Нүүр Өгүүллэг “ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХҮСЛИЙН АНГУУЧ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
593

Цэнгэл хоёр шар савтай усаа дааж ядан худагаас алхам алхамаар холдоно. Хэсэг явж байгаад гар нь цуцав бололтой сайртсан гараараа хөлсөө арчаад хоёр гар нь бээрсэн бололтой амандаа аваачин үлээн

үрчин зогсож байгааг нь хэн ч үл анзаарах нь гэр хороололын тарчигхан амьдралтай нэг нь ийм л байдаг хэмээн хүмүүс нэгэнтээ дассан мэт үл тоох аж. Цэнгэл уг нь одоо арван жилийн төгсөх анги

хэдий ч багаасаа хүнд ус зөөн хүчир ажил хийснийх үү яг л дунд ангийн сурагч шиг давжаа нэгэн аж. Тэрээр хэсэг гараа үрчин зогсож байгаад уртаар амьсгаа авч буй бололтой амнаасаа уур савсуулснаа

хоёр шар савтай усаа өргөн цааш бөхийсхийн хурдан, хурдан алхаж байтал гэнэт хаанаас гараад ирэв гэмээр ганган залуу ирээд усыг нь өргөөд явах нь тэр. Цэнгэл гайхан – Ахаа та … наадах чинь миний ус

хэмээн хольж хутган ярьтал өнөөх залуу сэтгэл татам ялдам инээмсэглээд – Ах нь дөхүүлээд өгье. Ийм жаахан байж энэ хүнд юм өргөөд харсан чинь тэссэнгүй – Наадах чинь нэг их хүнд бишээ … –

Тэгэхдээ л чи дааж ядаад байна шүү дээ. Гэр чинь хаана юм? – Тэр харагдаж байгаа ногоон хашаа танд баярлалаа – Ахын дүү хэддүгээр анги вэ? – Энэ жил төгсөнө – Хөөх тэгж харагдахгүй л байна даа. Арай ахаараа тоглоогүй биз? – Үгүй үгүй нээрээ – Ингэхэд танайд чамаас өөр усанд явчих эр хүн байхгүй юмуу? – Би ээж, дүү хоёртойгоо л амьдардаг. Ээж минь өглөө гараад шөнө л ирдэг болохоор надаас өөр хүн байхгүй л дээ – Аан тэгвэл аргагүй юм байна. За энэ хашаа мөн үү? – Тиймээ танд баярлалаа би өөрөө аваад орчихъё – За тэгдээ баяртай гээд усыг нь тавиад эргэж харахгүй явах цэх явдалтай өөртөө итгэлтэй, бас царайлаг ахын араас хэсэг харж зогсож байгаад гэртээ

орлоо. Цэнгэл тэр өдөр яагаад ч юм сэтгэл нь нэг л баяртай хөнгөн байх аж. Маргааш нь хичээлээ тараад гэртээ иртэл өчигдөрийн залуу гудамжинд нь зогсож байгааг хараад Цэнгэлийн зүрх амандаа багтахгүй оволзон яагаад ч юм сандран хөл нь өвдгөөрөө чичрээд ирэх нь тэр. Хараагүй царайлаад хажуугаар нь өнгөрөх гэтэл харин өнөөх залуу – Хүүе эмэгтэй сайн уу? хэмээн өнөөх л сэтгэл татам ялдам инээмсэглэлээрээ инээн өөдөөс нь хүрэн ирэв. Цэнгэл хацар нь улайж байгааг мэдсэн ч яаж ч чадахгүй сул дуугаар – Сайн, сайн байна уу та? – Хичээл чинь хэдээс тардагийг мэдэхгүй болохоор бас хөөрхөн зогслоо шүү – Та намайг хүлээсэн юмуу яагаад? – Яагаад аа ха ха ха аргагүй жаахан охин юм даа. Хүлээхэд заавал шалтгаан хэрэгтэй юмуу гээд их

инээснээс гараад ирсэн нулимсаа гараараа арчаад харвал Цэнгэл ичиж буй бололтой явах харагдахад сандран – Арай уурлачихаагүй биз дээ. Зүгээр л би чамайг тэгж асуухаар чинь өөрийн эрхгүй хөөрхөн санагдаад тэсэлгүй инээд алдчихлаа. Үнэндээ хоёулаа албан ёсоор танилцаагүй юм байна Цэнгэл гээд гараа сунгавал Цэнгэл өөдөөс нь нүдээ том болгон гайхан хараад – Таны нэрийг бас Цэнгэл гэдэг юмуу. Би бас Цэнгэл ш дээ – Хөөх ямар сонин тохиолдол вэ энэ чинь. Ёстой хувь тавилан гэж энэ байх даа гээд гараа сунгавал Цэнгэл итгэж ядан өөдөөс нь харан зогссоор. Цэнгэл хэсэг зогсож байгаад мөрөөр нь тэврэн биедээ ойртуулбал эр хүн гэхэд дэндүү сайхан үнэр үнэртэх нь тэр. Тэрээр өөрөөсөө ичих шиг болов. Сэмээрхэн өөрийгөө үнэрлэбэл

нүүрс, хөлс үнэртэхэд санаа нь зовон бушуухан холдоод – Та чинь яаж байнаа. Хүн харчихвал яана – Харж л байг. Найз охиноо л тэвэрч байгаа залуу байгаа биз. Хоёулаа жаахан гадуур явъя гээд хариу сонсолгүй тэвэрсэн гараараа эргүүлэн явах гэтэл Цэнгэл гараас нь мултрах санаатай – Хүүе ээ та болиочээ. Би хаашаа явах гэж .. .үгүй би гээд гацтал Цэнгэл түлхэн явсаар хашааны буланд байгаа чамин загварын машины хаалга онгойлгон – Хатагтай та сууна уу? хэмээн урьлаа. Цэнгэл юу болоод байгааг ч ойлгож амжаагүй байтал машин тэндээс хөдлөн холдов. Тэд явсаар гар утас худалдаалдаг Теди төвийн үүдэнд ирээд сая нэг зогсов. Цэнгэл асуусан харцаар өөдөөс нь харвал Цэнгэл машинаа унтраагаад – Цэнгэлээ чи эндээ хүлээж байгаарай би одоохон ийшээ ороод ирье. Машин онгорхой хамаг юм байгаа шүү

битгий хаяад явчихаарай. Үнэндээ миний нэр Цэнгэл биш Цогт юм. Би чамайг асууж гэрээр чинь ороод. Тэгээд ээжээс чинь бүхнийг мэдээд гадаа хүлээж байсан. Ээж чинь чамайг надтай явж байгааг мэдэж байгаа болохоор чи санаа зоволтгүй. Бас оройны хоол гэж битгий шалтаглаарай. Би бэлэн бууз аваачаад өгчихсөн байгаа жигнээд л болно. Ээж чинь их айхтар хүн байна билээ. Намайг учираа хэлэхэд эхлээд итгэхгүй гайхаж байснаа сүүлд арайхийж итгэсэн хэмээгээд нүдээ ирмээд буув. Цэнгэл ганцааараа үлдсэн хойноо болж буй бүхэн нь үнэн гэдэгт итгэхийг хүсэхдээ хацраа хүртэл чимхэж үзэв. Нилээн удаж, удаж сая Цогт гартаа нэг ууттай зүйл барьсаар хүрч ирээд –

Яасан удаан хүлээлгэчихсэн үү? Одоо хоёулаа дахиад нэг газраар орноо тэгээд би чамайг хүргээд өгье гээд тэндээсаа урагш эргэн Их дэлгүүр оров. Цэнгэлд дуугарах ч сөхөө байсангүй хөтлүүлэн чирэгдэн дагна. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс тэр хоёрыг гайхан харцгаах нь түүнд бүр ч хэцүү байлаа. **** Цэнгэл төрөл арилжсан мэт өөр болов. Ангийнхан нь түүнийг гайхан учирыг асуутал найз залуутай болсон гэхээс өөрийг үл хэлнэ. Ангийн багш нь илтэд өөрчлөгдсөн түүнийг нэг өдөр ганцааранг нь үлдээж байгаад учирлан байж – Цэнгэлээ миний охин танайхан бүгд сайн биз дээ? – Тиймээ багш аа маш сайн байгаа – Ээж нь ажилаа хийж байгаа юу? – Аанхан – Миний охин аавтай болоо юу? – Үгүй, үгүй яасан багш аа – Чамайг ээж чинь мэдэж

байгаа юу? – Миний юуг мэдэх гэж багш аа хэмээн өөдөөс нь асуувал багш нь хоолойгоо нэгэнтээ зассанаа – Хүний амьдрал таашгүй оньсого мэт л байдаг. Хүн мэдээж өөр бололгүй л яах вэ. Тэгэхдээ багш нь чамайг дунд ангид орсон цагаас чинь мэднэ. Танай ар талыг ч мэдэж байгаа. Гэнэт ингээд үнэтэй хувцас өмсөн байр байдал чинь өөр болоод байгааг гайхсандаа багшийн хувиар асууж байгаа минь энэ юмаа – Аан манай найз залуу их мөнгөтэй л дээ. Ээж харин …. – Ээж харин юу гэж? – Ээж бид хоёрыг мэднээ гэтэл түүний гар утас дуугарахад дугаарыг нь харсанаа – Багшаа бид хоёр өнөөдөр тэдний

аав, ээжтэй танилцах юм ирчихсэн бололтой би явчих уу? – Тэгдээ одоо болгоомжтой л байгаарай охин минь … гэвч түүний сүүлийн энэ үгийг Цэнгэл сонссон үгүй нь мэдэхгүй гүйгээд явчихав. Багш нэгэнтээ санаа алдаад эцэг эхийн хурал дээр ээжээс нь асууя даа хэмээн бодоод өнгөрлөө.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *