Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “10-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
572

Хатанзаяа чи ч хурдан сурлаа шүү. Тун удахгүй маниасаа илүү болох нь. Ахлагч чамайг магтаж байна билээ Миний сайн ч гэж юу байхав. Чиний л ач шүү дээ Одоо ингээд удахгүй буулаа даа Тэглээ… Хоёр жил

яасан ч хурдан өнгөрчихөөв дээ… Хатанзаяа би чамд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Чи бид хоёр одоо ямар жаахан хүүхдүүд биш. Би охинд чинь сайн аав байж чадна. Бид багагүй хугацаанд хамт байлаа. Би

чамд хар нялхын сайн байсан тэр сэтгэл минь хэвээрээ байгааг саяны хамт байсан хугацаанд бүр ихээр мэдэрлээ. Хэрвээ чамайг зөвшөөрвөл…миний ч нас явчихлаа, зан зангаа багаасаа мэдэлцэх улс

байна даа, хоёулаа нэг гэртээ орвол яасан юм хө. Гэнэтийн шууд энэ асуултад балмагдсан тэрээр чимээгүйхэн газар хуруугаараа юу ч юм зуран сууснаа Надад бодох хугацаа хэрэгтэй байна. Би чамайг сайн

хүн гэдгийг мэднэ. Тэгэхдээ чи ойлгож байгаа биз дээ Тэгэлгүй яахав, би чамайг хүчлэхгүй ээ. Өдий болтол хүлээж чадсан юм чинь. * * * Пунцагнамжил, Хажидмаа хоёр одоо л нэг хүүхдүүд ухаан сууж бид

хоёрыг баярлуулах нь хэмээн их л хөгжингүй сэтгэл хангалуун байх аж. Хатанзаяагийн биеийн ч, сэтгэлийн ч зовнил овоо арилжээ. Анх ажилд орлоо хэмээн шийдээд гарснаас хойш дундуур нь нэг ирээд явахдаа жаахан намба сууснаас бус хуучны охин нь эргээд ирсэнд тэр хоёр юу юунаас илүү баярлав. Пунцагнамжил харин нэг л ядрангуй байх болов. Барагтай л бол өвчин хууч хэлээд байдаггүй тэрээр сүүлийн үед даралт нь ихсэж, зүрхээр нь үе үе хатгуулах болсон аж. Хажидмаа минь би ч ер нь насгүй болж байх шиг байнаа даа. Чамд хэлж сэтгэлийг нь зовоогоод юүхэв гэж бодсон ч чи минь юмыг яаж

мэдэхэв бэлтгэлтэй л байсан нь дээр шүү. Одоо хүүхдүүд маань гайгүй байх. Надаас хойш энэ гэрийг чи авч явна. Хүний амьдрал таашгүй олон зүйлсээр дүүрэн шүү. Өнөөдөр болж байгаа мэт боловч маргааш болохгүй байж ч мэднэ. Тэр бүхэнд чи минь сэтгэлийн хат заан, эх хүний ухаанаар зөөллөж, зохицуулж явна биз. Чамайг тийм чадвартай ч гэж итгэж байна. Миний хойноос нэг их гашуудаад хэрэггүй. Би сайн ханийн буянд жаргаж байгаа хүн надад үхлээ гэхэд харамсах зүйл алга. Харин чамдаа л жаахан санаа зовох юм даа. Ингээд хүүхдүүд минь эхнээсээ үүрээ орхиод нисэхээр чи минь

ганцаараа. Жам юм хойно одоо яая гэхэв. Энэ муу сөөсгөр шар охин минь л чамд их хань болох байхдаа. Үгүй чи чинь гэнэт юугаа яриад унав. Ямар босч ирэхээргүй хүнд өвчин тусчихсан байгаа биш. Бүгд л насны эрхээр тусдаг юм шүү дээ. Амны билэггүй гэдэг нь. Энэ байтугай үхэлтэй тулаад тэмцээд гараад ирсэн байж. Алив эмээ уух цаг болчихлоо. Чи эмээ уугаад хэвтэж бай би яваад охиноо аваад ирье. Хажидмаа өөрөө өөртэйгээ ярин эмийг нь өгөөд гараад явахад Пунцагнамжил араас нь харж хэвтсэнээ: ” Эвий дээ чи минь намайг

мөнх юм шиг л бодох юм. Би чинь чамаасаа арван хэдэн насаар ах хүн гэдгийг ухаардаг болоосой. Ойрд энэ бие нэг л биш оргиод байх боллоо. Хүн үхлээ зөнгөөрөө мэддэг гэсэн. Хоёр томтойгоо нэг уулзмаар санагдаад нээрээ муу ёр байгаа даа. Хатанзаяа минь бүсгүй үр юм даа. Надаас хойш түшиг тулгатай хүн олдчихгүй байх даа. Нөгөө хоёр яахав ээ эр улс болно. Энэ муу охиныгоо л их өрөвдөх юм. Анх намайг лекц уншиж байхад хèчнээн гал цогтой сэргэлэн охин байлаа. Теннисний тэмцээнд Хажидмаагаас нууцаар орох гэж аав, охин хоёр мөн их хөглөж билээ. Тэгэхэд хөлд нь углах юм байдаггүй,

орос дэлгүүрээс кет авч өгөхөд баярлаж байсан нүдийг чинь аав нь одоо хир нь мартдаггүй юм шүү. Уг нь энэ Цэдэн тун сайн хүү санж. Тэгээд сэтгэл гэж юм нь болдоггүй л байх даа. Хоёр томыг байхгүйд бид хоёрт их тус болж байна даа. Яг л өөрийн эцэг эх шиг эргэж тойрч, ийм хүн ч ховор доо. Миний охинд жинхэнэ хань болох хүнсэн уг нь. За яахав чи минь сайн ханьтай учирч жаргах цаг ирнээ…” тэрээр ийнхүү бодолд дарагдан хэвттэл хашааны хаалгаар эмээ охин хоёр орж ирж байгаа бололтой дуу шуу хадаан ярилцах нь тод сонсогдоно.

Өбүү өбүү агаа захиа…хэмээн дультраатан шулганах бяцхан охиноо үнсээд Хажидмаа уруу харвал Хүүгээс захиа ирж хө…би задалсангүй та өөрөө үзнэ үү дээ. Пунцагнамжил захиаг задалж байхдаа ихээхэн хүч гаргаж байгаагаа хараад: ” Хнн ганц захианы хуудас онгойлгох гэж ингэж байгаа би хир удах болдоо.” Алив хө нүдний шил аваад өгөөч жирэлзээд харагдахгүй юм. Дөрвөлжин дэвтрийн цаасан дээр цэвэрхэн нь аргагүй нямбайлан хагас налуулан бичсэн хүүгийнхээ захиаг хараад үгүй тэр бичгийн хэлбэр нь хүртэл надтай адилхан

моньд шүү…гээд инээвхийлэн захиаг яаралгүй уншлаа. ” Сайн байна уу аав, ээж хоёр минь. Хүү нь энд сайн байгаа. Үеийн нөхдийн хамт эр цэргийн албаа хааж, эх орныхоо торгон хилийг хамгаалан зогсоно. Энэ биеэс минь ид бяр амтагдан одоо л нэг эр хүн шиг болж байна. Удахгүй хүү нь халагдаад очлоо. Та хоёрын үдэж мордуулсан тэр хүү одоо том эр болсон шүү. Би салааныхаа соёлын клубт байдаг. Олон сайхан залуустай танилцаж нөхөрлөж байгаа. За надаар сонин гээд байх юм алга шив дээ. Эгчийн бие сайн уу, дүү хичээлдээ явж байгаа

юу, манай Ургахнар маань одоо ёстой хөөрхөн том болсон байгаа даа. Ах нь очоод зөндөө гоё гоё юм авч өгнөө. Аав аа хүүгээ уучлаарай. Таныхаа итгэлийг хөсөрдүүлсэнд. Би энд их зүйлийг ойлгож ухаарч байна. Та хоёр минь алт шиг хүмүүс юмаа. Биеэ л бодож яваарай. Хүү нь удахгүй очоод ямар эр хүн болсноо үзүүлнээ. Таныг тэгж уурлаж байхыг хэзээ ч хараагүй болохоор тэр өдөр одоо хэр нь санаанаас гарахгүй юм. Намайгаа уучлаарай ааваа. Ээж минь жаахан хүүхэд харахаар их ядарна даа. Өөрийгөө бодож яваарай. Дандаа л бид нарыг гэх юм. Хүү нь удахгүй очиж ажил хийн, эхнэр авч хүн шиг амьдарна

аа. Сүхээ хичээлээ сайн хийгээрэй чи. За баяртай өөр зүйлгүй. Хүү Хүрэлбаатараас ” Иш миний муу хүү ёстой нэг мундаг том эр болжээ…хэмээн сэтгэл догдлон хэлээд нулимсаа арчих эхнэрээ хараад Пунцагнамжил ч дотроо нэгийг тунгаан: ” За болж дээ хүү минь. Надаас хойш Пунцагнамжилийнх гэдэг голомтыг үргэлжлүүлэн авч явах ёстой хүү чи юм шүү дээ. Энэ айлын өнгөтэй өөдтэй явах бүгд чамаас хамаарна. Чи л одоо нуруун дээрээ үүрч явах боллоо.” Чи чинь ойрдоо юу л болоод сав л хийвэл бодолд дарагдаад байдаг болчихоо вэ? Бие чинь гайгүй шүү байвал ойр зуур агаар салхинд гарах юмуу? Нээрээ яагаад юм л бол бодолд дарагдаад байна. Өнгөрснөөсөө

авахуулаад, өнөөдрийг хүртэлх өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал нүдний нь өмнүүр зурайж, үлдэж буй хэдийгээ харахаар би гэж хүн ер нь юу хийж бүтээсэн бол, юун дээр алдаж эндээ бол. Та нарыгаа энэ байгаа байдлаас чинь ч илүү явуулж болох байсан бишүү…үгүй ер бодогдохгүй юм алгаа толгой ч дүүрээд хэрэг алга. Тэрээр өндийх гэсэн боловч яагаад ч юм түвэгтэй санагдахад буцан хэвтлээ * * * Пунцагнамжилийнх урдныхыгаа бодвол нам гүм байх болов. Хажидмаа үе үе бяцхан зээгээ үгүйлдэг бололтой хэнгэнэтэл санаа алдана. Хүрэлсүх сургууль гээд гэрийн бараа харах биш. Хоёр хөгшин л бие биенээ ширтэн ярих олигтой ч юм олдохгүй өдрийг өнгөрөөнө. Хатанзаяа удтал бодсоны эцэст Гонгорт зөвшөөрч тэр хоёр хотод

ирснийхээ дараахан аав ээждээ хэлэн нэг гэртээ орох болов. Пунцагнамжил Гонгорыг шинжин яриа өдөн их л тааламжтайяа хүлээн авах аж. Хажидмаа битүүхэн дотроо эмээж байсан ч Гонгорын хээ шаагүй, энгийн байгаа байдал, мөн үнэн зүрхнээсээ Хатанзаяад сайн байж, Ургахнартай ихэнхи цагаа өнгөрөөхийг хараад битүүхэн шүүрс алдан: Миний охин ч яг л ээжийнхээ замаар явж байна даа. Тэгэхдээ ээж нь сайн хүнээ олоод авсан шиг охин минь чи ч бас тэгсэн буй за. Та хоёрт минь л хань болж байвал. Манай Пунцагнамжил шиг хүн ч тун ховор доо. Ойрдоо бие нь нэг л базаахгүй байдаг. Үг хэлвэл зүрх зүстэл захиасаа үлдээгээд ч байгаа юм шиг нухацтай үг хэлчихээд бодолд дарагдаад хэвтчих юм. Хүүгээ л хүлээгээд байна даа. Чи минь

уг нь дахиад хэдэн жил амьд явбал бид нартаа хичнээн түшигтэйсэн билээ. Ээ нүгэл гэм чамайг…амьд байгаа нэгнээ үхсэн мэт бодож чадаж байдаг би гэж яасан дүүрчихсэн толгой гээч нь вэ. Хүү ч одоо хэзээ мөдгүй халагдлаа даа. Хоёрхон сар юу байхав. Өдрийн хэд л асуух юм. Мартчихаад байдаг биз дээ хөөрхий минь гэж. Хатанзаяа гэртээ угаалга хийж байснаа нэг л аавынхруугаа явмаар санагдаад болох биш. Бүр тогтож сууж ядан болохуйд ум хумгүй хувцаслаад Би аавынд очоод ирье. Ойрд бие нь барагтай байгаа. Чи үлдсэн юмаа дуусгачих гэж хэлээд гараад гүйлээ. Түүний зүрх нь хүчтэй цохилон юунд ч юм яарсаар. Хашааныхаа үүдэнд ирээд сая нэг амьсгаа даран түр намдаан зогсохдоо хашааны завсраар харвал гэрээс нь утаа суунаглах аж.

Тэрээр тайвшран гэнэт өөрийгөө шоолонгуй инээмсэглээд орох гэтэл ард нь: Хатанзаяа…хэмээх танил ч юм шиг дуу гарах нь тэр. Тэр даруй хэн гэдгийг нь мэдэхэд хоромхон зуурт хамаг бие нь чичрэн яахаа шийдэн ядан байтал дахиад л Хатанзаяа…хэмээн арай чанга дуугарах нь тэр. Ямар жаахан хүүхэд шиг ингээд зогсоод байлтай биш. Тэрээр бариулаас гараа тавин доошоо харсан чигтээ аажуухан эргэсэнээ огцом толгойгоо өргөн эгцлэн харлаа. Сайн уу? энэ чинь ямар сонин хүн бэ? Сайн, юу хийж яваа юм? Би…саяхан Монголд ирчихээд Дамдин ахынд золгуут хийж явна Аан… Та хоёр минь сайн биз дээ. Энэ өөриймсөг үгийг дуулаад Хатанзаяа гайхан өөдөөс нь харвал Цолмон

харц буруулснаа. Намайг уучлаарай би охиноо л нэг харах гэсэн юм Чамд охин байхгүй…өөр юмгүй бол баяртай хэмээгээд цаашаа орохоор эргэтэл Түр хүлээж бай л даа би…хэмээн үгээ дуусгаагүй байтал Дамдингийн хашаанаас нэлээн махлагдуу будмал шар хүүхэн гарч ирээд тэр хоёр дээр ирэн Хатанзаяаг дээрээс нь доош нэвт гүйлгэн хараад За явах уу, ямар ядаргаатай өвгөнийд аваад ирэв ээ чи Миний найз түрүүлээд явж бай, би хуучны танилтайгаа таарчихлаа хоёр гурван үг солиодхоё Яасан ч уулзаж учрах хүмүүс нь барагддаггүй юм, хурдалж үзээрэй хэмээгээд өөрт нь зохиогүй хэт бариу барууны чанамал жинсэн өмдний цаана багтаж ядах бөгсөө хаялан алхангаа цүнхээ уудлан янжуур гарган асаах үзэгдэнэ. Нэг ийм хүнтэй болсон.

Энэ маань нэг том болсон хүүтэй, дахиж хүүхэд гаргаж чадахгүй. Хатанзаяа намайг уучилж цорын ганц охиныг минь харуулаач дээ. Би өнөөдрийг хүртэл чамайг бодож явсан. Надад ямар хэцүү байсныг минь ойлгож уучлаарай, би чамдаа хайртай хэвээрээ шүү Чамд гологдсон охин шүү дээ. Ээж, аав чинь сайн уу? Одоо ийм юм яриад яахав дээ. Бүх юм болоод өнгөрсөн. Тэд сайн сайн. Би энд амьдардаггүй гэж чамд хэлсэн дээ. Бид Унгарт амьдарч байгаа, хэд хоног ирсэн дээрээ охиноо харахыг үнэхээр хүсч байгааг минь ойлго л доо, би гуйж байна. Энэ үест эхнэр нь тэсч ядаж буй бололтой машиныхаа цонхыг онгойлгон Цолмон гуай би таныг хэдий болтол хүлээх болж байна айн…хэмээгээд дахин тамхи асаахдаа албаар тэгсэн

үү, том биед нь дарагдсан уу дохиогоо үргэлжлүүлэн хангинуулах нь тэр. За, за өөр зүйлгүй бол баяртай гэж хэлээд Хатанзаяа эргэж ч харалгүй хашаандаа орон хаалгаа налан зогсоход ард нь яаран гүйх арчаагүй хөлийн хүндхэн алхаа тод сонсогдохуйд цээжин дээр нь хүнд гутлаараа гишгэх адил санагдав. Тэрээр хоёр гараа цээжиндээ аваачин дарахад өөрийн эрхгүй хоёр хацрыг нь даган нулимс асгарах нь тэр. Энэ сацуу гэрийн хаалга онгойн ээж нь гарч ирээд Өө миний охин ирээ юу, орохгүй юу хийж зогсоов. Гадаа хүмүүс ярих шиг болохоор нь гайхаад хэмээн өөртэйгээ ярингаа дөхөж ирж охиноо хараад Зүгээр үү, наад царай чинь яачихаа вэ? Зүгээр ээ ээж, аав яаж

байна…хэмээн бушуухан нулимсаа арчин инээмсэглэх аядав. Миний шар охин аавдаа гүйгээд ирэв үү. Өнөөдөр бие бүр овоо хөнгөн байх чинь. Хүрээд ирнэ гэж аав нь мэдэж байсан юмаа. Амралтгүй удаан ажилласан байж гэртээ нэг хоног ч гэлээ өнжихгүй дээ…хэмээн илт баярласан шинжтэй өгүүлэв. Хүрэлсүх тэндээс Та дүүг аваад ирэхгүй яасан юм. Санаад байхад чинь гэтэл Хажидмаа Нээрээ нөгөө хоёр маань яасан? Аан тэр хоёр угаалга хийж байгаа. Гэтэл ч төд удалгүй Гонгор охиноо үүрсээр ороод ирэв. Эмээ, эмээ гэсээр энгэрт нь ирж тэврүүлэхэд Хажидмаа охиноо өхөөрдөн үнсээд Гонгорт хандан Чи ч муу охиноо нуруунаасаа буулгахгүй юмаа, ингэж байж муу зан

сургачихав. Алив цай уу миний хүү Аав овоо сайхан харагдаж байх чинь. Миний охин чинь аавдаа үүрүүлэх дуртай юм байхгүй юу тэ…хэмээхэд Ургахнар толгой дохин хүзүүдэн авах гэв. Алив чи аавыгаа аяга цай уулгаадхаач, янзын хүүхэд шүү. Явж ахтайгаа тогло, чамайг асуугаад байсан хэмээн Хажидмаа хүргэнээ өмөөрөнгүй хэлэх аж. Хатанзаяа энэ бүхнийг чимээгүйхэн ажиглаад саяны Цолмонгийн үгийг бодон сэмээрхэн санаа алдах нь тэр. Тэд орой болтол байж хэсэг бужигнаж аваад сая харихаар гарцгаалаа. Тэнгэрт одод гудайн, саран авхай тэртээ дээрээс мэлтийн орчныг ихэмсэг гийгүүлэх аж. Гонгор үүрүүлэнгээ мөрийг нь дэрлэн унтах охиноо засан дээшлүүлээд Чи зүгээр үү хө, оройноос хойш санаа алдаад нэг л бодлогошронгуй байх чинь. Өөрөөсөө хүртэл нуухыг оролдож байсан ч анзаарагдсандаа

бантсан тэрээр Би юу зүгээр ээ хө…харин гээд сугадан: Өдөр аавынд ирж байгаад охины төрсөн эцэгтэй тааралдсан. Тэр…тэр голж явсан охиноо харахыг хүсч байна гэнээ. Энд амьдардаггүй, эхнэртэйгээ гадаадад амьдардаг гэнэ…хэмээн нэг амьсгаагаар урсган нүдээ гялалзуулан, сормуусаа дэрвэлзүүлэх нь энэ шөнийн сарнаас ч илүү үзэсгэлэнтэй ихэмсэг харагдах аж. Өөрөө мэдэхгүй юу даа хө….хоёул өөр юу ч ярилцсангүй гэртээ ирээд унтахаар хэвтэв. Хатанзаяагийн нойр нь хулжин бодолд дарагдана. ” Чи яах гэж одоо гарч ирэв дээ. Тэгээд хэзээ ч тоохгүй байх гэсэн охиноо харахыг хүсч байдаг. Бас надад хайртай гээд. Наад үг чинь одоо ямарч үнэ цэнэгүй болсон. Би сайн хүнээ олсон. Би яавчиг энэ хүний сэтгэлд юм хийж болохгүй. Энэ

хоёр минь бие биедээ хэчнээн сайн билээ. Тэгээд ч дөнгөж ухаан суух гэж байгаа жаахан охиндоо би чамайг хэн гэж танилцуулах болж байна…үгүй үгүй би чадахгүй. Уулзах ёстой бол дараа л болог. Одоо л биш.” Нойр нь хүрэхгүй байна уу, элдэв юм бодоод юу хийхэв хө. Бие чинь өвдөнө. Би уулзуулахгүй байхаар шийдлээ. Ямар нүүрээрээ ичихгүй одоо гарч ирдэг байнаа За яахав тэгж байгаад болох биз. Одоо сайхан унтаад өг хэмээгээд өөртөө татан чанга тэврэх нь: Чи одоо хэнийх ч биш зөвхөн минийх шүү гэх шиг. Маргааш өглөө нь Хатанзаяа ойр зуурын юм хийнгээ нэг л шийдэж ядан байтал Гонгор Та хоёр минь аавынд очоод байж байхуу хө. Би яаман дээгүүр орчихоод яваад очье. Амарч байгаа хүн гэртээ сууж юу хийхэв. Тэгээд

ч ээжтэй ханьтай. Ээж ганцаараа аавыг асраад жаахан ядрангуй харагдаж байна билээ. Нээрээ тэгдэг юм билүү. Алив миний охин гар нүүрээ угаа эмээ, өвөөдөө очье. Хажууд нь зогсоо зайгүй шулганан элдвийг шалгаах охиныхоо асуултад тэрээр ганц нэг үгээр хариулан явахдаа хүлээж байх вий гэхээс дотор нь арзганана. Аз болж ойр хавьд харагдсангүйд бушуухан хаалгаа онгойлгон гэрт ороод зогтусах нь тэр. Цолмон аль хэдийн ирчихсэн гэрт нь хүлээн суув. Цолмон ч тэр хоёрыг хараад мэгдэн сандарсандаа ам нь хатан хий ангалзав. Тэрээр Ургахнарыг хараад: Ээ эцэг минь, нүднээс бусад нь яг би юм гээч. Үр минь дээ хэмээгээд өөрийн мэдэлгүй үнсэхээр ухасхийтэл Ургахнар танихгүй ахаас айхдаа эмээгийнхээ ардуур орон нуугдав. Гэвч хүүхэд

юм болохоор бас чиг хэрэгт дурлан суган доогуур нь сэм ажина. Өнөөх ах өөрийг нь харсаар. Пунцагнамжил амьсгаадан Та нар чинь хүнээ үхүүлчихсэн аятай бүгд дуугаа хураагаад хаашаа хүмүүс вэ. Ярих юм байхгүй бол ажил төрлөө бодоцгоомоор юм…гэх нь харсан бол одоо явж үз гэх шиг. Цолмон дальдчин байснаа өндийн ширээн доороос чамин ууттай зүйл гарган Ургахнаранд өгөхөд тэрээр баярлан авахаар гараа сунгав. Тэгтэл Хатанзаяа ширүүхэн дуугаар: Наадах чинь хэрэггүй, бид хоёр чамаас юм гуйхааргүй байна. Одоо явж үз хэмээхэд Цолмон тийм гэхийн аргагүй царайчилсан нүдээр Ургахнарыг харвал

Хажидмаа Миний охин агаадаа үнсүүл хэмээн зээ охиноо хойноос нь түлхэв. Танихгүй ах түүний духан дээр удаан гэгч нь үнсэж дэндүү чанга тэвэрснээс өвдөхөд өөрийн эрхгүй гараас нь мултрахаар оролдов. Тэрээр нэгэнтээ санаа алдаад гарахдаа нулимсаа сэм арчиж харагдана. Охин нөгөө ахын үлдээгээд гарсан чамин ууттай зүйлийг олж харан үзэх гэтэл ээж нь гараас нь шүүрч аваад хаалгаруу ухасхийв. Энэ мөчид Хажидмаа чанга дуугаар Хош чи, яасан ууртай, түргэн зан уу. Чамд өгөө юу, муу ч сайн ч төрсөн эцэг нь юм байгаа

биз дээ. Чи байсан бол ядаж ингэхийг ч хүсэхгүй байх байсан уу. Битгий жаахан охин шиг гэдэгнэж годогноод бай. Хүн нэг алдаа биз, яасан уучилж чаддаггүй хатуу юм чи. Аль наад хүүхдэд өгсөн юмыг гээд тортойг аван Ургахнаранд өгөхөд охин ч баярлан уудалж гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *