
Ахлах ахлагч Лхамсүрэн өрөөндөө хэн нэгэнтэй утсаар шивнэх шахам ярин сууж байтал хаалгийг нь зөөлөн тогшиход бушуухан утсаа унтраан ширээн дэрээ тавиад царайгаа төв болгон зөвшөөрөл өгвөл
гаднаас Ами ороод ирэв. – За сайн явж ирсэн үү бүсгүй? – Сайн та сайн сууж байв уу залуу хэмээхэд хоёул инээмсэглэн гар барьж албархуу мэндэлцгээн ширээний хоёр талд хоёр биенээ санасан хосгүй хайр
шингэсэн харцаар харан сууцгаав. – Ами минь ядарч ирсэн байлгүй , энэ гэрийн түлхүүр чи минь хариад хүлээж бай даа. Миний ажил тарах болоогүй байна – Тэгье дээ хэмээн санаа алдан хэлээд
түлхүүрийг нь авахдаа аажуухан чихэнд нь “ Санасан шүү ” хэмээн шивнээд гарав. Лхамсүрэн сэтгэлтэй бүсгүй нь ингээд нэг л өдөр хүрээд ирсэнд туйлгүй баярлан ажил тарах цагтаа уралдан яарсаар
гэрлүүгээ явлаа. Буйдан дээр залуу хос бие биедээ эрхлэн үнэхээр жаргалтай байгаа харагдана. Лхамсүрэн буйдангийн булангийн түшлэгийн бариулыг хагас суугаагаараа налан сууж Ами өмнө нь

тэврүүлэн суусан харагдана. – Чиний минь ажил сайн биз дээ? Хэзээ хоёулаа энэ бүхний ард гарч юу ч бодож санах юмгүй хамтдаа сайхан байх бол хэмээн Лхамсүрэн санаа алдахад Ами хөтөлсөн байсан гараа тавин өөдөөс нь харан нүүрээн нийлүүлээд – Харин тиймээ хө, яаж яваад энэ аалзны шүлсэнд орчихов доо. Чи надад хайртай хэвээрээ юу? – Мэдээж шүү дээ – Тэгвэл ямарч үед миний талд байж надад итгэж чадах уу? – Чи минь юу л яриад байна даа – Нэгэнт энэ хүртэл явсан болохоор чи бид хоёр хэзээ ч гарч чадахгүй болсон байх гэхээс л айж байна. За энэ яахав ямар ажил гарсан юм – Манай энд нэг мөрдөх товчоо гээд хоёр залуу хаанаас ч уншсан юм тийм байгууллагатай болчихож – Тэгээд – Гай болж тэд манай мөрөөр орчихсон бололтой –
Юу !!! Яаж ??? – Яаж гэдгийг мэдэхгүй. Надтай ирж туслах ажилтан хийчих найдвартай, эдийн засгийн мэдлэгтэй хүн байна уу гэж уулзахаар нь дам сураглан ямар ажил хийж байгааг нь тандтал тийм болоод явчих шиг боллоо – Тэгэхээр би … ? – Яг зөв, тэгэхээр чи тэдэн дотор ор. Анх надад хүн байна уу гэхэд би шууд чамайгаа л бодоод хүлээлгэчихсэн байгаа. Чи хэн гэдгийг нь сонирхохгүй юмуу? – Мэдээлэлтэй байхын тулд сонирхож л таарах байх даа хэн юм? – Чиний сайн таньдаг хүн. Хараад хийх ёстойгоо мартаж болохгүй шүү – Бүр сонирхол төрчихлөө … хэн юм бэ? – БОРХҮҮ – Айн худлаа хүнээр тоглоод байгаарай. Би тэр хүний царайг бүү хэл нэрийг нь ч мартчихсан – Тоглоогүй ээ танай ангийн Борхүү чинь хувийн мөрдөх товчоотой болчихоод бүр ялтай юм шиг бидний ажилруу орчихоод
байна – Нээрээ юмуу ? би итгэж чадахгүй нь яаж яваад … яахаараа – Харин тийм л болчихлоо. Тэгээд би чамайг дуудсан. Намайг дээд төгсөлтийнх нь ах тэгээд ч ахлах ахлагч болохоор арай л дотночилж хэлсэн – Тийм байдаг байх нь ээ. Би тэгээд тэнд юу хийх болж байна? – Чи тэр хоёрын хийж байгааг хянаж, манай талаар ямар нэгэн сэжиг бүхий сэжүүр гарч ирвэл өөрөө мэдээд аргал. Ямарчиг байсан дотогшоо нэвтрүүлж болохгүй – Чи хардахгүй биз? – Одоо хардлаа гээд яахав, их мөнгө яригдаж байхад тэр хэлээд байгааг нь гүйцэлдүүлж чадвал хоёулаа цагаачлалаар гадагшаа гарчихна. Бараг тэгж л таарах байх. За энэ дараагийн асуудал. Одоо эхний ээлжинд Борхүүгийн энэ дөнгөж эхлээд байгаа ажлыг зогсоож бүр болж өгвөл шантрааж энэ
мөрдөх товчоог байхгүй болгох хэрэгтэй – Ойлголоо би хэзээнээс ажилдаа орох вэ? – Маргаашаас … **** Лхамсүрэн Цогт хоёр гэртээ ярилцан сууна. – За ажил хир бүтэмжтэй байна? – Овоо шүү – Юу нь овоо гэж чи нэг л донор явуулсан. Дараагийнх нь хаана байна би чамд хэзээ гэж хэллээ гэтэл одоо хэмээн ширүүхэн дуугарвал Цогт шилэн хүзүүгээ маажин доошоо хараад – Эхний ажил ч урамтай байлаа. Пак надад дахиж тийм илүү дутуу зардал гаргавал өөрөө төлөөрэй гэсэн болохоор тийм ч амар болохгүй юмаа – Хоёр хүүхэн олсон гэсэн байхаа? – Нэг нь нөгөө газраа байгаа, харин нөгөөх нь ёстой нүүр өгөхгүй юм. Ядуу тарчиг юм байж яасан бардам гэж санана ёстой хамаг тэвчээр барж байнаа – Мааш сэрэмжтэй байх хэрэгтэй шүү.
Бидний мөрөөр орсон байна – Тиймүү, хэн? – Хэн нь чамд хамаагүй зүгээр л өөрийнхөө ажлыг л хийгээд яв – За ойлголоо. Дээр би анхны охинд утас авч өгөхөөр Теди орохдоо Гэрэлээд харагдчихсан байна лээ. Асуухаар нь чамайг тэр охинд утас авч өг гээд явуулсан гэчихсэн шүү – Цаадах чинь мэдчихээгүй биз? – Үгүй үгүй бид хоёрыг ямар холбоотойг ч мэдэхгүй. Зүгээр сайн хамтрагчид, найзууд, ах дүү л гэж бодож яваа – Болж байна хэзээ ч мэдэгдэж болохгүй шүү. Нөгөө машиныг чинь янзалсан байгаа. Сэлбэгэнд өгчихсөн болохоор санаа зоволтгүй – Ойлголоо. Миний явуулсан донор тохирсон болов уу? – Тэрийг мэдэж яахнав бид хоёрын ажил биш өөрөө өөрсдийнхөө л ажлыг хийж залуу
насандаа жаахан мөнгөтэй болж авбал болоо бишүү – За тийм дээ – Би манай талын нэг хүнийг тэдний дунд шургуулсан байгаа. Донорын ээжүүдтэй уулзчихсан байна – Яаж тэр вэ? Би хотын хоёр өөр захаас олсон доо. Гурав дахь нь ч бүр өөр газарынх байгаа – Тийм болохоор л сэрэмжлээд байна. Гэтэл Цогтын утас дуугарахад тэрээр гарган харсанаа маасайтал ялсан хүний дүртэй инээгээд – Ингээд л охидууд намайг мартаж чаддаггүй юм даа. Гурав дахь донор бууж өгсөн

бололтой надруу өөрөө залгаж байна гэтэл дуудлага тасарчихав. Тэрээр Лхамсүрэнд хандан би нь дараагийн ажилдаа гарлаа Гэрэлээд намайг зөв ойлгуулаарай хамтарч ажиллаж байгаа ажлын шугамаар гээд аргалаарай гээд нүдээ ирмэн утсаа чихэндээ барин гэрээс гарав.