Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг төгсгөлийн “16-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг төгсгөлийн “16-р хэсэг”

0 секунд уншина
0
0
535

Алимаа дотогш орон шалгуулахаар бичиг баримтаа өгтөл хаанаас гараад ирэв гэмээр хоёр цагдаа яах ийхийн зуургүй түүнийг сугадан авч явав. – Та нар чинь яагаад байнаа , би яагаа ч үгүй, хүн андуураад

байна хэмээн тэнхээгээрээ орилон хоёр цагдаад сугадуулан гарч машинд хүчээр суун явж байхдаа хэрхэн яаж мултрах талаараа бодож Лхамсүрэнг бүх хэрэгт буруутган түүний шахалтаар хийсэн хэмээе

хэмээн шийдэлд хүрэв. Тэд явсаар ……. дүүргийн цагдаагийн хэлтэсийн үүдэнд ирэхэд энэ удаа Алимаа эсэргүүцэл үзүүлэлгүй даган оров. Алимаа шөнөжин элдэв бодолд ороогдон арайхийн

өглөөтэй золготол түүнийг байцаахаар авч явлаа. Тэрээр байцаагдахаар явж байхдаа нэгэн камераас нэрээр нь дуудахад нь харвал Цогт байсанд бушуухан нүүрээ буруулан танихгүй царайлан

өнгөрөх гэтэл Цогт араас нь – Эгч минь одоо бүх зүйл нэгэнт дууссан. Лхамсүрэн ах бид гурав холбоотой болохыг мэдэж байна. Тэр хөгшин Пак чинь чамайг ирж аврах болов уу даа ха ха ха Алимаа цаашид

сонсож чадсангүй хөл нь өөрийн эрхгүй гуйвлан явсаар ашгүй нэг холдон өрөөнд орвол тэнд Лхамсүрэн сууж байх нь тэр. **** Борхүү, Төгөлдөр хоёр Гончигтой уулзан Пакын аман зургийг буулгаж авсаны маргааш Борхүү Чингис хаан нисэх буудал дээр очин учираа хэлэн Цэнгэлийг явсан өдрийн бичлэгүүдийг ухраан үзэж байтал тэдний дүрс гараад ирэх нь тэр. Цогт хамт зогсож байснаа утсаар ярин цаашаа явангаа гол хаалгаар гарч харин Цэнгэл Пакыг даган дотогш орон хамтдаа Солонгос ниссэн нь батлагдсан тул бичлэгийг хэвлүүлж аваад холбогдох хүмүүстэй нь уулзахаар яаравчилав. Гончиг Борхүү,

Төгөлдөр хоёроос даалгавар аван буцаж Солонгос явсан ч нэгэнт бүхнээс хоцорчээ. Талийгаачийн цогцосыг уснаас гарган шинжилгээнд оруулж бүх талаараа Цэнгэл болох нь батлагдсан тул Чимэдэд ял төлөвлөн хорихруу ачин харин Пакыг цаана нь өөр ямар хүмүүс байгааг илрүүлэх, дээрээс нь нотлох баримтгүй тул хилээр гадагшаа гарахыг нь хориглон ажиглалтандаа авав. Гончиг аавыгаа мөрдөн байцаах хугацаанд уулзсангүй харин хоригдож байхад нь нэг удаа уулзахаар очтол аав нь түүнтэй уулзахыг хүссэнгүй захиа өгүүлсэн байв: “ Хүү минь аавыгаа уучлаарай. Уучлал гуйх эрхгүй гэдгээ мэдэж байна тийм болохоор намайг март. Энэ хорвоо ертөнц

дээр Чимэд гэж аавтай байсан гэдгээ л мэдэж явдаа хүү минь. Би та гуравтаа юу ч хийж өгч чадаагүй. Эхлээд ээжийг нь хуурч гомдоон хүүхэн, мөнгөнд толгойгоо алдан энэ хол газар ирсэн, дараа нь хүү чамайгаа авч ирээд буруу замруу оруулахаа дөхлөө, эцэс сүүлд нь өөрийнхөө гараар охиноо явууллаа. Би ямар нүүрээрээ та хоёрынхоо царайг харах билээ. Үйл лайгаа эдлээд эндээ насыг баръя даа. Миний хүү ухаантай хүү ээж дээрээ очиж хамтдаа сайхан амьдраарай. Миний орны толгойны ар талд жижиг сейф байгаа. Код нь ….. тэнд хадгалсан мөнгийг та хоёр минь авдаа. Миний та нартаа хийж чадах сүүлчийн

минь зүйл, бас аавынх нь эцсийн хүсэл. Сайхан амьдраарай … хайртай шүү хүүдээ БАЯРТАЙ “ Гончиг захиаг уншин зөндөө уйллаа. Аавтайгаа хамтдаа байсан өдрүүдээ санан, санан суугаад шөнөжин сууж хамтдаа авхуулсан зурагнуудаараа бяцхан цомог хийн хорихын зөвшөөрөгдсөн мөнгөний дээд хэмжээгээр аавдаа мөнгө явуулаад бүх зүйлсээ янзлан ээждээ яаран, яаран нутаг буцахаар сүүлчийн удаа эргэж хараад дотогшоо орон суудлаа эзлэв. **** Тэнгэрт одод түм түмээрээ түгэн харанхуй орчлонг гийгүүлэн мишээнэ. Борхүү, Төгөлдөр хоёр гадаа сандал дээр зэрэгцэн суугаад юу ч ярилгүй хоёр биеэ харан чимээгүйхэн мишээн сууцгаах аж. Тэдний дунд нэгэн

бүсгүй бас л жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан мишээн сууна. Тэр нэг өдөр Төгөлдөр Цогтыг явсаны дараа гарсан айлруу нь орон охинтой зөндөө ярилцан ятгасаны дараа сая нэг зөвшөөрүүлж чадаж билээ. Гэтэл тэднийг мэдсэн юм шиг Цогт тэр охинтой дахин уулзахаа больж тэр ч бүү хэл дуудлагыг нь ч авахаа болив. Борхүү Алимааг мөрдөж явсаар энэ хэрэгт Лхамсүрэн хутгалдсан болох нь илэрхэд тохиромжтой цагийг хүлээн тэр бүхэндээ Төгөлдөрийн алсын харааг бахдан сууна. Лхамсүрэн Алимаагийн хэлсэнээр Пакыг хэрхэн наашаа нэвтрүүлэн орогнуулах талаар толгойгоо өвтгөн сууж байхдаа өөрийгөө хараан сууна: Би яаж яваад ийм юманд хутгалдчихав. Энэ

бүхэн хэзээ юунаас эхэллээ? Лхамсүрэн ажил дээрээ тушаал дэвшээгүй ахлагч байхад нь доод ангийнх нь Алимаа анх түүн дээр ирэв. Лхамсүрэн оюутан байхдаа Алимаад дурлалын манан үүсгэн Борхүүд атаархаж явсаныг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Хашаа байшинд хөгшин аав, ээжтэйгээ хамтдаа амьдардаг тэрээр Алимаагийн сайхан царай, мөнгөнд алхам алхамаар татагдаж байхдаа өөрийгөө тэр хэмжээгээр гээж байгаагаа даанч мэдсэнгүй. Нэг өдөр Алимаагийн машинд мөн л эрхлэлдэн сууж байтал Алимаа гэнэт өөдөөс нь татгалзахын аргагүй нүдээр хараад – Чиний надад хайртай чинь үнэн үү? – Тиймээ – Тэгвэл чи миний төлөө юу ч хамаагүй хийж надтай хамт байж чадах уу? – Юу гэдгээс л хамаарна даа. Би чинь тангараг өргөсөн

цагдаа хүн – Хэ цэс өргөсөн тангарагтаа үнэнч байлаа гээд чамд наалдсан юм юу байна? – За яахав дээ хө болно биз дээ – Тэр яахав нэг мөнгөний ажил байна чиний надад хир үнэнч хайртайг чинь харъя даа … хэмээгээд худлаа уурлан буруу харан суувал Лхамсүрэн хойноос нь тэврэн арчаагүй хоолойгоор – Хууль бус л бол чамдаа би туслалгүй яах вэ, тэгээд ч хайр сэтгэлийг ийм юмаар хэмжинэ гэж юу байсан юм. Алимаа санасанаар болж байгаад баярлан зөөлрөн хоолойгоо нялуун шингэн болгоод – Лхамсүрэн минь үнэндээ би Солонгос улсад нилээн байж байгаад ирсэнийг чи мэднэ. Намайг тэнд хэцүүдэж явахад тусалсан нэг ачтан байдаг юм. Тэр хүнийг Монголдоо урьж Монголоо үзүүлмээр байна. Өөрөө ч манай улсыг нилээн сайн мэддэг бололтой

боломж байвал Чингисийн Монголд ажиллаж, амьдарч үзмээр байна гээд байнаа – Тэгээд энэ чинь асуудалгүй юм биш үү? – Тиймээ ямар ч асуудалгүй л дээ … нэг … хэмээн түгдчиснээ чамдаа найдлаа шүү хэмээн зөөлөн үнсэлтээр шагнаж билээ. Тэр үеэс хойш Пак ч Монголд ирж нэг л мэдсэн түүний мэдэлийн хүн болчихдог … хэмээн өмнөхөө харуусан бодон суутал цочоох мэт утас нь дуугарахад харвал Гэрэлээ дүү нь залгаж харагдана – Байна уу миний дүү яасан зүгээр үү? – Лхамаа ахаа би айгаад байна та хаана байгаа юм – Гэртээ байна наад хоолой чинь яагаа вэ? – Би одоо очлоо хүлээж байгаарай. Сая Цогтоо нэг охиныг алангаа алдлаа. Балай юм чинь хар тамхиа татчихсан байсан байна. Тэгдээ ашгүй цагдаа нар ирж аваад явсан. Явахдаа машинаа танд аваачиж өгөөрэй гэсэн – Юууу …. яадаг тэнэг новш вэ

Гэрэлээ нулимстай нүдээр Лхамсүрэнг зэмлэнгүй харан сууна – Ах минь дээ ах минь миний хүндэлдэг нөгөө сайхан бахархаж явдаг ах минь хааччихаа вэ? Үнэндээ би Төгөлдөр, Борхүү ах хоёртой хамтарч ажилладаг. Цогтыг барих гэж худлаа наалдсан. Тэр охиныг ч гэсэн Төгөлдөр явуулсан тийм болохоор л амжиж салгалаа – Чи яаж ??? – Төгөлдөр бид хоёр гэрлэх гэж байгаа, гэтэл та арай ч дээ хэлэх ч үг олдохгүй байна – Аав мэдсэн үү? – Тэр настай хүн мэдлээ гээд ч яах билээ – Та намайг ямар зорилгоор Цогттой танилцуулсан юм айн. Танд дүүгээ хайрлаж, харамлах сэтгэл байгаагүй гэж үү !!!! – Цогтыг тийм гэж мэдээгүй – Битгий худлаа ярь – Ингэхэд чи яагаад намайг байцаагаад унав – Одоо болно Лхамсүрэн ах гуай, би бүгдийг мэдсэн. Таны өмнөөс ичиж байна арай ч дээ. Энэ хоёр хөгшинийг насны эцэст

шившиг болгож амьдын тамд унагах гээгүй бол явж хэрэгээ хүлээ. Борхүү ах бүгдийг нь мэдэж байгаа гээд дахин ярих юм байхгүй гэсэн шиг гараад явчихав. Лхамсүрэн ганцаараа үлдээд саяын яриаг бодон өнгөрсөн бүхнээ бодсоор өглөө ажил цуглангуут очиж ажилаа хүлээлгэж өгөөд Борхүүтэй уулзаж мэддэг бүхнээ хэлэн хэрэгээ хүлээхээр шийдэн сэтгэл шулуудан бодохын сацуу сүүлийн хэдэн жилийн турш анх удаагаа уртаар амьсгаа авч билээ. Тэнгэрт одод түм түмээрээ түгэн харанхуй орчлонг гийгүүлэн мишээнэ. Борхүү, Төгөлдөр хоёр гадаа сандал дээр зэрэгцэн суугаад юу ч ярилгүй хоёр биеэ харан чимээгүйхэн мишээн сууцгаах аж. Тэдний дунд нэгэн

бүсгүй бас л жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан мишээн сууна. Төгөлдөр хажуудаа суугаа бүсгүйг тэврэн: – Миний хайрт үнэхээр их тус боллоо. Чамд минь амаргүй л байсан байх тэгэхдээ тус болсонд баярлалаа – Юу ярина вэ? Надад харин ч сонин байлаа хэмээгээд Гэрэлээ босон хоёр гараа алдлан орилон дээшээ харвал Борхүү, Төгөлдөр хоёр Гэрэлээг харан инээлдэж байснаа – Борхүү ахаа та бид хоёр ингэж зүтгэж, зүтгэж арайхийж хүмүүсээ илрүүлсэн ч цаагуураа мундагдаад ямар нэгэн шалтаг хэлээд мултарчихвал яанаа – Одоо яахав дээ, бид хоёрын хийх ажил энэ л юм байна. Ядарсан нэгэнд нь тусалж, нэг ч гэсэн айлыг элэг бүтэн байлгаж болж өгвөл эх орноо

амар тайван л байлгахын төлөө өөрсдийн амь нас, оюун ухаан юу байдаг юм бүгдийг дайчлах биш үү – Тиймээ хэмээгээд өөд өөдөөсөө харан байснаа зэрэг босон “ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ” хэмээн ёсоллоо.

ТӨГСӨВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *