Home Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “7-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “7-р хэсэг”

2 second read
0
0
1,638

Хатанзаяа гэртээ тогтож сууж чадахгүй байж суух газраа олж ядна. Яваад очмоор байсан ч хаана гэж очих билээ. Тэгээд ч ганцхан орой хамт байчихаад намайг юу ч гэж бодох юм. Тэрээр битүүхэн горьдлого

тээн цонхоор харвал Цэдэн суудаг сандал дээрээ сууж байх нь тэр. ” Ээ Цэдэн минь дээ чамайг би яалтай билээ…” Цэдэн түүнийг харсан бололтой гараа даллахад Хатанзаяа бас шууд муухай аашилж

чадалгүй дээгүүрээ нимгэн цамц нөмрөн гадагш гарав. Тэгээд ч гэртээ ирэх үгүй нь мэдэгдэхгүй хүнийг харуулдан гиюүрч сууснаас хэн нэгэнтэй хөөрөлдмөөр байсан тул энэ нь бөөн шалтаг болох нь тэр.

Тэд зэрэгцэн суугаад олигтой ярих ч юм олдохгүй ойр зуурхан хэдхэн үг сольчихоод Хатанзаяа энэ нь бүр хэцүү байсан тул баяртай хэмээгээд орохоор бостол танил цэмцгэр алхаа нүдний нь өмнө торов.

Цолмон айл эрж буй бололтой байшингийн гадаах тоог хайх аж. Саяхан л урвайн байсан Хатанзаяагийн царай нь гэрэлтэн сэтгэл нь тогтож үл ядан гэгэлзэн гүйгээд очмоор болоход биеэ барин өөдөөс нь

дөхөн алхлаа. Хүүе, ашгүй газрын гаваар орчихсон хүүхнээ ингэж барьж авдаг байжээ хэмээгээд эрээ цээргүй ч аятайхан гэмээр тэврээд авах нь тэр. Хатанзаяа хүн харчих вий хэмээн сандрахдаа бушуухан гараас нь мултраад Сонин хүн бэ, та энд юу хийж яваа юм? / Дотроо бол: чамайг хайж ирлээ гэж хэлээсэй хэмээн хүсэх аж / Нэг хүнийг их удаан хайлаа. Магадгүй хориод жил хайсан юм болов уу?, арайхийж олоод авлаа гэтэл дахиад гараасаа чангахан хөтөлж чадалгүй алдчихсан Тэгээд яасан олдох нь уу? Олчихсон шүү, эр хүний арван гурван мэхээ хэрэглэж байгаад олоод авсан. Одоо бүр сайн лавхан атганаа гээд түүний гараас чанга гэгч нь хөтлөн өөдөөс нь харан

ялдам гэгч нь инээмсэглэв. Хатанзаяа дэндүү жаргалтай байлаа. Өөрийнх нь ч бас хайж, энэ олон жил хүлээж байсан ихэмсэг эрдэнэ нь энэ хүн ч юм билүү. Тэрээр аз жаргалдаа умбан Цэдэнг мартчихсан байснаа гэнэт санан сууж байсан сандал уруу нь эргэн харвал тэнд хүн харагдсангүйд санаа амран бас ч жаахан зовсхийсэн ч тэгэсгээд Цолмонгийн ярианд автан хоёул хөтлөлцөн харсан зүгрүүгээ алхлаа. Хайр гэдэг үнэхээр ийм агуу байдаг гэж үү. Ийм сайхан байдаг болоод л хүн бүхэн хүсч тэмүүлдэг байх. Энэ их аз жаргал хэдий хүртэл үргэлжлэх бол. Яагаад үргэлж энэ чигээрээ насан туршдаа байж болохгүй гэж. Өнөөдрийг хүртэл би хайраар дутаагүй өссөн ч одоо энэ хүнийг хайрлах хайр минь ээж, аавыгаа хайрласан хайраас хүчтэй

мэт санагдах чинь. Өдөржин түүнийгээ л бодож, шөнө унтахдаа зүүдэлж, хамтдаа байхдаа цаг хугацааг огоорон сэтгэл минь дүүрээд. Зүгээр л хараад хажууд нь хөтлүүлээд алхаж байхдаа жаргал гэдэг энэ шүү хэмээн хашгирмаар. Чамтайгаа л хамт байвал чинийхээ хүссэн газарт чинь өдий болтол өсгөсөн ижий аав хоёроо орхиод явж чадах нь ээ би. << Миний сэтгэл ямар хөнгөн байнаа яг л ятгын уянгат аялгуу шиг хичнээн хөхүүн байнам. Урд нь миний хийж сонирхож байсан бүхэн одоо чиний минь хажууд юу ч биш болжээ. Чи минь л дэргэд байвал өөр надад юу ч хэрэггүй, чамтай нэг гэртээ ороод бие биенээ өдөр бүр шинээр хайрлаж, хүүхдүүдтэйгээ бужигнан тоглoж, нэгэн хэмээр хамтдаа зүрхээ цохилуулж суух тэр өдөр хэзээ бол. Би үнэхээр

жаргалтай байна. Хайрын баланд мансуурч нүд минь очтон гэрэлтэж энэ дэлхий ертөнцөөс зөвхөн сайн сайхныг нь түүгээд хараад байх шиг. Нэгэн бол үнэхээр ийм гайхалтай юмуу миний эх дэлхий минь. Чинийхээ хайранд мансуурч, чамдаа эрхэлж суух жаргал шүү. Би чамдаа ямар их хайртай юм бэ. Хайр сэтгэлд хугацаа хамаардаггүй гэж хэн нь хэллээ дээ. Би яг л үүлэн дээгүүр хөвөгч үлгэрийн дагина шиг жаргалтай байна. Өчигдөр чамдаа анх удаа асар их хайраар өлгийдүүлэн охин насаа өгсөн. Ингээд би бүх бие сэтгэлээрээ ганцхан чинийх боллоо. Энэ өдрийг би хэзээ ч мартахгүй гэсэндээ ойрдоо хөтлөөгүй өдрийн тэмдэглэлдээ бичиж сууна. Анхны минь хайр, Анхны минь эр хүн…Амьдралын минь насан туршийн хань чамайгаа

би дээдэлж хайраар дутаалгүй сайн гэргий тань болноо. Өглөө бүхэн чинийхээ царайг харан сэрж, чамаараа бахархан, орой бүр чамдаа л зориулж хоолоо хийж баймаар байна. За унтъя даа…цаг ч их орой болж, хамгийн гол нь зүүдэндээ чамтайгаа дахин уулзая >> Хажидмаа охиноо ажиглан суухдаа өөрийнхөө залуу насанд буцаад очсон мэт. Яг л ийм байсан даа. Хөөрхий Вася гэж хүн одоо хаана юу хийж явдаг юм болдоо. Сүүлд үйлдвэрийн дарга Германруу томилолтоор явсан гэнэ гэж хэлсэн. Пунцагнамжилтайгаа учирчихсан байсан болоод тэрүү, дэндүү удаан хүлээсэндээ гомдол минь цөхрөл болж тоохоо больсон уу тэгсгээд л өнгөрсөнсөн. Одоо охинтой тэр охин нь ийм том болоод яг л бидний залуугийнх шиг хайрын далайд хөл алдчихсан дэрвэж явааг төсөөлөх нь бүү хэл намайг гэж хүн байдгийг ч мартчихсан тууж яваа

юм билүү. Энэ чинь юу болоод гэнэт өнгөрсөн баларсан юм бодоод унав. Муу хань минь мэдвэл гомдох вий дээ. Ёстой бурхны авралаар ядарсан надад ийм сайн хань заяаж байхад би гомдоож хэрхэвч болохгүй. Заяа минь гомдох биз. Өвгөөн цайгаа уу, сайхан хийцтэй цай чаначихлаа. Би жаал угаалга хийгээдэхье За өндийе дөө. Сайхан амарлаа. Хэрэггүй дээ хө, орхи цаашаа. Өнөөдөр чинь амралтын өдөр гадаа ч сайхан байна. Хэдэн хүүхдээ аваад ойрмогхон Туулын эрэг дээр очиж жаал сууя. Замаараа Дамдингийнхаар дайраад гаръя. Энэ хэдэн хүүхдэд агаар гэдэг ямарч сайн эмнээс илүү. Бид хоёрт ч гэсэн. Тэгээд ч ах дүү улс ойрхон байж биенээ түшиж байсан нь дээр. Алив унтамхай цэргүүд босоод өглөөний ундандаа, өнөөдөр голын эрэг орно…

хурдлаарай нэг хоёр гурав. хэмээн хоёр хүүдээ команд өгөхөд халуунд нозоорон нойрмоглон байсан хоёр хүү голын эрэг орно гэхийг сонсоод үсрэн бослоо. Аав нь аль багын л ингэж тоглоно. Босохгүй бол цэргийн батлахтай байна уу үгүй юу шалганаа гээд гараа хөнжилд нь шургуулдагсан. Одоо хөвгүүд нь томорсон болохоор Жа.гийн үгэнд орохгүй бол дэглэнээ гээд нойтон алчуур барьчихсан өвөрт нь хийхэд бэлдээд зогсож байдаг билээ. Энэ үед Хатанзаяа уснаас гарч ирэн Хөөх аав сая юу гэсэн бэ. Нээрээ нэг сайхан салхинд гарч толгойгоо сэргээдэг юм билүү. Охин нь сургуулиудаа төгсчихлөө. Хэсэг хөдөө ажиллаж байгаад үргэлжлүүлж сурдаг юмуу? Сайхан амарсан уу миний охин хэмээн хэлээд духан дээр нь үнэрлэсэнээ. Одоо миний охин жаахан хүүхэд биш өөрөө сонголтоо хий дээ. Энэ чинь чиний

амьдрал болохоор эргээд хэн нэгнээс бурууг эрэн, ямар нэг шалтаг хайхгүйн тулд өөрийнхөө зүрх сэтгэлийг дага. Чи минь бүсгүй хүн нэг л өдөр хорвоогийн жамаар айлын эхнэр, эх хүн болно. Хэтэрхий хаширлаж ажил гэж өөрийгөө боловсруулахаар тэмүүлж байж оройтов. Бас яаран хэт сэтгэлийн хөөрөлдөө автан алдаж онох вий. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэж үг байдаг даа. Охиноо насанд хүрсэн болохоор аав нь өнөөдөр энэ үгийг онцлон хэлж байгаа юм шүү. Хатанзаяа аав нь мэдчихээд ингээд яриад байгаа юм шиг санагдахад яагаад ч юм ичингүйрэн улайж доошоо харав. Хажидмаа Пунцагнамжилийн яриаг сонсож байснаа таслаад юүхэв гэж бодоод том өрөөнд орсонгүй. Аргагүй л ухаантай түшигтэй эр хүн дээ чи минь. Уг нь эх хүн би л ингэж охиндоо хэлмээр байгаа юм. Даанч

таван үгээ олигтой ойлгуулаад хэлчихэж чадахгүй, өнөө маргаашаа харж явдаг над шиг хүн юу гэхээ мэдэхгүй мунгинаж явтал хань минь аль хэдийн мэдрээд эвтэйхэн эвийг нь тааруулаад хэлчихэж байна шүү. Манай энэ ч бас даруухан хэрнээ дураараа эрх дамшиг даа. Муу охины минь буян заяа тэгш байх болтугай бурхан минь. Голын эрэг дээр дүүрэн хүмүүс байв. Тэд хоёр гэрээрээ явсаар боломжийн газар олж модны сүүдэр бараадасхийн суув. Хүүхнүүд нь идэш ууш бэлдэж хүүхдүүд тэрүүгээр хөгжилдөн шуугина. Хатанзаяа нэгэн модны доор суун зураг зурах аж. Хүүхдүүдээ хоолоо идэцгээ. Наашаа түр цуглараарай хэмээн Дамдингийн эхнэр хоолой мэдэн орилоход гүйлдэн ирж дэвсгэрээ тойрон сууцгаах аж. Пунцагнамжил За цэргүүд минь орчиноо бохирдуулахгүй шүү. Хүн, байгаль хоёр хүйн холбоотой

гэдэг юм. Нутаг ус, байгаль дэлхийгээ шүтэн, хайрлан хамгаалж явбал алсдаа өөрсөд чинь л тустай. Юм гэдэг учиртай шүү, голруу битгий хог хийгээрэй. Чи өнөөдөр хүний нүднээс далд хийж байгаа мэт боловч хожмын өдөр өөрөө тэрэндээ бүдрэх вий. Та нар хардаа ямар сайхан байнаа. Бидний эцэг өвгөд энэ сайхан байгаль дэлхийгээ бидэнд гэж хайрлаж хамгаалж ирсэн, бид нар ч та нарын төлөө энх тунх амар тайван амьдрал, энэ л газар шорооныхоо төлөө тулалдаж ирсэн. Манай Дамдин, Хажидмаа хоёрын маань том ах өнөөдөр та нарыг ингэж дураараа тааваараа аж төрүүлэх гэж амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан. Тийм болохоор та хэд минь өөрсдийнхөө үр ачдаа бас л ийм сайхан амар тайван, хаа ч очоод хэвтсэн дураараа тарвалзаж хөрвөөн хэвтэх эх байгаль дэлхийгээ тэр чигт нь хайрлан хамгаалж

өгөөрэй. Тэдэндээ бас хэлж сургаж, тэд цаашаа үргэлжлүүлж…ингээд л дор бүрнээ ухамсарлаад хичээгээд явах хэрэгтэй юм шүү. Хүн өнгөрснөө мартаж болохгүй. Үргэлж урагшаа тэмүүлж, тэмүүлэх хèрээрээ хааяа нэг зогсон эргэн харж, алдаа оноог нь шүүн тунгааж алдааг нь давтахгүйг хичээж, оноон дээрээс нь суралцан цаашаа хөдөлж байгаарай. Бид чинь ийм л сайхан орны эзэд шүү хэмээн омгорхон, үргэлж толгой өндөр, нуруу цэх байж эх орноороо бахархаж яваарай хүүхдүүд минь. Ойлгосон уу гэхэд бүгд толгой дохин зарим нэг нь нусаа татан Пунцагнамжилийн хэлж буйг бяцхан ухаандаа тунгаах гэж ядаж буй бололтой хараа бèлчээн зогсох аж. За хүхдүүдээ нэг сайхан шавиагаа ханатал тоглоцгоо…хэмээн Хажидмаа хэлээд

манай хүн ч нэг яриад эхэлбэл зогсохоо мэдэхгүй шүү гэтэл Дамдин Харин ч Пунцагнамжил ах минь л энэ хэдэн хүүхä¿¿дэд амьдралын нарийн ширийнийг зааж сургах юм. Мань мэт бол юун ийм юм бодож санах. Ахтай хөөрөлдөх сайхан байдаг шүү. За нэг сайхан талцаад хөзөр тоглочих уу? Хатанзаяа голын эрэг даган ганцаараа бодолд дарагдан алхана. Өглөө аавынх нь хэлсэн үг түүний санаанаас гарахгүй байв. Одоо түүний өмнө амьдрал хаалгаа дэлгээд хүлээж байдаг. Энэ хаалгаар хэрхэн орохоос энэ насны хувь заяа шийдэгдэнэ. Өнөөдрийг хүртэл аавынхаа гараас хөтөлж хөлд орж байсан бол одоо нэгэнт ганцаараа алхах хэрэгтэй болжээ. Харин аавынхаа дараа

хөтлөх гараа л зөв олох хэрэгтэй юм байна. Би тийм гараа олчихсон байхаа. Цолмон өдийд юу хийж байгаа бол. Хоёулаа сайхан амьдарнаа хэмээн мөрөөдөлд умбав. Хатанзаяа яагаад ч юм энэ хаалгаар орохыг хүсэхгүй байгаа ч юм шиг…харин аль хэдийн ороод алхаад эхэлснээ тэрээр мэдсэнгүй. * * * Цолмон нэг л түүнээс дөлөөд байх шиг болоход Хатанзаяа гайхаж ядан хэд хэд уулзахыг хүссэн ч нилээн удаан дотносон үерхчихээд түүний хаана амьдардаг, тэр ч бүү хэл ажлыг нь ч мэддэггүйгээ сая мэдэв. Аргаа бараад Дамдин ахындаа хэд хэд очсон боловч тааралдсангүй. Гэртээ урамгүйхэн буцан иртэл гадаа нь Цэдэн хүлээж суух нь тэр. Хатанзаяагийн хөөрхөн цагаан царайд нь хөнгөн гуниг хуржээ. Цэдэн инээмсэглэн толгойгоо илээд: Сайн уу? уулзсангүй удаж шүү Сайн сайн Бие чинь өвдөөгүй биз. Царай чинь

нэг л базаахгүй харагдах чинь. Ямар нэг юм хэрэг болбол хэлээрэй. Би яаж ийж байгаад олоод өгнө Зүгээрээ баярлалаа. Би жаахан ядраад байна. Дараа уулзая даа. ( Ээ Цэдэн минь чи намайг ямархан хэцүү байгааг минь ойлгодог ч болоосой ) За тэгвэл эртхэн орж амар даа. Би маргааш хүрээд ирье Цэдээн би чамаас нэг л юм гуйя. Намайг зүгээр л орхичих. Би хайртай залуутай. Удахгүй бид гэрлэнэ. Би жирэмсэн. Тэрээр хөлсөө арчиж буй харагдана. Баяртай хэмээн хэлээд эргэж харалгүй орж байхдаа ард нь Цэдэн ямархуу байдалтай байгаа нь мэдэгдэх шиг болоход өөрийн эрхгүй сайн хүнийг гомдоосондоо тэрүү, Цолмон алга болсонд тэрүү нулимс нь гарах гээд ирэхэд бушуухан гүйн орлоо. Тэрээр хоол ч идэхгүй, орноосоо ч босохгүй бодолд

дарагдан уйтгарлан хэвтэнэ. Хажидмаа, Пунцагнамжил хоёр яаж ч асуугаад үг унагаж чадсангүй. Пунцагнамжил Зөнгөөр нь хэсэг орхичих доо хө. Ингэж байгаад гайгүй болох биз. Үгүй тэр золигийн хүү хаашаа алга болчихвоо. Би нэг уулздаг юм билүү Хэрэггүй хөгшин минь, өөрсдөө учраа олно биз. Охин минь ухаантай ч бас дураараа эрх шүү За за… Хатанзаяа миний охин жаахан салхинд гарахгүй юмуу…их сайхан байх шиг байна хэмэээн аргадангуй орилов. Хатанзаяа нээрээ ингэж хэвтэж байхаар хэмээгээд гарч Цолмонтой уулздаг байсан газраа очин өнгөрсөн жаргалтай үеэ бодон гиюүрэн сууж байтал хэн нэг нь түүнийг цочтол араас нь тэврээд авав. Бодолдоо дарагдан хүн ирснийг мэдээгүй байсан тэрээр бондгосхийн цочин эргэн хартал Цолмон юу ч болоогүй мэт инээмсэглэн тэвэрсэн гараа суллахгүй

өөдөөс нь харан үнсэв. Хатанзаяа юу ч хэлж чадсангүй хоёр нүдэнд íü нулимс дүүрээд ирэхэд тогтоож дийлэлгүй түүний энгэрт наалдан уйлна. Намайг уучлаарай. Гэнэт ажил гараад хэлж амжилгүй хөдөөгүүр явж байгаад өчигдөр шөнө ирлээ. Чамайгаа ямар их санав аа. Хээрийн салхийг амтлан, тэнгэрийн оддыг ширтэж байхдаа зөвхөн чамайгаа л бодож байлаа. Чи минь гомдоо юу… Хатанзаяа одоо хэр нь тайвширч чадалгүй толгой сэгсрэхэд. За одоо тайвшир. Би хүрээд л ирлээ. Чамайгаа юу боллоо гэж орхих билээ. Чи надад хайртай юу? Хайртай байлгүй яахав. Зүрх минь урд нь хэзээ ч ингэж догдолж байгаагүй юм шүү Чи надтай гэрлэх үү? Хнн…юу …гэрлэх тухай ярих арай эрт байна хө Би тэгээд чиний юу юм. Чи бид хоёр бие биедээ

хайртай. Энэ болоо юм бишүү. Тэгээд ч удахгүй чи аав болно Юу…чи тоглож байгаа байлгүй. За найзыгаа битгий ингэж шийтгэ л дээ. Би чамаас зөндөө л уучлал гуйж үнэнээ хэллээ Шийтгэл ээ…дахиад хэл дээ. Миний жирэмсэн болох чиний хувьд шийтгэл юм гэж үү!!! Чи үнэнээсээ яриад байгаа юмуу тэ…гэж хэлэхдээ царай нь хүрэнтэн сандрах нь тэр. Хатанзаяа түүнийг цоргитол нүд салгалгүй ширтэв. Түүний хайрлаж, итгэж, хүлээж, хамаг амьдралаа зориулна хэмээн шүтэх нь холгүй дээдэлж байсан хүн нь энэ мөн үү. Арай ч дээ, төрөө ч үгүй хүүхдээсээ татгалзана гэж үү Чи тэгээд яаая гэж бодож байна…хэмээн Цолмон итгэл муутай доош харан асуухад Хатанзаяа анх удаа түүнд дургүй нь хүрч зүрх нь урагдах шиг болохуйд шүдээ зуун хоолойгоо чичрүүлэхгүйг хичээн шийдэмгий нь аргагүй Ямар ч

байсан энэ хүүхэд төрнө Уучлаарай би бэлэн биш… Хатанзаяа цаашид үгийг нь сонсож тэвчилгүй эргэн алхвал ард нь би аавтай ярилцана аа гэж хэлээд үлдэх арчаагүй гоншигнох дуунд чих нь шунгинан хатгах шиг. Тэрээр гэртээ ороод хаалгаа онгойлготол ээжтэйгээ үүдэнд тааралдав. Түүний тэвчээр нэгэнт алдагджээ. Ээжээ…ээж минь би яах ёстой байсан юм бол…хэмээн эхэр татан эг маггүй уйлан доош суун хөлөөс нь тэврэн уйлахад Хажидмаа сандран зэрэгцэн суугаад энгэртээ наан яг л нялх ахуйд нь тэврэн тайвшруулдаг байсан шиг толгойг нь энгэртээ наан нуруун дээр нь зөөлөн товшин хоёр тийшээ найгав. Хажидмаагийн зүрх ч өвдөв, тэрээр эх хүний совингоор охиндоо юу тохиолдсоныг гадарлаж байсан ч өөрийг нь хэлэхээс нааш

шавдуулаагүй аж. Тэр хоёр ингэж хэсэг сууж байгаад Хатанзаяа овоо онгойсон бололтой үе үе гүн санаа алдан ээждээ тэврүүлсэн чигтээ суув. ” Болдогсон бол ээжийнхээ энгэрт ингээд л суугаад байхсан. Одоо би өөр хэндээ хэлэх билээ дээ”…хэмээн бодсоноо зүрхшээн байж сул дуугаар Ээжээ охин нь жирэмсэн болчихож, харин Цолмон надтай…Хажидмаа үгийг нь гүйцээлгүй хоёр хацраас нь бариад нүдрүүгээ харуулан өөрөө сэтгэл татам тайван харж намдуу дуугаар: Баяр хүргэе миний охин. Ээжийнх нь амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан мэдээ байлаа. Манайх шинэ хүнтэй болох нь. Ээжээ тэгэхдээ… Юу ч битгий ярь үр минь. Хүнд хүн хэзээ ч илүүддэггүй юм. Цаг их орой болж сайхан тайван амар даа гээд духан дээр нь удаан гэгч нь үнслээ.

” Хүний эх гэдэг ямар агуу юм бэ. Саяхан овоороод үхчихмээр ч юм шиг бачуурч байсансан, одоо сэтгэл нэг л тайван болчихож. Ээж минь дээ, охиноо уучлаарай, тэгэхдээ Цолмон заавал ирнэ. Надад тийм их хайртай хүн, зүгээр л гэнэт хэлэхээр цочирдсон байх…заавал үр бид хоёр дээрээ ирнээ”. Өнөөдөр тэрээр хэт ачаалалтай байснаас ядарсан бололтой хоёр нүд нь арган, толгой нь заадсаараа салчих мэт өвдөж, зовхи нь дарагдан нүдээ аниад хэвтэж байсан ч толгойд нь янз бүрийн бодол эргэлдэн унтаа сэрүүн хоёрын хооронд хөрвөөсөөр үүр цайлгаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Хоёр дүү нь дүүтэй болно гэж өдөр тоолон хөөрнө. Цолмонгоос сураггүй таван сар боллоо. Нөгөө очтон эргэлдэж хайр гэрэлтүүлэн байсан гэнэн гэмээр нүд нь гуниг хурсан,

аядуу том ногоон нүдээр солигдсон харагдана. Гэдэс нь хөөрхөн цондойн түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулах аж. Тэр нэг өдөр яагаад ч юм Дамдин ахындаа дахин очмоор санагдаад болох биш. Саяхан очсон хэдий ч өөрийн эрхгүй тийшээ зүглэхээр гарлаа. Одоог хүртэл горьдлого нь тасраагүй болохоор санамсаргүй ч болов тааралдахгүй юм байх даа хэмээн сэмхэн бодон харуулдсаар.Гадаа гарахад намрын модод сүүлчийн навчсаа гөвж дууссан бололтой нүцгэрэн харагдана. Тэр нүцгэн мод яг л өөр шиг нь санагдахуйд хөнгөн гунигт автан хэсэг ажиглан зогслоо. Чи бид хоёр адилхан ганцаараа юмуу. Чи үндсээрээ нүднээс далд бат бөх өөр нэг модтойгоо

холбогдсон хэдий ч ингээд ганцаараа торойн харагдана. Би халуун дулаан гэр бүл, хэвлий дэх үртэйгээ үндсээрээ далд салшгүй холбогдсон ч мөн ганцаараа, сэтгэл хоосорвол хажууд мянган сайхан байгаад ганцаараа л болдог юм байна….хэмээн юу ч бодоод байгааãàà мэдэхгүй хэсэг ширтэж байгаад автобусны буудалруу явтал өөдөөс нь Цолмон ирж тааран хоёул улаан нүүрээрээ тулчихав. Бие нь сайн уу. Чи бүр ч хөөрхөн болчихжээ. Би…юу л даа. Чи ядаж миний өөдөөс

харахгүй юмуу. Нэг ч гэсэн үг хэл л дээ. Би чамайг санасан. Аавд хэлсэн чинь: Чамд номын мөр хөөсөн хүүхэн хань болохгүй, би амьд байгаа цагтаа та хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй гээд халгаахгүй байна. Хүүхэд төрдөгөөрөө төрөг, хүү гарвал би аавын санааг эргүүлж чадах байх. Би чамдаа хайртай хэвээрээ шүү. Наашаа ганцхан харчих л даа. Чи минь заавал хүү төрүүлээрэй, хүү шүү… Хэрвээ охин төрвөл яана гэсэн үг вэ? Одоо энийг яриад яах вэ, даарчихлаа би дөхүүлээд өгье

Зүгээр би гэрээ олчихно Чи минь битгий ингэж уурлал даа, намайг ойлгооч дээ, би ч бас чамтайгаа хамт баймаар байна…тэгэхээр чи минь заавал хүү төрүүлээрэй хэмээн араас нь дахин дахин давтан хэлэх түүнийг үзэн ядах ч шиг, өрөвдөх ч шиг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…