
Шинэ жилийн баяр ч дөхөн бэлэг сэлт цуглуулан явтал Хатанзаяа орой нь өвдөлт өгч эхлэв. Хорвоо дээр нэгэн үр мэндлэх гэж эхийгээ өвтгөн барин зүтгэнэ. Хатанзаяа өвдөж байхдаа шүдээ зуун: Хүү…
хүү…чи минь хүү л байгаасай хэмээн залбирах нь холгүй төрөхийн орон дээр гарлаа. Ингэж өвдөнө чинээ үнэндээ бодсонгүй. Яг л хамаг яс нь салж нийлж хавиралдаж байгаа аятай тийм гэхийн тэмдэггүй
өвдөв. ЭЭЖЭЭ хэмээн хамаг байдгаараа орилох дуутай нь зэрэгцэн эмч Дүлээрээ охин минь яг гарлаа гэхэд нь эцсийн хүчээ шавхан дүлтэл түүнтэй зэрэгцэн нялх үрийнх нь дуу хадах дуулдахад хэмжээгүй
жаргалд умбан өөрийн эрхгүй баярын нулимс унагалаа. Баяр хүргэе Эмч ээ ямар хүүхэд төрсөн бэ? Чи юу гэж бодож байна? Хүү юу?…ингэж асууж байхдаа хоолой нь чичирхийлэн дотор нь бачуурах аж.
Хөөрхөн хүүхэнтэй болсон баяр хүргэе охин минь. Нүд нь яг чинийхтэй адилхан хөөрхөн ногоон юм билээ. Би харж болох уу? Миний охин одоо жаахан амар, охин нь эмчилгээнд орчихлоо Юу!!!

зүгээр биз дээ…арай Санаа зоволтгүй, жаахан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Түүний дотор давчдан уйлмаар байсан ч тэвчлээ. ” Жирэмсэн байхдаа сэтгэл санааны дарамттай байсан юм болов уу охин нь их бие муутай юм, бараг өнөө маргаашгүй байж магад. Пунцагнамжил гуайн анхны зээ юм гэсэн яаж ийж байгаад тогтоочих юмсан” гэх яриаг санамсаргүй дуулаад хорвоо хөмөрчих шиг болов. Өөрөө ч гэсэн нэг л дүйнгэ. Хажидмаа яах учраа олохгүй сандарч хий л хэтрэхгүй энэ бүх үйл лайг нь би үүрээд барах минь яалаа хэмээн уйлан суутал Пунцагнамжил түүний гараас атгаад
Хажидмаа минь яг энэ үед чи минь л хамгаас тайван байж охин, зээ хоёртоо туслах хэрэгтэй шүү. Эмч нар ямарч байсан зээг минь аврах нь аврах байхаа. Харин охин минь л…гээд санаа алдтал Хажидмаа эрхийгээрээ нулимсаа арчин нэгэнтээ гүнзгий санаа алдаад Нээрээ л тэгэх байх даа. Охин минь ээжтэй, зээ минь эмээтэй юм шүү дээ. Эвий минь ямарч өөдөсхөн жаахан юм. Тэр жаахан амьтны хамарт нь юм шургуулаад тэр битүү юманд хэвтэж байхыг нь харахаар л өр эмтрээд байх юм. Хатанзаяа уг нь гайгүй л эрүүл саруул биетэй юмсан, охин нь юунаас болоод ийм бие султай болчихвоо…арай эцэг нь ямар нэг хууч өвчтэй байсан юм биш байгаа? Үгүй биз дээ хө Хатанзаяа цөхөртлөө Цолмонг хүлээв. Охин нь ямартаа ч нэг үеэ бодвол арай
дээрдсэн ч байнгын асаргаа сувилгаа хэрэг болно. Тэрээр их уцаартай болж, барьсан тавьсанаа ч мэдэхгүй юун хүүхдээ асарч тойлох өөрийгөө хүртэл аваад явчих чадваргүй шахуу өдөр бүр л цонхоор ширтэн нулимс цийлэгнэсэн нүдээр харуулдан сууна. Хажидмаа өөрөө хүүхэд гаргасан аятай зээ охиноо асарч тойлон, хажуугаар нь ажлаа хийн, Хатанзаяаг ч бас сувилах аж. Нэг өдөр Пунцагнамжил Миний охин жаахан сэтгэлийн хаттай бай. Чи одоо эх хүн шүү дээ, охиндоо нэр өг, хөхүүлж байхдаа охинтойгоо ярьж бай. Чамайг хамаагүй хямарч болохгүй гэсэн шүү. Та нэр өгчих, хэн ч гэсэн яахав Яаж болдог юм энэ чинь, бүхэл бүтэн хүн ирчихээд байхад. Яачихсан дүүрчихсэн толгой гэхээрээ ийм байдаг байнаа. Би арай ч чам шиг ийм байгаагүй
юм шүү. Амьдрал мэдэхгүй, зовж үзээгүйдээ ингэж байгаа юм. Бид нарыг энэнээс илүү яаа гэв чи. Энэ жаахан амьтны буруу юу байгаа юм. Ядаж хүний эх байна даа охинлуугаа хараад инээмсэглэчих сэтгэл алга уу…хэмээн Хажидмаа гэнэт дүрсхийн охиноо тэврэн өрөөнөөс гарлаа. Хажидмааг ингэж уурлаж байхыг хэн ч хэзээ ч хараагүй болохоор бүгд гайхан бас эмээж гэрт ялаа ниссэн ч дуулдам нам жим болов. Хоёр хүү нь айхдаа дүүгийнхээ даавууг булаалдан угаана. Пунцагнамжил тэр оройноо багахан ширээ засч бүгд тойрон суугаад шинэ төрсөн зээдээ нар мандаж байхад төрсөн болохоор Ургахнар
хэмээн нэр хайрлан зүүн чихэнд нь шивнэв. Хажидмааг загнаснаас хойш байдал овоо дээрдэж Хатанзаяа хуучин шигээ байх нь гайгүй болсон ч дотроо шаналан итгэл хүлээлт нь тасрахгүй зовоох аж. Ургахнарыг төрөөд хоёр сар болсны дараа цагаан сараар Дамдин гэр бүлийнхээ хүнтэй хамт золгуут хийнгээ шинэ охиныг эргэн ирлээ. За манай муухай зээ чинь хэнтэйгээ адилхан юм бэ. Үгүй тэр яг ээж шүү, их хөөрхөн охин болно доо. Алив нагац ахыгаа таньж байна уу… Чи битгий хүүхэд айлгачихаарай За ахаасаа айна гэж юу байсан юм. Цолмон хүү ирж золгоод танайханыг асуугаад явсан. Тэр нэрийг дуулаад бүгд сэртэсхийн Хажидмаа дүүгээ хажуунаас нь нудран чимээгүй болохыг хэлэн дохив. Учрыг олж ядсан Дамдин ч тэгсгээд
цагаан сарын бөх, сонин хачин ярин яриагаа өөрчлөв. Хатанзаяа Цолмонгийн нэрийг дуулаад ямартаа ч хотод байгааг мэдсэнээсээ хойш сав л хийвэл Дамдингийнх уруу гүйх болж, бүр охиноо ч тоохгүй тэднийд хонон өнжин Цолмонг харуулдан хүлээх болов. Ургахнар охин угжинд орж хямарснаас болсон уу дахин бие нь муудахад Хажидмаа бяцхан охиноо авч эмнэлэгт хэвтлээ. Хатанзаяа эргэж ирээд би авч хэвтье гэхэд Хажидмаа дургүйцэж байсан ч Пунцагнамжил тэр нь дээр хоёулханыг нь орхиод үзвэл арай гайгүй болж магад хэмээсэн тул гайгүй сайн захиад хоргодон хоргодон харихаар гарлаа. Пунцагаа минь би энэ охиныг яах учраа олохоо
байлаа. Яасан нь дээр вэ?. Үнэхээр цөхөрч байна. Тэр Цолмонг олж уулздаг юм билүү. Пунцагнамжил замын туршид юу ч хэлэлгүй бодолд дарагдан явсаар. Гэртээ хариад ч дуугарахгүй байснаа орой орондоо орсон хойно сая нэг ам нээн өнөөх л тайван хүнгэнэсэн дуугаар Хажидмаа минь хоёулаа энэ байшингаа зараад Дамдингийн хашаанд очиж бууя даа Юу гэсэн үг вэ. Энэ чинь чиний гал голомт, тэгээд ч бид хоёрын ажил төрөл, хүүхдүүдийн сургууль гээд… Тэр яахав ээ болох биз, охиноо ингэж шаналж байхыг харж тэсэхгүй нь. Тэгээд ч энэ жаахан маань ээжтэйгээ хамт байг. Ингэж байгаад сэтгэцийн өвчин, савны хөөрөлтэй болдог гэнэ. Би ганц нэг эмчээс
асууж үзлээ. Би одоо юу хэлэхэв дээ. Та л өөрөө мэдээд шийддээ. Ингээд тэд Хатанзаяа, Ургахнар хоёрыг эмнэлгээс гарсаны дараа Налайх дахь хашаа байшингаа заран Яармагт Дамдинг бараадан буув. Энэ бүхэнд нь Цэдэн унаагаа гарган нүүлгэлцэж өгчээ. Хатанзаяа Цэдэнгийн туслалцааг авахаас татгалзсан ч тэрээр огт сонсоогүй царайлан өнгөрөөсөн аж. Дамдингийнд нүүж очсоны дараа ч Цолмон үзэгдсэнгүй. Нэг өдөр Хатанзаяа аргаа бараад охинтой болсноо хэлэн захиа бичээд Дамдингийн том охиныг гуйн байж явуулаад хариугаа хүлээж байхдаа байж суух газраа олж ядан, итгэлийн гал нь бөхөлгүй сүүмэлзэн ассаар байгааг мэдрэх тусам тэчъяадах аж. Өлгөөтэй цаг чаг чаг дуугаран явж өгөхгүй зовооно. Хашааны хаалга дуугарах юмуу,
нохой бо.орлох төдийд гүйж гарч харсаар. Хаврын адаг сар хэдий нь гарсан хэдий ч гадаа салхи хуйсагнан, тэнгэр хангай яг л түүний сэтгэл шиг бараантан бүүдийж цаанаа л нэг ёозгүй өдөр байв. Хүсэн хүлээсэн цаг ч болж дүү нь хуйлаатай захиаг өгөв. Юм хэлүүлсэн үү? Үгүй, энийг л өгчихээрэй гэсэн Юу ч асуугаагүй юу?…охин толгой сэгсэрчихээд гэрээс гарав. Алгын чинээхэн тэр хуудсыг дэлгэж байхдаа юу бичигдсэн бол гэхээс гар нь чичирч, зүрх нь хөндүүрлэнэ. ” Би чамдаа хайртай хэвээрээ шүү Хатанзаяа. Тэгэхдээ охинтой болсон бол би аавыгаа амьдад чамтай гэрлэж чадахгүй нь. Хэрвээ чи хүлээж
чадвал ааваас хойш би та хоёрыгоо авъя даа….” цаашаа уншиж чадсангүй хоёр нүдийг нь нулимс бүрхэн хуудас цаасаа барьсан чигтээ газар суун тусан уналаа. Хажууд нь охин нь уйлсаар…түүний хувьд бүх юм ингээд дуусав. Тэр юу ч бодох, юуг ч анхаарах сөхөөгүй болжээ. Түүнд Цолмонгийн хуурамч ялдам инээд, цэвэрхэн өөгүй царай үзэгдэн, уянгалж уярааж байсан үгс нь чихэнд нь сонсогдохуйд тэрээр уйлсаар…орон дээр охин нь уйлсаар… Хажидмаа гаднаас ороод иртэл Хатанзаяа гөлийн бүлцийсэн улаан нүдтэй хүн нэгийг ширтэн нулимс унаган чимээгүй мэгшин суух бөгөөд, орон дээр байсан зээ нь мөн уйлж байснаа нэг л сонин дуугараад ирэв. Тэрээр ухасхийн очвол Ургахнар охины царай нь хөхрөөд таталт өгөөд эхэллээ. Тэрээр
бушуухан өлгийг нь задлан Хүүе чи түргэн дуудаадхаач, охин чинь болохоо байлаа. Ээ халаг …эвий халаг, чамд өөрийн ухаан мэдрэл байна уу… хэмээн орилоход, Пунцагнамжил бие засчихаад хойноос нь орж ирсэнээ сандран тийм насны хүнээс гарамгүй хурданаар ухасхийн гарлаа. Энэ хүүхдэд асаргаа юу юунаас илүү хэрэгтэй байна. Ингэж олон дахиулж болохгүй дээ. Хатанзаяа тариа хийлгэн уйлж уйлж сая нэг тайвшран унтаж буй охиноо анх удаа харж байгаа мэт удаан гэгч нь ширтлээ. Нүд нь л өөрийг нь дуурайсан болохоос бусад бүх зүйл нь яг Цолмон. ” Сонин юмаа хүүхэд гэж. Миний охин ээжээсээ болоод л ингэж зовж байна даа…уучлаарай, аавыг нь хэзээ нэгэн цагт
ирнэ гэж ээж нь итгэдэг юм шүү”…хэмээн бодох шивнэх хоёрын хооронд хэлснээ ээж нь…ээж нь хэмээн амандаа дахин дахин давтав. Яагаад энэ үг ийм хөндий сонсогдоно вэ, тэгэхдээ хэлээд баймаар ч юм шиг…ээж нь..ээжийн охион, ээжийн шар охион… нүдийг нь нулимс даган урсахад бяцхан охины өлгий дээр дусалж байв. Тэрээр үнэгчлэн мурилзан унтах охиноо нүд салгалгүй ширтэж байхдаа төрснөөсөө хойш анх удаа зүрх нь хайлан уярав. ” Чи яаж ийм муухай амьтнаас татгалзаж чадаж байнаа, ирээд ганцхан удаа харчихвал чиний минь бодол өөрчлөгдөнө дөө. Чиний минь хамар, уруул, үгүй тэр хөмсөг нь
хүртэл адилхан байхдаа яахав . Цолмон минь ирээд охиноо нэг л удаа үнэрлээч дээ”. Хатанзаяа ингэж бодоод өөрөө өлгийн завсар нь хамраа шургуулан үнэрийг нь удаан гэгч нь үнэрлэхэд нялхын үнэр, эмний хурц үнэртэй холилдон хамар нь цоргихуйд өөрийн эрхгүй цээж нь огшин нэг л тийм эгэл хирнээ эгэлгүй мэдрэмж төрөх нь тэр. Дамдин том охинтойгоо эргэн ирэхэд Хатанзаяа нуун байж нэг хуудас захиа бичин Цолмон ахдаа аваачаад өгөөч хэмээн хүслээ. Охин дурамжхан байсан хэдий ч эгч хүний үг бол хууль хойно дуугүй аван халаасандаа хийв. Тэрээр эмнэлгээс гараад аавдаа худал хэлэн Цолмонгийнх уруу яаран алхав. Гарт нь эгчийнх нь бичиж өгсөн захиа хөлсөнд нь дэвтэн хүнд оргих шиг. Яагаад ч юм тэр захиаг уншмаар санагдахад болохгүй
гэдгийг нь мэдсээр байж тэсгэл алдан задлан уншчихав. ” Сайн байна уу хайрт Цолмон минь. Охин бид хоёр чамайгаа итгэл тасрахгүй хүлээж суугаа шүү. Миний охиныг Ургахнар гэдэг. Яг нар мандаж байхад төрсөн болохоор тийм нэр өгсөн. Охины минь нүд нь л би болохоос бусад бүх юм нь яг чи. Би урд нь тогтож хараагүй юмуу, анзаараагүй юмуу өнөөдөр тариа хийлгээд уйлж байхад нь хараад чамайг л харах шиг болоход өөрийн эрхгүй уярал хайрын нулимс урслаа. Чи минь ирээд охиноо нэг харчихвал, аавдаа очоод үнсүүлбэл танайхны бодол өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Тариа гэснээс охин жаахан бие муутай төрсөн, байсхийгээд л өвдчихөөд байх юм.
Чамайгаа тэсэн ядан хүлээх Хатанзаяа, Ургахнар хоёр нь” …хэдий арван жилийн хүүхэд ч гэсэн тэр захиаг уншаад эгчийгээ өрөвдөн заавал Цолмон ахыг дагуулан эмнэлэг ороод энэ хоёртойгоо уулзуулна гэсэн гэнэн бодолд хөтлөгдөн бодолдоо өөрөө хөөрөн гэрт нь ирвэл Цолмон халамцуухан хаалга тайлснаа: Юу хийж яваа юм, танайхан сайн уу? Манайхан сайн… Хатанзаяа эгч энийг Юу юм…хэмээгээд тоомжиргүй авч гүйлгэн харснаа Намайг байхгүй байна, гадагшаа явсан гэж байна гээд хэлчих. Би угаасаа удахгүй гадаад явах гэж байгаа хэмээтэл цаанаас нь Хэн бэ хө…гэсээр урьд хожид үзээгүй
ганган унтлагын нимгэн хувцастай хүүхэн суниасаар гарч ирээд мөрийг нь түшин эрхлэнгүй зогсон хэрэгт дурлав. Охин түүнийг хараад ичсэндээ нүүрээ буруулан за гээд буцан шатаар бууж байхдаа эгчийгээ өрөвдөн хэнд ч юм гомдлон уйлан гүйсээр. Яасан миний дүү ахтайгаа уулзаж чадсан уу? захианы хариу өгсөн үү? гэж байхдаа нүд нь охиныг давуулан гүйлгэн хэн нэгнийг сэмхэн харуулдах аж. Охин хэр чадлаараа биеэ барин Цолмон ах…га..гадаад явсан гэнээ хэмээн худлаа хэлсэндээ бантан ээрч мууран хэлэхэд Хатанзаяагийн сүүлчийн найдвар мөхсөн бололтой Аан тийм үү, за эртхэн харь даа
миний дүү..баярлалаа гээд цааш эргэн алхахдаа унахгүйг хичээн хана түшин явав. Ургахнар охин ч эмчилгээ хийлгэн бие нь овоо болон эмнэлгээс гарлаа. Зун агаар салхинд сайн гаргаж, цагаан идээн дээр байлгасан нь дээр шүү, одоо алзахгүй ээ гэхийг сонсоод Пунцагнамжил, Хажидмаа хоёрын санаа бага ч атугай онгойх нь тэр. Нэг орой унтахаар хэвтэж байхдаа Пунцагнамжил: Хажидмаа хө, надад чамд хэлэх нэг юм байна Аан за…хэмээн бодолд дарагдан хэвтэж байсан Хажидмаа нөхөрлүүгээ харахад Миний нас ч нэлээн дээр гарлаа. Хүүхдүүд минь багадаа ер толгой өвтгөсөнгүй, харин муу охин минь хүнээ таниагүйгээс жаахан хямарч байх шиг байна.
Тэгэхдээ цаг хугацаа өнгөрөх хэрээр тавирах байхаа. Ер нь л бодоод байсан чинь чи бид хоёр хүүхдүүдээ хэтэрхий нялхамсуулдаг бололтой. Ганц охин, зайтай гарсан анхны хүү, олон эндсэний дараах тогтсон бага хүү гээд. Би том хүүг Орос улсруу сургуульд явуулдаг юмуу. Одоо наймдугаар ангиа ч төгслөө. Шалгалт шүүлгийг нь өгөөд тэнцвэл болохгүй юм байхгүй бололтой. Жаахан биеийг нь даалгаж амьдрал үзүүлэх хэрэгтэй юм байна. Чи ч тэр би ч тэр тодорхой хэмжээний зовлон гэдгийг туулаад мэдэрсэн болохоор өнөөдөр
хүүхдүүддээ тэр бүхнийг амсуулахгүй гэж өндөг шиг эвийлэн явсаар эхнээс нь харж байгаа биз дээ. Бид хоёрын хамгийн том алдаа энэ бололтой, одоо оройтоогүй дээрээ том хүүг нэг амьдралын дөртэй, бие даасан болгоод авчихвал алс хэтдээ чамд минь болон, эгч дүү хоёртой тустай юмуу Та нэгэнт ингэж шийдсэн бол би юугаа хэлэх вý. Би ч бас тэгж бодоод л байна. Үг ñîíñîæ сураагүйдээ охин өнөөдөр ингэж сэтгэлийн гүн хямралд орчихов уу гэж. Хар багаасаа л магтаал дунд, энхрийлэл, эвийлэл дунд байсаар амьдралын хар бараанаас хэтэрхий

хол хөндий өсчээ. Энэ яриа болсны дараахан том хүү Хүрэлбаатарыгаа ОХУ-д сургуульд явуулах болов. Хүү ч баяртай нь аргагүй ээж аавдаа үнсүүлэн их гүрнийг зорин эрдмийн аянд мордох нь тэр.