
Сүххуяг маргааш нь унтаж унтаж босоод утсаа асаавал баахан дуудлага мессэж ирсэн байлаа. Тэнд нь Хэрлэнгийн хүүтэй болсон тухайгаа бичсэнээс эхлээд Сүндэрийн санаж байхад ямар их унтдаг
юм бэ гэж бичсэн хүртэл бүгдийг уншив. Тэрээр Сүндэрийн мессэжийг уншаад инээснээ залгахаар дугаарыг нь цуглуулж байтал дахиад л мессэж ирэв. “ Хүүе чи сэрээчээ хажууд чинь байвал хашгичиж
байгаад сэрээхсэн ямар өөдгүй юм бэ муухай амьтан” Сүххуяг уншаад ганцаараа тачигнатал инээсэнээ залгав. – Хайр нь уурлачихсан уу? Зөндөө ядарсан байна ш дээ. Чи ядрахгүй байна уу – Муухай амьтан би
ядарсан ч зүрх минь хэн нэгнийг үгүйлээд амраахгүй байна мэдээ – Хайр нь ч гэсэн санаад л байна. Дөнгөж сэрээд орноосоо ч босолгүй чамруу залгаж байхад – Ямар их унтдаг юм. Би бараг зүүдэнд чинь
орохоор их залгаж мессэж бичсэн байгаа биз дээ? – Харин тийм сайхан унтаж байсан чинь чиний ууртай царай зүүдэнд орж ирээд шууд л сэрлээ. Тэгээд хайрлуугаа залгаж байна. За битгий уурла хайр нь одоо

босож цайгаа уучихаад яваад очье за – Хурдлаарай битгий бас тэгээд алга болчихоорой хүлээж байя – За тэгнэ дээ. Би ч гэсэн чамайгаа санаад л байна. Бушуухан нэг гэртээ орох юмсан тиймээ – Харин тийм чи хэзээ аав, ээжийгээ манай хоёртой танилцуулах юм – Хэзээ ч байсан яахав. Хүрлээ найруулагчийн завыг харж байгаад болъё. Хэдийд боломжтой байна чи хайрдаа хэлчих – Аав байнга л завгүй байдаг хүн. Чи хэзээ ирнэ гэнэ тэр өдөр чинь ажлаа зохицуулчих гэчихье – Тэгвэл хайр нь ээжид хэлж өдөр харж байгаад хэлье. За одоо би босоотий бушуухан чамтайгаа уулзмаар байна Тэр өдрөөс хойш таван өдрийн дараа аав ээжүүд уулзацгаан танилцав. Сүххуягийн аав ээж нэгэнт бэлдээд очсон болохоор Хүрлээ найруулагч хэдийд хуримаа хийх вэ
наана нь бэр гуй гэхийг сонсоод авчирсан хадаг мөнгөн аяга дүүрэн сүүгээ барин – Бид хоёр ёс заншилаа сайн мэдэхгүй юмыг яаж мэдэхэв гээд ингээд бэлдээд ирлээ – Хүүе хэзээ ингэж бэр гуйж байсан юм. Тэгээд ч аав, ээж нь гуйдаггүй ш дээ хэмээн Сүндэрийн ээж уулга алдвал Хүрлээ – За нэгэнт ингээд хүртэл хүрээд ирсэн юм бол одоо яахав дээ. Охиныг минь жаргааж яваарай хэмээгээд хадаг сүүг нь гардан авлаа. Ингээд тэр дөрөв хуримын товоо ч тогтоогоод авав. **** Хэрлэн гэрээс гаралгүй хэтэрхий удсанаа сая л анзаарав. Тэрээр хаашаа ч хамаагүй гармаар санагдаад болох биш. Энэ л үед хань болгоод дуудчих найз ч үгүйгээ сая л ойлгон маш ихээр ганцаардах шиг болов. – Ээжээ би жаахан гадуур явж байгаад ирье болох уу? –
Бололгүй яахав ээж нь тэг л гэсэн шүү дээ. Миний охин зүгээр биз дээ санаа зовоод байна – Би одоо зүгээрээ. Битгий санаагаа зовоо за. Тэр хүнийг аль хэдийн өөрөөсөө авч хаясан – Тийм бол сайн байна. Энэ чинь л миний дураараа танхил охин мөн дөө Хэрлэн юу ч хэлэлгүй хариу инээмсэглээд хувцаснуудаа өмсөж үзтэл бүгд томдоод тэрээр хичнээн их турсанаа мэдээд сэтгэлээр унах шиг болов. Үүнийг хараад Бадам шүүгээгээ уудлан нэгийг хайсанаа олов бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулаад – Хэрлээн миний охион нааш ир хэмээн дуудаад. Энэ ээжийнх нь хадгалсан цөөхөн хэдэн төгрөг. Миний охин ав. Дэлгүүр орж өөртөө таарах хувцас ав – Баярлалаа ээжээ.
Дэлгүүрийнх үнэтэй би захаас авчихъя. Одоо охин нь мөнгийг хуучин шигээ цацахгүй ээ. Үүнийг сонсоод Бадам нүдэнд нь хураад ирсэн нулимсаа мэдэгдүүлэлгүй арчаад охиныхоо толгойг илбэн зөөлөн үнэрлээд: Иш охин минь ээж болох ийм л байдаг юм хэмээгээд шүүрс алдлаа. Хэрлэн ээжийнхээ өгсөн мөнгийг аваад зах гаран хувцас харсан ч санаанд нь таарах таалагдах хувцас үнэндээ байсангүй. Тэрээр урамгүйхэн байгаа хэдэн төгрөгөө тоолж үзсэнээ ямарч байсан өөр нүдээр харж байгаад байгаа байдалдаа зохицуулахаас өөр аргагүйг ойлгон дахин явж үзлээ. Тэрээр явж явж нэг бариу жинсэн өмд, зөвхөн өөрт нь л зохих этгээд хийцтэй цамц хоёрыг сонгон авлаа. Тэрээр гэртээ бушуухан харин авсан шинэ хувцасаа өмсөөд нүүрээ дахин янзалж будаад энэ удаа өмнөхөөсөө хамаагүй сэтгэл өндөр
гэрээс гарлаа. Хаашаа очих вэ хэмээн бодон алхаж явсаар нэгэн дээд зэрэглэлийн буудлын гадаа хүрээд ирсэн байв. Тэрээр үүдэнд тулсанаа сая өөрийгөө харан шоолон инээгээд буцаж явхаар эргэтэл хэн нэгэнтэй халз тулан мөргөлдчих нь тэр. – Яанаа уучлаарай ёоох ёоох хэмээгээд духаа баривал өнөөх залуу – Уучлаарай хэмээн хазгай мурий дуугархад нь сая Монгол хүн бишийг нь анзаарав. – Та зүгээр үү хэмээн Англи хэлээр асуувал Хэрлэн муухан гадарлах болохоор инээх мөртөө ярвайгаад духаа баривал өнөөх залуу халааснаасаа Англи-Монгол толь нэг дэвтэр балны хамт гаргаад: Та зүгээр үү? Намайг уучлаарай гэдэг үгийг олон бичлээ. Хэрлэн инээмсэглээд толгой дохивол өнөөх залуу дэвтэрээ эргүүлэн хэдэн үг хайн бичсэнээ үзүүлбэл – Та татгалзахгүй бол жаахан сууж болох болов уу? Учир нь
энэ сайхан эмэгтэйг би мөргөж өвтгөчихөөд ингээд зүгээр явуулчихвал миний санаа амрахгүй болов уу … хэмээгээд өөдөөс нь харан сэтгэл татам инээмсэглэвэл Хэрлэн тэртээ тэргүй өөр очих газар уулзах хүн байхгүй байсан болохоор худлаа жаахан эргэлзсэн царайлж байгаад зөвшөөрөв. Том гэх тэр залуугийн байрлаж буй буудал үнэхээр тансаг аж. Хэрлэн буудалд байрлах уушийн газар ороод хөшиж орхив. Хүн болсоор ийм тансаг зүйлсийг үзсэнгүй. Тэгээд тэр нь бүр Монголд байна гэхэд итгэж чадахгүй алмайран зогсоно. Том түүний энэ байдлыг хараад ихэд олзуурхан инээмсэглээд – Хатагтай хоёулаа тэнд сууя тэр суудал хүнгүй гэж байна. Хэрлэн цэсийг нь хараад юу сонгохоо шийдэж ядан байтал үнэндээ тэрээр үнийг нь хараад өөрийнх нь авч гарсан мөнгө хамгийн хямд ганц
хоёрхон шар айраг уугаад дуусчих байсанд яахаа мэдэхгүй мэлрэн сууж байтал Том – Та юу авах вэ? хэмээн эелдэг гэгч нь асуусанаа нэгийг санан нөгөө толь бичгээ гарган цаасан дээр бичиж өгтөл Хэрлэн мөн толийг нь аван – Би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч та дайлна гэсэн болохоор өөрөө мэдээд л захиалчих хэмээн бичлээ. Том хариу ялдам инээмсэглээд тэр даруй зөөгчийг дуудан баахан зүйл захилаа. Тэр орой Хэрлэнд үнэхээрийн тансаг сайхан байлаа. Цаг аль хэдийн шөнийн 01 цаг өнгөрсөн байсан тул Хэрлэн харихаа түүнд хэлбэл Том энэ бүхэнд их л дурамжхан байгаа бололтой гэвч яахаа мэддэг хүний буурь заан унааны мөнгө өгөөд гарч таксинд суулгаж өглөө. Том буцаж ирэн Хэрлэнгийн нэр утасыг харангаа таатай нь аргагүй инээмсэглээд мөн л өөрийн байрлаж буй буудалдаа очихоор
тэндээсээ гарлаа. Маргааш нь ч нөгөөдөр нь ч Хэрлэнлүү хэн ч залгасангүй. Тэрээр хуучин шигээ биеэ анхааран явах болов. Гэтэл гэнэт танихгүй дугаараас түүнд Англиар бичсэн мессэж ирэх нь тэр. Тэрээр бичсэнээс нь сайнуу, юу байна гэдэг үгийг л ойлгож чадав. Хариу юу ч бичиж чадалгүй байтал 18 гэсэн тоотой юм ирэхэд сая 18 цагт уулзая гэж байна гэдгийг ойлгов. Харин хэзээний 18 цаг юм бол. Ядаж өдрөө тоогоор тавьчихгүй мангар байхаа. Баян Америк залуу шиг билээ. Надад ч унаж байх шиг байна лээ дээ. Сая хүртэл мессэж бичсэнийг нь харахад тийм л байна даг … хэмээн өөртэйгээ ярин инээмсэглэсэнээ нээрээ энэ өдрийг нь яаж мэдэх вэ. Ахаас асуултай нь биш. Ядаж толь бичиг ч байхгүй хэмээсэнээ гүйн гарч хажуугийнхаа айлын охиныг дуудан уншуулав. “ Өнөө орой 18 цагт нөгөө газраа уулзая гэж байна”. Үүнийг сонсоод Хэрлэн хэмжээгүй ихээр баярлав.
Бушуухан гэртээ орон юу өмсч явахаа шийдэж ядан байтал ээж нь орж ирээд – Охиныхоо хуучин шигээ ийм цоглог байгааг харах сайхан байна. Миний охин хаачих гээд л гэгэлзээд байна даа? – Би өнөө орой 6 цагаас болзоотой болчихлоо. Энэ ямар байна? – Хэнтэй арай нөгөөх???? – Үгүй дээ ээжээ тэр хүн аль хэдийн мартагдсан. Өөр хүн их баян хүн тэгж байгаад найз хүүхэн нь болчихвол таньтай танилцуулнаа. Харин та тэр болтол хэнд ч юу ч хэлж болохгүй шүү – Охин минь одоо алдаж хаширсан биз дээ, жаахан өөрийн ухаантай л байж үзээрэй – Тиймээ тийм би одоо жаахан охин биш болсон. Тэгээд ч хүүгийнхээ ирээдүйн төлөө үүнийг хийж байна – Дахиж чамайг шархалж шархирсан байхыг хармааргүй байна ойлгож байна уу? – Маш сайн ойлгож байгаа. Би хэлээд байна шүү дээ би жаахан охин
биш хэмээсэнээ толины өмнө хэдэн хувцасаа ээжлэн амандаа өөрөө өөртэйгээ ярин: Бүгд томдоод байх юмаа. Би одоо ингэж их турчихсан юм байх даа. Аятайхан байж байгаад Томоор л хэдэн гайгүй хувцас авхуулъя. Нээрээ гадаад хүн тэгээд бүр Америк хүн юм чинь даашинз өмсчихвөл их дуртай байна байх. Ерөөсөө тэгье нөгөө дурлаж дурлаж аваад багадчихсан даашинзаа хаашаа хийлээ хэмээгээд чемоданаа ухаж байгаад олоод авав. Авсан даруй бараг л нэг өмсөөд багадчихсан хэмээн голж байсан даашинз нь энэ удаа өөрт нь зохиж таарч байна гэдэг янзтай. Биеэ барьсан нарийхан богино улбар шар өнгөтэй даашинзтайгаа хослуулан хар нарийхан өндөр өсгийтэй гутлаа өмсөөд үсээ дээшээ шуун хавчаад нүүрэндээ их биш багахан хэмжээний өнгөлсөн энгэсэг тавиад гэрээс гарав. Зорьсон газраа ирэн хулгасхийн яваад орвол Том харагдсангүй. Харин түүнийг сонжох
эрчүүдийн харц тусна. Тэрээр нүдээрээ нэгэнтээ гүйлгэж харчихаад гарах гэтэл өмнөөс нь Том хүрээд ирэх нь тэр. – Энэ чинь хэн бэ ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа … хэмээн Том амандаа хэлээд гараас нь хөтлөн бүгдэд гайхуулах гэсэн мэт алхан ширээндээ очин суулаа. Хэрлэн Томын түрүүний хэлсэн үгийг ойлгоогүй болохоор толь бичгийг нь гуйн – Юу гэсэн бэ түрүүн? хэмээн асуувал – Таны үзэсгэлэн гоог магтсан юм. Үнэхээр надад хэлэх ч үг олдохгүй нь. Энэ сайхан сувдыг би далайгаас ч эрээд олохгүй хэмээн элдэв магтаалийн үгс урсгаж гарав. Хооллож дуусаад Том Хэрлэнд хандан – Хэрвээ та дургүйцэхгүй бол би таньд Англи хэл заая тэгвэл бид хоёр харьцахад амар болох бишүү. Би энд төлөөлөгчөөр нэгэн компаны урилгаар ирсэн. Одоо хугацаа маань дуусах дөхөж байна. Тэгээд л гэртээ харина даа. Харин надад эхнэр хүүхэд байхгүй. Энэ сайхан орны ийм сайхан
гоо бүсгүй миний хүсэлтийг хүлээн авч найз охин минь болбол би юутай баярланам бэ – Хэ хэ хэ та ч хүн их ичээх юмаа. Нээрээ болох юмуу би Англи хэл заалгаж тэгвэл тэгье л дээ. Хэзээнээс эхлэх вэ? – Хэзээнээс ч яахав. Таны ажилын цаг заваар хийе – Би хэдийд ч боломжтой – Тэгвэл маш сайн. Та гэр бүлгүй биз дээ? – Үгүй ээ байхгүй – Хүүхэд? – Хэрлэн хэлэх үгээ олж ядав. Хэрэв байгаа гэчих юм бол бүх боломжоо алдах гээд байдаг. За яадаг юм дүүрсэн хэрэг хүүхэдгүй л гэчихье. Дараа нь учир нь олдох биз хэмээн шийдээд толгой сэгсэрвэл Том маасайтал чанга инээсэнээ ОК тэгвэл тохирлоо. Бид хоёрт хоёуланд нь ямар нэгэн дарамт алга. Нөгөөдөр 17 цагт эхэлье. Харин би нэг найзынхаа буудлыг хоёр цаг түр ашиглаж байя хэмээн гуйгаадахъя. Тэгэхгүй бол энд болохгүй байхаа – Тэгье болж байна – Ингээд хоёулаа амжилтын төлөө тулган ууцгаав. Том улаан виноноос
өөр зүйл уудаггүй тул Хэрлэн ч даган улаан вино шимэн гэнэт ороод ирсэн жаргал нь нүүрэнд нь тогтож ядах шиг юунд ч юм хөөрөн Томд итгэн сууна. Тиймээ Том бол Хятад юмуу Солонгос хүн биш Америк хүн. Тийм болохоор тэр том гүрний хүн тэгээд ийм мундаг ажилтай юм чинь худлаа ярьж хульхидана гэж байхгүй. Би ямар азтай юм бэ сайхан төрсөний минь шагналуу хэмээн бодон инээмсэглэн суусаар. **** – Охин минь чи юу л хийгээд яваад байна даа? – Би Англи хэл заалгаж байгаа гэж таньд хэд хэлдэг юм бэ ядаргаатай юмаа – Үнэхээр тийм бол сайн л байна. Битгий л дахиж алдаарай даа – За юу гэж дээ. Хүний ээж байж яасан муу амтай юм бэ. Та өөрөө юу гэдэг байлаа муу юм их яриад зөгнөөд байвал тэр нь биелдэг битгий гээд л жаахан байхад үглээд байдаг байсан байж – Тэгж ярих амьдралыг мэдэрч ярих хоёр өөрөө. Чамайг нэг гадаадтай явж байхыг чинь харсан байна
билээ – Хэн бэ бас. Би хэнтэй хаагуур юу хийж явах нь хэнд хамаатай юм. Яахаараа ингэж өөрт хүртээлгүй юманд хошуу дүрж хүний мууг үзэж байдаг байнаа юуг нь ч мэдэхгүй байж. Тэр чинь миний Англи хэлний багш залуу. Та харж байгаа биз дээ би орой болгон шахуу л хичээлээ давтаад суудагийг – Тийм л дээ ээж нь мэдэлгүй яахав. Тэгэхдээ миний охин их гэнэн цайлган охин болохоор ээж нь их болгоомжлох юм – Одоо зүгээрээ гээд байхад ямар сонин хүнд итгэдэггүй юм. Яршиг тэгвэл би гэрээс ч гарахгүй энэ гэрийн чинь буг болоод урдынх шигээ мэлрээ болчихъё за. Тэгвэл таны санаа амрах юм шиг байна тиймүү хэмээгээд орилон хоолойгоо зангируулан өрөөндөө орон хаалгаа хүчтэй гэгч нь саван хаагаад орон дээрээ тэрий хадан юунаас болсон нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд уйлж гарав. Ээж нь
хэдийд нь ороод ирсэн юм мэдэхгүй хажууд нь суун толгойг нь илбээд – Иш охин минь ээж болчихоод хүүхдээсээ ялгагдахгүй л эрхлээд туниад байх юм. За битгий уйл. Миний охин тэнэг хүүхэд биш болохоор бүгдийг ялгаж ойлгож чадалгүй яахав. Хэдий ээж болсон ч аав бид хоёртоо нялх харагддаг болохоор л ингээд байна. Хүний дор орохгүй гээд бүгдийг өөрөө болгох гээд зүтгэчихдэгийг чинь мэддэг болохоор ээж нь ингээд байгаа юм шүү дээ. За тайвшир хүүгээ ав гэртээ нэг эрт ирсэнийх. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэгчээр бас ээжийгээ хараад хөөрөөд байна тэгэлгүй дээ энэ чинь хэмэээн өөрөө өөртэйгээ ярин гэмшингүй царайлан байсанаа хүүг нь авчиран хажууд нь тавив. Хэрлэн хүүгээ хараагүй удсан аятай харж байсанаа сая ямар том болсоныг нь анзаарав. Хүү нь өөдөөс нь харан эгдүү

хүрэм хөөрхөн инээсэнээ хамар аманд нь хуруугаа хийн хөл гараа савчуулан онгирно. Хэрлэн хүүгээ харан гөлрөн хэвтэж байсанаа сая гэнэт хайр нь урд нь хэзээ ч хүрч байгаагүйгээр хүрэн энгэртээ тэврэн хоёр гар дээрээ өргөвөл хүү бүр ч хөөрөн гар хөлөө савчуулан завьжаараа шүлсээ гоожуулан хөхөрч гарав. Хэрлэн хүүгээ даган инээлдэнэ. Бадам тэр хоёрыг сэмхэн хараад: Яах аргагүй л ээж хүү хоёр доо хэмээн шивнээд хоолоо хийхээр явав.