Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “14-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “14-р хэсэг”

0 секунд уншина
0
0
593

Сондор буцаж буудалдаа ирэн захиалсан өрөөндөө ороод хоёр бурханаа зэрэгцүүлэн харж байснаа: Ер нь би яахаараа ээжид туслах ёстой гэж. Анхнаасаа намайг ашиглах гэж л өдий хүртэл өсгөсөн юм

бишүү. Намайг гэх сэтгэл байлуу тэр хүнд … өнөөдрийг хүртэл хуурсаны чинь төлөө, өнөөдрийг хүртэл намайг ядаж нэг удаа ч болов хайрлаж байгаагүйн чинь төлөө … харин яаж … яаж мултарч чадах

билээ. Пэпэ минь намайг уучлаарай. Би эднийг өгч явуулаад өөрөө очлоо гэхэд амьд үлдэх баталгаа байна уу надад … Үнэгэн гүйдэли йг өгөх анхнаасаа худлаа байсан юм байна. Хэрэв намайг нэг удаа ч

болов хүүхдээ гэж боддог байсан бол итгэх л байсан. Итгээгүйдээ хүмүүсээ явуулж Пэпэг минь сүрдүүлэх байсан гэж үү … алахын даваан дээр би амжиж залгасан гээ биз дээ … тэгэхээр бод бод Сондор

минь бод … тамх.иа татан өрөөн дотуураа холхиж байснаа инээмсэглэн тамх.иа унтраан ТИЙМЭЭ хэмээн ганцаараа орилоод утсаа гарган дугаараа цуглуулж эхлэв. Ойдов Баньд өвгөнтэй хоёул

нилээн халамцсан харагдана. Утас нь дуугарахад харвал Сонду залгаж байна – Байна уу хатагтай … – Миний нэрийг битгий хэл гараад ир – Юу хаашаа билээ? – Өрөөнийхөө үүдэнд – Аан за … хэмээгээд – Баньд гуай би доошоо буугаад дахиад нэг юм аваад ирье – Юу хүү минь энэ байна ш дээ одоо болноо би ч зөндөө уулаа – Зүгээрээ охин чинь намайг таниас юу ч битгий харамла, аав минь өдий болтол зовсон байна сэтгэлийг нь сайхан сэргээгээд өгөөрэй гэсэн юмаа – Ивий дээ охин минь, аав нь чамайгаа амьд сайн байгааг харсан энэ л хангалттай – Би ч гэсэн та хоёрыгоо бодохоор л эмтрээд байх юм, за одоохон хэмээгээд

өрөөнөөсөө гарвал Сондор шатан дээр зогсож байлаа – Би унтлаа өглөө эрт явна, чи бага уугаарай – Баньд өвгөн сэтгэл нь хөдлөөд сайхан байгаа шүү – Аан за, мөнгө байгаа биз дээ? – Байгаа, байгаа одоо бараг нэг юм аваад л бид хоёр ч унтах байх гэснээ цагаа хараад өө цаг яагаа ч үгүй юм байна тэгэхээр … – Чи ч овоо шуналтай залуу юмаа аавыг тасартал нь уулгаарай хэмээгээд тавин мянган төгрөг өгөөд одоо нэмж өгөхгүй болохоор надад битгий саад болоорой би юм идчихээд унтлаа. Өглөө би чамруу залгавал өвгөн сэрчихэж магад. Настай хүн амраг, чи ерөөсөө 05:30 цагт машиндаа хүрээд ир – Тийм эрт үү, за ойлголоо хатагтай Сонду сайхан амраарай Сондор давхисаар хийдийн гадаа

ирэн том гар цүнхээ сугавчилан манаачийг хайн явтал хийдийн ар талд хашаагаа шүүрдэж байв. – Сайн байна уу та? хэмээн аялгатай Монголоор мэндлэх эмэгтэйн өөдөөс манаач өвгөн гайхан хараад – Сайн, сайн байна уу? ойрдоо манайхаар ямар их гадаад хүүхнүүд ирээд байнаа хэмээн амандаа үглээд бээлийгээ тайлан өөдөөс нь очвол Сондор инээмсэглэн – Та намайг таньж байна уу? Би дээр Монгол залуутай ирээд гуйсаар байгаад мөргөх гэж орж байсан эмэгтэй байна – Аан тэр юмуу? Би харин ойрдоо гадаад хүүхнүүд ирээд байхаар нь гайхаад байлаа – Бид энд танай сайхан онгон газар нутаг, үзэсгэлэнт

байгаль, уламжлал, хөдөө, мал гээд үзэх гэж ирсэн юм. Анх би үзээд надад маш их таалагдаж сэтгэл төрүүлсэнээ найз хүүхэндээ хэлтэл тэр бас үзмээр байна гээд өдөр ирээд явсан байх – Аан тийм өдөр бас нэг хүүхэн ирээд явсан – Ах минь тэр найз минь харин бичиг баримттай, мөнгөтэй цүнхээ гээчихэж гэнээ. Сая хотод очоод надруу ярьлаа. Би Хамрын хийд ороод буцаж явсан юм л даа хэмээн ганц мэддэг газраа хэлбэл өвгөн сандран – Ээ халагаа тиймүү? Алив орж үзье хэмээн өмнө нь гаран хийдээ онгойлгон дотогш ороод гэрэл асаан хайн явна. Сондор хамт хайлцаж байснаа – Ахаа найз минь эндээс өөр газар очсон уу? – Манайд энэнээс өөр үзэх юм байхгүй дээ – Юмыг яаж мэдэх

вэ та гараад нэг үздэг юмуу, манай найз чинь их сониуч болохоор хийдийн гадна зургийг авч байхдаа нэг газар тавиад мартчихсан ч байж магад, би энүүгээр сайн харж байя Өвгөнийг гараад хөлийнх нь чимээнээр цааш холдохыг сонсонгуутаа бушуухан цүнхнээсээ жинхэнэ бурханыг гарган буцааж байранд нь тавиад дуураймалаа цүнхэндээ хийгээд урдаас бэлдсэн жижиг цүнх гаргаж ирэн гартаа бариад хийдээс гаран – Ахаа би олчихлоо энэ байна – Өө за ашгүй дээ хаана байжив, би уг нь өдөр орж цэвэрлэсэн юм харагдаагүй дээ – Цаадах чинь мөргөхөөр бурханы өмнө тавьж байгаад мартсан бололтой тэнд байна … за баяртай – Баяртай сайн яваарай Сондор

буцаж давхин шөнө хэрд буудалдаа ирээд машин түрээсэлсэн хүнлүү залган өглөө үүрээр явах болчихлоо ирээд жижүүрээс түлхүүрээ аваарай гээд нэг цаг ч гэлээ дуг хийгээд авахаар утсандаа сэрүүлэг тавиад бүхлээрээ хэвтэв. **** Баньд өвгөн өглөө сэртэл өрөөндөө ганцаараа байх аж. Дотор нь ойрд уугаагүйг хэлэх үү шартсан бололтой хүнд байхад өндийн уух юм хайтал ширээн дээр нь өчигдөрийн бараагүй бололтой хугас шил архи том устай харагдав. Уснаас саваар нь хэд балгаад архи хийгээд уумаар байсан ч бас ч гэж санаа нь зовон Ойдовыг хүлээтэл ирсэнгүй. Хаачсан юм бол идэх

юманд явсан юм болов уу тэгвэл орж ирэхээс нь өмнө ганцхан татчихъя гээд өөртөө ахиухан хийн бүгдийг уугаад хэвттэл сая нэг бие нь тавиран хөлс нь бурзайн сайхан болоод ирлээ. Ойдов ирэхгүй л байлаа, дахиад нэг хэмээн хийж уучихаад босон ороо хураан өчигдөрийн болсон бүхнийг санан зүүд биш байгаа хэмээн өөртөө хэлээд харвал орных нь хөлд авсан зүйлс нь шуудайтайгаа хэвтэж байхыг хараад: Энэ хүү хаачсан юм бол?, Цаг хэд болж байнаа?, энэ одоо хоёрын хооронд жаахан үлдчихлээ хэмээн үлдсэн архиа бүгдийг хийн уугаад өрөөнөөс гаран буудлын жижүүр дээр очвол жижүүр

хүүхэн инээмсэглэн – Баньд гуай та ч өчигдөр ёстой том байна лээ шүү, энэ хавиар нэг таныг баян хүүтэй болж гээд л яриад байна – Хэ цэс, өнөөх хүү яав? – За боль доо та тасарчихсан юмуу, өглөө эрт л буцах боллоо таныг өөрөө сэртэл битгий сэрээгээрэй гээд явсан – Өө тиймүү ажилтай хүн аргагүй байх л даа, цаг хэд болж байна хүүхээ – 9 өнгөрч байна – За өвгөн ах нь ч гэсэн харъя даа – Та юмаа дааж харих юмуу хи хи хи – За яршиг даа дааж цөхөөд байх юм байгаа биш – Одоо манай сумын нөгөө дэлчгэр Буд ирж машинаа авна, таныг тэрүүгээр хүргүүлээрэй гээд энэ мөнгийг өгсөн. Таны юм ч ганц шуудай биш байхаа – Яахнав дээ би зүгээр гээд байхад янзын хүү шүү Баньд

өрөөндөө буцаж орон өөрийн гэсэн юмаа аван шуудайтайгаа өргөтөл бас ч гэж яггүй хүнд байсанд: Хнн би одоо хэд наслана, юугаар дутлаа гэж ийм юм авхуулдаг байнаа зовмоор юм … хэмээн үглэн явахаар үүдэнд очтол Буд түүнийг хүлээж байлаа – За явах уу өвгөн минь, та ч их нууцтай хүн юмаа, ийм баян хүүтэй байснаа маниусаас хүртэл нуугаад ха ха ха – Хэ цэс за тэр олон үгээр яахав явцгаая май энийг өргө хэмээн томхон дуугарвал Буд буудлын хүүхэн хоёр нүдээ ирмэлцэн өвгөнийг шоолоод – Ойлголоо даргаа хэмээн шуудайтайг өргөн машиндаа хийгээд хөдөллөө. Баньд гэрийнхээ гаднаас Будыг явуулаад гэртээ ороод анх удаагаа гэрээ харж буй мэт удаан гэгч нь

тойруулан харж байснаа: Ээ халаг минь ингэх гээд байж дээ … **** Сондор, Пэпэ, Дөл гурав ширээ тойрон хүн тус бүр дор дороо баяртай сууцгаах аж. Сондор вискигээ барин – За ажил амжилттай болсоны төлөө гэхэд нөгөө хоёр ч төлөө, төлөө хэмээн тулгацгаана. Пэпэ, Дөл та хоёр яаж сольж чадав аа гэхэд Пэпэ наалинхайтан Дөлийг тэврэн – Манай Дөл ямарч хүний анхааралыг татах увдистай сайхан залуу даа … Дөл харин энэ ярианд ичиж буй бололтой – Миний анхаарал татах сайхан ч юу байхав, яахав ямарч хүнтэй аргыг нь олоод ярьж чаддаг минь л – Ямартаа ч та хоёр чадлаа баяр хүргэе. Одоо Дөлөө чиний

ажил үлдсэн. Энэ бурханыг чи авч хилээр гарна. Пэпэ та хоёр Тайландын хилээр гартал нэгнээ танихгүй. Чи түрүүлж гарах болохоор Пэпэг хүлээж байна биз. Хэрэв хил дээр ямар нэг асуудал болбол Пэпэ чамайг орхиж явахгүй надад мэдэгдэж би эндээс зохицуулалт хийнэ – Миний хамгийн гол ажил энэ юм байна тиймээ? – Яг тийм – За за … гэхдээ энэ чинь улсын өмч, түүхийн дурсгал гээд хилээр гаргахгүй л дээ, тэгээд би баригдана тэр үед яана гэж бодож байна бүсгүйчүүд ээ. Би ч бас тийм тэнэг хүн биш шүү – Тэрийг бид бодолцсон байгаа. Пэпэ дараа нь амархан авагдчихаар барималаар

дээрээс нь хэлбэрийг нь өөрчилөн тоглоом шиг болгочихно, тийм болохоор чи дуураймал дурсгалын тоглоом гээд авч явна – Өө за за, та хоёрыг дээ … тэгвэл өөр шүү алив гээд тулгаж байтал Сондорын утас нь дуугарахад харвал ээж нь дүрст яриагаар залгаж байлаа. Сондор нөгөө хоёрт хандан “ Үнэгэн гүйдэл ”-ийн босс залгаж байна гэхэд Пэпэ царай нь сонин болж байх суух газраа олж ядан хавчигнана. Харин Дөл нэг их анзаарсангүй. – Сайн байна уу босс. Үнэг маргааш гүйнэ – Аль байна би харъя – Одоохон хэмээгээд утсаа барьсан чигтээ ажлынхаа өрөөнд очин алтан бурханаа харуулбал цаанаас нь – Найдвартай юм байгаа биз? – Би тэгж бодож байна – Бодож байна биш, найдвартай юмуу үгүй юмуу? – Тиймээ найдвартай – Хэзээ хөдлөх юм? – Маргаашийн нислэгээр явна. Эхлээд Пэпэ энэ залуутай хамт явна.

Энэ залуу наана чинь үлдэнэ манай хүн болж ажиллахаар болсон – Чи яана гэж? – Би энэ хоёрыг амжилттай хил давж наана чинь очсоны дараа араас нь гарна. Хэрэв баригдвал эндээс зохицуулалт хийнэ гэсэн үг – Ок, сайн байна – Удахгүй баяртай уулзъя Сондор утас тасархад сая уртаар амьсгаа аваад – Дөл минь харав уу би чамайг босстой танилцууллаа – Ок, одоо би бүр ч их итгэл төрчихлөө. Байраа зарсан, ажлаа өгсөн энд надад одоо хоргодох юм юу ч үлдсэнгүй – Очоод би чамд бүх талаараа тусална хонгор минь санаа зоволтгүй хэмээн Пэпэ хэлэн виск.игээ тулган уухад Дөл ч сэтгэл хангалуун маасайтал инээн уусаар. Сондорын утас дахиад л зогсоо зайгүй дуугарахад харвал

Ойдов залгаж байлаа. Сондор дуудлагыг хараад утсаа тэжээлээс нь салган унтраагаад хогийн савруу шидээд нөгөө хоёрт хандан – Дөлөө чи ингээд эндээ унт, Пэпэ бид хоёр ажилдаа орлоо – Ойлголоо хатагтай Сонду би таны мэдэлд …

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *