Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “4-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
1
478

Хэрлэн ажилгүй болон дахиад л гэртээ суух болов. Сүххуягт дахин рекламны санал ирсэн ч тэнд Хэрлэнг тоглуулсангүй тас нуув. Нэг өдөр Хэрлэн зурагт харан сууж байтал ээж нь хоолоо хуурч байгаа

бололтой үнэртэхэд гэнэт дотор нь муухай оргин нэгэнтээ огиулсанаа гараад гүйчихэв. Гадаа хэсэг зогсож байгаад ороод иртэл яг л шартчихсан аятай дотор нь гэж авах юм алга. Сонин юм даа яагаад

байгаа юм бол. Өчигдөр уугаагүй юмсан. Энэ Сүхээ ойрдоо төгсөх гээд байна хажуугаар нь ажил их байнаа гээд олдохоо байлаа. Арайхийж ажилтай болчихсон байхад ажлаас хүртэл гаргаад нэг рекламанд

тоглуулж хэдэн төгрөг өгчихөөд л зангаа хувиргаад байгаа юм биш байгаа даа. Нойр нь хүрч байсан тул нэг мэдэхнээ суудал дээрээ унтчихсан байв. Хэн нэгний чанга чанга ярих дуунаар сэрж ядан

хэвтэж байтал том эгч нь ирсэн бололтой ээжтэй нь ярих дуулдав. – Та хоёр одоо энэ зөнгийг арай дэндүү эрхлүүлэх юм. Ажил ажил байхгүй, хүнтэй ч таарч тохирохгүй яаж амьдрах гээд байгаа хүүхэд вэ? – За

яахав болно доо. Эрүүл саруул байж байвал нэг учир нь олдох биз. Тэгээд ч дүү нь удахгүй од гэлүү юу билээ болох юм гэсэн – Хэ цэс энэ бид хоёрын од болно гэж юу байдаг юм. Тийм л сүрхий байсан юм бол яагаад дахиж рекламанд тоглуулахгүй ингээд хаячихаж байгаа юм – Тэр хүү нь бас өөрөө оюутан юм гэсээн. Сургуулиа төгсөөд мэддэг хүн нь болчихвол од болгох юм гэнэ лээ – Та нээрээ өдий насалчихаад юун ч гэнэн жаахан хүүхэд шиг юм билээ дээ. Манай хүү ч тань шиг ингэж хууртахгүй дээ – За яахав дээ аяар гэм чи унтаж байхад – Тэгээд л нэг их ажилтай хүн шиг ангайгаад унтаж байдаг юм. Тийм л сүрхий юм бол өөрөө аав ээждээ хоол хийж өгөөд та хоёрыг тойлох ёстой биз дээ. Гэтэл өөрөө тойлуулаад л ичдэггүй юм байх даа. Ингэж ингэж гэдсээ

чирээд ирэх бий дээ. Тэгээд гаргачихдаг хүний өмнөөс хүүхэд гаргачихсан юм шиг таньд л ажил удна харж л байгаарай та – Яах гэж дүүгээ дандаа ингэдэг юм чи. Чамаас юу гуйгаав. Харин ч та нар ажилтай гээд олдохгүй байхад миний охин л бид хоёрт хань болж байна даг Хэрлэн эгчийнхээ хэлсэн гэдсээ чирээд гэдэг үгийг дуулаад: Нээрээ би яг жирэмсэн болчихож. Ямар баларсан юм бэ. Одоо жирэмсэн болчихоор бүдүүрээд хачин муухай болчихно оо. Тэгээд юун нөгөө рекламны мангас бүгд будаа болох нь ээ. Яах вэ? ерөөсөө Сүххуягтай яръя тэгээд ч Сүхээгийн хүүхдийг нь гаргачихвал надтай суугаад нэг бодлын бүр амар болох ч юмуу .. .хэмээн түмэн бодолд ээрэгдэн хэрхэн шийдэхээ мэдэхгүй хэвтсээр нэг мэдэхнээ дахиад л

унтчихсан байв. Маргааш нь нэг л ажилтай хүн шиг өглөө эрт босон нүүр амаа янзлаад утас уруу нь залгавал утсаа авсангүй. Тэгэхээр нь шууд сургууль дээр нь очиж уулзахаар гэрээс гарлаа. Курсыг нь мэдэхээс яг ямар ангийг нь мэдэхгүй байсан болохоор хүлээхээр шийдэн нэг давхарын сандал дээр суун хий л доторхийг нь ажин цаг нөгцөөн байв. Цаг гаран хүлээсэний дараа Сүххуяг харин гаднаас ороод ирэх нь тэр. Сүххуяг анзаарсангүй гэтэл ард нь түүнийг нэрээр нь дуудахад гайхан харсанаа бантан – Хүүе чи энд юу хийж яваа юм? – Чамтай уулзах гээд – Утсаар ярьчихгүй – Чи өөрөө утсаа авахгүй байсан ш дээ. Би бүр гайхаад ямар сайндаа сургууль дээр чинь хүлээж байхав дээ – Аан за. Уулзах тийм чухал хэрэг гарсан юмуу хө? – Тиймээ

би жирэмсэн болчихож – Юу???? Тэгээд баталгаатай юмуу. Ерөөсөө энд яриад дэмий байх гаръя. Тэд гараад ойролцоох кафед орцгоолоо. – Чиний ажил сайн уу? – Өө сайн сайн. Сайн ч гэж дээ төгсөх гээд диплом энээ тэрээ гээд л байнаа байна – Аан … чи тэгээд бүр утсаар ч ярих завгүй байгаа юмуу тэ? – Харин тиймээ уучлаарай. Чи түрүүн юу гэсэн бэ. Баталгаатай юмуу эсвэл надаар тоглоод байна уу. Би чамд бага олдож байгаагаа ойлгоод л байгаа. Чамайгаа ч гэсэн зөндөө их санаад л байгаа. Даанч энэ ажил. Гэхдээ хоёулаа уулзаагүй ердөө гурван долоо л хонож байна ш дээ тэ. Ёстой нөгөө хайр гэдэг нь л энэ байх даа. Хамт байж байгаад уулзахгүй нэг хоносон ч санаад ирэхээрээ хайр байдаг гэж манай ангийн залуу хэлж билээ хэмээгээд инээмсэглэн гараас нь атгав. Түрүүхэн оволзож байсан Хэрлэнгийн зүрх энэ бүхэнд уяран өөдөөс нь хариу инээмсэглээд – Би харин чамайг

утсаа ч авахгүй болохоор чинь сүүлд уулзахдаа гэрт хүргэж өгөөд тэгээд намайг гэр хороололд амьдардаг болохоор голчихлоо гэж бодоод чамд гомдоод байсан юм. Тэгээд өчигдөр жирэмсэн болсоноо мэдээд чамд хэлэхээр зөндөө утасдтал чи утсаа авдаггүй. Нэг мессэж бичих гэснээ яагаад ч юм амаараа хэлмээр санагдаад хэ хэ хэ. Үүнийг соноод Сүххуяг хөлсөө арчсанаа мөн инээмэр аядаад – Мессэж л биччихгүй. Ийм чухал юмыг ингээд гэнэт хэлж болдог юмуу? Хайрын чинь зүрх хаагдчихвал яана – За яршиг даа иймхэн юманд хаагддаг зүрх гэж хаана байсан юм. Чи нээрээ надад хайртай юу? – Тиймээ би чамд л хайртай – Чи надтай суух уу? – Үгүй … юу л даа энэ тухай ярих арай эрт байгаа юм бишүү хө. Тэгээд ч хоёулаа одоо хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдээ яаж тэжээх болж байна. Ид хийх сурах насан дээрээ хүүхэдтэй болцгоочихвол арай эрт биш үү хө – Чи яагаад намайг хө хө

гээд байгаа юм хайраа гэж хэлэхэд тийм хэцүү байна уу? Хэмээгээд мэгшихэд Сүххуяг сандран хажууд нь суун бэлхүүсээр нь тэврээд – Юу гэж дээ. Хайрдаа гомдчихсон уу за битгий уйл тэгэх үү. Найзуудтайгаа тэгж ярьсаар байгаад тэгээд ч чи хүнийг шоконд ортол юм хэлчихээд. Нээрээ би чамтай уулзаж нэг юм хэлнэ гээд чадахгүй яваал байсан ашгүй миний хайр өөрөө хүрээд ирлээ – Юу? – Хайр нь сургуулиа төгсчихөөд хойшоо хэдэн сар яваад ирнэ шүү – Хойшоо гэж хаашаа? – Эрхүү аавтай хамт явах ажил байгаа юм. Аль эрт төлөвлөчихсөн аав намайг төгсөхийг хүлээгээд байгаа – Хэдэн сар? – Яг сайн мэдэхгүй байна аав хэлэхдээ гурваас таван сар гэсэн тэгэхдээ тэрнээс наана ч байж магад цаана ч байж магад – Юунд явахаараа тэгж уддаг юм бэ?

Тэрээр уйлсаар л – Юу ч гэмээр юм бэ дээ. Яг тийм гээд хэлж болохгүй л дээ одоохондоо чи манай гэрийн хүн арай болоогүй байгаа болохоор – Тэгээд ирэх юмуу даа иййййй? – Ирэхгүй би хаачихав дээ. За битгий уйлал даа тэгэх үү би заавал ирнээ. Гэтэл ч утас нь дуугаран: одоохон очлоо ойрхон байна .. .хэмээснээ За найз нь явахгүй бол болохгүй нь. Удирдагч багш намайг асуугаад байна гэнээ хайртай шүү. Биеэ бодоорой уулзаж амжихгүй гэнэт явчихаж магад тэгэхдээ заавал амжуулаад уулзанаа хэмээгээд дахин уйлахыг нь мэдэж байсан болохоор шурдхийн гарлаа. Хэрлэн саяны амжихгүй явчихаж магад гэснийг дуулаад бүр ч ихээр цурхиран одоо би яах юм бэ, би яах вэ … гэсээр үлдэв. Сүххуяг тэндээс гүйхээрээ холдон сургуульдаа орсон

хойноо сая нэг амьсгаа аван хөлсөө арчлаа. Гэтэл Анир – За найз хэнээсээ мултрах болчихоод ингэж сандардаг байнаа. Чи энэ бичсэн мессэжээ уншдаа би тулдаа л арайхийж тайлж уншлаа ха ха ха. Сүххуяг Хэрлэнг бие засах хооронд амжиж Анирлуу одоохон залгаадах хурдлаараа хэмээн бичээд илгээв үү үгүй юу Хэрлэн хүрээд ирсэн билээ. – Аан харин нэг охиноос салах гээд баларч байнаа. Яагаав нөгөө Хэрлэн чинь одоо бүр сургууль дээр ирдэг болчихож – Яаая манай Сүхээд ч унаж байгаа юм байна даа – Унах нь яах вэ цаадах чинь гэснээ гэнэт амаа хамхин цаадах чинь ажлаас гаргасан чи ажил олж өг гээд шаналгаад байна – Чи найз залуу нь биз дээ ха ха ха хэмээн

нулимсаа гартал инээтэл – Найз залуугаа ч хатдаа тэр үедээ л тэгж байснаас миний сонирхдог охин бишээ. Чамд инээдэм надад ханиадам болчихоод байнаа наана чинь – За яадаг юм юун сүртэй юм. Нийлээ л биз унтаа л биз салаа л биз. Хэсэг тэгж байгаад нүүр өгөхгүй байхаар чинь аяандаа холдчихноо тэрэнд юунд нь ингэдэг юм – Тэгдэг бол сайхан л байна. За мань нь багштай уулзаадхая. Нээрээ би төгсөөд гадагшаа явлаа гэчихсэн юмыг яаж мэдэхэв Монгол жаахан юм чинь энд тэнд тааралдвал ам зөрчихөв өө – За би таарч ам зөрөх ч яамай байна харин чи өөрөө тааралдчихав – Одоо тэрнээс болж байнга таксидах юмуу ядаргаатай юмаа. Хэрэггүй анхнаасаа танилцдаг байж. Хэн тийм амьдралтай гэж мэдэхэв – Ямар гэж чи бүр гэрт нь хүртэл

орчихсон хэрэг үү амжуулах юм ха ха ха – Чи хажууд нь битгий инээгээд хүнийг бүр хачин болгоод бай л даа. Гэрт нь ороогүй ээ гэр хороололд амьдардаг юм билээ. Тэгэхээр л ямар нь ойлгомжтой ш дээ – Тийм гэж үү тэгвэл ч янзын арчаатай хүүхэн юм даа. Гэр хороололд амьдардаг гэж харагдахгүй л байсан биз дээ. Тэгээд нүүрс ч үнэртэхгүй – Харин тиймээ даанч анх танилцчихаад хүргээд өгье гэхэд зүгээрээ таксигаар явчихъя гээд байдаг байсныг яана – Тэгээд гэр хороололд амьдардаг байж яасан эвдрээгүй гартай юм бэ – Гар нь тийм байсан юмуу? – Чи мэдээгүй юмуу. Би охид хүүхнүүдийн гарыг хардаг болохоороо хамгийн түрүүнд гар нь нүдэнд туссан. Тэгээд гарыг нь хараад энэ ч ёстой танхи хатагтай байна даа гэж хүртэл бодож байсан ш дээ … гэтэл ч Сүххуяг удирдагч багштайгаа таарчихав. – Чи хэзээ

ирсэн юм бэ? Би чамайг хүлээгээд байна эсвэл миний оролцоогүй өөрөө биччих болохоор ингээд байна уу – Үгүй үгүй багшаа би сая орж ирээд Анираас таныг харагдана уу гээд яг тань дээр очих гэж байлаа – Алив хурдал хэмээгээд өмнө нь орон салдаггүй хүрэн дипломат цүнхээ хөдлөлгүй чигээр нь барьсаар үл ялиг хазганан алхвал Сүххуяг нүдээрээ Анирлуу дараа уулзая хэмээгээд араас нь дагалаа. **** Хэрлэн хуучны Хэрлэн биш болов. Сүххуяг сургууль дээр нь сүүлд уулзсанаас хойш утсаар ч ярьсангүй ирсэн ч үгүй. Өөрийн ухаан мэдрэлгүй явсаар гэдэс нь одоо хэн ч харсан мэдэгдэм болоод цондойгоод ирлээ. Эгч, ах нарынхаа үглэхийг ч тоохоо болин нөгөө урдаас нь хэдэрлэдэг байсан нь ч алга болж осолдохгүй харахад л Хэрлэн байж байдаг

болов. Түүний энэ байдалд хамгаас илүү зониж байгаа хүн нь ээж нь. Аргадаж, загнаж, цохиж, бүр уйлж хүртэл үзсэн ч Хэрлэнд ямарч хувирал байсангүй гөлийсөн нэгэн болов. Аав нь ч мөн адил аргаа баран хий л яахаа мэдэхгүй ээжид нь бухимдан өдөр хонгийг өнгөрөөсөөр. Нэг өдөр эгч нь ирэн хэвтэж буй түүний хажууд очин толгойг нь илээд – Миний дүү битгий ингэ л дээ. Миний хөөрхөн дүү чинь арай ч ингэж явах хүүхэд биш шүү дээ ухаарал даа. Хүнд хүн илүүдэх биш хожмоо чамайг аваад явах хөөрхөн хүүхэд бойжиж байна. Хүний ээж болно гэдэг маш их хариуцлага ирж байгаа нь тэр. Чи ингээд байх юм бол хүүхэд нь төрөхөөрөө өвчин ороогоод салдаггүй юм. Тэгээд ч миний дүү ингэж дотогшоо их хямраад байвал

өөрөө савны хийтэй болж галзуурч ч магад битгий ингэ тэгэх үү – Эгч ээ би үхмээр байна – Юу яриад байгаа юм. Нэг залуугаас хүүхэдтэй болж хаягдсаныхаа төлөө үхнэ гэдэг хамгийн тэнэг зүйл. Амьдрал баян одоо чи хэцүү байгаа ч нэг л өдөр бүх зүйл сайхан болно. Энэ бүхэн чамд туршлага болно. Битгий дахиж энэ талаар яриарай. Үхэх юу нь сайхан байнаа. Хүнд хүнд өвчтэй хүмүүс нэг хоног ч атугаа амьд байхын төлөө тэмцэж байхад цоо эрүүл чи үхэх талаар ярьж л байдаг. Чамайг төрүүлэх гэж ээж яаж зовлоо. Ээжийг дийлэхгүй гэж байсан ч ээж зүтгэсээр байгаад чамайг төрүүлж байсан юм. Зөвхөн чиний төлөө чамайг л гаргах гэж ээж яаж зүтгэж байсныг чи мэдэхгүй л дээ. Тэгээд тэгж тэмүүлж гаргасан охин нь одоо ингээд үхэх бодол тээж явах ч гэж дээ. Чамайг арай ч ийм тэнэг гэж бодсонгүй хэлэх ч үг

алга … хэмээгээд хаалгыг нь тас саван өрөөнөөс нь гарлаа. Хэрлэн саяны эгчийнхээ хэлсэн бүхнийг бодон орондоо хэвтэн нулимс унагаана. Хэрлэнг уйлах тоолонд битгий уйлал даа ээжээ хэмээн аргадах шиг хүүхэд нь хүчтэй оволзон хөдлөх аж. Тэрээр хүүхдээ хөдлөхөд нэгэнтээ дуун алдаад зангирсан газар нь илэн: За миний хүү тайвширдаа. Ээж нь дахиж уйлахгүй ээ ээждээ гомдоогүй биз дээ. Би чамайг авхуулаагүй тээж байна бас л чиний төлөө ээж болох анхны мэдрэмж тэмүүлэл юм байлгүй дээ. Энэ сацуу анх жирэмсэн болчихоод абортанд орох гэтэл ээжийнх нь хэлж байсан үгс хараагүй ч нүдэнд нь нулимс цийлэлзэн байсан нь нүдэнд нь харагдах шиг. Хэрлэн Сүххуягтай уулзчихаад гэртээ их л ууртай нүдэндээ нулимстай

орж ирж билээ. Охиноо хараад ээж нь сандран – Яасан миний охин юу болсон бэ, хэн нэг нь гомдоогоо юу? – Тиймээ намайг маш ихээр гомдоолоо хэмээгээд бүр ч чангаар ихэр татан уйлбал ээж нь энгэртээ наан – Тайвшир даа охин минь юу болсоноо ээждээ бүгдийг нь хэлчих ээж нь чадлаараа тусалъя Хэрлэн юу ч дуугаралгүй уйлсаар л ээж нь аргадсаар – Ээжээ та намайг уучлах уу? – Юунд тэр билээ миний охин. Миний охин чинь ээжийгээ уучлахгүй байхын аргагүй буруу зүйл хийж байгаагүй шүү дээ. Тэгээд ч үр хүүхдээ уучлахгүй болтолоо гомддог ямар эцэг, эх байх билээ – Та үүнийг сонсоод намайг загнанаа би яг мэдэж байна. Зүгээр л юу ч болсон уучлахуу тэрийгээ л хэлчих – Тэгнэ тэгнэ, ээж нь охиноо юу ч хийсэн уучилна. Яасан ажлаасаа хэрэг

болоод хэдэн төгрөг авчихсан уу тэгвэл маргаашаас ээжийнх нь тэтгэвэр бууна аваачаад өгчих – Үгүй дээ тэрнээс чинь дор юм болчихоод байна иииййййй – Тэгээд юу юм бэ дээ? За ээждээ л хэлчих ээж нь цаадуулд чинь хэлэхгүй – Ээжээ би жирэмсэн – Нээрээ юу энд чинь уйлаад байх юу байнаа. Харин ч баярламаар зүйл байхад – Энэ хүүхдэд аав байхгүй – Аав нь яачихсан арай бурхан минь … хэмээн уулга алдан гараа урдаа хавсартал – Бишээ та буруу бодоод байна аав нь хаяад явчихлаа – Юуг хаяад хаашаа явчихлаа гэж??? – Бишдээ ээжээ аав нь надтай суухгүй гэнээ ииийййййййййй – ёоох ингэж айх гэж амьд л байгаа юм байна хэмээн амандаа бувтнаад Яахав дээ миний охин гэнэт ийм юм сонсоод сандраад цамгардаа биз – Үгүй ээ………

хэмээн яриаг нь дуусгалгүй орилоод буруу хараад хэвтээд өгөв. Бадам нэг аргадах гэснээ охиноо хэсэг ганцааранг нь орхихоор шийдэн бостол охин нь уйлж буй бололтой мөр нь чичрэн харагдана. Тэгтэл – Ээжээ би ерөөсөө энэ хүүхдийг гаргахгүй ээ. Та маргааш надад хэдэн төгрөг өгчихөөрэй хэмээн уйлагнасан хоолойгоор буруу харсан чигтээ хэлбэл Бадам нэгэнтээ санаа алдаад – Миний охин хүнд хүн илүүддэггүй юм. Тэгээд ч тэгж нүгэл хураагаад юу хийхэв. Аав ээж хоёр нь одоохондоо зээгээ харчих тэнхэлтэйгээ байнаа. Одоо миний охин элдэв юм бодож хямралгүй сайхан амар. Манайд дахиад шинэ хүн ирэх нь байна шүү дээ – Би эцэггүй хүүхдээр яах юм төрсөн хойно нь харахаас ч уур хүрээд байна биз та юу ч ойлгохгүй байна ш дээ

иииййй – Зарим нэг нь хүсээд ч хүүхэд гарахгүй байхад чи ингэж ярьж болохгүй ээ. Хүүхдийн заяа гомдоно харин ч нэг бодлын амар боллоо. Бид хоёрыг танагтай байгаа дээр. Чи харж байгаа биз дээ гадуур нөхөргүй хүүхэдтэй хүүхнүүд зөндөө л байна тэд тэгж буруудаж доройтоод байгаа нь хаана байна. Өнөөдөр миний охин их ачаалалтай байгаад үймрээд байна. Нэг сайхан унтаж амарчихаад маргаашаас бол хэмээгээд өрөөнөөс гарч билээ. Хэрлэн тэр шөнөжин орондоо уйлан хоол ч идсэнгүй хямран хэвтсээр. Маргааш нь босоод явж авхуулна хэмээн бодож байсан ч яг цагаа тулсан чадсангүй. Тэрээр өөр юу ч бодохыг хүссэнгүй угаасаа тийм хүсэл ч байсангүй гагцхүү Сүххуягийг л бодон битүүхэн утсаа чагнан хэвтэх болов.

Иймэрхүү байдалтай байсаар нэг л өдөр шөнө унтаж байтал тэсэхүйеэ бэрх өвдөн орь дуу тавьтал ээж нь сэрэн – Өвгөөн хурдан түргэн дуудаарай төрөх гэж байна өвдөөд эхэлчихлээ хэмээн уухьчин явдал дундаа хувцасаа өмсөн охин дээрээ орон авч хэвтэхээр аль хэдийн бэлдээд тавьчихсан тортой хувцасыг нь гаргаж бэлдэв. Аав нь утсаар түргэн дуудан мөн л шалавхан хувцаслан хажууд нь ирэн охиныхоо хөлсийг арчин гадагшаагаа өлийн цагаа хялмалзана. Тэгтэл ч төд удалгүй түргэний машины дуу гарах дуулдахад гар чийдэнгээ аван үүдэн дээрээ гаран байсанаа төд удалгүй нэгэн залуухан эмч охиныг дагуулан орж ирээд – За хөгшөөн юмнууд нь бүгд бэлэн үү? Чи хамт

явдаа би араас чинь очье. Ядаж яг энэ үеэр хүү хөдөө байдаг хэмээн өөрөө өөртэйгээ ярин мунгиана. Хэрлэн харанхуй шөнийг сэрээх мэт орь дуу тавин орилсоор сугадуулан арайхийн гаран машинд суун тэд яаравчлан тоос татуулан хөдөллөө. Харин энэ үед Сүххуяг саяны хийсэн рекламанд нь тоглосон хүүхэнтэй зочид буудлын орон дээр эрхлэлдэн жаргаж мөн л дуун алдан хэвтэж байв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *