Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
418

Төгөлдөр, Борхүү хоёр нэг үеэ бодвол овоо албан газар шиг тохижсон харагдана. Тэд өмнөө бичиг цаас овоолон тус тусын бодолд автан сууснаа Борхүү хонин бор зөөлөн нүдээрээ нэгийг их л нухацтай

харангаа сурсанаараа завьжаа хазан толгойгоо гилжийлгэн амандаа нэгийг бувтнана. Төгөлдөр харин сэргэлэн нүдээ жоотойлгон хөлөө сэгсчин сууснаа Борхүү ахаа хэмээн түүнийг цочтол орилоод – Энэ

хардаа хэмээн хуруугаар өмнөө байх нэгэн бичигрүү заахад нь харвал Цэнгэлийн ангийн багшийн мэдүүлэг байв. Борхүү – Энэ юу гэж хэмээн заасан өгүүлбэрийг харвал Төгөлдөр – Би албан ёсны бичиг баримттай

болсоны дараа Цэнгэлийн багштай уулзахад өгсөн мэдүүлэг. Багш Цэнгэлийг сүүлийн үед өөр болсоныг хэлээд энэ талаар түүнд хэлтэл нэг их тоолгүй байснаа утсаар хэн нэгэнтэй яриад гарахад нь араас нь

харвал спорт загварын хар тэрэг сургуулийнх нь ойролцоо зогсож хамарыг нь налан зогсох залуу Цэнгэлийг их л найрсагаар машиндаа суулгаж байсан гэнэ – Энэ тэгээд юу гэж? – Юу ч байж болно. Цэнгэл

ямар амьдралтай хүүхэд билээ. Гэтэл спорт загварын машин унадаг нь ямар залуу байж таарах вэ? – Багш нь тэгвэл нэгэнт сэжиглэсэн юм бол машиных нь дугаар үгүйдээ маркыг нь харсан болов уу хэмээн Борхүү дахин толгойгоо гилжийлгэн асуувал Төгөлдөр – Би бас юмыг яаж мэдэх вэ хэмээн бодоод багшаас нь асууж үзсэн. Дугаар нь харагдахын аргагүй хол байсан өөрөө машины марк мэддэггүй гэнээ. Гэхдээ нэг авах юм нь их содон машин байсан харвал бараг мэдэх байх гэж байна лээ – Тэгэхээр энэ чинь? – Энэ машиныг олчихвол эзэн нь олдож нэг үзүүр гарч ирж болох юм – Тиймээ би маргааш замын цагдаагийн газар орж бүртгэлтэй бүх машинууд дотроос спорт

загварын хар тэрэгний талаархи зураг мэдээллийг цуглуулах хэрэгтэй болж байна – Яг зөв та наадхаа хий харин би … **** Цэнгэл бүх зүйл нь илбийн мэт бүтэн нэг л өдөр ээждээ үнсүүлээд Солонгос улсруу явахаар болов. Цогт хамт явах өдрийн урд өдөр чухал царай гарган түүнтэй уулзан юм ярих ч үгүй бодлогширон сууна. Цэнгэл гайхан – Цогт оо яасан бэ хө? – Зүгээрээ яав л гэж – Наад царай чинь нэг л сонин чи энэ дэх ажилуудаа бүгдийг зохицуулчихсан гэсэн биз дээ – Уучлаарай Цэнгэлээ би харин чамтай хамт явж амжихгүй болчихлоо – Юу үгүй байлгүй дээ чи тоглож байгаа тиймээ? – Харин тийм л болчихлоо. Чи очоод төвхнөж бай би араас чинь удахгүй очино – Би

яаж таньж мэдэх нэг ч хүнгүй газар ганцаараа явах юм гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэхэд Цогт мөрөөр нь тэврэн энгэртээ наагаад – Тайвширдаа хонгороо манай ах чамтай хамт явна – Тэр ахтай чинь би яаж хэл амаа ололцох юм үгүй би тэгвэл явахаа болилоо – Яаж тэгж болдог юм болохгүй чи заавал яв ямар үнээр явах гэж байгаа билээ – Тэр надад хамаагүй би чамгүй хаашаа ч явахгүй. Тэгээд ч ээж ганцаараа. Үүнийг сонсоод хэрэг бишдэж байгааг ойлгоод Цогт нүүрэн дээрээ худлаа инээмсэглэл тодруулаад – Ха ха ха чи яасан итгэчихсэн үү? Би юу боллоо гэж чамайг ганцааранг чинь явуулдаг юм. Найз нь

чамаар тоглож байхад – Чи ямар муухай тоглодог юм хүнийг айлгаад гээд бүр ихээр эхэр татан уйлахад Цогт мэдэгдэлгүй ярвайснаа нүүрэн дээрээ худлаа хайрлагч царай гарган – Чамайг надад хайртай гээд байхаар шалгасан юмаа хонгороо. Одоо эртхэн орж амар даа. Би ч эртхэн харих минь. Найз нь маргааш өглөө хүрээд ирье. Харин ээжийгээ гэрээсээ гаргачих гэчих тэгэхгүй бол бид хоёр яваад өгөхөөр ээж нь ганцаараа онгоцны буудал дээр хэцүүдэж магад – Тийм шүү би ээжид хэлье. Тэгдээ эртхэн харьж амар маргааш уулзая баяртай гээд өөдөөс нь царайчлангуй харахад Цогт бушуухан үнсээд баяртай

хэмээн буулгаад тэндээс холдов. Цэнгэл Цогтыг далд орон ортол харж зогсож байгаад мөн гэртээ орлоо. Цэнгэлийг ороход ээж нь бодолд автан цаанаа л нэг гуниглангуй санааширсан шинжтэй суух аж. Цэнгэл ороод хувцасаа тайлан маргааш явах тухайгаа хэлж байхдаа ээжийнхээ санаа зовсон царайг хүний урманд харсангүй. Тэрээр Цогтыг ярин өөрөөр нь тоглосоныг хэлээд ганцаараа инээд алдахад ч ээж нь нэг ч үг дуугарсангүй чимээгүй л байсаар. Цэнгэл гэнэт ухаан орсон мэт ээжийнхээ өөдөөс хараад – Ээжээ та зүгээр үү? – Зүгээр дээ

охин минь чамд л санаа зовоод байна – За яршиг даа ямар ганцаараа явах гэж байгаа биш. Тэгээд ч хоёулаа хэдий болтол ингэж амьдрах билээ охиндоо санаа зовох юм ер байхгүй. Цогт сайн залуу – Тийм л байгаасай. Гадуур элдэв муу юм дуулдахаар ээж нь буруу шийдвэр ч гаргачихсан юм болов уу гээд л санаа зовоод байна – Ээж минь юундаа санаа зовдог юм. Ямар би ганцаараа нэг ч Монгол хүнгүй алс хол явах гэж байгаа биш. Тэгээд ч та минь одоо жаргах болсоон. Охин нь очингуутаа сурахаасаа өмнө ажил хийнэ гэж бодож байгаа – Мэдэхгүй

юм даа охин минь гайгүй шүү л байгаасай гэж залбирах юм. Маргааш охиноо нисгэчихээд энэ дотроос нэг юм аваад хаясан аятай л эвгүй болох байх даа. Гэр ч эзгүйрээд хэмээгээд санаа алдахад Цэнгэл ээжийнхээ мөрөөр тэврэн – Ээж минь тийм болохоор та намайг өглөө онгоцны буудал очиж гаргаж өгөөд хэрэггүй. Гэрээсээ л гаргаад өгчих. өглөө Цогт ирнэ бид хоёр явчихаар та хямраад ганцаараа хэцүү байна байх – Энэ чинь юу гэсэн үг вэ, яаж тэгж болдог юм – Би зүгээр гээд байхад даа. Ямар нялх хүүхэд биш дээ. Би ч бас таныг хараад явахад хэцүү болно байх. Ээж минь жаахаан л тэсчих удахгүй хоёулаа хүн шиг амьдарнаа. Энэ бүх тарчиг амьдралд цэг тавих цаг нь болж –

Миний охин зүгээр гараад хажуугийн аймаг орох гэж байгаа биш бүр хол гадаад улсруу явах гэж байна шүү дээ – Харин тийм болохоор л та намайг гаргаж өгөөд хэрэггүй хэн хэнд маань хэцүү. Охин нь багаасаа ганцаараа байсан болохоор нэг их торохгүй ээ, тэгээд ч очоод Цогт минь хажууд байна – Цогт, Цогт л гэх юм. Ай мэдэхгүй үнэхээр чамтай ханилж суух бодолтой юм бол арай л өөр баймаар гээд санаа алдан өмнөх цайнаасаа оочилбол Цэнгэл тэвэрч байсан гараа аваад – Ээж минь одоо цаг өөр болчихоод байна айн. Таны үе аль хэдий нь алга

болж түүх болон үлдсэн. Цогт намайг гэхгүйдээ яасан гэж. Та харж байна уу энэ хувцаснуудыг та насаараа улсад ажил хийчихээд надад нэгийг нь ч авч өгч чадаагүй байхад тэр хүн хайрынхаа төлөө хайртай бүсгүйгээ хүн шиг явуулах гэж энэ бүхнийг мөнгөө хайрлалгүй авч өгсөн. Суухгүй л байсан юм бол яах гэж ингэж их мөнгө зарцуулах юм. Би Цогтын хувьд хэн ч биш ах дүү ядаж танил найз нь ч биш шүү дээ гээд уйлахад Бадам юу хэлэхээ мэдэхгүй нэгэнтээ санаа алдаад охиноо тайвшируулахаар тэврэх гэтэл Цэнгэл уурлан гарыг нь түлхээд – Та ийм ч ээж байх гэж. Охин нь амьдралынхаа төлөө гадагшаа явах гэж

байхад охиноо уйлуулаад. Би битгий л гэсэн тэгээд болоо юм бишүү хэмээн чангахан дуугараад гэрээс гарав. Гадаа гараад сэвэлзэх салхийг хэд сайн сорон тайшираад гэртээ орвол ээж нь ч өмнөхөө бодвол арай л өөр байж охиндоо хоолыг нь аяглаж өгөв. Тэд хэсэг чимээгүй сууж байснаа хэдий удаан ч холдож байж мэдэх гунигт тавилантайгаа эвлэрэх шиг хоёр биенээ хосгүй хайр энхрийлэл шингэсэн уян зөөлөн харцаар илбэн байсан ч ахин хэн хэн нь юу ч үл дуугаран чимээгүйхэн дор бүрнээ юмаа бэлдсээр сая унтахаар хэвтэв. Бадам орыг нь засах охиноо хараад намуухан дуугаар – Миний охин өнөөдөр

ээжийнхээ өвөрт унтчих – Тэгнээ ээжээ би угаасаа тэгж бодож байсан юм. Харин охин нь том болчихсон таныг жийгээд амраахгүй байх даа гээд инээхэд Бадам мөн охиноо даган инээгээд хоёул оройжин байсан нам жим байдлаа эвдэн гэрийнхээ цаныг үргээгээд эртхэн орондоо орцгоолоо. Хоёул өөр өөрийн бодолд автан чимээгүй амьсгалахаас үл хэтрэн байснаа Цэнгэл өөрийн эрхгүй нойр нь хүрч байсан тул унтаад өглөө. Маргааш өглөө нь Цэнгэлийг сэрэхэд ээж нь аль хэдий нь босчихсон тогоон дээрээ хоол үйж байв. Цэнгэл орон дээрээ нэгэнтээ суниагаад гэрээ тойруулж хараад сая өндийн – Ээж та унтаагүй юмуу? Охин нь том болчихсон унтуулаагүй юу гээд босон ороо хураангаа

хэлбэл Бадам – Үгүй ээ миний охин ээждээ үргэлж л нялхаараа шүү дээ. Ээж нь охиндоо гарынхаа хоолыг хийж өгөх гээд тэгээд ч нойр хүрдэггүй – Аан таны хоолыг ч их санах байх даа – Миний охин битгий өөрийгөө зовоогоорой. Эндээ хоёулаа хоёр идэхгүй ч хоосон хонохгүй болоод л байсан. Ээжийнх нь жаргал ингээд л охинтойгоо хамт байж охиноо харах юм шүү дээ – Та яасан муу ёртой юм бэ? Би тэгвэл хүнтэй суухгүй таны хажууд насаараа байх юм байна л даа – Тэгнэ ч гэж юу байхав. Харин ингээд хүний хүн болоод явлаа гэсэн хармын сэтгэл төрөөд байх шиг байна нээрээ л муу ёр байгаа гээд инээвхийлэхэд Цэнгэл толгой дохиод гар нүүрээ угаахаар угаалтуурт ус нэмэв. Ээж

охин хоёр энэ л өглөө урьд хожид байгаагүй дотно элгэмсэг байв. Хоёул хоолоо идчихээд ачаа бараагаа бүгдийг бүртгэн байтал Цэнгэлийн утас дуугаран Цогт ирчихлээ гараад ир хэмээн дуудахад Бадам уурлан – Нэгэнт л манай хүн болохоор шийдсэн бол орж ирээд гарахгүй ядаж Монгол хүн байна даа яндангаар нь утаа гарч буй айлын гаднаас буцдаг хаанахын ёс юм. Охиныг минь авч явах гэж байж ээжээс нь ч зөвшөөрөл аваагүй, би охиноо л бодож өгч явуулж байхад хэмээн уурлаад Цэнгэлийг гаргасангүй. Цогт машинаа сигналдан сүүлдээ дахин утасдвал Бадам шууд утсыг нь шүүрч аваад үгээ хэлбэл сая Цогт хашаагаар нь орж ирэх дуулдав. Цэнгэл яагаад ч юм ээжээсээ ичин битгий ширүүдүүлээрэй хэмээн гуйж гуйж байтал

хаалга нь онгойн Цогт хэнэг ч үгүй царай гарган орж ирэв. – За юуны өмнө сайн байна уу хэмээн мэндэлье – Сайн та сайн байна уу? Би харин гарах гэсээр оройтчихоод тэгээд онгоцноосоо хоцрох гээд Цэнгэлийг гараад ир гэсэн юм уучлаарай – Хэдий тийм байлаа ч охин үрийг минь авч гадагшаа явах гэж байж, тэгээд манай хүн болох гэж байж төрүүлсэн эх нь амьд байхад мэнд мэдчих завгүй явна уу хэмээн ширүүхэн дуугарвал Цэнгэл байдал бишдэж байгааг мэдээд булзааруулан – За ээж тайвшираа. Бид хоёр нээрээ хоцорлоо баяртай. Охин нь очоод утсаар яринаа гээд Цогтыг явъя хэмээн гар тээшээ өгвөл Цогт хийж өгсөн цайнд нь ам ч хүргэлгүй тавагтай чихэрээс нэгийг аваад гэрээс гарлаа. Цэнгэл ээжийнхээ өмнөөс Цогтоос уучлал

дахин дахин гуйхад түрүүнээс хойш чимээгүй явсан Цогт гэнэт чангаар орилон – Чи ямар ядаргаатай юм бэ. Танай ээж гадагшаа явах гэж байхад уурлаж загналаа. Би ямар албан ёсны нөхөр нь болчихсон биш ёстой яршиг байгаа даа. Охиныг нь ингээд авч явж байгаад талархахын оронд хүн загнаж гэнэ – Харин ээж минь намайг явна гэхээр хямраад өчигдөрөөс хойш ийм байгаа юмаа. Одоо тэгээд тэнд чи бид хоёрт саад болох хүн байхгүй чи минь санаа амар байж болно гээд жолоо бариагүй гарыг нь урьдынх шигээ мөрлөх гэтэл Цогт үнэхээр

уур нь хүрсэн бололтой гараа татан аваад машиныхаа хөгжмийг эцэс дээр нь тавин давхилаа. Цэнгэл дахин нэг ч үг дуугарсангүй. Тэднийг машинаа байрлуулан яван ортол Солонгос хуурай ах нь ирчихсэн хүлээж байв. Цэнгэл толгой дохин мэндлээд хажууд нь зогсож байтал Цогт тэр хоёр нэгийг ярилцан байна. Гэтэл ч зорчигчид орж суудлаа эзэлхийг урихад нөгөө гурав ч сүүлдэсхийн зогсон хүлээх аж. Цэнгэл ингээд л Солонгос оронд очлоо гэжүү гэхээс итгэж ядан бас Цогтыгоо уурлуулсандаа гэмшин хэрхэн аргадахаа мэдэхгүй зам зуур л учираа олохоос хэмээн бодож байтал тэдний дугаар ч дөхөөд ирэв. Өмнө нь ердөө хоёр хүн байхад Цогт гэнэт утас нь дуугарахад утсаа авсанаа

Цэнгэлд хандан – Миний хонгор та хоёр орж бай. Ажилаас ярьж байна нэг яаралтай бичиг хаана хийснээ хэлээд найз нь араас нь яваад оръё гээд байна уу гэсээр буцан явчихлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *