Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “8-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
537

Маргааш нь Хэрлэн эртлэн босоод эмэгтэйчүүдийн эмнэлэг орон хамгаалалт тавиулаад түүнийгээ Томд утсаар хэлтэл Том ч хариу талархаад орой найзынхаа буудалд хүрээд ир хэмээв. Томд энд ямарч

найз байсангүй. Мөн ямарч газар урилгаар ажилаагүй нэгэн аж. Харин нэгэн ажлынхаа төлөө хамтрагчидынхаа хэлсэнээр Монгол хэмээх жижиг улсад ирэн ийнхүү хямдхан буудалласан буудлаа

найзынх хэмээн хэлж байгаа билээ. Хэрлэн үүнийг нь харин ч нэг мэдсэнгүй. Томын хэлсэн ярьсан бүхэнд итгэн харийн нэгэн эрд хамаг бүхнээ даатган яваа нэгэн аж. Том хэмээх хэн бэ? Тэрээр Мексик эр

бөгөөд тэндээ удаа дараа хэрэг төвөгт орооцолдож байсан ч онц ноцтой гэмт хэрэг үйлдээгүй учраас Монголд зочилход ямар нэгэн саад учирсангүй. Түүний давуу гэмээр тал нь маш сэргэлэн бөгөөд

хэнийг ч өөрийнхөө үгээр болгож чаддаг өөртөө итгүүлж чаддаг аж. Мөн түүний сэтгэл татам инээмсэглэл, худлаа хүний нүдэнд даруухан харагдаж чадах чадвар юм. Түүний энэ урьханд олон эмэгтэй орсон

бөгөөд тэднээс хамгийн амархан гэж хэлж болохоор орсон нь Хэрлэн билээ. Бүх зүйл түүний санасанаар болж буйд ихэд олзуурхан хатуу ар.хи уумаар байсан ч уучихвал давран хэт согтохоо мэдэн ийнхүү зөвхөн улаан дарс л уудаг хэмээн өөртөө хязгаар тавин хорхойгоо түр дарж яваа билээ. Хэрвээ согтчихвол тавьтаргүй тэрээр бүх зүйлийг ч баллаж мэдэх тул ийнхүү сэрэмжилсэн хэрэг. Тэрээр усанд ороод Хэрлэнг хүлээнгээ дэндүү удаан эмэгтэй хүнтэй ойртоогүйгээ санах төдийд сэрэл нь хөдлөн байж ядуулан зовооно. Гэтэл ч хүсэн хүлээсэн цаг ч болж хаалга тогших дуулдлаа. Том өмнө нь тээж байсан бодол

дээр Хэрлэнгийн богино банза.лын цаанааас цуху.йх гуяыг хараад хамгаалалт тавь.сан гэдгийг нь мэдэж байсан тул энэ удаа тэсвэр алдан шууд л хаалгаа хаангаа Хэрлэнг үн.сэж гарав. Сэр.эл нь дээд цэгтээ хүрэн тэр мөчид Хэрлэнгээс гарах эмэгтэй хүний содон гайхалтай үнэр ханхийхэд Том өөр юу ч бодолгүй шууд л газар даран авав. Хэрлэн гэнэтийн энэ бүхэнд бэлэн биш байсан тул эсэргүүцвэл Томын сэрэл улам ч ихээр хөдлөн түүний хоёр гарыг нь ард нь барьж байгаад энхрий зөөлнөөр үнсэн хонгор минь, хайрт минь, эхнэр минь хэмээн элдэв зүйлийг шивнэсээр Хэрлэнгийн халуун булагт шунан

умбалаа. **** Энэ өдрөөс гурван өдрийн дараа Том Хэрлэнг дуудан гэрлэлтээ батлуулав. Гэрлэлт батлуулхад ядах юм байсангүй. Том хүнээр яриуллаа хэмээгээд дор нь батлуулан гэрчилгээгээ авав. Хэрлэн гэрчилгээгээ хараад итгэж ядан инээмсэглэн байтал Том баяраа тэмдэглэж хоолонд урив. – Ингээд чи миний эхнэр минь боллоо. Хоёулаа чиний эх оронд батлууллаа одоо миний эх оронд бүртгүүлэх үлдлээ. Хамтдаа явна биз дээ? – Нэгэнт би чамайг эр нөхрөөрөө сонгосон болохоор чамайг л дагана шүү дээ – Чи минь хөөрхөнийн дээр бас ухаантай юмаа. Явахаа хэлэхгүй байж байгаад сэм явцгаая

болох уу. Дараа долоо хоногоос элчингээр орно тэгээд л гарчихвал энэ сардаа явцгаая – Пөөх би тэгээд энэ сардаа багтаж Америкийг үзнэ гэж үү? – Үзэх биш бүр амьдрана. Чи одоо миний эхнэр болсон болохоор надтай адилхан Америкийн иргэн гэсэн үг – Нээрээ тийм юм байна би нээрээ мангар байхаа. Томоо хэзээ манай гэрийнхэнтэй танилцах вэ? – Харин тиймээ хурдан танилцах юмсан. Даанч энэ ажил болж өгөхгүй юм. Ойрдоо явах гэж байгаа ажлаа хүлээлгэж өгнө гээд зөндөө их ажил байдаг. Цаг заваа харж байгаад болъё. Чи нээрээ аав, ээждээ дуртай бэлгийг нь авсан уу? – Авчихсан – Тэрийгээ миний хонгор өнөөдөр өгчих. Гэрлэлтээ батлуулчихлаа манай нөхөр өгч байна. Цаг

зав хомс болохоор уулзаж танилцаж амжихгүй байна уучлаарай гээд дээр нь нэмээд энэ хэдэн төгрөгийг өгчихээрэй хэмээгээд боодол 20000 төгрөг өгөв. Хэрлэн тэр их мөнгийг хараад баярласандаа эрхлэн мөрийг нь дэрлэн эрхлэвэл Том хариу үнсээд – Миний хонгор аав, ээжээсээ өөр хэнд ч миний тухай хэлж болохгүй шүү бүр ах, эгчдээ хүртэл. Энэ батлахаа чи авч яваад үзүүл. Тэгэхгүй бол аав, ээж чинь итгэхгүй байж магад. Ерөөсөө би чамд канондоод өгье энэ надад хэрэг болох байх. Бас чиний иргэний үнэмлэх чинь ч – Чи минь аргагүй л ухаантай хүн шүү хэмээгээд хэлсэнээр нь бүгдийг болгоод аав ээждээ бэлэг авч амжаагүй байсан тул дэлгүүр орохоор талбай зүглэлээ.

Тэрээр дэлгүүрт ороод юу авахаа шийдэж ядан бүхнийг үзэн явж байтал нэг л танил царай нүдэнд нь туслаа. Тэрээр Сүххуягийг харангуутаа уур нь ч хүрэх шиг шууд явж очин нэрээр нь дуудвал Сүххуяг Хэрлэнг хараад зогтусан бантахдаа сайнуу хэмээн толгой дохин мэндлээд Сүндэрийг сугадан цааш эргэн гарахаар хаалга зүглэв. Хэрлэн энэ байдалд нь бүр ч эгдүүцэн хамаг уур хорсол нь хүрэн дэлгүүрийн хаалгаар гарангуут нь гүйж очоод – Яасан хүний нүүр ч харж чадахааргүй болсон болохоор зугатааж байна уу тэ? – Сайн уу ямар сонин хүн бэ. Бид харин ажилтай болчихоод яараад. Танилц манай эхнэр Сүндэр – Хоёр эмэгтэй бие биеэ сонжсон харц чулуудана. Хайраа энэ эмэгтэй намайг оюутан байхад анхны хийсэн рекдаманд

нэг удаа л тоглосон. Чи ямар өөр болчихоо вэ би таньсангүй хэмээн бантахдаа худлаа инээмсэглэвэл Хэрлэн бүр ч байж ядуулмаар санагдаад болох биш – Тэгж их өөр болж уу аргагүй болохоор ч их шаналал цөхрөлийг үүрсэн хүн. Та харин их өнгөтэй харагдаж байх шив – Тэгэлгүй яахав хайртайгаа хамтдаа жаргалтай сайхан байгаа болохоор. Үүнийг сонсоод Хэрлэн цаашид тэвчихээ болив. – Чи надтай ингэж ярихаасаа ичээч. Ичэж мэдэхгүй бол би чиний бүх зүйлийг хэлээд ичээгээд өгч болох юм. Арай ч дээ чи надтай ингэж ярьж чадаж байна гэнээ. Үүнийг сонсоод Сүххуяг бүр ч яахаа мэдэхээ болив. Гэтэл тэр агшинд Хэрлэнгийн утас дуугаран Хэрлэн хашгичин утсаа аваад

хазгай мурий Англиар ярих нь тэр. Энэ мөчийг ашиглан Сүххуяг бушуухан салахын мөн болон Сүндэрийг сугадан – Хоёулаа явъя энэ хүүхэн мэдрэл муутай юм шиг байна – Харин ч үгүй шүү энэ хүүхний яриаг сонсмоор санагдчихлаа – Дэмий юм дэмий ш дээ хө. Бидний амьдралд атаархсан нэг нь л байна. Аав юу гэлээ олонд танигдаад ирвэл элдэв хов жив тасрахгүй тэрийг ойлголцож ухаалаг шийдвэр гаргаж байж л амьдралаа хэвээр нь авч үлдэнэ гэж байсныг мартчихсан уу – Одоо тэгээд ямар олны танил юмуу. Тоглосон ганцхан кинотой хүнийг хэн таньдаг юм хэмээн хэгжүүрхэн зогсоно. Гэтэл ч Хэрлэн яриад дуусав бололтой тэр хоёр дээр эргэн ирээд – Намайг Хэрлэн гэдэг. Түрүүн муухай аашилсан бол уучлаарай. Наад залууд

чинь уур хүрээд. Оюутан байхдаа гуйж, гуйж үнэгүй тоглуулчихаад төгсөөд ажил дээр гарвал нэрийнхээ модел болгоно гэж худлаа баахан амлаж амалчихаад алга болчихоор нь гэнэт дургүй хүрсэн гэж уучлаарай. Үүнийг сонсоод Сүххуяг дааварлан буй хөлсөө сэмхэн арчаад – Тэр үед үнэхээр их баярласан. Харин тэгж байсан ч дараа нь би хайраа олоод үнэхээр амжсангүй. Тэгээд ч хадам аавыгаа дагаж ажиллаж байгаа болохоор арай л болоогүй байна – Аан за амжилт. Би өнөөдөр гэрлэлтээ батлуулсан юм. Хэрвээ та хоёр татгалзахгүй бол гурвуулаа сайхан танилцсаных дахин уулзсаных гээд хоолонд ороё болох уу? Би урьж байна учир нь би өнөөдөр гэрлэлтээ батлуулчихсан тэрнийхээ баярыг хийх гээд хэмээгээд инээмсэглэвэл Сүндэр дор нь

зөвшөөрч хаана орох вэ хэмээвэл Хэрлэн Томын хэлсэнийг санан Баянгол ресторанд орох санал тавив. Тэрээр түрүүхэн хашгичин утсаа авбал Том байлаа. “ Миний хонгор хаагуур яваад байна … яасан ууртай байх юм … өө тиймүү … тэгэхээр одоо битгий хүнтэй муудалцаж олны хараанд өрт за … тэгээд ч өнөөдөр чи бид хоёрын гэрлэсэн өдөр … манай нэг үг байдаг юм. Гэрлэсэн өдрөө хэрүүл хийвэл насан туршдаа хоорондоо хэрүүлтэй байдаг гэж. Чи наад хүнээ яаж чадах вэ гэвэл баян хүнтэй сууснаа харуулж бахыг нь ханга. Мөнгө гамналгүй том тансаг газар хоолонд оруулж дайл. Тэгээд маш эелдэг ухаалаг бай. Тэгвэл чи наад хүнээ цохиод авсанаас илүү бахыг мэдрэх болно. Наад хүн чинь ч чиний энэ өөрөөс нь илүү байгаа байдлыг

чинь хараад чамайг гайхан шагшрах болно” гэсэн билээ. Хэрлэн Томын хэлсэн бүхнийг чадан ядан ойлгоод зарим ойлгоогүйг нь Том толь бичгээсээ харан хэлсэн тул сая нэг ойлгон биелүүлж байгаа нь энэ билээ. Тэр гурав хооллож дуусаад Сүндэрийг бие засах хооронд Хэрлэн Сүххуяг хоёр амжиж хэдэн үг солив. – Чи сайн хүнтэй гэрлэжээ янз нь. Түрүүн хашгичиж хамаг бүхнээ дэлгэх байсан чамд ийм ухаан зааж өгсөнийг чинь харахад – Манай хүнийг зааж өгсөн гэж яаж мэдэж байгаа юм. Тиймээ би сайн ч, баян ч хүний эхнэр болсон – Хүү минь их том болсон байгаа даа. Хүүд минь л сайн хандаж байвал – Хүүтэй гэдгээ бас боддог байсан юмуу. Санаа зоволтгүй ээ намайг

хүүтэй гэж мэдэхгүй тэгээд ч Америк залуу бид удахгүй Монголоос явна – Чи хүүгээ нуусан юмуу яаж байгаа юм бэ? – Яадаг юм төрсөн эцэг нь хүлээж авахгүй хөөгөөд явуулж байхад гадаад залуу бүр ч авахгүй биз дээ – За за одоо тэрийг яриад яахав. Би чадалтай болохоороо хүүгээ харж хандаж байнаа хэмээтэл Сүндэр ч ирж байгаа харагдсан тул хоёул ярианы сэдвээ өөрчлөв. **** – Охин минь энэ чинь юу болоод байна? хэмээн аав нь ширүүхэн асуувал Хэрлэн өөдөөс нь инээмсэглээд – Охин нь хүнтэй суучихлаа. Өнөөдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ батлах байна. Жинхэнийг нь манай хүн элчингийн ярилцлаганд орох материал бүрдүүлнэ гээд авчихсан. Та хоёрт бэлэг

гэж юм авч өгөөрэй гэсэн ч та хоёрт мөнгө нь л хэрэгтэй гэж санаад өгсөн мөнгийг нь аваад ирлээ – Тэгээд хүний охин хүүхдийг авч байж аав, ээжтэй нь уулзаж зөвшөөрөл авдаггүй хүнүү. Гадаад ч гэсэн усыг нь уувал ёсыг нь дага гэж үгийг мэдмээр юм – Юу гадаад ч гэсэн гэж. Би охиноо гадаад хүнтэй суухыг зөвшөөрөхгүй тэгж ч цусаа булингартуулахгүй ямарч байсан амьд байгаа үедээ та нарын толгойг мэдэж явах байхаа – Нэгэнт бүртгүүлчихэн батлуулчихсан юмыг та одоо хичнээн хашгичаад яах юм ааваа. Би энэ ядуу амьдралаас, гэр хорооллын нүүрс үнэртсэн тарчиг амьдралаасаа залхаж байна. Булингартуулахгүй гээд намайг тоох ямар Монгол залуу байгаа юм – Юу яриад байнаа энэ чинь. Байлгүй яадаг юм халхын хавтгайгаар дүүрэн л сайхан харчуул байна. Тэгээд ч чи боловсрол боловсрол

байхгүй, ажил ажил мэдэхгүй байж юун хүнтэй суух. Эхлээд өөрийгөө бэлд дараа нь гэрлэх бараалахаа бод. Яасан хаширдаггүй юм нэг хүүхэд чирж ирчихээд – Та миний хүүг ад үзээд байгаа юмуу. Тэгвэл бид хоёр бүр яваад өгье тэгээд санааг чинь амраагаад өгье хэмээн сурсанаараа худлаа уйлж орхив. Гэтэл Бадам сандран – Хүүгээ өгч явуулна гэж байхгүй ээ. Чи явах мөрөөрөө өөрөө л яв – Тэгнэ тэгнэ удахгүй яваад өгье би чинь насанд хүрсэн том болсон хүн өөрийгөө мэдэж болохгүй юу тэ хэмээгээд хаалгаа саван гэрээс гарлаа. Хашаанаас гаран зам дөхөн Томруу залгавал Том хэд дуудуулж байгаад утсаа авав. Хэрлэн ярьж чадахгүй байсан тул шууд салгаад гараа өргөтөл төд удалгүй такси зогсоодохов. Хотын төв орно хэмээгээд замдаа Томд мессэж бичлээ. – Би танайд очлоо. Чи буудлынхаа өрөөний дугаарыг хэлдээ – Яасан энэ орой юу болсон? –

Зүгээр уулзаж байгаад хэлье. Би бараг очиж байна. Хэдэн давхарт хэдэн тоот өрөө юм бэ? – Би тэр буудалд биш найзынхаа буудалд байна. Тэр маань өнөөдөр болзоотой гээд гарчихлаа. Чи ийшээ хүрээд ир – Хэрлэн явсаар хичээл заалгадаг Томын найзын гэх буудалд ирэв. Тэрээр Томыг харангуутаа уйлж орхив. – Миний хонгор яасан бэ? Нөгөө өдрийн ярьсан хүн чинь дахиад гомдоогоо юу – Үгүй харин уучлаарай манай аав чамайг гадаад хүн гээд хүлээж авахгүй байна. Тэгэхээр нь би чамайг сонгоод гэрээсээ гараад ирлээ. Чи тэгэхээр уулзаад дэмий юм шиг байнаа. Үүнийг сонсоод Том санааг нь зовоож байсан асуудал өөрийнх нь оролцоогүй ийм амархан шийдэгдсэнд харин ч баярлан гаднаа худлаа зовогч царай үзүүлэн – Яагаад тэгж байгаа юм бол. За яахав ямар танай аавтай амьдрах гэж байгаа биш.

Чи минь л надад хайртай бол бусад нь хамаагүй ээ хэмээн худлаа шаналагч царай гарган Хэрлэнг аргадан тайвшууруулах аж. Маргааш нь Том мөн л Хэрлэнд элдвийг хэлэн ятгах сургах хослуулсаар арайхийн гэрлүү нь буцаагаад өөрөө элчинд орох дугаар авахаар мөн дараагийн ажлуудаа түргэтгэхээр шавдан орлоо. Бүх юм санасанаар болж Америк нөхөртэй хэмээн батлахаа хүртэл авсан болохоор элчин ч виз дор нь дараад өгөв. Бүх юм нүд ирмэх зуур болоод өнгөрөх мэт урссаар гурван долоо хоног дороо өнгөрөн нэг л өдөр Хэрлэн нисэх буудал дээр гэрийхэнээрээ үдүүлэн зогсоно. Томтой дотор ороод уулзая хэмээн тохирсон аж. – За охин минь чи өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад ийм амьдралыг сонголоо. Хаа ч явсан жаахан бодолтой яваарай миний охин чинь гэнэн, хөнгөн, итгэмтгий шүү алдаж гэнэдэв – За охиноо хол явах гэж байхад битгий ийм билэггүй юм

яриад бай. Байнга ярьж холбоотой байгаарай миний охин. Хүүдээ санаа зовох юм байхгүй аав, ээж хоёр нь харин ч ханиндаа зугаатай сайхан байх болохоор бид гурав алзахгүй хэмээн ээж нь нулимсаа арчин үнстэл том эгч нь – Хэрлэн минь нэг л мэдсэн юу болчихов. Аав эрхбиш зөвшөөрсөн болохоор мэдэж байгаа биз. Очоод тэгээд аятайхан байдаг юм шүү аашаа гаргаж байж хөөгдөөд ирэв. Дүү нар чинь ч том болж байна. Чи тэнд байх болохоор хүүхдүүдээсээ нэгийг нь ч болов Америкт боловсрол эзэмшүүлээд авах боломж нээгдэж байна ашгүй дээ хэмээгээд сайн явахыг ерөөн хацар дээр нь мөн

үнслээ. Хэрлэн хүүгээ тэврэн үнсээд юу ч хэлж чадсангүй нулимсаа арчаад гэрийнхэнээ баяртай хэмээн далласаар шалган нэвтрүүлэхийн шугамыг даван дотогшоо оров. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө хамт харийн хүний эхнэр болон эх нутгаасаа хөөрөн нислээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *