Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “5-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
447

Хэрлэн хүүтэй болов. Нөгөө ирнэ гэсэн Сүххуяг нь ор сурагггүй болж Хэрлэн харин үл цөхрөн хүлээсээр. Тэрээр хүүгээ ч авахгүй, хүнтэй ч ярихгүй, нөгөө дуу шуутай охиноос юу ч үлдсэнгүй. Ээж нь л өөрөө

хүүхэд гаргасан мэт хүүг нь хуурайлан хөхөх үед нь өвөр дээр нь тавьж хөхүүлэн бүр өвөртөлж хүртэл унтана. Нэг өдөр Хэрлэнд хандан – Охин минь чи жаахан ухаараач дээ. Битгий ийм дүйнгэ бай л даа.

Аав бид хоёр нь хүүг нь өсгөж байна. Миний охинд ямарч түүртэх юм байхгүй байгаа биз дээ. Буцаад хуучин шигээ сэргэлэн болж хуучин шигээ амьдрал даа ээж нь ганцхан үүнийг хүсч байна. Хэдий болтол

чамайг би аргадаж гуйх юм. Аав нь ч ялгаагүй чи яасан бид хоёрыг боддоггүй юм. Одоо хэсэг тэнхэрч аваад ажил хий. Гарч орж хүн хартай уулз хүүгээ одоо угжинд оруулнаа. Тэгэхгүй бол угаасаа чамаас

сүү гэж олигтой юм гарахгүй байна. Арга байжуу дээ юм ч идэж шалихгүй, ингээд гөлийгөөд бодолд ороод байгаа болохоор яаж ч сүү орох вэ дээ … хэмээн өөрөө өөртэйгээ ярин үглэсээр хүүгийн солих

өмдийг аван гарлаа. Хэрлэн хэвтэж байснаа: Миний бүх хүсэл мөрөөдөл, залуу нас, хайр дурлал гээд бүгдийг чи үгүй хийлээ Сүххуяг минь. Одоо надаас авах юм үлдээгүй болохоор ингэж хаяж байгаа юмуу чи. Би чамд ямар гэм хийсэн болоод чи ингэж байгаа юм бэ. Утсаа ядаж аваач дээ, би хүүтэй болсоноо чамд мессэж хүртэл бичсэн гэтэл чамаас нэг ч хариу байхгүй. Монголын минь амьдрал өдрөөс өдөрт өөрчлөгдөж юмны үнэ тэнгэрт хадлаа. Хажууд нь энэ хүүхэд ямарч их зарлагатай юм бэ дээ. Ах эгч нар бид хоёрыг боддоггүй юм гэхэд аав, ээжийг бодож мах шөл илүүчилдэггүй юм байх даа. Ямарч

амьдрах хүсэлгүй болгосон чамтай таардаг л юм бол нүүрийг чинь маажна даа. Чи хаагуур юу хийж яваа бол. Чамайг хаанаас олох вэ??? байз байз нээрээ гэрийг нь мэдэх юм байна ш дээ. Би яагаад одоо сэтгэвээ гэрт чинь очиход болох байсан юм байна. Мангар юмаа би яагаад энийг урд нь сэтгэсэнгүй вэ. Аав, ээжид нь танай ач гээд хүүгээ харуулхад тэд мэдээж манай аав, ээж шиг баярлана. Бушуухан гэрт нь очье. Тэрээр ингэж шийдээд сая нэг өөрийгөө толинд харвал өмнөөс нь нэг л өөр хөгшин, гунигтай, ядарсан эмэгтэй харагдахад цочсондоо

аяархан дуу алдаад гар нүүрээ угаахаар өрөөнөөс гарлаа. Бадам хүүтэйгээ тоглож байснаа Хэрлэнг гэнэт гараад ирэхэд нэг асуух гэснээ хүлээзнэхээр шийдэв. – Ээжээ та хүүд гоё хувцасыг нь өмсгөчих бид хоёр ойрхон гарчихаад ирье – Хаашаа гарах гэж? – Аан нэг хүнтэй уулзчихаад ирнээ – Үгүй чи хүүг орхиод өөрөө л гараад ир – Хүүтэйгээ хамт явчихаад ирье. Айл хэсье агаагийнхаар ороод ирье – Тэг дээ ашгүй минь гэж хэмээсээр яг л өөрийн хүүхэд юм шиг хувцаслаж эхлэв. **** Сүххуяг сургуулиа амжилттай төгслөө. Түүнийг хонхны баяраа тэмдэглэж байтал багш нь – За сургуулиа төгсчихлөө. Одоо тэгээд цаашдаа юу хийх бодолтой байна. Чи бол хоосон толгой биш

чамайг ухвал их зүйл гарна тийм болохоор сонгосон замаасаа битгий л хазаагаарай даа – Тэгнээ багшаа. Би өөрөө ч мэргэжилдээ дуртай. Тэгж байгаад л нэг юм хийнэ дээ – Тэгж байгаад тэгж байгаад гэнэ шүү. Наадах чинь хариулт юмуу. Чамайг тэгж байгаад гэж бодож хүлээсээр байтал наад чадвар чинь зэвэрчихнэ. Би та нарт хэлээд л байсан төгсөхөөсөө өмнө хийх ажлаа олоорой гэж. Тэгэхгүй бол та нар зэвэрнэ, урлаг хөгширдөггүй болохоос зэвэрдэг юм шүү – За багшаа ойлголоо. Би зэврүүлэхгүй ээ. Багаа бүрдүүлчихсэн байгаа саяхан бид нар нэг реклам хийсэн маш сайн болсон гэсэн үнэлгээ өгсөн. Дипломоо хамгаалахдаа үзүүлсэн та мэдэж байгаа даа. Тэр багаараа болохгүй бол хувиараа хийнээ багшаа – Хувиараа хийхэд арай эрт

байна. Жаахан туршлагатай болоод ав. Юм бүхнийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж боломгүй шүү. Ямарч мэргэжилд туршлага хуримтлуулна гэж энд дөрвөн жил сурсанаас чинь хэд дахин илүү том хүртээмжтэй сургууль байдаг юм. Би тэгж байгаад чамайг нэг хүнтэй уулзуулна. Яагаав нөгөө нэрт найруулагч Хүрлээ. Их шаардлага өндөртэй, зарчимч хүн бий дээ. Чи хажууд нь явж их зүйл сураадах ойлгоо – Хөөх Хүрлээ гуай юу. Таньд их баярлалаа би хүлээж байя – Нэрээ бодоорой Энэ яриа болсоноос хойш сар гарангийн дараа нэг өдөр багш нь утасдан Хүрлээ найруулагчтай уулзахаар болсон хүрээд ир гэж билээ. Сүххуяг ч Хүрлээтэй уулзан ярилцсанаас хойш Хүрлээд таалагдсан болохоор ийнхүү хамтран ажиллахаар болов. – Одоо бид

нэгэн түүхэн сэдэвт уран сайхны кинон дээр ажиллана. Өнөөдөр багийнхантайгаа уулзана. Киноны гол дүрд тоглох арваад хүмүүс товлосон газар уулзацгаалаа. Сүххуяг Хүрлээгийн охин гэх том биш ч өөрт нь зохисон хүрэн нүдтэй, нүдээрээ инээсэн охиныг анх хараад “ Ийм сайхан аавын охин байж яасан царай муутай юм бэ. Бас их зантай юм “ хэмээн бодож билээ. Сүндэр харин Сүххуягийг хараад “ Аавтай хамт сууж байгаа залуу ямар аятайхан залуу вэ. Одоо нэг багийхан болсон юм чинь байнга таарах нь ашгүй минь. Энэ хүн эхнэртэй болов уу, найз охин ч юмуу тэгж байгаад л нэг сайхан танилцхаараа мэдээд авъя байз” хэмээн мөн л Сүххуягийг шинжин сууна. Тэд кинон дээрээ ажилан өдөр шөнийг ялгалгүй зүтгэнэ.

Сүххуяг зохиолоо уншин нягтлан суутал Сүндэр түүн дээр ирэн – Ядарч байна уу. Би лав муухай ядарч байнаа – Үгүй ээ гайгүй л байна. Тэгээд ч миний үүрэг бага байгаа болохоор юундаа ч ядрах вэ – Хоёулаа гадаа жаахан гарах уу миний өнөөдрийн зураг авалт дуусчихсан ойгоор жаахан алхмаар байна – Би … за хэмээгээд хийж байснаа хойш тавиад даган гарлаа. Ой дотор сэрүү татан цэвэр агаар хамар цоргин үнэхээр бахадмаар. Сүндэр гэнэт – Эхнэр чинь чамайг хэр ойлгодог вэ. Урлагийн хүмүүсийн ар тал нь сайн ойлгож дэмжихгүй бол хэцүү байдаг шиг билээ – Надад эхнэр байхгүй л дээ – Өө тэгвэл найз охин чинь? – Найз охин ч алга одоогоор тэгэх бодолгүй л явна даа ха ха ха. Сүндэр үүнийг сонсоод баярласандаа золтой хашгирчихсангүй

арайхийн баярласан сэтгэлээ нуугаад – Би ч гэсэн. Аавын санаанд нийцэх хүн олдохгүй л байна. Бас би чинь эмэгтэй хүн. Эмэгтэй хүн урлагын хүн байна гэдэг нилээн асуудалтай шиг санагддаг юм. Ар гэрийн ажил тэр чигтээ орхигдоно. Аав намайг адилхан ойлгох урлагийн хүнтэй л суу гэдэг юм – Аан чи тэгээд тэр урлагийн хүнээ олсон уу эсвэл ааваараа олуулах уу? Ха ха ха – Юу нь тийм инээдтэй байнаа. Олоогүй ээ ямар би хайж явах биш. Үүнийг сонсоод Сүххуяг бодолд оров. Хүрлээ найруулагчийн хүргэн болчихвол ирээдүй маань гэрэлтээд сайхан болно гэсэн үг. Сүндэрийг өөрийн болгох хэрэгтэй. Хараад байсан бас ч тийм царай муутай охин биш юмаа. Хамгийн гол нь ар тал нь найдвартай бас түшигтэй. – Чи яагаад бодолд орчихов? –

Зүгээр л чи сайхан охин чамтай ямар азтай аавын хүү шалгуурт чинь нийцэж суух болоо гэж бодоод л – Хи хи хи чи байж яагаад болохгүй гэж – Юу … худлаа хүнээр тоглоод л – Цаг хугацаа харуулна биз дээ – Тиймээ цаг хугацаа бүхнийг харуулна биз. Чамайг өөрийн болгохын төлөө би бүхнийг хийнээ хэмээгээд өөрлүүгээ татан тэврээд үнсвэл Сүндэр ч бодсон бүхэн нь гэнэт ингээд биелж буйд итгэж ядан халуун энгэрт нь тэврүүлэн байхдаа хэлж мэдэмгүй их жаргалыг хүртэн байх аж. Тэр өдрөөс хойш Сүххуяг, Сүндэр хоёр хаа ч явсан хамт байж боломж л гарвал биедээ эрхлэн эхэндээ ааваасаа бусдаас нуугдан байдаг байсан бол сүүлдээ хэнээс ч үл нуугдан нялхарцгаах болов.

Хүрлээ нэг өдөр тэр хоёр дээр ирэн – За залуус амарч байна уу? – Өө харин тийм – Ааваа та ядарч байна уу хүйтэн юм уух уу? – Зүгээр дээ. Тэгэхээр чи манай охинтой үерхэдэг болоо юу? Сүххуяг доошоо харан толгойгоо илсэнээ инээмсэглэвэл Хүрлээ – Залуу улс болохгүй нь юу байхав. Харин чи миний охины зүрх сэтгэлээр тоглож шархлуулав. Чамайг овоо ажлаа чи ч нэг их хөнгөн хийсвэр залуу биш юм билээ. Тэрэнд чинь би олзуурхаж охиноо чамтай үерхэж эхлэхэд юу ч хэлээгүй мэдсэн ч мэдээгүй царайлаад явдаг байсан юм шүү – Ойлголоо найруулагчаа. Би Сүндэрээд үнэхээр их хайртай. Намайг ойлгосонд баярлалаа – За тэр худлаа үг яахав. Цаг хугацаа бүхнийг харуулаад өгнө. Охиноо ийм жаргалтай байгааг харах л надад

хангалттай. Хүний амьдрал урт юу ч тохиолдож болно. Тэр тусмаа урлагийн бид нарт. Өнгө, мөнгөнд уусаж дулдуйдаж л болохгүй. Чин хайрыг энэ хоёроос салгаж үзэж байх хэрэгтэй. Та хоёр хоёулаа урлагийн тогоонд чанагдаж байгаа тийм ч болохоор биенээ хэнээс ч илүү ойлгож хүлээж авна. Тэгэх ч учиртай. Энэ тогооноос нэгнийхээ дэмээр хамтын хүчээр дээш нь гарна уу гэхээс цор ганцаараа чи мянга сайхан авъяас чадал байгаад хэзээ ч гарч чадахгүй шүү. Тэр тусмаа одоо үед – Ойлголоо найруулагч аа. Хүрлээ ийнхүү хүүрнээд өөр юм ярилгүй тэр хоёрыг орхин явлаа. Сүндэр баярлаж буйгаа нууж үнэхээр чадсангүй – Би ямар жаргалтай гүнж вэ. Миний хайртай залууг аав минь хүлээн зөвшөөрлөө гэж үү. Хатан хаан ч над шиг жаргахгүй ээ … хэмээн амандаа дуу аялан Сүххуягийг хүзүүдэн эрхлэхэд Сүххуяг ч хариу инээмсэглэн – Тиймээ би ч гэсэн үнэхээр жаргалтай байна. Энэ

сайхан охины аав, тийм том найруулагч намайг хүлээн зөвшөөрч тоосонд өөртөө итгэж чадахгүй л байна … хэмээн аль хэдийн нэг гэрт ороод албан ёсоор батлуулчихсан хүн шиг бахархалтай ярин өөрийнх нь ирээдүй санаанд ормооргүй сайхнаар гэрэлтэж буйд юу юунаас илүү баярлаж суув. Тэд хэдэн сарын дараа сая нэг ажлаа дуусгаад бүгд гэр гэрийн зүг сэтгэл нь хөөрөн яаравчлана. – Хайр нь хариад өдөр харж байгаад нэг сайн өдөр чамайгаа очиж албан ёсоор гуйж авнаа – Тэгээрэй манай аав их ёсорхог хүн бэр гуйхгүй бол өгөхгүй гэдэг юм – Тэгэлгүй яахав бушуухан чамайгаа албан ёсоор өөрийн болгож байж сая нэг санаа амрах юм шиг байна – Хи хи хи яасан их яарч байнаа. Үнэндээ би ч гэсэн яараад байнаа. Тэр хоёр замын туршид ийнхүү хоёр

биенийхээ тухай ярилцан явсаар сая хотод орж ирэв. Сүххуяг үнэхээр их ядарсанаа сая л мэдлээ. Шатаар өгсөн гэрийнхээ хонхыг дартал төд удалгүй аав нь хаалгаа тайлав. – Өө миний хүү сайн явж ирэв үү, ажил бүтэмжтэй? – Сайн явж ирлээ ааваа. Та хоёр минь сайн сууж байв уу? Гэтэл цаанаас ээж нь дууг нь сонсон гүйн ирж энгэртээ тэврэн үнсэхэд хүүгээ санасан эхийн нулимс сад асгаран мэлмэрнэ. – Иш хүү минь ямар их ядраа вэ. Бас их турчихаж. Хичнээн ч удаан алга болов. Ядаж байхад утас чинь холбогдохгүй байсан – Харин тэнд сүлжээ барьдаггүй юм билээ. Гэтэл гэнэт хүүхэд часхийн уйлах дуулдахад гайхсан нүдээр нөгөө хоёроо харвал ээж нь гараас нь хөтлөн өрөөнд нь аваачвал

Сүххуяг өөдөөс нь харан хүүхэд тэврэн инээмсэглэн суух Хэрлэнг хараад хөшиж орхив. – Чи чи энд юу хийж байгаа юм бэ? – Хүүгээ эмээ өвөөтэй нь уулзуулж байна – Юун хүүхэд юун эмээ өвөө вэ? – Чиний хүү ийм хөөрхөн хардаа чи – За битгий балайраад бай надад ямарч хүүхэд байхгүй хэний юун ч хүүхэд юм – Арай ч дээ чи чи ийм хүн байсан гэж үү хэмээхэд нулимс нь хорсол гомдолтой холилдон урсана – Тиймээ би ийм л хүн. Би чамд хайртай гэдэг байсаан үнэн. Тэгэхдээ тэр хайр ханилан суух хайр биш зүгээр нөхөрлөлийн хайр байсан юм шүү – Тэгээд…. – Юу тэгээд гэж би ойлгомжтой хэллээ. Би жинхэнэ хайртайгаа учирсан. Одоо удахгүй суух гэж байгаа. Тийм болохоор чамайг дахин харах хүсэл шаардлага ч алга. Чи жаахан охин биш. Тэгээд ч би чамайг хүчиндээгүй аль аль нь тэр үедээ хүссэнээс өөр

зүйлгүй – Арай ч дээ чи. Чи намайг гэр хорооллын ядуу охин гээд хаяж байгаа юмуу тэ. Би насаараа ийм байхгүй за. Намайг ямар болохыг хараарай чи харин тэр үед битгий гоншигноорой – Тэгвэл сайн л байна. Би чамаас юу ч гуйхгүй ээ бас наад хүүхдийг чинь ч харах хүсэл алга. Үүнийг сонсоод Хэрлэн хүүгээ тэвэрсэн чигтээ чичирсэн гараар хамаг бүхнээ гаргатал гэсэн шиг алгадаад авав. Сүххуяг ч мөн уурлан зөрүүлээд хүчтэй түлхвэл Хэрлэн байдгаараа АЛЛАА хэмээн чарлан бархирлаа. Энэ дуунаар аав ээж нь сандран орж ирээд – Энэ чинь юу болоод байнаа. Та хоёр наад хүүхэд айлгачихлаа алив миний охин хэмээн ээж нь Хэрлэнг түшин босгох гэтэл аав нь Сүххуягийг заамдан – Чи чинь өөрийн ухаантай байна уу? Юу болж байгаа чинь

энэ вэ айн – Юу ч болоогүй ээ. Тэгээд ч бид хоёрын асуудал та хоёрт хамаагүй. Чи хурдан зайлаад өг … хэмээн хашгичихад аав нь юу юу гэнээ хэмээн нэг сайн цохитол Сүххуяг далдисхийсэнээ – Энэ хүүхэн та хоёрын толгойг хангалттай эргүүлжээ. Аргагүй шүү дээ энэнд манайх их боломжтой айл болохоор намайг алдахыг хүсээгүйдээ ингэж байхгүй юу. Хэрлэн энэ бүхнийг сонсоод арай ч дээ энэ Сүххуяг мөн гэж үү?, би хүнээ таниагүй байж, ийм ч хүн байх гэж хэмээн шүүрс алдан юмнуудаа бөөгнүүлж эхэллээ. Гэтэл ч Сүххуягийн утас нь дуугаран Сүххуяг ууртай нь аргагүй утсаа авсанаа – Өө уучлаарай хө. Энд харин жаахан асуудал гараад миний хайр амрахгүй яагаа вэ. зүгээрээ санаа зоволтгүй би ч гэсэн хайртай шүү үнсэе … – Худлаа хэмээн Хэрлэн хамаг байдгаарай орилтол Сүххуяг өрөөнөөс гаран явсанаа төд удалгүй орж ирэн – Чи юугаа мэдэж худлаа гэж байгаа юм.

Би энэ охинд үнэхээр хайртай. Бүр аав, ээжтэй нь ч уулзчихсан удахгүй гэрлэнэ одоо бүх зүйлийг ойлгов уу ойлгосон бол манайхаас гар намайг битгий дахиж эргэлдэж гай болоорой хэмээгээд өрөөнөөсөө гарлаа. – Охин минь цаадахыгаа уучлаарай. Хүүг минь бид хоёртой уулзуулж байна биз дээ. Ямар амьтантай учирчихаад ингээд шал өөр авир гаргадаг байнаа уучлаарай охин минь … хэмээн ээж нь аргадан юмнаас нь хамжилцан туслав. Хэрлэн хүүгээ тэврээд тортой хувцасаа аваад гарахдаа хүртэл уучлал гуйгаад дуудах болов уу хэмээн эцсийн удаа горьдлого тээн хүлээсэн ч ариун цэврийн өрөөнөөс усны шоржигнох дуунаас өөр дуу үл гарна. – Алив өвөө нь хүүгээ үнсэе. Миний хүү том болоод аавыгаа битгий үзэн ядсан хүн болоорой аавыгаа үзэн ядаж хэзээ ч болохгүй шүү хэмээн байн байн үглэх нь

Хэрлэнд нэгийг хэлэх шиг. Тэгсэнээ халаасаа уудлан хэдий нь бэлдсэн бололтой арван мянгат гарган: Хүүд минь дуртай юмыг нь авч өгөөрэй биеэ бодоорой охин минь хэмээн духан дээр нь үнэрлээд цааш том өрөөндөө орлоо. – Алив ээж нь гаргаад унаанд суулгаад өгье та хоёр минь яаж энэ шөнө ийм юмтай явах вэ. Хэрлэн хүний урманд хариу нэг ч үг дуугарсангүй тэднийхээс гарлаа. – Охин минь чамаас ганц л юм гуйя. Хүүг минь боломж бололцоогоорой өвөө эмээтэй нь уулзуулж байгаарай. Би өнөөдөр цаадахад чинь нэг сайн хэлээдэхье. Юу болоод яагаад байгаа хүүхэд вэ. Чиний утасны дугаар байгаа би хөдөө ажлаар явбал хэлж байя хүүг минь уулзуулж байгаарай хэмээн нулимсаа тэвчиж ядан хэлээд ач хүүгээсээ салж ядан шуналтай нь аргагүй үнэрлэн байсанаа мөн л халаасаа уудлан хэдэн төгрөг гаргаж ирээд – Олон юм бодолгүй үүнийг авдаа охин минь. Бидний мах цусны

тасархай өлсөж, даарах учиргүй мөнгө хэрэгтэй болбол ээждээ хэлж байгаарай манайд эргээд иртэлээ. Хэрлэн баярлалаа хэмээн сулхан дуугараад хаалгаа хаан хаана очихоо хэлэн саяны болсон бүхнийг бодохоос итгэж ядан гомдол цөхрөл төрөн хацрыг нь хорсгох нулимсаа ч арчиж төвдөлгүй мэгшин явна. Сүххуягийг уснаас гараад иртэл аав ээжийнх нь хэн нь ч юу ч дуугарсангүй. Тэрээр өлсөж байсан дээрээс нь ээжийнхээ хоолыг зөндөө их санасан ч хоол идэх ямарч хүсэл үгүй байсан тул өрөөндөө орон хаалгаа хаалаа. Ээж нь орж ирэн – Хоол идэхгүй юмуу? – Үгүй ээ хүсэл алга – Дураараа л бол түрүүн чи яаж байгаа чинь энэ вэ. Бид хоёр чамд тийм хүмүүжил өгөө юу барагтайхан байгаарай – Би ядраад байнаа дараа болъё хэмээгээд

алчуураа толгой дээрээ тавин ундууцхад ээж нь амандаа нэгийг үглэн гарч хаалгыг нь хаах дуулдахад сая алчуураа аван уртаар амьсгаа аваад ороо засан хэвтэв. Гэтэл ч төд удалгүй аав нь орж ирэхэд нүдээ анин унтагч болон хэвттэл – Чамайг унтаагүйг чинь мэдэж байна. Алив насанд хүрсэн эр хүн юм бол босоод ир эр улсууд шиг яръя. Чамд хэлэхгүй бол чи болохоо больж биеэ тоож байна алив босоод ир хэмээн хаашаа ч гарах аргагүй болгон хэлээд өөдөөс нь харан суулаа. Сүххуяг гэм хийсэн аятай хулмалзан босч ирэн яг л бага хөвүүн шиг шилэн хүзүүгээ шөргөөн өөдөөс нь харж чадахгүй дальчин суутал – Энэ юу болоод байгааг тайлбарлаадах? – Юу ч болоогүй ээ ааваа зүгээр л – Юу юу ч болоогүй зүгээр л гэж. Юм болохын дээдээр болчихоод байна – За за тиймээ хэн энийг ингэчих нь гэж мэдэхэв дээ. Хэрлэн

надад эхэндээ таалагдаж байсан нь үнэн. Гэтэл би нэг өдөр гэрт нь хүргэж өгтөл тэднийх гэр хороололд шавар байшинд амьдардагийг мэдсэн. Тэгээд ч тэр чинь ажил юу ч мэддэггүй юм билээ – Чи тэрийг яаж мэдэв гэрт нь ороо юу? – Үгүй ээ гар нь гэр хорооллынх гэж хэлэхээргүй цэвэрхэн бас – Бас юу гэж? – За нэг их чухал юм бишээ. Хэрлэнд сайхан царайнаас өөр юу ч байхгүйг мэдсэн тэгээд л би зайгаа авсан. Аав ээжийг нь юу хийдгийг асуусан тэтгэвэрт гэж байна лээ урд нь юу хийдэг байсныг нь асуусан зүгээр л нэг албан хаагчид байсан юм билээ. Надад ямарч нэмэр болохгүй хүнээр би яахав дээ та хоёрт л дараа болохын нэмэр. Харин би сая яваад Хүрлээ найруулагчийн охинтой дотносоод бүр суух дээрээ тулчихсан байгаа. – Ямар Хүрлээ найруулагч арай нөгөө алдарт??? – Тиймээ тийм сая охин нь кино

зураг авалтанд ороод бид танилцсан тэгээд ч Хүрлээ найруулагч намайг охинтой нь үерхээд байгааг мэдээд охиныг минь л гомдоохгүй байвал болоо гээд намайг хүлээн зөвшөөрчихсөн. Тийм сайхан боломж гарч байхад би яаж түлхэх вэ дээ. Тэгээд ч Хэрлэнд тэгж муухай аашилж л өөрөөсөө холдуулахгүй бол надаас тийм амар салахгүй ёстой гай болно – За за бүх зүйлийг ойлголоо. Одоо хоолоо идчихээд эртхэн амар ядраа биз … хэмээгээд өөр юу ч хэлсэнгүй өрөөнөөс нь гарав. Сүххуяг сая нэг санаа нь амран уртаар амьсгаа аваад нүүрэндээ инээмсэглэл тодруулан тулалдаанд ялсан баатар лугаа гавъяа байгуулсан хүн шиг өрөөнөөсөө энэ удаа маадгар гаран очтол аав нь аль хэдийн ээжид нь бүх учрыг нь хэлсэн бололтой ээж нь ч зөөлөрсөн нь харваас илт хүүдээ хоол аяглан бөөцийлөн гүйнэ.

**** Бадам гэртээ хийх юмаа олж ядан энэ тэрхэнийг хийн өөрийгөө сатааруулан өдрийг өнгөрүүлдэг болов. Иш муу хоёр минь яажшуу байгаа бол доо. Айлын тогоо өнгийгөөд ямар л олиг байв гэж. Нялх нойтон биетэй дээрээс нь нэрэлхүү бардам охин юм шүү дээ. Утсаар нэг ярихдаа их л цоглог байна билээ. Охин хүүхэд зээр хоёр нутаггүй гэж үнэн юм даа. Хүүгээ ямар их санаж байнаа. Хэзээ бид хоёрыг худуудтай минь танилцуулах бол. Манай худууд гэж ямар хүмүүс байдаг бол. Ямартаа ч хоёр хүүхдийг минь ад үзэхгүй байхыг бодоход тийм ч муу хүмүүс биш бололтой. Охин минь овоо дуу шуу орчихсон хуучных шигээ болсон шиг билээ аштай юу даа хэмээн өөрөө өөртэйгээ ярин зурагт харан суугаа хөгшиндөө цай дөхүүлж өгөөд хоёр хүүхдийнхээ өрөөнд салхи оруулчихаад хэвтэе байз. Тэгж тэгж

нэг хүрээд ирэхэд нь өрөө нь хүйт даагаад зэвэргэн байвал гомдох вий дээ хэмээгээд өрөөнд нь орон цонхыг нь онгойлгоод үлдээгээд явсан хүүгийнхээ өлгийг үнэрлэн байтал хаалга дуугарах шиг болов. Гайхан өрөөнөөс нь гаран яваад очвол тэгтэлээ санан бэтгэрээд байсан зээ хүү нь ээжийнхээ гар дээр унтчихсан бололтой охин нь нүд нь улайн хавдаад тортой хувцасаа барин үүдэн дээр зогсох аж. – Хүүе яадаг билээ ингээд гэнэт ороод ирэх гэж алив миний хүү эмээдээ хэмээн Хэрлэнгийн гараас шүүрэх нь холгүй аван хүүгээ үнсэнгээ өрөөрүү нь явбал аав нь цаанаас гарч ирэн – Өө та хоёр минь хүрээд ирэв үү. Нөхөр нь ирээгүй юмуу. Үгүй наад нүд чинь. Арай цаадах чинь гар хүрсэн юм биш биз дээ? Хэрлэнд хариу дуугарах ямарч тэнхэл байсангүй аавынхаа дууг сонсоод бүр ч ихээр ихэр татан уйлах нь тэр. – Чи яасанаа хэл л дээ битгий ингэж хүн зовоогоод бай. Хангалттай

зовоолоо одоо болоо юм бишүү хэмээн ээж нь даган уйлахад аав нь – Хаана байдаг юм тэр. Яахаараа хүний охин үрийг ийм болгодог юм. Үр хүүхдийг нь хүртэл төрүүлж өглөө. Явж, явж ирчихээд яалаа гэж ингээд харанхуй шөнө хөөж явуулдаг байнаа – Үгүй намайг зодоогүй яагаа ч үгүй хэмээн Хэрлэн орилон хэлээд өрөөндөө орон хаалгаа дангинатал түгжчихэв. – Алив чи энэ хаалгийг нь эвдээд өг. Хүүг яачих ч юм билээ хэмээн Бадам нөхөртөө үглэсээр тэд арайхийн хаалгийг нь хөшин онгойлгосоноо дуун алдан Бадам бушуухан очин нялх хүүг энгэртээ тэврэн Хэрлэнг алгадаж аваад өрөөнөөс гарав. – Чи чинь солиоров уу яаж байгаа чинь энэ вэ? арай ч дээ чамайг арай ч ийм тэнэг гэж бодсонгүй. Хүүхдээ хайрлаж чадахгүй юм бол эх нь байж

яадаг юм. Маргааш би явж ерөөсөө өөрийнхөө нэр дээр болгоно. Энэ их дуунаар нөхөр нь орж ирээд асуусан харцаар харвал Бадам: Чи энэ тэнэг охиноо хүүхдээ яаж байгааг харж байна уу. Ямар хүний эх гэхээрээ ийм энэрэх сэтгэлгүй байдаг байнаа – Яаж байна? – Хөөрхий хүү минь ёстой борогшуу юм даа. Газар чармай шалдан хэвтүүлээд дээрээс нь цамцаараа бүтээчихсэн байна. Ёох ёох зүрх амаар гарах дөхлөө – Үнэн гэж үү яаж байгаа чинь энэ вэ. Яалаа гэж чи нялх амьтаныг үхсэн мэт болгож байгаа нь энэ вэ айн хэлээдэх чи – Би наад хүүхдийг чинь харахыг ч хүсэхгүй байна. Надад гай дагуулсанаас өөр ямар гавъяа байгаа юм – Арай ч дээ ингэж ч ярих гэж Бадам хүүг нөхөртөө өгөөд Хэрлэнгийн дэргэд очин үснээс нь зулгаан: Чи арай ч

дээ чамаас ийм ч үг гарах гэж. Чи өөрөө бидэнд ямар гавъяа байгуулсан болоод ингэж байна хэмээгээд тавчикаа сугалан нүдэж гарав. Хэрлэн дальдчих ч үгүй уйлан зодуулж байхдаа – Тэгээ тэг намайг алаад өг. Угаасаа амьд явах хүсэл ч алга – Би чамайг амьдралд бууж өг гэж хүн болгож төрүүлсэн үү тэ. Амиа хорлон арчаагүй царайл гэж аав бид хоёр чинь нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж явсан хэрэг үү, тэр хар юм яадаг юм тэрэнтэй тэрэнгүй чи амьдраад болоод ирсэн болж л таарна. Тэрнийхээ хүүхэд гээд чи хүүгээ харахыг хүсэхгүй байна гээд алах гэж байгаа юмуу арчаагүй авгай вэ … хэмээгээд хэт уурласанаас өвдсөн зүрхээ гараараа даран амьсгаагаа тогтоож ядан оволзсоор өрөөнөөс нь гарав. Гарсан хойноо юмыг яаж мэдэх вэ өөрийнхөө амийг хоролчихож магад хэмээцгээн бушуухан түгжээг нь шургадан авлаа. Хэрлэн мөн л дотор нь оволзон цус нь

хөөрөн амьсгаа нь давхцаад ирэхэд байж сууж ядан бачууран оволзоно. Тэрээр гарч уужим агаар амьсгалмаар санагдсан тул гэрээс гарлаа. – Чи хаачих нь вэ? – Бие засаад ирье – Чи хамт гардаг юмуу хө юмыг яаж мэдэх вэ. хүүхэд томрох багаасаа дор юмаа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс бүдүүн гэж. Ах эгч нар нь ингэж зовоогоогүй л юмсан хэмээн Бадам амандаа үглэн хүүгээ энгэртээ тэврэн угжийг нь хөхүүлэв. Удаж удаж нөгөө хоёр ч гаднаас орж ирэн Хэрлэн юу ч дуугарсангүй явсаар өрөөндөө орон хэвтлээ. – Энэ хүүхэд яачихаа вэ нөгөө цовоо сэргэлэн охин минь зүгээр л байгаа даа – Харин тиймээ хө. Арай ч ийм нялцгар гэж бодсонгүй. Одоо энэ хоёрыг хоёулханыг нь үлдээх хэцүү болж байх шив – Харин тиймээ хө хэлээд юу гэхэв. Ямар эрүүл ухаантай хүн болохоороо ингэж хүүхдээ ад үзэн тээршаадаг байнаа – Тэгээд бүр бүтээгээд шүү нүгэл байгаа даа – Маргааш ярьж

хоёул хүүг өөр дээрээ авдаг юмуу? – Чи бид хоёр нэр дээрээ болгочихвол хэд наслаа билээ. Харин том охин минь авчихгүй юм байх даа – Юу л бол чи ээж нь байна нэг асуугаад үздээ – Нээрээ ч тийм юмуу тэгье байз одоо уг нь нэг ирэх болсон доо. Тэр хоёр ийнхүү ярилцан хүү нь бас унтах гээд уйлгнаад байсан болохоор ээлжилж авсаар сая нэг унтуулаад өөрсдөө цурам хийв. Маргааш өглөө нь Бадам босон хийцтэй цай чаначихаад охиндоо оруулан өгөнгөө харвал шөнөжин уйлсан бололтой нүд нь хавдчихсан харагдахад хүний эх л юм хойно урд шөнийн бүхэнээ умартан хацар дээр нь зөөлөн үнслээ. Гэтэл Хэрлэн унтаагүй байж ээжийнхээ гарыг тэврэн мэгштэл уйлав. – Миний охин ухаантай ш дээ. Нэг сайн уйлаад дотроо онгойлгоод ав. Хэрлэн үүнийг сонсоод бүр ч чангаар эхэр татан уйллаа. Бадам толгойг нь илээд – Ээж, аав хоёр нь шөнө ярилцаад хүүг

нь эгчид нь өгдөг юмуу гээд – Хэрэггүй ээ ээжээ. Тэр чинь миний хүү шүү дээ. Би дахиж урд шөнийнх шиг авир гаргахгүй ээ. Шөнөжин их юм бодлоо. Таны хэлсэн үг та намайг цохиод авсанаас илүү намайг өвдүүлж ухаарал хайрлалаа. Миний хүү хаана байна? – Тийм ш дээ. Энэ чинь л байхгүй юу миний охин. Хүү нь өвөөтэйгээ унтаж байгаа. Одоо миний охин сайхан амраад тэнхрээд ав. Өөр юу хүсэхэв сайхан тэнхрээд ав тэгээд гарч ор, найз нөхөдтэйгээ уулз, ажил төрөл хий, сургуульд сурсан ч яахав. Яамаар л байна хүслээрээ бол. Ээж нь сайхан хийцтэй цай чаначихлаа энд тавьчихсан шүү – Баярлалаа ээжээ та хоёр минь намайг уучлаарай. Би тэр хүнд хэн байсан гэдгээ заавал харуулна заавал – Тэгнэ тэгээрэй миний охин. Одоо тэр хүнийг

бодож хямраад яахав өөрийгөө л бод сайхан тэнхрээд ав. Ийм сайхан залуу охинд залуус хаанаас мундааждээ хэмээн амыг нь дагуулан аргадан сууна. Хэрлэн ээжийгээ гарсаны хойно ч амандаа үглэн: Тиймээ Сүххуягаа би чамд заавал өөрийнхөө хэн байсныг харуулах болно харж л байгаарай чи. Чиний амьдралд хориг тавьж хойноос чинь гүйж биш чи надтай суугаагүйдээ харамсаж амаа барих хүртэл тэр үед чи надтай уулзахыг хүсэхэд би чамайг доромжлон басамжлах болно. Миний урсгасан нулимс бүрийнхээ төлөөсийг чи тэгэхэд төлж амсах болно харж л байгаарай чи … хэмээгээд босон нүүрээ толинд харсанаа өөрийгөө шоолон: Чи ч тэнэг хүүхэн юм даа. Ямар арчаагүй үзлийн муухай хачин амьтан болсоноо харж байна уу. Чамайг энд ингээд тэнэгтээд хэвтэж байхад тэр хүн тэнд юу ч мэдэхгүй жаргалтай

сайхан байгаа. Ингэж чи өмнө бодож байсан шигээ амиа хорлоод үхчих юм бол тэр юугаа мэдэж олж сонсох юм. Чи нэг л өдөр мартагдана. Бараг одоо мартагдчихсан байгаа биз. Харин тэрний оронд би чиний зүрхэнд дахин харууслын гал асааж тэр асаасан гал дээрээ өөрөө бахтай нь аргагүй наадан чамайг шархлуулан тамлах болно … хэмээн бодон гар нүүрээ угаахаар өрөөнөөсөө инээмсэглэн гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *