Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “9-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
525

Хатанзаяа ч овоо охинтойгоо ойр байх болж нэг үеэ бодвол наана уу цаана уу гэх боловч цаанаа л нэг гуниглангуй санаа алдан, хүн байхгүйд ганцаараа гансран уйлдаг хэвээр аж. Хоол ч олигтой идэхгүй

тэрээр илт мэдэгдэхүйц тураад ирэхэд Хажидмаа санаа зовнин: Миний охин хоол ундаа сайн ид л дээ. Хэдий хөхүүл биш ч гэсэн чи минь нялх биетэй хүн, бүр нүднээс гараад хоёр том нүд л үлдэж.

Хичнээн хөөрхөн охин байлаа, би л хүүхэд гаргасан нөхөргүй хүүхэн гэсэн шиг ингэж байж болохгүй ээ. Одоо залуу хүн байна өөрийгөө бод, ирээдүйгээ бод Ээж минь би зүгээрээ, миний ирээдүй юу…за гээд

санаа алдсанаа охиноо тэврэн буруу хараад хэвтээд өгөв. Хажидмаа арга барагдсан байртай араас нь нэгэнтээ харан битүүхэн шүүрс алдсанаа охиныхоо дуртай буузыг хийхээр мах гарган хоол бэлдлээ.

Тэр шөнөдөө Хатанзаяа унтаж чадахгүй ёолон,бүгшүүлэн ханиах аж. Эхэндээ зүүдэлж байна уу хэмээтэл хөдлөх бүрдээ яраглан гиншинэ. Миний охин зүгээр биз хэмээн хойд орноос өнгийн асуувал Ээжээ би

нэг л биш байна, толгой эргээд цээж давчдаад…Хажидмаа босон гэрлээ асаан харвал охиных нь царай минчийн хүрэнтэж улайгаад хар хөлс нь цутган чичирч харагдана. Тэр оройдоо гэртээ байсан өвчин намдаах эм өгч аргалан хоноод маргааш нь эмнэлэгт очиж үзүүлбэл эмч сайтар чагнаж байснаа яаралтай сүрьеэгийн шинжилгээ өгөх хэрэгтэй хэмээгээд бичиг хийж өгөв. Пунцагнамжил Хатанзаяаг түшин заасан газар бүрт нь очин үзүүлэх аж. Хажидмаа охиноо харан хоёул элдвийг ярин шулганан байтал Пунцагнамжил гаднаас ганцаараа ороод ирэх нь тэр. Охин яав үзүүлэв үү хө. Пунцагнамжил аанай л дуугүй хувцсаа солин гараа угаагаад өөртөө цай аягалан оочлоно. Үгүй чи ядаж нэг үг хэлээч дээ, охин яаж гэнэв, ингээд хар

цагаан дуугүй болчихоороо л нэг учир байдаг биз дээ гэхдээ эх хүний совингоор ямар нэг юм болсныг гадарлаж дотроо мааний зургаан үñгээ шивнэн залбирав. Охин уушгины сүрьеэ хэмээх халдварт өвчтэй болжээ. Шууд хэвтүүлчихлээ. Чи нэг хоол цай хийгээд солих хувцас хунар аваачиж өгсөн нь дээр байх. Тусгаарлах болохоор мөд гарахгүй. Эмчилгээ сайн хийвэл гайгүй эдгэнэ гэнэ. Юу, энэ чинь юу болоод байнаа, яахаараа тийм өвчин тусчихдаг билээ Хөгшин нь нарийн ширийнийг асуусангүй. Чи минь түргэхэн яваад ирдээ. Алий миний муухай охин өвөөдөө ир гэхэд хөөрхөн бондойгоод овоо мяраа суун ид хөдөлгөөнд орж байсан Ургахнар охин хоёр гараа сарвалзуулан өвөөдөө зүтгэлээ. Хажидмаа ч сандран нэг наашаа гүйн, нэг цаашаа

гүйн алинаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой барин тавин хам хум хэдэн юм бэлдээд эмнэлэг өөд явахаар гартал үүдэнд Цэдэнтэй тааралдав. Хажидмаа эгч сайн уу, хаа хүрэх нь вэ? Ашгүй сайн хүн санаагаараа гэж, чи яг л хэрэгтэй үед гараад ирэх юм. Эгчийгээ сүрьеэгийн эмнэлэг хүргээд өгөөч хүү минь. Хатанзаяа маань тэнд хэвтчихлээ Өө харлаа гайгүй юу, суу суу тэгэлгүй яахав. Ингээд тэр хоёр хамт эмнэлэг оров. Хатанзаяа Цэдэнг хараад нүүр буруулан цааш харан хэвтэнэ. Хажидмаа эмчлэгч эмчтэй нь уулзвал заавал нэг сахиур хэд хоногтоо байх хэрэгтэй байна. Гам нарийн барьж, эмчилгээ сайн хийлгэвэл гайгүй эдгэчих магадлалтай гарсан хэмээв. Охин минь

ямар л арга чарга байна эдгээж л үзээрэй. Энэ минь нялх охинтой тэр нь гайгүй байгаа Тийм үү, хөхүүл байсан уу? Үгүй ер хөхүүлээгүй Аан тэгвэл зүгээрээ, тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ нэг шинжилгээ өгүүлчихвэл зүгээр шүү. Хажидмаа эмнэлгээс гаран Цэдэнд үнэн учраа хэлэн санаа алдвал Би амралтаа аваад сахьчихъя. Та санаа зоволтгүй ээ. Иш буянаа нэм хүү минь. За тэгвэл сахиур нь чамайг гээд бичүүлчихье. Ёстой их баярлалаа, буян чинь дэлгэрэг хүү минь…гэхдээ нүдэнд нь ойрд хураагүй нулимс цийлэлзэхэд бушуухан дотогш залгиад өөдөөс нь харж талархан инээмсэглэв. Хажидмаа маргааш нь ажлаасаа гарч Ургахнарыг харах болж, Цэдэн Хатанзаяаг сахихаар

тохирлоо. Чи энд юу хийж байгаа юм, би чамаар сахиулахгүй. Би ерөөсөө сахиур авахгүй Хатанзаяа минь тайван бай, чи сайн гам сахих хэрэгтэй шүү дээ Би үгүй л гэсэн бол үгүй, ямарч байсан сахих хүн нь чи биш, яваад өгөөч дээ, нүднээс минь далд ороод өг. Цэдэн юу ч хэлэлгүй түүнийг асарсаар. Хатанзаяа сүүлдээ аргаа барж цөхөрсөн шинжтэй Цэдэн минь чи яасан ч юм ойлгодоггүй юм бэ дээ. Би ийм эрхгүй хүн шүү дээ Зүгээрээ…намайг найзын ёсоор тусалж байна л гээд бодчих. За эмээ уух цаг боллоо амаа ангай даа хэмээгээд аманд нь эмийг нь уулгахдаа жаахан гилжийсхийн инээмсэглэхэд Хатанзаяагийн шанхыг даган нулимс урсаж байлаа. Тэрээр Цэдэнг харан бодолд дарагдана: ” Би яавч ингэж энэ хүний амьдралаар тоглож болохгүй. Хэдий сайн хүн ч гэлээ, өөрөө зүгээр гэж байгаа ч

гэлээ нэгэнт л ханилж суухгүйгээс хойш ингэж яаж болох билээ. Одоо туслуулчихаад дараа нь эдгээд гарсан хойноо одоо чи хэрэггүй, битгий уулзаад бай гэнэ гэж үү. Арай ч тийм хүний ёсноос давсан зүйл хийж би л лав чадахгүй. Намайг ингэж хайрласных нь төлөө би энэ сайн хүнийг шийтгэж байгаа мэт байж таарахгүй. Тэгэхээр одоо л зогсоох хэрэгтэй. Цэдэн минь уучлаарай, намайг чи хэзээ нэгэн цагт ойлгоно. Өөр арга алга даа”…хэмээн бодсоноо Цэдээн хэмээн сулхан дуудлаа. Цэдэн ч өөв гэсээр инээмсэглэн ирвэл: Чамд маш их баярлалаа. Одоо чи явдаа би зүгээр, өөрийгөө бод, амьдралаа бод. Би чиний сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй ээ Зүгээр ээ, би хэлсэн биз дээ найзын ёсоор гэж… Надад уурлах тэнхэл ч алга, хүсэл ч алга. Би чамаас дахин нэг ч туслалцаа авахыг хүсэхгүй байна. Ойлгож байна уу…ганц хүсэх

юм намайг тайван орхиод яваад өг. Чи тайвшир аа, ингэж болохгүй алив би… Чи яаж хэлбэл ойлгох хүн бэ? дахин чиний гараас нэг ч эм тэр бүү хэл ус ч уухгүй, зүгээр л яваад өг…хэмээгээд буруу хараад хэвтчихэв. Цэдэн хэсэг эргэлзэн байснаа гарч яваад эмч дагуулан ирж хамт ятгасан боловч Хатанзаяа өөрийнхөөрөө зүтгэсээр Цэдэнг явуулж сахиур авахгүй хэмээí хэллээ. Цэдэн өрөөнөөс гарахдаа түүнийг шийдвэрээ өөрчлөх болов уу хэмээн горьдлого тээн сүүлчийн удаа эргэн харсан боловч Хатанзаяа хүний урманд нүдээ нээлгүй байсаар түүнийг гаргалаа. Дотроо шаналж байвч чи минь чамайг жаргаах өөр сайн эмэгтэйтэй учрах ёстой, хэзээ ч суухгүй намайг харж хайран

сайхан залуу насаа үрж хэрэггүй, намайг хайрласныхаа төлөө ял үүрэх ёсгүй…хэмээн бодохоор арай тайвшрах аж. Уйгагүй эмчилгээ хийлгэсний дүнд хагас жилийн дараа эмнэлгээс гарав. Нэг их хүнд ажил хийж болохгүй гэсэн болохоор хүүхдээ харангаа гэр зуур өнжинө. Тэрээр Цолмонг бүр мөсөн мартахын тулд зогсоо зайгүй ном уншин, зураг зурж, охинтойгоо хамтдаа аль болох завгүй байхыг хичээх болов. Нэг жил хэрээтэй гам хэрэглэн ингэж гэртээ суугаад бие нь ч овоо болсон тул нэг орой хооллож сууснаа ээж, аав хоёртоо хандан Та хоёрыгоо зөндөө зовоож байсанд уучлаарай. Одоо бие минь ч овоо сайжирлаа. Би мэргэжилийнхээ дагуу ажил хиймээр байна. Тэгэхдээ хотод биш хөдөө гарч ажиллая, надад ч хэрэгтэй байх гэтэл

тэр хоёр ч зөвшөөрч маргааш нь очиж анкетаа бөглөөд хүлээх л үлдэв. Үүнээс долоо хоногийн дараа хариу ирж ажиллахыг зөвшөөрлөө. Ингээд Хатанзаяа хэсэг геологичдын багт орж ажиллахаар болон охиноо нэг сайн үнсээд явахаар завдав. Ургахнар охин мэдэж байгаа ч юм байхгүй бая..тай хэмээн дультраатан гараа савчин хоцров. Хажидмаа охиныхоо духан дээр нь үнэрлээд Биеэ бодож яваарай охин минь. Өвдөх янз орвол шууд хүрээд ирээрэй гэхэд Пунцагнамжил Эрүүл цэвэр агаар харин ч сайн эм болно хө. Тэгээд ч үеийн залуус бужигналдаж явахад, миний охин харин ч зөв шийдвэр гаргалаа. Охиндоо санаа зовох юм байхгүй шүү. Ээж бид хоёр нь чадлаараа

аваад явна Тиймээ ааваа би итгэж байна. Угаасаа л та хоёрын охин болчихсон байна лээ. Намайг хараад нэг их хөөрөхгүй мөртлөө таныг ороод ирэхээр сүйд шүү. Охиндоо санаа зоволтгүй, одоо би зүгээрээ. Тэр хүнийг мартсан. Ингээд явах газраа хүрэн очвол их сургуулийн ангийнх нь залуу сууж байх нь тэр. Хоёул танимгайрхан уулзаж хамт ажиллах болсноо мэдээд хэн хэн нь ихэд олзуурхав. Гонгор хэмээх энэ залуу аль нэгдүгээр курсэд байхаасаа эхлэн төгсөн төгстлөө Хатанзаяагийн хойноос гүйсэн нэгэн. Хатанзаяа нэг хэсэг дотносох гэж үзсэн боловч болж өгөөгүй аж. Харин заяа тавилангийн эрхээр үү ингээд нэг л өдөр хамт ажиллахаар болдог байжээ. Замын туршид

хоёул элдвийг хүүрнэн явна. Чи их өөр болжээ, бүр ч намбатай болчихсон юмуу Тийм байна уу, би хөөрхөн охинтой болсон Өө за баяр хүргэе, тэгээд хурим найр хийгээ юу, ангийнхандаа хэлэхгүй. Хатанзаяа юу гэхээ мэдэхгүй доошоо харан хэсэг дуугүй сууснаа нэгэнтээ санаа алдаад өөдөөс нь инээмсэглээд Охин минь эцэггүй…хэмээн шийдэмгий хэлэв. Гонгор дэмий юм асуусандаа бантан юу хэлэхээ мэдэхгүй байтал Хатанзаяа үргэлжлүүлэн: Чи өөрөө хүнтэй суусан уу, хэдэн хүүхэдтэй вэ? Би ч одоо хүртэл хүнтэй сууж завдаагүй л явна. Тэгээд ч над шиг жилийн 300 хоногт нь шахуу хөдөө гадаа явдаг хүн хэдийдээ эхнэр авч айл гэр болж амжихав Оройтож байгаа

юм биш үү? хэмээснээ хүний хэрэгт хэтэрхий орж байгаа мэт санагдахад ангийнхнаа асуун ярианы сэдвийг шууд өөрчиллөө. Гонгор Хатанзаяад үнэхээр тус болж байв. Ажил хийж байгаагүй тэрээр шинэдэн барьц алдаж байсан ч угийн толгой сайтай юм болохоор харин хэлсэн ярьсныг дор нь тусган хүлээн авч хурдан сурч байгаа нь бахархууштай аж. Хатанзаяаг явснаас гурван сарын дараа Пунцагнамжил, Хажидмаа хоёр бага хүү, зээ охин хоёртойгоо гэртээ амрангаа угаалга хийн инээлдэн сууж байтал хаалга онгойн том хүү нь гэнэт ороод ирэх нь тэр. Гэнэт ороод ирсэн хүүгээ бүгд гайхан харж Хажидмаа сандчин босч барьж авч үнсээд Иш миний хүү чинь хоёр жилийн дотор ямар том болоо вэ, ингээд хэл үггүй гэнэт ороод ирдэг

чинь, алив хувцсаа тайл, ядарсан уу хичээл ном нь хүнд юмуу, амралт болоод ингээд явуулчихдаг хэрэг үү…хэмээн ганцаараа үглэн хүүгийнхээ урд хойно гаран гүйнэ. Хүрэлбаатар нэг л дуу муутайхан ганц нэг үгээр хариулан байгаа нь цаанаа нэг л сэжигтэй санагдсан тул Пунцагнамжил сурлагын дэвтрээ гаргаад ир хэмээхэд тийм юм байхгүй хэмээн мэлзэх нь тэр. Сургуулиас чинь ямар нэгэн бичиг хийж өгсөн байж таараа, алив тэрийгээ гаргаад ир Үгүй чи чинь хаа холоос хүүгээ ирж байхад, хамхуулд хөөгдсөн өвс шиг яачих нь энэ вэ. Пунцагнамжил хажууд нь очин Чи өөрөө гаргаж өгөх үү аль би үзэх үү. Хүрэлбаатар хулган байж цүнхээ уудлан хуудас цаас гаргаж өгөөд толгойгоо маажин нэг алхам хойш ухарлаа. Пунцагнамжил тэрхүү

бичгийг уншаад хойд орон дээр өлгөөтэй хувцаснаасаа цэрэг тэлээгээ гарган түүнийг ороолгож гарав. Ингэнэ чинээ санаагүй байсан хүү зугтаж ч амжсангүй. Ургахнар охин айн уйлж, бага хүү нь Хажидмаагийн араар орж нуугдан Хажидмаа ч хэсэг самгардан байснаа Пунцагнамжилын гараас барин Өвгөн минь тайвшир юу болох чинь энэ вэ?, буруу зөрүү юм хийсэн бол хэлж ойлгуулахын оронд Энийг зодсон ч багадна. Яасан нэр нүүрээ боддоггүй хүн бэ чи?, өөрийнхөө эртэй сайндаа явчихлаа гэж сагаж байна уу айн, гэрээсээ хол хүний газар чамайг амьдрал сураад сайн хүн болоод ир гэж явуулсан болохоос архи ууж танхай сураад ир гэж явуулсан уу…хэмээн уурлан чичрэх аж. Пунцагнамжилыг урд нь ийм байхыг хэн ч

хараагүй билээ. Хажидмаа хэлэх үгээ олж ядан харин хүүгийнхээ өмнөөс: Арай ч дээ хүү минь…чи даанч яав даа, сайн эцгээ ингэж ч гомдоох гэж…гэсэн шинжтэй харахад Хүрэлбаатар зодуулаад уйлаагүй мөртөө ээжийнхээ энэ харцанд шилбүүрдүүлэх мэт болоход хацар нь хорсон өөрийн эрхгүй нулимс унагав. Пунцагнамжил зүрх нь чичрэн шөнө унтаж чадахгүй байн байн гадаа гарч агаар амьсгалан бачимдана. Энэ бүхэнд тэрээр өөрийгөө буруутгах аж. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хамгийн хэцүү бөгөөд алдах эрхгүй байдаг юм

байна. Би өөрөө та.мхи татахгүй, архи.йг онцгой тохиолдолд ам.сах төдий хэрэглэдэг. Энэ хүүхдүүдийн хүмүүжил яагаад ингэж буруутав. Би юун дээр алдаа гаргачихав. Дайсны өөдөөс дайралтад орохоор ү.хэл амьдралын зааг дээр байхдаа ч ингэж хариугаа олохгүй гарцгүй болтлоо болж байгаагүй юмсан. Энэ хүүхдийг цэрэгт явуулъя, эндээ байвал бүр за.марч мэднэ. Арай эрт гадагшаа явуулчихав уу хэмээн бодолд дарагдан хэвттэл Хажидмаа Нойр нь хүрэхгүй байна уу хө, хүү минь бага залуу болоод мэдэхгүйдээ бусадтайгаа нийлж дарвиад нөгөө хэд нь хамаг хэргээ үүрүүлчихсэн биш байгаа Тэрийг хэн ер нь

ар.хи уу гэсэн юм. Өмөөрөөд байх юм байхгүй ээ, сургуулиасаа хөөгдөнө гэнэ шүү, гутамшигтай юм, номыг нь сурдаггүй юм бол номхоныг нь сураад ирэг муу хоги.йг цэрэгт явуулъя ерөөсөө…хэмээн хэлээд тайвшрахыг оролдон нүдээ аниад тоо тоолж үзэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *