Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “13-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “13-р хэсэг”

0 секунд уншина
0
0
528

Борхүү, Төгөлдөр хоёр Бадамын хүүтэй уулзан сууна. Бадамын хүү удаан бодсоны эцэст шийдсэн бололтой тэр хоёрын саналыг хүлээж аван нэгэнтээ санаа алдаад: – Та хоёрын хэлдэг үнээн. Бид багаасаа

тарчиг өссөн ч эгч бид хоёр илүү амь нэгтэй байдаг юм. Би эгчийг та эмэгтэй хүн боловсролтой бол би яахав гэдэг байсан ч эгч минь нэг л мэдэхэд бүх л ажлыг хийчихдэг байсан. Бие жижиг болоод ч тэр үү

нэгэн бол амьдралаасаа ичдэг байсных ч юмуу өөрийгөө гаргуунд нь гаргасан л даа. Би худлаа аман дээрээ эгчийгээ гэдэг байсан ч эгчийг хийчихдэг болохоор үнэндээ биеийн амарыг хараад л өөрийгөө

баясгаад өнгөрөөдөг байсан. Харин тэр нэг өдөр аав ирээд намайг авч явна гэхэд ээж юу ч хэлж чадалгүй эгч салж ядан уйлан байж намайг явуулсан. Би яахав аавтай хамт гадаадад гарч баян тансаг амьдарна

гээд л хөөрцөглөөд байснаас биш ээж минь яаж шаналж, эгч минь яаж ганцаардаж байгааг ойлгосонгүй дээ – Аав чинь тэнд юу хийдэг юм бол? – Аав уу … хэмээн хэсэг түгдчиснээ … аав тэнд олдсон ажлаа л

хийнэ дээ – Олдсон ажил гэдэг нь? – Юу л бол юу хийнэ гэсэн үг. Сайныг ч хийнэ саарыг ч хийнэ. Гэхдээ саар нь сайнаасаа ихээ – Нууц биш бол хэлээч? – Нууна гээд ч яах билээ. Би өөрөө ч нэг бус ажилд нь туслан оролцож байсан. Хүний газар хууль бусаар байгаа бид чинь амьдрана гэдэг хэцүү ах нар минь. Үнэндээ аавтай очоод эхэндээ их л сайхан байдаг байлаа. Би насанд хүрээгүй байсан болохоор сургуульд орж аав ажилтай гээд л гараад явна. Явж явж ирэхдээ овоохон мөнгөтэй ирнэ. Том болох хирээр аавынхаа юу хийдгийг улам илүү асуусаар байгаад буруу гараар мөнгө олдог болохыг нь мэдээд уурлаж нэг, гуйж нэг үзсэн ч өөр сонголт байхгүй гэдэгтэй эвлэрсэн. Арван жилийн сургуулиа төгсөөд удаагүй байтал аав намайг дагуулан явж

босстойгоо танилцуулна гэвээ. Хэрэв таалагдвал хамтарч ажиллана гэсэн гэхээр нь би ч баярлан даган очсон. Аавыг хариуцаж Пак хэмээх Солонгос, Ами хэмээх Монгол эмэгтэй хоёр байдаг юм билээ. Амигийн нэрийг сонсоод Борхүү, Төгөлдөр хоёр хоромын төдий харц солилцон яриаг нь таслан – Хүлээгээрэй Ами гэж Монгол хүүхэн байсан гэв үү? – Тиймээ эхлээд би анзаараагүй аав харин танилцуулахдаа Амиг Монгол гэж ам алдахад нөгөө хоёр аавруу муухай хараад – Зөв зөв тэгээд, одоо Ами хаана байгаа вэ? – Ами Монгол явсан гэсэн. Тэр үед би жижиг ажил хийсэн нь тэр хоёрт таалагдсан бололтой аавтай хамт

ажиллахыг зөвшөөрсөн – Тэр нь ямар ажил байв? – Тэд хар тамхи нууцаар худалдаалдаг юм билээ. Би захиалагчид барааг хүргэж өгөх ажил нэг бус удаа хийсэн. Эхэндээ хар тамхи гэдгийг нь мэдэхгүй өгсөн зүйлийг хэлсэн хүнд нь заавал гарт нь өгөх л ажил байсан. Аав харин тэрнээс гадна өөр зүйлс хийдэг байсан ч надаас нуугаад намайг оролцуулахгүйгээр ганцаараа хийдэг юм. Саяхан би ээжтэй ярьтал өөдөөс эгчийг алга болсон тухай хэлсэнийг би аавд хэлтэл аав: Миний хүү нэг нутаг яваад ээжийгээ тайвшируулан эгчийнхээ хаашаа хэнтэй алга болсон талаар сайн мэдээд ир гээд явуулсан. Ингээд л та хоёртой

ярилцан сууж байгаа минь энэ дээ. Яриаг дуусангуут Төгөлдөр халааснаасаа гар утсаа гарган Алимаагийн зургийг гарган – Таних уу? – Хүүе энэ чинь Ами байна ш дээ – Баталгаатай юу? – Тиймээ тэгэлгүй яах вэ. Энэ хавьцаа байсан байхаа нэг мэнгэ байсан тэр нь алга болчихож хэмээн хамарных нь баруун тийш заатал Борхүү – Нээрээ Алимаа чинь мэнгэтэй байсан ш дээ тэгээд л би таниагүй юм байна – Аан за ойлголоо. Чи эгчийнхээ төлөө бид хоёрт үнэнчээр тусалж чадах уу? – Тэгэлгүй яах вэ миний эгч чинь миний хувьд ээж минь, аав минь, бас эгч минь байсан. Эгчийгээ л олж байвал бүхнийг орхиод ирж чадна аа – Сайн байна. Тэгвэл бид хоёр чамд итгэлээ. Чи одоо

буцаад Солонгос яв. Эндээс бид цагдаагийн газарт нь албан бичиг бичиж өгье. Чи аавыгаа хэнтэй уулзаж юу хийж байгааг мэдэж мэдээлэх хэрэгтэй байна. Бас тэр Пак гэгч хэн болох? Өөр хэн байгаа бүхнийг бид хоёрт мэдээл болж байна уу? – Болж байна. Миний нэг давуу тал би нэг харсан хүнээ хэзээ ч харсан андахгүй таньдаг – Тийм үү тэгвэл чи Пакыг дүрслээд хэлдээ бид аман зураг буулгаад үзье хэмээн Борхүү хэлээд бичгийн цэвэр цаас балтай аван бэлдээд Гончигийн хэлсэн бүхнийг зурсаар. Зурж дуусахад Гончиг зургийг харсанаа – Хөөх та чинь мундаг зурдаг юм байна ш дээ. Яг адилхан зурсан байна – За сайн байна. Одоо эртхэн харьж ээжийнхээ элгийг

дэвтээ дээ. Бидний ярьсан үгнээс нэг ч үг гадагшлаж болохгүй тэгвэл чи магад эгчийгээ дахиж хэзээ ч харахгүй байх ойлгож байна уу энэ бүхэн маш нууц байх хэрэгтэй – Тэгэлгүй яах вэ, би эгчийнхээ төлөө нэг ч удаа юм хийж өгч үзээгүй одоо бол амьдрал нас минь зааж байна би жаахан хөвүүн бишээ ээж ч хэлсэн болохоор би та хоёрт чадлаараа тусалхад бэлэн байна баяртай. **** Хоролоо нэг орой бас л хийх байхаа олж ядан байтал хашааных нь хаалга дуугарах шиг болов. Цөхөрсөн тэрээр хэн л байв гэж бодоод тоосонгүй. Гэтэл хэн нэгний хөлөө зөөж ядан явж байгаа бүдэгхэн дуу гарахад айхгүй ч аягүй гэгчээр зурагтныхаа дууг чангалан төмөр шанагаа гартаа чанга атган байтал хаалга нь алгуурхан нээгдсээр хэн нэг нь босго даваад

үхэтхийн унах нь тэр. Айсандаа байдгаараа орилон гартаа байсан шанагаараа нүдээ анин цохиод дахин цохихоор далайсан гараа буулгах агшинд танил царай харагдахад дуун алдан шанагаа доош унагаад суун тусан: Охин минь … ээжийн охин минь … миний охион хэмээн энгэртээ чангаас чанга тэврэн харанхуй шөнийг сэрээх мэт их дуугаар охиноо дуудан уйлсаар. **** Алимаа Борхүүтэй ярин тэр хоёрыг ирэхгүй ажилтайг мэдэн бушуухан хувилж хийсэн түлхүүрээрээ шүүгээг онгойлгон зураг дарж эхлэв. Тийн байтал утас нь дуугарахад хараад бушуухан утсаа авлаа. “ Байна уу … тиймээ зургуудийг нь сая авлаа. Эндээс үзэж байгаад устгах материалаа тэмдэглээд ойрын хугацаанд устгачихна. Аз болоход тэр хоёр ойрдоо

гадуур ажилтай гээд бараг энд ирэхгүй байгаа … тийм ээ тийм хашир байгаа би хэн билээ хи хи хи …. хүлээгээрэй чимээ гарах шиг … тэрээр утсаар ярьж байгаа мэт болон нүдээ хурдан эргэлдүүлэн чимээ гарсан зүг харвал яг цонхных нь дор цонхны гэрэлийн бүдэг туссан гэрэлд ажигч хүн л ялгаж чадах бүдэг өтгөн хар бараан дүрс харагдахад бушуухан ярианы сэдэв ээ өөрчлөн: Би тэгээд яг алийг нь гэж ялгаж мэдэх болж байнаа … та нар чинь ямар сонин хүмүүс вэ … ер нь энд ажиллах хэрэг байна уу надад … тиймээ тийм одоо бүр сүүлдээ надаас өөр хүн энэ байшинд чинь байхаа больж … хаагуур явж юу хийдгийг хэн мэдэхэв … за ойлголоо ойлголоо …. гурван хүний нэг нь дарга

байдаг гээ биз дээ тэгэхээр Төгөлдөр бид хоёрын дарга нь та л юм байлгүй Борхүү даргаа … хи хи хи …. Алимаа ийнхүү яриад удаагүй байтал гаднаас Төгөлдөр ороод ирэх нь тэр. Мэнд мэдэлцээд Алимаа Төгөлдөрт хандан: – Ирэх байсан бол хэлчихгүй би их айлаа ш дээ – Юундаа айдаг билээ, та чинь харин ч утсаар яриад их л жаргалтай байгаа юм бишүү – Харин тиймээ айгаад бас Борхүүгээс асуух юм гараад – Аан за би эндээс нэг юм авах хэрэг гараад ирсэн – Та хоёрын мөрдөлт юу болж байна даа – Нэг хүнийг хайгаад ер олдохгүй байна. Машиных нь маркыг мэдсэн ч яг л усанд хаясан чулуу шиг л болчих

юм – Тийм үү би хайлцаж өгөх үү? – Ха ха ха чи яаж хайна гэж, зүгээр л тэр утасны эздээ шалгаж бай тэгж байгаад ажил аандаа ундарна – Ойлголоо тэгвэл би явлаа шүү баяртай – Баяртай Алимаа ажилаас холдонгуутаа Лхамсүрэнлүү залган – Сая балрах дөхлөө, гэнэт Төгөлдөр орж ирээд … нээрээ машины маркны сургийг гаргасан байна, тэр машины эзнийг нь хайж байгаа гэнээ – Тийм үү санаа зоволтгүй ээ хө, би машиныг задлаад сэлбэгэнд өгчихсөн – Аан за болж, би харин яг одоо хурдан Борхүүтэй ярихгүй бол сая чамтай ярьж байхад Төгөлдөр ороод ирсэн цаадах чинь нохой шиг болохоор аягүй л бол Борхүүрүү залгачихна – Тэг тэг Алимаа бушуухан

Борхүүгийн дугаарыг цуглуулан залгавал нилээн дуудуулж байгаад авсанаа: Чухал асуудал биш бол яг одоогоор ярих боломжгүй байна хүнтэй уулзаж байна хэмээн шивнэн хэлээд утсаа тасалчихав. Үүнийг сонсоод Алимаагийн дотор нь тайвширан бушуухан харьж хуулбарлаж авсан материалаа үзэхээр яаравчилав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *