Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
471

Төгөлдөр маргааш нь Хорлоогийн охин Чимгээгийн сургууль дээр ангийн багш, ангийнх нь хүүхдүүдтэй уулзахаар очсон боловч түүнтэй хэн ч уулзаж мэдээлэл өгсөнгүй. Төгөлдөр Борхүү рүү залган –

Би сая сургууль дээр нь иртэл хэн ч надад итгэсэнгүй. Надад үзүүлэх албан ёсны бичиг баримт хэрэгтэй байна – Өө тэрийг ёстой бодолцоогүй юм байна. За би одоо хөөцөлдье. Төгөлдөр утсаа таслаад

хуучин ажилруугаа явлаа. – За ахмад Төгөлдөр ямар хэргээр явж байна. Шинэ ажил ямархуу байна? – Шинэ ажил яахав хувийн мөрдлөгийн товчоо болохоор одоохондоо сайн мэдэгдэх юм алга.

Хүмүүс мэдээгүй болохоор хараахан их хэрэгрүү орж амжаагүй л явна. Харин нэг эмэгтэй надаас хүүхдээ олж өгөхийг хүсээд тэгээд юмыг яаж мэдэх вэ гээд урд нь намайг ажиллаж байхад энд гарсан нэг хэрэгтэй

холбож үздэг юмуу гээд таниас зөвшөөрөл авах гэсэн юм – За тэр чинь ямар хэрэг билээ? – Нэг эмэгтэйн охин нь найз залуутайгаа гадагшаа явлаа гэснээс хойш холбоо барилгүй 3 сар болж байна гээд бөөн юм

болоогүй юу – Хэзээ билээ. Энд ч өдөртөө хэдэн арваараа хэрэг гардаг болохоор яг таг санах юм алга – Охин нь гэнэт өөр болчихсон. Тэр залуу нь хамт явлаа гэснээс гурван хоногийн дараа өөр нэг ядруухан охинтой явж байсан. Хүний наймаа хийгээд байна миний охин хохирогч болчихлоо гээд байсан – Аан тийм тийм, тэр тэгээд юу гэж? – Энэ алга болсон охин бас ядруухан айлын өмгөөлж хамгаалах ах дүүгүй нэгэн юм билээ. Юмыг яаж мэдэх вэ гээд л – Хэрэгтэй гэснээ л үз. Би ч бас наад асуудлыг чинь бодож л яваа юмыг яаж мэдэх вэ нэг сэжүүр гараад ирэх ч юм билүү – Яг хэлж мэдэхгүй зүгээр л нэг бодол төдий – Бодолоос боломж гардаг юм. За амжилт хүсье өөр юу байна

даа? – Үнэндээ одоо эхлээгүй байгаа болохоор яг юу хэрэг болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Таньд ямартаа ч баярлалаа хэмээгээд ёслоод өрөөнөөс гарлаа. Төгөлдөр Цэнгэлийн гэрийн хаягийг аван гэрт нь очвол хүн байсангүй. Тэрээр хэсэг хүлээж байгаад явах гэтэл доороос нэгэн эмэгтэй хөлөө зөөж ядан арайхийн явж байгаа харагдав. Хүлээзнэж байтал өнөөх эмэгтэй түүний бодлыг батлан хашааныхаа үүдэнд ирэхэд Төгөлдөр мэнд мэдэхэд сая хүн байгааг анзаарав бололтой толгойгоо дохиод дотогшоо ороход нь Төгөлдөр даган орлоо. – Сайн байна уу эгч ээ энэ Цэнгэлийн гэр мөн үү? – Тиймээ гэвч охин минь байхгүй байгаа – Тэгэхээр та ээж нь байх нь ээ. Би хувийн мөрдөгч Төгөлдөр байна. Таниас ганц нэг зүйл асуух гэсэн юм болох

уу? – Би ярьдагаа ярьсан. Тэр цагдаа нараасаа асуу миний охиноос одоо болтол ямарч сураг алга гээд санаа алдан нулимс нь ширгэсэн хуурай нүдээ арчвал Төгөлдөр – Эгч минь та охиноо олохыг хүсэж байгаа бол хайж буй бүхэнд туслах ёстой. Дөнгөж саяхан бас нэг охин алга болчихсон би тэр охины алга бололт танай охинтой мөн адил холбоотой байж магад гээд тань дээр ирлээ – Ээ хөөрхий минь бас хэнийх нь үр алга болчихов оо. Эгч нь үнэндээ бүр цөхрөнгөө бараад байна. Энэ бүхний гай тарчиг амьдрал, нийгмийн ялгаваралттай холбоотой – Хоёулаа улс төр, нийгмийн тухай яриагаа дараа болъё. Эхлээд охиныг хэнийг дагаж хаашаа явсан байж болзошгүй талаар

ярилцъя тэгэх үү? хэмээн асуутал хариу дуугарсангүй тул Төгөлдөр энгийн тайван дуугаар үргэлжлүүлэн – Цэнгэл хир хөдөлгөөнтэй хүүхэд вэ? – Уг нь гайгүй л байх шиг байдаг юм. Сүүлийн үеэс л их өөр болж зан ааш нь ч өөрчлөгдсөн – Тиймүү яагаад тэгсэн юм бол? – Би эхлээд шилжилтийн настай нь холбож боддог байлаа. Гэтэл ангийн багш нь надтай уулзан найз залуутай болсон гээд их өөрчлөгдсөн гэснээс хойш ажиглаад байсан нээрээ тэгсэн санагдах болсон – Найз залууг нь та мэдэх үү? – Сайн мэдэхгүй. Зүс харвал танина – Танайхаар орж гардаг байсан гэсэн үг үү? – Юу ч гэмээр юм. Охинд минь хувцас

хунар авч өгөөд надад ч хаяа махны мөнгө гэж хэдэн төгрөг охиноор өгүүлсэн байдаг болохоор би хамт явахыг нь хорьдоггүй байсан юм л даа. Зөвхөн мөнгөндөө ч биш охиныг минь хүний дайтай авч явж байгаад л баярладаг байсан минь тэр – Ойролцоогоор хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бол? Ер нь охин чинь юу гэж ярьдаг байсан бэ? – Яг хэдийг нь эгч нь үнэндээ мэдэхгүй. Охин минь нүд нь сэргэн өөртөө итгэлтэй болж: Гадагшаа гарна бид хоёр гадаадад амьдарна л гэж их ярьдаг болсон – Гэрээсээ гарахдаа юу гэж хэлсэн бэ? – Солонгос явлаа тэнд сураад хөлөө олохоороо таныг хажуудаа авна гээд л явсан хүүхэд … гээд доош тонгойн эхэр татан уйлтал Төгөлдөр

чимээгүй тайвширахыг нь хүлээн сууж байснаа – Таньтай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ? Ер нь очоод хэдэн удаа холбогдож юу ярьсан бэ? – Удаж байнаа бараг 5 сар боллоо. Нэг л удаа сайн явж ирлээ. Удахгүй хичээл эхэлнэ тэр болтол бид хоёр орон байр хайна мөд ярьж амжихгүй байх гэж нэг ярьсан тэгээд л тэрнээс хойш таг чиг ямарч хэл чимээ байдаггүй – Та тэгээд хэзээ нь цагдаад мэдэгдсэн бэ? – Би гурван сар орчимын дараа л хэрэг биш санагдаад мэдэгдсэн – Яагаад тэгж удаж байж мэдэгсэн юм? – Мэдэхгүй … эхлээд учир зүйгээ олох гэж байгаа байх гэж бодоод нэг их анзаараагүй. Харин нэг өдөр гудамжинд найз залуу нь өөр нэг охинтой хэлхэлдчихсэн явж байгааг

автобусны цонхоор хараад буугаад очтол аль хэдийн явчихсан байсан. Тэгээд л шууд цагдаагийн газар очсон. Энэ юу болоод байнаа миний дүү охин минь амьд биз дээ … яах гэж би охиноо явахыг зөвшөөрөв өө… ээ халаг минь хэмээн толгойгоо шаан уйлах ээжийг хараад Төгөлдөрийн гол өөд нэг юм зураад ирэхэд тэрээр явахаар өндийн утасныхаа дугаарыг өгөөд ямар нэг байдлаар холбоо барьвал хэзээ ч хамаагүй хэлэх, мөн өөрөө ямар нэгэн сураг дуулдвал заавал хэл өгөхөөр болоод тэдийнхээс гарав. Үүдээр гараад тамхи асаан орчныг ажин хэсэг зогсож байгаад ажилруугаа явлаа. **** Цэнгэл их л

жаргалтай харагдана. Өмнө нь түүнийг тоож хардаггүй байсан хөвгүүд илт өдөн шохоорхосон харцаар харах нь нэг л сайхан мэдрэмж төрүүлнэ. Тэрээр сургуулиас гараад иртэл Цогт машиныхаа хамрыг налан түүнийг хармагц даллахад Цэнгэл нүднийхээ булангаар өөрийг нь атаархангуй ширтэх охидыг хараад хариу даллан машинд нь очвол Цэнгэл хаалгыг нь онгойлгон түүнийг суулгаад тэндээс хөдлөв. Сургуулиас холдмогц Цэнгэл тачигнатал инээд алдахад Цогт асуусан харцаар өөдөөс нь харахад Цэнгэл нулимсаа арчаад – Та сая сургуулийн гадаа байсан охидуудын харцыг харсан ч болоосой. Тэд бүр нүдэндээ итгэж ядаж байх шиг байсан – Юу нь тийм хүн итгэмээргүй байсан гэж хэмээн худлаа үл мэдэгч царай гарган асуувал

Цэнгэл үргэлжлүүлэн – Тэд нарын хувьд би яг Солонгос кино шиг л байснаас тэр – Аан сүртэй юм. Солонгос кино гэснээс чи Солонгост очиж үзмээр байна уу? – Мэдээж шүү дээ. Гэвч хэзээ ч биелэхгүй юмыг худлаа мөрөөдөж өөрийгөө хуураад яах вэ зүгээр – Хэрэв хүсвэл мөрөөдөл биелдэг юм даа охин минь – Юу та юу яриад байнаа? – Тиймээ мөрөөдлийг чинь биелүүлж болох л юм – За үгүй байлгүй дээ худлаа хүнээр тоглоод л – Би тоглоогүй ээ үнэнээсээ хэлж байна. Миний таньдаг бараг хуурай ах гэж хэлж болох Солонгос ах байдаг юм. Чи хүсвэл түүний урилгаар явж болох л юм – Юу вэ … юу болоод байнаа та нээрэнгээсээ ярьж байна уу би итгэж чадахгүй нь – Үнэн худлыг нь шалгаж болноо хэмээгээд утсаа гарган Солонгосоор хэн

нэгэнтэй ярьсанаа: Ах энд байгаа юм байна хоёулаа очих уу гээд хариу хүлээлгүй түүнийг аван явсаар нэгэн Солонгос хоолны газар ирээд сая машинаа зогсоон бууцгаав. Цэнгэл яг юу болоод байгааг үнэндээ ойлгосонгүй болж буй бүхэн нь зүүд биш байгаасай л хэмээн залбиран Цогтыг даган дотогш орлоо. Тэднийг ортол нэг Солонгос эр их л найр тавин угтав. Тэрээр Цэнгэлийг зогсоож байгаад дээрээс нь доош нь удаан гэгч нь харж байснаа амыг нь ангайлган яг л хурдан морь шинжиж буй мэт нэг бүрчлэн ажиж байснаа сэтгэлд нь нийцэв бололтой эрхий хуруугаа гозойлгон толгой дохьсон нь ихэд таалагдаж буй нь илт. Цэнгэл асуусан харцаар Цогтын өөдөөс харвал Цогт

инээмсэглэн хажуудаа суулгаад – Миний найз битгий гайх. Энэ нөгөө миний яриад байсан Солонгос хуурай ах. Би одоо чамайгаа Солонгос явах хүсэлтэй байгааг хэлэх гэж байна. Тийм болохоор аль болох эелдэг сайхан ааштай байгаарай хэмээгээд нүдээ ирмэхэд Цэнгэл ийм хурдан уу хэмээн асуусанаа учираа ч ололгүй өнөөх хүний өөдөөс харан инээмсэглэл нүүрэндээ тодруулан суух аж. Цогт өнөөх хүнд хандан – За яаж байна болж байна уу? – Тиймээ сайхан охин байна. Тэгээд ар талдаа ямарч асуудалгүй нь үнэн биз? – Тэр мэдээж та санаа зовохгүй байж болно. Та одоо харж байгаа биз дээ. Би таныг Солонгос гаргаж чадна тэр талаар ярилцаж байна гэсэн үнэхээр их баярлаж байгааг харж байна уу? – Харах нь ч харж л байна. Тэгээд энэ охин тэнд очоод юу хийхээ мэдэж байгаа юу? – Тэр талаар юу ч мэдэхгүй. Харин та арыг нь даах нь яг биз? – Тэр талаар ямарч асуудал гарахгүй.

Очоод бүжигчин болно. Тэгээд миний мэдлийн хүн болно болно биз дээ – Ха ха ха болно биз дээ байхдаа яахав дээ. Энэ охин надад хамаагүй. Би таныг ар талдаа элдэв татлаагүй охин олоодох гэсэн болохоор л олж авсан минь энэ – Тэгэхдээ энэ охин тэгж харагдахгүй л байна даа? хэмээн ихэд нухацтай асуугаад өмнөх хундагатайгаасаа шимэн тамшаалбал Цогт – Би өөд нь татсан юм. Энэ өмсөж зүүж байгаа бүгд миний авч өгсөн юмс. Ээжтэйгээ л хамт ядуухан амьдардаг охин – Ээж нь чамайг мэдэх үү? – Сайн мэдэхгүй ээ яахав

ганц нэг л хальт харсанаас өөр мэдэхгүй – Найз нөхөд нь? – Үгүй үгүй би нэг ч найзтай нь уулзаж байгаагүй. Цогт хүү тэрийгээ мэднээ хэмээгээд инээхэд Цэнгэл түүнийг гайхан харахад Цогт инээсэн чигтээ мөрөөр нь тэврээд – За Цэнгэл минь бүх юм бүтэх шинжиндээ орчихлоо шүү. Миний хонгор их таалагдаж байна гэнэ. Маргаашаас л бараг хөөцөлдөх юм ярьлаа. Тэгэхээр нь би баярлаад инээд алдчихлаа – Хөөх нээрээ юу ийм хурдан уу, би тэгэхээр яана гэсэн үг вэ? – Чи зүгээр л надад бүх юмаа даатгаад байдгаараа байж бай. Харин энэ талаар хэнд ч бүр ээждээ хүртэл хэлж болохгүй шүү. Олны хэл ам гэж хэцүү – Тиймээ ойлголоо би итгэж чадахгүй нь ээ хэмээгээд инээмсэглэн

Солонгос эрийн өөдөөс харан толгой дохин талархалаа илэрхийлэхэд өнөөх хүн ч хариу инээн бөхөлзөөд Цогт руу харан – Би мөнгийг чинь маргааш шилжүүлье. Харин охиныг аваад онгоцонд суухдаа үлдсэнийг нь өгнө. Тэр болтол чи алга болчихвол би чамайг хаанаас олохоо мэдэхгүй – За би юу боллоо гэж алга болох билээ. Харин энэ охинд зарцуулсан мөнгийг яах билээ? – Тэрийг би өгөхгүй анхнаасаа тэгж тохироогүй – Юу … би тэгээд шал дэмий юманд мөнгө зарцуулсан байх нь уу? – Мэдэхгүй залуу минь. Бид ар талдаа татлаагүй охин гэсэн болохоос ганган охин гэж хэлээгүй. Олсон хүнээ яаж урхидах нь чиний мэдэх хэрэг. Ингэж тохирвол тохир үгүй бол бидэнд өөр хамтрагчид бас байгаа гэх нь тохирохгүй бол боль гэх шиг. Цогт бодолд автав. Хэрэв үгүй гэвэл Цэнгэлд зарцуулсан мөнгө бүгд салхинд

хийсээд алга болно гэтэл одоо өгөх мөнгө нь түүнийг нь хэд дахин нугалах мөнгө. Дахиж л ингэж хамаагүй мөнгө зарцуулахаа болъё хэмээн шийдээд – Ок ок зөвшөөрч байна. Би буруу ойлгож дахин энэ талаар яриа гарахгүй байх болно – Тохирлоо чи маргааш наад охиныхоо гадаад паспортыг нь хөөцөлд болбол овог нэрийг нь өөрчлөөрэй. Угаасаа дахиж Монголд ирэхгүй байх – Хэдэн жилийн дараа өөрөө насанд хүрээд бодол нь өөрчлөгдвөл … – Тийм асуудал гарахгүй надад итгэж болно. Харин гадаад паспорт, овог нэр солих мөнгийг чинь би чамд өгнө. Чи баримтаа авчирч үзүүлээд аваарай –

Ок удахгүй уулзая. Би аль болох яаралтайгаар нь хөөцөлдөнө. Гадаад паспорт ч асуудалгүй харин овог нэр солих л жаахан төвөгтэй их мөнгө орж магад – Чи ч овоохон шуналтай нөхөр юмаа. Болбол тэр биз болохгүй бол бас тэр биз – За бүх зүйл ойлгомжтой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *