
Төгөлдөр нэг өдөр ажил дээрээ байтал түүний хамаатны ах гэртээ дуудав. Төгөлдөр гайхан яван орвол Борхүү ах нь түүнийг хүлээн сууна. – Ах уулзах хэрэг гараа юу? – За ажил сайн уу? – Сайн сайн –
Чамтай нэг зүйлийг ярилцах гээд дуудлаа. Би удаан бодоод Хувийн мөрдөх товчоо байгуулдаг юмуу гэж бодлоо – Өө юун сайн юм. Тэгэхдээ манайд хир хүлээж авах бол? – Авах нэг нь авна даа. Тэгээд сайн
ажиллабал хэрэгтэй л гэж бодоод ийнхүү шийдлээ – Болж байна ш дээ. Би таньд чадах чинээгээрээ тусалнаа – Сайн байна. Би хөөцөлдөх ажилыг хийнэ харин чи мөрдөх ажилаа хийгээрэй – Тэгээд хоёулханаа
ажиллах хэрэг үү? хэмээн гайхасхийн асуувал Борхүү толгойгоо үл ялиг хөдөлгөөд – Ямартаа ч хоёулаа эхлээд явж л байя. Аяандаа хүн хүч хэрэг болбол жаахан ажилдаа дадлагажаад ирвэл хүн нэмнэ. Тэгэхдээ
нэг их хүн биш. Ер нь бол мөрдөх ажилаа чи л хий харин бидний бичиг цаасыг цэгцэлж байх нэг туслах байхад бараг болчих байх гэж бодоод байна – Үгүй болохгүй ч юм байхгүй л дээ. Тэгэхдээ сайн бодож

судалж байж хийхгүй бол хэмээн зоримог бус дуугарвал Борхүү харцаа өргөөд ухаалаг нүдээр өөдөөс нь цоргитол удаан харж байснаа – Чи халшраад байна уу? гэж асуухад нь Төгөлдөр инээгээд – Халшраад байх ч юу байх вэ ямар хийж үзээгүй ажил биш. Харин бүгдийг ганцаараа толгой мэдэж шийдвэр гаргана гэхээр нэг л санаанд бууж єгєхгүй байна. Би чинь зүгээр л нэг шинжээч шүү дээ – Шинжээч тусам чамд дөхөм оролдоод л үз. Хэрэв зөвшөөрвөл хоёул хамаатан садан ч гэлээ гэрээ байгуулна – Тиймээ гэрээ байгуулах хэрэгтэй хэмээн хэнд
хэлж байгаа нь мэдэгдэхгүй хэлж хэсэг азнаж байгаад: За би зөвшөөрч байна. Тэгэхээр би таны удирдлаган дор ажилах болж байх шив гээд дахин инээвэл Борхүү – Миний удирдлаган дор биш чи өөрийнхөө удирдлаган дор ажиллана. Би зүгээр чамд туслана. Бичиг цаасны бүх асуудал болон хэрэгтэй холбоотой мэдээллийг олж туслах ажилыг л хийх болно. Тэгэхээр би чамайг зөвшөөрнө гэж мэдээд бэлдчихсэн энэ байна хэмээн хуудас цаас өгөхөд нь харвал их биш хэдэн заалт байлаа. Д. Борхүү, А. Төгөлдөр нар Хувийн мєрдєх товчоонд дараах дүрмийг баримтлан ажиллана 1. Ямар нэгэн хэрэг илрүүлэлтийн тал дээр ах үү, хамаатан хэмээн үл бодолцон ажилд нь хэн нэгний гуйлтаар эс
оролцоно 2. Мэдээллийг чандлан нууцлана 3. Хэрэг илрүүлэх явцад гарах бүх зардлыг байгууллагаас гаргана 4. Бүх зүйлийг хуулийн дагуу хийж, төгсгөлд нь ЦЕГ-т тушаана 5. Орлогоо тухайн үеийн орлогын 30%.г байгууллагын төсөвт хийж үлдсэн 70%.г 40%, 30% хувааж эзэмшинэ А. 40% нь А. Төгөлдөр Б. 30% нь Д. Борхүү – Борхүү ахаа тэгээд туслах ажилтаны цалинг яах болж байна хэмээн Төгөлдөр асуувал Борхүү: – Би наад тооцоог чинь зүгээр тоймлон гаргасан минь энэ. Яг нарийн тооцоо гараагүй байгаа. Болж байна уу ингээд явбал – Болох л юм. Бичиг цаасыг эмхлэх ажилтанаа нягтлан мэтийн
тооцооны хүн авсан нь дээр бололтой – Тийм байна. Тэгээд товчоонд өгөх 30%.саа цалинжуулж байя. Анх ажилд авахдаа хэлээд – Тиймээ тийм яг зєв. Ингээд тэд өөр тохирох зүйлсээ хэлэлцээд тус тусынхаа ажилуудыг хувиарлан авсан болохоор эхний ээлжинд Борхүү товчоогоо албан ёсны болгох, Төгөлдөр ажилаа хүлээлгэж өгөхөөр болон саллаа. Тэр хоёр ийнхүү тус тусын ажилыг хийсээр нэг сар гарангийн дараа сая нэг албан ёсны болов. Хоёул өрөөндөө ширээнийхээ хоёр талд өөд өөдөөсөө харан сууж байснаа Төгөлдөр түрүүлэн ам нээн – Ай бас их ажил байдаг юм байна шүү тиймээ ахаа –
Хэлээд юу гэхэв. Арга ч үгүй биз дээ. – Одоо тэгээд хаанаас, хэнэээс эхлэх билээ? – Тэр миний ажил. Харин чи төлөвлөгөөгөө сайн боловсруулаад сууж бай – Хэрэгээ харж байж боловсруулахгүй бол учир байдлаасаа хамаарч өөр өөр байдаг – За тийм л байх. Бид хоёрт эхний ээлжинд шугамын утас, интернэт зайлашгүй хэрэг болно би холбоо орчихоод ирье гээд гарав. Төгөлдөр ганцаараа үлдээд дэмий л бичиг цаас аван суугаад юу бичих яахаа мэдэхгүй байсан болохоор үүдэндээ гаран орчныг ажиглан зогсоно. Тэрээр зогсож байтал нэгэн эмэгтэй гартаа нэг зураг барьчихсан энд тэнд нааж яваа харагдахад
дөхөн очвол өсв.өр на.сны охи.ны зураг.ийг ха.йж байна хэмээн нааж байгаа харагдав. Төгөлдөр эмэгтэй дээр очин – Эгч ээ та хүүхдээ хайж байгаа юмуу? – Тийм хүү минь чи харсан юм биш биз? хэмээн горьдлого тээсэн нүдээр харвал Төгөлдөр зургийг аван ойртуулан хараад – Хараагүй ээ эгч ээ гэхдээ та хүсвэл хамт хайлцаж болох юм – Нээрээ юу ямар буянтай хүү вэ гээд үгийн сөлөөгүй уйлчих нь тэр. Төгөлдөр сандран – Хоёулаа энд зогсоод юу хийхэв манай ажил дээр оръё. Та надад охиныхоо тухай жаахан мэдээлэл өгчих. Тэгвэл жаахан ч гэсэн хайхад тустай байж магад. Эмэгтэй хэсэг бодолхийлж байснаа
шийдэв бололтой үсээ арагш илбээд даган явлаа. – За эгчээ та одоо тайван охиныхоо тухай надад хэлдээ – Миний охин одоо 9 дүгээр анги. Гэрээс ч гардагггүй их томоотой хүүхэд л дээ. Найз нөхөд гээд байх хүн ч байхгүй. Аав нь бид хоёрыг хаяад явсанаас хойш бүр ч зожиг дуугай болсон. Эгч нь нэг арван жилийн сургуульд үйлчлэгч хийдэг. Охин минь надаас ичсэнээсээ болоод найз гэх хүн ч үгүй юм шиг л байдаг байсан. Эгч нь ямар бусад шиг охинтойгоо нээлттэй биш үнэндээ чих халууцуулахгүй болохоор нэг ч их тоодоггүй байлаа. Гэтэл саяхан хонхны баяраас болж бид хоёр жаахан зөрчилдөөд тэгээд л уурлаад гараад явсанаас хойш гэртээ ирсэнгүй … гээд санаа алдвал Төгөлдөр
бичиж дуусав бололтой – Гэрээсээ гараад хэд хонож байгаа юм, та хамаатан саднаасаа асууж сураглав уу? – Гэрээс гараад гурав бараг дөрөв хонож байна. Эгчийнх нь хамаатан гэх хүн байх биш. Хөдөө мал дээр нэг эгч минь байгаа тийшээ явахгүй л дээ. Бид хоёр хөндий өссөн болохоор эгчтэйгээ уулзалгүй бараг 5 жил болох гэж байна – Аан тийм бий хэмээн духаа илэн бодож байснаа: Гэрээс гарахдаа ямар хувцастай гарсан бэ? – Гэрийнхээ хувцастай л гарсан. Гэрийн хувцас ч гэж манайх жаахан хэцүүхэн амьдралтай. Охиноо бусад шиг ээлжийн хувцасаар хангаж чадах биш бэлтгэлийн өмд, хөндлөн судалтай ногоон шартай цамцтай л гарсан. Амьд л байгаасай гээд эхэр татан
уйлах ээжийг хараад Төгөлдөрийн дотор сонин болоход биеэ барин – Гайгүй биз дээ эгч минь. Зарим тийм дуугаа хүүхэд шаралхаж гараад галт тэргэнд суун тэнэж байгаад юмуу жаахан гадуур явж байгаад хүрээд ирдэг юм. Тэгэхдээ би охиныг хайнаа. Харин та гэртээ хүрээд ирвэл загнаж, зодолгүй аятайхан хүлээж аваарай. Тэгээд ирсэн даруйд нь надад мэдэгдээрэй – Тэгье дээ дүү минь. Охиноо амьд л хүрээд ирдэг юм бол эгч нь юу боллоо гэж хашгичиж гуугчих билээ. За хичээж л үзээрэй. Тэгэхдээ … гээд хэлэх үгээ гүйцээлгүй доош харвал Төгөлдөр байдлыг ойлгон – Төлбөр дээр санаа зовоод юу хийхэв дээ эгч минь. Таны нөхцөл байдлыг би маш сайн ойлгож байна.Үнэндээ манайх ч
гэсэн байгуулагдаад удаагүй болохоор бага зэрэг асуудлууд гарч ирэх л байх. Тэгэхдээ ямарч байсан чадах хирээрээ зохицуулнаа хэмээн зөөлөн хэлбэл Хорлоо баярласанаа хэлээд тэндээс гарлаа. Хорлоог гаргаад Төгөлдөр саяны бичиж тэмдэглэсэн зүйлсээ дахин эхнээс нь уншин сууж байтал Борхүү гартаа хоёр хоол барьсаар ороод ирэв. – За Төгөлдөр минь хоолоо идчих. Явсан ажил овоо сайхан бүтлээ шүү. Одоо ч юм хөгжөөд сайхан ямарч асуудалгүй болжээ. Би Цахилгаан холбоо ороод шугамын утас, интернэт, факстай нь тавиулахаар болчихлоо. Үнэ нь ч бусдыгаа бодвол арай хямд юм тэгээд ч бүх үйлчилгээ нэг дор болохоор амар юм. – Аан за болж дээ. Борхүү ахаа нэг ажил орж ирсэн – Хөөх тиймүү за ямар ажил билээ хэмээн идэж
байсан хоолоо тавиад Төгөлдөрийн өмнөх дэвтэрийг аван харснаа: Алга болсон хүүхдийг олох юмуу, үнэ хөлсөө хэд гэж ярив? – Үнэгүй хийж өгөхөөр болсон. Хөөрхий ядарсан нэг ээж байна. Тэр хүнээс юуг нь ч авах билээ – Энэ чинь тэгээд …. чи гээд юу гэхээ мэдэхгүй асуусан харцаар харвал Төгөлдөр толгойгоо барин сууснаа – Энэ чинь үү? Тиймээ анхны ажилаа буяны ажил хийхээр л болчихлоо. Арван жилийн сургуулийн үйлчлэгч эгч юм билээ. Охинтойгоо хоёулханаа амьдардаг. Охин нь хонхны баярын өртөгөөс болж ээжтэйгээ муудалцаж гараад гэртээ ирээгүй 4 хонож байгаа гэнэ – Аан нэг дураараа охин л ээждээ туньж тэнэж байгаа биз. Найз нөхөд, үгүй бол
гадуур л сэлгүүцэж яваа хэмээн илтэд дургүйцэн хэлбэл Төгөлдөр – Өнгөц харахад тэгж харагдаж байгаа биз. Тэгэхдээ энэ охин найз нөхөдгүй даруухан охин гэнэ. Саяхан би хуучин ажил дээрээ байхад бас нэг ээж ирж байсан. Хөөрхий минь бас л ядарсан эмэгтэй. Тэдний охин найз залуутай болсон гээд гэнэт л өөрчлөгдсөн гэсэн. Ааш зан, өмссөн зүүсэн гээд. Энэ охиноос ялгаатай нь тэр охин найз залуутайгаа гадагшаа явлаа гээд явсаны гурван хоногийн дараа нөгөө залуу нь бас өөр нэг ядруухан байрын охинтой сугадчихсан явж байхтай таарсан гэнэ. Охиноос нь ямарч хэл чимээгүй 3 сар болж
байна гээд уйлаад байсан санагдаад – Тэгэхээр энэ хоёр чинь ямар нэг байдлаар холбогдож болзошгүй юм хэмээн Борхүү хэлбэл Төгөлдөр – Харин тэгж санагдаад байна. Маргааш би хуучин ажил дээгүүр очиж тэр эмэгтэйн өгсөн мэдүүлэгтэй танилцаад болбол холбоо барихыг бодъё – Тэгдээ нээрээ ядарсан нэгэнд нь тус болбол хичнээн аятай байх вэ. Мөнгө яахав ээ учир нь олдоно. Эндээс хоёулаа туршлага хуримтлуулнаа. Би юу хийх вэ? – Та юу, та … та надад нэг сайхан кофе найруулаад өг хэмээгээд инээвэл Борхүү ч мөн инээгээд – Мэдлээ нөхөр

хурандаа хэмээн ёслоод босоход Төгөлдөр Борхүүг хараад хэсэг ч гэсэн бүхнийг мартан даган инээгээд нэгэнтээ суниан хоолоо идэхээр өмнөх дэвтэрээ хаалаа.