Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “7-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “7-р хэсэг”

2 секунд уншина
0
0
473

Хэрлэн Англи хэлийг шамдан сурч эхлэв. Ямарч байсан одоо нэг үеэ бодвол тэд ойр зуурын үгээ толь бичиг ашиглахгүй ярьж ойлголцдог болов. Том мөн хүссэн болохоор Хэрлэн Томд Монгол хэл бас зааж

өгнө. Хэдий тэд бараг хагас жил болох гэж байгаа ч Том нэг удаа Хэрлэнг чангаасангүй. Тийм болохоор Хэрлэн түүнд итгэж эхлэв. Нэг өдөр дадсан цагтаа хичээлээ хийхээр очтол Том түүнд хандан –

Хоёулаа өнөөдөр хичээлүүдээ хийхгүй жаахан ярьж сууя болох уу? – Юу ярина гэж? – Юу ч байж болно. Тэгээд ч ярих хэн хэнд маань дадлага болно, бид хэлээ давтаж байна гэсэн үг биз дээ – Тийм л дээ.

Яасан залхуу чинь хүрсэн үү гэнэт хэмээгээд ганцаараа баахан инээтэл Том мөн хариу инээгээд – Тэгж хэлж болох юм байна. Зөндөө удаан томоотой байлаа. Жаахан улаан дарс ууя. Надаас битгий айгаарай чи

өөрөө зөвшөөрөөгүй цагт би хэзээ ч чамд хүч хэрэглэхгүй – Болж л байна – Ингээд хоёул ширээний ард тухлан суулаа – Энд цаг нь болоод хүн нь хүрээд ирэх юм биш биз дээ. Тэгвэл хүний өрөөнд дураараа

ингээд сууж болох юмуу? – Зүгээрээ өнөөдөр ирэхгүй би хэлчихсэн байгаа – Хэ хэ хэ чи ч бүр аль эрт шийдээд зохицуулчихсан байх шив. Үүнийг сонсоод Том хариу инээмсэглэн толгойгоо дохиод дор нь ширээг амттанаар дүүргэв. – Хэрлэн минь би чамаас нэг юм асууя харин чи яг үнэнээр нь хариулаарай хэмээтэл Хэрлэн өөдөөс нь асуусан харцаар харвал Том нөгөө л сэтгэл татам инээмсэглэлээр инээмсэглээд – Чи надад итгэдэг үү? – Хэрвээ итгээгүй бол юу боллоо гэж ингэж удаан хамт байх билээ дээ. Тэгээд ч чи миний итгэлийг нэг удаа алдаагүй бас эргэлзэх бодол ч төрүүлж байгаагүй – Ийм үг сонсох үнэхээр сайхан байна. Тэгвэл чи надтай гэрлээч – Юу … ийм үгийг ийм

амархан хэлдэг гэж үү??? – Танай ёсонд яаж эхнэр болооч гэж гуйдагийг би мэдэхгүй би өөрөө их ардчилсан хүн ямар нэгэн хууль дүрэм, ёс журамд баригдахыг хүсдэггүй юм. Тийм болохоор шууд ингээд хэлчихлээ – Чамайг гэнэт ингээд асуучихсан чинь би юу хэлэхээ мэдэхгүй байна. Чи ямарч байсан эхлээд манай аав, ээж, ах, эгч нартай танилцаж зөвшөөрөл авах ёстой – Тийм их явдалтай гэж үү. Чи өөрөө өөрийгөө мэдэж болдоггүй юмуу? Тэгвэл танайхан гадаад хүн тэгээд өөрөөс нь олон ах хүн байна гээд зөвшөөрөхгүй байх даа. За тэгвэл энэ яриаг ингээд мартацгаая. Тэгээд ч би чамтай анх мөргөлдсөн цагаас л чи надад таалагдсан. Тэгээд хичээл хийж хамт

байсаар байгаад БИ ЧАМД ХАЙРТАЙ болчихлоо. Миний энэ хайрыг өөрийн хүсэл бодлоор хүлээж авах эмэгтэй л хэрэгтэй. Тэрнээс хэн нэгнээс аав ээжээсээ асууж байж шийдэх хүнээр би яахав. Угаасаа би удахгүй нутаг буцах гэж байгаа. Тийм болохоор хоёулаа дахиж уулзахгүй л байх. Англи хэлээ битгий мартаарай чи хурдан сурч байгаа шүү. Чамтай танилцахад сайхан байлаа хэмээгээд өмнөх улаан дарснаасаа балган тавиад бие засахаар гараад явчихав. Ганцаараа үлдсэн Хэрлэн бодолд дарагдав: Би одоо яах вэ. Энэ сайхан залуу намайг сууя гээд байдаг. Энэ баян хүнийг дагаад Америк гарчихвал бидэнд л хэрэгтэй. Бараг хүн бүхэн л Америк явах юмсан гэсэн бодолтой байхад намайг бүр Америк хүн гэрлэе гэж байна. Хэрвээ тэгвэл би тэр ногоон карттай болчихвол дуртай үедээ ирж очоод байж

болох бишүү. Угаасаа Монгол залуучууд ямар билээ. Чи дахиад л хэн нэгэнтэй учирна чамайг бас л гэр хорооллын ядуу охин гэдгийг мэдээд зугатана. Ер нь яагаад болохгүй гэж … хэмээн суутал Том ч ороод ирэв. Хэрлэн Томын өөдөөс хараад зориг гарган – Хоёулаа гэрлэвэл хаана амьдрах вэ энд үү Америкт уу? – Энд Монгол орон сайхан ч тэнд миний олдог хэмжээний мөнгийг олж чадахгүй байна. Тийм болохоор хоёулаа Америкт амьдаръя. Чи тэгэхээр надад зөвшөөрч байна гэсэн үг үү? – Тиймээ би зөвшөөрч байна. Харин би хүүхдэд дарагдсан гэрийн авгай болохгүй шүү – Тэгэлгүй яахав. Би очингуутаа эхлээд чинийхээ хэлийг сайн болгоно тэгээд хэл чинь сайн болоод ирэхээр сургуульд сургана болж байна уу? – Болж байна хэмээгээд Хэрлэн инээмсэглэв. Том харин энэ удаа хажууд нь суун бэлхүүсээр нь тэврээд

амандаа элдэв үгс хэлэн үсийг нь илбээд өөрлүүгээ харуулан байсанаа уруулыг нь шуналтай гэгч нь озлоо. Хүнд ингэж үнсүүлээгүй удсан Хэрлэн тогонд цохиулсан аятай цочин тэр сацуу хамаг бие нь жирэлзэн сайхан мэдрэмжинд хүлэгдэн авав. Том удаан гэгч нь үнсэлдэж байгаад өөрөөсөө холдуулан хоёр нүдэн дээр нь үнсээд – Чамдаа баярлалаа. Чамайгаа би эхнэрээ болготол өвөртөө оруулахгүй. Чи минь намайг хүндэлдэг шиг би ч гэсэн чамайгаа хүндэлж байна. Өнөөдөр эртхэн харьж амар. Маргаашнаас энд гэрлэлт яаж батлуулдагийг би мэдээдэхье. Тэгээд батлуулчихвал элчингээр ороод чамдаа виз авна. Харин явах тухайгаа хэнд ч хэлж болохгүй шүү – Яагаад болохгүй гэж нэгэнт л чи бид хоёр гэрлэж байгаа юм чинь би гэрийнхэндээ хэлье л дээ – Бүх юм жин тан болоод явах болохоороо л

хоёулаа хэлье. Би ч гэрийнхэнтэй чинь танилцая. Хоолонд урьж байгаад хоёулаа гэрлэх ёслолоо даруухан үйлдчихье болж байна уу? – Нээрээ тэгье. За тэгвэл баяртай чи хэрэг болохоороо хэлчихээрэй – ОК сайхан амраарай хайрт минь хэмээгээд үүдэн дээр очин дахин үнсээд хаалгаа онгойлгож өгөв. Хэрлэн яагаад ч юм энэ удаа гэрт нь хүргэж өгөх байх хэмээн бодож байсан ч тэгсэнгүй. Үүнд нь яагаад ч юм гомдох ч шиг. Урд нь анзаардаггүй байсан юмуу тоодоггүй байсан юмуу нэг их сүйд болоод бодогдоод байдаггүй байсан зүйлээ өнөөдөр нэг л өөрөөр эмзэглээд ч байх шиг хүлээж авсанд тэрээр гайхан харихаар автобусны буудал чиглэн явлаа. **** Бадам хүүгээ усанд оруулаад гарган арчиж байтал нөхөр нь – Охин ойрдоо ярьсангүй юу.

Овоо л яриад байдаг юмсан яагаад ямарч чимээгүй болчихвоо – Харин тиймээ. Харийн хүнд өгөөд явуулчихсан чинь идэж байгаа хоол ч хоолойгоор хүнд давах болж. Яаж шуу явдаг юм бол доо. Сар гарангийн өмнө нэг ярихдаа хаашаа ч билээ явна гэж байсан. Тийшээгээ явчихсан юм болов уу? – Мэнд сайн л явж байвал хэмээгээд шүүрс алдлаа. Тэр хоёр ийнхүү хөөрөлдөн хоолоо идэхээр байтал хүү Тулга нь шулганан машинаа түрэн явна. Гэтэл гаднаас том охин нь амьсгаадан орж ирсэнээ – Ааваа маргааш өглөө хоёулаа хамт явах хэрэгтэй болчихлоо. Хэрлэнгийн төрсөний гэрчилгээ байгаа биз дээ? – Байгаа байгаа яасан юу болсон, хаашаа явах гэж хэмээн Бадам яагаад ч юм муу совин татан сандран асуутал – Яг юу болсоныг би ч сайн мэдэхгүй байна. Ямарч байсан Америкийн элчингээс ярьсан

Хэрлэнгийн төрсөний гэрчилгээ бичиг баримт байвал аваад аав, ээжийнх нь нэг нь ирээрэй гэсэн – Юу … охин минь амьд биз дээ бурхан минь хэмээгээд Бадам хоёр алгаа хавсараад нүдэнд нь цийлэгнээд ирсэн нулимсаа арчвал – Амьд байхаа. Хэрэв үхчихсэн бол хэлнэ биз дээ. Яачихсан болоод элчингээс хүртэл дуудуулж байдаг хүүхэд вэ. Дандаа бүтэлгүйтэж зовоож байх юм хэмээн үглэтэл Бадам – Хэзээдээ чамайг тэгж их зовоочихов. Харин ч энэ амьдралынхаа төлөө өөрийгөө золиослон тийм шийдвэр гаргаад явсан байх шүү. Маргааш хурдан болоосой. Нээрээ амьд юм шиг байна. Учир нь муухай айдасын муу совин татахгүй байна хэмээсэн ч салгалсан гараар бичигүүд байдаг жижиг хүрэн цүнхээ уудлан суув. **** Маргааш өдөр нь Хэрлэн унтаж байтал утас нь дуугарах шиг. Нүдээ нухлан нэгэнтээ суниан

сэрсэнээ гайхан харвал Том залгаж байлаа. – Байна уу? Яасан – Яагаад ерөөсөө утсаа авахгүй байнаа. Би чамруу зөндөө залгасан бүр мессэж хүртэл бичсэн байгаа харсан уу? – Харин унтчихаж сая л сэрлээ – Чи яг одоо уулзаж чадах уу? – Тийм чухал хэрэг гарсан уу? – Үгүй ээ би чамд эхнэртээ дэлгүүр явж дуртай хувцасыг нь авч өгөх гэсэн юм – Юу … нээрээ юу за одоохон хаана уулзах вэ – Чи орж үйлчлүүлдэг дэлгүүр оръё би сайн мэдэхгүй болохоор – За тэгвэл одоохон чи саяхан шинээр нээгдсэн “ Grand Plaza” –г мэдэх үү тэнд уулзая – За хэдэн цагт мэдэх юм шиг байна. Болохгүй бол асууж байгаад яваад очъе. Хэрлэн сонссон зүйлдээ итгэж ядан дуртай тансаг хувцасаа авхуулна гэхээс өөрийн эрхгүй инээд нь хүрэн хам хум хувцаслаад цайгаа ч уулгүй гараад гүйв. Нэг автобусанд суух гэснээ хүлээлгээд дэмий байх хэмээн

шийдээд такси барьлаа. Явах замдаа: Өөр гайгүй дэлгүүр даанч санаанд орсонгүй хамгийн түрүүнд санаанд орсон дэлгүүрээ л хэлчихлээ. Эртхэн сэрсэн бол сайн бодож байгаад арай өөр дэлгүүр орохгүй юу. Тэгэхдээ одоо яахав гайгүй сонголттой бас ч гэж боломжийн хувцаснуудтай юм чинь хэмээж явав. Харин санасаныг бодвол түгжрэл гайгүй байв. Түгжрэх цаг нь болоогүй байсан нь олзуурхууштай. Үүдэнд нь ирээд залган гадаа байна гэдгээ хэлбэл төд удалгүй Том ч гараад ирэв. – Чи хүссэн хувцасаа л аваарай хамгийн гол нь ганган дэгжин харагдаж ямарч хүний нүд унах ёстой шүү – Болох юмуу, хэдэн төгрөгөнд багтаах вэ? – Мөнгө яахав болно. Хамгийн гол нь хэн ч харсан дэгжин харагдахаарыг л аваарай. Учир нь миний эхнэр ганган байх учиртай. Энэ миний чамд барьж байгаа хуримын

бэлэг – Нээрээ гэж үү? Би бүр баярласандаа хэлэх үгээ олдоггүй ээ хэмээгээд инээхэд Том хариу инээмсэглээд үсийг нь илээд гараас нь хөтлөн дотогшоо орлоо. Хэрлэн унтаж босоод юу ч хэлэлгүй гарч явсанаа нүд алдам ганган болоод ороод ирэхэд Бадам яагаад ч юм олигтой хүлээж авсангүй. – Чи чинь хааччихаад ирэвээ. Тэгээд наад хувцас гээд – Манай нөхөр болох залуу авч өгсөн юмаа ээжээ – Юу юун бас нөхөр вэ? – Би хүнтэй сууж байгаа. Тэгээд тэр маань баян болохоор дэлгүүрийг худалч хүнд бараг нүүлгэж өглөө надад – Чи зүгээр үү? Бас юун баян нөхөр хаанаасаа гараад ирэвээ? – Та битгий нөгөө хэддээ хэлээрэй. Би баян Америк залуутай суухаар болсон. Надад их хайртай харж байгаа биз дээ та – За охин минь барагтайхан байж үзээрэй. Аав, ээжтэй нь ч уулзаж танилцаагүй байж бүр суух гэрлэх дээрээ

тулчихсан тэгж л чамайг хайрлаж хүндэлдэг юм бол биднийг ч бас хүн хэмээн бодож хүндлэн зөвшөөрөл авах ёстой бусуу – За яршиг даа. Тэгээд л нэг их өөрийнхөө үеийнхээр яриад унадаг юм. Одоо чинь өөр 21-р зуун ээж минь. Тэгээд ч би нас биед хүрсэн хүн яаж явах нь миний хэрэг биз дээ. Энэ бүхнийг би өөрсдийнхөө төлөө л хийж харийн хүний эхнэр болохоор шийдчихээд байна. Монгол сайхан залуу байгаад яах юм бас л Тулгаагийн аав шиг миний амьдралыг мэдчихээд хаяад нүүр бууруулаад явна биз. Харь ч гэсэн хүн л бол хүн би залуу насандаа сайхан байгаа дээрээ түүнийгээ мэдэрмээр байна. Надад амьдралын амтыг мэдрүүлж чадах хүн л хэрэгтэй үгүй гээч –

Амьдралын амт чинь зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэл биш юм шүү дээ. Чамд дутуу юу байна. Яахав энэ нийгмийн хөлд нь чирэгдэн өнөө маргаашаа яаая гэж байгааг хэлж байвал чи маш том андуурч байна. Чиний гараас чинь хөтлөх хөөрхөн хүү чинь байна, чамайг гээд хамаг бүхнээ зориулах аав, ээж чинь байна, буруудаад уйлаад очиход эвийлээд угтах ах, эгч чинь байна. Тэр бүхнийгээ чи яагаад амьдралын амт гэж хэлж чадахгүй байна айн – За за тэгж боддог нэгэнд тэр нь тийм амттай байдаг юм байгаа биз. Би өөр хүн. Тэгээд ч тийм их юм бодох чадвар надад байхгүй. Тань шиг ч ухаантай биш би өнөөдрөөрөө л амьдрахыг хүсдэг. Би энэ ядуу амьдралаас залхаж байна хэмээгээд өрөөндөө орон хаалгаа тас саван хаагаад түгжих нь

дуулдав. Хэрлэн өрөөндөө ороод авсан хувцаснуудаа эхнээс нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Урд нь хэзээ ч энэ жаргалыг амсаж үзээгүй мэт санагдахад бялуурах ч шиг. Тэрээр ийнхүү эргэлдэн байтал утсанд нь Томоос мессэж ирлээ. “ Өнөө орой 19 цагт хамгийн ганган хувцасаа өмсөөд миний өгсөн мөнгөөр гоо сайхан ороод хэн ч харсан дэгжин хатагтай харагдахаар болоод хүрээд ирээрэй миний буудалд ”. Намайг найзуудтайгаа танилцуулах нь. Тэгж байсан тэгэхээр хамгийн хөөрхөнөөрөө харагдах хэрэгтэй хэмээн амандаа шивнээд өмсөх хувцасаа сонгож эхлэв. Товлосон цагт явж очвол Том аль хэдийн ирчихсэн түүнийг тосон авлаа. – Чи минь ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа. Чамайгаа би үзэсгэлэнтэйг чинь мэдэх

ч миний бодож байсанаас хамаагүй илүү юм. Миний хонгор Англи хэл огт мэддэггүй гээрэй би өмнөөс чинь яриад өгье хэмээн дадсанаараа бичин үзүүлээд сугадан ширээн дээр очин сандалыг нь арагшлуулан суухыг урьлаа. Урьд нь кинон дээрээс л харж байсан бүхнийг өөрөө үзэхдээ асар их хүндлэлийг мэдэрч байгаагаа мэдэн инээмсэглэн ирсэн зочинтой толгой дохин мэндлэв. – Ямар сайхан бүсгүй вэ. Тэгээд чиний эхнэр болох бүсгүй юм биз дээ? – Тийм шүү би эхнэр минь болооч хэмээн гуйчихсан байгаа. Тэгээд ч бүсгүй бидний бодолыг юу ч мэдэхгүй гадарлах ч үгүй байгаа – Хүүе чи чинь ямар хамаагүй ярьж байнаа – Зүгээрээ Англи хэл мэдэхгүй – Чи зааж өгч байгаа гээ биз дээ? – Цаадах чинь ямар юм заахаа мэднэ ха ха ха. Би ойр зуурын л мэнд төдийг зааж өгсөн тэгэхээр санаа зоволтгүй –

Тэгэхээр та хоёр яаж ойлголцдог болж байна – Бид толь бичиг ашиглана. Зарим нэгийг би өөрийг нь дагуулаад л өөрөө ч ойлгоогүй байж мэдрэмжээрээ хариулдаг. Мэдрэмжтэй байх нь мэдлэгтэй байхаас илүү гэдэг байхаа ха ха ха Хэрлэнд нэг л эвгүй байх аж. Ярьсан үгнээс нь нэг ч үг ойлгохгүй тэгээд ч зогсохгүй Томын үе үе басаж байгаа ч юм шиг инээх инээднээс цэрвэх ч шиг. Тэрээр Томд хандан – Та хоёр юу яриад ингээд инээлдээд байгаа юм бэ? Би нэг ч үг ойлгохгүй байна надад ингээд байгаад байх эвгүй байна би харьлаа – Надад атаархаж байгаагаа хэлээд. Чи яаж яваад ийм сайхан бүсгүйг эхнэрээ болгоод авав сэргэлэн байна шүү гээд байнаа ха ха ха. Тэгэхээр нь би чамаараа гайхуулаад хэмээгээд өнөөх сэтгэл татам инээмсэглэлээрээ инээгээд хацар дээр нь зөөлөн үнсэнгээ нөгөө залууруугаа харан нүдээ

ирмэлээ. Найз нь гэх өнөөх залуу ч байдлыг дор нь ойлгон алгаа ташин дэмжинэ. Хэрлэн сая тайвширан итгэж орхив. – Миний хонгор одоо биднийг юу ярьж байгааг ойлгосон биз дээ. Хайр нь энэ хүнтэй чамайгаа уулзуулж сайхан занг нь хөдөлгөсөнийх жаахан ажил яриатахъя. Миний хонгор бидэнд саад бололгүй дуртай юмаа захиалж идээд сууж бай – За тэгье дээ. Амжилт – Ийм л ухаантай сайхан бүсгүй шүү чамдаа баярлалаа – Гадарлачихаж уу танай хатагтай? – Үгүй ээ харин одоо хоёулаа инээхгүй яриагаа үргэлжлүүлье. Биднийг инээгээд байхаар буруу ойлгоод байх шиг байна – За тэгье. Одоо удахгүй хөдлөнө энэ эмэгтэй чинь визтэй юу? – Үгүй би хоёр долоо хоногын дараа элчингээр авч орно. Өнөөдөр дэлгүүр дагуулж яваад хэдэн гайгүй хувцас аваад өгчихлөө – Наадах чинь тэгээд ар тал нь элдэв

зарга заалхай үүсгээд яваад байхааргүй чадалтай биш нь найдвартай юм байгаа биз – Тэр тал дээр зуун хувь. Би анх танилцсаныхаа дараахан нууцаар араас нь дагаж яваад гэрийг нь мэдэж аваад судалсан байгаа. Гэр хороололд зутруухан амьдардаг юм билээ. Тэгээд ч өөрөө өөрийгөө мэддэг мөнгө гэвэл хамаг бүхнээ хаяад шийдэж чадахаар нэгэн юм билээ – Тэгвэл сайн байна. Яг бидний хайж байсан хүн байна. Сайн ажиллаа. Удахгүй хөдлөнө шүү сэжиг авхуулж ерөөсөө болохгүй. Хэдий ядуу ч ар гэрийнхэнтэй нь танилцаж хэрхэвч болохгүй. Монголчууд чинь их гярхай нэг харсан хүнээ яаж ч хувирсан байсан анддаггүй юм гэнэлээ гэнэ алдав. Ажил дуусахаар гаргасан бүх зардалыг чинь тооцож гаргаж өгнө. Харин амжилттай л

болгох хэрэгтэй. Бүр хэрэг бишидвэл энэ эмэгтэйд бүх хэргийг үүрүүлээд өөрөө ард нь цэвэр үлдэх хэрэгтэй. Учир нь энэ эмэгтэй биш мөнгө бид нарт хэрэгтэй. Тэгэхээр энэ ажил бүтэлгүйтвэл дахин дараа нь өөр иймэрхүү нэгнийг хайж олох тул болж өгвөл өөр хүнтэй танилцаж хэрэггүй ойлгов уу – Ойлголоо тэгэхээр яг хэдийд хөдлөх хугацаагаа хэлчихээрэй. Ярьсанаараа биз дээ. Бид Монголын хилээс гарахыг нь хариуцахгүй харин түрүүлж Америкт оччихсон байж байгаад та нарыг хөдөллөө гэхээр тосож уулзаад хил гаргах – Тиймээ тохирсоноороо за амжилт хүсье танай хатагтай их ганцаардаж байх шиг байна би ингээд явъя – Хонгор минь уйдаагүй биз дээ. Чи манай найзад үнэхээр таалагдаж чамтай танилцмаар байна гэнээ болох уу? – Та хоёр ямар удаан ярьдаг юм бэ. Бүр уйдаад хийх ч юм олдохгүй

хэцүү юмаа – За уучлаарай дахиж ийм байдалд оруулахгүй. Чинийхээ ачаар ажилаа амжилттай болгож байх шиг байна – За тэгвэл яамай – Хоёулаа тун удахгүй эндээс явах юм шиг байна. Өнөөдөр манай ажилаас гэрээний хугацаа дуусч байна. Та сайн ажилладаг ч бид өөр улсаас дараагийнхаа хүнийг авахаар боллоо уучлаарай гээд – Тиймүү сайн байна ш дээ. Чи ч мундаг шүү – Хэрлээн чи надад хайртай юу? – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Чамайг надад үнэн сэтгэлээсээ хайртай юу гэдгийг л мэдмээр байна. Чамайг минь сонирхох залуучууд маш их. Тийм болохоор чамайгаа алдчих вий гэж айсандаа л – Хэ хэ хэ ямар жаахан хүүхэд шиг юм бэ хэмээн өөртөө хэлээд хайртай хайртай үнэнээсээ хайртай болсон уу хэмээгээд ганцаараа баахан инээв – Миний санаа одоо л амарлаа. Миний төлөө чи юу ч хийсэн бэлэн байж чадах уу? – Чадна байх гэж бодож байна – Яагаад бодож байна

гэж. Миний чамд үзүүлж байгаа хайр, халамж хангалттай биш байна гэсэн үг үү? – Үгүй дээ чи надад урд миний амсаж байгаагүй хайр халамжийг үзүүлдэг. Тэгэхдээ би чиний төлөө үх гэвэл хараахан чадахгүй юм шиг байна тэгээд л – Аан ха ха ха хэн ч чамайг миний төлөө үх гэхгүй санаа битгий зов. Чи бид хоёр хангалуун жаргалтай хоёр биентэйгээ л байвал жаргал биз дээ. Тэгээд ч залуу байж хүүхдийн талаар яриад ч яахав – Тийм шүү би ч гэсэн хүүхдэд дарагдсан гэрийн авгай болохыг хүсэхгүй байна – Миний хонгор ийм л

ухаантай хүүхэн дээ. Тэгэхээр чи минь маргааш эмнэлэг ороод хамгаалалт хийдэг бол хийлгэчих хонгор нь чамд мөнгө өгье – Сайхан санаа байна тэгье тэгье. Томын найз тэр хоёрыг орхиж явсанаас хойш тэдний хооронд ийм яриа болж өнгөрөв. – Нээрээ чи манай гэрийнхэнтэй хэзээ танилцах гэж байна? – Удахгүй ээ гэрлэлтээ батлуулангуутаа танилцанаа. Танай аав, ээжид ямар бэлэг өгвөл таалагдах бол – Мэдэхгүй юм даа. Чи өөрөө л мэд – Тэгвэл хонгор нь чамд мөнгийг нь өгчихье чи өөрөө мэдээд бэлэг авчих. Харин

гэрлэлтээ хэзээ батлуулахаа битгий хэлээрэй хоёулаа гэнэт хэлж болох уу? – Тэгье дээ. Чи минь Арабын саятан шиг л загнах юм – Тэр чинь хэн байдаг юм би бол өөртөө л саятан гэхдээ хайртай хүндээ гээд хариу инээмсэглэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *