Home Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “8-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “8-р хэсэг”

0 second read
0
0
1,524

Борхүү, Алимаа хоёр хэдэн өдөр утасдаад ч Хоролоогийн охины дугаарыг олж чадсангүй. Төгөлдөр, Борхүү хоёр Алимаад тийм ч өөрсөд шигээ хараахан итгэж амжаагүй болохоор энэ удаагийн

ажилынхаа талаар хэлсэнгүй. Тэр хоёр дүүргүүдээ хувааж аваад хорооны засаг даргатай уулзан учираа хэлэн бүртгэлтэй хамгийн хэцүү амьдралтай тэр тусмаа өсвөр насны охин хүүхэдтэй, өмөөрч

хамгаалах хүнгүй аль болох бусдад уруу татагдах магадлалтай айлуудын судалгааг аван энэ талаараа хэнд ч ам алдахгүй байхыг хүсээд ажилдаа гарлаа. Аль болох бусдын хараанд өртөхөөргүй

хувцаслан нүүрэн дээрээ сорви хүртэл хийлгэн гудамжуудаар алхан өнгөрөөдөг болов. Борхүү, Төгөлдөр хоёр ажилдаа үзэгдэхээ больж хаяа нэг Борхүү ирж Алимаатай уулзан тайлангаа гаргаж байгаа талаар

болон утасны эзэнийг олсон талаар тодруулаад явдаг болов. Алимаа Төгөлдөрөөс жаахан эмээн Борхүүтэй арай л дотночилон харьцана. Яаж ч асуугаад тэр хоёрыг хэрхэн юу хийгээд хаагуур яваад байгааг

хэлүүлж чадсангүй. Нэг өдөр Төгөлдөр бас л эргүүлээ хийж байтал гэнэт түүний нүдэнд тэртээ дор байх хашааны буланд спорт загварын хар машин зогсож байгаа харагдахад яг л өлөн чоно шиг худлаа хазганан ундааны сав дундуур хийсэн шуудайгаа үүрэн тэр зүг яаравчлан явлаа. Төгөлдөр очин худлаа сав хайгч болон тэр хавиар явангаа машин доторхыг харвал хүн байсангүй нэг их холдолгүй эргэлдэн байтал арваад минутын дараа Төгөлдөрийн уруудаж ирсэн гудамжны баруун хойно байх хонхор газрыг нөмөрлөн буусан хашаагүй ганцхан жижиг гэрээс ганган залуу гарч ирэн нэгэнтээ ярвайн газар нулимаад тамхи асаан хоёр гараа халаасандаа хийн

Төгөлдөрийн хажуугаар гарах агшинд Төгөлдөр үүрч явсан шуудайгаараа санамсаргүй мэт шөргөөчихөв. Өнөөх залуу амандаа хараал урсган хувцасаа гөвөн цааш явах гэтэл Төгөлдөр царайг нь бүр сайн тогтоож авахын тулд – Уучлаарай хөгшөөн ганц тамхи өгөөч – Ямар ядаргаатай юм май – Хөөх ямар янзын үзээгүй тамхи вэ, галаа өгөөч – Би яарч байна яах гээд байгаа юм алив замаас холд – Яахав дээ ядарсан нэг хүн чамаас тамхи гал гуйлаа, муусайн баячууд хэний хүчээр ингэж яваагаа ч мэдэхгүй, ээ чам шиг ганган залуу манай энд юу хайж яваа бол. Өнөөх залуу хэрэг бишдэж байгааг ойлгон – Май наадхаа бүр ав хэмээн асуугаар шидэж өгөөд бушуухан холдох гэсэн мэт гүйсээр буланд тавьсан машинаа асаан нэгэнтээ чанга дуу гарган

давхин одов. Төгөлдөр утасаа гарган Борхүү рүү залган саяны болсон бүхнээ хэлэн машины улсын дугаар болон маркыг хэлэн өөрөө шидсэн асаагуурыг бээлий гарган нямбайлан гарын хээ гаргалгүйгээр барин бэлдсэн жижиг уутанд хийн мөн шидсэн тамхины ишийг нь аван тусад нь хийгээд үүрч явсан шуудайнаас хувцасаа гарган сольж өмсөн нүүрэндээ наасан маскаа хуулж аваад саяын залуугийн байсан айлын зүг өөр төрхтэй яван орлоо. **** Цэнгэл унтаж байгаад хар даран орилон сэртэл хажууд нь хүн байсангүй. Бушуухан хувцасаа өмсөөд буудлаас яаравчлан гараад шууд ажилруугаа явав. Тэрээр Пак, Ами хоёрт юу хэлэхээ бодон явсаар ажил дээрээ хулган байж ортол харин ч эсрэгээрээ Пак түүнийг маасайтал инээн угтан аваад – Цэнгэл

ээ хонгор минь чи өнөөдөр амарч болно. Өчигдөр маш сайн байсан болохоор чамд цалинтай чөлөө өгч байна – Пак аа би өчигдөр … хэмээн дуугай сулруулан асуух гэтэл Пак өмнөөс нь ирэн хоёр гараараа мөрөөр нь тэврээд – Өчигдөр чи үнэхээр сайн байсан. Зүгээр л би чамайг шагнаж байна. Ерөөсөө хүлээж бай Амид хэлээд өнөөдөр хоёулаа хамт амаръя. Үнэндээ Цэнгэлийн хоолойны өвчин гүйцэд арилаагүй шүлсээ залгихад хүртэл хэцүү байсан тул Пакын энэ сайхан сэтгэлд баярлан толгой дохин буйдан дээр нүүрээ тольдон сууна. Ами ирж өнөөх хоёр ч хэзээний эхнэр, нөхөр аятай сугадан харихаар гарав. – Пак аа чамаас нэг юм асууж болох уу? – Тэг тэг – Өчигдөр би хэзээ

хэнтэй явсан бэ? – Чи тэрийгээ үнэхээр мэдэхгүй байгаа юмуу? – Үгүй ямарч байсан тайзан дээр дуулж байсан, тэгээд нэг залуутай бүжиглэж байгаад гарсан, нэг мэдсэн шөнө сэрээд тэр залуу намайг алангаа алдсан – Чи үнэхээр тэр залуутай найзууд биш юмуу? Хэмээн асууж байхдаа нүд нь зальтай эргэлдэн уруул нь инээдээ барьж ядаж буй бололтой татвалзахыг Цэнгэл үнэндээ анзаарсангүй. – Үгүй би үнэхээр хэнтэй байснаа санахгүй байна. Шөнө харанхуй байсан болохоор царайг нь харж амжаагүй, өглөө босоод харна гэж байтал намайг сэрэхээс өмнө явчихсан байсан – За март даа. Залуу хүмүүст байдаг л зүйл. Одоо сайхан амарчих – Тэгэхдээ миний хамаг бие

тэсэхүйеээ өвдөж байна. Тэр тусамаа энэ доошоо босож суухад ч бэрхтэй би өглөө босонгуутаа шууд ажил дээрээ ирсэн яаж ажилаа хийнээ гэж бодож байтал ашгүй чи намайг амар гэлээ – Тэгээ хө май там.хи тат тэгээд сайхан харьталаа унтчих хө. Цэнгэл өгсөн там.хийг татаж байгаад өөрийн эрхгүй толгой нь маналзан нөгөө тэсэхүйе ээ өвдөж байсан бие нь ч гайгүй болох шиг санагдан бүх бие нь нэг л сайхан тайвширахад суудлынхаа түшлэгийг налан унтлаа. **** Төгөлдөр өнөөх айлд очин уулзвал бас л нэг өсвөр насны охин эмээгийнхээ хамт амьдардаг аж. Харин өнөөх охин хаа очиж өөртөө

итгэлтэй магад эмээтэйгээ байдаг болоод ч тэр үү өнөөх залууд нүүр өгөхгүй байгаа нь баярлуулав. Түрүүхэн түүнд утас авчирч өгөхөд авахгүй гэхэд нь гарсан залуу өнөөх утасыг нь ширээн дээр нь тавин ууртай гарсан нь тэр аж. Төгөлдөр Борхүүд хэлсэнээр тэр хоёрыг цагдаагийн хамгаалалтанд оруулж охиныг хаа ч явсан нууцаар хамгаалж явахаар болж, харин охин Төгөлдөрийг зөндөө гуйлгаж өмнө нь алга болсон хоёр охины тухай хэлүүлж байж сая зөвшөөрөн хамтарч ажиллахаар болсон юм. Өнөөдрийнх шиг өдрийг тэвчээртэй хүлээсэндээ баярлан ажил дээрээ очин өмнөх хэрэгүүдтэй харьцуулж

үзэхээр ирж буй нь энэ. Төгөлдөр яагаад ч юм Алимаад нэг л гүйцэд итгэж чадахгүй л байлаа. Энэ магад түүний хийдэг ажилтай нь ч холбоотой байж магад. Борхүүг ажил дээр байхгүйг мэдэх болохоор Алимааг тэднийг байхгүй хооронд юу хийж байгааг тагнаж үзэхээр ирж байх хоорондоо гэнэт шийдэн өөрөө л мэдэх замаараа явсаар хагас онгорхой цонхныхоо дор гэтэн мөлхсөөр очвол Алимаа хэн нэгэнтэй утасаар ярьж байх нь бүдэг дуулдав. Тэрээр ямарч чимээ гаргалгүй дөхөн улам ойртсоор бүдэг ч гэлээ ямартаа ч ярьж байгаа нь

дуулдахаар болоход хамаг биеэ хураан амьсгалаа хүртэл түгжин чагнав. Би тэгээд яг алийг нь гэж ялгаж мэдэх болж байнаа … та нар чинь ямар сонин хүмүүс вэ … ер нь энд ажиллах хэрэг байна уу надад … тиймээ тийм одоо бүр сүүлдээ надаас өөр хүн энэ байшинд чинь байхаа больж … хаагуур явж юу хийдгийг хэн мэдэхэв … за ойлголоо ойлголоо …. гурван хүний нэг нь дарга байдаг гээ биз дээ тэгэхээр

Төгөлдөр бид хоёрын дарга нь та л юм байлгүй Борхүү даргаа … хи хи хи …. Төгөлдөр үүнийг сонсон өөрийгөө шоолон инээгээд мэдэгдэлгүйгээр цонхноос холдон дотогш орохоор явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…