Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “13-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “13-р хэсэг”

0 секунд уншина
0
1
604

Сондор давхисаар аавынхаа гэрийн гадаа ирээд хэсэг тээнэглэзэж байснаа цагаа хараад шийдэв бололтой машинаасаа буун орох гэтэл хаалга нь цоожтой байлаа. Үүнд нэг их гайхсангүй цүнхнээсээ шил

зүсэгч аван гэр өөд ганц харайн гараад тоонон дээр нь очсон хойноо ийш тийш харвал ойр хавьд хүн харагдсангүйд тайвширан ажилдаа орлоо. Тоононы шилийг ирмэгдүүлэн эвтэйхэн зүсээд тохойгоороо

ганц цохитол зузаан биш шил дороо хөндийрөөд ирэв. Тэрээр тооноор орон олон юм бодолгүй шууд тахил дээр нь очин алтан бурханыг аван үүрч яваа цүнхэндээ алчуураар ороон хийгээд зуухан дээр гишгэн

ганц харайгаад тоононоос зүүгдэн дээш гарсан хойноо цүнхнээсээ цавуу гарган шилний ирмэгээр түрхэн буцааж байранд нь тавиад машиндаа суусан хойноо л сая нэг уртаар амьсгаа аван бушуухан

тэндээс хөдөллөө. Гэрээс холдон зам дөхөөд ирэхэд утсаа гарган Дөлрүү залгавал Пэпэ утсыг нь авч байна. – Юу болсон? – Амжилттай болсон – Сайн байна, өдрийн салсан газар хүлээж байя – Ок, бид хоёр

удахгүй очлоо Сондор түрүүлж сумын хаалган дээр ирэн Дөл, Пэпэ хоёрыг хүлээж байхдаа бодолд хүлэгдэн машиныхаа хамар дээр хагас суун зам ширтэн зогсох аж. Сондорын Тайланд ээж түүний дээр байсан залууг буудаж алсаныхаа орой нь юу ч болоогүй мэт Сондорыг дуудах дуулдахад Сондор айсандаа өрөөнөөсөө гарах үгүйгээ шийдэж ядан байтал хаалга нь онгойн ээж нь орж ирсэнээ – Сонду миний охин хоолоо ид, өдөржингөө унтлаа – Ээж … ээ … ээжээ та зүгээр үү? – Юунд билээ? – Та … та хүн алчихлаа ш дээ – Хоолоо ид хэмээн жихүүдэс хүрмээр харцаар шилбүүрдээд өрөөнөөс нь гарахад Сондор айсандаа

бушуухан араас нь гаран хоолны ширээнийхээ ард очин суулаа. Харин ээж нь хоол таваглан ширээн дээгүүр хольж идэх хачируудаа өрж байснаа шүүгээнээсээ улаан дарс гаргаж ирэн хоёр хундаганд хийгээд: Сонду миний охин одоо том хүн болжээ. Ээж нь чамайг харамласандаа л цочирдоод тийм зүйл хийчихлээ. Тэр залуу надад өртэй байсан … бага биш батны өртэй … – Гэхдээ яагаад? – Би ийм л бизнес хийдэг. “ Үнэгэн гүйдэл ” гэдэг нэрийг сайн тогтоогоод ав. Энэ бол манай бүлэглэл. Чи энэ бүлэглэлийн удирдагч болох хүн тийм болохоор нэр цэвэр байх ёстой, тэгж байж бусдад хүндлэгдэнэ, хүлээн

зөвшөөрөгдөнө – Таны өнөөдрийг хүртэл ганцаараа байдаг чинь ийм учиртай байх нь ээ – Яг тийм – Гэхдээ би таны хүүхэд биз дээ, яаж? – Ха ха ха … цаг хугацаа гэж. Би өмнө нь чамайг хэзээ надаас энэ асуултыг асууж, аавыгаа мэдэхийг хүсэх бол гэж боддог байлаа алив хэмээн дарсаа өргөвөл Сонду хариу өргөөд уруулаа хүргээд тавьлаа. Сонду би чамд бүгдийг нь хэлэх цаг нь болсон юм шиг байна. Хоёулаа энд яриад юу хийхэв том өрөөнд ойртож суугаад яръя. Учир нь хана хүртэл чихтэй гээд босоход Сонду даган босоод хажууд нь очин юу ярихыг нь хүлээн суув. Ээж нь түүний толгойг илбэн виноноосоо том балган өмнөө байгаа ширээн дээрээ тавиад ийнхүү ярьж өгөв: “Үнэгэн гүйдэл

” бүлэглэл бол манай аавын үүсгэн байгуулсан бүлэг. Ганц охин нь болох би бага залуу байхдаа аавынхаа итгэлийг олж үүнийг нь залгамжлан авахын тулд нэг даалгавар биелүүлэх хэрэгтэй болсон юм л даа. Аав надад нэг алтан бурханы зураг үзүүлээд хаана байгааг нь хэлж өгөөд олж ирэх даалгавар өгсөн. Аавын ярьсанаар тэр бурханыг хулгайлж чадсан нэг ч хүн байдаггүй гэнэ билээ. Тэр алтан бурхан байрнаасаа хөдөлдөггүй шидтэй юм байх. Аав хайж, хайж Монгол улсад байгааг мэдсэн ч яг хаана байгааг нь нарийн тогтоож чадаагүй юм билээ. Тэгээд миний даалгавар бол тэр бурханыг олж хулгайлан аавд авчирч өгөх байлаа. Би огтын мэдэхгүй Монгол хэмээх улсыг

зорьж тэр бурханыг нь хайсан ч олж чадаагүй. Харин тийн явж байгаад нэг айлд буун тойруу замаар ярьтал аав чинь тийм бурхан байх нь байгаа гэхдээ ил гаргаж болохгүй байна гэж нэг хальт ам алдсан юм. Би яахав тэр залууг өдөж хэдэн өдөр хамт хоносон ч хэлүүлж чадаагүй буцсан даа. Харин ирсэн хойноо хүүхэдтэй болсоноо мэдсэн тэгээд л энэ … – Би тэгвэл … юу гэхээ мэдэхээ больчихлоо ээжээ гээд санаа алдвал – Тиймээ одоо чи нэгэнт Үнэгэн гүйдэлийг мэддэг боллоо, чамайг юунд бэлдэж байгааг минь ойлгов уу? – Тэгж байх шиг байнаа – Байх шиг байнаа биш тийм байна гэж

хэл. Чи одоо өөрийнхөө зорилгыг мэдсэн болохоор улам шаргуу, хүчтэй бай. Цаг нь болохоор чамайг би мөн сорьж даалгавар өгөх болно … Сондор энэ бүхнийг нэхэн санаж хэдий арваад жил өнгөрсөн ч өчигдөрхөн мэт чихэнд нь ээжийнх нь дуу хангинах аж. Сондор там.хи асаан цагаа хартал утас нь дуугарахад харвал Ойдов залгаж байлаа. – Чи хаана байгаа юм бэ Сонду? – Хүндэтгэлтэй яриарай бид хоёрын ажил дуусаагүй байгаа шүү – Ойлголоо хатагтай Сонду бид хоёр буудалдаа сая л орж ирлээ. Баньд өвгөн бүр гайхаад болох юмуу болох юмуу л гээд байна – Сайн байна, би халуун усанд орох гээд явж

байна, танай хажуугийн өрөөг авсан болохоор санаа зоволтгүй – Ойлголоо, бид хоёр харин гарч хоол иддэг юмуу гээд таныг захих уу гээд л залгаж байнаа – Зүгээр ээ би өөрийгөө болгочихсон. Чи аавыг минь л нэг сайхан баярлуулаадах. Өглөө эрт явна шүү, би залгая – Ок ойлголоо Сондор утсаа таслан харвал Дөлийн машин ирж байгаа харагдахад цагаа дахин нэг хараад тосон очиход Дөл машинаасаа буух гэтэл Сондор хэрэггүй хэмээн дохиод цонхон дээр нь очин – Амжилттай гэсэн үү? – Тиймээ хатагтай, би ч манаач өвгөнийг ёстой ангайтал нь ярьж байгаад Пэпэгээ гарч иртэл нь хар авхуулахгүй байж чадсан шүү – Сайн байна … хэмээгээд Пэпэрүү асуусан харцаар

харвал Пэпэ инээмсэглэн өвөр дээрээ байгаа цүнхээ гараараа алгадтал Сондор цүнхийг аваад – Сайн ажиллаа. Цаг одоо 14 цаг 10 минут болж байна. Та хоёр 17 цаг гэхэд хотод оччих байх. Очоод явах бүх бэлтгэлээ хий. Дөл чи Тайландруу хамгийн ойрын нислэг хэзээ байна асуугаад суудал байхгүй бол мөнгөөр ч хамаагүй аргалахыг бод. Бид хоёр өглөө 9 цаг гэхэд хот орно. Ойдов энэ бүхнийг мэдээгүй болохоор би одоо шууд та хоёртой явж болохгүй байна – Амжина гэж бодож байна уу? хатагтай Сонду хэмээн Дөл асуувал – Амжуул, өөр цаг байхгүй хурдан тусмаа сайн – Ок ойлголоо гэхдээ миний гадаад паспорт бас мөнгө

хэмээн Дөл итгэлгүй асуувал Сонду – Би өглөө эрт оччихно. Та хоёр эндээс юм авч явна, тийм болохоор санаа зоволтгүй энэ урьдчилгаа хэмээн боодол арван мянгатын дэвсгэрт шидэн өгвөл Дөл ч нүд нь гэрэлтэн бодлоо өөрчилөхөөс нь өмнө гэх шиг хурдаа нэмэн хөдлөв. Сондор хийдээс хулгайлсан бурханыг машиндаа суун аавынхаа гэрээс авсантай зэрэгцүүлэн харвал яг ижилхэн хоёр бурхан байх аж. Ялгаа нь нэг нь нөгөөгөөсөө ялимгүй өндөр аж. Пэпэ чи ч аргагүй мундаг юмаа. Яаж бодитоор хараагүй байж ийм адилхан хийж чадсан байнаа. Ингээд өвөөгийн ч, ээжийн ч биелүүлж чадаагүй даалгаварыг би

чадчихлаа гэж үү, бүр тэдний мэдэхгүй хоёр ижилхэнийг шүү итгэмээргүй юмаа. Тэгэхдээ яагаад инээд хүрэхгүй, баярлахгүй байгаа юм бол сонин юм. Аав маргааш гэртээ хариад бурханаа алга болсоныг мэдээд цагдаад мэдэгдэх байх. Тэнд хүрсэн бүгд Ойдовын хурууны хээ, бас өглөө сэрэхээс нь өмнө би дуудаад бид явчих болохоор Ойдовыг сэжиглэнэ гарцаагүй. Учир нь би Монголд байхгүй явчихсан шүү дээ, тэгээд ч гадаад хүн бурхан тахил гэж мэдэх ч үгүй аавын хувьд, харин энэ хийдээс авсаныг яг адилханаар сольж тавьсан болохоор тэд мэдэх

хүртэл овоо удах байх. Тэр хооронд манай хоёр Тайланд гараад амжчихна … би чадлаа … тиймээ би чадлаа хэмээн машиндаа суун буцан давхилаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *