон жолоонд суулганаа. Тэгээд дараа нь хоёулаа бусад ажлаа бодъё – Тэгье тэгье ямар гоё юм бэ. Тэгээд чи надад машин авч өгөх үү тэ? – Тэгнэ за унтах уу ядарч байна. Ингээд хоёулаа орондоо орон эрхлэн жаргасааар нам унтацгаав. Маргаашнаас нь гэрийнх нь урдхан талд байх жолооны курсэд бүртгүүлэв. Аз болж хичээл нь эхлэх гэж байсан

тул Хэрлэн төд удалгүй жолооны хичээлд суун ойлгохгүй зүйлээ оройд Томоор заалгах аж. Том харин энд ирсэнээсээ хойш ажил гэж нэг ч удаа явсангүй. – Чи ажилдаа очихгүй байж болж байгаа юмуу? – Би утсаар ажлаа хийж байгаа тэгээд ч намайг хэсэгхэн сайхан амар гээд. Бас гэр бүл болж байгаа хүмүүсийг манай байгууллага нэг сарын цалинтай амралт өгдөг юм – Хөөх тиймүү ямар сайхан газар вэ? – Тэгэхээр миний хонгор жолоогоо л сайн сур. Би бас давхар жолооны дадлага хийлгэнээ. Өдөр хоног харвасан сум мэт өнгөрсөөр. Хэрлэн нэг үеэ бодвол бага сага ч бусдын яриаг гадарлаад ойлгоод байдаг болов. Мөн ойр зуур ганцаараа гарч ороод байдаг ч болов. Том түүнд утас авч

өгөөд хэлэхдээ – Чи өөрөө л залгаж гэрийнхэнтэйгээ ярьж бай. Тэднийг наашаа яриулаад хэрэггүй биз. Учир нь төлбөр их гарна. Танай аав ээж төлбөрийг нь дийлэхгүй хоёулаа эндээс яриад л мэнд мэдэж байя. Тэгэхээр чи дугаараа өгөөд хэрэггүй байх. Өгчихвөл чи ажилтай ярихгүй удчихвал чамруу залгаад бөөн өрөнд орчихно – Нээрээ тийм шүү. Чамдаа баярлалаа. Намайг зөвхөн хайрлах биш бас манай гэрийнхэнд санаа тавьж байдагт – Чи миний эхнэр биз дээ хэмээгээд өнөөх сэтгэл татам ялдамаараа инээмсэглэв. Гэтэл ч Хэрлэн удалгүй жолоогоо төгслөө. Харин санасаныг бодоход сайн сурсан аж. Жолоогоо төгслөө хэмээн хоёул хоолонд орж байгаад Том Хэрлэнд хандан – Хонгороо хоёулаа чиний жолооч болсон баярыг хол явж тэмдэглэх үү?

– Хаашаа явна гэж? – Мексик улсыг үзмээр байна уу? Эндээс хил залгаа болохоор ядах юмгүй гарчихна. Тийшээ явъя. Тэгээд ч манай аав, ээж хоёр байгаа тэдэнтэй танилц – Нээрээ юу тэгье л даа хэмээгээд хөөрөн хүзүүдэн авлаа. Том ч нөгөө хэддээ бэлэн болсоноо нэгэнт дуулгасан байсан тул тэд хөдлөх цаг нь боллоо хэмээцгээн түрүүлэн хил даван бэлтгэл ажилдаа орцгоолоо. – Ээжээ манай нөхөр намайг жолооч болсоны баяр гэж Мексикийг үзүүлэх болсон. Тэгэхээр бид удахгүй тийшээ явна. Хэсэгтээ ярьж чадахгүй байх. Ирээд таньд бүх сониноо хэлнээ – Өө за юун сайн юм бэ. Залуу насан дээрээ үзэх юмаа чадлаараа үзэж л яв. Аав, ээж нь ямар тэгэх тэнхэл байсан биш. Хэдий хүний эхнэр болсон ч нялхаараа л байх юм даа ээжийн охин. Хэзээ томоожиноо – Би томоожихгүй ээ энэ зандаа ч дуртай. Өөрийн гэсэн

том сайхан байшинтай болж байгаад та гуравыг урьж Америкыг үзүүлнэ за – Санаж явахад бүтнэ биз дээ охин минь. Чи хэдийгээр явах юм ээж нь гандан гарч аян замын ерөөл ч атугаа авхуулъя – За яршиг даа хол байгаа надад хүрэх юмуу хэ хэ хэ – Хүүе яаж тэгж хэлж болдог юм – За за мэдэхгүй ээ тэгж байгаад л явна гэсэн. Дахиж ярьж амжихгүй ч байж магад дараа уулзатлаа баяртай. Аавд мэнд хүргээрэй. Хүүг минь үнсээрэй – За сайн яваад их юм үзээд ирээрэй баяртай Энэ яриа болсоноос долоо хоногийн дараа Том Хэрлэнд хэлэлгүй дагуулан явж байснаа шууд Мексикийн хилээр гарав. – Хүүе ээ чи хаашаа явж байгаа юм бэ? Мексик гэнэ үү ингээд шууд орчихож

болдог юмуу – Чи намайг ямар хүнийг мартаа юу. Би чинь дипломат ажилтан шууд явах эрхтэй байдаг юм – Яанаа бэлэг сэлт юу ч авсангүй энэ өмссөн хувцасыг ээ – Зүгээрээ манайхан тоохгүй. Би хэдэн доллар өгчихнө тэгээд л болоо. Тэд явсаар зориуд цаанаас нь олж авсан эзэнгүй байшингийн гадаа ирлээ. Том худлаа гэртээ ирэгч болон хаалгаа хэд хэд тогшин байтал хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг залуу ирэн уулзаад Том ч нэгийг ярин байснаа буцан машин дээрээ ирэн Хэрлэнд – Манайхан аялалаар Европ явчихсан гэнээ. Хэлчихгүй бөөн ажил болгоод хэмээн худлаа уурлагч болсоноо энээ хүртэл яваад ирсэн юм байна манай найзуудтай уулзая. Тэд явсаар нэгэн тоглоомын газар ирцгээлээ. Дотогшоо явсаар нэгэн нууцлаг өрөөнд орвол тэнд гурван залуу байх аж. Хэрлэн тэдэнтэй мэндлэн

танилцаад нөгөө хэд ч юм ярьж байснаа Том Хэрлэнд хандан – Хонгороо би найзууддаа чамайг Монголоос олж авсан эрдэнэ гээд. Тэгээд энд жолооч болоод бид баяраа тэмдэглэж явна гэсэн манай найз итгэдэггүй – Миний үнэмлэхийг үзүүлчихээч – Тэгсэн ч гэсэн итгэхгүй ээ энэ чинь ерөөсөө хүнд итгэдэггүй юм. Харин чамайг машиныг нь барин Америкын хилийг давж чадвал сая итгэж бүр машин авч өгье мөрийцөх үү гээд байна яах вэ? – Тийм амарханаар уу? Тэгье л дээ. Харин би өөрөө машинаа сонгож авна шүү. Том нөгөө хэддээ Мексик хэлээр хэлэн инээвэл нөгөө хэд ч инээлдэн мөрийцөх үү хэмээж байсан найз нь зөвшөөрсөний тэмдэг болгон толгой дохьлоо. Ингээд тэд тохиролцон шууд одоо үзье халуун дээрээ хэмээцгээн нүдээ

ирмэлдэн түүнийгээ Хэрлэнд хэлбэл Том – Чи ганцхан шил шар айраг уусан биз дээ. Наадах чинь алкахол багатай. Тэгээд ч энд нэг шилийг бол зөвшөөрдөг юм. Амалсан дээр нь үзүүлээд өг миний хонгор чи чаднаа хэмээгээд уруул дээр нь үнсвэл Хэрлэн ч хариу инээмсэглэн үнсээд толгой дохьлоо. Ингээд тэд хөдөлцгөөв. Тоглоомын газраас гараад ирвэл өмнө нь суудлын тэрэг зогсов. Нөгөө залуу жолоодон явсаар сая нэг зогсон нэгийг хэлбэл Том түүнд хандан – За энэнээс цааш миний хонгор барих нь дээ. Энэ замаа дагаад л яваад бай. Бид нар ард чинь дагах болохоор айх юм байхгүй – Би ганцаараа явах юмуу чи хажууд суучих л даа – Тэр зөвшөөрөхгүй байна. Заагаад өгчихнө тэгээд ч багаар биш машинаар мөрийцөж байж гээд байна.

Чи чаднаа хонгор нь яг ард нь дагаад явна. Явсаар байгаад Америкын хил дээр очино. Жолооны үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд л гарчих тэгээд гараад бид ч араас чинь явж байх болохоор зогсох газар ирэхээр чамайг гүйцэж түрүүлээд дохио өгнө за амжилт хэмээгээд үнсвэл Хэрлэн хэдий айж байсан ч машинтай болно гэдгийг сонсоод зориглон машинд нь суун хаана юу юу байдагийг нэг сайн хэлүүлж аваад хөдөллөө. Тэрээр явж байгаад толиндоо харвал Том ард нь даган явна. Гэтэл ч хилийн зурвас харагдах нь тэр. Хэрлэн дугаарлан зогсонгоо эргэн харвал нэг машины ард нөгөө хэд байв. Хэрлэн

нэгэнтээ инээмсэглээд бичиг баримтаа гарган өөрийнх нь ээлж ирсэн тул очиж шалгуулав. Тэд өөдөөс нь гар чийдэнгээ тусган үнэмлэхтэй нь тулган харсанаа машинаасаа буу хэмээв. Гайхсан Хэрлэн буугаад нөгөө хэдийгээ харвал харагдсангүй. Гэтэл ч цагдаа машинд нь нэгжлэг хийн хойд суудлыг нь хэд хэд хүчтэй бороохойдон машинд нь суун хэд угзарч байгаад багажийг нь онгойлговол багажаар нь дүүрэн ууттай цагаан юм харагдах нь тэр. Өнөөх цагдаа үг дуугүй Хэрлэнгийн

гарт нь гав зүүн богино долгионоор нэгийг ярин мэл гайхсан Хэрлэнг чирсэээр дотогшоо аван оров. Энэ бүхнийг дурандаж байсан Том амандаа хараал урсган нөгөө хэддээ үзүүлбэл тэд ч мөн хараал урсган нулимсаар тэндээсээ холдов.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *