Home Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “7-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “7-р хэсэг”

0 second read
0
0
1,386

Бүгд дор бүрнээ өөрсдийн ажилыг хийн тунчиг завгүй сууна. Борхүү, Алимаа хоёр хэдэн хуудас утасны дугаартай цаас тавьсан нэгбүрчлэн залгаж байгаа харагдана. Төгөлдөр тэр нэг өдөр Хоролоотой уулзаад

ямар үүрэн дугаар байж болох талаар удтал бодсоны эцэст Цэнгэл санаанд нь орон ээжрүү нь залган учираа хэлтэл ашгүй 9491… хэмээн дугаарыг нь хэлсэнээр ямартаа ч мобигийн дугаартай байж магад

хэмээн бодон Хоролоогийн охины утас авсан өдөрөөс тав хоногийн өмнө хойно авсан дугааруудыг хэвлүүлэн авч ийнхүү шалгаж байгаа нь энэ билээ. Яг юу хийгээд байгаагаа ч гүйцэд мэдэхгүй ямартаа ч

олдсон учиг бүрийг алдалгүй нэг бүрчлэн хөвж үзэхээр шийдэн ажиллаж байгаа нь энэ. Борхүү сая дээш өндийн суниагаад – За энэ ч бүтэхгүй юм байна даа. Өөр ямар нэгэн сэжүүр алга уу? – Харин

тиймээ, зарим нэг хартай эхнэр нь итгэхгүй өөдөөс баахан юм яриад загнаад байх юм хэмээн Алимаа ярвайх инээх хоёрын хооронд хэлээд босон гурван аяга байхуу цай найруулан тэр хоёрт өгөв. – Ха ха ха

аргагүй шүү дээ. Энэ дугаарын эзэмшигч нь ямар хүн байдаг вэ? Гэж асуухаар ямарч хүн гайхаж уурлана биз дээ. Төгөлдөрөө энэ тэгээд бүгд яг бүртгүүлж авсан эзэмшигчид нь биш байдаг яадаг шүү юм билээ. Төгөлдөр харин юу ч дуугаралгүй өмнөө байгаа бичиг цаасыг хэд дахин уншин тамхиа ойр ойрхон татан хөлөө савчин сууна. Нөгөө хоёр ч саад болоод юу хийхэв хэмээсэн бололтой хийж байсан ажилаа үргэлжлүүлэхээр сууцгаалаа. **** Цэнгэлийн ажилладаг цэнгээний газарт нэгэн чухал хүн ирнэ хэмээн хөл алдан бэлдэцгээсэн ч өнөөх

чухал хүнд Цэнгэлийн дуулах ихэд таалагдан тэр сацуу Пак нэгэн чухал ажилаа амжуулж чадлаа хэмээн Пак их л сэтгэл хангалуун байгаа бололтой найр тавин тэр хоёрыг дайлж гарав. Ами ч мөн ялгаагүй их л сайхан ааштай байх аж. Пак өмнөх сөжүгээ өргөн – За бүсгүйчүүд ээ амжилтын төлөө маш сайн байсан шүү – Баярлалаа – Цэнгэлээ чи үнэхээр сайхан дуулдаг юм байна. Өнөөдөрийн ирдэг хүн манай дуучидыг од болгон гаргаж ирдэг их нөлөө бүхий том хүн. Чи таалагдсан болохоор удахгүй бид хоёрыгоо орхиод од болоод явчих

байхаа ха ха ха – Тийм гэж үү? Намайг тэгээд гаргаж од болгож чадах болов уу … – Чи юу ярина вэ. Эд нар чинь тэгнэ гэсэн л бол баталгаатай чаддаг. Чадах юмаа л амалдаг хэмээн Ами хэлэхэд Цэнгэл ингээд л дуучин болчихлоо гэж үү хэмээн гэнэхэн бодолдоо хөтлөгдөн жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан магтаж өгсөн бүгдийг уусаар … Цэнгэл амьсгалахад хэцүү болон дуугарах гэтэл дуу нь ч гарсангүй, аймшигтай өвдөлт мэдрэх тэр агшинд гэнэт юу билээ хэмээн өөрөөс гарах бүх л хүчээ гарган арайхийн нүдээ нээвэл хэн нэг

нь түүний дээр суучихсан багалзуурыг нь шахаж байх нь тэр. Энэ бүхнийг хараад нэгэнт сэргэсэн тул тэмцэлдсээр ямартаа ч дээрээ байх хүний гарыг суллууж чадав. Дээр нь байгаа хүн гараа сулархад мөн адил гэнэт ухаан орсон бололтой түүний хоолойноос гараа аван хажуу тийш хэвтэхэд Цэнгэл бушуухан өндийн хахаж цацан ханиаж гарав. Үүнтэй зэрэгцэн нүднийх нь нулимас ч асгаран ямарч тамиргүй болсон бие нь чичирч эхэлхэд айсандаа хөдөлж ч чадалгүй байтал саяхан л алах гэж байсан хүн юу ч болоогүй мэт түүний нурууг нь

илэн түүнд аягтай ус өгөв. Цэнгэл чичирсэн гараар аягатайг аван уугаад дуустал өнөөх хүн тохойноос нь зөөлөн татан – Наашаа хэвтээ даарчихлаа хэмээгээд татан хэвтүүлэв. Цэнгэл юу ч дуугарч чадсангүй, эсэргүүцэх тэнхэл ч алга. Тэр үнэхээр айж байв. Ганцхан хүсэх зүйл нь өглөө л бушуухан болж эндээс гарах байлаа. Өнөөх хүн унтсан бололтой жигд амьсгалж эхэлхэд Цэнгэл бага зэрэг тайвширан юу болсоныг санахыг хичээв. Пак, Ами хоёр түүнийг магтан гурвуулаа

сууж ууж байсан … Цэнгэл босож дуу дуулсан … дуулж байтал нэг дажгүй царайлаг залуу түүнтэй бүжиглэсэн … бүжиглэж байсан залуутайгаа гадаа гарсан …. тэр залуу тамхи санал болгоход татсан … тэгээд тэгээд … тэгээд өөр үнэндээ санах юм байсангүй. Нээрээ Пак, Ами хоёр хаана байгаа бол, намайг хайж байгаа болов уу, миний утас хаана байгаа билээ? Цэнгэл утасаа хайхаар өндийтөл хамт унтаж байгаа залуу нь хэзээдээ сэрчихсэн юм гэмээр бугуйнаас нь татан

энгэртээ тас тэврэн хэвтчихэв. Цэнгэл ингээд байгаа байдалтайгаа эвлэрэхээс өөр зам үлдээгүйг ойлгон оройноос өглөө дээр хэмээн бодоод мөн л өөрийн эрхгүй нүд нь анилдаж, толгой, хоолой гээд хамаг бие нь өвчтэй байсан тул удалгүй мөн унтлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…