Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “3-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
1
681

Үүнээс хоёр хоногийн дараа ажил дээр нь шинэ бараа ирсэн учир хуучин бараандаа хямдрал зарлан ид ажилтай байсаар утсаа дуугарахыг ч мэдсэнгүй арайхийн цайны цагтаа золгов. Цайлангаа

бүгд л өнөөдрийн ачааллыг гайхан дуу алдацгаан сууцгаана. Хэрлэн тэдний яриаг чагнан сууснаа утсаа үзвэл Сүххуяг баахан залгасан байх нь тэр. Тэрээр эргэн залгавал нэг дуудав уу үгүй юу Сүххуяг цаанаас нь

хашгичин – Чи чинь утсаа авахгүй яачихав аа … хурдан хүрээд ир яг одоо – Юу … би ажилтай байсан юмаа, тэгээд ч одоо би яаж дахиж чөлөө авах юм бэ. Надад өгөхгүй ш дээ – Ямар ч хамаагүй аргаар

хурдан хүрээд ирээ. Нөгөө газар үзсэн их таалагдсан ганц нэг засвар орох хэрэгтэй байна. Одоо хурдан тэрийг нь хийж үзүүлэхгүй бол өнөөдөр ажил тарахаас өмнө өгөөрэй гэсэн амжихгүй болчих гээд

байна – Ажил тарахаар болохгүй юмуу? Надад чөлөө өгөхгүй ш дээ – Болохгүй ээ яг одоо хийхгүй бол юун ажил тарахаар гэж хаяад гараад ирээ. Чи од болчихвол юун дэлгүүрийн худалдагч манатай болно

ойлгож байна уу? – За за …. Хэрлэнд хэлэх үг олдсонгүй бодолд дарагдан байснаа өнөөдрийн их ачааллыг бодон: “ Нээрээ би алинд нь илүү дуртай билээ. Яршиг л байна халбал хална биз” хэмээн шийдээд заал зохион байгуулагч дээр очин – Норжмаа эгчээ би чөлөө авах гэсэн юм – Юу ……. чи саяхан авсан биз дээ дэндэж байгаа юм биш үү. Одоо бас ямар шалтаг хэлэх гэж байна яриад бай яриад бай – Харин авахаас өөр аргагүй болоод байнаа, аав үнэхээр бие нь муудсан тэгээд овоо гайгүй болсон гэсэн чинь сая дахиад муудлаа гэнээ надруу зөндөө залгаж худлаа гэвэл та ярихгүй юу – Би ямар бага ангийн багш уу,

явмаар байвал тэр чигтээ яваарай чи. Манайх чамаар дутахгүй. Яахав гээд байсан чинь харин ёстой яах нь вэ чи? – Тэглээ тэглээ явлаа тэгээд ч тань шиг хүнтэй ажиллаж байсанд орвол гэртээ сууж байсан минь дээр …. хэмээгээд хувцасаа солин дахин нэг ч үг дуугарсангүй тэндээс гарлаа. **** Сүххуяг нөгөө хэдтэйгээ Хэрлэнг хүлээн хэрхэн засах тухайгаа ярилцан сууна. – Чиний нөгөө магтаад гайхуулаад байдаг хатагтай чинь яачихав аа. Ганцаараа биш багаараа гэдгийг ойлгодоггүй бололтой хэмээн Цацрал уурсангуй хэлэхэд Болор яриаг нь дэмжин – Тийн ш дээ өөрийгөө юу гэж бодоод ингэж яагаа ч үгүй байж их зан гаргадаг байнаа. Хамаг цаг аваад хаялаа. Тэгээд ер нь явж

явж тэр хүүхнээс л болж энэ ажил ингэж удаж бүтэлгүйтэж байгаа биз дээ – За одоо болноо хоёроо энд Сүххуяг ямар хамаатай юм ажил нь болохгүй байгаа юм байлгүй дээ. Сүххуяг утсаа аван дахин залгатал утсаа авсангүй. Тэрээр – Одоо нэгэнт анхаасаа тоглуулчихсан болохоор энүүгээр нь л дуусгахаас өөр аргагүй боллоо. Тэгээд ч нэг өдөр ч болохгүй хугацаа байхад бас хэнийг бэлдэж эхлэх вэ дээ хэмээн цөхрөнгүй дуугартал ашгүй утас нь дуугаран Хэрлэн залгаж байлаа. Тэрээр хамаг уураа гарган хашгичин утсаа тасалсанаа – Одоо ингээд ирлээ гэж байна. Ажил нь чөлөө өгөхгүй байна гэнээ. Бидэндтэй адилхан оюутан биш болохоор ойлгоцгоогоорой. Тэгээд ч бид

дөрөвийн төлөө л ямарч үнэ хөлс ярилгүй тусалж байгааг нь бас бодолцоорой хэмээгээд өрөөнөөс гарав. Цацрал хойно нь хнн гэх бүдэг дуулдана. Тэр дөрөв үүнээс цааш олигтой ч яриа нь эвлэж өгөхгүй байтал хаалганы хонх дуугарахад бараг бүгдээрээ ашгүй дээ гэсэн байртай биеэ цэгнэн орж ирэхийг нь хүлээв. Гэтэл Сүххуяг: Цацралаа үг хэлээ бодоорой ямар насаараа хамт ажиллах гэж байгаа биш зөвхөн энэ удаа л гэж хэлж дуусав уу үгүй юу Хэрлэн ороод ирлээ. – За ашгүй бүгдээрээ цуглалаа. Энэ хэсгийг зас гэсэн одоо энийг дахиад эхэлье. Бид дөрөв ярилцаад ингэж хийхээр шийдлээ, тэгэхээр чи бушуухан

хувцасаа солиод байраа эзэл хэмээн Сүххуяг ар араас нь угсруулан хэлэхэд нөгөө дөрөв ч хэлсэнээр нь дор нь зэхэв. – Хэрлээн чиний наад царай чинь яачихаа вэ. битгий ингэж шуурганд уруудаж байгаа юм шиг царайлаад бай – Чи одоо аятайхан бай л даа. Хүлээлгэж хүлээлгэж хамаг цаг авчихаад арайхийж нэг залархаараа яршиг удаад ядаргаатаад байх юм хэмээн Цацрад сөргүүлэн хэлэхэд Хэрлэн юу ч дуугаралгүй нэгэнтээ уртаар санаа алдаад нүүрэндээ инээмсэглэл тодруулав. – Оо вот энэ чинь л байхгүй юу гоё болж байна шүү охидуудаа. Алив одоо хоёр биендээ жаахан найрсаг хандаадахдаа хэмээн Сүххуяг хэлээд алив Анираа очоод Цацралын хувцасыг

тэнийлгээтэхдээ за Болороо бэлэн үү одоохон дууслаа залуусаа. – Тэд засвараа хянаж үзээд бүгд дуу нэгтэй гоё болсоныг нь гайхан Сүххуяг нөгөө хүнлүүгээ ярьтал ашгүй яваагүй аваад ир хэмээсэн тул бушуухан гарахар зэхэв. – Залуусаа аваад ир гэж байна. Ашгүй ажил дээрээ байгаа юм байна бүгдээрээ хамт явах уу? – Өө яршиг яршиг чи л өгчихөөд ир ядарч байна харьж сайхан усанд орох минь хэмээн Цацрал ундууцхад нөгөө гурав харин зөвшөөрөн хамт явахаар яаравчлав. **** – Одоо яг гоё болсон байна. Ашгүй та нар бүгдээрээ хүрээд ирэв үү. Дан залуучууд байх шив. Та нарыг харах сайхан байнаа манай залуучууд ийм чадалтай мундаг болж байгааг харах сайхан байна шүү – Таньд баярлалаа. Улам хичээх болно – Тэгэлгүй

яахав та нар мэднэ дээ Солонгосын алдарт Ким Ү Жиний хэлсэн үгийг “ Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна “ гэж тиймээ үнэхээр хийх юм маш их байна. Тэрийг хийх хүмүүс зөвхөн залуучууд та нар юм шүү дээ. Энэ реклам надад маш таалагдлаа одоо мэргэжилийн хүмүүс нь үзээд юу гэх нь вэ. Хэрвээ тэд нар ямарч асуудалгүй гэвэл маргаашаас эхэлж гарна. Миний зүгээс та нартай хамтарч ажиллахад татгалзах зүйл алга. Дахин ийм ажил гарвал хандаж болно биз дээ. Би урьдчилгаагаа өгсөн байгаа үлдсэн мөнгийг нь ажил дуусахаар өгнө – Тэгэлгүй яахав. Бидэнд татгалзах шалтгаан алгаа эгч ээ. Тань шиг ингэж залуучууд биднийг ойлгож дэмждэг хүн олон байгаасай хэмээн Сүххуяг хэлэхэд нөгөө гурав ч даган тийм шүү баярлалаа хэмээцгээн

толгой дохицгоолоо. – Танай хоёр охин чинь хоёулаа сайхан охидууд байна. Ялангуяа энэ охин. Хэн билээ чи? – Намайг Хэрлэн гэдэг – За тэгэхээр Хэрлээн чи манай компанийн нүүр царай болж чадах уу? – Хэрлэн үүнийг сонсоод яг юу гээд байгааг нь ойлгоогүй болохоор асуусан харцаар Сүххуягийг харвал цаадах нь инээгээд – Чамайг өөрийн компанийн рекламанд байнга тоглодог хүн болж чадах уу гэж байна хэмээхэд Хэрлэн дуун дээр нь зөвшөөрөн толгой дохиод – Тэгэлгүй яахав би чадна – За сайн байна. Чамайг эд нартай хамт ирсэнд л тэгж байгаа юм биш шүү. Чиний нүүрний хувирал их сайн юм. Тэгээд ч чи өөрөө хөөрхөн цэвэрхэн охин байна. Гэтэл хаалгыг нь тогшин хижээл насны нэг эр ороод ирэв. Цэцэг түүнийг хараад баярлан – Өө ашгүй чи хүрээд ирэв үү. Би дөнгөж сая нөгөө рекламаа

аваад сууж байна – Алив үзье – Хуурцагийг тавин бүгд бараг амьсгалаа түгжин өнөөх хүнийг юу гэх нь вэ гэсэн байртай түгшицгээн хүлээнэ. Харин өнөөх хүн нэг ч үг бүү хэл авиа ч гаргасангүй. Харин хөмсөгөө зангидан дүрлийн суусаар дуусгав. – За ямар болж надад лав их таалагдаад байгаа – Энийг хэн хийсэн юм? – Би, бид хэмээн Сүххуяг харцнаас нь сүрдэн дуугаа намсган хэлбэл өнөөх хүн бүгдийг нь нэг гүйлгэн харсанаа чимээгүй болчихов. Бүгд түүнийг юу гэх бол хэмээн хүлээцгээнэ. Хэрлэн бүр ч ихээр сандран нөгөө гураваа сэм ажвал Сүххуяг гарынхаа хөлсийг арчин, Анир хөлөө займчин, Болор хуруугаа оролдон сууцгааж байгаа харагдахад өөр үед бол элгээ хөштөл инээмээр хошин харагдсан ч энэ удаа тэгж инээх нь бүү хэл

амьсгалахад ч хэцүү мэт байх аж. – Та нар оюутнууд уу? – Тийм хэмээн бүгд нэгэн зэрэг дуугарвал – Мэргэжилийн бус төвшинд хийгдсэн нь харагдаж байна. Гэхдээ сайн болжээ. Гаргаж болох юм. Би авч яваад ганц нэг жижиг зүйлийг нь засчихъя – За ашгүй дээ тэг тэг хэмээн Цэцэг хэлээд нөгөө дөрөвлүү сайшаасан харцаар шагнаад ингэхэд чи ямар ажлаар явж байгаа билээ – Нөгөө юу … хэмээснээ тэд нарлуу харвал Цэцэг байдлыг ойлгон – За та нарт баярлалаа. Ашгүй найруулагч маань өөрөө хүрээд ирлээ. Энэ үлдэгдэл мөнгө нь. Сүххуягаа чиний утас надад байгаа хэрэг гарвал эгч нь яринаа – Таньд харин баярлалаа. Тэгээрэй хэзээ ч хамаагүй яриарай. Энэ бидний анхны ажил байлаа. Дахин дахин баярлалаа хэмээцгээсээр баяр хөөртэйгээр гарцгаав. Гадаа гараад бүгдээрээ орилолдон гар гараа

цохисоноо Болор – Одоо тэмдэглэнэ биз дээ даргаа – Тэгэлгүй яадаг юм. Цацралыг дуудчих хэдүүлээ нэг газар сууж амжилтаа тэмдэглэе. **** – Хэрлээн чамд баяр хүргэе чи мундаг байсан шүү хэмээгээд Сүххуяг хацар дээр нь үнсвэл нөгөө гурав шүгэлдэн алгаа ташицгаав. – Чамд харин баярлалаа. Би … үнэндээ надад ийм юм тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Та нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Мэдэхгүй алдаа их гаргаж бухимдуулж байсан бол уучлаарай та нар минь – Зүгээрээ угаасаа анх хийж байхад алдаа гаргадаггүй хэн байдаг юм. Харин ч чи анх удаагаа гэхэд үнэхээр сайн байсаан. Муухай аашилж байсан бол уучлаарай. Хэдүүлээ энд ингэж суугаад яахав ээ хажуугийн диско бар орж балай авцгаая л даа хэмээн Цацралыг хэлэхэд бүгд зөвшөөрцгөөлөө. Өмнөхөө ууж дуусчихаад гарцгаая хэмээн элдэвийг

ярин хөгжилдөн байтал нэг жижигхэн хөөрхөн охин инээсээр тэд нар дээр ирэн мэнд мэдэв. – Өө миний хайр хүрээд ирсэн үү? Түрүүн хайр нь утсаар хэлсэн болохоор болно тэ хэмээн хэлээд Анир өвөр дээрээ суулгатал өнөөх охин – Та нарт бүгдээрэнд нь баяр хүргэе. Үнэхээр их бахархаж байна шүү – Хайраа танилц манай багийн шинэ гишүүн Сүххуягийн найз охин гэтэл өнөөх охин эгдүү хүрмээр хөөрхөн инээгээд – Өө манай Сүхээ найзтай байсан юмуу ёстой мэдсэнгүй ш дээ. Сарнай – Үгүй ээ … Хэрлэн хэмээн сандарсан Хэрлэн гараа барилаа. – За бүгдээрээ энэ их баярын төлөө, амжилтын төлөө, эхэллээ дээ хэмээн хэлээд Болор хундагаа өргөвөл бүгд өргөн тулгацгаалаа. Ингээд цөс нь хөөрсөн залуус бүжиглэхээр гарав. Диско бар онгойгоод удаагүй тэгээд хүмүүс цуглах цаг хараахан болоогүй байсан болохоор суудал

элбэг сэлүүхэн байв. Манай хэд явсаар булангийн нэг ширээг эзлэн тухалцгаав. Болор, Цацрал хоёр дотносоод удаагүй байгаа бололтой тэд нарын нүдийг хариулан гараа барилцан суутал нилээд халсан Анир – За та хоёр бие биедээ сайн болсон бол юугаа маяглаад нуугаад байгаа юм. Тэгсэн тэгээгүй бид дөрөв мэдээд байна ха ха ха – Чи нээрээ хэмээснээ Болор за тиймээ бид хоёр үерхэж эхэлсэн одоо бүгдээрээ мэдсэн биз ха ха ха Тэднийг ийнхүү бужигнан суутал тун удалгүй бүжиг эхэлсэнийг зарлан дижи хөгжмөө хангинуулав. Нөгөө дөрөв ч ая явж эхлэв үү үгүй юу босоцгоолоо. Хэрлэн босох гэсэн ч чадсангүй уусан юм нь нөлөөлсөн үү өнөөдрийн байгаа байдалдаа мансуурсан уу толгой нь үл мэдэг эргэнэ. – Хэрлээн чи зүгээр үү? Өнөөдөр чи нэг л бишээ аль өдрөөс хойш – Би зүгээрээ харин толгой жаахан эргээд болж

байгаа болоод өнгөрсөн бүхэн нэг л толгойд багтахгүй байна шүү. Тэгээд ч би өнөөдөр ажлаасаа халагдчихлаа. Надад чөлөө өгдөггүй тэр чигтээ зайлаарай гэхээр нь би хаяад гараад ирсэн юм тэгээд л гээд инээмэр аядахад Сүххуяг түүний бэлхүүсээр тэврэн – Урлаг гэдэг ийм л байдаг, амьдрал гэдэг бас л ийм л байдаг . Болохоо хүрвэл бүх зүйл хормын төдий харин тэрийг болгох гэж их хүч хөлс урсгадаг юм даа. Харин бид бол сүүлд нь амтыг нь мэдрэх гэж энэ. Нээрээ өдрийн тэр найруулагч өвгөний нүд чам дээр унах нь ээ. Миний бүр дургүй хүрээд яалт ч үгүй ажил болохоор тэссэн. Одоо бүхнийг мартаа сайхан л байна ш дээ – Бүгдийг нь л хараад ажиглаад байсан ш дээ. Сүрдмээр хүн байна лээ би лав айсаан – Юунаас айдаг юм би хажууд чинь

байхад хэмээгээд нүүрийг нь өөрлүүгээ харуулан уруул дээр нь шуналтай гэгч нь үнссэнээ: Нээрээ шүү би чамайгаа харамласаан Хэрлэн хариу юу ч дуугарсангүй хариу үнсэлдэн байтал нөгөө дөрөв ч ирэн аргагүй шинэ дээрээ байна даа. Бүгдээрээ энэ хоёрт саад бололгүй шавиагаа ханатал сайхан бүжиглэцгээе – Тэгье тэгье ямар ийм байж үзээгүй биш тэгээд Сүхээгээ ингэж эмэгтэй хүнийг үнсэж байхыг анх удаагаа харж байна – За хурдан амны цангаагаа тайлчихаа талбай дээр гаръя нялх ногоонуудад ярих юм байгаа биз … хэмээцгээгээд гэнэт ирсэн шигээ босон явцгаав. Сүххуяг тэдний хойноос инээсэнээ сайхан гарууд шүү алив хэмээгээд бэлхүүсээр нь тэврэн биедээ шахан

улам ойртуулав. **** Хэрлэн маргааш нь юмыг яаж мэдэх вэ хэмээгээд ажил дээрээ хулгасхийн хамгийн түрүүнд очин хүлээж байхдаа хэрхэн юу гэхээ бодон байтал ажлынхан нь ч эхнээсээ ирэв. – Чи нээрээ сайхан гараа өчигдөр томорч аваад хаалга саваад гарсан байж өнөөдөр ингээд сууж байдаг ичих нүүр гэж чамд байна уу? – Чи юу яриад байгаа юм бэ. Чиний ч гэсэн аавын бие муудаад чамд чөлөө өгөхгүй бол чи хаяад л гарна биз дээ – Жинхэнээсээ муудсан бол ч юу хэлэхэв. Даанч өчигдөр үдээс хойш хүн арай гайгүй сийрэгжээд иртэл чамайг асууж нэг авгай ирсэн. Заал зохион байгуулагч аавынх нь бие муу гээд ажлаа хаяад гараад явсан та хэн бэ? гэсэн нөгөө авгай уурлаад: Ямар нүгэлтэй охин бэ зүв зүгээр байгаа эцгээ тэгж хэлчихээд

хаагуур тэнээд алга болчиховоо гээд үглээд гараад явсан ш дээ. Бид нар танай ээж л байх гэж бодоцгоосон – Юу … нээрээ гэж үү? Арай ч дээ энд юугаа хийж явдаг байнаа хэмээсээр бушуухан тэндээс гарав. Гадаа гараад яахаа мэдэхгүй хэцүү байсан тул Сүххуягруу залгавал хэд хэд дуудуулж байгаад шал нойрмог хүн утсаа аван байна уу? хэмээн арайхийн дуугарав. – Хэрлэн байна чи унтаж байгаа юмуу би балраад явж байнаа – Яасан гэнээ … юу балраад гэсэн бэ? – Чи сэр л дээ миний хамаг юм биш болчихоод наана чинь хэцүүдэж байхад унтаад байх юм – Би унтаж байна ш дээ зөндөө ядарсан байна, чи ядрахгүй байна уу харьж сайхан амраа за. Би тэгж байгаад босохоороо чамруу залгая баяртай … хэмээгээд үгийн солиогүй утсаа тасалчих нь тэр. Хэрлэн бүр

ч байж ядав. “ Ээж одоо гайтай юм очдоггүй байж заавал өчигдөр ирээд байхдаа яахав дээ. Одоо ч бөөн уур байгаа юм байна даа. Хажууд нь энэ Сүххуяг өдчих юмаа. Хайртай энэ тэр гээд л байсан яг хэрэгтэй үед би биш нойр нь л хэрэгтэй байгаа байхгүй юу. Одоо яах вэ, яавал аятайхан мултрах вэ??? ээж, аав хоёр хэдий надад юм хэлдэггүй ч ээж нэг уурлахаараа ёстой хэцүү”. Тэрээр яахаа шийдэж ядан хий л буудал дээр зогсож байтал аргагүй нойр нь хүрэн ядарч байсан тул үглэсэн ч гэсэн гэртээ харих минь хэмээгээд байгаа мөнгөөрөө такси барин харихаар шийдэн гараа өргөвөл нэг машин дор нь зогсоодохов. Хаана очихоо хэлчихээд нүдээ анин урд шөнийн бодолдоо орлоо. Хэрлэн уусан архи, дээрээс нь магтаалын үгс, Сүххуягийн халамж гуравт

мансу.уран хөлчүүрч эхлэв. Сүххуяг тэсэхээ больсон бололтой хоёулаа явъя эндээс гаръя хэмээхэд Хэрлэн олон ч юм бодолгүй даган гарлаа. Гадаа салхи сэвэлзэн үнэхээр таатай. – Чи заавал харих ёстой юу? – Энэ чинь юу гэсэн үг вэ? – Чи заавал гэртээ харьж хонох ёстой юу. Хэрвээ үгүй бол өнөөдөр хоёулаа хамт хоноё болох уу? – Хаана хонох гэж? – Хаана ч байсан яахав дээ хаа сайгүй ороод хоночих газар байна хэмээгээд инээн бэлхүүсээр нь тэврэн биедээ наан уруу.лыг шунал.тайя үнс.вэл Хэрлэн юу ч бодолгүй – Би чинь эрх чөлөөт охин шүү дээ хэмээн аальг.үйтэн инээв. Сүххуяг үүнийг сонсоод баярлаж буй нь илт. Тэд явсаар ойролцоох нэгэн буу.далд орц.гоов. Хэн хэн нь ханга.лттай у.уж и.дсэн тул ундаа.наас өөр зүйл н.эмж авсангүй.

Сүххуяг урд хойно нь гүйн авч.ирч өгсөн цагаан хэрэ.глэлийг ч Хэрлэнгийн туслалц.аагүйгээр дор нь хийгээдхэв. Хэрлэн энэ бүхнийг ажиглангаа ундаанаасаа балган тали.мааран сууна. Гэтэл ч Сүххуяг дууссан бололтой – За бэлэн болчихлоо эртхэн амарцгаах уу ядарч байна гэж. Хэрлэн юу ч хэлэлгүй ариун цэвэрийн өрөөнд орон өөрийгөө хэд үнэр.лэж байгаад гара.ад ирвэл Сүххуяг орондоо орчихсон түүнийг хүлээнгээ там.хи татан хэвтэнэ. – Нааш ир хөнж.илөө сайхан дулаацу.улчихлаа – Чи ч сурцтай байх шив. Олон охи.ныг ингэж өвөр.төлсөн үү – Үгүй дээ мэдээж ганц нэг охин ба.йлгүй яахав чамаас ну.ух юм алга. Гэхдээ тэд өөрсдөө ханд.ардаг болохоор миний саяны хийсэн бүхнийг тэд л хийдэг байсан. Би чинь өөрийнхөө унтдаг цагаан хэрэглэлийг ч хийж үзээгүй хүн шүү дээ ээж л бүгдийг нь хийчихдэг – Чи тэгээд сая … – Тиймээ би хайртай

охинтойгоо хамт хонох гэж байгаадаа итгэж ядаад л чамд сайн хүн болох гээд зүтгээд байн айн … хэмээгээд инээхэд Хэрлэн ч даган инээд алдаад – Сэргэлэн шүү гэсээр хөнжилд нь шурган орлоо. – Эвтэйхэн байна уу гар дэрлэхгүй юмуу, Хэрлээн чи яагаад дуугаа хураачихаа вэ? – Зүгээрээ зүгээр л … – Юу зүгээр л гэж. Чи одоо болтол миний чамайг хайрласан хайранд эргэлзсээр байна уу? – Мэдэхгүй юм даа. Яг үнэндээ одоо юу ч бодож дүгнэх тэнхэл ч алга хүсэл ч алга. Зүгээр л өнөөдрөөрөө баймаар байна – Тэгэлгүй яахав, чамайг ийм өөрийн гэсэн бодолтой болохоор чинь би бүр ч их хайр хүрээд бахархаад байдаг юм. Ямар азаар би чамтай учирав аа … хэмээгээд биедээ ойртуулангаа татаж байсан тамхиа унтраах гэтэл Хэрлэн – Энэ хүмүүс яагаад тамхинд ингэж дурлацгаадаг юм бол? – Яахав та.мхи бол нэгд

зуршил, хоёрт э.м юм даа – Хэ хэ хэ эм гэнэ шүү яахаараа эм болчихдог юм – Татд.аггүй хүн үүнийг ойл.гохгүй ээ. Сэтгэл засдаг хамгийн сайн эм. Чи үзэх үү ялангуяа уусны дараа тат.ахад орч.лонгоос тас.раад үнэн саа.к болдог юм. Хэрлэн өгсөн там.хийг нь сор.тол юу ч мэдэг.дсэнгүй. – Чи чинь тат.даг ба.йсан юмуу? – Үгүй ээ татд.аггүй. Арван жилд байхдаа сони.рхож ганц нэг сор.ж үз.эж байснаас цаашгүй – Даанч тийм байхаа хахах ч үгүй их сурамгай байсан юм. За одоо нүдээ аниад би.еэ с.ул тавь. Орчлонгоос тас.ран жинхэнэ жарг.алыг мэдрэх болно. Хэрлэн хэлсэ.нээр нь хийтэл то.лгой нь дүүрэн дотор нь муу.хай орг.их ч шиг нэг л сонин мэдрэмж төрөөд

ирэв. Тэр сацуу халуун амьсгал нүүрийг нь төөнөн зөөлөн уруулаар үнсэх агшинд мансуу.ран ёстой л хэлс.энээр нь орчло.нгоос та.срах шиг болоод ирлээ. Нүдээ нээхийг ч хүс.сэнгүй нээх ч тэн.хэл байсангүй. Сүххуягийн аяар чи л мэд гэсэн мэт биеэ сул тавин зөнгөөр нь орх.илоо. Сүххуяг харин ч нэг ха.наж цадахаа мэд.эхгүй мэт дахин дахин хү.сэх аж. Хэрлэн ч Сүххуягийн тач.аалд авт.ан улам сэргэн анхандаа туухай зүүсэн мэт хөнд.үүр байсан бие нь одоо тавиран жинхэнэ тааша.алыг мэд.рэх мэт уусах аж. Сүххуяг амсхийх хоорондоо там.хи татан саяхан л дааран хөнжи.лдөө шургалан Хэрлэнг биедээ наан дулаацаж байсан хүн одоо харин хөнжилөө яран амьсгаадан хэвтэнэ. – Би чамайг аль хэдийн хүнтэй унтчихсан гэж бодож байсан

ш дээ – Яагаад? – Мэдэхгүй, чам шиг ийм сайхан охин өдий наслахдаа амжуулчихсан байх. Тэгээд ч чиний байгаа байдал яагаад ч юм юм үзчихсэн шинжтэй – Би тийм гэж үү? Надад унтаж үзэх хүү олдоогүй гэх үү хэ хэ хэ. Надаас хайрын захиа салдаггүй байсаан үнэн. Тэд нарыг тэгж унаад байхаар яагаад ч юм миний сонирхол буурчихдаг байсан юм байлгүй би ер сонирхож байгаагүй – Тэгвэл чи бас надад сайн болжээ – Хэн тэгсэн юм? – Чи шууд хэлээгүй ч унтах сонирхол төрүүлдэггүй байсан гэчихээд надтай унтчихсан болохоор чинь хэн чиг тэгж бодно биз дээ ха ха ха – Яанаа чи өөрөө л намайг согтуу байхад ашиглаа биз дээ хэмээгээд худлаагаасаа буруу харвал Сүххуяг сандарч буй бололтой хойноос нь тэврэн – За тоглож байхад даа. Иймхэн юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Алив наашаа харчих тэгэх

үү. Хэрлэн гүрийсээр гэтэл ч араас нь нурууг нь зөөлөн хазлан сугийг нь үнрлэтэл Хэрлэн тэсгэлгүй инээд алдан эргэн харсанаа – Мангар юмуу чи заваан юм суга үнэртээд байхдаа яадаг байнаа – Харчихсан даа, чамайг харуулахын тулд юуг ч хийнэ мэдээ хэмээгээд дахин эргэж харах вий гэсэн байртай хүзүүгээр нь тас тэврэн биедээ наалдууллаа. Тэр хоёр ийнхүү эрхлэлдсээр бараг цурам хийлгүй өглөөтэй золгож билээ. Харин өглөө босоод Хэрлэн ажил дээрээ очтол ийнхүү зүйл сонсон урамгүйхэн гэрээ зүглэлээ. Гэтэл нойр ч юм шиг бодол ч юм шиг байтал жолооч ах гэнэт – Дүү хүү сэрээрэй хэлсэн газарт чинь хүрээд ирлээ. Хэрлэн мөнгөө өгчихөөд гудамжныхаа үзүүрт буун гэртээ алхах хоорондоо сая нэг аргаа олов. Гэртээ хулгасхийн орвол зурагтных нь дуу орилон ээж нь байгаа бололтой аавд нь үглэх дуулдав. Хэрлэн юу ч болоогүй мэт гуталаа тайлан углаашаа углаад

орвол сая ээж нь түүнийг анзааран – Энэ нэг гөлийсөн юмны ирж байгааг хараа. Хаагуур тэнэж тэнэчихээд одоо орж ирж байгаа юм бол. Алив чи эцэг нь юм бол нэг үг дуугараач – Өө миний охин хүрээд ирсэнүү. Шөнө ирж хонохгүй байсан юм бол хэлчихгүй ээж бид хоёр нь шөнөжин санаа зовлоо. Яахав залуу хүн ажилтай байсан юм байгаа биз. Битгий муухай аашлаад бай – Иш чааваас даа энэ хэлж байгаа үгийг нь сонсоод байгаарай. Худлаа ажилтай гээд гараад явдаг чи юу хийдгийг чинь нэг үзэх гээд яваад очтол ажлаа хаяад гараад явчихсан гэнэв. Яасан том толгойтой юм чи. Арайхийж нэг ажлын бараа харлаа гэсэн гавъяа байгуулж дээ чи – За болио хөгшөөн. Тэгэхдээ миний охин ээжийн чинь зөв шүү. Ямар жаахан хүүхэд биш

хаана яаж явж байгаагаа хэлихэж болноо доо. Гадуур дүүрэн л утас байна. За одоо амар амар ядарчихаж наад нүдний чинь доогуур хөхрөөд – Заваараад хаагуур явж байгаад ирэв. Аль өдөр л ажлаасаа аавын бие муудаад гээд гараад явсан гэсэн ичихэд яадаг байнаа чи. Зүв зүгээр байгаа эцгээ тэгж хэлэхээс. Бид хоёр чамд гай болоод байна уу тэ – Үгүй ээ ээжээ та эхлээд учрыг нь мэдчихээд ингэ л дээ. Би зүгээр тэнээгүй ажил хийж байгаад ирлээ шүү дээ. Ядарч байна гэж хэрэг алга. Хүний эх байж ааваас дор байх юм – Чи юугаа хийж гийгүүлсэн

гэж ядардаг юм – Зөндөө их ажил хийсэн за тэгвэл. Удахгүй зурагтаар гарахаар нь хараарай. Манай нэг үйлчлүүлэгч намайг рекламанд тоглооч гэсэн юм. Тэгээд урд нэг хүрээд ир гэхээр нь тэр балай авгайд хэлэх юм олдохгүй аавын бие муудаад гээд чөлөө авчихсан чинь өчигдөр нөгөө газар нь таалагдаад жаахан засвар хэрэгтэй гээд тэгээд намайг ажил тарахаас өмнө яг одоо хүрээд ир гэж найруулагч утасдаад. Би аргагүй байдалд ороод аавын нэрийг барьчихсан юм. Харин аваачиж өгтөл таалагдаад удахгүй зурагтаар реклам цацна сайн болсон байна гээд бид нарт мөнгөө өгсөн юм. Харин манай

багийхан тэр мөнгөөр нь шөнөжин наргицгаагаад утасны цэнэг дуусчихсан тэгээд ч бааранд ямар юмных нь төлбөртэй утас байхав дээ. Тэгээд л энэ – Тэгээд миний охин рекламанд тоглосон хэрэг үү? – Аанхан хэмээгээд Хэрлэн толгой дохисоноо одоо буулт нь гайгүй гэж мэдсэн учир сая нэг ядарсанаа мэдэн эвшээтэл ээж нь ч зөөлрөн – Миний сайхан охин мөд зурагтаар гарах нь байна ш дээ. Ээж нь учрыг нь мэдэхгүй баахан хашгичаад балай авгай чинь одоо унт унт цай уугаад хоол идчихээд унтах уу хэмээв. Хэрлэн инээмсэглээд босоод идье энэ бүхнийг амжуулж зохицуулах гэж зөндөө ядарлаа хэмээгээд орондоо шурган байдгаараа суниаж аваад томоо гэгч нь нэг сайн

эвшээгээд тун удалгүй унтаад өгөв. Аав ээж нь охиноо сэрээчихвий хэмээцгээн зурагтныхаа дууг намсган хоорондоо шивнэх нь холгүй ярин хаалгыг нь аяархан хаалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *