Home Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “9-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “9-р хэсэг”

0 second read
0
0
1,589

Пак Цэнгэлийг унтсаныг цохиж шалгаж үзээд утасаа гарган дугаараа цуглуулан дуудаж байхдаа дахин Цэнгэлийг жолоо бариагүй гараараа хамаг хүчээрээ дэлсээд авсан ч Цэнгэл сэрсэнгүй. – Хурдан манайд ир

яг одоо нэг чухал ажил гарсан. Тэрээр давхисаар гэртээ ирэн Цэнгэлийг өргөн доошоо нууц өрөөндөө орон шидсэн ч Цэнгэл нэгэнт амьсгал хураасан нь тодорхой байсанд нүүрийг нь бүтээгээд тамхи

татан гадаа гаран дуудсан хүнээ харуулдан байтал төд удалгүй ирлээ. Хоёул мэнд мэдэн алхангаа ярилцацгаана. – Нэг хүнийг далд оруулах ажил гарсан. Урд шөнө өрөөсөн бөөрийг нь авсан. Овоо бие сайтай,

шазруун хүүхэн юм тийм хагалгааний дараа өөрөө босоод ирсэн шүү. – Ойлголоо, хаанахын хүүхэн болоод тийм шазруун ястай байдаг байна. Монгол хүүхнүүдээс өөр тийм хүүхэн ч ховор доо хэмээн хэрэгт

дурлабал – Хаанах байх нь чамд хамаагүй зүгээр л ажилаа хий. Одоо хоёулаа дотогш орон хаашаа далдруулахаа шийдье. Хүү чинь сүүлийн үед харагдахаа байжээ. Арай бид нараас урваж байгаа юм биш биз. –

Үгүй, үгүй хүү Монголруугаа буцсан. Ээжтэйгээ нэг ярьтал эгч нь алга болсон гээд ээжийгээ эргэчихээд ирье хэмээгээд явсан – За тэр яахав ажилдаа оръё Чимэд эхнэр хүүхдүүдээ орхин Солонгос улсад ирээд хэсэгтээ ажил олдохгүй хэцүүдэж явахдаа Пактай тааралдан танилцав. Эхэндээ Пак Чимэдийг танихын тулд олон зүйлээр туршсан ч Чимэд тэр бүхнийг даваад ийнхүү Пакийн талд ажиллах болов. Тэдний бүлэг нэг бус улсад сүлжээтэй нууц том бүлэглэл юм. Хар тамхи, хүний эрхтэн голчлон худалдаалдаг аж. Эхлээд нарийн судалгаагаа гарган хүнээ онилж байтал захиалга ирэхэд хөдөлцгөөдөг

хөдлөхдөө хөлсний ажилчид голдуу ашиглах бөгөөд хэрэгцээ нь дуусангуут хөлсний ажилчинаа ч цааш нь харуулна. Пак, Ами, Чимэд гуравыг ахалдаг Хятад өвгөн байдаг бөгөөд тэр хятад захиалагчаа олж гүйцэтгэлийг нь ерөнхийд нь Пак удирдан Ами, Чимэд хоёр гүйцэтгэх аж. Пак гэгч хэн бэ? Хар багаасаа гудамжны тэнэмэл амьдралаар ядуу дутмаг өөрийнхөө заяанд гутран бусдыг үзэн ядсаар өссөн нэгэн. Тэрээр насанд хүрээгүй байхаасаа л хэрэг төвөгт орооцолдож шоронго.ор яван ёстой л хүний санаанд оромгүй бүхнийг сэтгэж хөдөлж чаддаг нэгэн. **** Цэнгэл Пак, Ами хоёрт магтуулан их л хөгжилтэй өгсөн бүрийг уун нилээн ч халамцаад ирэв. Сэтгэл нь

хөөрсөн Цэнгэл шууд тайзан дээр гаран нэгэн дууг эхэлхэд тэнд байсан хүмүүс бүгд дэмжин алга ташин улам хөөргөв. Дуулж дуустал хөгжимийн ая явахад тэрээр тайзнаас буутал нэгэн царайлаг залуу түүнийг урин бүжиглэж байхдаа элдэв нялуун үгсийг харамгүй хэлэн дагуулан гадагшаа гарлаа. – Гадаа ямар сайхан байнаа, чи ч бас үнэхээр сайхан дуулдаг сайхан ч бүсгүй юм – Тиймээ бүх зүйл дэндүү сайхан байна – Хоёулаа танилцаж болох уу? – Цэнгэл хэмээн хэлээд зогьсуулхад өнөөх залуу өмсөж байсан хүрэмээ тайлан нөмөргөөд тамхи өгтөл Цэнгэл нилээн согтож байсан болохоор тэгээд ч эр хүний ийм халамжийг мэдрээгүй удсан тул өгсөн тамхийг нь аван энгэрт нь

наалдан шуналтайяа хэд хэд сорж байгаад гар дээр нь унахад өнөөх залуу тэврэн машиндаа суулган давхилаа. Тэд явсаар эртнээс бэлдсэн гаднаас нь харахад дэн буудал мэт харагдах жижиг дүнзэн байшинд ирэн залуу Цэнгэлийг орон дээр хэвтүүлэн өөрөө амьсгаагаа даран шилтэй вискин.ээсээ том шилэн аягаар уугаад ухаангүй хэвтэх Цэнгэлийг алгадтал сэрсэнгүй. Хоёр хацрыг нь ээлжлэн хэд хэд алгадсан ч яраглан тийчилсэн ч сэрж чадсангүй. Тэрээр дээр нь гаран хоолойг нь боож эхлэв. Удалгүй Цэнгэл хоёр гараа сарвалзуулан өөдөөс нь эсэргүүцэж эхэлхэд улам хүчтэй базсан ч өөрөө ч ядарсан байсан тул аргагүй гараа сулруулан автал Цэнгэл босоод ирэх нь тэр. Өнөөх залуу цагаа хяламхийн хараад Цэнгэлийн хажууд унтагч болон

хэвтэхэд Цэнгэл босон гарах гэв. Амжиж гараас нь барин өөрийнхөө биед чанга тэврэн хэвттэл удалгүй Цэнгэл унтаад өгөв. Энэ л мөчийг хүлээж байсан тэрээр цүнхнээсээ тариа гарган тариад ажилдаа орлоо. Өрөөнд байх бэлдсэн мэс засалын хэрэгсэлээ гарган ухаан алдсан Цэнгэлд мэс ажилбар хийж өрөөсөн бөөрийг нь аван оёж дуусаад дахин нэг тариа хийгээд өрөөнөөс тусгай саванд хийсэн бөөрөө барин юу ч болоогүй мэт гарлаа. Цэнгэл гурван хоног унтаад боссон ч өөрийнх нь хувьд ердөө урд шөнийн бодол мэт санагдахад хүчгүй сулбагар биеэ арайхийн хөдөлгөн огт мэдэхгүй газраас гарч иртэл ашгүй үүдэнд нь хөлсний тэрэг зогсож байсанд ажилынхаа хаягийг хэлээд суудлаа налан зүүрмэглэн явж байтал жолооч хэлсэн газар

ирсэнийг хэлэн түүнийг буулгалаа. Пак, Ами хоёрт ажилаасаа хоцорсоноо хэрхэн хэлэх, өчигдөр яагаад гэнэт явах болсоноо яаж тайлбарлах талаар бодсоор Пакийн өрөөнд орвол ашгүй Пак түүнд амралт өгөн тэр мөртөө хамт харихаар болоход урд өмнө хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлаж билээ. Пакийн машинд суугаад бие нь дахин маш ихээр өвдөн сульдаж байтал Пак түүнд тамхи хэмээн хар тамхи татуулсаныг даанч мэдсэнгүй. Ингээд Цэнгэл хүний газар хэнийг нь мэдэхгүй хүний машинд хүн бусаар таалал төгссөнийг Пакаас өөр хэн ч мэдсэнгүй ээ. Чимэд харанхуй болоход Пакын хэлсэний дагуу далайд үхдэлийг хаях болон гартаа бээлий өмсөн тали.йгаач байгаа өрөөнд оронд том хар цүнхэнд хийсэн байхыг

өргөхөд хөнгөн байсанд түүртэх юмгүй өргөөд машиныхаа тэвшинд хийн дээрээс нь элдэв хүнд төмөр, олон жижиг зүйлс хийн тэвшээ дүүргэж аваад хөдөллөө. Зорьсон газраа саадгүй ирсэн тэрээр орчин тойрноо нилээн удаан сайн ажиглаж байгаад машинаа нилээн зайтай тавин үхдэл дотор хийсэн төмөрүүдээ гаргаж үлдээгээд ямарч чимээ гаргалгүй үхдэлийг далайд хаян өөрөө газар хэвтэн нуугдлаа. Чимэд өөрийнхөө гараар охиноо далайд хөдөөлүүлж байгааг даанч мэдсэнгүй. Чимэд байдал тайван байсанд хэсэг хэвтэж байгаад ирсэн шигээ чимээгүй гэтэн машиндаа ирэн суух гэтэл хүү нь түүнийг нэрээр нь дуудах дуулдав. Чимэд харанхуй шөнө нэрээр нь бүр

Монгол явсан хүү нь дуудахад сандарсандаа машиныхаа түлхүүрийг унагачихав. Сэхээ ч орж амжа.агүй байтал хаанаас гараад ирэв гэмээр зэвсэ.глэсэн ца.гдаа нар бүчин авч гарт нь г.ав зү.үхэд үүнтэй зэрэгцэн усруу шумбаг.чид орж байгаа бололтой усны цүл цүл хийх чимээ дуулдана. Тэрээр сая л бодит байдалдаа орон худлаа гайхсан царай гарган ца.гдаа на.рыг хар.вал яах аргагүй хүү нь нүдэндээ нулимстай зогсож байх нь тэр. – Ааваа одоо болно, сая таны хаясан үх.дэл чинь

миний эгч юм шиг байна – Юууууу …. ЭЭ ТЭНГЭР МИНЬ ….тэрээр ингэж орилоод сөхрөн суух гэтэл хоёр цаг.даа хоёр талаас нь өргөн машиндаа суулган дохиогоо хангинуулсаар хөдөллөө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…