Home Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг төгсгөлийн “15-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг төгсгөлийн “15-р хэсэг”

0 second read
0
0
1,798

Хонхны баярын өглөө тэрээр эртлэн босвол эмээ нь аль хэдийн босчихсон гал дээр цай үйн зогсоно. Өө эмээ намайг дуудчихгүй, яасан эрт босоо вэ та Зүгээрээ өнөөдөр чинь миний охины баярын өдөр юм

чинь…эмээ дүү хоёр нь орой сайхан бууз хийчихээд хүлээж байя, миний охин сайхан баярлаарай За эмээ, би ямар харагдаж байна? Ёстой хөөрхөн харагдаж байна, үгүй тэр миний охин шиг хөөрхөн

охин хаана байнаа. Алив цайгаа уу, охин минь чи одоо ингээд том хүн боллоо. Эмээ нь ямар ч байсан охиноо сургууль төгсөхийг нь үзчихлээ, чи минь айлын том эгч дүүгээ сайн асарч халамжилж явдаг юм шүү.

Оонын хоёр эвэр шиг та хоёр минь бие биендээ үргэлж дэмтэй яваарай…хэмээн духан дээр нь үнэрлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэсэн харагдана. Эмээ та юу яриад байгаа юм бэ, та үхэх

болоогүй ээ, би одоо ажил хийнэ тэгээд таныгаа жаргаанаа Эмээ нь жаргаж явнаа, та хоёр минь байгаа болохоор эмээ нь их жаргалтай байна… Та үнэхээр жаргалтай байж чадаж байгаа юу, тэгвэл болоо,

бид хоёр сайн хүмүүс болноо, хоёр ах шиг таныг зовоохгүй За үг олдож үхэр холдох нь явж үз охин минь нөгөө цаг нар нь юу болж байна. Ургахнар ангийнхантайгаа амралтад яваагүй тул орой эрт гэртээ ирвэл эмээ дүү хоёр нь бууз хийх гэж нэг нь элдэж нөгөөх нь чимхэхээр би чи гэчихсэн сууж байв. Өө ийм эрт ирэх байсан юмуу, за ашгүй эгч ирчихлээ гээд хамар дээрээ бурзайсан хөлсөө арчихдаа хуурай гурил түрхчихэв. Эмээ чимхэх гэж алж өгч байнаа хэмээн инээхэд гурвуулаа хөгжилдөн инээлдэв. Ширээгээ тойрон сууж хоолоо идчихээд аягаа угаах гэтэл Учрал Би угаачихъя эгч ээ, өнөөдөр таны баярын өдөр биз дээ. Хажидмаа авдраа ухан сууж байснаа Миний

хүүхдүүдээ наашаа түр хүрээд ир гээд салдаггүй жижиг модон сандлаа чирэн ширээнд ойртон суугаад ийнхүү хэлэв. ” Та хоёр минь өсч өндийн, хоёр биендээ халамжтай, хайртай байгаад эмээ нь их баярлаж байна. Би ч та хоёрыгоо дагаад залуужиж байх шиг. Эмээ нь багаасаа эцэг эхийн хайраар дутаж, зовлон гэдгийг амсч өссөн болохоороо хүүхдүүдээ ч, та нарыгаа ч хайраар дутаахгүй хэмээн явж ирсээн. Хүүхэд буруу эрхлүүлэхээр эвдэж дуусдагийг эмээ нь харлаа, бүх юмыг нь бэлдэнэ гэдэг өөртөө дайсан бэлдэж байгаатай адил, харин үг дааж үйлдлээ хянаж чаддагт сургах л хамгийн чухал юм

байна. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж. Та хоёр минь сайн явнаа…Миний хүүхдүүдийн ээж сайн ч, сайхан ч эмэгтэй байсан юм шүү. Цөөхөн наслахдаа жаргал, зовлон бүгдийг нь үзээд явсан даа. Битгий ах нараа үзэн ядаарай, хүнийг сэтгэлдээ үзэн ядаж өсвөл эргээд амьдрал чинь туулахад хүнд болдог юм. Чи амьдралаа өөрийн гараар босгож, өөрийн сэтгэлээр гэрэлтүүлж явах болно. Энэ ээжийнх нь өдрийн тэмдэглэл байгаа юм одоо охин чамд өгөх цаг нь болжээ. Хүн хүүхдээ мэддэггүй, мэдэрдэггүй юм байна, энэ дэвтрийг уншаад ээжийгээ үргэлж сайхнаар дурсаж яваарай. Тээр жил эмээгийнх нь

төрсөн өдрөөр ээж нь эмээг нь зурж бэлэглэж байсан юм”. Энэ хардаа хэмээн үзүүлтэл Учрал Хөөх манай эмээ ийм залуу байсан юмуу, та надад үргэлж эмээгээрээ л харагдах юм, тэгсэн ч гэсэн миний хамгийн хайртай, сайхан эмээ хэмээн хүзүүдэн авахад Хажидмаа Иш хүү минь…бид бүгд л хорвоогийн жамаар явдаг, цаг нь болохоор эмээ нь ч бурхны оронлуу явна. Тэр хоёрыг ийнхүү ярьж байтал Ургахнар зургийг удаан гэгч нь ширтэж байснаа тэмдэглэлийг уншихаар орлуугаа явлаа. * * * Миний охин сайн яваад их зүйл сураад ирээрэй,

эмээ нь охиноороо бахархаж байна хэмээгээд баруун хацар дээр нь үнстэл Ургахнар өөрийн эрхгүй уйлчихав. Учрал Та санаа зоволтгүй ээ би эмээгээ сайн харна, энэ жил сургуулиа төгсөөд жолооны курсэд яваад жолооч болно Тэгээрэй миний дүү эмээгийн даралт ихэсдэг шүү, Дамдин ахынхтай ойрхон болохоор гайгүй биз дээ. За сайн яваарай. Би энэ дэх ажлаа цэгцэлж байгаад араас чинь очно оо хэмээн найз залуу болох Зоригт нь хэлээд тэврэн үнслээ. Тэгтэл ч онгоцондоо суухыг зарлахад Ургахнар гар цүнхээ үүрэн нулимстай нүдээр баяртай

хэмээн далласаар цааш орлоо. Түүний хайртай бүх хүн энд иржээ. Эмээ нь, дүү нь, Дамдин ах нь,Цэдэн ах нь, Азжаргал эгч нь, бас хайртай залуу нь… Тэрээр үүлэн дээгүүр хөвөх онгоцны цонхоор харан өнгөрснөө бодон явна. Хүрэлбаатар тэр нэг өдрөөс хойш тэднийг дахин зовоосонгүй, гудманд нэг тааралдахад өөрөөсөө эгч байрын архич.ин авгайтай хоёулаа сугадчихсан гуйвлан яваа харагдаж билээ. Өөрөө сургуулиа төгсөөд ажилд орсон ч амьдралдаа тэгтлээ нэмэр болоод илүү гаргаж чадахгүй л байв. Тэр нэг өдөр Цэдэн

тэднийг эргэж ирээд: Та хуучин хашаандаа буцаж буумаар байна уу гэтэл Хажидмаа баярлан Одоо эзэд нь өгөх болов уу? хэмээн горьдлого тээн харвал Би хамаатныхаа хүнийг буулгасан юмаа. Дураараа ийм юм хийсэнд уучлаарай, таныг тэндээс явахдаа хэчнээн шимширч байсныг би яахан мартах билээ. Юу!!! тэгээд тэр мөнгө… Би танд зүгээр өгсөн бол та авахгүй байсан биз дээ гээд инээвхийлэхэд Хажидмаа тэсгэлгүй уйлчихав. Ингээд тэр гурав хуучин хашаа байшиндаа

буцаад нүүн очлоо. Очсоны дараа эмээд нь хорооны дарга санал тавьснаар хорооны ажилтан болж түүндээ ч их идэвхитэй, дуртай гүйх аж. Нэг өдөр Азжаргал тэднийд Ургахнарыг сурагласаар хүрч ирээд Нараа чи гадагшаа гарч ажил хиймээр байна уу? Хаашаа…би чадах болов уу? Герман улсруу хүүхэд асардаг ажилд явуулна гээд манай нэг найз намайг хамт үзээд алдъя гэсэн юм. Эгч нь хоёр хүүхдээ орхичихоод яаж явах билээ. Миний дүү залуу хүн чадалгүй яадаг юм. Одоо ирээдүйгээ бод хэмээн ятгаж зөвлөснөөр тэр нэг өдөр Азжаргал эгчийгээ даган нэгэн газар очиж бүртгүүлж сургалтад нь ч суув. Багш болох өөрийнх нь л үеийн болов уу гэмээр залуу анх орсон цагаасаа л

түүнд таалагджээ. Хичээл ороод нэг их удаагүй байтал тэдний ангийхан танилцах үдэшлэг хийж билээ. Хэдий түр зуурын сургалт ч гэлээ нэг анги л бол анги шиг байх хэрэгтэй хэмээн ангийнхаа залуугийн хэлснийг бүгд дэмжин ийнхүү хийж байгаа нь энэ аж. Үдэшлэгт Зоригт багш өөр нэгэн залуу багш хоёр л ирэв. Арав гаруйхан хүн солонгос хоолонд орчихоод үргэлжлүүлэн караоке баар орцгоов. Эхнээсээ халах нь халж халуун яриа ид өрнөж байтал Ургахнар бие засчихаад гараад иртэл Зоригт багш зогсож байлаа. Инээмсэглээд хажуугаар нь өнгөртөл багш нь түүний гараас татан Халуун байна ханиндаа гадаа жаахан гарах уу? Ургахнар юу гэхийг нь хүлээн байтал Зоригт Ургахнараа чи надад маш их таалагддаг. Яг одоо

хоёулаа багш шавь биш үе тэнгийн хоёр шиг ярилцая болох уу? Та ч гэсэн мундаг чадалтай надад тааллагддаг Би тийм утгаар нь яриагүй байнаа. Чамайг нөхөргүйг би мэдсэн. Хэрвээ хүсвэл хоёулаа үерхэе гуйж байна Мэдэхгүй юм даа. Эр хүн миний амьдралд олон толбо үлдээсэн дээ Чи тийм их эр хүнтэй үерхэж байсан гэж үү? Үгүй дээ яг би өөрөө бол нэг ч эрэгтэй найзтай байж үзээгүй. Тэгэхдээ л миний эргэн тойронд… Аан тэгвэл одооноос би чамайг хамгаалж байнаа. Болно биз дээ Ургахнар хариу хэлсэнгүй. Гэвч Зоригт нэгэнт сэтгэлээ илчилсэн болохоор энэ мөчөөс хойш шантралгүй явсаар ийнхүү өөрийн болгосон нь энэ аж. Тэрээр Герман улсруу явуулмааргүй байсан ч ар гэрийг нь сонсоод өөрөө араас нь очсон нь дээр юм байна.

Тэгэхгүй бол яг одоо би юу ч гэж хэлээд намайг эмээ, дүү хоёроосоо дээр бодохгүй биз хэмээн шийдээд судалж, судалж хамгийн гайгүй боломжийн айлд Ургахнарыг хувиарлаад ийнхүү гаргаж өгч байгаа нь энэ билээ. Ургахнар залуу насны хайрын баланд умбан бас ч хариугаа хүлээн байтал нэг л өдөр нэг айл чамайг сонголоо хэмээн хэлж ийнхүү нисч байгаа нь энэ. Эмээ нь эхлээд дургүйлхэж байснаа сүүлд нь зөвшөөрч ингээд том үүрэг хариуцлага үүрэн, итгэл найдвар тээсээр хэн ч танихгүй их хотыг зүглэв. Цаашдаа юу болохыг ёстой л бурхан тэнгэрт даатган ганц чемоданаа чирсээр буутал Улаанбаатарынх нь буудлаас хэд дахин том толгой эргэм олон хүнтэй

газар байсанд хэсэгтээ балмагдан зогсов. Түүнтэй хамт нэг охин мөн ирж байгаа бөгөөд хоёулаа бичиг баримтаа шалгуулаад гартал нэг бүсгүй түүний нэрийг бичсэн цаасыг өргөн зогсож байв. Ингээд хоёулаа уйлан тэврэлдэн салаад нөгөө хүүхэн дээр очин бичгээ үзүүлбэл найрсаг гэгч нь инээмсэглээд дагуулан тоо томшгүй холхих олон машин дунд орон хурдлан давхив. Тэд явсаар нөгөө хүүхнийд иртэл сургалтан дээрээ овоо хэл үзэж байсан ч ярьснаас нь юу ч ойлгосонгүй. Тэр шөнөдөө тэднийд хоночихоод маргааш нь яг ажиллах газарлуугаа явлаа. Ургахнарыг сайхан ааштай эхнэр нөхөр хоёр хөгшин угтан авч өрөөг нь заан оруулаад эхнэр нь юм яриад л

байв. Ургахнар үнэндээ нэг ч үг ойлгосонгүй. Юмаа янзлан нэг л гэрэвшингүй цомцойн сууж байтал хаалгыг нь зөөлөн тогшин нэг юм хэлэхэд хоол идэх гэдгийг арайхийн ойлгоод доошоо буув. Том ширээ тойрон хоёр хөгшнөөс гадна гурван ойролцоо насны хүүхдүүд суух аж. Эднийг харах нь хэмээн бодон суутал өвгөн нь чи оросоор ярьж чадах уу хэмээн гэнэт оросоор асуутал баярласандаа бараг л уйлчихсангүй чадна хэмээн толгой дохив. Сайн байна, удахгүй хэлээ хурдан сураарай. Чиний өмнө байсан Монгол охин их сайн ажилладаг байсан, сургуульд явахаар болоод бид өөр хүн авахаас өөр аргагүй

болсон юм. Чамайг яагаад сонгосныг мэдэх үү? Үгүй… Чи зурдаг гэсэн байхаа? Тийм Маш сайн тэгж байгаад надад зурагнуудаа үзүүлээрэй, манай эхнэр ч бас зурдаг тэр чамд тусалнаа. Ингээд Ургахнар ажилдаа орлоо. Эхэндээ юм бүхэн хэцүү байсан ч харин азаар ааш сайтай айл таарчээ. Эхнэр нь түүнд герман хэл зааж өгч байснаа Чи ер нь хүүхэд харахад өөрөө хэтэрхий хүүхэд шиг юм байна, чи нэг юу ч хамаагүй зурдаа. Ургахнар хэсэг харж байснаа ширээн дээрх жимснүүдийг зураад үзүүлбэл тэрээр нилээн удаан харж байснаа Сайн байна, бүр

сайн болох хэрэгтэй би чамд багшилна. Тэрээр яг л тэр хоёрын хүүхэд шиг байдаг байв. Нэг үеэ бодвол овоо дасаад, чихнийх нь бөглөрөөс ч онгойгоод хүмүүсийн ярьж байгааг ойлгоод байдаг болов. Эмээ нь сардаа нэг удаа хотруу явдаг юм. Яг тийм нэг өдөр Ургахнар хийх ажилгүй байсан тул эмээгээ санан ээжийнх нь зурж өгч байсан зургийг гарган уйлан суутал хаалга тогшин өвөө нь ороод ирлээ. Чи завтай байна уу, чамтай хэдэн үг хуучилмаар санагдаад. Ургахнар бушуухан нулимсаа арчин та суугаач хэмээн сандал заав. Чи яагаад

манайхыг Монгол охид авч ажиллуулдаг гэж бодож байна. Тэрээр асуусан шинжтэй өөдөөс нь харвал. Би залуу байхдаа Монголд ажиллаж байсан юм. Миний сайхан дурсамжууд үлдсэн. Үнэндээ би нэг хүнийг л хайж, түүний амьд үгүйг мэдэх гэж л Монгол охид сонгодог. Тэр их сайхан эмэгтэй, бас их даруухан…миний хамгийн хайртай бүсгүй минь байсан. Даанч хувь тавилангийн эрхээр бид салсан. Би түүнийг хүлээж байгаарай гэж явчихаад амласандаа хүрч чадаагүй. Монгол яг л миний хоёр дахь эх орон шиг санагддаг. Би олон жилийн дараа буцаж очсон ч түүнтэй уулзаж чадаагүй, тэр үед би энэ

эхнэртэйгээ суучихсан байсан юм. Монголоос яваад эх орондоо очтол томилолтоор Германд ирэх болсон. Тэгээд л энэ бүсгүйтэй учраад эндээ бүр мөсөн үлдсэн дээ. Би чинь гурван эх оронтой баян хүн байхгүй юу. Миний яриа чамд уйтгартай байна уу? Үгүй, үгүй…та цаашаа ярь ярь Би түүнийг хайсан, хайсаар байгаад олсон. Тэгэхдээ тэр минь гэр бүлтэй болчихсон сайн явж байсан болохоор би уулзаж чадаагүй холоос хараад л буцсан даа. Түүний нэр, төрх миний дотор одоо хүртэл байсаар байгаа. Хажидмаа гэж сайхан монгол эмэгтэй.

Ургахнар энэ нэрийг дуулаад итгэж ядан цочирдсоноо гэнэт ухасхийн босч эмээгийнхээ зургийг орон дээрээсээ аван Та…та…манай эмээг бас Хажидмаа гэдэг…тэрээр чичирсэн гараар зургийг түүний өөдөөс өгвөл Вася авч нүдэндээ ойртуулан харснаа Мөн байна…яг мөн байна…чи эмээ гэсэн үү…тэгэхээр би олжээ хэмээгээд Ургахнарыг тэврэн авч уйллаа. Тэд бүтэн хоёр өдөр өнгөрсөнийг ярьцгаав. Ургахнар ээжийнхээ зургийг үзүүлбэл Вася удаан ширтсэнээ түүнийг дагуулан зургийн цомгоо гарган нэгэн бүсгүйн зургийг үзүүлбэл ээжтэй нь их

төстэй харагдах аж. Тэгэхээр чи миний зээ охин болох нь ээ. Чамайг тосож авдаг охин шүү дээ энэ хүн. Ургахнар юу хэлэхээ мэдэхгүй уйлах аж. * * * Ургахнарыг явсан жилийн өвөл эмээ, хүү хоёр анх удаагаа бие дааж цагаан сардаа бэлдэв. Хэдэн буузаа чимхэж дуусаад хоёулаа амтыг нь үзэхээр жигнэж байтал гадаа хашааных нь хаалгийг нүдэх нь дуулдав. Учрал гарч очсоноо даан удалгүй орж ирээд Эмээ та биеэ бариарай чадна биз дээ Яасан бэ миний хүү арай…. Зүгээрээ таныг баярлуулах гэсэн юм. Та зүгээр л биеэ бариарай Сайн байна уу ээжээ… Хажидмаа нүдэндээ итгэсэнгүй. Хэдэн секунд зогсож байтал хүү нь

Ээжээ хүү нь тань дээрээ хүрээд ирлээ та минь сайн биз дээ хэмээн Хүрэлсүх инээмсэглэхэд Хажидмаа сая үнэхээр бага хүү нь хүрээд ирсэнд итгэн барьж аван нүүр нүдгүй үнсэн түүнтэй нь зэрэгцэн нулимс нь сул асгалаа. Чи минь мөн гэж үү, энэ удаан олон жил хаагуур явж байгаад ирэв ээ. Чи минь ямар ядруу харагдаж байнаа. Эхнэр хүүхдүүд нь хамт ирсэн л биз дээ ишш миний жаахан хүү хэмээн тэврэн үнсэж эхэр татах нь харсан хүний зүрх хайлахгүй байхын аргагүй. Хүрэлсүх ээж нь дөнгөж хутгалуулаад шарх нь аниагүй газар нь олоод дарчихсанд өөрийн эрхгүй орилон ёолбол

Хажидмаа сандран Яасан миний хүү зүгээр биз дээ? Өө зүгээрээ ээжийн гар чанга байна шүү. Ингээд тэд хоол цай идэн Хажидмаа хүүгээ байн байн харан толгойг нь илбэн хайр гэрэлтсэн нүдээр харан суутал хүү нь Ээжээ ахынх хаана байгаа вэ. Би нэг очоод ирдэг юм билүү? Ишш хүү минь ах чинь орох оронгүй архичин болсон шүү дээ. Эхнэр хүүхдээ зодоод хөөгөөд явуулчихсан. Энд ирсэн гэдгээ мэдэгдээд хэрэггүй байхаа даа. Чамайг минь л зовоохын нэмэр Юу арай ч дээ тийм болчихсон гэж үү. Даанч бүр таг чиг болчихсон юмаа За эртхэн амар миний хүү бүр ядарчихаж наад царай зүс чинь Хүрэлсүх

тамхилахаар гарахдаа Учралыг дуудан Миний дүү энд байгаа ганц эр хүн нь чи юм байна. Ээжийг минь сайн асарч яваарай. Ах нь мөнгө олсон ч тэр хэмжээгээр өөртөө дайсан төрүүлжээ. Сая наашаа ээж дээр ирж байгаад оросын мафийн хэдэн гаруудад хутгалуулчихлаа. Ээжид битгий хэлээрэй маргааш эмнэлэг орж үзүүлэхээс. Учрал түүнийг сонсоод юу гэхээ мэдэхгүй дэмий л өөдөөс нь харан хань болон зогсож байгаад оров. Маргааш нь Хүрэлсүх ажилтай хэмээн хэлээд гэрээс Учралыг дагуулан гарч шууд эмнэлэг зүглэлээ. Яасан хожуу ирж байнаа. Яаралтай хурдан хагалгаанд орохгүй юм бол болохгүй

болчихож. Хүрэлсүх шууд эмнэлэгт хэвтэхдээ Учралд хандан Эр хүн эр хүндээ хайртай байдаг юм. Ээжийн сэтгэл зовчихно намайг ажлаар хөдөө явчихлаа гэж хэлээрэй Учрал үнэндээ яахаа мэдэхгүй ацан шалаанд орон сандрахдаа Дамдин ахынхруугаа явав. Түүнд үнэнээ хэлэн хоёул эмнэлэг дээр очвол сувилагч сандран Хүрэлсүхийн гэрээс хүн байна уу хэмээн сурж байх нь тэр. Бид чадах бүхнээ хийлээ. Хэтэрхий удчихсан болохоор хагалгаагаа дийлсэнгүй Юу тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ? Тиймээ хагалгаагаа дийлсэнгүй өөд болчихлоо Яанаа одоо эмээд юу гэж хэлнээ. Эмээ минь яасан ч зовж дуусдаггүй юм бэ дээ хэмээн шүүрс алдахад Дамдин бодлогшрон сууж байснаа

Ажаад хэлээд хэрэггүй байхаа. Яаралтай ажил гараад буцах болчихлоо уучлаарай гэж байна гээд хэлчихье дээ хоёулаа Тэр хоёр ийнхүү тохироод хамтдаа хэлэхээр очтол Хажидмаа сайхан гурилтай шөл хийж байлаа. Өө хүрээд ирэв үү ах нь яасан. Сайхан гарынхаа хоолыг хийж өгч байхад Ах…ах харин а…ажил гараад хэмээн гацахад Дамдин үргэлжлүүлэн Хүү нь яаралтай ажил гараад буцаад дуудагдаад явчихлаа. Их л чухал ажил хийдэг бололтой. Би гудамжинд энэ хоёртой таараад тэгээд надтай золгож таньд уучлаарай гэж хэлүүлчихээд ганган машинд суугаад яваад өглөө эгч минь Ээ арай ч

дээ. Ээж дээрээ ирээд нэг үнсүүлээд явж амждаггүй л ажил уу Харин тийм бололтой. Одоо хүүгийнхээ сайн явааг харсан юм чинь бодож шаналаад яахав дээ ажаа Тийм дээ…ямар их санасанаа ч хэлж амжсангүй…хэмээн шүүрс алдахад Дамдин, Учрал хоёрын хэн хэн нь үг дуугарч чадалгүй битүүхэн шүүрс алдсаныг Хажидмаа анзаарсангүй. * * * Эмээ…эмээ баяртай мэдээ эгч энэ долоо хоногт ирнэ

гэнээ. Хүүе яадаг билээ, ирэх болчихсон уу….ийм хурдан Уг нь болоогүй л дээ, харин юу болсон юм бол…их л баяртай байна лээ. Хажидмаа, Учрал, Зоригт, Цэдэн дөрөв нисэх онгоцны буудал дээр хүлээн зогсоно. Хүмүүс эхнээсээ цуварч гарсаар…хамгийн сүүлд Ургахнар эмээ гэсээр гарч ирж үнсүүлээд Эмээ та биеэ бариарай…би таныг нэг хүнтэй танилцуулах гэсэн юм. Хажидмаа аль хэдийн олоод

харжээ. Олон жилийн дараа уулзалдаж байгаа энэ хоёрын нүд биесээ яг л анх харж байсан шигээ ширтэлцэнэ. Вася…энэ чи гэж үү? Тиймээ би байна. Би чам дээр ирнэ гэж хэлсэн байхаа. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…