Home Өгүүллэг “НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“НАРАН БҮҮВЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
0
1,592

Эмэгтэй хүнийг магтан дуулнам би Эх хүнийг харин шүтэн биширнэм би Энгийн хирнээ цаанаа л ихэмсэг Эгнэгт ариун дагинас билээ Зүүн орон дээр хөлс нь дааварлан ёолон хэвтэх ижийгээ хараад Хажидмаа

дөрөвхөн настай балчир ч гэлээ зөнгөөрөө ямар нэгэн юм болох гээд ээж нь ихээр өвдөж буйг мэдрэн дэмий л хөлд нь суун уйлахад Хорлоо арайхийн инээмэр аядан Миний хүү гүйгээд саахалт айлын Дуяа

ажаагаа дуудаад ир. Ээж төрөх болчихлоо гэж хэлээрэй хэмээхэд арай томовтор ах нь за хэмээн нусаа нэг шурхийтэл татаад нөмгөн гараад гүйхэд нь араас нь юмаа өмсөөд гараач миний хүү хэмээн хэлж

амжаагүй шахам байхад хаалга хаагдах сонсогдов. Тэрээр амьсгаадан: Миний охин битгий уйл. Ээж нь охиндоо хөөрхөн дүү төрүүлж өгөх гэж байхад уйлж болдоггүй юм. Алив нааш ир гэхэд Хажидмаа хажууд

нь очвол тамир муутай гараар үсийг нь илбээд духан дээр нь үнсэнгээ “ Яана даа муу охин минь бас л нэг өдөр жамаараа энэ бүхнийг амсана. Үгүй энэ Сампил гайгүй л явдаг байгаа даа. Ядаж байхад яасан

ч их цас вэ дээ, гэрт жавар хурах нь босч аргал хийдэг юм билүү хоёр хүүхэд минь осгочих байх” хэмээн бодоод шүдээ зуун цагаан орны толгойноос татан арайхийн өндийлөө. Хажидмаа ээжийнхээ гараас барин туслах гэтэл тэрээр охин минь мөд ээждээ тус болно доо хэмээгээд хоёр хөлөө алгуур буулган өндийж зуухны өмнө тогоон чинээ том гэдсэндээ түүртэн галын хайчаар нэг том хуурай аргал аван хийлээ. Тэгтэл ч юу юугүй доошоо халуун бүлээн юм урсан гарахад ус нь гарчихлаа Дуяа гуай яасан удаж байна аа тэснэ шүү, муу охиноо

айлгачих вий хэмээн бодонгоо эргэнэгийн хажууд байсан аргийг түшин суун тусав. Түүний уруул нь омголтон хатаж, хүйтэн хөлс нь хамаг биеийг нь нэвт хөлөргөн урсана. Тэгтэл ч үүд сэвхийн онгойж Дуяа гэх нас дээр гарсан эмгэн хүүгийнх нь хамт орж ирээд Ээ харлаа охин минь ус нь гарчихсан байна. Алив энэ хүүхдүүд айчихна туслах хүн хэрэгтэй байдаг. Сампил байхгүй юмуу хэмээн үглэсээр миний хүү дүүгээ аваад манайд очоод хүлээж бай. Эмээ нь дуудна гээд тэр хоёрыг гаргасны дараа орон дээр хэвтүүлэхээр өндийлгөх гэтэл Хорлоо биеэ дийлсэнгүй. Дуяа ажаа би чадахгүй нь эндээ төрчихье, тэр орны хөлд адсага байгаа тэрийг дэвсчих гэхэд Дуяа сандран гэрээс бэрээ

дагуулаад гардаггүй зөнөг толгой хэмээн өөртөө үглэсээр бэлдэж эхлэв. Хорлоо шүдээрээ доод уруулаа тас зууран ЭЭЖЭЭ хэмээн ёолон ойр ойрхон амьсгаа нь түргэсээд ирэв. Мөлхөн байж дэвсгэр дээр хэвтээд байтал аз болж Сампил нилээн халамцуу гуйвасхийн ороод ирэх нь тэр. Дуяа Сампилаар туслуулан орон дээр өргөн тавихад Хорлоо бараг ухаан алдах шахав. Сампилын уусан юм нь ч дороо гарч урд хойно нь гарч бөнжигнөн хөлс нь чим чим дусалж байгаа харагдана. Хүйгээ ороочихож дээ охин минь…үйл их хийгээ юу хэмээн хэлэнгээ оролдсоор сая нэг нялх үрийн дуу хадаж орчлон дээр нэгэн хөвүүн дуугаа өргөн мэндэлвээ. Сампил баярлан Дуяа авгай хөлсөө

шуудран инээмсэглээд цэвэрлэгээ хийв. Хорлоо нулимстай нүдээр инээмсэглэн хүүгээ хөхүүлэн хэвтэнэ. Бүх юм дууссаны дараа Сампил Дуяа ажааг хүргэж өгөн охиноо тэврэн хүүгээ үүрэн гэртээ иртэл эхнэрийнх нь царай нэг л цонхигор уруул нь омголтон хатаад арайхийн сулхан дуугаар Дотор муухай оргиод, аманд цус амтагдаад, толгой эргээд байна. Чи эмч аваад ирэх үү? гэхэд Сампил ухаан мадаггүй хар хурдаараа гүйн гарч морио эмээллэн давхин одлоо. Хорлоогийн нүд нь бүрэлзэн тамир нь алдарч дуу нь гарахаа байхад арайхийн том хүүдээ Миний хүү дүүгээ аваад тэр…гээд амьсгаа нь

тасалдан дотор нь бачуураад байж ядаад ирлээ. Хүү ч нялх шинэ дүүгээ харахын хүслэн байсан болохоор хоймрын орон дээр тавихад Хажидмаа тэр хоёр өхөөрдөн энхрийлэн ширтсээр. Ээжрүүгээ сая нэг харвал ээж нь уруулаа тас зуун нүдээ аньсан харагдахад охин дүүгээ газар зассан орон дээр унтуулаад өөрөө нялх дүүгээ харан суусаар нэг мэдэхнээ унтчихсан байв. Нойрон дунд нь хүүхэд часхийн орилоход тэрээр нойроо харамлан унтсаар. Хүүхэд бүр ихээр эхэр татан эг маггүй уйлж гарахад арайхийн өндийн бээвийн босч ирвэл гэр нь галгүй охин дүү нь даарсан бололтой дээлэндээ шургалан шинэ дүү нь хамар нь улайчихсан уйлж байв. Тэрээр зулын гэрэлд аавыгаа харвал

ирээгүй байсанд гайхан Ээжээ дүү уйлаад байна хэмээгээд гараас нь чангаан дуудвал гар нь доошоо сул унжаад ирэв. Ээжээ…ээж дүү уйлаад байна ш дээ та сэр л дээ хэмээн зөндөө татсан ч ээж нь сэрэхгүй л байлаа. Тэрээр өөрийн эрхгүй чангаар уйлан ээжийгээ угзарсаар. Энэ чимээнээр Хажидмаа ч сэрэн ах дүү хоёрынхоо уйлах дуунаар даган өөрийн эрхгүй уйллаа. Гэрт гурван бага хүүхдийн уйлаан нэгийг зөгнөн харанхуйг цочоон сэрээх аж. Дуяа маргааш үүр цайхтай зэрэгцэн Сампилынх руу нэг л явмаар санагдаад байсан тул гэрээсээ яаран гарлаа. Гэрийн бараа харагдахтай зэрэг тооноор нь ямар ч утаа харагдсангүйд ихэд гайхан: Эд чинь яачихсан улс вэ. Энэ

хүйтэнд гэр хөсгөө ч галлахгүй дөнгөж нярайлсан байж хэмээн бодсон хэдий ч нэг л муу совин татсаар дээлийнхээ хормойг өшигчин гүйх нь холгүй гэрт орсноо өөрийн эрхгүй “ ЭЭ БУРХАН МИНЬ” хэмээн дуун алдах нь тэр. Хорлоо хойд орон дээрээ үхмэл цагаан царай, омголтож хатсан уруултай, гар нь доош сул унжина. Том хүү нь охин дүүгээ хөлдөө унтуулан, бага дүүгийнхээ аманд эрхий хуруугаа хөхүүлэн унтаж байх нь тэр. Тэрээр нүдэнд нь нулимс цийлэгнэн салгалсан гараар Хорлоогийн судсыг барин үзвэл ямарч цохилт мэдэгдэхгүй байх аж. Мондог миний хүү сэрээрэй хурдхан саахалтын айлаас хүн дуудаад ир хэмээн хэлээд гал түлэн ус тавиад: Үгүй ингэхэд энэ Сампил хааччихсан юм бол. Хорлоо минь арай өнгөрчихөөгүй байгаа

зэлгээн юм уулгаад үздэг юм билүү…эмнэлэг бараадсан нь дээр боллоо. Тэгэхдээ…бурхан минь гэж хэмээгээд хойморт байх ганц хүрдийг эргүүлэн зэлгээн ус Хорлоогийн ам руу хийх гэж байтал Мондог саахалтын залуутай хамт ороод ирэв. Миний хүү яаралтай төв орох хэрэгтэй байна бушуухан яваад тэргээ хөллөөд ир. Хорлоо нэг л биш ядаж байхад Сампил хааччихав хэмээн үглэхэд хархүү ч за хэмээн гараад дороо тэргээ хөллөн авчирав. Тэрээр Хорлоог өргөхөд бие нь чулуу шиг хүнд байсанд дааж ядна. Дуяа гэнэт Чи ерөөсөө өөрөө яваад эмч хүүхнийг унаатай нь аваад ир. Хоёулаа ингэж хамаагүй хөдөлгөж болохгүй байх хурдалж үзээрэй хүү минь. Удсан ч үгүй эмчийг дагуулсаар хүрээд ирэв. Дуяа эгч минь өнгөрөөд удчихсан

байна шүү дээ. Та уг нь мэдмээр юм. Сампил ах хаачаа вэ? Ээ ум мааний бад ми хум…хэмээн гараа урдаа авч залбираад эрхээ эргүүлэнгээ: Одоо яадаг билээ хүүхэд минь? Би өчигдөр эх барьж авсан ямар нэг эндэгдэл гарсан юм болов уу? Ээ зөнөг толгой насны бөгсөнд ийм юм үзэх гэж Та тайван бай даа. Миний бодоход эхэс нь үлдсэнээс болсон байж магад. Тэгэхдээ энэ зүгээр л миний бодол. Сампил ахыг хүлээлгүй илүү гэрт талийгаачийг оруулж байя даа…гээд жолооч хархүн болон хэл дуулгасан хүү хоёрт хэлэхэд жолооч хар хүн жаахан цээрлэсэн үү Нөхрийг нь хүлээвэл яасан юм хэмээн дургүйхэн дуугарах нь тэр. Тэгтэл гадаа хүн ирэх чимээ сонсогдоход бүгд

Сампилыг ирж байна хэмээн өндийвөл улаач хархүү амьсгаадан орж ирээд Хорлоо эгч хаана байна? Энүүхэн урд жалганд Сампил ах осолд ороод осгоод үхчихэж гэх нь тэр. Гэрт байсан хүмүүс бүгд яахаа мэдэхээ больж дуугарч ч үл чадан хэдэн биенээ гайхширан хартал хойд орон дээр нялх хүү тэднийг цочтол дуугаа хадаан өлсөж буй бололтой уйлахад сая бүгд сэхээ авлаа. Дуяа хуурай нүдээ үрчин Энэ чинь юу болох нь энэ вэ. Ээ тэнгэр минь та яасан хатуу юм хэмээхэд том хүү тэднийг хараад байдлыг гадарласан бололтой ЭЭЖЭЭ хэмээн уйлахад Хажидмаа ч ах дүү хоёроо даган уйллаа. Миний хүү нааш ир уйлж болдоггүй юм алив миний хөөрхөн сөөсгөр охин гээд Дуяа

салгалсан гараар тэр хоёрыг элгэндээ тэврэхэд хоёр хархүү талийгаачийг илүү гэрт оруулж, эмч бүсгүй щприцээ цэвэрлэн дөнгөж төрсөн нярайн аманд сүү бүлээсгэн уулгалаа. Хоёр талийгаачийн ажил явдалд нутгийн ах дүүс бүгд гар бие оролцож эмгэнэн гашуудаж, халаглацгаасаар ёс журмын дагуу хөдөөлүүлэн нутаглууллаа. Цайлж дуусаад хүүхдүүдийг хэрхэх талаар удтал ярилцав. Уг нь ах дүү гурвыг салгачихгүй юмсан. Тэгэвч гурвууланг нь өргөж авах айл байна уу?

Гэхэд нэг ч хүн дуугарсангүй. Дуяа ажаа нулимс нь ширгэсэн хуурай нүдээ арчин сууснаа санаа алдаí: Би эх барьж авснаараа нялх үрийг өргөж авъя. Дамдин гэж нэр өглөө гээд үнэрлэхэд нэг нь тэндээс манайх хэдий олон хүүхэдтэй ч охид олонтой айл. Манайх Мондогийг авъя даа. Хажидмааг авах хүн олдсонгүй. Дөрөвхөн настай энэ охиныг яахаа мэдэхгүй байтал би авъя хэмээн нутагтаа зартай ааштай Гүндэг авгай хэлснээр гурван хүүхдийн хувь заяа шийдэгдэв. Нутгийн өнчин залуу Сампил хошуу алгасч яваад нэгэн бүсгүйг гэргийгээ болгон

авчирсан нь талийгаач Хорлоо байсан билээ. Ингээд ах, дүү, хамаатан садан байхгүйн учир гэр хороо мал хуйг нь хуваан хүүхдүүдийг нь авсан айлуудад тарааж өгөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…