Home Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “16-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “16-р хэсэг”

0 second read
0
0
1,941

Нисэх онгоцны буудал дээр зорчигчид эхнээсээ орж эхэллээ. Дөл үүргэвчээ шалган нэвтрүүлэх дээр тавиад өөрөө цааш орон цүнхээ хүлээж байтал цүнх нь ч урсаад гараад ирэв. Энэ мөчид Пэпэ

Сондорын өөдөөс харан инээмсэглээд хиймэл үсээ аван нүдний шилээ зүүн цүнхнээсээ хүрмээ гарган өмсвөл Сондор толгой дохин нүдний шилээ дээшлүүлээд цааш явав. Гэтэл түүний хажуугаар хоёр цагдаа

гүйсээр дотогшоо орвол Сондор Пэпэрүү харан толгойгоо сэгсрэн заалны сул сандалд Дөлд харагдахгүй газар суугаад юу болохыг хүлээв. Дөл цүнхээ аван Пэпэг орж ирэхийг хүлээн ярьсаны дагуу дотор

цонхон тушаа аль болох хүн багатай газар суун байтал түүний нэрийг зарлан дуудах дуулдахад аль болох сандрахгүйг хичээн зангиагаа засан олон ч дуудуулалгүй явсаар хэлсэн газар очлоо. Түүнийг яваад

ортол – Уучлаарай бид журмын дагуу таны цүнхийг шалгах хэрэгтэй боллоо – Яагаад? Хэмээн хэгжүүрхэн асуувал – Та цүнхээ онгойлгоно уу, энэ юу болохыг үзэх хэрэгтэй байна – Аль хэмээн дэлгэцрүү харсанаа,

аан энэ тоглоомыг уу за хэмээгээд Сондорын зааж өгсөнөөр юу ч мэдэхгүй царайлан дотроос нь юмнуудаа гаргаж байхдаа: Энэ тоглоом яасан гэж арай тэсрэх бөмбөг байгаа юм биш биз айчихлаа хэмээн инээн хэлээд гаргаж ирэв Гаднаас нь харахад хөөрхөн Монгол дээл, малгай, гуталтай баримал харагдана. – Би Тайландад найзынхаа урилгаар зочилж байгаа, тэгээд юу аваачихаа мэдэхгүй үндэсний шинжтэй болохоор нь үүнийг сонгосон юм – Та түр хүлээж бай одоохон хэмээгээд нэг нь тоглоомыг түүнээс аван гарав. Хүлээж байсан хориод минутад Дөл өрөөн дотор байж сууж ядан амандаа

худлаа хараал урсган уурлагч ч болж жүжиглэж үзэв. – Надад ядаж яагаад, ямар шалтгаанаар зүгээр нэг бэлэг дурсгалын зүйл гэж авсан тоглоомноос болж ингээд байгааг хэлж өгөөч, би нислэгнээсээ хоцорлоо хэмээн омогдоход – Зүгээр бэлэг дурсгал мөн бишийг шалгахаар аваад явсан, удахгүй ээ. Та санаа зоволтгүй. Хэрэв зүгээр баримал нь үнэн бол таныг хоцрохоос өмнө хариу нь гарчихна – Юу яриад байнаа чи? – Сая эндээс харахад арай өөр зүйл бурхан харагдсан болохоор бид үүргийнхээ дагуу шалгаж байна – Юу юун бас бурхан бэ, та нар чинь солиороогүй биз … Дөл ингэж хэлж байхдаа хоолой нь чичирхийлж байлаа. Новш гэж Пэпэ, Сонду та хоёр хаана байнаа.

Хэрэв Сонду чиний хэлсэнээр болохгүй бол би ганцаараа унахгүй намайг ашиглаж хил давуулах гэж байгаа энэ хоёр гадаад хүүхэн гээд та хоёрын зургийг чинь өгөхөө мэдье ээ. Ямар азаар та хоёртой хамт бурханыг барьж дурсгалын зураг даруулъя гэж тэр үедээ сэтгэвээ. Тиймээ би юу ч мэдэхгүй, цүнхэнд юу байгааг мэдээгүй. Сонду, Пэпэ хоёр л намайг Тайландыг үзүүлнэ энэ цүнхийг үүрээд яв бэлэг бас дурсгалын зүйл байгаа гэсэн. Би мэдэхгүй, анхнаасаа би юунд ч оролцоогүй юу ч мэдэхгүй … тэрээр цагаа харан Сондугийн үгэнд орж дугаараа утаснаасаа салгаад үлдээсэн өөрийнхөө тэнэгийг гайхан байтал ашгүй нөгөө хүн гартаа авч явсан хүүхэлдэйгээ барьсаар ороод

ирэв. – Уучлаарай шалгах гэж зөндөө удлаа, та аян замдаа сайн яваарай – Айн … аан за … би хэлсэн биз дээ хэмээгээд гараас нь булаах нь холгүй шүүрэн аваад өрөөнөөс гаран гүйсээр иртэл зорчигчид онгоцондоо сууж дуусаж байгаа харагдахад өөрийн билетээ шалгуулан хоолойгоор гүйсээр сая онгоцондоо суусан хойноо л уртаар амьсгаа аван хөлсөө арчлаа. Онгоц хөөрөн хөөртөл Дөл нүдээ нээхийг хүссэнгүй. Үнэхээр ингээд нисэж байгаадаа итгэж ядан нүдээ нээвэл энэ нь зүүд байгаад сэрчих юм шиг санагдахад нүдээ нээхийг хүссэнгүй. – Та юм уух уу? хэмээн асуухад л сая нүдээ нээн харвал

онгоцны үйлчлэгч хүүхэн инээмсэглэн түрж яваа уух зүйлстэй хажууд нь байхад – Онгоц хөөрчихсөн үү? – Тиймээ – Би Тайланд нисэж яваа мөн үү? – Тиймээ та Тайландын шууд нислэгээр нисэж явна – Ёоох … алив хатуухан юм ууя Дөл нүдээрээ Пэпэг хайтал харагдсангүй. Онгоцонд чөлөөт аялал эхэлж зорчигчид босож бие засаж эхэлхэд Дөл мөн Пэпэг хайхаар босож явсан ч түүнийг олж харсангүй. Буцаж суудалдаа суугаад: “ Арай Пэпэ яваагүй юм биш байгаа даа. Тэгэх учиргүй дээ, яаж үүнийг авлаа. Хэнийг нь мэдэхгүй надад итгээд явуулчих гэнэн хонгорууд биш дээ та хоёр. За яахав хамгийн гол үнэт зүйл надад миний гарт байна, та хоёр алга болбол тэр л биз би Үнэгэн гүйдэлийн боссыг олж уулзаад … юмыг яаж мэдэх билээ хүний хувь тавилан гэж … ха ха ха ” **** Ойдов 3 дах хоногтоо байцаалтаа өгч

байв. – Чи ингээд гүрийгээд л байх уу? – Дэслэгч ээ би танд мэддэг бүхнээ хэлсэн, надад өөр нэмж хэлэх юм ч байхгүй, мэдэх юм ч байхгүй – Чи Баньд гуайн гэрт алтан бурхан байгааг мэдэж байсан уу? – Тиймээ Баньд гуай өөрөө түүхийг нь ярьж өгсөн – Баньд гуайг хэзээнээс мэддэг вэ? – Би ердөө хоёрхон удаа л уулзсан. Нэг нь манай компанид жуулчиллаар ирсэн эмэгтэйг Хамрын хийд үзүүлэхээр явж байхдаа санамсаргүй тааралдаж танилцсан, нөгөөх нь тэр жуулчин охин нь болж таараад тэр охиных нь хүсэлтийн дагуу өвгөнийг дайлахаар уулзсан өөр мэдэхгүй – Тэр эмэгтэйг чинь Баньд гуай багад нь төөрсөн төрсөн охин минь хэзээ ч тийм юм хийхгүй, ямар шаардлагатай гэж тэр алтан бурханыг авдаг юм. Өөрөө хангалуун

сайхан харийн оронд амьдардаг юм билээ гэж байсан. Тэгээд ч гэрээс нь авсан шинжилгээгээр таны хурууны хээ илэрсэн. Энэ нотлох баримт – Арай ч дээ … би … би биш ш дээ Ингээд шүүх хурал болж: Иргэн Баньдийн гэрээс удам дамжиж ирсэн алтан бурхан алга болдог шөнө сэдэлттэй зориудаар буюу хохирогчийг тасартал нь шалтгаангүй уулгасан, хохирогч өглөө сэрэхэд хэл чимээгүй өрөөнд нь үлдээгээд оргон зайлсан, хэргийн газар үзлэг хийхэд нотлох баримт хурууны хээ илэрсэн зэргийг үндэслэн 5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. Хохиролыг хөдөлмөрлөн барагдуулсугай … хэмээн тогтоол гаран Ойдовыг гавлан гарахад Ойдов эргэж харан

хохирогчийн суудалд сууж буй Баньд өвгөний өөдөөс харан: Баньд гуай би Сондорын хэлсэнээр л байсан, миний буруу гэвэл таныг охинтой чинь л уулзуулсан байх. Тэр охиндоо хэлээрэй … би эндээс нэг л өдөр гарна гэж **** Дөл Тайландын хилээр гартал Пэпэг танихгүй шүү гэдгийг санан ганцаараа л аялж байгаа мэт явсаар сая нэг хилээр гаран том танхимд сүлжилдэх олны дунд хаачихаа мэдэхгүй байснаа гэнэт түүнийг кофед хүлээж байгаарай гэсэн нь санагдан очоод хүлээж байв. Удалгүй түүн дээр нэг ганган залуу инээмсэглэн ирээд – Та сайн явж ирэв үү? – Ингэхэд чи хэн билээ? – Пэпэ л байна шүү дээ … гээд инээхэд Дөл гайхан харсанаа – За битгий худлаа яриад бай, нууц үгээ хэл тэгвэл – Ойдов … – Юу, чи яаж??? – Замдаа яръя би ч бушуухан гэртээ харих минь. Чамд буудалд өрөө

захиалсан байгаа өнөөдөртөө сайхан амар би маргааш өглөө ирж чамайг авна – Тэгэхдээ чи чинь эмэгтэй биз дээ – Би бол энэ … тэгэхдээ ярьдаг байсан бүгд үнээн би чамд тусална – Ёооё за арай ч дээ би тэгээд эрэгтэй хүнд үнсүүлээд дурлаад явж байсан байна уу новш гэж … хэмээн хараал урсган даган гарвал гадаа яг л саунд сууж буй мэт бөгчим агаар угтахад тэртээ тэргүй дотор нь бачуураад байсан Дөл нэг сайн орилон хараал урсгаад Пэпэг даган машинд нь суун хөдөллөө. Пэпэ Дөлийг буудалд нь оруулаад бурханыг авах гэтэл Дөл цүнхээ тэврэн хаалга хөндөлсөн – Хүүе би чамд үүнийг өгч явуулж чадахгүй – Юу яриад байнаа, би одоо боссод хүргэж өгөх ёстой – Би яаж итгэх юм. Хэнийг нь мэдэхгүй газар ингээд юу ч үгүй ганцаараа үлдэнэ гэж

байхгүй шүү – За яахав тэгвэл чи хамт яв, тэгэхдээ боссыг зөвшөөртөл чи уулзахгүй … – Болж байна **** Баньд өвгөн Ойдовыг аваад гартал хойноос нь харсаар харихаар гарах энэ үед түүний дүүрээд байсан сэтгэл эргээд хов хоосон болчихсон мэт нэг л сонин мэдрэмж төрөх аж. Охин минь чи аваагүй биз дээ, би арай гэмгүй хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа. Гэхдээ яалт ч үгүй чамайг явсан хойгуур ийм юм болчихлоо. Охин минь хүнийг таних амаргүй ээ, Ойдовыг мөн чанартаа чи ч, би ч мэдэхгүй шүү дээ. Гэмтэй бол гэмээ үүрэхээс өөр яалтай. Өвөө хэлэхдээ энэ алтан бурхад гардаггүй л гэдэг байсансан. Тийм болохоор алдагдсан бурхан ямар нэг байдлаар цагдаа нар олж

буцаж авчирах байх … тэр үед нь өвлөж авах хүн чамаас минь өөр байгаа биш, аав нь нүд аньталаа хадгалж байнаа …. Баньд өвгөн замын турш ийнхүү бодон яарамгүй явсаар гэртээ иртэл яндангаар нь утаа суунаглаж байхыг хараад гайхан мориндоо ташуур өгөн давхисаар гэртээ орвол хүн байсангүй. Харин гал түлээд гэрийг нь сайхан цэвэрлэчихсэн байхад яагаад ч юм нулимс нь гаран: Охин минь чи ирээд явсан юм биш байгаа даа. Охиноо ирж байхад би гэж өвгөн хүний мууг үзэх гэж байгаа юм шиг дуустал нь улайран шүүх

хуралд сууж л байдаг. Чи хэзээ ийм болчихсон юм. Алдсан бол тэр л биз, гарах ёстой юм нь л гарсан биз. Хэзээ байтлаа алтны хойноос амь амьдралаа алдчихсан мэт ингэж сүр бараатай гүйдэг байлаа Баньд минь. Ёстой л Ойдовын хэлсэнээр усанд хаясан чулуу мэт алга болсон, энэ олон жил өөрийгөө буруутган сэтгэлийн тамд унаж байсан надад охиныг нь амьд мэнд, эрүүл саруул сайхан амьдарч байгааг нь золоор учруулсан ачийг нь санахын оронд ингэх ч гэж дээ Баньд минь. Ерөөсөө Ойдов авсан байлаа ч хамаа алга, маргааш очиж гомдолгүй

гээд хүүгээ гаргаж авах минь. Хөөрхий минь надад ямар сайн байлаа … ээ тэнэг, зөнөг толгой шуналаасаа болж, хүнд итгэдэггүй тэнэг зангаасаа болж охиноо уулзах гээд ирэхэд нь байгаагүй чи хүн таних яагаа ч үгүй байна даа. Хүн хүнээр л дутдаг хорвоо гэдгийг ойлгоогүй мэдрээгүй гэж үү дээ Баньд минь.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…