
Эмээ…эмээ өнөөдөр ээж дээр очъё л доо тэгэх үү. Би маргааш сургуульд явах юм чинь, ээж дээрээ нэг очоод ирье л дээ. Би дандаа онц сурнаа. Онц сураад мундаг зураач болоод таныг, ээжийг, бүгдийг нь зурж
өгнө…хэмээн Ургахнар шалахад Хажидмаа За яахав, харин удахгүй шүү, нээрээ ч ойрдоо муу охин дээрээ очсонгүй хэмээн байтал гаднаас Цэдэн ороод ирлээ. Өө та хэд гадагшаа гарах нь уу? Энэ охин ээж
дээрээ очъё гээд суулгадаггүй Би аваад яваад ирье. Та Учиралтай гэртээ үлдэх үү өөрөө л мэд. За тэг хүү минь. Энэ нь арай нялх юм халдвар авчих вий, битгий их удаарай, бас амны хаалт заавал
зүүлгээрэй май энэ. Ургахнар маргааш өмсөх дүрэмт хувцсаа өмсөөд баяртай нь аргагүй Цэдэнд хөтлүүлэн цүнхээ үүрээд гарлаа. Хатанзаяа эмнэлгийн орон дээр дээш харан гөлрөн бодолд дарагдан хэвтэнэ. ” Би
яагаад заавал ингэж зовох ёстой юм бол. Бага насандаа хэтэрхий жаргалтай байлаа гэж энэ юмуу. Яагаад!!! би хүний үрийг гомдоож яваагүй, тэгээд бурхан надад яагаад ийм өршөөлгүй хандаж байгаа юм

бэ. Энэ эмнэлгийн орон дээрээс чамайгаа надаас бүр явснаас хойш нэг ч боссонгүй хоёр жил өнгөрлөө. Үхэж ч болохгүй амь юмуу. Ингэж хүний оронцог болж явахаар үхчихмээр санагдах юм. Хүүхдүүдтэйгээ ч хамт байх эрхгүй халдварт өвчин тусаад үхэх өдрөө хүлээн хэвтэж байгаа намайг Цэдэн, Азжаргал хоёр минь л өдий зэрэгтээ авч явж байна. Цэдэн минь дээ намайг уучлаарай. Чи энэ бүхний дараа жарганаа. Би өөрийнхөө эдлэх ёстой бүх буян заяагаа чамд өгье. Үргэлж чи намайг зовж байхад миний хажууд байдаг, жаргалтай байхад надаас юу ч хүсэлгүй алга болчихдог. Чи намайг хайрласныхаа
төлөө ийм их ял өөртөө үүрч хэрэггүй байсан юм. Чиний энэ байдал намайг бүр ихээр зовоодгийг мэдэх үү. Би нэгэнт л чамайг хайрлах үедээ хайрлаагүй, тэгэхэд чи хэвтрийн болсон намайг эрээлэлгүй асарч тойглох юм. Ээжээ охиноо уучлаарай. Намайг төрүүлж байхдаа та ямар жаргалтай байсан бол. Тэгэхэд би өдий болтол таныгаа жаргааж чадалгүй зовоогоод. Өөрийгөө өсгүүлсэн одоо хоёр хүүхдээ. Цолмоон би үнэхээр хүнээ таниагүй байж дээ. Чи арай ч дээ. Одоо энэ хэвтэрт байгаа юм чинь яасан ч яах âý гэж бодсон уу. Үгүй дээ чи андуурч. Би харин охиноо өөрөөрөө овоглосондоо баяртай байна. Дахиж чи охиноо авах гэж ирвэл би үхсэн ч миний сүнс чамайг
тайван байлгахгүйг санаарай, миний, манайхны бүх зовлон надаар дуусаг. Ээж минь, хоёр үр минь үүнээс хойш битгий зовоосой, эдлэх ёстой зовлонг нь би л үүрээд баръя….” тэрээр есөн шидийн бодолд дарагдан хэвтэж байтал хаалга онгойн …Ээжээ… гэсээр охин нь орж ирээд хүзүүдэн авлаа. Ээжээ охин нь маргааш сургуульд орно. Онц сураад сайн зураач болоод, бас таныг эмчлэх мундаг эмч болноо за. Энийг хардаа гоё байгаа биз. Азаа эгч авч өгсөн. Ийм гоё, охин нь том болсон байна уу хэмээн доороо эргэн үзүүлэв. Хатанзаяагийн нулимс аль хэдий нь ширгэжээ. Түүнээс хөнхийж хонхойсон хоёр том нүд,
өндөр хамар л үлдэж. Тэрээр инээмсэглэн охиныхоо духан дээр үнсээд сулхан дуугаар Тийм байнаа миний охин зөндөө гоё болж, эгчдээ баярлалаа гэж хэлээрэй Би хэлчихсээн. Намайг онц сурвал эгч нь баярлана гэсэн Сайн байна, миний охин ийм мундаг юм чинь чаднаа ээж нь мэдэж байна Энэ хардаа хичээлийн хэрэгслүүдийг гээд цүнхээ уудлан бүгдийг нь нэг нэгээр нь үзүүлэн хөөрөх охиноо хараад нэгэнтээ санаа алдан хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй: Маргааш сургуульд нь эмээ нь хүргэж өгөх байх даа хэмээтэл Цэдэн Би
Хажидмаа эгчтэй яриад зохицуулчихна хө. Чи битгий санаа зов. Царай чинь харин сайхан харагдаж байх чинь овоо доо Би санаа зовлоо гээд ч яах юм билээ. Орноосоо ч босч чадахгүй амьтан чинь…чамд их баярлаж байгаа…гээд үгээ дуусгаж чадалгүй зогсоо зайгүй ханиаж эхлэв. Цэдэн хажуу тийш эргүүлэн нуруун дээр нь зөөлөн товшиж өгөхөд Хатанзаяагийн ханиалга намдсангүй ямарч тамиргүй болсон биеэ эвхэн зогсоо зайгүй ханиах аж. Ургахнар хөөрөн юмаа үзүүлж байснаа ээжийгээ хараад сандран гараас нь бариад Ээжээ…ээжээ битгий ханиа л даа….ээжээ хэмээн юу ч хэлж чадахгүй нүд нь бүлтгэнэхэд Хатанзаяа нэгэнтээ амьсгаа аван Цэдэнгийн өгсөн эмийг
уугаад За та хоёр минь явдаа, охиноо айлгачихлаа. Дүү нь том болж байна уу. Эмээгийнхээ үгэнд сайн ороод хичээлээ сайн хийж, дүүгээ харж байгаарай. Миний охин чинь одоо том болсон эгч юм чинь эмээдээ сайн туслана шүү За ээжээ, би танд дараа ирэхдээ хичээлийнхээ дэвтрийг авчирч үзүүлнэ ээ Тэгдээ миний охин За хоёулаа эмээдээ очъё, маргааш том албанд явах хүн эртхэн харинаа хэмээн хэлээд Цэдэн гараас нь хөтлөн үүд зүглэтэл Хатанзаяа Цэдээн түр хүлээж бай…энэ би ээжид бичсэн шүлэг байгаа юм, маргааш төрсөн өдөр нь өгчихөөрэй. За тэгье ээ. Битгий хамаагүй юм бичиж
ядраарай болохгүй шүү Энэ орон дээр би өөр юу хийх билээ дээ. Өө тийм дараа ирэхдээ надад аавын номуудаас өөр хэдийг аваад ирээрэй, өмнөхүүдээ бүгдийг нь уншчихсан Цэдэн эмнэлгээс гарч явснаа Хоёулаа дэлгүүр оръё. Маргааш эмээгийнх нь төрсөн өдөр юм байна ш дээ, эмээдээ гурвуулаа гоё бэлэг авч өгнөө. Чи эмээдээ юу авч өгмөөр байна. Ургахнар дуугүйхэн явснаа Уг нь манай эмээд толгойн саатай алчуур гоё харагдана даа. Цэдэн инээвхийлэн толгойг нь илбээд хоёул их дэлгүүр орвол саатай толгойн алчуур нь байсангүй. Тэгтэл
Ургахнар нэг ноосон цамцыг байн байн эргэн эргэн хараад байгааг ажигласан тэрээр Энэ ч гоё цамц байна шүү, эмээд нь таарах уу? гэтэл нүд нь сэргэн Яг таарна, та харахгүй юу, манай эмээ чинь гоё эмээ болохоор лав таарна даа. Цэдэн том том хүрэн товчтой нэхээстэй шар цамцыг худалдан авч Ургахнарт зургаан өнгийн будгийн харандаа, гурван ширхэг балын харандаа, зургийн дэвтэр авч өгөөд Сайн зураач болоорой миний дүү, ээж нь чамайг үргэлж л сайн зураач болгоно гэдэг юм шүү. Одоо хоёулаа дүүдээ юу авах вэ хэмээн тоглоомуудыг харж байснаа түрээд явдаг ачааны машин сонгон их л баяртай гэртээ ирлээ. Хоёр хүүхэд бэлгээ харан хөөрцөглөн гүйнэ. Иш Цэдэн минь,
чамд яаж талархахаа ч мэдэхгүй юм. Манай хоёр хүү нэг нь амьдралтай болчихсон одоо эхнэр нь өнөө маргаашгүй болчихоод, бас ажил нь урагштай байгаа юм байлгүй үзэгдэхээ ч байлаа. Бага хүү хойно сургуульд, чи л бид гуравт их нэмэр болж байна даа. Дамдин хөөрхий минь эргэж тойрох л юм, бид ч хөгширч байна даа. Эх нь босохоосоо нэгэнт өнгөрлөө. Бүхэл бүтэн хоёр жил хараад өөрийн эрхгүй найдлага тасарч байна. Ядаж амьд байгааг нь мэдээд явах сайхан юм даа…хэмээн цайгаа оочлон сууна. Энэ хэдхэн жилийн дотор Хажидмаагийн толгойтой үс үүрээр унасан хяруу аятай цал
буурал болжээ. Учрал хүү тэр нэг өдрөөс хойш эмээтэйгээ унтдаг болсон бөгөөд, эмээ нь байхгүй бол хүлээгээд суучихдаг аж. Цэцэрлэг дээрээ нэг их үймүүлээд байхгүй ч гэртээ бол би эзэн нь гэсэн шиг хоёр эмэгтэйдээ хань бараа болон хөгжөөнө. Хажидмаа хоёр зээгээ л харж сэтгэлээ дэвтээн явдаг байв. Тэтгэврийн мөнгө, дээрээс нь охиных нь группын мөнгө тэр гуравт бол болоод л байна. Хүйтрэхээр том хүү нь түлээ нүүрсийг нь даачихна. Харин хаа очиж алт шиг сайхан бэртэй боллоо хэмээн битүүхэн залбирч явдаг байв. Бэр нь ойрдоо төрөх дөхчихөөд тэр бүр ирж чадахгүй байгаа болохоос байнга эргэж тойрч асарч сувилан гүйнэ. Хоёр зээг нь яг л өөрийн төрсөн дүү шиг санан
хайрлаж байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг билээ. Тэгээд энэ Цэдэн гэж залуу, охиныг нь ёстой оюутан байхаас нь л дагасансан. Хэдий хэн хэн нь юу ч хэлээгүй ч Хажидмаа аль Налайхад байхад л хааяа цонхоор харахаар сууж байдаг тэр залууг анзаарахгүй өнгөрч чадаагүй юм. Хөөрхий минь ямар хүний үр болоод, хэнийгээ ингэж сахиж суудаг юм болдоо хэмээн бодож байх тэр үед нэг өдөр охинтой нь сууж байхыг хараад бүгдийг нь ойлгосон билээ. Үргэлж л яг хэрэгтэй үед тус болдог энэ залууг нэг талаар хүндэлж нөгөө талаар өрөвдөнө. Хэдий ингэж орж гарсаар бараг өөрийн хүн мэт дотно болсон ч нэг удаа хүү минь одоо эхнэр аваа гэж
хэлж зүрхэлдэггүй аж. Нэг удаа: ” Цэдэн минь, миний хүү залуу хүн байна одоо өөрийгөө бод, амьдралаа бод. Алийн болгон биднийг гэж явах вэ. Би ч бүр санаа зовоод амьтны үрийн амьдралыг баллаж орхиж байгаа юм биш байгаа хэмээн өөрийгөө зэмлэх юм гэтэл Санаа зоволтгүй ээ Хажидмаа эгч минь, би яараагүй байна…гэснээс хойш дахин энэ талаар дурсахаа больсон билээ. Та зүгээр үү…хэмээн түүний бодлыг сарниулан гэнэт асуусан Цэдэнгийн үгэнд цочин сая ухаан орж байгаа мэт болон Өө зүгээр зүгээр, зөнөглөж байгаа юм байлгүй
хүнтэй ярьж байгаад гэнэт бодолд ороод Хэ..хэ…та зөнөглөх болоогүй ээ, ийм жавхаатай хүн ер нь зөнөглөх ч үгүй. Өө би ийм л хүн дээ, мартаж орхих шахлаа. Хатанзаяа танд энийг өгөөрэй гэсэн юм…гээд хуйлаастай тууш дэвтрийн цаас гарган өгөхөд Хажидмаа Юу юм бол…өөрийгөө ядраагаад янзын хүүхэд шүү. Тэрээр цаасыг дэлгэн гүйлгэн уншсанаа нүдэнд нь нулимс тогтоод ирлээ. Ээжийнхээ төрсөн өдрийг санаж л байдаг, охин минь дээ…чи ээжийнхээ өмнө буруугүй шүү дээ…иш охин минь ингэж ч амьдаараа зовох гэж хэмээн шүүрс алдан бичиж өгсөн шүлгийг нь дахин дахин уншин байснаа авдраа уудлан нэгэн жижиг төмөр печений хайрцагт нямбайлан хийснээ дахин
цааш ухаад Энэ зургийг надад зурж өгч байсан юм, би охиныг нь том болохоор өгөх гээд хадгалж байгаа, энэ бас бичсэн шүлгүүд нь гээд Цэдэнд өгвөл тэрээр хазганан очиж газар хөлөө жийн сууж урд нь Хажидмаагаас өөр хүний гар хүрч байгаагүй Хатанзаяагийн сэтгэлийн гүнрүү умбан орлоо. Түүний өдрийн тэмдэглэл юу юунаас илүү сонирхол татахад Би бүгдийг нь үзэж болох юмуу хэмээн Хажидмаагийн өөдөөс харвал тэрээр Би чамайг мэдэж аваасай гэж хүсч байна, би хэдий наслаа билээ, энэ хоёр хүүхдийг нь сургуулийг нь төгсгөөд нэг амьдралтай золгуулчих нас хүрээ ч үү үгүй ч үү,
надаас хойш энэ хоёр хүүхдэд ээжийнх íü талаар ярьж өгөх хүн чи л байна даа. Тайван үздээ гээд хоол хийхээр холдон суулаа. Цаг хугацаа урсан өнгөрсөөр. Хажидмаа нэгэнтээ эмчтэй нь уулзаж манайд энэ өвчинг эмчлэх арга алга, ганц танай охин ч биш улс даяараа энэ чинь асуудал болоод байна…гэснийг дуулаад эвлэрэхээс өөр арга байсангүй. Хатанзаяа ээжийнхээ өөдөөс харан Ээжээ охиноо уучлаарай, та надад амла. Хүүхдүүдийг минь харж асарч, насанд хүрч амьдрал зохиотол нь хамт байна гэж амла ээжээ. Би таниас энийг л гуйя, би насгүй болсон нь тодорхой, охин нь бэлтгэлтэй байнаа, өдөртөө л хэд хэдээрээ
энэ муухай өвчнөөр өвчлөгсөд ирж байна, мөн төчнөөн нь энэ өвчнөөр явж байна. Би ч мөн нэг л өдөр тэдний араас явна. Охиныг минь зураач болгоорой, хүү өөрөө мэднэ биз, Цолмонтой битгий уулзуулаарай…бас та Охин минь ээж нь амлаж байнаа, харин битгий ийм юм ярь. Хүүхдүүдийг чинь уулзуулахгүй байгаад ээждээ гомдоогүй биз дээ. Эмчид байнга үзүүлж байгаа, Ургахнар минь бие султай болохоор халдвар авчих вий гэж болгоомжлох юм. Миний охин чинь хичээлдээ их сайн, онц сурч байгаа. Иймэрхүү байдалтай зургаан жил гаруй явчихлаа шүү дээ чи минь. Бид яахав эрүүл саруул
улс учраа олно, битгий элдэв юм бодож сэтгэлээ зовоо. Өөд өөдөөсөө ширтэлцэх хос дөрвөн нүд амьдралд тэмцэн нугаралгүй, зовлонг тэсч яваагийн илрэл болон хатуужсаныг илтгэн хурц харагдах аж. Хажидмаа явахаар өндийтөл гаднаас Азжаргал ороод ирэв. Өө миний охин хүрээд ирэв үү, өөрөө амьдралтай, ажилтай байж байнга л эгчийгээ эргэж тойрох юм. Ойрдоо харагдсангүй хүүхдүүдээ бас санаад байх юм хэмээгээд өндийв. Азжаргал хажуугаараа унжуулсан үсээ урагшлуулан нэг л нүүр буруулан ярих аж. Хажидмаа сая бэрийнхээ баруун шанаа хөхрөн ногоорсоныг харав. Алив наад үсээ арагшлуулдаа, Хүрэлбаатарын хийсэн хэрэг үү? Үгүй ээ ээжээ, би….би
юм мөргөөд уначихсан юм Юм мөргөхөд ингэхгүй дээ, цаадахыг чинь нилээн уудаг болчихсон, бас их агсарах шинжтэй гэж Дамдин хэлж байсан үнэн болж таарах нь ээ. Галзуурч байгаа хог, юу дутлаа гэж хүний охин үрд гар хүрдэг байнаа Ээжээ зүгээрээ хэмээн бусдаас санаа зовнин хэлээд инээмсэглэх аядтал шүд нь хугарчихсан харагдана. Алив амаа ангайдаа… Хатанзаяа өрөөний хэдээсээ санаа зовнин Ээж…гээд нүдээрээ нөгөөдүүлрүү заатал Хажидмаа сая хаана байгаагаа ухааран хоёулаа манайд очье гэсээр бэрээ сугадан гарлаа. Миний охин ээждээ үнэнээ хэлэхгүй юмуу…хэзээнээс гар хүрдэг болсон? Миний
буруу байсан юмаа ээжээ, санааг чинь баахан зовоочихлоо уучлаарай Юу гэсэн үг вэ, овоо ажил үйлс нь бүтэмжтэй байгаад хэдэн төгрөг олдог болсондоо эвдэрч байгаа хог байх нь л дээ. Тэр нийлээд байгаа улс нь ямаршуу юмнууд байнаа, Сайхан л улсад ажиллаж байсан нэг л их наймаа хийнэ гээд гарчихсан. Яахав мөнгө олж, ар гэрээ хэнээс ч дутахгүй авч яваа ч ингэж эхнэр хүүхэддээ аархаж болохгүй, эцгийнх нь сүнс гомдох байгаадаа энэ чинь За ээжээ би харъя даа, багûгаа цэцэрлэгээс авах болчихлоо. Та харин ажил хийгээд ядрахгүй байна уу. Жижүүрийн ажил ч амар биш дээ Ээж нь зүгээрээ, энэ хоёр
хүүхдийг нэг өлсгөж өвдүүлчихгүйхэн шиг л хүн болгочих юмсан. Нэг үеэ бодвол ч овоо гараас гарч л байна. Энэ сүү аваарай хэмээн түрүүвчээ уудалж хэдэн төгрөг өгөөд явахаар бослоо. Тэрээр зурагтаа асаавал жагсаал цуглаан, өлсгөлөн гээд урд хожид сонсогдож байгаагүй үг, үйлдэл гарч улс орон даяар эмх замбараагүй байдал үүссэнийг харуулах аж. Яана даа энэ улсын байж байгаа, манай хэдийн байж байгаа, Хүрэлсүх хойноо овоо гайгүй сураад байгаа бололтой. Ядаж бага хүү минь эрдэм боловсролтой сайн яваасай. Энэ Хүрэлбаатар уг нь гайгүй юмсан, эхнэртээ гар хүрнэ гэдэг чинь…
санаанд багтмааргүй юм. Тэрээр хоолоо аядуулангаа ийнхүү сууж байтал гаднаас том хүү нь ороод ирэв. Гэнэт ингээд хүүгээ ороод ирсэнд нөгөө уурлаж байсан бухимдал алга болж баярлан Өө миний хүү овоодоо, ингээд ороод ирдэг. За та хэд сайн уу, өдөр Азаа эгч дээр чинь очиж таараад гэснээ өөрийг нь юу хэлэхийг хүлээзнэн бөөрөнхийлөөд орхив Ээж сайн уу, та ч улам л залуужаад байх бололтой. Эгчийн бие яаж байна, очилгүй удчихаж, ерөөсөө амжихгүй юм. Миний наймаа сайн байгаа, дараа долоо хоногоос хойшоо явах санаатай, тэгэнгээ Хүрэлсүхтэй уулздаг юмуу. Та юм хэлүүлэх үү?
Тэгэлгүй яахав, ээж нь хэдэн ааруул хурууд ч болов авч өгье За тэгээрэй, хүү нь бүтэн сайнд ирээд авчихъя, эсвэл Азааг явуулчихъя. Азааг гэснээс та уулзсан гэсэн үү. Цаадах чинь элдэв юм ярьж байна уу? Юу ярих ёстой гэж? За за яриагүй бол сайн л биз Бидэнд ярих хэлэх яахав. Улсад ажилладаг хүнийг чи жаахан нэр нүүрээ бодмоор юм. Юу ч хэлэхгүй юм мөргөчихсөн л гэж байна лээ, чи арай… За за…би яав л гэж, жаахан хүүхэд шиг хов зөөх гэж л эгчрүү гүйж очоо биз Юу гэнээ, чи өчнөөн жил ханилчихаад ханиа таньдаггүй хүн үү. Ёстой аавын чинь сүнс харж манайд тийм буянтай бэр өгөө биз Заа ээж юу нь ч сүртэй юм билээ. Сайн эхнэрийг сардаа нэг гэдэг биз дээ,
хүүхнүүд даварна. Ер нь ч тань шиг бэрээ төрсөн хүүгээсээ илүү үздэг ээж байдаг ч юмуу Цөг гэм чи, энэ хүүхэд бүр хүнээ байжээ чи… За за тоглосон юм, нээрээ та ажил хийхээ болихгүй юмуу? Би ажилгүй суучихвал энэ гурван амыг хэн тэжээх болж байна, одоо ч тэтгэвэрт гарах нас ч болчихлоо доо. Энэ үймээн самуунтай хүнд үед тэтгэвэрийнхнийг л хамгийн түрүүнд гаргах сураг дуулдаад байна. Байдал ч хэцүүхэн болох нь дээ Харин ч бидэнд их ашигтай, энэ ардчилал бүрэн утгаараа гараад ирвэл ч, зөв хөдөлж чадвал мөнгийг хүүдийлнэ дээ ээж минь За хэн мэдэхэв лүд, заримыг нь ойлгох ч үгүй

юм Ха ха…за би явлаа, энэ хоёр сайн уу, таныг ч ёстой жинхэнэ парзиталж байнаа Яах гэсэн юм чи, энэ хоёр чамд ямар гэм хийчихээв Хнн…та ч эдний ачыг хариулахыг үзэх юу л бол, за явлаа. Үгүй энэ хүүхдийн ярьж, хэлж, бодож байгааг ээ…