Нүүр Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
533

Хажидмаа шинэ ээж болох Гүндэгт чирэгдэн дагаж ахаа…ахаа…ааваа…ээжээ… хэмээн уйлсаар угзчуулан салан одлоо. Тэрээр замын турш уйлсаар хоолой нь хатаж, нулимс нь ч гарахаа байж айлын шоовдор

хүүхэд шиг үүдний тэнд бишүүрхэнгүй сууж байтал Гүндэг хүүхдүүддээ хоормог аягалж өгөөд Хажидмаад үлдсэнийг нь шавхан өгсөнд тэрээр уучихаад өөрийн эрхгүй ядарсан бололтой суугаагаараа

унтаад өгөв. Гэнэт хэн нэг нь түүний балчир биелүү хүчтэй нудран сэрээхэд ээжийгээ зүүдлэн дулаан өвөрт нь эрхэлж байна хэмээн зүүдэлж байсан тэрээр цочсондоо огло харайн босвол Гүндэг ээжийнх

нь үстэй дээлийг өөрийнх нь дээлтэй өгөөд чи энд унтахгүй, бид нар өөрсдөө багтдаггүй юм хэмээгээд хөтөлж гадаа гаргаад тэрэг рүү зааж: Үүнээс хойш энд унтаж бай. Намайг дуудсан цагт л гэрт орж ирнэ.

Маргааш хонинд яваарай гэхэд айхын эрхэнд толгой дохилоо. Өвлийн хүйтэнд харанхуй шөнө гадаа дөрөвхөн настай балчир амьтан бээвийн чичирч суухдаа яагаад гэнэт ийм болсîныг ялгаж салгах

ухаан хүрсэнгүй. Гагцхүү ээжийнх нь дээлнээс байнга үнэртдэг байсан дотно үнэр хамар цоргин багахан тайвшруулах аж. Тэрээр аав, ээж, ах болон дөнгөж төрсөн ганцхан өдөр харсан хэдий ч өөрийн дүүгээ санан шөнөжин уйлж урссан нулимс нь хацрыг нь хайран жиндүүлнэ. Өглөө Гүндэг авгайн дуу нэг тэнгэрт, нэг газарт хадахад тэрээр шөнөжин айгаад унтаж чадахгүй байсаар үүр цайхын алдад дөнгөж дугхийгээд байсан ч өндийн бослоо. Урд нь хэзээ ч ингэж айж байсангүй. Гүндэг түүнд аяга хоормог, хоёр ширхэг ааруул өгөөд хонинд яв хэмээн дунд охинтойгоо хамт явуулав. Түүнд бүх зүйл хүнд хэцүү бэрх байсан ч хүлцэнгүй ёсоор ингэх л ёстой мэт санан үг дуугүй хэлснээр нь байсаар анх ирсэн цагаас хойш нэг мэдэхнээ хоёр

дахь зунтайгаа золгоæýý. Нэг үеэ бодвол байгаа байдалтайгаа дасахаас гадна, өөртөө хирэндээ том болсон мэт. Хажидмаа Гүндэг авгайд хөдлөх бүрдээ загнуулна. Тэр гэрийн хамаг ажлыг хийж нэг ёсондоо нэргүй зарц мэт бяцхан биендээ ахадсан ачааг үүрч байсан ч хэзээ ч гомдоллож байсангүй. Ер нь хэндээ ч гомдоллох билээ дээ. Тэр гэрт түүнийг гэх нэг ч хүн байхгүй шүү дээ. Хаврын жихүүн салхитай тэр нэг өдөр хонио хариулж явтал саахалт айлын тэндээс хуйхалсан толгойны үнэр ханхийхтэй зэрэгцэн ходоод нь хоржигнон дуугарч, арааны шүлс нь асгаран өөрийн эрхгүй тэр зүг хонио орхин гүйлээ. Гүндэгийнд ирээд хоормог, ааруулаас өөр зүйл идэж үзээгүй тэрээр махсахын ихээр махассан байлаа. Гэрийн гадаа очин хуйхалсан

толгойны үнэрийг шуналтайяа үнэрлэн зогстол настай авгай түүнийг өрөвдөн нэг шийр өгөх нь тэр. Хажидмаа энэ яваа насандаа ийм амттай зүйл идэж үзээгүй мэт дор нь идчихэв. Тэрээр яаран яаран буцаад хонин дээрээ ирвэл дунд охин түүнийг зодон Чи хаашаа яваад ирсэн, чамайг ээжид хэлнэ. Айлд очиж хоол идэж ирсэн гэж хэлнэ гээд түүнийг орхиод гүйгээд явчихна тэр. Орой нь хэдэн хонио туусаар гэм хийсэн хүн шиг хулган байж гэртээ харихдаа түүний зүрх цээжиндээ багтаж ядан оволзож амаар нь гарчихна уу гэлтэй болохын зэрэгцээ нөгөө хуухалсан шийр гэдсийг нь эвгүйтүүлж, дотрыг нь муухай оргиулах нь тэр. Гэвч тэрээр хаашаа зугтах билээ. Яана яана гэнээ чи. Манайх чамайг хооллож, тэжээж байгаа минь багадаа юу. Хэний мууг үзэх гэж чи айлаас юм горьдож явав. Манайхыг юу гэж муулсан бол доо муу санаатай амьтан чи хэмээгээд үг сүггүй түүнийг алгадаад

авахад чих нь дүүрэн нүдэнд нь оч манараад ирэв. Хажидмаа хаашаа ч хамаагүй зугтахаар ухасхийтэл Гүндэг охинтойгоо илбэн барьж аваад хүлэн хавтгай модоор занчиж эхлэв. Үүнээс болж Хажидмаа хоёр хоног халууран ухаантай, ухаангүйн хооронд байсан ч Гүндэг хүний урманд түүнд нааштай хандаж ядаж гэртээ хонуулсангүй. Хоёр дахь орой нь дахин халууран хэвтэж байтал том хүү нь гарч ирэн ээжээсээ нуун түүнд өөрийнхөө хоолыг өгөхөд Хажидмаа баярласандаа уйлчихав. Хүү юу ч хэлэлгүй бушуухан гэрлүүгээ буцан орлоо. Маргааш нь түүнийг янгуйчилж ажлаас зугтаж байна хэмээн хүчээр босгож билээ. Үүнээс хойш жаахан л буруу зүйл хийвэл Гүндэг түүнийг хүлж байгаад хавтгай модоор зодно. Хажидмаа яагаад ингээд байдгийг нь үнэхээр ойлгохгүй ч бяцхан ухаандаа өөрийгөө л

буруутган гомдлын нулимсаа дотогшоо залгих аж. Хэрвээ тэрээр уйлбал бүр ихээр зодуулна. Иймэрхүү байдалтай зургаан жилийг өнгөрөөв. Хажидмааг 9 нас хүрэх үед сумаас зарлага ирж нэг хүүхдээ заавал сургуульд сурга эс бөгөөс арга хэмжээ авна гэхэд Гүндэг сандарсандаа Хажидмааг өгч явуулав. Ингэж Хажидмаа гэрт унтаж, бусадтай адилхан хоол идэж хүний тоонд орлоо. Зундаа Гүндэгийнд очин ажилд нь туслаад намар сургуульдаа явна. Тэрээр зуны гурван сарыг арайхийн өнгөрөөдөг аж. Цаг хугацаа улиран одсоор Хажидмаа ч жамаараа өсөн торнисоор хэдий нүд алдам сайхан хүүхэн биш ч гэлээ хэний ч нүдэнд дулаахан, ажилсаг, хатуужилтай, бусад хүүхэд шиг элдэв долоон аашгүй тэрээр ээжийнхээ жижиг боловч дөлгөөхөн хонин бор нүд, аавынхаа тэгш нүүрний хэв дээр жижгэвтэр нимгэн уруулыг дуурайсан нэгэн билээ. Баргийн эр хүнээс дутахгүй ямарч

ажлыг хүнд хэмээн гололгүй хийдэг бүсгүй болон өслөө. * * * 1950 оны хавар сумын арван жилээ төгсөөд залуу багшийнхаа ятгалгаар хот орохоор сэтгэл шулуудан говиосоо Улаанбаатар орох жинчид даган гарсан билээ. Их хотын дуу чимээ, хөлгүй урсгал мэт цувах олны дунд ороод хаачихаа мэдэхгүй байтал дайж явуулсан багш залуугийн ах тус болж түүнийг оёдлын үйлдвэрт ажилд оруулж өгсөн нь энэ насных нь хамгийн том баярт үйл явдал болов. Одоо түүний зовлон бүхэн ард хоцорсон тийм болохоор ах дүү хоёрынхоо сургийг гаргаад өгөөч хэмээн өнөөх нутгийн ахаасаа хүсэхэд тэрээр дүүгийнх нь сургийг хальт гаргаж өгөөд нутагтаа байгаа юм байна, цэрэгт явсан сурагтай гэхээс өөрийг хэлсэнгүй. Харин ахынх нь талаар ямар ч сураг гарсангүй. Хажидмаа одоо нэг үеэ бодвол хамт олонтой, өөрийн гэсэн

зорилготой, орох оронтой ч болоод авав. Түүнд амьдрал үнэхээр сайхан санагдаж, тэр хèрээрээ ажилдаа үнэнч махран ажиллаж юу чаддагаа харуулж, бусадтайгаа эвтэй найртай байхыг хичээнэ. Он цаг өнгөрсөөр аль хэдийн гурван жил ажилчихсан, овоо ч дадлагажаад ирэв. Хамт ажилладаг хүүхнүүд нь эхнээсээ нөхөрт гарч, зарим нэг нь түүнийг кино ший үзье, гарч орж бай, бүжгэнд явъя залуу хүн ийм байж болохгүй хэмээн элдвээр ятгавч угийн бүрэг ичимхий, ноомой тэрээр тэр бүхэнд нь татгалзсан хариу өгч эсэн бөгөөс ямар нэгэн шалтаг тоочих аж. Эр хүний тухай үеийн хүүхнүүд ярилцан тас тас инээлдэж байхад Хажидмаа өмнөөс нь ичин хацар нь халуун оргин улаа бутардаг байв. Тэгэх мөрт нь нөгөө хэд цаашлуулан Хажидмаа чамд энэ индүүдлэгийн Батаа талтай байхаа, чи болзоод үзээч гэхэд ичсэндээ байх суух газраа олж яддагсан. Шинэ жилийн баяр дөхсөн өдрүүдийн нэгэнд байгууллагаас зарлал тарав. Цех цехээрээ нэг

урлагийн тоглолт үзүүлнэ. Тэндээс шалгарснийг нь байгууллагын шинэ жилийн тоглолтонд хөтөлбөр болгон оруулна. Мэргэжлийн хүн ирж өөрөө шалган авч бэлдүүлэх болохоор дор бүрнээ хичээгтүн… Энэхүү даргын тушаалыг уншаад бүгд аль л залуу гэдэг хэдийгээ оруулахаар шамдуулж эхлэв. Хажидмаагийн ээж их сайхан дуулдаг хүн байж билээ. Хажидмаа хэдий дөнгөж мэдээ ороод байсан хэдий ч ээжийнх нь дуулах дуу одоо болтол сэтгэлд нь хоногшин үлджээ. Тэрээр хөдөө хонио хариулаад ганцаараа явж байхдаа ээжийнхээ байнга дуулж өгдөг байсан тэр л дууг дуулж санасан, ганцаардсан сэтгэлээ тайтгаруулдаг байв. Хэдий ганцхан бадаг мэдэх хэдий ч өнөөх л ганц бадаг дуугаа дуулна. Гэтэл цехийн дарга нь Хажидмааг дуу дуул хэмээв. Хичнээн чадахгүй гэж зүтгэсэн ч даргын үг бол үг хойно одоо

яах ч билээ. Чи эвлэлийн гишүүн мөн юм бол өөрийгөө бодож хувиа хичээж болохгүй. Ямартаа ч нэг бадаг ч болов дуу дуул. Үнэхээр чадахгүй бол яахав хэмээн цехийн дарга үүрэгдэхэд аргагүйн эрхэнд өнөөх ганц бадаг дуугаа дуулав. Цэнхэрлэн харагдах уул нь ээ хө Чандмань эрдэнийн маань уул байна хө Цэцэрлэг сайхан ууландаа Чамтайгаа л зугаалмаар уул байна хө Хажидмаа ганцхан бадаг энэ дуугаа дуулж байхдаа л зовлон гуниг бүхнээ умартан ээжийгээ санан сэтгэл нь сэргэдэг байж билээ. Энэ удаа ч гэсэн жаахан түгдэрч байсан ч дуундаа орон дуусгалаа. Түүнийг дуусахад бүгд алгаа ташин цехийн дарга сэтгэл нь хөдөлсөн нь илт цааш нь гэтэл Хажидмаа Би ганцхан бадгийг л мэднэ. Ээж минь дуулдаг байсан юм гэж хэлээд өөрийн эрхгүй нулимс унагахад нам жим болцгоов. Ямартаа ч чи наад дуугаа дуулна шүү. Энэ дууны бүх үгийг мэдэх хүн Хажидмаад бичиж өг. Чиний ажлыг бусдад нь хариуцуулах болохоор чи норм төлөвлөгөө биелэхгүй гэж санаа зовох юмгүй дуугаа сурч сайн бэлд. Манай

цехийн номер бэлэн болчихлоо хэмээн сэтгэл нь ихэд ханасан бололтой маасайтал инээд алдав. Хажидмаа дуугаа бэлдсээр хажуугаар нь ажлаа хийсээр товлосон өдөр ч хаяанд ирэх нь тэр. Ээлж ээлжээрээ цехүүд үзүүлбэрээ үзүүлсээр хамгийн сүүлд Хажидмаа гарав. Тэрээр өмнөөс нь харан суух тормолзсон алаг сэргэлэн нүдтэй, эр хүн гэхэд дэндүү цэвэрхэн залууг хараад айж ичих зэрэгцэн буцан орох гэтэл Хүүхэн гуай энд таньтай муур хулгана болж тоглох завтай хүн алга. Таньд бэлдсэн юм байвал үзүүл хэмээн намын хорооны дарга ширүүхэн дуугарахад тэрээр айсандаа буцан байрандаа ирэв. Хоолойгоо хэд хэд засахад өнөөх шалгах залуу түүнийг инээмсэглэн ширтэнэ. Цехийн дарга нь түүнийг зоригжуулан Алив Хажидмаа эхэл. Сандраад байвал дээшээ харж байгаад дуулчих хэмээн аргадах гуйхыг

хослуулан хэлэв. Та өөрийгөө бидэнд харуулах гэж ирээ юу. Бид бас ардаа ажилтай…хэмээн намын хорооны дарга дахин шаардангуй дуугарахад Хажидмаа намуухан зөөлөн дуугаар эхэлснээ хоёр дахь бадгаас дуундаа орон орчиноо мартан зүрх сэтгэлээрээ амилуулан дуулах нь тэр. Түүнийг дуулаад дуусахад нам гүм байснаа өнөөх цэвэрхэн залуу босон ирж алгаа ташаад Маш сайн байна…та чинь оёдолын үйлдвэрт биш урлагийн тайзан дээр байх хүн байна хэмээн магтахад нь ичсэндээ угийн улаан хацар нь халуу дүүгэн минчийгээд ирэв. Шинэ жилийн тоглолтонд орох ажилчид соёлын зааланд бэлтгэл хийн өнжицгөөнө. Хажидмаа нэг их бэлдээд байх юм байсангүй хий л тэднийг харан өнждөг байв. Тэгтэл тоглолт эхлэхээс хоёр хоногийн өмнө бүжгэнд орж байсан нэг хүүхэн шагайгаа гэмтээж бөөн асуудал үүслээ. Бэлдүүлж байсан сургагч залуу сандран: Хамаг

ажил нураачих юм. Болгоомжтой байхгүй одоо хэнийгээ бэлдэж амжих билээ хэмээтэл тэдний үйлдвэрт мэргэжилтэн бэртсэн хүүхний хос орос залуу Миний партн¸р бэртчихдэг харамсалтай юм бэ. Би уг нь сэтгэл их догдолж байсан юмсан. Энэ дундаасаа нэгийг нь үзвэл болохгүй юу багш аа? Одоо хэнийг гэх вэ, за байз хэмээн нүд нь эргэлдэн зогсч байтал нүдэнд нь Хажидмаа өртөөдхөв. Тэрээр олон ч юм бодсонгүй Хажидмаа та нааш ир, Вася ахтай бүжиглээд үз Би амьдралдаа бүжиглэж үзээгүй, чадахгүй байх аа Таныг үзсэн үгүйг асуусан хүн алга, ямартаа ч хараадахъя. Хажидмаа арга буюу дуугүйхэн толгой дохиод хажууд нь зэрэгцэн зогсов. Вася баярлан хоёулаа ч сайн сургууль хийх хэрэгтэй болох нь дээ хэмээгээд гараа урагш дэлгэн цэх зогсов. Санасаныг бодвол Хажидмаа бүжгэнд ч бас

эвсэлтэй нэгэн аж. Эдний шинэ жилийг бэлдүүлж буй урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутан залууд залуу хүүхнүүд бараг бүгд шахуу нүд унан дурлаж шивэр авир ярилцацгаана. Хажидмаад ч гэсэн энэ хүрч боломгүй мэт цэвэрхэн залуу эрхэм таалагдаад ч байгаа юм шиг. Тэгэхдээ энэ нь түүний хувьд дэндүү холын мөрөөдөл байсан тул тэрээр бусад шиг сэтгэлээ алдсангүй. Эвсэлтэйн дээрээ ой сайтайн хүчинд тоглолтын өмнө бүх бүжгийг хийж сурав. Хоёр хоног бараг хонох нь холгүй бэлдсэнийх ямартаа ч тайзан дээр гарахад бэлэн боллоо. Түүний сэтгэл маш ихээр догдолж байв. Хүний амьдрал гэдэг үнэхээр таашгүй оньсого мэт. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр тэрний цаад өдөр юу болохыг хэн ч таашгүй. Хэдхэн жилийн өмнө хэн ч биш байсан тэрээр өнөөдөр ингээд явж байгаадаа өөрийгөө гайхаад

барахгүй байв. Энэ бүхэн яг л багшийнх нь ярьж өгдөг байсан жаргалтай төгсгөлтэй үлгэр шиг. Хүний өөдөөс хараад таван үг ч бүтэн эвлүүлээд олигтойхон хэлж чаддаггүй байсан тэрээр ингэж нэг нүүр хагарч, хамт олноосоо нижигнэсэн алга ташилт, магтаалын халуун дулаан дотно үгсийг дуулаад хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан байв. Энэ шинэ жилийн баяр түүний өнөөдрийг хүртэлх амьдралд тохиолдсон хамгийн жаргалтай баяр, ер нь бараг хамгийн жаргалтай өдрүүд мэт санагдахад өөрийн эрхгүй дотроосоо баясан нүүр дүүрэн гэрэл цацруулан хөөрөх аж. Тэр оройны бүжгэн дээр Вася хөгжим алгасахгүй Хажидмаатай хөл нийлүүлэн бүжиглэв. Та үнэхээр эвсэлтэй юмаа. Би таньд зориулж шүлэг бичиж өгнө. Ийм гайхалтай бүсгүйг урд нь анзаарч байгаагүйдээ өөрийгөө гайхах юм хэмээн илт өдсөн магтаалын үг хэлэхэд Хажидмаа юу хэлэхээ мэдэхгүй дэмий л доошоо харан шал ширтэн байх аж. Таны энэ бүрэг ичимтгий даруухан байдал чинь таныг хичнээн их чимдэг болохыг та мэдэх үү?

Би таныг харах тусам л…гэтэл Хажидмаа үгийг нь дуусгаж чадалгүй гараас нь мултран бушуухан юуг ч юм хэлээд холдов. Вася Монгол хэлээр жаахан аялгатай л болохоос сайн ярьдаг, чадварлаг мэргэжилтэн билээ. Тэрээр одоо хорин долоон нас хүрч байгаа хэдий ч эхнэр аваагүй, авах ч завдалгүй ÿâàà нэгэн аж. Монгол хүүхнүүд таалагддаг байсан ч Хажидмаа шиг сэтгэлийг нь хөглөж хөвсөлзүүлсэн хүүхэнтэй одоог хэр нь учраагүй яваа нэгэн. Вася Хажидмааг өөрөөс нь зугтаах тусам бүр ихээр сонирхон хоргоох болов. Энэ бүх гаргаж байгаа үйлдэлд нь Хажидмаа зовох хэдий ч өөрийг нь хэмээн эрэгтэй хүн халамж анхаарал тавьж, эргүүлэх нь бас нэгэн бодлын сайхан ч юм шиг санагдах аж. Цехийн хүүхнүүд ч эхнээсээ жив жув хийн түүнээс далдуур элдвийг ярихад Хажидмаа сонссон ч сонсоогүй царай гарган үл тоогч болдог байв. Харин дотроо “ Би одоо

яах ёстой юм бол. Энэ хүн надад үнэхээр талтай байна уу? Эс бөгөөс намайг өөрөөр бодоод байна уу? Хэл соёлоос эхлээд бид хоёрт тохирохгүй зүйлс зөндөө байгаа. Ямартаа ч их юм санаж, хөл алдаж гүйлгүй байя. Ер нь зүгээр хамт бүжиглэсэн хүндээ найр тавьж байгааг нь би хэтрүүлээд ойлгоод байна уу? ” хэмээн бодохын сацуу өөрөөсөө ичиж үхэнгээ алддаг байв. Вася хэд хоног ажилдаа ирсэнгүй. Хажидмаа яагаад ч юм түүнийг сэмхэн харуулдаж байгаагаа мэдээд өөрөөсөө айх ч шиг болох нь тэр. Хоолонд орж байхдаа өөрийн эрхгүй суудаг ширээ рүү нь харвал хоосон дүнхийнэ. Уг нь урд нь ингээд санаандгүй харахад өөдөөс нь сэтгэл татам сайхан инээмсэглэдэгсэн. Түүний өндөр чийрэг бие, ногоон нүд, шар үс, дутуу хусаж харласан сахлын ором, дөрвөлжин эрүү, шовх хамар, эмэгтэй хүнд л баймаар

хацрын хонхорхой…энэ бүхэн түүний сэтгэлд нэг л ойр санагдах болсныг тэрээр одоо л анзаарав. Сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй, ажилдаа ч анхаарал нь суларч, бүр дуу муутай болон бодолд дарагдан, үе үе санаа алдан суух болсноо өөрөө ч мэдсэнгүй. Түүний энэ байдлыг ажигласан анх ажилд ороход нь дагалдангаараа авч өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн Хажидмаагийн хувьд хуурай эгч нь болох Сүрэн хэмээх намхан туранхай бор авгай түүнийг нухацтай ажиглаж байснаа Хажидмаа миний дүү бие чинь зүгээр үү, ÷и өнөөдөр эгчийндээ очоод жаахан туслаад өгч чадах уу? гэхэд бодолд дарагдан суусан Хажидмаа түүний хэлэхийг анзаарсангүй машинаа тачигнуулан өмнөхөө хайш яаш оёх аж. Хажидмаа хэмээн дахин чанга дуудахад сая сэхээ орон Уучлаарай та юм хэлсэн үү? Ажил тараад надтай хамт манайд очоод эгчдээ туслаад өгч чадах уу? хэмээн

тайван давтан хэлэхэд Хажидмаа бушуухан толгой дохиод ажлаа үргэлжлүүлэв. Ээлжийн ажил хийдэг тэд энэ удаад эрт бууж таарсан тул Сүрэнгийнд хүн байсангүй. Хажидмаа юу хийлгэх гэснийг нь асуугаагүй ч энэ хүнийг эгч шигээ санаж хүндэлж явдаг болохоор үгнээс нь хэзээ ч зөрж байгаагүй билээ. Миний дүү бие нь зүгээр үү, ямар нэгэн юм чинь өвдөөгүй биз? Би зүгээрээ Сүрэн эгчээ. Дүү нь хамрын ханиад ч хүрч үзээгүй хүн шүү дээ гээд инээмэр аядахад Үгүй л юм шиг байна даа. Чи өвдчихөж, өвдөх өвдөхдөө маш хэцүү өвчин туссан бололтой. Хүний зүрх сэтгэл, хайр дурлал гэдэг жолоогүй, жоргүй ганц өвчин байдаг юм даа. Чи хүнд дурлачихаж гэхэд нь Хажидмаа дурлал гэж юу байдгийг ч мэдэхгүй хүн нүд нь эргэлдэн Та…та яагаад тэгж бодсон юм бэ? Би хүнд дурлаагүй, тэр чинь юу ч байдаг юм мэдэхгүй хэмээн сул дуугаар хэлэхэд зүрх нь цээжиндээ

оволзон сандарч эхлэв. Чиний нүдэн дээр бүх юм ил байна охин минь. Хэнд дурласныг чинь ч эгч нь гадарлаж байна. Би буруутгахгүй ээ. Үнэхээр нэгнээ гэсэн сэтгэл байвал харийнх ч байсан хүн шүү дээ. Харин миний дүү бодолтой байдаг юм шүү. Чи эр хүний талаар юу ч мэдэхгүй, ёстой нөгөө нэг ч хүний мөр гишгэгдээгүй шинэхэн орсон цас шиг л байгаа. Тэр цасан дээр хайр гамгүй гишгэж олон мөр гаргавал шавхайнаас өөр юу ч үлдэхгүй. Олон хүнд гишгүүлсэн цас хэзээ ч шинэхэн цас шиг хүний хайрыг татахгүй гэдгийг санаж яваарай. Эгч нь өөр юу хэлэхэв. Залуу насанд дурлаж хайрлахгүй бол хэзээ дурлах вэ, хүмүүсийн хэл амнаас битгий ай миний дүү. Хажидмаа юу хэлэхээ мэдэхгүй нэг бодлын ичмээр ч юм шиг, нөгөө бодлын сайхан ч юм шиг. Ингэж бодох бүрт нь өөрөө нэг л өөр хүн

болчихсон мэт санагдаад байх болов. Орой нь өрөөндөө очоод шөнөжин бодолд дарагдан хэвтлээ. Ажил нь түүний хувьд байгаад л баймаар газар. Одоо бол бүр ч ихээр ганцхан ажил дээрээ л өдөржин шөнөжин байж тэр нэг хүнийг битүүхэн харуулдаж суух нь жаргал мэт болжээ. Нэг өдөр машин дээрээ сууж байгаад хүмүүс орж ирэхийг анзаарсангүй. Тэгтэл Вася цехийн даргатай хамт хоёул шинээр үйлдвэрлэж эхэлж буй хүүхдийн цамцыг үзэн явна. Хажидмаа гэнэт түүнийгээ хараад гар нь чичрэн, хацар нь улайж яахаа мэдэхээ болин нэг юмаа дээр дээрээс нь хэд давхардуулан оёход Сүрэн түүнийг нудран нүдээрээ ингэж болохгүй гэх шиг ширүүхэн харах нь тэр. Вася ч хажууд нь ирэн оёсон зүйлийг нь барьж үзэж байснаа инээд алдан

Цехийн даргаа би дахин нэг шинэ санаа олчих шиг боллоо. Энгэрийн энэ хэсгийг нь яг ингээд жаахан хумиад оёчихвол охидод бүр илүү таалагдах байх. Баярлалаа Хажидмаа минь, би одоохон гээд өнөөх цамцыг барин гүйхээрээ гарлаа. Загнуулна хэмээн айж байсан тэрээр гайхаш тасран даргынхаа өөдөөс харвал өнөөх нь: Санамсаргүй шинэ санаа нэвтрүүлж байна уу даа гээд мушиймар аядаад нуруугаа үүрэн тэндээс явлаа. Хажидмаа одоо л нэг амьсгаа авахтайгаа болоход Сүрэн Цаадах чинь үнэхээр чамд сайн болсон бололтой гээд инээхэд Хажидмаа халуун юман дээр суусан аятай доороос нь халуу дүүгэхэд өөрийн эрхгүй хавчигнав. Хажидмаа минь чамд баяр хүргэе. Шинэ санаа гаргаж мөн түүнчлэн ганцаараа төлөвлөгөөгөө 120 хүртэл хувиар давуулан биелүүлсэн байна хэмээгээд орлогч дарга хурал дээр баярын бичиг гардуулан алга ташихад бүгд нижигнэсэн алга

ташилтаар бэлэг барьлаа. Хажидмаа анхныхаа баярын бичгийг аваад хөл нь газар хүрэхгүй баярлав. Сүрэн барьж авч үнсээд За миний дүү улам хичээдэг юм шүү. Хажидмаа энэ бүхнээс ичих ч шиг болов. Үнэн хэрэгтээ бодож байгаад гаргасан биш Васяг харж сандрахдаа хийсэн зүйл нь ийм том шагнал болох юм гэж хэн санах билээ. Хурлын дараа Вася түүнийг угтан ирж Баяр хүргэе Хажидмаа. Чиний энэ загвар үнэхээр шинэлэг санаа байлаа. Үнэндээ би энийг урд нь яагаад анзаарч хараагүй юм бол хэмээн гайхсан шүү Баярлалаа тэгэхдээ би жаахан зовоод байнаа. Энэ чинь таны санаа шүү дээ Үгүй дээ…санаачлагч нь чи, хэрэгжүүлэгч нь би. Шагнал авсан бүсгүйг өнөө орой хоолонд урьвал болох болов уу? Болохгүй…би би жаахан ажилтай л даа уучлаарай гэж хэлээд хариу сонсолгүй түрүүлэн явав.

Вася араас нь харан инээмсэглэж байснаа: “ Ай Хажидмаа минь дээ чи хаанаас гарч ирээд минийхээ сэтгэлийг хөвсөлзүүлж орхих нь энэ вэ. Би арай түргэдээд айлгачихав уу? Монгол бүсгүйчүүдийн энэ цэвэр ичимтгий ариун занг магтан дуулмаар” хэмээн бодоод өрөө рүүгээ явлаа. Хажидмаа Васяг араас нь цоо ширтэж байгааг эргэж харахгүй ч мэдэрч тэгэх мөрт нь түүний хөл тушигдсан мэт урагшаа алхаж ядна. Тасагтаа ороод иртэл дахин түүнийг алга ташилтаар угтан авлаа. Энэ бүхэн Хажидмаад дэндүү ахадсан мэт санагдахад хацар нь улаа бутран доошоо харж сулхан дуугаар баярлалаа гэхээс хэтэрсэнгүй. Баярын

бичгээр шагнуулсныхаа дараа тэрээр улам их ажиллах хэрэгтэй хэмээн өөртөө хатуу шаардлага тавин зүтгэх болов. Вася түүнийг хэд хэдэн удаа болзоонд урихад нь татгалзсан хариу өгсөн ч түүний цогтой ширтэх ногоон нүд зүрхэнд нь улам гүн шигдсээр.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *