Нүүр Өгүүллэг “ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “2-р хэсэг”

“ҮҮЛЭН ЧӨЛӨӨ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
586

Хэрлэн ажилдаа ороод нэг мэдсэн даруй сар гарангийн хугацаа өнгөрчихсөн байв. Тэрээр нэг өдөр лангуун дээрээ доош тонгойн нэгийг хийн зогсож байтал – Сайн байна уу та? хэмээн хэн нэг нь

мэндлэхэд хийж байснаа орхин дээшээ харвал нэгэн шар залуу зогсож байв. – Сайн, сайн байна уу таньд юугаар туслахсан бол? – Би энэ камерын талаар мэдээлэл авах гэсэн юм болох уу? – Бололгүй яахав, та

яг юунд хэрэглэх гэж байгаа вэ? – Би ер нь бол найруулагчаар суралцаж байгаа тэгээд бичлэг хийх хүчин чадал гэх мэтийг нь сонирхож байна л даа – Бололгүй яахав. Энэ бол Японы … гэж ирээд

танилцуулж өгөв. Өнөөх залуу ч дуустал нь яриаг нь нэг ч таслалгүй толгой дохин сонсож байсанаа дуусангуут нь – Таньд баярлалаа. Би олон газраар орж асуусан боловч ямарч худалдагч надад тань шиг

ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөгүй юм байна. Дахин баярлалаа – Зүгээр дээ энэ чинь миний ажил … хэмээгээд сэтгэл татам ялдам инээмсэглэв. – Та үнэхээр сайхан инээмсэглэх юм. Уучлаарай энэ

мэргэжилийн онцлог гэх үү дээ. Хэрвээ та татгалзахгүй бол надад дугаараа өгөөч. Би мэргэжилийн ажил гэж нэг рекламны зураг авах ёстой. Тэндээ таныг тоглуулбал болох болов уу? Хэрлэн үүнийг сонсоод чихэндээ итгэж ядан өөдөөс нь нээрээ юу гэсэн байртай харсанаа – Бололгүй яахав … тэрээр бушуухан нэр, дугаараа хэсэг цаасан дээр бичин өгтөл өнөөх залуу инээмсэглэн авч өвөртлөөд тэндээс холдлоо. Хэрлэн хойноос нь харан саяны сонссон зүйлдээ итгэж ядан зогсоно. Тэр сацуу түүний зүрх цээжиндээ багтаж ядан оволзож, хацар нь үл мэдэг улайн, өвдөг нь яагаад ч юм чичрэн, гар нь салгална. Би яг мэдээд байсан юмаа. Би бол гайгүй хүүхэн, хүмүүс

намайг олж харж чадахгүй байна гэж. Ингээд нэг өдөр рекламны мангас болоод урилгаар даруулаад сууж байх юм биш байгаа даа хи хи хи. Ийнхүү хөгжин хичнээн ч удсаныг мэдсэнгүй нэг мэдсэн заал зохион байгуулагч нь түүний хажууд ирчихсэн хоолойгоо засч байгааг сонсоод бушуухан бодолоо төвлөрүүлэн ажилдаа хандууллаа. Орой болж ажил нь таран хувцасаа сольж өмсчихөөд гадаа гарвал гадаа намрын сэрүү татан зөөлөн салхи урьханаар илбэн сэтгэлийг нь гижигдэнэ. Автобусны буудал дээр очин унаа хүлээн зогсож байтал утсанд нь мессэж ирж байгаа мэдрэгдэв. Тэртээ тэргүй автобус хүлээн хийх юмгүй байсан тэрээр бушуухан халааснаасаа утсаа гарган

харвал 9926 … гэсэн танихгүй дугаараас ирсэн харагдана. Тэрээр автобусаа харвал бараа нь ч харагдахгүй байсанд сая уншвал:” Сайн байна уу сайхан бүсгүй минь. Өө бишээ оройн мэнд. Ажилаа тараад харих гэж байгаа юмуу? Уучлаарай ёс бус загнаж байвал. Би нөгөө өдрийн камер асуудаг залуу байна. Та завтай байвал надтай нэг газар жаахан сууж болох уу? Яг үнэндээ би таны ардхан талд зогсож байна. Хэрвээ та зөвшөөрвөл эргэж хараарай, эс зөвшөөрвөл битгий хараарай” Хэрлэн мессэжийг уншаад ганцаараа инээсэнээ өөрийн эрхгүй эргээд харвал ардхан талын хайсан дээр нөгөө залуу инээмсэглэн сууж байх нь тэр. Тэрээр сандран бушуухан урагшаа

харвал хажууд нь хэзээ хүрээд ирсэн юм гэмээр – Эргэж харсан шүү та. Тэгэхээр зөвшөөрчихлөө гэсэн үг биз дээ? – Үгүй юу л даа … гэтэл ч автобус нь ирэн нэг суух гэснээ гэр хороолол гэдгийг нь төвөггүй мэдчихнэ хэмээн өнөөх бардам зан нь хөдлөн хэн чиг байсан ийм мессэж уншаад сонирхоод эргэж харна биз дээ? – Тэгэхдээ би зөвшөөрвөл хараарай хэрвээ зөвшөөрөхгүй бол битгий хараарай гэж бас бичсэн ш дээ. Тэгээд ч та эргээд харчихсан болохоор одоо надтай танилцах л болж дээ – Чи нээрээ. Ингэхэд чи яагаад намайг та та гээд байгаа юм бэ? Би тийм хөгшин харагдаад байна уу? хэмээн яриаг булзааруулахыг оролдтол – Энэ бол хүндлэл. Тэгээд ч битгий яриа

булзааруулаад бай. Тэр харагдаж байгаа кафед орох уу? – Чи ямар түрэмгий юм бэ? Би хариугаа хэлээгүй байна – Тиймээ энэ миний сул бөгөөд давуу тал. Чи арай надаас айгаад байгаа юм биш биз дээ? – Чамаас уу ха ха ха … юу боллоо гэж айх юм. Тэгээд ч хаа сайгүй намайг хамгаалах цагдаа нар дүүрэн байхад – Болж байна тэгэхээр тохирлоо. Алив энд ингэж хамаг амьтны анхаарал татаад юу хийхэв явцгаая. Хэрлэн аргагүй даган явлаа. Үнэндээ өөрөө ч нэг их дургүй биш байв. Учир нь: Нэгд энэ залуу бол өөрийг нь харан рекламанд тоглуулах санал тавьсан, хоёрт тийм ч муухай залуу биш аж. – Хоёулаа танилцая намайг Сүххуяг гэдэг Сүхээ гэж дууддаг даа – Намайг Хэрлэн гэдэг Хэрлэн гэж дууддаг даа хэмээхэд хоёул инээлдэн – Чи ч овоо наргианч

наргиан ойлгодог юм шиг байна. Ойлгохгүй хөлдүү хүмүүс хэцүү шүү тэ. За энэ яахав ингэхэд чи энд ажилаад хэр удаж байгаа юм? – Нэг их удаагүй ээ сар гаран л болж байна – Тийм байхаа урд нь би нэг орж ирэхэд ийм сайхан охин харагдаагүй бүр гайхаад байсан юм. Үнэндээ би чамайг ганц өнөөдөр хараад шууд ингэж байгаа юм биш. Долоо хоногийн өмнө анх орж ирээд чи шууд нүдэнд туссан. Тэгээд л чамайг ажиглаж байгаад өнөөдөр ийм шийдвэр гаргасан – Паах хүн ичээчих юм. Тэгээд нэг үгээр хэлбэл чи намайг нууцаар тагнаад байсан хэрэг үү? – Тэгж ч хэлж болохгүй л дээ. Би мэргэжилийн онцлог гэж хэлсэн байхаа. Эхлээд хүнийг гаднаас нь шинжинэ тэгээд л сэтгэлд нийцвэл тулж ажиллана даа – Та нар чинь ийм … хүмүүс байдаг юмуу мэдмээр

юм байна. Би бодохдоо нэг бол олонд танигдсан оддыг, үгүй бол танил талаа л тоглуулдаг гэж боддог байсан ш дээ – Би одоогоор яг мэргэжилийнх болоогүй суралцаж байгаа болохоор надад тэр томчууд нь олдохгүй. Тэгээд ч хүмүүс ихэнхи нь ийм өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг байгаа юм. Тэр нүүр нь хагарчихсан одууд ажиллахад амар байдаг тэгээд ч хүмүүст танигдчихсан болохоор хүмүүсийн хүлээж авах сэтгэхүй өөр байдаг болоод тэр л дээ. Бас ч гэж буруу юм биш – Тэгвэл би рекламанд тоглоод зурагтаар гарахгүй гэсэн үг үү? – Аанхан – Өө би бодохдоо …. хэмээгээд яг юу хэлэхээ мэдэхгүй доошоо харвал Сүххуяг байдлыг ойлгон – Чи мэдэхгүй болохоороо шууд л зурагтаар гарна гэж ойлгосон бололтой. Тэгэхдээ би энэ ажилаа сайн хийгээд сургуулиа төгсөөд найруулагч болчихвол чи миний рекламанд тоглоод байж болно. Тэр үед харин чи жинхэнэ зурагтаас

салахгүй болно шүү дээ. Одоо бол чи ч тэр би ч тэр аль аль нь дөнгөж эхэлж байна ойлгосон уу? – Ойлгох шиг боллоо. За яахав угаасаа ямар ч хүн мэдэхгүйгээсээ л эхэлдэг биз дээ. Нээрээ би мангар байхаа хэмээгээд инээхэд сая Сүххуягийн санаа нь амран алив сайхан танилцсаных гээд шар айргаа өргөвөл Хэрлэн – Бас бидний их амжилтын төлөө хэмээн мөн л шар айргаа өргөн хоёул тулгаад инээлдэцгээв. Ийнхүү тэд ярин сая учир зүйгээ олцгоон ямар реклам хэрхэн яаж хийх талаар харилцан саналаа солилцоцгоон суусаар цаг ч нилээн орой болчихов. – За баяртай би ингээд харилаа – Үгүй би чамайг хүргээд өгье, яаж ийм орой чамайг ганцааранг чинь явуулах вэ – Зүгээрээ би чамд намайг хамгаалах миний цагдаа нар байна гэж

хэлсэн биз дээ … хэхэхэ үнэндээ тэрээр гэрээ мэдэгдэхийг хүссэнгүй тул ямарч юм хэлсэн зөвшөөрөхгүй байлаа. – Чи одоо өөрийгөө сайн хайрлах хэрэгтэй. Ялангуяа нүүрээ. Элдэв шарх сорвитой болчихов, маш анхааралтай байгаарай – За даргаа хэмээгээд инээхэд Сүххуяг ч даган инээгээд – Дарга байхдаа яахав дээ. Гэхдээ баярлалаа баярлалаа. Чи нээрээ зүгээр юмуу хүргүүлэхгүй? – Би зүгээрээ баяртай – За яахав очоод ирчихлээ гэдгээ хэлээрэй. Би одоо бас давхар чамайг хянах үүрэгтэй болж байгаа минь энэ ха ха ха битгий буруугаар ойлгочихоорой доо – Үгүй дээ баяртай би такси бариад харьчихая. Чи тэгж их санаа зовоод байгаа юм бол намайг суулгаад номерийг нь л харчих болох уу? – Тэгье дээ… **** Тэр өдрөөс хойш Сүххуяг, Хэрлэн

хоёр ажлын нэрээр байнга уулздаг болов. Нэг өдөр Хэрлэн – Ингэхэд үндсэн ажил маань хэзээ эхлэх юм бэ? – Тун удахгүй бэлтгэл ажил нилээн байнаа – Тэгээд хэзээ юм бэ? Чи болоогүй юм бол надтай яагаад ингэж ойр ойрхон уулзаад байгаа юм? – Үгүй яахав дээ … хэмээн хэсэг түгдчиснээ Би дээр хэлсэн байхаа чамайг манаж явах үүрэгтэй боллоо гэж тэгээд л тэр – Ха ха ха бантдаг байна ш дээ. Дурлачихсан гэдгээ үнэнээр нь хэлчих зориг алга уу – Юу …. хи хи хи за за бууж өглөө, тиймээ би үнэхээр чамд сайн болчихлоо бишээ анх хараад л дурласан тэгээд л – Тэгээд юу гэж? – Тэгээд юу л даа, чамайг эргүүлж эхлэхгүй юу даа – Тэгвэл тэр реклам чинь зүгээр л нэг найраа байсан хэрэг үү арай

ч дээ – Үгүй үгүй тэр харин жинхэнэ шүү, би үнэхээр зүгээр бодож байсан санаагаа чамайг найрах гэж хэлчихсэн юм. Тэгээд чи зөвшөөрөөд бүр баярлаад байхаар нь би ажил болгох гээд гүйж явна. Одоо бараг шийдэгдэж байгаа. Бүр реклам хийлгэх газартайгаа хүртэл ярьчихсан удахгүй мөнгөө шилжүүлэхээр эхэлнэ – Юуны реклам юм? – Дотуур хувцасны реклам чи чадна биз дээ? – Юу гэсэн үг юм? – Чи дотуур хувцас рекламдана гэхээр хагас нүцгэн байна, тэрийг л чадах уу гэж байгаа юм. Битгий уурлал даа тэгэх үү, чамайг ингээд уурлачихсан чинь би бүр байдалд орчихлоо гуйж байна – Наадах чинь миний мөрөөдөл … хэмээн аман дотроо дуулдах төдий хэлтэл Сүххуяг ч сая нэг санаа нь амрав бололтой маасайтал инээд алдсанаа – Чи

минь чаднаа би мэдэж байсан юм. Ийм болохоор чинь би бүр ч их хайр хүрээд байгаа юм даа. Одоо би чамд нэгэнт хэлчихлээ. Энэ талаар чи хэнд ч ам алдаж болохгүй шүү. Учир нь нууц байдаг юм – Хэлэхгүй ээ, хэндээ ч хэлэх юм билээ. Тэгээд ч ямар том реклам биш зүгээр л нэг сургуулийн чинь ажил гээ биз дээ? – Үүнийг сайн хийгээд нөгөө талд таалагдвал шууд цацна гэсэн. – Намайг ядуу охин байсан ч чи хайрласан хэвээрээ байхуу? – Тэгнэ – Итгэлтэй байна уу? – Тиймээ тэгээд ч чамайг хэн ядуу охин гэдэг юм битгий муу юмтай өөрийгөө зүйрлүүл ээ – Ядуу байх тийм муу юмуу тэ. Өнөө маргаашаа яаая гэж байгаа амьдрал тийм муу муухай амьдрал уу? – Чи чинь юу яриад байнаа. Хүн бүхэн өнөөдөр өөрийн зурсан зурагтай тэрүүгээрээ л

явдаг. Яахав чи хэсэгхэн ажиллаж байгаад л сургуульд орох гэж байгаа биз. Тэгээд ч хүн бүхэн дээд боловсролтой болчихвол бусад ажлыг нь хэн хийх юм бэ тийм биз дээ. Мундаг чадалтай нэг нь гадаадад сурдаг юм байгаа биз, чи биднүүс шиг нь эндээ сайхан дээд боловсрол эзэмшие, харин нөгөө нэг хэсэг нь ажилчид байг л дээ – Тэгвэл тэр ажилчины охин байвал чи бодлоо өөрчлөх үү? – Манай аав ээж ч гэсэн том гарууд бишээ. Адилхан л ажилчид, дээд боловсролтой цалингийн ажилчид. Адилхан л байгаа биз дээ Хэрлэн яриаг нь сонсоод өөрийнхөө амьдралыг тас нуухаар шийдэв. Нөгөөдөр нь ажил дээрээ байж байтал Сүххуяг утасдан яг одоо чөлөө аваад хүрээд ир ажилдаа оръё хэмээх нь тэр. Удаан хүлээсэн зүйл нь биелэх гэж

байхад баярлахгүй хэн байх билээ. Тэрээр бушуухан заал зохион байгуулагч дээрээ очин бүх үнэнээ хэлэх гэтэл царайг нь хараад хэлж төвдсөнгүй. – Уучлаарай заал зохион байгуулагчаа би чөлөө авах гэсэн юм? – Яаж болдог юм, энэ чинь арван жилийн сургууль биш бүхэл бүтэн албан байгууллага – Үгүй юу л даа манай аавын бие гэнэт муудаад эмнэлэг явчихсан тэгээд хүрээд ир гэнээ – Ямарч хэцүү юм бэ дээ. Нэг бол аав, ээжийн бие муудлаа, нэг бол хүүхэд өвдлөө, эсвэл жирэмсэн гээд энэ хүүхнүүдийн шалтаг шалтгаан барагдахгүй юмаа. Одоо тэгэхээс дээ хэмээн амандаа бувтналаа. Хэрлэн сонссондоо баярласан ч арайхийн нуун – Тэгээд би яах вэ? хэмээн лавшруулан

асуувал – Тэгээд яваач дээ, одоохондоо дадлагынх юм байна гээд чөлөө өглөө шүү. Хэрвээ жинхэлчихвэл асуудлаа зохицуулж байгаарай – Баярлалаа тэгэлгүй яахав. Хэрлэн яаран явсаар Сүххуягийн хэлсэн газар очлоо. Хонхыг нь дарж байхдаа яагаад ч юм зүрх нь түг түг хийн хүчтэй цохилно. Төд удалгүй хаалга онгойн үл таних нэгэн эмэгтэй хаалга тайлах нь тэр. – Уучлаарай би Сүххуягтай уулзах гэсэн юм – Өнөөх эмэгтэй дээрээс нь доош нь нэг гүйлгэн харсанаа: Хүүе Сүхээ хүн уулзая гэж байна – За ашгүй хүрээд ирсэн үү. Ийшээ манай өрөөнд орцгооё – Танай гэрт юмуу, чи чинь одоо зураг авалт эхэллээ гээд байсан биз дээ? – Тиймээ өөр хаана хийх юм бэ, одоогоор бидэнд байр алга. Битгий ай өөр хүмүүс байгаа. Хэрлэн Сүххуягийн араас даган

орвол өрөөний баруун дээд буланд газар баахан хувцас дэлгэсэн харагдана. Өрөөн дотор нэг эмэгтэй хоёр эрэгтэй тэднийг хүлээж суув. – За танилцацгаа бид ингээд нэг багийнхан боллоо. Энэ эмэгтэйг Цацрал гэдэг чамтай адил загвар өмсөнө. Манай ангийн охин. Харин энэ өндөр эрэгтэйг Болор гэдэг зураг авна, тэрийг Анир гэдэг бидний туслагч бүх зүйлд оролцоно доо. Энэ бүсгүйг Хэрлэн гэдэг миний та нарт яриад байсан охин. За бүгдээрээ урагшаа хэмээгээд гараа сунгахад нөгөө хэд ч гар дээр нь давхарлан урагшаа хэмээн нэг дуугаар орьлолдлоо. – Эхлээд энэ хувцасыг өмсөнө. Зураг нь энэ байна. Та хоёр харж байгаад өөрөө өөртөө зохих өнгөө сонгоцгоочих. Чи ямар

гуталтай билээ? – Яанаа би шууд ажил дээрээс ирсэн болохоор хачин юмтай явж байгаа ш дээ – Цацралын гутал чамд таарах болов уу. Чи хэдийг өмсдөг юм? – 37 – Өө минийх хамаагүй багадах юм байна. Би чинь жижигхэн хөлтэй 35 өмсдөг юм чинь – За байз тэгвэл яах билээ. Эгчийн гутал таарахгүй л байх даа – Дотуур хувцасны реклам юм чинь гуталгүй хөл нүцгэн байвал зүгээр бишүү хэмээн Хэрлэнг хэлтэл нөгөө хэд ч нээрээ тийм байж болох юм байна хэмээцгээн ажилдаа орцгоолоо. Зураг авхуулна гэдэг тийм ч амар ажил биш аж. Нэг л жаахан буруу хөдөлгөөн хийвэл бүгдийг нь эхнээс нь дахиад л хийнэ. Нөгөө эелдэг Сүххуяг ч ажилдаа орохоороо тэс өөр хүн болон тэд

нарыг хэлэх, загнах, аргадах зэрэг бүхий л араншин гаргана. Нөгөө хэд нь ч мөн л адил. Цацрал Хэрлэнг бодвол бага загнуулах аж. Хэрлэн анх удаагаа ийм юманд орж байгаа болохоор сандрах, ичих, айх зэрэгцэн эхэндээ биеэ сул тавин олигтой дүрээ гаргаж чадахгүй хирэндээ тэд нарт загнуулав. – Та нар битгий бүгдээрээ хашгичаад хүн бүр сандаргаад бай л даа. Би ямар мэргэжилийнх биш анх удаагаа ийм юм хийж үзэж байхад та нарыг ингээд байхаар бүр сандраад хэцүү байна – За ойлголоо, тиймээ тэгдэг юм. Тэгэхдээ энэ дунд мэргэжилийн нэг ч хүн алга. Энэ ажлаас бидний бүгдэнгийнх нь ирээдүй шалтгаалах болохоор маш сайн хийх хэрэгтэй байна. Ойлгож байна уу хэмээн Сүххуяг аргадсан шинжтэй хэлэхэд Цацрал цонх онгойлгон тамхи

асаасанаа – Анхнаасаа л сургуулиасаа нэг охин авчихдаг байсан ш дээ. Чи л болно болно гээд магтаад байсан чинь хамаг юм баллаад байх юм ядаргаатай юм хэмээн ширэв татахад Хэрлэнгийн шар нь хөдлөн нэг өмнөөс нь хэдэрлэх гэтэл Сүххуяг түүнийг битгий гэсэн харцаар харан хориглосон тул амаа жимийн ширээн дээрх уснаас аван нэг том балгаад нэгэнтээ уртаар амьсгаа аван гаргаад бүх хүлээсээ мултлан чөлөөтэй зогсон байснаа хэнд ч юм эрхлэнгүй царайлан хагас тахимаараа нугалан зогсож байтал Анир түүний энэ байдлыг ажаад – Хоёроо энэ яг болж байна. Хэрлээн битгий хөдлөөрэй, алив үсийг нь ингээд жаахан унжуулчихъя хэмээн засаад аваадах даа хэмээн гүйхэд Болор ч камераараа бичиж эхэллээ. Сүххуяг Хэрлэнг таашаасан харцаар шагнан мөн энэ тэрийг нь засан байснаа алив Цацралаа чи

хажуунаас нь ороод ир тэгээд та хоёр зэрэгцээд зогсдоо … өө яг болж байна … энэ чинь л байхгүй юу … хэмээн Болор, Анир хоёр ч инээмсэглэн хошуу хуруу нэмсээр сая нэг дуусав. Цаг харвал аль хэдийн шөнө дунд болж байгаа харагдана. Энэ л үед бүгдээрээ өлсөцгөөсөнөө сая мэдэн Сүххуяг эгчийгээ дуудан хоолоо халаалгах хооронд бүгд бичлэгээ үзэн алдаа оноогоо дүгнэн ярилцаж суутал хоол нь ч ирэв. Сүххуяг Хэрлэнг хүргэж өгөх гэтэл цааргалсаар таксинд

суулгуулахаар болов. – Чи өнөөдөр сайн байсан шүү, би чамайг олсондоо үнэхээр баяртай байна – Та нарын хамаг цагийг баахан гарзадлаа – Зүгээр дээ угаасаа тийм л байдаг. Санаа зоволтгүй. Маргааш сайхан янзалж редакторлаад нөгөөдөр нөгөө хүмүүстээ үзүүлнэ дээ. – Үгүй нээрээ тавхан минутын реклам хийх гэж өдий олон цаг бэлддэг – Ер нь бол тийм шүү дээ. За унаа ирчихлээ. Чи нээрээ зүгээр үү? – Би зүгээрээ санаа зоволтгүй. Хариад ирсэнээ хэлнээ – За

тэгээрэй баяртай хэмээгээд Хэрлэнгийн хаалгийг нь онгойлгон суулгаад урагш тонгойн хошуун дээр нь удаан гэгч нь үнсэж байсанаа “ БИ ЧАМД ХАЙРТАЙ” сайхан амраарай хонгороо хэмээгээд хаалгийг нь зөөлөн хаалаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *