
Дөл Пэпэг хүлээнгээ орчиноо ажин бодолд автан сууна. “ За Дөл минь ингээд чи ямартаа ч өөрийгөө өөрчилөхөөр зоригтой шийдээд хүрээд ирлээ дээ. Одоо яажшуухан амьдардаг юм байгаан. Тэгж байгаад арга
нь олдох байлгүй. Новш гэж энэ Пэпэг очиж байгаад тухтайхан танилцаж эхнэрээ болгоно гэж бодож байсныг яана. Ямар азаар өөр хүнд хэлээгүй байсан юм, арай Сонду бас энэн шиг биш байгаа. Тэгвэл
ч Ойдов хүүгийн бодол, мөрөөдөл бас талаар болноо хөөрхий минь ха ха ха. Надаар юу хийлгэх бол, Дөл минь эд нар нэгийг бодвол чи хоёрыг бодож байж л ялгарна шүү дээ. Насаараа амьдрах биш
хөрөнгөжсөн хойноо аяндаа алган дээр бүгд хялбар аандаа буугаад ирэх хойно болж л таараа. Энэ босс гэж ямар хүн байгаа бол, насаар ойролцоо жаахан эгч байсан ч яадаг юм царайгаа, яриагаа ашиглаад
дотносоод авсан ч болохгүй гэх газаргүй ш дээ хө. ” … тэрээр өөрийнхөө бодолд баясан инээмсэглэн сууж байтал нэг залуу хүрч ирээд дагаад явахыг хэлэв. Дөл нүүрэндээ худлаа гэнэн зөөлөн дүр

гарган инээмсэглэн орвол төсөөлж байснаас нь тэс өөр том биш өрөөнд бичгийн ширээний ард нүдний шилтэй нас тогтсон эмэгтэй сууж байлаа. Энэхэн хооронд Дөл дотроо “ Нарийн бичиг нь л гэхэд ийм том өрөөнд сууж байгааг бодоход овоохон гар бололтой ”. Түүний бодлыг үгүйсгэх мэт өнөөх нарийн бичиг хэмээн бодож байсан эмэгтэй гараараа дохивол Дөлийг доороос дагуулж ирсэн эрэгтэй хормын төдий шилэн хүзүүн дээр нь дэлсээд авахад Дөл цочин гараа зангидан эргэж харах агшинд түүний элгэнд нударга буулаа. Дөл учрыг ололгүй газар эвхрэн ёолон хэвтэж байтал өнөөх эмэгтэй гартаа бурханыг барин дөхөн ирээд – Намайг, биднийг хэн гэж бодов чи? – Юу,
мэдэхгүй … би ойлгохгүй байна … та хэн бэ, Пэпэ хаана байна? – Миний хэн байх чамд тийм чухал юмуу ха ха ха … миний хэн гэдгийг ойлгуулаад өг хэмээн хэлбэл дахиад л түүнийг зодож эхлэв. Цустайгаа хутгалдсан Дөл хоёр алгаа хооронд нь хавсран арайхийн дуугаран – Намайг уучлаач дээ … би үнэхээр таныг юу яриад байгааг ойлгохгүй байна. Сонду хэлэхдээ Үнэгэн гүйдэлийн боссод үүнийг хүргэж өг, Пэпэ хамт явна гэсэн. Би тэр хүүхэнд итгээд л энд ирсэн. Хэлсэнээр нь хилээр шалгуулаад заль хэрэглэж байгаад гаргаж ирсэн … тэгээд Пэпэ намайг энд авчирсан, би үнэхээр энэнээс өөр юу ч мэдэхгүй Үүнийг сонсоод Пэпэгийн хэлж байсантай ижил байхад дотроо: “ Сонду арай биднийг бүгдийг нь хуурсан юм биш байгаа гөлөг чинь. Яалт ч үгүй
Пэпэ үүнтэй хамт явж хийдээс хулгайлсан гэж байсан, нэг бол арай тэр хийдэд дуураймал нь байсан юм болов уу …” тэрээр юу ч хэлэлгүй ширээнийхээ ард очин бодолд дарагдан сууж байснаа нөгөө залууд хандан Наадхаа Пэпэтэй хамт явуул, Пэпэг хажуудаа байлгаж бай гэж хэлээрэй хэмээгээд гараараа гарч болно хэмээн дохив. Тэднийг гарсаны дараа утсаа гарган Сондорлуу залгатал тэр дор нь утсаа авч байна. – Сайн байна уу ээжээ, бараа очсон уу босс? – Чи мэдэж байсан уу? – Юуг билээ? – Энэ бараа хуурамч гэдгийг – Та юу яриад байнаа, яах аргагүй би өөрөө хийдэд харсан, тэгээд Пэпэг наад хамт яваа Монгол залуутай чинь явуулж хулгайлуулсан – Чи өөрөө хэзээ наашлах гэж байна? – Би удахгүй Сондор цаана нь утасны яриа тасрав бололтой
чимээгүй болоход харсанаа уртаар амьсгаа аван өөртөө виски хундаглан: “ Пэпэ минь чамдаа баярлалаа. Чи тохирсон ёсоор ам алдаагүй юм шиг байна … ” хэмээгээд өнгөрсөнөө нэхэн санав. Сондор Пэпэг бурханыг дуурайлгаж хийсэнийг хараад толгой сэгсрэн – Пэпэ чи бол үнэхээр мундаг барималч юмаа – Адилхан болж чадаж уу хатагтай – Тиймээ ялгагдах аргагүй адилхан болж. Би чамайг буруу таниагүй л юм байна – Би танд насан туршдаа өртэй, ачыг тань хэзээ ч мартахгүй ээ – Хэрэв энэ чинь үнэн бол чи миний төлөө нэг зүйлийг хийж чадах уу? – Би таны төлөө үх гэвэл үхсэн ч бэлэн. Учир нь өнөөдөр би таны л ачаар амьд, өдий зэрэгтэй амьдарч байна шүү дээ – Би чамайг багагүй зүйл дээр туршсан, тийм болоод ганцаараа наашаа
ир гэсэн юм – Аанхан та тушаалаа өгнө үү … – Хэрэв би Үнэгэн гүйдэлийн босс болбол чи мэдээж дагаад дэвшинэ – Тэр таны мэдэх хэрэг ээ эзэгтэй минь – Хэрэв ингээд боссын даалгаварыг биелүүлээд очиход чи, бид хоёрыг юугаар шагнаж гийгүүлэх бол бүр амьд үлдэх баталгаа тун чиг бага – Тэгэхдээ та ганц охин нь биз дээ? – Биш гэдгийг би сая мэдлээ. Намайг ашиглах гэж багад эндээс Монгол улсаас хулгайлсан байсныг би сая л мэдлээ – Юу? – Би чамд бүгдийг ярьж байна тэгэхээр чамд ямар их итгэж байгааг минь харж байгаа биз – Тиймээ хатагтай танд их баярлалаа, би бүгдийг даагаад гарах болно амлаж байна – Тэгвэл анхааралтай сонс, энэ зөвхөн чи бид хоёрын нууц. Би чамайг сүрдүүлэхгүй ээ зүгээр л чи хүн юм бол, эр хүн юм бол
хэлсэндээ хүр. Пэпэ хариуд нь юу ч хэлэлгүй өмнөөс нь харан юу ярихыг нь хүлээн сууна: Энэ алтан бурханыг хайж яваад би санамсаргүйгээр төрсөн эцгийгээ олж уулзсан. Боссын нэг алдаа нь чиний төрсөн аав чинь Монгол хүн гээд надад энэ зургийг өгсөн нь байсан юм даа. Уг санаа нь бол төрсөн эцгийг минь олуулаад Алтан бурханы байгаа газрыг хэлүүлэх гэж байсан байх, тэгэхдээ өөрөө намайг ийм хүн болгож өсгөсөнөө даанч тооцоолсонгүй. Би боссын хайж байгаа алтан бурханыг олсон. Тэрийг чи хулгайлна. Сэжиг авхуулахгүйн тулд яг ижилийг дуурайлгаж хийх хэрэгтэй болсон юм, одоо чи явж үүнийг сольж тавина чадах уу? – Би хичээгээд үзье эзэгтэй – Чад чамд өөр ямарч сонголт байхгүй. Чи яг адилхан хийж очоод
сольж чадвал бүх зүйл ок. Харин дараа нь ямар нэг байдлаар баригдвал дуурайлгаж хийснээ хэнд ч хэлж болохгүй. Тэр бүү хэл боссд хүртэл. Үүнийг ганцхан чи бид хоёр л мэдэж байх ёстой – Маш сайн ойлголоо, тэр тал дээр та найдвартай байж болно – Сайн байна, харин бүх зүйл төлөвлөсөний дагуу болбол Дөлийг чи өөрийн мэдэлдээ ав – Намайг эрэгтэй гэдгийг мэдээд яах бол? – Өөрийн шуналдаа хөтлөгдөөд амар зам хайж явж байгаа хүнд амьдрал гэж юу байдгийг мэдрүүлэхгүй юу – Тэгвэл би өөрийн хүслээр яаж ч болно гэсэн үг үү? – Яг тийм, чи ижил хүйстэн биз дээ, чамд таалагдаж байгааг би мэдсэн. Эргэж энд ирэхгүй байх бүх зүйлийг би зохицуулна – Танд үнэхээр их баярлалаа эзэгтэй минь, тиймээ Дөл бол сайхан
залуу би нэг л уулзсан байж бараг дурлачихаад байна хэ хэ хэ – Тэр чиний асуудал эхлээд ажлаа дуусга – Ойлголоо эзэгтэй Сондор ийнхүү өнгөрсөнөө нэхэн санан өөртөө виски хундаглан ажлын өрөөндөө орон аавынхаа гэрээс авсан алтан бурханыг харж байснаа нэгэнтээ санаа алдаад: Сондор минь одоо чи өөрийнхөөрөө амьдрах цаг нь иржээ бүсгүй минь. Өдий болтол өнөөдөр шиг яг ийм зоригтой, шийдэмгий, сэтгэл амаглан байсан билүү. Би чинь цэвэр Монгол хүн юм байна шүү дээ. Аав минь та … **** Баньд өвгөн гэртээ: Охин минь чи ирээд явсан юм биш байгаа даа. Охиноо ирж байхад би гэж өвгөн хүний мууг үзэх гэж байгаа юм шиг дуустал нь улайран шүүх хуралд сууж л байдаг. Чи хэзээ ийм болчихсон юм. Алдсан бол тэр л биз, гарах ёстой юм нь л гарсан биз. Хэзээ байтлаа алтны хойноос амь амьдралаа
алдчихсан мэт ингэж сүр бараатай гүйдэг байлаа Баньд минь. Ёстой л Ойдовын хэлсэнээр усанд хаясан чулуу мэт алга болсон, энэ олон жил өөрийгөө буруутган сэтгэлийн тамд унаж байсан надад охиныг нь амьд мэнд, эрүүл саруул сайхан амьдарч байгааг нь золоор учруулсан ачийг нь санахын оронд ингэх ч гэж дээ Баньд минь. Ерөөсөө Ойдов авсан байлаа ч хамаа алга, маргааш очиж гомдолгүй гээд хүүгээ гаргаж авах минь. Хөөрхий минь надад ямар сайн байлаа … ээ тэнэг, зөнөг толгой шуналаасаа болж, хүнд итгэдэггүй тэнэг зангаасаа болж охиноо уулзах гээд ирэхэд нь байгаагүй чи хүн таних яагаа ч үгүй байна даа. Хүн хүнээр л дутдаг хорвоо гэдгийг ойлгоогүй мэдрээгүй гэж үү дээ Баньд минь … ийнхүү бодон хувцасаа тайлаад өмнө нь
бурхан байсан газар нь онгойн эвгүй харагдаад байсанд цэвэрлэхээр очтол тэнд зураг, захиа хоёр байхад гайхан авбал охин нь үзүүлж байсан зураг байлаа. Баньд өвгөн олон ч юм бодолгүй захиаг задлан уншиж эхлэв: “ Ааваа намайг уучлаарай. Ааваа … ааваа … аав минь … энэ үгийг нэг ч удаа хэлж үзээгүй би ингээд бичих гэхээр нэг л гар минь эвлэж өгөхгүй байна шүү. Тантай би хэзээ ч уулзахгүй гэж боддог байлаа, намайг аваад явсан тэр эмэгтэйг миний ээж гэж өнөөдрийг хүртэл бодож явлаа. Үнэндээ би таньд байгаа алтан бурханыг хулгайлах тэр эмэгтэйн заавраар Монголд ирсэн. Танайхаас аваад явлаа, энэ та намайг нэг ч удаа хайгаагүй, бас хүн гэж бодолгүй
харийн хүнд өгч явуулсаны чинь төлөөс болог. Би хэлээд авч болох байсан ч, нэг бол энэ чигтээ Ойдовт тохоод явж болох байсан ч таны нүүрийг харж байгаад гуйж авахыг хүсээгүй ер нь л тантай дахиж уулзмааргүй байна, тэгээд ч сая хоёр хоног би ихийг бодлоо. Баяртай сайн сууж байгаарай ”. Баньд нулимстай нүдээр уншиж дуусаад: Тэгдээ охин минь энэ чиний л юм шүү дээ … **** 2 сарын дараа**** Сондор анх ирж байснаасаа тэс өөр эмэгтэй болсон харагдана. Одоо бол хэн ч харсан хээнцэр дэгжин гадаад эмэгтэй биш өдөр тутмын
амьдралдаа сэтгэл хангалуун жирийн Монгол эмэгтэй болжээ. Сондор Пэпэд Дөлийн хувь заяаг даатгаад удаан бодсоны эцэст өөрийнх нь амьдрал Үнэгэн гүйдэл биш гэдгийг ойлгон юу л болбол болог хэмээгээд тэдэнтэй холбоо барих бүх зүйлсээ устган өөрийгөө ч өөрчилөхөөр суралцаж эхлэв. Нэг бус удаа аавтайгаа уулзаж бурханыг нь буцааж өгөхөөр очиж байсан ч зүрхэлж чадсангүй буцсансан. Дэлгүүрээс авсан зүйлсээ машиндаа ачин хөлсөө арчаад хэтэвчээ гарган мөнгөө тоолж үзээд: За байз одоо энэ мөнгөөр нэг сар
амьдарвал их юм болох нь ээ. Нэг ажил олж хийдэг юмуу, би ямар ажил хийж чадах юм бол, бас намайг гадаад хүн гээд хэн ажилд авах бол, аав Ойдовыг гомдолгүй гээд гаргаагүй юм байх даа. Нэг бол хуулийн дагуу шүүх гээд хугацаа орж байгаа байхаа даа. Ойдовыг иртэл гэрийг нь харж байгаад учраа хэлж уучлал гуйгаад тусламж гуйя даа. Дөлөө би чамаас бол уучлал гуйхгүй ээ. Найзаасаа урваж хэнийг нь мэдэхгүй хүнд ашгийн төлөө, шалчигнасан, итгэл даадаггүй новшид би хамгаас дургүй. Пэпэ чамд хайртай болохоор гайгүй биз дээ … тэрээр инээмсэглэн утсаа гарган харвал Пэпэ дэгжин өнгөлөг харагдаж хажууд нь Дөл нүүрээ будан хуримын даашинз өмсөн Пэпэг
үнсэж байгаа зургийг хараад: Та хоёртоо аз жаргал хүсье … хэмээгээд гэрийн зүг давхив. Сондор гэрийнхээ гадаа ирэн тортой хүнсээ хоёр гартаа барин гэрээ онгойлгон үүдээр оронгуутаа хоёр гартаа барьсан зүйлсээ газар алдан – Ойдов оо … чи хэзээ … намайг уучлаарай, би чамайг хүлээж байлаа – Чи Сонду мөн үү? – Тиймээ би байна – Би чамайг хүлээж байж ээ. Чи одоо хаашаа ч явах хэрэггүй – Чи намайг уучилсан уу? – Би чамд гомдоогүй ээ … – Баярлалаа чамд, энд надад чамаас өөр таних хүн нэг ч байхгүй … – Нэг хүн байгаа шүү бүсгүй минь … гээд шатруу харвал Сондор ч дагуулан харвал аав нь гартаа алтан бурханаа барьчихсан – Энэ алтан бурхан нутгаасаа гардаггүй гэж би та

хоёрт хэлж байсан байхаа Баньд өвгөн ийнхүү хэлээд чээж дүүрэн инээд алдвал Ойдов, Сондор хоёр ч өөд өөдөөсөө хайрын нүдээр ширтэлцээд сэтгэлээ сэргэтэл юунаас ч эмээлгүй хөхрөлдөцгөөв. Төгсөв