Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “12-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
775

Төрөхийн үүдэнд шинэ хүнээ хүлээн бүгд догдлон нааш цааш холхино. Гонгор бүр ихээр сандарч нэг гарч нэг орох аж. Харин Хүрэлбаатар нэгэн бүсгүйг харан залуу насны ааг бяр нь амтагдах шиг. Тэрээр

цонхноос холдолгүй бүсгүйг зогсоо зайгүй ширтсээр. Хэн нэгний захиаг дамжуулахаар ирэх тоолонд хамгийн түрүүнд амдан эгчийгээ асуух аж. Бүсгүй эхэндээ ажигласангүй. Тэгэвч өөрийг нь илт ил

цагаан нэвт харах тэр шийдэмгий харц нь түүнийг сонирхоод байгааг зөнгөөрөө мэдэрч, мэдрэх тоолондоо ичингүйрэн бушуухан тэндээс холдоно. Тэгэвч тэрээр захиа зөөлгөх хүмүүс бүр их ирээсэй, ямар

нэгэн шалтаг гаргаж л цонхон дээр очмоор, яг тулаад очихоор өнөөх шийдэмгий харц өөрийг нь хүлээн зогсохыг хараад өөрийн эрхгүй зүрх нь булгилан сандрах аж. Иймэрхүү байдалтай долоон цаг

өнгөрсний дараа сая өнөөх залуугийн асуугаад байсан хүүхэн амаржив. Өөрт нь ямарч хамааралгүй ч очих тоолонд шалгаах нөгөө залууд дуулгахаар тэрээр өөрийн эрхгүй тэр хавиар завсар зайгаар нь

явж очин яаж байгааг нь дамжуулж байсан билээ. Хэдийгээр энэ баярт мэдээг хамгийн түрүүнд гүйж очоод хэлчихмээр байсан ч тэгж болохгүй болохоор яалтай ч билээ. Хүлээлгийн танхимд хүлээж ядсан тэд хоорондоо ярих ч юмгүй байтал сая нэг төрөхийн сувилагч гарч ирэн Хатанзаяагийн гэрээс хүн байна уу…бүгд жижиг цонхон дээр овооролдов. Баяр хүргэе 4,300 гр хүүтэй болсон. Эх үр хоёрын бие сайн байгаа. Гонгор баярласнаа илэрхийлэн нулимс унагахад Дамдин баяр хүргэн үнслээ. Хажидмаа үүнийг л хүлээж байсан мэт алчуураа тас атган сандал дээр суун тусаад амандаа: ” Чи минь хүрээд ирлээ…чи минь бидэндээ буцаад ирлээ шүү дээ”…хэмээхэд хоёр хацрыг нь даган

уярал хайрын баярын нулимс халуун оргин урслаа. Хүрэлбаатар харин өнөөх охиныг хүлээн зогссоноо гараад ирэхэд нь Сайн уу, за их баярлалаа, намайг Хүрэлбаатар гэдэг. Би маргааш ирнэ ээ Би маргааш ажиллахгүй хэмээн дуулдах төдий шивнэхэд Чамайг хэн гэдэг юм бэ, монгол хүмүүс байна танилцъя хэмээн нүүрэмгий аргагүй хэлээд гараа сунгахад жижигхэн, туранхай бор охин туниа муутай гараа цонхоор гарган дуулдах төдий Азаа…Азжаргал хэмээн шивнээд төөнөх мэт халуун алганаас бушуухан гараа суга татан авч цаашаа гүйлээ. Хүрэлбаатар амандаа Азаа, Азаа хэмээн шивнэсээр нүүрэндээ

инээмсэглэл тодруулан баяраар бялхан буй гэрийнхнийхээ хажууд очин бяцхан дурлалын оч харвуулан тэртээд байх аж. Ургахнар орон дээр тарвалзан хэвтэх дүүгээ харан бас ч ээжийгээ харамлангуй байх янзтай. Ер нь ээж нь, аав нь, эмээ нь хүртэл бүгд шинэ төрсөн дүүг нь гээд өөрийг нь урдынх шигээ тоох нь багассан шиг санагдахад бяцхан гомдоллох аж. Дүүгээсээ бүгдийг нь харамлахдаа тооноор тусах нарны туяанд нүцгэлэн хуурайлж буй дүүгээ ээжийнхээ хажууд зогсон ажина. Түүний бяцхан хөл гар нь бумбайчихаад базаад авмаар эгдүүтэй ч юм шиг. Өөрт нь байдаг нөгөө танихгүй ахын өгсөн

хүүхэлдэй саяхан ирсэн энэ өхөөрдөм дүүгийнх нь хажууд ёстой юу ч биш болж гараасаа салгадаггүй байсан тэрээр одоо тэртээ мухарт хаясан харагдана. Ээж нь дүүтэй нь ярьж эрхлүүлэн хөлийг нь үнэрлэхэд яагаад ч юм хамар нь шархиран ээжийгээ харамлахын ихээр харамлан уйлчихав. Хатанзаяа гэнэт охиноо уйлахад гайхан харснаа Хүүе ийм том болсон эгч чинь хэзээ уйлж байсан юм. Ээждээ туслаад дүүтэйгээ тоглож байхын оронд. Алив нааш ир ээж нь үнсэе. Сая нэг ээж нь түүнийг анзаарахад баярласан тэрээр ингээд уйлаад байвал эд нар бүгдээрээ намайг урдных шигээ тоогоод байх юм байна

хэмээн бодож амжив. Тэгтэл дүү нь олгойдон дээшээ шээхэд сая өөрт нь байхгүй нэг зүйл дүү гээд байгаа энэ хүүхдэд буйг хараад: ” Аан энд л хамаг учир байгаа юм байна. Би ингэж дээшээ шээж чаддаггүй болохоор эд нар намайг тоохоо больчихсон юм байна. Дээшээ шээдэг шинэ дүү хүрээд ирсэн болохоор л…” хэмээн хэрэндээ их том юм бодон зогсоно. Ээж нь тэгж шээхийг нь хараад байдгаараа инээн өхөөрдөх нь түүний бодлыг улам батлах мэт. Тэрээр дахиад л уйллаа. Энэ удаа шарандаа уйлав. Ээжээрээ аргадуулах гэсэндээ дахин улам чанга уйлтал энэ удаа ээж нь загнан Чи чинь юундаа худлаа енгэнээд унав.

Чимээгүй бай, хүүхэд унтах гэж байхад, явж тэр тоглоомоо хураа. Эмэгтэй юм байж…ээжийгээ дахин аргадан үнсэнэ гэж итгэн урдахаасаа чанга уйлсан тэрээр загнуулсандаа бүр шаралхан эхэр татан нусаа гарынхаа араар арчин хацартаа нялгадахад ээж нь мөн л: Яаж заваарч байгаа чинь энэ вэ, хүүхэдтэй зэрэгцээд бүр дордох нь уу энэ чинь… гээд арчихаар гараа сунгатал хаалга онгойн Хажидмаа ороод ирлээ. За та хоёр минь яахаараа уйлаан майлаан болчихсон сууж байдаг билээ. Эвий эвий хүүг минь хараад байгаарай, эмээ нь гэртээ тогтож сууж чадахгүй нь, муу хүүгээ санаад байх юм. Ургахнар

хамгаас хайртай эмээгээ ороод ирэхэд баярлан өөдөөс нь очтол эмээ нь духан дээр нь үнэрлэж нусыг нь арчиж өгөөд мөн л дүүг нь эрхлүүлэн хошуу дэвсэхэд тэрээр урамгүй гэрээс гарлаа. Энэ гэрийнхэн бүгд намайг тоохоо больчихож. Би дээшээ шээдэг болчихвол яах бол хэмээгээд хашааны буланд очин өмдөө шувтлаад шээхээр завдтал Хатанзаяа гэрээс гарч ирж тааран охиноо хараад гүйж очин Чи чинь яаж галзуурч байгаа хүүхэд вэ, хэзээ эмэгтэй хүүхэд ингэж шээдэг юм, хаанаасаа юу сураад байна гээд өөрлүүгээ эргүүлэн өмдийг нь татаж өгтөл гаднаас Гонгор ороод ирэв. Энэ охины юу хийж байгааг харж байна уу зогсоогоороо шээх гэнэ. Хэнийгээ дуурайхаар ийм хачин юм

толгойд нь орж ирдэг байнаа гэхэд тэрээр инээдээ барьж ядан Алив миний охин аавдаа ир. Ургахнар сая түүнийг аав нь тооход хязгааргүй баярлан гүйж очин хүзүүдэж авлаа. Миний охин яагаад зогсоогоороо шээх гэсэн юм аавдаа үнэнээ хэлчих. Аав нь хэнд ч хэлэхгүй гээд чихээ ойртуулбал Ургахнар яахаа шийдэж ядан байснаа Та нар бүгдээрээ дүүг дээшээ шээдэг болохоор л намайг тоохгүй байгаа биз дээ…Гонгор үүнийг сонсоод ганцаараа чанга чанга инээн бүр нулимсаа гартал хөхрөв. Аавыгаа инээж байгааг хараад Ургахнар ч даган инээлээ. Тэд инээсээр гэрт ортол Хатанзаяа Та хоёр чинь галзуу солиотой хүн шиг

юу болоод хавийн амьтныг цочтол инээгээд унав. Хажидмаагийн өвөр дээр үнэгчлэн унтах хүүгээ үнсээд Ээж Учралыг ингэж байж муу зан сургачихав аа. Томрох тусмаа даагдахгүй хэцүү болох вий. Аан охин бид хоёр нэг нууц яриад тиймээ гээд охинлуугаа харан нүдээ ирмэвэл Ургахнар ч өөрийг нь бүр тоохоо болиогүй юм байна хэмээн баясан толгой дохиж харагдана. Хажидмаа хоёр тийшээ биеэрээ найгасхийн амандаа бүүвэйн дуу аялан Жаахан дуугаа аядаа, хүү сэрчих гээд байна…гэтэл Гонгор Ээжээ би маргааш хөдөө ажлаар явах болчихлоо, өнөөдөр бид хоёр гарч шинэ гарсан кино үзээд ирье. Та хоёр хүүхдийг маань харж байвал болох уу? Өө тэг тэг, залуу улс гарч оролгүй яахав.

Харин манайд хүргээд өг бид гурвыг. Ургахнар бөөн баяр…ура ура агаа дээр очино доо, бага агаа дээрээ очино доо. Тэр хоёр киногоо үзчихээд буцахдаа яаралгүй алхах аж. Хатанзаяа түүнийг сугадан алхаж байхдаа өөрийн эрхгүй толгой мөр холбон сэтгэл нь нэг л жаргалтай дэлгэр байв. Тэрээр Би чамд зориулж зураг зурж өгч байгаагүй юм байна шүү, хөдөө яваад ирэхэд чинь сайхан зураг зурчихаад хүлээж байя. Санах байх даа Тэгээрэй хө. Би нилээн удаан явах шинжтэй. Та гурвыгаа мөн ч их санана даа. Амжвал дундуур нь нэг ирэхийг бодно. Та хэд ээжтэй хамт байх юмуу. Ээж бол яавчиг дуртай байна даа Бид гурав гэртээ байнаа. Сэгсгэр ч гэсэн ээж минь, Сиймхий ч гэсэн гэр

минь гэдэг байхаа Чи минь хоёр нялх хүүхэдтэй, өөрөө бие нь сайн тэнхрээгүй байж зүгээр үү? Өө бид гуравт санаа зовох юм ер байхгүй. Тэгээд ч ээж байнга ирээд байна биз. Гадаа ямар сайхан байнаа. Тэр хоёр ийнхүү гангар гунгар хийн яаралгүй алхах аж. Цаг ч нилээн орой болсон байв. Тэд чимээгүйхэн орвол Хажидмаа хүүг өвөртөлчихсөн, охин нь бага ахынхаа өвөрт унтаж байлаа. Хажидмаа тэдэнд хандан Харанхуй шөнө хүүхэд нааш цаашаа зөөгөөд юу хийхэв. Би өглөө хүргээд өгье Хүү шөнө уйлахгүй байгаа? Зүгээрээ, сая жаахан шингэн сүү уулгачихлаа. Миний хүү чинь эмээгийнхээ өвөрт байхаараа

уйлдаггүй юм байхгүй юу…ээ бадар ваань…ээ бадар ваань…хараад байгаарай тэр гээд үнэрлэхэд нөгөө хоёр ч инээвхийлээд ээжийнхээ үгэнд орон харихаар гарлаа. Энэ шөнө хэн хэнийх нь нойр хулжжээ. Гонгор ханиа тэврэн үнсэж байснаа Хатанзаяа хө, одоо хорио тавигдах болоогүй юу. Би…би удаан явна шүү дээ. Хатанзаяа юу ч хэлсэнгүй харин ханийнхаа царайг удаан гэгч нь ширтээд нүдэн дээр нь аяархан үнсэн хүзүүг нь зөөлөн амьсгалаараа илбэн гижигдэв. Тэр хоёр дахин нэг үг дуугаралгүй биесээ илбэн таалж хязгааргүй жаргалын оронд умбан ороход аниргүйн дунд жигд амьсгалах тоолонд зөөлөн орны пүрш хөг нэмэн навталзах нь сонсогдоно. Хатанзаяа өглөө эртлэн

босох гэтэл Гонгор аль хэдийн сэрчихсэн юмаа бэлдэж байв. Тэрээр цай хоол болон юмнаас нь хамжилцан байтал Хажидмаа ч хоёр хүүхдээ дагуулан том хүүгээрээ хүргүүлэн ирлээ. Ургахнар үүдээр орж ирэнгүүтээ аавынхаа нуруунд асан Та муухай, би зөндөө хүлээсэн…тэгээд унтчихсан хэмээн хошуугаа унжуулахад Гонгор инээмсэглэн Аав нь авах гэж очоод тэгсэн миний охин харагдахгүй байхаар нь гэртээ байгаа юм болов уу гээд хүрээд ирсэн ш дээ Тиймүү, би агаатай байсан…та хараагүй юмуу…хи хи хи. Би хулгана шиг жижигхэн болохоор аав хараагүй тэ…хи хи хи Харин тийм…за аль аав нь хөдөө яваад ирнэ, миний охин ээжийнхээ үгэнд орж туслаад байж

байгаарай за юу Өө…ааваа битий яв тэгэх үү. Би үгэнд сайн орно, бас дахиж дээшээ шээхгүй гээд хүзүүдэн авч уйлав. Гонгор охиноо үнсээд Битгий уйл миний охин, аав нь ажилдаа явахгүй бол болохгүй за, ээждээ сайн туслаад байж байгаарай гээд үнэрлээд хүүгээ авав. Хүү нь тайван гэгч нь доод уруулаа хөхөн унтах аж. Ургахнар хусмаа чамласан хүүхэд шиг тэртээ мухарт очин духаараа харан суучихав. Хатанзаяа Энэ охины ааш бүр дийлдэхээ байжээ. Битгий л маяг сураад байгаарай гэхэд Хажидмаа Миний охин нааш ир, аавыгаа ажилдаа явах гэж байхад хэзээ дагаж байсан юм. Эмээдээ ир гээд өвөр дээрээ

суулгахад Ээж зүгээр эрхлүүлсээр байгаад одоо харж байна уу, энэ хүү мөд нэг ийм дайсны цэрэг болчихоод толгой дээр чинь гарчих вий. Алив хө хоолоо ид. Ээж аягахан шөл уучих. Гонгор цүнхээ үүрэн бүгдийг нь үнсээд гартал Ургахнар….Ааваа…хэмээн хойноос нь гүйн очиж хөлөөс нь зүүгдэн уйлчихав. Гонгор нэг их юм бодоод байдаггүй ч яагаад ч юм сэтгэл нь хоргодон охиноо тэвэрч авч үнсээд нөгөө хэдрүүгээ даллан нэг л хоргодонгуй дурамжхан эргэн харсаар гарлаа. Эндээс нилээн олуулаа хөдөлсөн ч Гонгор тэдний дуунаас дайжин өөрөөс нь нэг их холгүй ах жолоочтой том машины кабинд суун явав. Хоёул зам зуур элдвийг хүүрнэн дуулахдаа дуулж явсаар хүрэх газар ч нэлээн ойртоод ирлээ. Жолооч ах хүү Хүүгээ санаж байна уу, өөрийн

юм гэдэг цаанаа өөр байгаа биз, шинэхэн аавууд ч яах аргагүй ардаа хоргодоод байдаг цус байгаа юм. Би анхныхаа хүүг төрөхөд нь мөн л тээвэрт явж таараад. Яагаад ч юм буцаж байхдаа гэр өөдөө яараад болдоггүй. Ёстой залуу насны аагаар нэг ч амралгүй явсаар гэртээ ирэхэд эхнэр минь төрөхрүү явчихсан байж билээ. Тостой жолооч юун хувцас хунараа солих буцаад л нөгөө муу машинаа хүнгэнүүлсээр очингуут хүү минь төрөөд. Аавыгаа хүлээж байсан байна шүү гээд хадам аав бөөн баяр намайг чинь барьж авч үнсэж байж билээ. Анхны хүүхдээ гэж, эцэг болсноо “Ааваа” гэж дуудахад л бүр илүүтэй мэдэрдэг юм даа хэмээн маасайтал инээд алдан жолоон дээрээ хоёр гараа тэгнэн урагшаа жаахан бөгтөгнөн өнгөрснөө санаж буй бололтой нүд

нь гялалзан янжуураа амнаасаа салгалгүй зажлан явав. Та чинь юун анхны хүүхэд гээд байна даа, би чинь охинтой хүн шүү. Тэгэхдээ хүүтэй болоход өөрийн эрхгүй цээж огшиж байсан шүү Аан чи битий худлаа сайн хүн болох гээд тэг. Охин чинь чиний төрсөн охин биш гэдгийг бүгд л мэдэж байгаа, өөрийн юм гэдэг ондоо хө…нэрэлхээд нэрээ идэх биш, эр улс байна… худлаа нуугаад яахав. Гонгор нэг маргалдах гэснээ нэгэнт энэ хүн өөрийнхөө зөв гэж зуун хувь итгээд муйхарлах шинжтэйг нь мэдсэн болохоор дуугаа хураан малгайгаа духдуулсхийн зүүрмэглэн алдан явав. Яасан эр хүн байж үг даахгүй байгаа юм биш биз дээ…Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан

хүнд нохой өшөөтэй гэж…тэрээр Гонгорыг дуугарахгүй болохоор тэгсгээд амандаа дуу аялж байснаа бас дуугаа хураав. Тэд түнэр харанхуйд тэмтчин ахисаар. Одоо л дөхөж байгаа даа, нөгөө хэд хаана буудалсан бол, ашгүй олон юм ярилгүй ингэсгээд дуугүй болчихлоо. Тэрээр гэрийнхнээ бодон байснаа: Нээрээ жаахан хүүхэд шиг тийм үгэнд эмзэглэж дуугүй яваад байхдаа ч яахав би. Хоёрын хооронд гэж бодоод духдуулж тавьсан малгайгаа өргөн жолооч уруу яриа өдөхөөр харвал өнөөх нь нүд нь хараатай чигээрээ унтаж байв. Хүүе…сэрээчээ… Айн… хэмээн гэнэт цочин сэрээд сандрахдаа жолоогоо байдгаараа дарчихав. Машин энхэл донхол замаар хар хурдаараа

доошилж Гонгор, жолооч хоёр суудлаасаа авч шидэгдэх нь холгүй яг л бөмбөг шиг машин дотроо ойж буух аж. * * * …Ааваа… Хатанзаяа цочин сэрвэл охин нь аавыгаа дуудан зүүдлэнгээ уйлах аж. Тэрээр бушуухан өндийн босч охиноо тэврэн авч зөөлөн дуудаж сэрээвэл хамаг хар хөлс нь цутган сэрсэн ч гэсэн тайвширч чадахгүй ээжийнхээ хүзүүнээс тас зууран Ээжээ би аавыгаа санаад зүүдлээд байна…аав хэзээ ирэх юм бэ? Миний охин орой унтахынхаа өмнө юм идээд зүүдэлж байхгүй юу, за тайвшир дүү нь сэрчихлээ. Тэрээр охиныхоо үсийг илбэн арагшлуулангаа хөлсийг нь арчин өгч бүүвэйлэн ганхах аж. Яагаад ч юм гэнэт сэрсэндээ тэгсэн үү өөрийнх

нь дотор ч пэлбигнэн муу юм бодогдоход түй түй түй хэмээн гурвантаа зүүн мөрөө давуулан хий нулимаад сая гар дээр нь тайвшран унтсан охиныхоо духан дээр нь үнсэн буцан хэвтлээ. Унтах гээд хичнээн хичээсэн ч сэрвэлзэн нойр нь хүрсэнгүй. Цаг харвал шөнийн хоёр цаг хэдий нь өнгөрчээ. Гэрт ганцхан өлгөөтэй цагны чаг чаг хийх дуунаас өөр дуугүй нам гүм. Тэрээр босч суугаад цаас харандаа аван Гонгорыг сэтгэлдээ ургуулан зурж эхэллээ. Яагаад ч юм зураг нь зураас татах төдий л сайхан ургаад байсанд бүр урамшин нэг мэдэхнээ овоо удаан суучихсан аж. Зурж дуусчихаад харвал нэг л амьд болж өгсөнгүй, за өглөө босоод жаахан засчихъя, тэгвэл бараг л болох

нь. Чамдаа сайхан бэлэг бэлдээд хүлээж байнаа, яваад нэг ч хоноогүй байхад ингэж санаж байгаа улс яана даа хэмээн инээмсэглээд удаан сууснаас бадайрсан хөлөө нэгэнтээ сэгсрэн гараараа зөөлөн тоншоод хоёр хүүхдээ үнсэн унтахаар хэвтлээ. Өглөө тэр гурвыг өндийгөөд удаагүй байтал ээж нь ороод ирэв. Та нар чинь ямар их унтдаг улс вэ, эмээгийн муухай хүүхдүүд хаана байна Охин харин шөнө аавыгаа нэхэж уйлаад, миний нойр хүрдэггүй Өө харлаа, хүний хүн гэлгүй их сайн юмаа, төөрч учирсан эцэг охин хоёр биз дээ хөөрхий. Энэ чинь юу вэ хэмээн хойд авдран дээр доош нь харуулан тавьсан цаасыг эргүүлснээ. Хээ миний охины гар мөн хэвээрээ байна даа. Яг байна

шүү Адилхан болж чадаж уу…ээжээ би танаас нэг юм асуумаар санагдаад байдаг юм. Одоо би жаахан охин биш мэдэх цаг нь болсон баймаар даа Юу юм бол доо. Үгүй болдоо ч гэж ээж нь ч гадарлаж байх шиг байна Харин тийм, миний аав гэж ямар хүн байдаг юм бэ, энэ ногоон нүд, шонтгор хамар, урт хөл, бас арьс гээд. Охин минь яг намайг дуурайсан бас хөөрхөн ногоон нүдтэй юм. Хажидмаа өмнөх цайнаасаа яаралгүй оочин суухдаа хаанаас нь эхлэх вэ гэсэн шиг бодлогшрон байснаа нэгэнтээ уртаар санаа алдаад: Миний охины аав Василий хэмээх Орос хүн байдаг юм. Уг нь их сайн хүн л дээ, яалт ч үгүй томилолтын хугацаа нь дуусч яваад эргэж ирээгүй. Тэр үед ямар

одооных шиг холбоод ярьчих утас шөрмөс байсан биш, их л бодож захиа бичнэ, үгүй тэгээд мөн гэнэн байгаа юм шүү ирнэ гээд явахаар нь итгээд л үлдэж байсан. Ядаж эргэж харьцах хаягийг нь ч аваагүй… Тэр хүн бас л Цолмон охиноо голсон шиг намайг голсон байхаа даа Үгүй ээ, тэр хүн чамайг энэ орчлонд байдгийг ч мэдэхгүй, хамтдаа богинохон хугацаанд амьдарч байхдаа ээж нь чамайг олчихсон байсан юм. Чамайг чинь их томорсон хойно ээж нь мэдсэн шүү дээ Хөөх, та нээрээ алнаа…Хажидмаа залуу насаа яриад сэтгэл нь сэргэсэн бололтой нүдэнд нь дурсамжийн манан хөврөн талимаарна. Ээж охин хоёр гангар гунгар хийн Хажидмаагийн залуу нас, анх Пунцагнамжил

аавтай нь хэрхэн танилцаж байсан тухай өнгөрснөө ярин их л сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөв. Ээж нэг мөр хоол идчихээд явахгүй юу, цаад хоёр чинь том болсон хүүхдүүд одоо өөрсдөө хоол ундаа хийж идэж байг. Дандаа л өмнүүр нь ороод гүйх юм За тэгье дээ, энэ Хүрэлбаатар нэг охинтой болж байгаа бололтой. Гэрийн бараа харахгүй юм, гангалж гангалж аваад л гарна, орой нэг л их сайхан зантай хүн инээд алдаад нэг л өөр болчихож. Би ямар асуултай биш, миний охин нэг эвийг нь тааруулж байгаад мэдээдхээрэй Хэ хэ….за ээж. Одоо эхнэр авах нас нь болсон, сайн л охин байгаасай. Овоо ирээд байдаг ойрд даанч үзэгдэхгүй байсан юмаа. Хатанзаяа хүүгээ

ээжийнхээ өврөөс аваад: Та ядарчихлаа, энэ том хүнийг өдөржин өврөөсөө салгахгүй юм. За сайхан хоолоо идье, миний охин зураг зурах их дуртай та энэ зурсан зургуудыг нь хардаа. Охиноо сайн зураач болгодог юм билүү. Миний охин чинь ёстой мундаг зурдаг юм байна. Одоо ч сайхан цаг ирж байна. Чи эхлээд хоолоо идчих, нялх хүүхэдтэй хүн халуун хоол иддэггүй юм, ээж нь хүүг нь харж байя. Тэд зурагтаа асаавал 6 цагийн мэдээ гарч байв. Шуурхай мэдээ: Урд ш.өнө буюу …дугаар сарын …ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт нэгэн авто тээв.рийн ос.ол гарсны ул.маас хоёр хүн газ.ар

дээрээ нас бар.сан байна. Гэнэт дэлгэцэн дээр Гонго.рын зу.раг гараад ирэх нь тэр. Хатанзаяа аягатай хоолоо алдан …ЭЭЖЭЭ…хэмээн нэг орил.оод ширээгээ түшин муу.ран уналаа. Хажидмаа учраа олохгүй сандран охиныхоо хацрыг алгадан энгэрийг нь задгайлж сэвэх аж. Ургахнар аав…аав гарч байна эмээ хэмээн инээн алгаа ташихад Хажидмаагийн цээж өөд бөөн юм огшин бурхан минь яагаад вэ…миний охион сэрээрэй…баруун орон дээр Учрал уйлагнах аж. Яг энэ үед бага хүү нь ээжийгээ ирэхгүй удаад байхаар гадагшаа түр гарах гээд гэрийнхээ түлхүүрийг авчирч өгч таарав. Хүрэлсүх эгчийгээ өргөн орон дээр хэвтүүлэв. Хатанзаяа ухаан орсон хэдий ч гөлийн хар

цагаан дуугүй нулимс унагана. Хажидмаа Хүрэлсүхийг гүйлгэн ахыгаа олоод ир Дамдин ахдаа дуулга хэмээн өөрөө аль болох тайван байхыг хичээн охиноо тойлох аж. Миний охин дуугар л даа, битгий ингэж дуугаа хураа, чи минь ухаантай охин, энэ зүгээр зурагтын мэдээ, чи яг нүдээрээ хараагүй биз дээ хэмээн үгээ олж ядан юу ярьж буйгаа ч мэдэхгүй нэг амыг нь чийглэн, нэг хоёр зээгээ гээд хаачихаа мэдэхгүй хэн нэг нь бушуухан ороод ирээсэй хэмээн хаалга уруу байн байн ширтэнэ. Том хүү нэг жижигхэн даруухан бор охин дагуулсаар сандран орж ирээд Ээжээ үнэн юмуу, баталгаатай юмуу…Азжаргал орон дээр хэвтэх өнөөх эгчийг хараад хажууд нь очин алчуур чийглэн

арчиж нүүр аманд нь зөөлөн массаж хийн сэргээх гэж оролдов. Хажидмаа өөриймсөг тэр охиныг хараад битүүхэн баярлан Ашгүй та хоёр хүрээд ирлээ, би ч бүр яахаа мэдэхээ байчихаад сууж байлаа гээд хамар дээрээ бурзайсан хөлсөө арчаад: Зурагтаар яриан байхгүй ах чинь гарсан…бурхан минь гэж…би ч итгэж чадахгүй байна. Гонгор талийгаач болсон нь нэгэнт тодорхой боллоо. Хатанзаяа ажил явдал

дуустал ухаантай ухаангүйн хооронд юу хийж, яаж буйгаа мэдэхгүй хүнтэй олигтой ч үг солихгүй байсаар ажил явдлыг дуусгав. Талийгаач.ийг гаргаснаас хойш юу ч идэхгүй, үг ч дуугарахгүй орондоо хэвтсээр. Сүүлдээ Хажидмаа аргаа баран том хүүтэйгээ элбэн арайхийн эмнэлэгт хүргэвэл өвч.ин нь сэдэ.рсэн байна хэвтүүлэхээс өөр аргагүй хэмээгээд шууд хэвтүүлэх нь тэр. Хатанзаяаг ийм үед Азжаргал асарч тойлон, хүүхдүүдийг нь авч, Цэдэн ажил явдлыг бүгдийг хариуцан хийж дуусгав. Хажидмаа хуруугаа хөхөн хэвтэх хүү, нүдээрээ ээж аавыгаа эрэх охиноо хараад цээж нь урагдах шиг болоход

хэдэн өдөр хуримтлагдаж байсан нулимс сая сад тавин: Бур.хан минь…хоёр зээгийн минь заяа түшиж ээжийг нь эдг.ээж өгөөрэй…бурхан минь…ум ма ни бад ми хум хэмээн эрхээ эргүүлэн ма.аниа уншаад зу.лаа сэргэ.эхээр шар тос хайлав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *