Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “4-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
1
1,102

Хажидмаа надад итгээрэй би заавал эргэж ирнэ. Хоёулаа энэ хэд хоногт хамт байя л даа. Миний гэрээний хугацаа дуусч байгаа юм байна. Би Москва орж дахин хэдэн жилээр сунгуулаад болж өгвөл

эхнэр авч байгаа гэдгээ хэлээд бүр эндээ суурьшихаар болгоод ирье. Хажидмаа юу ч хэлэлгүй уйлсаар. Ингээд Васяг явтал бүтэн сар тэр хоёр яг л нэг гэр бүлийн хоёр шиг хамтдаа амьдрав. Энэ нэг сарын

хугацаа хэзээ ч битгий дуусаасай хэмээн хичнээн хүсэвч нэг л мэдэхэд Васягийн явах өдөр болов. Хажидмаа уйлан хайлан Чи минь хурдан ирээрэй Тэгэлгүй яахав би бушуухан зохицуулчихаад нэг хоногийн

өмнө ч атугай ирэхийг бодно. Чи минь харин ажлаа сайн хийгээд уйтгарлалгүй хүлээж байгаарай гэж хэлээд салж ядан галт тэрэг хөдөлж байхад сая үсрэн суун даллан далласаар холдлоо. Хажидмаа

галт тэрэг далд орон, дуу нь алсран сонсогдохоо больтол араас нь харан нулимсаа тогтоож ядан зогссоор сая гэртээ харихаар нулимстай нүдтэй буцлаа. **** Вася яваад аль хэдийн 3 сар гарангийн хугацаа

өнгөрсөн ч ямарч сураг байсангүй. Тэрээр урьдын адил хүлээлт, цөхрөлт, шаналал тэр бүгдээ хэнд ч гаргалгүй зөвхөн өөртөө хадгалсаар…ажлаа хийсээр. Угийн дуу цөөнтэй хүн бүр ч дуугарахаа болив. Сүрэн энэ бүхэнд буруутай мэт санагдан хаяа Хажидмааг тайвшруулан Миний дүү Вася нь ирнээ заавал ирнэ, би түүнийг ямар хүн гэдгийг мэдэж байна. Тэгж ч шууд алга болох хүн лав биш, ямар нэгэн юм л боллоо гэх боловч тэр үгэндээ өөрөө ч эргэлзэж эхлэв. Хажидмаа өөдөөс нь инээмсэглэн харж Би зүгээрээ та санаа зоволтгүй,

их хол газар гээ биз дээ гэхээс өөрийг үл хэлэх аж. Хажидмаад нэг өөрчлөгдсөн зүйл гэвэл тэрээр урьдынхаасаа их иддэг болсон байв. Биеийн жин нь үл ялиг нэмэгдээд ч байх шиг. Нэгэн өдөр тэрээр усанд орчихоод биеэ арчиж байхдаа гэдэс нь нилээн томорсныг сая ажив. Би жирэмсэн болчихож гэх бодол хормын төдий орж ирэхэд айх, баярлах зэрэгцэн бушуухан хувцаслаад Сүрэнгийнх рүү яаран очив. Сүрэн гэртээ хэдэн хүүхэддээ бин хайрч, хийцтэй цай чанан хажуугаар нь угаалга хийн ид ажилтай байтал Хажидмаа гаднаас амьсгаадан орж

ирээд Сүрэн эгчээ…би би би…гээд бахардан хэлснээ өөрийн эрхгүй уйлан галын өрөөний модон сандал дээр суухад Сүрэн нойтон гараа дан дээлийнхээ хормойд арчин толгойг нь илбэн энгэртээ наагаад Тайвшир миний дүү, яасан юу болсон? Яагаад ингэж амьсгаадталаа гүйгээ вэ… Би…миний гэдэс томорчихож, би хөл хүндтэй болсон юм шиг байна Юу!!! Чи одоо болтол мэдээгүй байсан хэрэг үү? эсвэл Васягаас өөр…гээд түүний нүдрүү эгцлэн харвал Үгүй дээ…надад хэн ч байхгүй, би өнөөдөр л мэдсэн Чамд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй

юу? Дотор муухай оргих ч юмуу, биений чинь юм ирэхгүй гээд Их иддэг болчихсон, бас жаахан таргалаад хувцас багадаж эхэлсэн тэрийг би анзаарсангүй Охин минь одоо тайвшир, маргааш үйлдвэрийн эмчид үзүүлье. Хажидмаа овоо тайвширч Сүрэнгийн гэрийн ажилд тусалж байгаад харьлаа. Яагаад ч юм нэг л сайхан ч юм шиг. Маргааш болохыг хүлээж тэсэхгүй мэт санагдахад гадагшаа гарч хэсэг алхав. Санаа дагаад тэгсэн үү, нэгэн бөгөөс урд нь анзаарч байгаагүй юмуу урд урдхаасаа олон жирэмсэн ýìýãòýé÷¿¿ä тааралдаад байх шиг

санагдахад: “ Би ч гэсэн тун удахгүй та нарын нэг болно. Тэр үед Вася минь ирээд гурвуулаа дахиж хэзээ ч салахгүй сайхан амьдарнаа. Чинийхээ ядаж хаягийг ч мэдэхгүй юм. Захиа бичиж энэ сайхан мэдээг дуулгах юмсан. Чи минь хичнээн их баярлах бол ” хэмээн бодонгоо гэдсээ аажуухан алгаараа илбэн инээмсэглэв. * * * Чи чинь бараг дөрвөн сартай жирэмсэн юм байна. Яагаад одоо хэр нь мэддэггүй билээ. Энэ талаар ямарч ойлголтгүй явдаг хүн үү өдий хорь гарчихаад. Хажидмаа юу ч хэлсэнгүй тэндээс их л баяртай гарав. Гэдэс

нь өдөр өдрөөр томорсоор…Васягаас чимээ ч гарсангүй. Сүрэн энэ бүхнийг хараад зүгээр суугаад байж чадсангүй нэг өдөр цехийн дарга дээр орон Дарга минь та л ажилчид биднийхээ төлөө явах ёстой хүн. Хажидмааг өнөөдөр бүгд мэднэ. Манай сайн ажилтан за муу ажилтан байлаа ч гэсэн бүх явдал нь бидний нүдэн дээр болоод өнгөрснийг бүгд мэдсээр байж яагаад өнөөдөр нэг нь ч тэр яваад өгсөн хүний талаар сураг чимээ гаргаад өгч чадахгүй нүдэн балай чихэн дүлий суугаад байгаа юм. Та дарга дээр орж байгаа улстай нь холбоо

бариулж эхнэр нь төрөх дөхчихөөд байгааг хэлээд өгөөч дээ Сүрэн минь жаахан тайвшир, энэ чинь нас биед хүрсэн хувь хүмүүсийн явдал. Тэгээд ч энийг асуудал болгож гаргах юм бол наанадаж байгууллагын нэр, цаанадаж хоёр улсын хамтын ажиллагаа гээд бөөн юм болно. Тэр нөхөр ирэх л байлгүй Арай ч дээ наана чинь бүхэл бүтэн нэг хүний амьдрал, хувь заяаны асуудал яригдаж байхад таны хэлж байгааг. Та хэлж чадахгүй бол би өөрөө үйлдвэрийн дарга дээр орноо гэж шийдэмгий нь аргагүй хэлээд гарлаа. Сүрэн шууд явсаар

үйлдвэрийн даргын өрөөнд зөвшөөрөл аван орж арай зөөлөн өнгө аясаар тайлбарлатал адилхан шахуу хариу өгсөн ч бид ямартаа ч Васятай өөртэй нь холбоо барих арга бодъё хэмээн арай нааштай хариу өгөв. Хажидмаа төрөхийн өмнөх жирэмсний амралтаа аваад гэртээ байж байтал Сүрэн Хажидмаа минь ганцаараа хүүхэд төрүүлж, нялх биетэй өсгөнө гэдэг хэцүү. Чи хэсэгтээ манайд байна уу? Баярлалаа Сүрэн эгч минь би зүгээрээ. Таньд тэгж явдал удаад юу гэхэв Тэгвэл чи ядаж нэг гэр олоод манай хашаанд өвөлжил дөө. Ямар

манайханыг мэдэхгүй биш. Төрсөн дүүгээс минь ялгаагүй болсон болохоор чинь би зүгээр хараад суугаад байж чадахгүй нь. Ингээд тэр хоёр хөөцөлдөж байж байгууллагаас нэг жижиг дөрвөн ханатай гэр гаргуулан Сүрэнгийн хашаанд очиж буув. Хажидмаа ч зүгээр суулгүй Сүрэнд туслан ойр зуурын гэр орных нь ажлаас хийлцэнэ. Нэг өдөр гадуур явмаар, дэлгүүр хэсмээр санагдаад болохгүй байсанд тэрээр Улсын их дэлгүүр орон өөрийн эрхгүй хүүхдийн өлгий хувцас харан явж байтал нэг л танил царай харагдах нь тэр. Сайн байна уу Гүндэг эгчээ. Та хэзээ ирээв? Гүндэг энд намайг таньдаг хэн байдаг билээ

гэсэн байртай нэг их сүрхий харснаа Чамайг харваас ямар байна. Хүний ачийг мэддэггүй заваан хүүхэн. Хөөх бүр гэдсээ чирчихэж. Чи ч сайн л яваа юм байна. Аргагүй дээ ийм сайн яваа хүн яаж ч маниусыг санаж, ач бодох билээ. Алив явъя хэмээн бага охиноо угзчин тэндээс холдов. Хажидмаа араас нь гайхаш тасран хэсэг харж зогссоноо өөрийн эрхгүй хацрыг нь халуун нулимс даган урсахад тэндээс бушуухан гарлаа. Тэрээр гэртээ харих замдаа нулимсаа барихыг хичээсэн ч хэтэрхий удаан дотроо шаналж зовж байсан болохоор нэг

мөсөн гаргачихъя гэсэн аятай нулимс нь тогтохгүй урссаар. Хажидмаа тэр шөнөдөө өвдөж эхэллээ. Сүрэн, Балдан хоёр сандарч түргэн дуудан эмнэлэгийн гадаа хоёр биенээ харан түгшин хүлээсээр. Даан их удалгүй сувилагч гарч ирээд: Хажидмаагийн гэрээс хүн байна уу? Байна байна, эх үр хоёр сайн уу? Баяр хүргэе. Та 3,600 кг охинтой болсон. Ээж, охин хоёр сайн байгаа. Ингээд Хажидмаа гурав хоноод эмнэлгээс гарав. Түүнийг гарахад Балдан, Сүрэн хоёр угтан авч нялх үрийг харахын мөн болов. За алив ахдаа ир хэмээн хэлээд унтаж буй

охиныг үнэрлэнгээ. Хүүхэд чинь улаан гардаггүй билүү. Танай охин цав цагаан юм гээд инээхэд Хажидмаа инээмсэглэн доошоо харж, Сүрэн түүнийг нудран Яасан ч муухай амьтан бэ дээ. Тэр хамрыг нь хараад байгаарай. Гэртээ ирэхэд гэр нь халуу дүүгэн тэр хоёр бүх зүйлийг нь бэлдсэнийг хараад Хажидмаа баярлаж талархсанаа илэрхийлэн охиноо хуурайлах гэв. Сүрэн хараад өөрийн эрхгүй дуун алдан Ээ хайрхаан, яахаараа ингэж эцгийгээ өвчсөн мэт дуурайдаг байнаа. Үгүй тэр нүдийг нь гэснээ амаа хамхин эв хавгүй өлгийдөх Хажидмаад туслав. Хажидмаагийн хүсэлтээр Балдан нэр өгөх болж

тэрээр хүмүүсийн хэл амнаас холуур яваг, ээж шигээ сэтгэл чангатай, зөв сайн хүн болж ээждээ энэрэлтэй яваарай хэмээгээд Хатанзаяа хэмээх нэр өглөө. Хатанзаяа яг л хүүхэлдэй шиг хүн бүрийн хайрыг татсан хөөрхөн эгдүүтэй охин аж. Тэрээр ээжээсээ ганцхан хүрэн үсийг нь дуурайж аавынхаа , тэгш өндөр хамар, урт хөл, дэрэвгэр сормуус, эргэлдсэн бүлтгэр алаг ногоон нүд, дөрвөлжиндүү эрүү, нүүрний тэх тэгш гээд хэн ч харсан өхөөрдөм бяцхан охин болон торнисоор. Сүрэн дарга дээрээ хэд хэд орсных Вася өөр оронд мөн мэргэжилтэнээр явсан

гэнэ. Холбоо барьж чадсангүй хэмээх эцсийн үгийг дуулаад Хажидмаад хэлэх эсэхээ шийдэж ядан байснаа нялх биетэй амьтны сэтгэлийн шархыг нь хөндөөд дэмий биз гэж бодоод тас нуухаар шийдлээ. * * * Ээж охин хоёр Сүрэн, Балдан хоёрын тусламжтайгаар шар нар бор хоногийг ажрахгүй өнгөрөөж амьдралтай тэмцэн зүтгэсээр Хатанзаяа охин сургуульд орох болов. Хажидмаа нэг л мэдэхэд охин нь шулагнан сургуульд орох болсныг мэдээд харвасан сум мэт өнгөрсөн он жилүүдээ гайхаад баршгүй байв. Энэ хугацаанд үйлдвэртээ ч ажлаараа тэргүүлэн удаа дараа шагнал авч чадлынхаа

хèрээр хүнд тус хүргэхийг хичээж явах болов. Сүрэн, Балдан хоёртой хаяа нийлэн хоёр гэрээрээ ижий ахай болон нэгэн хэвийн өдөр хоногийг өнгөрөөсөөр. Хатанзаяа охин ч ээжийнхээ чихийг халууцуулалгүй онц сурч, бас ч дуу хөгжимд авъяастай болох нь мэдэгдэн сургуулийнхаа урлагийн тоглолтонд оролцож ээжийгээ баярлуулан сэтгэлийг нь дэвтээн эрүүл саруул өсөн торнисоор. Нэг өдөр гэртээ угаалга хийн сууж байтал охиных нь халааснаас ” Хоёулаа үерхье…би чамд саан” хэмээн алдаатай бичсэн халтардсан захиа гараад ирэхэд тэрээр инээж байснаа санаа алдан охин минь том болж байна даа. Өдий насандаа захиа авч байгаа хүүхэд, хэтэрхий сайхан охиныг минь над шиг болгочих вий дээ. Би ч нялх жаахнаар бодоод

яваад байдаг болохгүй болжээ. Одооны хүүхдүүд бидний үеийнхийг бодвол өөр болоо биз. Өнөө орой сайхан ярилцъя хэмээн бодоод өнөөх захиаг нь халадныхаа халаасанд хийгээд бусад угаахаар бэлдсэн хэд хэдэн хувцасных нь халаасыг үзвэл хоёр гурван захиа гараад ирэх нь тэр. Тэрээр бүгдийг нь нийлүүлж тавиад бодлогширон юмаа угааж байтал Сүрэн ороод ирэв. Хажидмаа минь миний дүү одоо хүн хартай танилц. Хэдий болтол ингэж явах гэсэн юм. Охин чинь ч гараас гарчихлаа. Харж байгаа биз дээ, дөнгөж сая л улаан нялзрай юм байсан одоо тавдугаар анги гээд гүйж байдаг. Нэг л өдөр үүрнээсээ ниссэн шувуу шиг чамайг орхиод одно. Тэр үед ганцаараа яах гэсэн хүн бэ. Одоо насны залууд танагтай байгаа дээрээ ханьтай болоо дүү

минь. Сайхан муухай нь яахав хамгийн гол нь чамд нөмөр нөөлөг болоод явчих хүн л хэрэгтэй. Би зүгээрээ эгч минь, тэгж байгаад болох байлгүй. Харин энийг хараа гээд охиндоо ирсэн захиануудыг үзүүлтэл…Сүрэн инээж байснаа толгой сэгсрэн Чи бидний үе биш, тэгээд ч манай Хатанзаяа чинь хэн ч харсан хөөрхөн охин шүү дээ. Ийм л үед эр хүн, эцэг хүний нөмөр нөөлөг их шүү. Эм хүнд чинь эр нөхөр заавал хэрэгтэй байдаг юм. Эр хүн гэдэг чинь энэ айл гэрийн сайн муу бүх л зүйлийг нуруундаа үүрч, өөртөө тэр бүхнээ шингээж явдаг юм шүү дээ. Зүгээр л бие биенийхээ бараа турууг хараад,

хайрлаж дурлалцаж юмуу заавал хамт амьдрах ёстойдоо ч тэгж байгаа юм биш. Чи сайн хараад байгаарай эр хүнгүй айл цаанаа л нэг ханхай байдаг. Чин сэтгэлээсээ чамайг гэх хүн олдвол битгий өөрөөсөө холдуулаарай. Васягийн хувьд чи хэн хүнээс илүү ухаантай, авъяастай, хөөрхөн гараасаа хөтлөөд явах охинтой үлдлээ. Одоо өөрийгөө жаахан бодож амьдарнаа хө….гэж хэлээд гараад явчихав. Үнэндээ Хажидмаа өнөөдрийг хүртэл Васягаа өдөр бүр нэхэн санаад байдаггүй ч сэмхэн хүлээж байсан билээ. Тэрээр ийнхүү бодолд дарагдан сууж байтал охин ч ороод ирэх нь тэр. Ээжээ маргааш манай сургууль дээр байлдаанд оролцсон ах ирж бид нарт яриа хийнэ, эцэг

эхийнхээ хамт ирээрэй гэсэн Өө тиймүү хэдэн цагаас юм бол? Таван цагт гэсэн шүү, та амарч байгаа юм чинь заавал очно биз дээ. Би өнөөдөр дахиад онц авсан Очно оо, очилгүй яахав охин минь…хэмээн хэлээд өөрийн эрхгүй санаа алдчихав. Хатанзаяа охин ч хувцасаа солин цайгаа уугаад даалгавраа хийхээр суулаа.Тэрээр нөгөө захиануудын талаар ярих гэснээ одоохондоо арай эрт мэт санагдаад чимээгүй өнгөрөөв. Хажидмаа амарч байгааг хэлэх үү маргааш нь цагаасаа үл ялиг эрт очтол хүмүүс хараахан цуглаагүй байв. Óðäóóð охинтойгоо зэрэгцэн суугаад хүлээж байтал төдөлгүй заал дүүрэн болж хичээлийн эрхлэгч нээн үг хэлээд: Олон удаа эр зориг, авхаалж самбаа гарган та бидний, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь

биеэ хайрлалгүй тулалдаж баатарлаг гавъяа байгуулсан хурандаа Пунцагнамжил гуайг та бүхний өмнө урьж байна хэмээхэд бүгд нэгэн зэрэг алга нижигнүүлэн ташив. Хажидмаа энэ хүний ярианд бүрэн автах нь тэр. Эрэмгий шинжтэй ч нүдэнд дулаахан, энгэрээрээ дүүрэн одонтой цаанаасаа л сүрдмээр энэ хүний өгүүлэх нь нэн ойлгомжтой бөгөөд, сонирхолтой аж. Түүний дууных нь хоолой жигд хүнгэнэн юу юунаас илүү сонирхлыг нь татав. Танхимд хааяа нэг хүн ханиалгаж, зарим нэг зүйл дээр уулга алдахаас өөр ямар нэгэн чимээ аниргүй аж. Хүүхдүүд хүртэл түүний яриаг шимтэн сонсож үлгэр домог мэт сонсогдох зүйлсийг итгэж ядан зарим нэг эрэгтэй хүүхдүүд магад том болоод энэ ах шиг мундаг баатар эр болно хэмээн мөрөөдөж суусан

биз. Хажидмаа яг чанх индэрийн харалдаа хоёр дах эгнээнд сууж байсан болохоор түүнээс нүд салгалгүй ширтэн, ийм шимтэй яриаг сонсч байгаагүйг ч хэлэх үү тэр хүний эр зориг, уран яриа, ухааныг бахдан сууна. Тэд үе үе харц тулгарахад Хажидмаа санаа зовон доош харах ч нэг л мэдэхэд амаа ангайн ярианд нь автан суусаар дуусгав. Ингээд үндсэн яриа дуусч асуулт хариултын чөлөөт цаг эхлэхэд хүмүүсийн асуусан зүйлд товч бөгөөд тодорхой, заримдаа жаахан хошигносон маягтай огт торохгүй хариулж байгаа нь үнэхээр бахархууштай харагдана. Тэгтэл Хатанзаяа гараа өргөхөд

Пунцагнамжил за гээд түүнрүү инээмсэглэн харвал Пунцагнамжил ахаа манай ээж их мундаг оёдолчин. Дараа дайн болбол та манай ээжээр хувцсаа оёулаарай…гэхэд танхим дүүрэн хүмүүс нирхийтэл инээлдэж Хажидмаа ичсэндээ охиноо суу хэмээн чангаав. Тэгтэл Хатанзаяа Пунцагнамжил ахаа та хүүхэдтэй юу, танай хүүхэд бас тань шиг мундаг баатар эр болох уу? гэхэд…ийм насны хүүхэд энэ зэргийн юм асууна гэж бодоогүй байсан уу үл ялиг инээмсэглэн өөдөөс нь хараад Чи ч айхтар охин бололтой. Танай аав бас чамайг ээж шигээ мундаг уран оёдолчин болоосой гэж хүсдэг байх даа хэмээн сандрахдаа хариултаас бултах санаатай ийнхүү хэлтэл Хатанзаяа

хөөрхөн нүдээ эргэлдүүлэн Тэгж боддог аав байдаг бол сайхнаа гээд санаа алдав. Хажидмаа халуун төмөр дээр суусан аятай хавчигнан бараг анх удаа шахуу охиндоо ширүүхэн дуугаран суу хэмээн гараас нь чангаав. Пунцагнамжил ч болчимгүй үг хэлсэндээ зовнин яахаа мэдэхгүй байтал аз болж хичээлийн эрхлэгч хажуунаас нь орон өөр асуулт асуух хүн байна уу хэмээтэл ганц нэг хүн юм асуугаад өндөрлөв. Пунцагнамжил Хажидмааг ажиглан яагаад ч юм буруу зүйл хэлчихсэндээ өөрийгөө зэмлэн бушуухан дуусгаад уучлал гуйхыг

хүсэж байлаа. Намайг уучлаарай, би … Зүгээр дээ, сайхан яриа болсон баярлалаа хэмээн инээмсэглэх нүдэнд дулаахан тэр бүсгүйг хараад гуниг нуугдсан нүд, хөөрхөн эрлийз охины хэлсэн үгнээс бүгдийг нь биш ч гэсэн ерөнхийдөө гадарлав. Тэр өдөржингөө Пунцагнамжилийн санаанаас Хажидмаа гарсангүй. Эгэл жирийн энэ бүсгүйн юунд нь ингэтлээ татагдаад байгаагаа тэрээр өөрөө ч мэдэхгүй байв. Өдий насанд ингэж явах зөв ч юмуу, тэгэхдээ одоо л эхнэр авдаг нас шүү дээ. Галын шугмын өөдөөс дайралтанд орж байхдаа сандарч байгаагүйгээр

сандарч ядаж нэрийг нь ч мэдэж авч чадаагүй тэр нэг бүсгүйг тэвчээр заан сар гаран бодож шаналсны эцэст зориг гарган сургууль дээр очиж Хатанзаяагийн ангийг төвөггүй мэдэж авлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *