Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “11-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “11-р хэсэг”

2 секунд уншина
0
1
658

Пунцагнамжил энэ өглөө урд урдахаасаа хөнгөн сэрлээ. Хажидмаа хаа нэг тийшээ ойрхон гарчихсан бололтой. Тэрээр тооно ширтэн хэвтэж байснаа өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх өөрийнхөө туулсан амьдралыг

эргэцүүлэн бодов. Түүний амьдралын баяр баясгалан нь энэ хань нь юм гэдгийг мэдрэх тусам улам хайрлах сэтгэл төрнө. “Хэ цэс би хэзээ ийм байлаа. Үхлээ хүлээн хоног тоолон хэвтэх ч гэж дээ. Хүн чинь нэг

өдөр ч атугаа амьд явахын төлөө тэмцдэг байтал. Би жаргалдаа, сайн ханийнхаа халамжинд дэндүү даварч байгаа юм бишүү. Энийгээ ингээд ганцааранг нь орхиод явахдаа юундаа ингэж дурлаад байгаа

цусав. …Би ер нь хоол хийх нь бүү хэл цай чанаж өгч үзлүү . Нэг л албатай юм шиг л бэлэн зэлэн юман дээр. Тэгтэл хоёулаа л адил ажил хийж амьдралынхаа төлөө зүтгэж байж. Чи минь яаж амжуулахаараа

энэ бүхнийг амжуулж чаддаг байна даа. Өндийе байз нэг удаа ч болов аяга цай чанаад өгье” хэмээн бодоод түүндээ хүч орон өндийж цахилгаан зуух асаан ус тавилаа. Уг нь тогоон дээр гал түлээд чанасан

бол бүр ч сайхан амттай болно доо. Хажидмаа Дамдингийнд орчихоод гэртээ орвол Пунцагнамжил хоолны шүүгээний өмнө бөгтөгнөн зогсох аж. Хүүе та минь юу хийж байгаа нь энэ вэ? Хэвтээд байхаар бүр дордоод байх шиг, аяга цай чанадаг юмуу гэсэн цайны идээгээ олдоггүй ээ Иш хүлээж л байхгүй бөгс өндийнгүүт тэвчээргүй гэдэг нь, энэ л байна шүү дээ нүдэн дээр чинь ил шахуу байхад хэмээгээд авч өгөнгөө аль хэвт хэвт би чаначихъя Өө ийм л хүн дээ би…хэмээн зөөлөн инээвхийлээд. Зүгээрээ хө өвгөн нь ганц удаа цай чанаад өгье гэж бодсон юм. Том хүүг төрөхөд л нэг хоол цай хийж байснаас өөр үзээгүй юм билээ За за өөрөө мэддээ хө. Дамдин дулаарахаар нутагруу

хамтдаа яваад ирэх үү, ээж, аавын газрыг олж нэг эргэе гэнэ. Яадаг шүү юм билээ, таны биеийн байдлыг харж байгаад болдог юмуу гэчихлээ Өө би охин байгаа юм чинь, тэгээд ч хүү ирчих болохоор алзахгүй яваад ирээ хө. Эмээ маань багад цай чанахдаа өндөр өндөр самраад зогсчихдог байж билээ. Би нэг өдөр цаашлуулаад: Та чинь өөр хийх ажилгүй хүн аятай айраг бүлж байгаа юм шиг л самраад зогсчих юм. Ер нь хэд самардаг вэ гэхэд минь. Эмээ нь 108 удаа самардаг юм даа хүү минь. Ингэж самарсан цай бие болоод буян заяанд чинь сайн. Тэгээд ч сэтгэлээ шингээсэн болохоор амттай өег гэж яана гэж билээ.

Нээрээ л эмээгийн цай гоё байдаг байж билээ. Одоо ч чинийхээ гарын цайнд орждээ. Өөр газар цай уухаар амнаас уначих гээд мөн хэцүү шүү. Алив аягаа хө үг олдож үхэр холдох нь. Ээ туучий ингэж л таарна давс нь ихэдчихэж, шингэлэх үү. Хажидмаа өвгөнөө амьсгаадан барин өнгөрснөө ярихад яагаад ч юм хөнгөн гунигт автан байснаа өгсөн цайг нь уугаад жаахан шорвог хэдий ч Үгүй үгүй, зүгээр сайхан цай байна хө. Үнэхээр сайхан амттай цай байна хэмээгээд яаралгүй оочин суув. Пунцагнамжил ханиа удаан ширтлээ. Нүдэн дээр нь цаг хугацаатай өрсөн өтөлж буй ханиа тэрээр анх удаа харж байгаа мэт тогтон ажина. Үс нь санчигнаасаа бууралтан мөнгөн сор орж, ухаалаг дөлгөөн нүд нь

амьдралын хатууд нугараа нь үгүй мэт эрчтэй байсан ч цаанаасаа гал нь буурсан харагдана. Зовхийг нь тойрон гүн үрчлээ сууж, намбайсан сайхан авгай болсныг тэрээр одоо л анзаарав. Та зүгээр үү, нэг л сонин байх чинь? Зүгээр ээ хө, ийм сайхан бүсгүй миний хань гэж бодохоор өөрөөрөө бахархаж байна шүү. Чи надад хэзээ ч хайртай гэж хэлж байгаагүй ч үг үйлдэл бүрээрээ наддаа хичнээн хайртай, намайг гэдгээ харуулдаг. Би чиний амнаас хайртай гэдэг үгийг дуулахгүй байсаар үхэх юм шиг байна даа, Цолмонг ирэхэд би охины нүднээс түүнийг хайрласан хайр хэвээрээ байгааг хараад гэнэт чамайг бодоод…гээд инээвхийлэхэд Хажидмаа Тийм үү…Би ч энэ үгэнд их харам бололтой. Тэгээд ч залуудаа хэлээгүй байж одоо гэнэт асуудаг чинь…би таньд үргэлж баярлаж явдаг. Тантай учирснаар миний амьдрал утга

учиртай, аз жаргалтай болсон. Та мэдэх үү би суусныхаа дараа нэг зүйлийг асуух вий гэхээс яс минь хавтайдаг байсан. Охины эцгийг ямар хүн байдаг тухай асуувал би юу гэх вэ хэмээн үргэлж эмээдэг байж билээ. Харин та тэр талаар асуух нь бүү хэл нэг ч үг дурсаагүй яг л өөрийн охин шиг охинд минь хайртай байсанд би баярлаад бардаггүй юм. Юу ярина вэ Хажидмаа минь, Хатанзаяа минь миний л охин юм шүү дээ. Зарим мэдэх ёсгүй зүйлийг мэдэхгүй байсан нь дээр байдаг юм. За энэ яахав цай нэмэх үү хө? Энэ орой хоёул гангар гунгар хийн залуу насаа дурсан инээхдээ инээж, гуниглахдаа гуниглан

байтал бага хүү нь ч ирж гурвуулаа тэгэс ингэс гээд унтахаар хэвтэцгээв. Хажидмаа орон дээрээ бодолд дарагдан хэвтэнэ. Хоймрын орон дээр хань нь жигд бус сул амьсгалан хөрвөөх аж. Гэтэл гэнэт Чи унтаж байна уу гэхэд Хажидмаа бондгос хийн цочсоноо Үгүй, та унтахгүй яагаав. Миний нойр хулжчихаж Минийх ч гэсэн. Би олон өдөр бодлоо, надад одоо хоргодоод байх юм алга. Амьдралаас амсч болох жаргал зовлон бүгдийг л үзлээ. Уг нь ч одоо жаахан тэсчихвэл том хүү халагдаад ирлээ дээ. Намайг ямар нэг юм болоход чи минь сэтгэлийн хаттай байдаг юм шүү. Битгий миний хойноос ирэх гэж яараарай. Би чамайгаа тэнгэрийн оронд хүлээж байх хойно хорь,

гучин жил өнгөрсөн ч хамаагүй миний хойноос яарч болохгүй шүү. Чамайгаа ухаантай тэвчээртэйг мэдэх болохоор би санаа зовохгүй байна. Бага хүүг заавал их сургуульд оруулаарай. Том хүү ирээд чамд хань болно, охин маань харин явж явж сайн ханьтай учирлаа. Биеэ бодож яваарай чи минь…Хажидмаа цаашаа сонсч тэвчсэнгүй Та битгий ийм юм ярь л даа. Гуйж байна, болоогүй байна шүү дээ…хэмээн хоолой чичрүүлэн хэлэхэд Өдий том болчихоод орондоо уйлж байна уу даа, муу ёр гээд байдаггүй билүү өөрөө хэмээн хошигнон хэлээд. За за нээрээ тийм дээ, одоо унт хө би ч унтлаа гээд чимээгүй болов. Хажидмаа нэгэнтээ санаа алдсанаа нулимсаа арчаад хэвтэж

байтал унтчихаж. Тэрээр гэнэт ямар нэгэн хүч татан сэрээх шиг болоход өндийн боссоноос зүрх нь хүчтэй цохилох аж. Өндийн Пунцагнамжилийг харвал унтаж байсанд санаа нь амран буцан хэвтвэл баруун орон дээр хүү нь зүүдлэн буй бололтой хаяа хаяа яраглах аж. Тэрээр тооноор үүр тэмтгэрч буйгаар цагийн баримжаа аваад жаахан хэвтэж байгаад босъё хэмээн байснаа хэдийнэ чихэнд нь хоногшсон нэг чимээ дутуу байх шиг санагдахад дотор нь харанхуйлан чих тавин чагнаснаа Пунцагнамжилаа хэмээн өндийн бослоо. Хашааны хаалга хэн нэг нь зогсоо зайгүй нүдэн орилох аж. Хатанзаяа, Гонгор хоёр зэрэг сэрвэл хаалга балбасаар. Гайхасхийн хэн

бэ хэмээсээр Гонгор гарч хаалга тайлбал дүү нь уйлчихсан хар хурдаараа орж ирээд Аав…аав өнгөрчихлөө….аав…эгчээ хурдлаарай. Хатанзаяагийн ухаан балартан цаашаа юу болсныг мэдсэнгүй нэг мэдэхнээ аавынхаа хажууд гараас нь атган уйлж суулаа. Хажидмаа нөгөө гарыг нь атгасан чигтээ нулимсаа тогтоож ядан: Тэнэг эм намайгаа уучлаарай хань минь. Амжиж хэлээгүйг минь уучлаарай…Би чамд хайртай…хэмээн шивнэх нь бүдэг дуулдана. * * * Ажил явдлын үеэр таних танихгүй олон хүн тэднийхээр ирэв. Гол ажлыг нь Гонгор, Цэдэн хоёр нугалах аж. Талийгаачийг өнгөрснөөс хоёр хоногийн дараа хүү нь цэргээс ирэв. Хажидмаа хаалгаар гэнэт ороод

ирсэн цэргийн дүрэмт хувцастай хүүгээ хараад зогтусан аягатай цайгаа алдах нь тэр. Тэртээ олон жилийн өмнө Пунцагнамжил нь яг л ийм залуу байсан даа. << Миний хүү >> хэмээн энгэрт нь наалдан чимээгүй нулимс унагаж зогсох тэр хоёрыг хараад хэн ч дуугарч үл чадав. Тэрээр орж ирээд юу ч хэлж чадалгүй гөлийн ээждээ тэврүүлэн номхон команд авсан мэт зогсоно. Гурван жил цэргийн алба хаагаад одоо л хүн шиг амьдарч ээж аавыгаа баярлуулъя хэмээж байтал аав нь хэзээ ч эргэж ирэхгүйгээр түүнээс бүр явжээ. Ааваасаа дуулах хэчнээн их үг байсан бол гэхээс гол нь харлан уйлмаар байсан ч биеэ

барьж байлаа. Ээжээ хүүгээ уучлаарай…амжиж ирж чадаагүйд минь уучлаарай, аавыгаа амьдад нь толгойг нь түшиж өгч чадаагүйд уучлаарай. Би чинь айлын том хүү…аав минь та жаахан л тэсчихгүй дээ. Яагаад бие нь ийм муу байсныг надад хэлээгүй юм бэ…хэмээн зогссон чигтээ хүнгэнүүлэн хэлэх нь Пунцагнамжил босч ирээд ярьж буй мэт адилхан аж. Аав нь хүсээгүй юмаа хүү минь. Хугацаат цэргийн албанд явсан эр хүнийг би дуудах эрх байхгүй. Улсынхаа төлөө энхийн манаанд зогсоо хүүгээ би өөрийнхөө төлөө дуудах эрх надад байхгүй. Би ч гэсэн эх орныхоо төлөө тангараг өргөсөн армийн хүн. Намайг ийм байгааг битгий хэл. Би хүүгээ иртэл тэснээ…гээд ер халгаагаагүй. Хүү минь чамайг битүүхэндээ их хүлээсэн дээ даанч

тэссэнгүй, одоо өөрийгөө зэмлээд юу гэхэв. Аав нь чамаараа бахархаж байсаан Тэгэхдээ л…тэрээр тэсэхээ байн гэрээс гарлаа. Гадаа гарч цээж дүүрэн амьсгаа аван зогстол Дамдин хажууд нь ирж мөрийг нь алгадаад Миний дүү том эр болжээ. Ирж буцдаг хорвоогийн жамыг хэн ч зогсоож чадахгүй болохоор яалтай билээ. Сэтгэлээ барьдаа Тамхи байна уу Дамдин ахаа…тэрээр чичирсэн гараар тамхи ороох гэж чадахгүй зогстол Гонгор ирж ороож өгөөд Намайг Гонгор гэдэг хүргэн ах чинь байнаа хэмээгээд дотноор гараа сунгав. Хүрэлбаатар гар барьсан болсон ч аавынхаа өмнө түмэн буруутай мэт санах

тоолонд хажуу орчиноо анхаарах сөхөөгүй болжээ. Гонгор тэндээсээ босч ганцаараа түлээ хөрөөдөж буй Цэдэнд туслахаар очив. Тэр хоёр чимээгүй байснаа Гонгор Өөрөө надаас ч илүү хар бор ажилд нь гар бие оролцон их л өөриймсөг гүйх юм. Би чамайг урд нь харж байсангүй, төрлийнх нь хүн үү. Цэдэн юу гэхээ шийдэж ядан буй бололтой түлээгээ улам хүчтэй нааш цааш татан хөрөөдөхөд ширр ширр хэмээх жигд дуун хадан модны үртэс газарт элс адил асгарах аж. Гонгор гайхан буруу юм асуучихсан юм болов уу, эсвэл… хэмээн бодож байтал түлээ ч дуусав. Цэдэн хөлсөө гарынхаа араар шуудран арчсанаа Тиймээ би эдний холын садан байгаа юм. Охин дүүг минь хайрлаж яваарай гээд сүх аван зогсоо зайгүй түлээ хагалахад модны

холтос хаа сайгүй таран үсэрч хүнд сүхний дуу хүчтэй нь аргагүй модон дээр сап сап хийн буух аж. Олны дэмээр ажил явдал сайхан болж өнгөрлөө. Дамдин хүмүүсийг явсны дараагаар Хажидмаагийн дэргэд хань болон үлдэж Буянтай хүний юм гэж цаанаа л өөр байх юмаа. Манайх ч бас хүн хүч хүрэлцэхгүй талдаа байна шүү. Одоо эгч минь сэтгэлээ барьж чанга байгаарай. Хүүхдүүд чинь том болоод эхнээсээ тусдаа гарчихлаа. Тэгээд ч бид хоёр хажууд чинь байгаа болохоор Одоо уйллаа гээд ч яах юм билээ. Ямар босоод ирэх биш. Өрөөсөн биений минь нэг тал өмрөөд уначихсан аятай л байна шүү. Хүрэлбаатар аавтайгаа ямар адилхан болж вэ. Би ороод ирэхэд нь муу өвгөнөө л гэж бодсон шүү. Хатанзаяа дуугаа хураан бодолд дарагдана.

Ер нь бүгд л нэг л яах учраа олохгүй энэ тэрүүхэнийг хийцгээнэ. Энэ дунд ганцхан юу ч мэдэхгүй амандаа дуу аялан хүн бүхний өмнө очиж шулганах Ургахнар л инээд хангинан энэ гэрт амьд хүмүүс байгааг мэдэгдэх аж. Гонгор Хатанзаяад хандан Хөгшин нь гэрээ нэг эргэчихээд ирье, хэд хоногтоо ээжийнд ханиндаа байхуу даа Өө та хэд минь харьж үз, ээж нь зүгээрээ, хоёр хүү байхад. Хатанзаяа их ядруу харагдаж байна, одоо бүх юм сайхан дууссан болохоор ээждээ санаа зоволтгүй хэмээхэд Хүрэлбаатар ч Тэгдээ эгч одоо харьж амар, наад царай чинь цонхийгоод сайнгүй харагдаж байна. Өчигдөр орой бөөлжөөд байгаа харагдсан, бие нь дахин өвдчих вий дээ. Энэ үеэр хашааны хаалга хяхтнаж дуугаран хэн нэг нь ирж байх шиг хөлийн

чимээ гарснаа чимээгүй болчихов. Хүрэлбаатар гайхан хаалга онгойлговол үүдэнд Цолмон зогсож байх нь тэр. Тэрээр гэрт орж эмгэнэл илэрхийлээд Ургахнарыг сэм сэм хулгайн нүдээр харах аж. Тэгснээ Уучлаарай Хатанзаяа хоёулаа түрхэн зуур уулзаадах уу. Хатанзаяа гайхан түүнийг цоргин харснаа Гонгор уруу харвал өнөөх нь толгой дохиж харагдана. Би хэд гурав хоноод буцлаа….чамаас нэг юм гуйх гээд…гэснээ үгээ гүйцээлгүй шүлсээ нэг гүдхийлгэн залгичихаад чимээгүй болчихов. Хатанзаяа хэсэг хүлээж байгаад Юу юм хурдан хэлээ, чи бид хоёрт яриад байх юм байхгүй санагдах юм

Би…би…чи охиныг минь надад өгчих тэгэх үү, чи хүнтэй суучихаж, ирээдүйг нь бодсон ч… Хатанзаяа түүнийг тасхийтэл алгадаж орхив. Энэ чимээнээр гэрээс бүгдийг сонсч байсан Хүрэлбаатар гарч ирээд тэртээ тэргүй дотор нь бачуураад байж ядаж байсан тэрээр үгийн солиогүй Цолмонг барьж аван балбав. Гонгор, Дамдин хоёр арайхийн элбэн байж түүнийг салгалаа. Хатанзаяа үг ч дуугарч чадалгүй охиноо энгэртээ тэврэн уйлахад Хүрэлбаатар тэр хавиар нэг орилон Зайл чи…чи яах гэж ирсэн юм. Энэ хүнийг зовоосон чинь багадаад байна уу…гээд дахин ухасхийв. Дамдин бушуухан Цолмонг авч тэндээс гараад

явж үз дүү минь, яасан ч болчимгүй юм бэ дээ…юу боллоо гэж чамд өгөх билээ. Цолмон цус гарсан уруулаа нэг шилэмдэж долоогоод газар нулиман гуйвасхийн эргэн эргэн харсаар далд оров.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *