Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “6-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
1
586

Цэнгэл явсаар жижиг шавар байшинд ирэв. Гаднаасаа харахад энгийн л нэг жижгэвтэр шавар байсан харагдаж байсан ч доторхи нь чамин бөгөөд эрхэмсэг аж. Хуучин эдлэлд дуртай бололтой ширээ сандалаас

эхлээд ор бүр хананд өлгөсөн цаг хүртэл эртний тансаг хэрэглэл гэдэг нь харагдана. – Өлсөж байна уу одоохон хэмээн түрүүнээс хойш хүрлийн дуугай явсан Пак асуугаад хийн зуухаа асаагаад замдаа

дэлгүүрээс авсан ууттай бэлэн хоол задлан хийв. Цэнгэл энэ бүхнийг хараад сууж ч чадалгүй зогссоор. Пак гараараа баруун тийш заагаад: Тэнд өрөө байгаа тийшээ ороод хувцасаа солиод гараа угаагаад хүрээд

ир. Би чамд энэ гэрийн хаана юу байдгийг хэлж өгье – За … тэгэхдээ тэгэх шаардлага байгаа гэж үү, би Цогтыг ирэхээр эндээс явчих болохоор хэмээн сул дуугаран хэлбэл Пак чимээгүй байсан орчиныг

эвдэн муухай чангаар гэнэт инээхэд Цэнгэл дуунаас нь цочин зүрх нь түг түг хийн хурдан хурдан цохилход гэнэт юунаас ч юм айх шиг болов. – Ха ха ха … чи Цогтыг үнэхээр чамд хайртай болчихсон гэж

итгэсэн юм биш биз дээ. Мэддэг болоод хир хугацаа өнгөрсөн гэж ингэж хамаг итгэл сэтгэлээ өгч бүр энэ хол хүртэл ирчихээд итгэж байдаг байнаа …. ха ха ха үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь чи … хэмээн дахиад л баахан инээж гарсан нулимсаа гарынхаа араар арчин Цэнгэл дээр ирэн хоёр мөрөн дээр нь гараа тавьтал Цэнгэл огло харайн давхийн цочив. Пак сая л юу ч болоогүй мэт инээж байсан хүн духаараа Цэнгэлийн өөдөөс дээрэнгүй харцаар хараад: Чи миний хүн болсон. Цогт чамайг надад худалдсан. Одоо чамайг яах нь миний хэрэг. Тэр Цогт эхнээсээ чамд хайртай байгаагүй, Солонгос явах ч гэж байсан юм биш. Чамайг надтай явуулах гэж л тэгсэн хэрэг. Харин чи

Цогтын сайхан царай, худлаа халамж, их мөнгөнд амархан хууртагдсан даа. Би чамайг авах гэж багагүй мөнгө зарцуулсан одоо чи тэр мөнгөө төлнө. Тийм болохоор миний хий гэснийг л хий эс бөгөөс хэзээ ч дахиж ээжийгээ харахгүй !!! Үүнээс 3 хоногийн дараа Пак Цэнгэлийг дагуулан гэрээс гарав. Тэд явсаар нэгэн дэлгүүрийн өмнө зогсон Цэнгэлийн өмнө нь хэзээ ч өмсөж байгаагүй бараг өмссөн хүмүүсийн өмнөөс ичдэг байсан хувцасаар хувцаслав. Цэнгэл заасан даашинзыг өмсөн өрөөнөөс гарч иртэл Пак харж харж байснаа босч ирэн түүний хувцасандаа багтаж ядах хоёр хөхийг базлан чимээгүйхэн дуун алдсанаа хаалгаруу нэг хяламхийн хараад урд нь

орон алхах нь араас дага гэж буй бололтой Цэнгэл богино хормойгоо явдал дундаа доошлуулан хурдан хурдан алхан гарлаа. Нэгэн цэнгээний газар ороод Пак Цэнгэлийг сууж бай хэмээгээд удалгүй нэг эмэгтэйг дагуулан гараад ирэв. – Ами энэ хүүхэн болж байна уу? гэтэл дагуулж ирсэн хүүхэн Цэнгэлийг яг л хурдны морь шинжиж буй мэт дээрээс доош нь үсний ширхэг, нүүр, шүд бүр гар хөлийн хуруу гээд бүгдийг нь харж байснаа – Яахав дажгүй л юм. Тэгэхдээ намхан юмаа – Нэг их өндөр дэмий гэж бодсон л доо. Угаасаа манайхан ямар тийм өндөр улс биш – Тийм л дээ. Тэгээд энэ охиноор би юу хийлгэдэг юм

билээ. Шууд хүн олно гэхэд бас жаахан тийм байдаг – Ахиухан мөнгө олох л ажил байвал юу ч хийлгэсэн болно. Энэ одоо миний мэдэлийнх – Монголоос авчирсан уу? – Тэгсэн Цогт надад олж өгсөн. Тэр хоёр ийнхүү ярилцан сууна. Цэнгэл Монгол гэдэг үгнээс өөр нэг ч үг ойлгоогүй болохоор тэр хоёрыг ээлжлэн харахаас хэтэрсэнгүй. Ами хэмээх хүүхэн Цэнгэлд хандан – Чи бүжиг бүжиглэж чадах уу? хэмээн гэнэт Монголоор асуухад Цэнгэл эхлээд чихэндээ итгэсэнгүй түүний өөдөөс баярлаж, санаа амарсан харцаар хараад – Сайн байна уу та? Монгол хүн үү ашгүй минь гэж …. би ямар их айж байваа. Ами хариуд нь юу ч хэлэлгүй асуултаа ширүүхэн давтвал Цэнгэл ямартаа ч

Монгол хүн байна хэмээн санаа нь бага ч атугаа амран энэ хүнтэй л хамт байвал юу ч хийлгэсэн хамаа алга хэмээн шийдээд – Тиймээ бүжиглэдэг – Ямар бүжиг? – Үгүй юу л даа. Яг тийм гэж бүжигийн дугуйланд явж байгаагүй, гэхдээ бүжиглэж чадах байхаа – Чадах байхаа гэдэг үг сонсохгүй чадна эсвэл үгүй – Үгүй … хэмээн сулхан дуугараад доош харвал Ами Цэнгэлийн хариултыг Пакад хэлбэл Пак Цэнгэлийн өөдөөс өнөөх аймшигтай харцаараа харахад Цэнгэл нуруун дундуур нь хүйтэн хөлс нь урсах мэт болоход бушуухан – Би тэгэхдээ дууг гайгүй дуулчихдаг. Цогт намайг чи Солонгос явах болохоор Солонгос дуу сур гээд би нэг дуу сурсан – Сонсоё Пак, Ами хоёр Цэнгэлийн дуулахыг сонсонгоо хоёр биенийхээ өөдөөс нүд ирмэлцэн

таашааж буй харц солилцохыг Цэнгэл харин анзаарсангүй. Ингээд Цэнгэл Амигийн удирдлаган дор тэдний цэнгээний газарт дуучинаар ажилд оров. **** Төгөлдөр Хорлоотой уулзахаар хүлээх хооронд бүрдүүлсэн зүйлсээ эхнээс нь уншин суутал Хоролоо гаднаас орж ирэн түүнийг нүдээрээ хайн зогсож байгаа харагдахад Төгөлдөр нэрээр нь дуудан босон өөдөөс нь тосон очив. – Сайн байна уу ? уучлаарай … – Сайн сайн ч гэж дээ охиноос минь сураг гарсан уу? – Хараахан гараагүй л байна. Гэхдээ бага сага сэжүүр гарч ирээд таниас бас нэмэлт хэдэн юм тодруулах санаатай – Тэгээд хэмээн Хоролоо арга

мухардсан өнгөөр тоймжиргүй асуувал Төгөлдөр цай захиалан хоол идэхийг нь асуувал Хоролоо толгой сэгсэрсэнээр тэдний яриа эхлэв – Би танд дээр бас танай охинтой ижил нэг охин алга болоод ээж нь хайж байгааг хэлж байснаа даа. Тэр гэхдээ танай охиноос өөр найз залуутайгаа Солонгос явна гээд очсон хойноо ажилд орсон тухайгаа нэг удаа хэлж ярьсан ямартаа ч амьд байж тэр мөртөө ажил хийж байгаагаа ээждээ мэдэгдсэн байсан – Аан … миний охин бол амьд үгүй нь ч мэдэгдэхгүй байгаа нь л хэцүү байна хэмээгээд эх хүнээс л гарах зүрх зүсэм санаа алдахад Төгөлдөр – Та ингэхэд охиноо зах ч юмуу олон нийтийн газараар хайж үзсэн үү? Магад өөрөө ажил хийж

хонхны баярын мөнгөө олох гэж байгаа ч юм билүү … – Үзсээн эгч нь хамгийн түрүүнд Нарантуул гарч хайсан өдөржин хайгаад маргааш нь ажил дээр очин учраа хэлтэл манай сургуулийн нийгмийн ажилтан охин харин охиныхоо зургийг өгч байгаач гээд энийг гаргаж өгсөн – Та охинтойгоо илэн далангүй биш бас найз гээд байх хүүхэдгүй гэсэн тэгэхээр охин чинь дотогшоо, зожиг талдаа хүүхэд байх нь ээ? – Харамсалтай нь тийм. Юу хүсэж мөрөөдөж, бодож явдагийг ч мэдэхгүй. Нүдэнд минь харагдаад эрүүл саруул явж л байвал болоо. Ямар бусад шиг их дээд сургуульд сургаж дээд боловсрол эзэмшүүлж чадах биш тийм болохоор болбол өөрийнхөө ажиллаж байгаа сургуульдаа үйлчлэгчээр үлдээчих юмсан гэж л эгч нь хаяадаа боддог – Эгч минь, эгч минь охин чинь том болж байгаа тэр тусмаа өсвөр

насны охин хүүхэд, хүүхдийнхээ амьдралыг тэгж энгийнээр бодож яаж болох билээ дээ. Боломж хэзээд байдаг юу ч тохиолдож яаж ч эргэж болох биш үү – Мэдэхгүй юм даа. Одоо бол охин минь тахир дутуу ч хамаагүй амьд л олдож байвал болоо гэдэг бодолоос өөр зүйл бодогдохгүй юм – Аав дээрээ очсон юм биш байгаадаа? – Үгүй байхаа аав нь энд байдаггүй гадагшаа явлаа гээд л нэг хүүхнийг дагаад охин бид хоёрыг орхиод явсан хүн шүү дээ – Аанхан та анзаараагүй ч байж магад охины чинь өмсөж зүүсэн зүйлс, зан аашинд ямар нэгэн өөрчлөлт орсон нь анзаарагдсан уу? – Үгүй ээ байдгаараа л байсан юу билээ байз … хэмээн хэсэг дуугай байснаа гэнэт: Нээрээ охин минь гар

утастай болчихсон байсан ш дээ. Би яаж утастай болов арай хулгай хийсэн юм биш биз гэхэд уурлан: Та намайг мэддэггүй юм байна. Би нэг удаа хулгай хийж байсан гэж үү? Манай найз надад холбоо барьж байя гээд авч өгсөн … гэж байсан ш дээ. Би тэрийг яагаад санасангүй вэ уймараа авгай чинь – Өөрийгөө одоо буруутгаад яахав эгч минь. Дугаар нь хэд вэ би залгаад үзье хэмээгээд утсаа гаргатал Хоролоо сулхан дуугаар – Мэдэхгүй ээ эгч нь. Би ямар наад гар утасыг чинь

ашиглах биш надад байх ч үгүй болохоор үнэндээ мэдье гэж ч бодож байсангүй. Халаг минь гэж ингэнэ гэж хэн мэдлээ … Хоролоо үсээ үгтээн уйлахад Төгөлдөр босож очин мөрөөр нь тэврээд – Одоо тайвшир даа эгч минь. Та гэртээ хариад санах юм болон гэрт нь өөрчлөгдсөн зүйл байвал надад хэзээ ч хамаагүй хэлж болно – Тэгье тэгье эгч нь өчигдөрийн чиний ярьсан ажлын хүнийхээ утсаар залгаж

байя – Тэгээрэй эгч минь та их зүйлийг анзаарч санах юм бол их л дөхөм болох байна гээд Хоролоог үүдэнд гаргаж өгөөд өөрөө буцан орж захиалсан цайгаа дуусгаад цаасан дээрээ тэмдэглэсэн зүйлсээ нэгэнтээ нягтлан гүйлгэн хараад толгой сэгсэрэн мөн явахаар бослоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *