Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “10-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
432

Ами Цэнгэлийг цэнгэ.эний газраас явсаны маргааш нь Пакруу утасдан Монгол яаралтай явах болсон тухайгаа хэлээд ажил дээрээ очин хэрэгтэй гэснээ аван маргааш нь нислээ. Пак Амиг нисэх буудал

хүргэж өгөөд Цэнгэл дээр очвол ухаан ороогүй бас үхээгүй байсан тул жолоочдоо – Чи энэ бүсгүй харж байгаарай. Хэрэв ухаан орвол такси болоод миний байгаа газар хүргээд өг, харин үхчихвэл намайг

дуудаарай Үүнээс хоёр хоногийн дараа үлдээсэн жолооч ярин хаана байгааг нь асуун Цэнгэл ажлын газрынх нь хаягийг хэлсэнийг хэлбэл аваад ир хэмээсэн тул Цэнгэлийг ажил дээр нь хүргэж өгөв. Цэнгэл

арайхийн биеэ хөдөлгөн ажилдаа орвол Пак түүнийг амар хэмээхэд нь өмнө нь хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан Пакын машинд түүнийг хүлээн сууж байтал удалгүй Пак гарч ирээд: – Амиг хүлээх

хэрэггүй болчихлоо. Ирэх болоогүй гэнээ. Үнэндээ Цэнгэл Пакын яриаг гүйцэд ойлгосонгүй тэнхэл ч бага байсан тул тамхи хэмээн өгсөн их тунгаар ороосон хар тамхийг татан нүд аньлаа. **** Цогт урд нь

эргүүлж байсан охидуудаас нэг нь ч ингэж эсэргүүцэж байгаагүй тул их мөнгөний ажил нурлаа хэмээн уур нь хүрэхийн дээдээр хүрч нэг оройг юу ч бодолгүй өнгөрүүлье хэмээгээд 3,4 хороололд байх диско бааранд орон ганцаараа бүжиглэж гарав. Царайлаг, өнгөлөг, бас ч гэж булчинлаг эр хүн гэхэд охид атаахмаар том хар нүдтэй, цэвэрхэн цагаан царайг нь чимсэн том цагаан шүдтэй дунд зэрэгийн нуруутай залуу ёстой л тэнд охидын харцыг булаан зүүн гараа өмднийхөө халаасанд хийн баруун гартаа ус барин эвсэлтэй бүжиглэх залуу бусдын нүдэнд өртөхгүй байж чадсангүй. Гэтэл нэг хүүхэн ирэн

инээмсэглэн хүзүүгээр нь тэврэн наалдвал Цогт харсанаа хариу инээмсэглэн үнсээд хоёул тэврэлдсээр суудалдаа очин суухыг хараад багагүй хүүхнүүд санаа алдсан нь нууц биш. – Миний хайр ямар удаан ирдэг юм бэ? – Харин чамайг гэнэт ярихаар чинь гайхаад – Өө гай чинь залгаад гээд жаахан уур нь хүрэв үү? – За арай ч дээ. Тийм байсан бол ирэх байсан гэж үү. Ингэхэд хэдэн сар хаагуур зугаалж яваад гээ гэнэт намайг санав та? – Зугаалах юу байхав дээ. Ажилтай тун чиг л завгүй байна. Өнөөдөр өөрөө өөртөө чөлөө өгөөд чамайгаа санаад – Аан тийм

байх чи. Машиндаа жаахан охин суулгачихсан зугаалж явахыг чинь харсан хүн байгаа шүү. Цогт үүнийг сонсоод зүүн дээр суусан мэт давхийн цочин худлаа гайхагч болон – Юу яриад байгаа юм, хэн тэгж байна? Тэгээд ч би машинаа зараад удаж байна. Миний машиныг хараад андуураа биз – Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр сандардаг байна ш дээ хэ хэ хэ. Хэн л тэгэв гэж би өөрөө харсан. Арай ч чамайгаа танихтайгаа байхаа. Дээр Теди орох ажил гараад явж байтал танил хувцас харагдахаар нь юу билээ гэсэн чи байсан дуудсан боловч

сонсохгүй их л хурдан гүйгээд гарахаар нь араас чинь гартал арван жилийн бололтой жаахан охин хажуудаа суулгачихсан их байсан шүү та гуай. Үүнийг сонсоод байдал бишдэж байгааг ойлгосон Цогт бушуухан ах нь санаанд нь ороход өөрийнхөө сэргэлэнг магтан бодоод – Аан тэр танай ах Лхамсүрэн чинь л намайг тэр охинд туслаад утас аваад өг гээд явуулсан гайхлаа ш дээ … хэмээгээд уурлагч болоход Гэрэлээ инээмсэглэн мөрийг нь дэрлэн эрхлээд – Тийм байлгүй дээ. Би чамайг арай ч үгүй байлгүй гэж бодсон л доо. Учир нь миний хаана ч

хүрэхгүй охин байсан. Лхамаа ах өөрөө л явахгүй яах гэж чамайг … Цогт яриаг нь таслан – Тэгэлгүй яадаг юм. За энэ яахав чамаар минь юу байнаа хаагуур л дараад байна? Цогт Гэрэлээтэйгээ тэр оройг хамтдаа өнгөрүүлэхийг хэлтэл Гэрэлээ ч зөвшөөрсөн тул хоёул удалгүй тэндээсээ гарлаа. **** Борхүү, Төгөлдөр хоёр туслах ажилтан хараахан ирээгүй ахлах ахлагч Лхамсүрэн нэг хүн байгаа найдвартай удахгүй ирнэ гэсэн байсан тул Хоролоогийн охин Чимэгээ болон гадагшаа гарлаа гээд сураг тасарсан Цолмон нарыг хайх учир

холбоосыг холбон хамааралтай байж болзошгүй бодолдоо ээрэгдэн сууна. Тийнхүү сууж байтал гэнэт гаднаас Цэнгэлийн ээж ороод ирэв. Хоёул босон мэндлээд юу ярихыг нь хүлээн суух аж. Бадам яриагаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой тэр хоёртой ойр зуурын юм ярингаа санаа алдаад: Эгч нь та хоёрт нэг юм хэлэх гээд ирсэн юм. Хэрэг болох үгүйг мэдэхгүй зүгээр л … гээд чимээгүй болоход Борхүү цай аяглан өгөөд – Бололгүй яахав дээ эгч минь. Бид хоёрт Хоролоо эгч та хоёрын санаанд орсон бүхэн маш үнэтэй байна – Бас л надтай адил

охиноо алдсан ээж үү хэмээгээд шүүрс алдахад Борхүү, Төгөлдөр хоёр юу хэлэхийг нь хүлээн хэрэг болж магад хэмээн цаас, бал бэлдэн өөдөөс нь харан сууцгаав. Бадам цайнаасаа балган тавиад шийдэв бололтой шанхруугаа унжсан үсээ чихнийхээ араар хийгээд яриагаа эхлэв: Эгч нь охин, хүү хоёртой. Охин минь үнэндээ санааг минь зовоолгүй өнөөдөрийг хүрсээн. Гэрийн хар бор бүх л ажил хийдэг байсных уу, багаасаа тарчиг дутуу өссөнийх үү энэ жил төгсөх анги хэдий ч үеийнхэнээсээ намхан болоод ч тэрүү найз баньд тэр бүү хэл найз охин гэж ярьж байхыг би л сонсож байгаагүй. Нэг л өдөр охин

минь төрөл арилжсан мэт өөр ганган болоод ирсэн. Хүн чинь дутуу мөрөөдөж л байсан зүйлс нь гэнэт бий болоод ирэхээр өөрийн мэдэлгүй өөр болдог юм байна. Арга ч үгүй дээ ангидаа хэн ч биш байсан охиныг минь ганган болоод чамин машинтай залуу сургуулиас нь очиж аваад байхаар охин минь бусдад гайхуулах хүүхдийн гэнэн бодол дээрээс нь түүнтэй тоож харьцдаггүй байсан охид хүртэл ая тал засаад эхэлхээр хүүхэд бүү хэл том хүн хүртэл барьц алддаг биз дээ. Бүх юм маш хурдан хугацаанд болсон. Нэг л өдөр охин минь найз залуутайгаа Солонгос явах болсон гээд яг л цаанаасаа

захиалсан мэт нөгөө юу билээ гадагшаа гаргадаг эрх энэ тэр нь бүгд бүтсэн маргааш нислээ гэдгээ надад урд өдөр нь л хэлсэн. Би уурлаж нэг, гуйж нэг, уйлж нэг ямар хүнтэй явж байгааг нь харах гэсэн боловч өнөөх залуу надтай дахиж уулзаагүй … – Уучлаарай дахиж гэдэг чинь тэгэхээр та өмнө нь уулзаж байжээ? – Уулзах ч гэж нэг өдөр л учиргүй сүрчиг үнэртүүлсэн ганган залуу орж ирж бууз, банш, сүү гээд тор дүүрэн юм өгөөд гарахдаа өөрийгөө Цэнгэлийн найз залуу өнөөдөр охиндоо чөлөө өгөөч гадуур явж хувцаслах гэсэн юм гэхэд нь би гэж мунгинуу авгай итгээд л зөвшөөрч байж билээ. Тэнэг толгой

яах ч гэж юугаа ч бодож зөвшөөрөв дөө халаг минь. Өдий насалсан би тэгж итгэж байхад миний охин арга ч үгүй юмуу даа – Харин тиймээ эгч минь та нарын сайхан тайван үе биш болчихоод байна шүү дээ Бадам үүнийг сонсоод цайнаасаа дахин нэг балгаад яриагаа үргэлжлүүлэв: Охин минь Солонгост сайн явж ирсэн удахгүй ажилд орно гэж нэг удаа минут хүрэхгүй ярьсанаас өөрөөр яриагүй. Эгч нь хүү бас байдаг гэснээ дээ. Манай нөхөр бид гуравыг орхиод өөр хүүхэн дагаад тэр Солонгос гэдэг улсруу олон жилийн өмнө явсан юм. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гурван биеэндээ жаргал өгөөд яваад болоод л

байдаг байсан юм. Миний хүү сургуульдаа суухгүй ээждээ нэмэр болно эгч л сурч дээд боловсрол эзэмш гээд сургуулиасаа гараад зах дээр тэрэг түрдэг болсоноос хойш хамаагүй дээрдсэн л дээ. Гэнэт л нэг өдөр миний хүүхдүүдийн аав ирээд баахан юм ярьж, ярьж байгаад хүүг минь аван тэр Солонгос гэх улсруу явсан. Тэрнээс хойш хүүтэйгээ ч уулзалгүй байж байтал одоо ингээд охиноо бас тэр улсруу явуулаад

сураггүй болчихлоо. Яачихсан үйлийн үр гэхээрээ ийм байдаг байнаа – Бадам эгч ээ танай нөхрийн нэрийг хэн гэдэг вэ? Магад бид тийшээ холбоо барьж нөхрийн чинь сургийг гаргая. Нөхөр, хүү хоёр чинь тэнд байдаг юм бол охин нь оччихсон ч юм билүү? – Хэрэв тэгдэг бол сайхан л байна. Гэвч би яаж холбоо барьдаг билээ? – Танд бид нэг утас авч өгье. Танай хүү чинь магад ажлын хүний чинь дугаарыг мэддэг байгаад холбоо барьвал та өөрийнхөө дугаарыг өгчих – Охины минь л сураг амьд үхсэн аль нь ч байсан гарч л байвал … санаа алдаад нэгэнт гарахаа байсан нулимсаа арчих мэт хуурай аньсагаа арчаад явахаар

бослоо. Борхүү Бадамыг дагуулан гар утас авч өгөхөөр гарч Төгөлдөр саяын Бадамын ярьсан яриаг эмхэтгэн хаанаас нь эхэлж хэнтэй уулзахаа боловсруулахаар үлдэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *