Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “15-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “15-р хэсэг”

0 секунд уншина
0
0
462

Гэрэлээ, Цогт хоёр хөтлөлцөн цэцэрлэгт хүрээлэнгээр алхан явна. – Гэрэлээ чи надад уурлаад байгаа юмуу? – Үгүй яаж байна – Мэдэхгүй нэг л сонин хөндий байдаг болж – Чи байсан бол яах байсан гэж

дуртай үедээ ирнэ, дургуйгээ хүрэхээр алга болчихно. Намайг явуулчих гэхээр явуулахгүй тэгсэн хирнээ өөрөө миний найз залуу мөн ч юм шиг биш ч юм шиг байгаад байхаар би өөр яана гэж – Чи

минь ухаантай ойлго л доо. Би Лхамсүрэн ахтай хамтарч нэг том юм хийгээд байгаа. Тэр ажил амжилттай болбол удахгүй сэтгэл амар, дутагдах юмгүй сайхан амьдарнаа – Ямар ажил болоод тийм нууц

байдаг билээ? – Эмэгтэй хүнд мэдэх ёстой юм, мэдэх ёсгүй юм гэж байдаг. Чи минь сургуулиа төгсөөд сайн гэрийн эзэгтэй байхаа бодоод л явж байхад болно. Бусдыг нь надад даатгачих ок – Мэдэхгүй

мэдэхгүй, чиний наад тэнэг ч юм шиг бардам занд би үнэхээр дургүй тэгсэн мөртөө чамайг хүлээгээд байдаг би өөрөө тэнэг ч юм уу – Ха ха ха тэнэгтээ бишээ миний хонгор, хайр гэдэг чинь энэ – За за хэн мэдлээ

… охидууд чиний юунд болоод байдгийг ойлгохгүй юм – Чи миний юунд болсон юм тэрэнтэй чинь л адил. Гэхдээ би чамаас өөр нэг ч эмэгтэйтэй чамтай байдаг шигээ байдаггүй шүү. Яахав намайг гээд гүйгээд байгаа тэднийг өрөвддөг гэх үү дээ ха ха ха – За болио ингээд тэнэгтээд эхэлдэг юм гээд сандал дээр суувал Цогт зэрэгцэн суугаад мөрөөр нь тэврэн энгэртээ наан тоглож байгаа хүүхдүүдийг харан – Хэзээ нэг чамтайгаа дундаа хөөрхөн хүүгээ хөтөлчихсөн ингээд бодож санах ч юмгүй жаргалтай салхилж суух бол – Би нэг шийдвэл тэр чигтээ шийддэг шүү. Оройтов доо – Ааа энэ ингээд томорчихдог юм. Би

энэ гарыг тавихгүй мэдээ хэмээгээд мөрөөр нь тэврэн атгаж байсан гараа өргөвөл – Сайн байна уу? хэмээн тэдний өмнөөс нэг охин хүрээд ирэв – Сайн, сайн байна уу хэмээн Гэрэлээ хэлээд гайхсан харцаар харвал өнөөх охин Гэрэлээг хүний урманд нүднийхээ булангаар ч харсангүй Цогтод хандан – Та ийм болоод л надтай уулзахгүй утсаар ч ярихгүй болчихсон юмуу хөгийн новш … – Уучлаарай ингэхэд өөрөө хэн билээ хэмээн Цогт бантан асуугаад үргэлжлүүлэн: Ах нь чамайг танихгүй юм байна, чи хүн андуураад байх шиг байна – Таныг хэн

андуурна гэж. Саяхан л үхэн хатан хойноос гүйгээд гэрт ирж ээж бид хоёрыг загнан дарамтлан байнга л авч өгсөн дугаарлуугаа залгаж залгачихаад танихгүй байна уу тэ – За болиорой ёстой тийм юм байхгүй шүү, явъя хайраа … гээд өндийтөл Гэрэлээ – Хүлээж бай л даа сонин байна сонсоё л доо – Юуг нь сонсдог юм бэ? харваас гуйлгачин л байна худлаа ярьж бид хоёроос мөнгө салгах гэж байгаа биз босоо – Юу гэнээ … гуйлгачин гэсэн үү? Гуйлгачин нь тэгвэл таны утсыг хулгайлчихаж дээ хэмээгээд халааснаасаа Цогтын авч өгсөн утсыг гарган дугаар цуглуулж эхэлтэл Цогт сандран – Гэрэлээ юуг нь сонсдог

юм бэ? Алив явъя л даа хэмээж байтал өмднийх нь халаасанд гар утас чичирхийлэх дуулдав. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууц утас нь дуугарахад Цогт сандран нөгөө охинлуу харвал тэрээр утсаа чихэндээ барьсан харагдана. Гэрэлээ тэр хоёрыг гайхан харж байснаа – Цогтоо чиний халаасанд утасны чичиргээ дуугараад байна – Юу … юу яриад байгаа юм тэнэг охины үгэнд итгээд холдъё гээд гараас нь чангаавал Гэрэлээ хоромхон зуур халаасруу нь гараа шургуулан жижиг гар утас гаргаад ирлээ. – Дахиад залга даа хэмээн охинд хандан хэлбэл охин ч залгатал яах аргагүй утас нь гар дээр нь чичирхийлэн дуугарахад Цогт нүд нь эргэлдэн шүдээ хавираад Гэрэлээгийн урд өмнө харж байгаагүй

догшин авираар ирсэн охинлуу хашгичин дайрчих нь тэр. Гэрэлээ охин хоёр сандран орилолдоход тэнд байсан хүмүүс хүүхдүүдээ цуглуулан бушуухан тэр газраас холдоцгоов. Цогт охиныг үсдэн – Чи хэн юм бэ … би чамайг тоох хүн мөн үү? Новш минь зайлаач … гараа далайн цохих гэтэл хэн нэг нь түүний гараас барин ард нь мушгиад гав зүүхэд сая ухаан орон: Гэрэлээ хайрт минь уучлаарай, би юу ч мэдэхгүй, санахгүй байна, татсан тамхинаас боллоо гэтэл хэн нэг нь түүнийг өвдөглөн дарж унагаад – Та дуугай байх эрхтэй, одоо хэлсэн бүхэн шүүх хурал дээр таны эсрэг мэдүүлэг болно … хоёр цагдаа

гавлан Цогтыг чирэн явахад тэрээр – Би машиныхаа түлхүүрийг найз хүүхэндээ өгч болно биз дээ … түлхүүрээ халааснаасаа авах хооронд амжиж Гэрэлээгийн чихэнд – Миний машиныг аваад ах дээрээ оч … **** Борхүү, Төгөлдөр хоёр машиндаа суун чагнах төхөөрөмжөөр Алимаагийн ярихыг сонсон сууна. Пак Алимаад хашгичин – Чөтгөр ав гэж та нар чинь яачихсан малнууд вэ? – Уучлаарай – Хэ цэс одоо наад уучлаарайгаар чинь яах юм. Намайг хил давахыг хориглосон байна. Чимэд новш баахан юм бурсан бололтой. Аз болж нотлох баримт

байхгүй болохоор хараахан намайг баривчилж чадахгүй – Энд бас байдал хэцүү болоод байна. Бид хоёрын туслах залуу баригдчихаж. Хар тамхиныхаа тунг хэтрүүлсэн үедээ биеэ барьж чадаагүй баригдаж – Өө чөтгөр алгад. Та хоёр тэгээд баригдалгүй байж чадах уу? Чи бичиг баримтуудыг нь устгаж амжсан уу? – Устгасан … тэр хоёрыг ажил дээр ирэхээс өмнө би өнөө шөнө бас алга болохгүй бол маргааш гэхэд л баригдана – Бичиг баримтаа бүгдийг нь бэлдсэн биз? – Тэгсэн өнөө оройны суудал авчихсан шөнөдөө нисээд очино – Болж , нөгөө Лхамсүрэн яах болов? – Тэр одоохондоо сэжиглэгдээгүй байгаа,

асуудлуудаа цэгцэлчихээд хойноос ирнэ – Миний наана чинь амьдарах улс төрийн орогнолын асуудалыг уу? – Тийм – Чи надад хуурамч овог нэр олж чадсан уу? – Чадсан чадсан, траншейны нэг нас барсан хүний бичиг баримтыг Лхамсүрэн чиний нэрэн дээр чамайг шургуулсан асуудалгүй – Сайн байна – Удахгүй уулзая Борхүү, Төгөлдөр хоёр саяны ярианы бичлэгийг хувилан хадгалаад Чингис хаан нисэх буудалруу яаравчилав. Замдаа Борхүү сэжиг авхуулахгүйн тулд Алимааруу залгатал нилээн дуудуулж байгаад нойрмог дуугаар утсаа авах нь тэр. – Байна уу унтаж байгаа юмуу? Сэрээсэнд уучлаарай нэг юм тодруулах хэрэг гараад – Аан харин маш их ядарсан бололтой

нойроо дийлдэггүй – За тэгвэл унтдаа маргааш ирэхээр чинь тодруулъя – Зүгээрээ юу асуух гэсэн юм бэ? – Би сая ажил дээр иртэл бидний материал хадгалдаг шүүгээ цоожийг нь эвдсэн бололтой онгорхой, дотор нь нэг ч юм үлдээгүй байна – Яанаа тиймүү? Ямар баларсан юм бэ, би уг нь гарахдаа бүгдийг нь шалгаад цоожлоод гарсан хэмээн сандран дуугарахад Борхүү – Харин тиймээ би Төгөлдөрийг бас шинжээчдийг дуудчихаад хүлээж байна, чи ирэх боломж байна уу? – Яадаг билээ, өнөөдөр манай нэг найз гадаадаас ирнэ, би ингэсгээд гарч тосох гэж байна. Тэрийг байрлуулчихаад яваад

очье – Тэгээрэй, юу ч болсон яриарай – За ямар завхарсан юм бэ … хэмээн худлаа сандран орилхыг мань хоёр сонсон толгой сэгсэрэн сууцгаана. Алимаа хэрэг биш болсоныг ойлгон бушуухан хэрэгтэй гэсэн бүхнээ аван Лхамсүрэнг дуудан хүлээж байх хооронд цаг яг л зогсчихсон мэт санагдана. Арайхийж Лхамсүрэн ирэхэд жижиг тээшинд хийсэн өөрийн гэх юмсаа аван сандран гараад машинд нь суусан хойноо сая нэг амьсгаа авав. – Лхамсүрэн минь хурдан амжуулахгүй бол хаа хаанаа хэцүү болоод явчихлаа шүү. Би Пакыг ярихаар нь чамайг бичиг баримт бэлэн болгочихсон гэчихсэн. Би эхлээд очоод байдлыг мэдье, Пак тэндээ биш болсон байвал хоёулаа

Европын оронлуу Франц ч юмуу хаашаа ч байсан яахав өөрсдөө улс төрийн орогнол хүсэж алга болъё – Цогт гэж эргүү яаж яваад баригдчихдаг байнаа. Хамаг юм бүтэхийн даваан дээр – Тэр Цогт одоо дүүрч одоо өөрсдийгөө л бодох минь. Сая надруу Борхүү ярьсан баримт алга болсоныг мэдсэн байна. Би аргалсан байгаа. Очоод хэсэгтээ холбоо барьж чадахгүй байж магад – Би тэгээд яах болж байна, ямарч байсан чи ямар нэг аргаар надад хэл өгч холбоотой бай –

За болох байлгүй баяртай … хайртай шүү … амжилт тэрээр нисэх буудал дээр ирсэн тул Лхамсүрэнг үнсээд ганцаараа тээшээ аван дотогшоо орлоо.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *