
Борхүү, Төгөлдөр хоёр Алимаад ха.р авхуул.алгүй цаана нь хэн байгааг мэдэхийг хичээн өмнөх шигээ л байцгаана. Тэр өдөр Төгөлдөр Алимааг гарсаны дараа Борхүүрүү залган сая Алимаатай ярьсан
эсэхийг нь асуутал үгүй гэхэд нь гэнэт сэжиг төрж эхэлсэн билээ. Борхүү ч үнэхээр уулзалттай байсан тул Төгөлдөр ч олон юм хэлэлгүй харин ну.уц ка.мер суурил.уулахаар шийдэн хэнд ч мэдэгдэхгүй
хийсэн нь энэ. Харин одоо бол байдал нэгэнт тодорхой болж Алимааг зориудаар шургуулсан нь хэн ч харсан илт байсан тул тэр хоёр хамгийн түрүүнд Лхамсүрэнг тандаж эхлэв. Энэ сацуу Гончигоос хэл
ирж аав нь ажилаар Чежү явсан Гончигийг Солонгост ирсэнийг мэдээгүй байгаа … нөгөө хүнтэй холбогдож албан бичиг болон захиаг өгтөл зөвшөөрөн хамтдаа ажиглалтанд гарч байгаагаа хэлэхэд Борхүү,
Төгөлдөр хоёр тэр ажилаа тэдэнд даатгаад Лхамсүрэн, Алимаа хоёрыг мөрдөн бас Хоролоогийн охин Чимгээг хайн, охидыг уураглаж байгаа Монгол залуу хэн болох, Пак хэмээх хаанахын ямар хүн болох гээд

олон олон асуудлуудаа зохицуулхаар зүтгэцгээж байв. Лхамсүрэн ажил дээрээ утсаар хэн нэгэнтэй товчхон ярьсаны дараа тэрээр Цогтыг орой гэртээ дуудан Чимэд баригдсанд хараал урсган сууж байх тэр нэг өдөр Борхүү гэнэт гаднаас ороод ирэв. – Амрыг эрье хэмээн Борхүү мэндэлвэл Лхамсүрэн дор нь царайгаа хувирган худлаа инээгээд – За Борхүү ажил сайн уу? – Сайн сайн ч гэж дээ нэг хэрэг дээр гарсан байгаа таниас туслалцаа авахаар ирлээ ахлах ахлагч аа – Бололгүй яах вэ, юу юм бол? – Энэ машины эзэнийг олмоор байна хэмээгээд спорт
загварын хар машины зураг үзүүлбэл Лхамсүрэн зургийг хараад татвасхийснийг Борхүү харин ч сайн ажиглаад амжив – Энэ юун машин юм … хэмээн худлаа хайнгадуу аястай асуувал үүнийг л хүлээж байсан Борхүү – Наад машины чинь эзэн өсвөр насны амьжиргааны төвшин доогуур охидын толгойг эргүүлж хэн нэгэнд худалдаад байх шиг – Энэ машины эзэн гэдэг нь тодорхой юмуу, таамаг төдий юу? – Одоохондоо таамаг төдий – Мэдлээ, дээшээ мэдэгдсэн үү? хэмээж байхдаа хоолой нь үл ялиг чичирхийлэхийг Борхүү бас л анзааратахав – Одоохондоо мэдэгдээгүй байгаа, ямар
нэгэн нотл.ох бари.мт олж байж мэдэгдэхгүй бол цаадах гол хүн нь үлдэх гээд. Лхамсүрэн цааш сонсох тэнхэл хүрэхгүй мэт санагдахад өөрөөс гарах бүх хүчээ шавхан биеэ барин – Амжилт .. би одоо шуурхайтай – Мэдлээ гүйцэтгэе … **** Лхамсүрэнгийн гэрт Алимаа, Цогт хоёр ирсэн харагдана. Лхамсүрэн толгойгоо барин нэгийг бодон сууж, сууж байснаа – Бид юун дээр, хэзээ алдаа гаргачихав. Чимэд баригдаад цогцос Цэнгэл болох нь илчилэгдчихлээ, бас Борхүү бидний мөрөөр ороод Цогтыг хэзээ мөдгүй илрүүлэхээр болчихсон байдаг. Пак наашаа ирэх гэтэл хил гарахыг нь хориглосон гэж бөөн уур надруу
ярьлаа. Алимаа чи ямар нэгэн сэжиг авхуулаагүй биз – Үгүй үгүй би юун дээр сэжиг авхуулах гэж. Намайг сэжиглэлээ гэхэд холбогдох баримт нэг ч байхгүй болохоор … – Бичлэг хийж байгаад алдаа гаргасан биш байгаа – Би хэн билээ намайг арай л дутуу үнэлээд байна уу даа. Би тэнд байхдаа бүгдийг зохицуулаад асуудал шийдэгдэхэд тодорхой болгоод Пакад үлдээгээд ирсэн – Цогт чи? – Би алдаа гаргаагүй гэж бодож байна. Анх Цэнгэлд мэдэхгүйдээ хит найр тавин Пакад бангадуулсанаасаа хойш их няхуур болсон – Гар утас авч өгдөг аргаа өөрчлөөгүй юу? – Үгүй нэгд тэдэнтэй тэгж л холбоо барина, хоёрт
ядуу охидууд чинь гар утастай болох нь мөрөөдлүүдийнх нь нэг, тэгээд ч би өөрийнхөө нэрээр дахиж таницаагүй, намайг хэн гэдгийг мэдэхгүй – Хоёр дахь донор нөгөө газараа байгаа юу? – Тиймээ – Өнөөдөр шөнө нүдийг нь боож гаргаад гэрийнх нь үүдэнд буулгачих – Тэгэхдээ … энэ чинь – Тэр одоо хамаагүй. Пакыг хил гарахыг хориглосон гэдэг чинь анхааралд орсон гэсэн үг. Одоо өөрсдийгөө бодъё – Бас нөгөө сүүлийн охин надруу залгаад байдаг болсон – Чи нүүр өгөхгүй байна гээд уурлаад байгаагүй билүү? – Сүүлийнх гэж ямар охин арай миний мэдэхгүй бас нэг байгаа юм биш биз дээ?
Алимаа тэр хоёрын өөдөөс асуусан харцаар харвал Лхамсүрэн Цогтруу заагаад – Энэ нөхөр дур мэдэн бас нэгийг олчихсон юм билээ. Тэр гэхдээ одоохондоо ямарч төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа – Миний зөвшөөрөлгүй ХЭН Ч дур мэдэн ямар нэгэн юм ЮУ Ч хийхгүй ойлгосон биз. Алимаагийн сүрдэм чанга дуунаар Лхамсүрэн, Цогт хоёр сүрдэн хулмалзан доошоо харан толгой дохино. Ингээд тэр гурав цаашид юу хийх талаараа удтал ярилцсаны эцэст сая нэг тарж Цогт хоригдож байгаа охиныг суллахаар яаравчилан давхилаа. **** Төгөлдөр, Борхүү
хоёр Чимгээгийн хоёр талд суун хүлээцгээнэ. Тэр өдөр Хоролоо охиноо ирсэнээс хойш ёстой эх хүний халуун хайр энэрэлээр асарсаар хөл дээр нь босгож билээ. Охиноо ирсэнийг Төгөлдөрт хэлбэл тэрээр тэр дор нь давхин ирж байдлыг харан хэд хэдэн зураг дараад явахдаа тэнхэрэхээр нь хэлээрэй ирж уулзая гээд гарсанб дараа ийнхүү өнөөдөр уулзахаар ирсэн нь энэ. Борхүү аягатай цайгаа уунгаа Чимгээд хандан – Миний дүү бие нь тэнхэрсэн үү? – Овоо л болж байна ээжийн ачаар – Ах нартайгаа ярилцахыг хүсэж байна уу? – Мэдэхгүй – Хүчлээд яах вэ, санаж байгаагаа хэлэхэд л болно. Бид хоёроос айж, ичих юм байхгүй – Ээж хэлсээн. Таныг их тусалж байнга эргэж тойрч байсан гэж – За тэгээд миний дүү хаана байж байгаад, яаж ирсэн бэ?
Чимэгээ дуугаа хураан нүдээ анин өмнөхөө санахыг оролдож буй бололтой хэсэг чимээгүй сууж байснаа нүдээ аньсан чигтээ ийнхүү ярьж эхлэв: Хаана байснаа мэдэхгүй. Муухай үнэртэй, хүйтэн, харанхуй нүхэнд л байсан. Ээжтэй хонхны баяраас болж анх удаа муудалцаж гараад хаачихаа мэдэхгүй хэсэг алхсан. Даараад, өлсөж байхдаа нөгөө ахын авч өгсөн гарч утас гарт баригдахад олон юм бодолгүй шууд л залгатал удалгүй ирээд намайг авсан – Хүлээгээрэй нөгөө ах гэдэг нь? – Нэг тийм хүнтэй танилцсан юм л даа. Тэр ах их мөнгөтэй бас ганган машинтай, тэгээд царайлаг надад их сайн хандаж бүр гар утас хүртэл авч өгсөн – Чи айгаагүй юу? – Айлаа гээд би яах билээ, хонхны баяраараа бусад шиг адилхан гоё хувцас өмсөж,
төгсөнгүүтээ тэр ах намайг Солонгос гаргаж өгнө гэж байхад тэр үедээ айх ухаан байгаагүй – Тэгээд? – Тэр ах намайг хоолны газар оруулж урд нь идэж үзээгүй хоолыг ёстой цадтал идүүлсэн – Та хоёр хамт байсан уу? – Үгүй ээ ах намайг оруулж хоол захиалж тооцоог нь хийчихээд хүнтэй уулзаад ирье хүлээж байгаарай гээд гарсан. Хоолоо идчихээд би машинд нь суугаад унтчихсан намайг өргөөд явахад сэрсэн ч анх удаагаа эрэгтэй хүнд үүрүүлэн алхаж байгаа минь зүүд биш байгаасаа гэж бодон сэрэхийг хүсээгүй. Тэгтэл ах намайг нэг газар оруулан зөөлөн тавиад – Ах нь яваад хонхны баяраар өмсөх хувцасыг чинь аваад ирье. Чи харин намайг эндээ хүлээж байгаарай. Тэр буланд идэх юм байгаа, утсаа өгчих цэнэглээд аваад ирье гэхээр нь би утсаа
баярлан өгч байхдаа харанхуй нүхэнд хэнд ч мэдэгдэхгүй хоригдоод үлдэж байгаагаа даанч сүүлд мэдсэн дээ. Би ирээд авахад нь баярласандаа хонхны баяраас болж ээжтэйгээ муудалцаад гарч ирсэнээ хэлтэл даанч миний зөв ингэж аав, ээжийгээ хашраах хэрэгтэй гээд л миний зөвийг батлан баахан юм яриад би тэр ярианд нь хөөрч бүх л тайлангаа тавьчихсан – Тэр хүн чинь энэ мөн үү? гээд Цогтын зургийг гарган үзүүлбэл – Яг мөн, энэ хаана байна та таньдаг юмуу хэмээн Борхүүгийн өөдөөс үзэн ядсан, асуусан харцаар харвал Борхүү хөтөлж байсан протоколоо түр хойш тавин – Ах нар нь тодруулахаар ажиллаж байна. Хэрэг болбол гэрчээр дуудна. Гэтэл Төгөлдөр Чимэгээ өөр юманд сатаараад яриагаа мартчих вий хэмээн
болгоомжлон – Тэгээд? Яриагаа үргэлжлүүлэх үү – Тэгээд нэг л мэдсэн би харанхуй нүхэнд ганцаараа хэд ч хоносон юм мэдэхгүй. Өлсөхийн эрхэнд идэх юм байгаа гэсэн зүгт очвол хатсан талхнууд л байсан. Мэрж идэн яг дэргэд нь байх савтай уснаас хутган ууж өдөр хоногийг өнгөрөөдөг байлаа. Хүн чинь сонин юмаа байгаа байдалтайгаа хурдан зохьцож тэр хирээрээ хүч тэнхээ суудаг юм байна. Эхэндээ баярлан хүлээж, дараа нь айж уйлан, сүүлдээ тамир тасран үхлээ хүлээн хэвтэж байхад ээж минь нүдэнд харагдаж би ээжийнхээ төлөө босох, тэмцэх хэрэгтэй гэж шийдэн гар дээрээ суниаж эхэлсэн. Тэгж тэгж ах ч гэнэт хар шөнөөр ирж нөгөө л сайхан үгнүүдээ хэлж надад зөндөө гоё амттан, ундаа өгөөд дайлсан. Нөгөө их үзэн ядалт, уур хилэн бүгд ахын

царайг хараад бүгд алга болчихсон. Нэг л мэдэхэд би хашааныхаа үүдэнд сэрсэн. Итгэж ядаж байсан ч хүчээ шавхан алхсаар эцсийн хүчээрээ гэрийнхээ босгыг алхтал ээж минь намайг шанагдаж угтсан даа гээд инээхэд нөгөө гурав ч даган инээлдэв.