Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
434

Цэнгэл юу болж байгааг ойлгож амжилгүй шалгуулаад дотогш орон хүлээлгийн танхимд хүлээсэн ч Цогт орж ирсэнгүй. Онгоц нисэх цаг улам ойртсоор гэтэл түүнтэй хамт байгаа Цогтын ах гэх Солонгос

түүний өөдөөс нэгэнтээ харсанаа бушуухан уншиж буй номруугаа доош харлаа. Зорчигчид онгоцонд суухыг зарлатал Цэнгэл царай нь сонин болсоноо Цогтоо хэмээн орилон буцах гэтэл Солонгос амжиж

гараас нь бариад: Хоёулаа дотогшоо орж байя хоцорч болохгүй, Цогт хөөрөхөөс өмнө ороод ирнэ гэтэл Цэнгэл нэг эргэлзэж байснаа хөтлүүлэн анх удаагаа онгоцонд сууж үзэх гэж байгаа болохоор бас ч

гэж сониучирхан олон гуйлгалгүй даган орлоо. Ингээд нэг л мэдэхэд Цэнгэл Солонгос улсад хөл тавих нь тэр. Цогт онгоцонд суусангүй гэтэл өнөөх дагуулж яваа өөрийгөө Пак хэмээн танилцуулсан

Солонгос нисэх буудалаас такси хөлөглөн явцгаав. Пак нутагтаа буугаад л өнөөх сайхан худлаа инээмсэглэл нь алга болж ширүүн царай гаргаж эхэлхэд Цэнгэл эмээж байсан ч хэнийг ч танихгүй юугаа

ч мэдэхгүй хүн өөр хаачилтай билээ Пакийн аяыг дагахаас өөр аргагүй болсоноо сая л хүлээн зөвшөөрөн чимээгүй нулимс унаган араатнаас аврал эрж буй бүжин адил бүлтэгнэн цаашдаа яах бол гэж бодохоос ч айн суудалдаа шигдэн явна. **** Борхүү, Төгөлдөр хоёр туслах ажилтанаа авах талаар ярилцан найдвартай хүн байх хэрэгтэй хэмээн нэг дуугаар шийдэцгээн хэн байж болох талаар нилэн ярилцсан ч яг тэр гээд оноогоод нэрлэчих хүн байсангүй. Иймд хүн хайж байгаагаа найдвартай гэж бодсон ганц нэг хүнд хэлээд байгаа билээ. Төгөлдөр компьютерийн ард суун яг л будаа тоншиж байгаа

шувуу шиг материалаа шивэн байснаа суниан – Борхүү ахаа хүн олдох шинж байна уу? Ингэж бичих чинь ёстой хэцүү хамаг цаг авчих юмаа – Харин тиймээ, би уг нь ахлах ахлагч Лхамсүрэнд хэлэхэд нэг хүн байгаа удахгүй явуулна гэсэн юмсан – Тиймүү хурдан ирээсэй би ингэж цаг алдаж байхаар өөр юм хийж баймаар байх юм … гэтэл ч тэдний яриаг сонссон мэт хаалгийг нь зөөлөн тогшин зөвшөөрөл авсаар нэгэн эмэгтэй ороод ирэв. Борхүү, Төгөлдөр хоёр хоромын төдий харц солилцоод асуусан харцаар харвал орж ирсэн бүсгүй – Сайн байцгаана уу? Намайг Лхамсүрэн явууллаа. Энд ажилын орон

тоо байгаа гэсэн … хэмээн үгээ дуусгаж амжаагүй байтал нөгөө хоёр нүүрэнд нь баярын мишээл тодрон урин суулгалаа. – Намайг Алимаа гэдэг би Солонгос улсаас ирээд удаагүй байгаа тэнд Хүний нөөцийн мэргэжилээр төгссөн. – Сайн байна, компьютер хир мэдэх вэ – Арван хурууны бичээч, ерөнхийдөө ойр зуурын хэрэглээний программ мэднэ – Болж байна, санхүүгийн талаар? – Монголд Санхүү эдийн засагийн дээд сургууль төгссөн – Бүр болж байна. Тэгэхээр манайх байгуулагдаад удаагүй байгаа хувийн мөрдөх товчоо. Хэрэг дээр ажиллах мөрдөгч Төгөлдөр, харин намайг Борхүү гэдэг хэрэгтэй мэдээллийг цуглуулж өгөх үүрэгтэй. Одоохондоо ийм. Чи манайд

ажиллахыг хүсэж байвал дараахь зарчим баримтлана. – Ямарч зарчим байсан би зөвшөөрч байна харин … гээд хэсэг чимээгүй байснаа цалин нь хэмээн сулхан дуугарвал Борхүү өөдөөс нь зөөлөн инээмсэглэн хараад – Бид хоёрын гаргасан дүрэмтэй танилц, ер нь бол тогтмол цалин гэж байхгүй тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тооцоно. Юу гэж бодож байна. Алимаа гаргасан дотоод журамыг уншин хэсэг бодолхийлж сууснаа – Борхүү чи намайг танихгүй байна уу? Би танай арван жилийн ангийн Алимаа байна – Айн …. чи Алимаа … чи мөн үү? – Тиймээ би байна. Шууд үнэнийг хэлэхэд би чамайг

Лхамсүрэн ахтай уулзаад гарч явахад чинь зөрөхдөө таараад юу билээ гэж бодоод Лхамаа ахаас асуутал нэрийг чинь хэлэхэд таньсан – Ямар сонин юм бэ … үгүй чи яаж? Төгөлдөр тэр хоёрыг гайхан ээлжлэн харж байснаа – Байз байз ингэхэд юу болоод байнаа? Та хоёр чинь … – Миний арван жилийн анхны хайр минь хэмээн Алимаа хэлээд хөөрхөн нүдээ ирмэн үл мэдэг хонхойх хацар нь эгдүү хүрэм инээмсэглэхэд Борхүү харин сандран хөлсөө арчиж буй харагдана. Төгөлдөр сая учрыг ойлгон – За за тэгвэл төөрсөөр төрөлдөө гэгчээр

харин ч бүр сонин юм болж байх шив. Би гарах ажилтай байгаа. Хоролоо эгчтэй уулзах цаг болчихож, тэгээд ч та хоёрт ярих юм бишгүй байгаа биз би гарлаа даргаа хэмээгээд ашгүй шивэх ажилаас мултарлаа гэсэн мэт бушуухан тэр хоёрыг орхин гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *