
Дөл гэртээ байсаар 3 дах хоногийн өглөө тэвчээр нь барагдан Сонду хатагтайруу залгах гэснээ болин Ойдовын дугаарыг цуглуулсанаа буцаж устгаад нааш цааш гартаа утсаа барин холхино: “ Сонду
хатагтай яачихав даа. Аль хэдий нь 3 хоног өнгөрчихөөд байхад таг шүү. Би хэнийг нь мэдэхгүй харийн хүнд итгээд арай хамаг амьдралаа баллачихаагүй байгаа. Хэрэв худлаа байсан бол надад буу хүртэл
тулгаж сүрдүүлэхгүй байсан даа. Ойдов чи арай нийлчихээд намайг худлаа хөөргөөд байгаа юм биш биз дээ?, Сүүлд суварган доорхи эртний эдлэл гэсэн ядаж би тэр үед хэтэрхий их мөнгөний сураг
сонсоод үл ойшоосон минь буруудчихав уу яав. Ер нь анх хэн эхэллээ ярьлаа гэхэд яав л гэж. Би энэ хүүхэнд худлаа их зан гаргаад яахав аятайхан байж байгаад ахиухан юм салгаад авахаа л бодъё ” …
хэмээгээд шийдэн залгатал нилээн дуудаж байснаа – Өглөөний мэнд би яг чамруу ярих гэж байлаа. Хоёр цагийн дараа манайд хүрээд ир – Өглөөний мэнд, би харин сая өөр тийшээ залгах гэж байгаад

санамсаргүй дарагдчихлаа хэмээн худлаа хэлбэл – Өөр ямарч ажил байхгүй би чамайг бэлэн бай гэж хэлсэн 2 цагийн дараа хөдлөнө хоцорч болохгүй – Ойлголоо би нэг минут ч хоцрохгүй байх болно … Дөл ийнхүү яриад утсаа таслан хэсэг зогсож байснаа: Yes, энэ чинь шүү дээ хүү минь за эхэллээ дээ Дөл явах бэлтгэл гээд нэг их зүйл базаасангүй. Биед амар бэлтгэлийн хувцас пүүз өмсөн дээгүүрээ малгайтай хүрэмээ өмсөөд гэрээс гарав. Явсаар Сонду хатагтайн гадаа очтол тэнд Ойдовын машин харагдахад гайхан дотроо: “ Муу нохой чинь юу шиншилээд бас хүрээд ирэв, арай Сонду хатагтай бид хоёрыг
хамтад нь явуулах гэж байгаа юм биш байгаа, тэгвэл ямар нэг арга хэлж байгаад заавал чамайг үлдээх юм шүү”. Гэрт ортол ширээ тойрон Сонду, Ойдов, Пэпэ гурав түүнийг хүлээж байсан мэт бэлэн болчихсон сууцгааж байв. Ойдов, Дөл хоёр бие биеийнхээ өөдөөс муухай харцгаан харин хоёул Сонду хатагтайн өөдөөс асуусан, гайхсан харцаар харвал Сонду босон Дөлд кофе аяглан өөрөө өмнөө байгаа кофегоо уун байснаа нэг тамхи асаагаад англи хэлээр бүгдэд хандан – За ингээд бид дөрөвийн аялал эхлэхэд бэлэн боллоо. Дөл манай найз хүүхэнтэй хамт явж Хамрын хийд үзүүлнэ гэсэн, харин Ойдов бид
хоёр үзчихсэн болохоор замдаа ярилцан өөр үзэх газар юу байгааг сонгоод тэнд хүлээж байя … хэмээтэл Пэпэ ихэд баярлан Дөлийн хажууд очин гараас нь барин наалинхайтан наалдаад – Хонгор минь би ямар баяртай байнаа, ийм сайхан залуутай хоёулханаа замын уртад аялах нь байна ш дээ хэмээгээд хацар дээр нь үнсээд автал Дөл цочсоноо – Хүүе та чинь яаж байнаа – Хи хи хи жаахан хүүхэд шиг ичээд байна уу даа хэмээгээд суган доогуур нь гараа оруулан гижигдтэл Дөл Ойдовоос зовсон уу нэгэн бол бүгдээс ичсэн үү Пэпэг түлхэн цүнхийг нь барин гарах гэтэл Пэп э сандран – Хүүе
болгоомжтой наадах чинь миний хамгийн нандин юм байгаа хэмээгээд гараас нь шүүрэн авч эр хүн шиг сэвхийтэл өргөтөл Ойдов, Дөл хоёр бүр ч гайхан Пэпэгийн өөдөөс харвал байдал эвгүйцэх шинжтэй болоход Сонду бушуухан – Пэпэ минь өөрийнхөө юманд дураараа хүрэхэд дургүй юмаа. Алив Ойдовоо надад туслаач хэмээгээд өөрийн цүнхээ Ойдовт өгөн гаргаад гурвуулаа үлдсэн хойноо Пэпэ чи гараад Ойдовыг саатуулж бай хэмээгээд Дөлд хандан – Дөлөө би Пэпэд хэлсэн байгаа. Би хаана очихыг бичээд Пэпэд өгчихсөн. Нэг харуул байгаа чи тэр өвгөнийг аргалаад манай найз жуулчинаар ирсэн гэдэг
юмуу юу гэдэг юм мөргөх гэж л ирсэн гээд болж өгвөл ганцааранг нь тэр хийдрүү оруулаарай. Пэпэ бүгдийг амжилттай хийвэл та хоёр шууд наашаа хотруу ирж манайд хүлээж бай. Би Ойдовыг аргалахгүй бол сэжиг авчих гээд байна – Тэгээд тэр хийдээс юм хулгайлах юмуу? – Бүгдийг Пэпэ хийнэ чиний хийх юм бол тэр манаачийг хийдрүү оруулахгүй байж Пэпэг гарч иртэл нь аргалах – Ингээд л болоо юу? – Тиймээ – Ийм амархан ажил юм бол нөгөө ярьсан мөнгө яах билээ? – Тэр ярьсандаа, Пэпэ тэндээс авах юмаа авч чадвал та хоёр тэрийг
аваад Тайланд явна. За гарцгаая Хоёр машин урд хойноо орон хөдөллөө. Ойдов хотоос гартал чимээгүй явж байснаа тэсэлгүй – Хатагтай Сонду энэ юу болоод байгаа юм бэ? – Аль? – Дөл, Пэпэ хоёр … – Аан хэмээснээ инээн нүдээ ирмээд: Пэпэ намайг ирэхгүй удаад байхаар чиний дурлаад байгаа газрыг үзмээр байна гээд хүрээд ирсэн тэгээд л энэ – Гэхдээ энэ хоёр яаж нэгнээ мэддэг юм? – Аан чиний утас холбогдохгүй Пэпэ ирэх болчихоод сандарсандаа Дөлийг дуудтал ашгүй завтай байж таарсан тэгээд л тэр – Чи гэхдээ дугаарыг нь яаж
мэддэг билээ? – Манайд нэрийн хуудас нь байсан … үүнийг сонсоод Ойдов татвасхийн ярианы сэдэв өөрчилөхөөр – Хоёулаа ингэхэд хаашаа явж байгаа билээ? – Манай аавынх уруу – Юу … аан за – Ойдовоо би чамд нэг санал тавъя болох уу? – Юу юм бол? – Чи намайг явчихаар манай аавыг хаяа нэг харж санаа тавьж байвал болох уу?, би чамд боломжийн мөнгө өгье – Мэдэхгүй, яахав боломжоороо ярьж асууж сураглаж байхад болохгүй юм ч байхгүй л дээ … – Чамайг бидний нууцыг, амьдралыг мэдэх ганц Монгол хүн болохоор хэлсэн юм, болохгүй бол яахав дээ надтай учирахаас өмнө ямар байсан тэрүүгээрээ тавилангаараа л болог дээ – Би гэхдээ байнга ирээд байж
чадахгүй л байх худлаа яриад юу гэхэв – Тэгэх шаардлагагүй ээ би гар утас аваад өгчихсөн – Юу!!! Хэзээ тэр вэ? … Сондор гэнэт буруу юм хэлсэнээ ойлгон – Аваад өгчихье гэх гээд – Аан тийм байлгүй дээ би гайхлаа Сондор цааш юм ярьсангүй өмнөө яваа Дөл, Пэпэ хоёрыг харан явсаар. Гэтэл ч Дэрэн сум харагдахад Сондор Ойдовт хандан – Ойдовоо хоёулаа энд ирсэнийх аавтай уулзаад явъя. Наад хоёрыгоо зогс гээд ярьдаа Нөгөө хоёр ч зогсон биеийнхээ чилээг гарган дөрвүүл салхилан зогсож байгаад Сондор – Та хоёр эндээс яваад үзчих, бид хоёр
энд жаахан ажилтай байна хэмээтэл Пэпэ хошуугаа унжуулан – Өө та хоёр хамт явахгүй байсан юмуу? залуу чи манай найзад хэлээд өг л дөө хэмээн Ойдовийн өөдөөс эрхлэнгүй харан хэлбэл Ойдов инээмсэглэн – Би мэдэхгүй ээ хө, танай найз чинь миний дарга. Дарга хаашаа би тийшээ – Өө тэгвэл ч худлаа юм байна л доо. За яахав хоёулаа тэгвэл хөдлөх үү дээ хэмээн Дөлийн өөдөөс харвал Дөл инээмсэглэн түрүүлэн яваад машиндаа очин суулаа. Ойдов Дөлийн энэ байдлыг харан зэвүүцсэн атаархасан аль нь мэдэгдэхгүй толгой сэгсэрэн шүлсээ хаяад Сондорт хандан – Хоёулаа ч гэсэн хөдлөх үү дээ –
Ойдовоо чи намайг ойлгож чадах уу? хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн өөдөөс нь урд өмнө хэзээ ч харж байгаагүй өрөвдөлтэй харцаар харвал Ойдов балмагдан – Хүүе хатагтай Сонду та яаваа зүгээр үү? – Зүгээр биш байна – Юу, яадаг билээ … би нөгөө хоёрыг дуудах уу? хэмээн утсаа гарган залгах гэтэл Сондор түүний гар дээр гараа тавиад – Хэрэггүй ээ, Ойдов минь би үнэндээ урд өмнө хэзээ ч ийм байдалд орж үзсэнгүй. Нэг явдалаас хойш нэг ч эрэгтэй хүнтэй дотносож явсангүй … – Яагаад? – Чи миний яриаг битгий таслаарай би чамд гэнэт энэ дотроо өдий болтол хадгалж байснаа ярьмаар санагдаад нэг л сонин
болчихлоо … гээд хэнгэнэтэл санаа алдан нулимсаа арчтал Ойдов – Тэгэлгүй яахав би харин ч нэг сайн сонсогч шүү – Энд яриад яахав хоёулаа төв орж буудалд тухтайхан яръя. Би өнөөдөр үнэндээ бол чамтай танилцаад өөрийгөө нээрээ би чинь эмэгтэй хүн ш дээ гэж бодогддог болсон … зөвөөр ойлгоорой Ингээд тэр хоёр сумын төв орон хамгийн эхний таарсан буудалд нэг өрөө аван бас ч үгүй идэж, уух зүйлс ч аван орцгоолоо. Ойдов шар айргаа задлан лаазтай нь Сондорт бариулаад – Бүсгүй минь ингэж ууж үзсэн үү? Заримдаа үзээгүй юмаа үзэж таашаал авч бай, тэгж байж эрх чөлөөт хүн гэдгээ мэдрэх ч бас
гоё мэдрэмж шүү – Би энд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй олон юмыг үзсээн – Ок, за тэгээд юу ярих гэсэн юм хө … хатагтай гэж хэлэхгүй байж болно биз дээ? – Энэ удаадаа тэг дээ, хатагтай гээд байвал би энэ сэтгэл дотроо байгаагаа ярьж чадахгүй байж мэднэ – Тийм шүү дээ энэ чинь л байхгүй юу, за тэгээд? Сондор хэрхэн ярих талаараа хэсэг бодолхийлж байснаа лаазтай шар айрагнаас балган тамхи асаагаад – Би үргэлж ийм байгаагүй юм шүү. Манай ээж !!! ямар сонин юм бэ одоо энэ үгийг хэлэх гэж яасан их хүчилж байнаа гэснээ манай
Тайланд ээж их нууцлаг хүн. Ямартаа л намайг Монгол аавтай гэж хэлсэн болохоос өргөж авсан гэж өдий болтол нэг ч үг унагаагүй дээ. Бид хоёр боломжийн л амьдардаг байлаа. Манай Тайланд ээж дээр харчуул их ирнээ. Яг яагаад тэгж их ирдэг байсныг би мэддэггүй байсан. Нэг өдөр ээж Бангкок явчихсан би гэртээ ганцаараа хичээлээ хийгээд сууж байтал хаалга нүдээд ээж дээр ирдэг царайлаг ах согтуу зогсож байсан. Гадаа бороотой байсан болохоор би юу ч бодолгүй нороод зогсож байгаа царайлаг ахыг гэртээ оруулсан. Ээжийг ирэхгүйг мэдээд тэр ах намайг тэр шөнө хүчиндсэн … дараа нь хэд хэд уулзаж унтсан. Үнэндээ надад бас таалагддаг байсан болохоор би хайртай,
сууна гэдэг үгэнд нь итгээд үгүй гэж хэлж чаддаггүй байсан юм. Нэг өдөр бас л ээжийг байхгүйд тэр ах ирээд бид хоёр ид амраглаж байтал буун дуу тас хийн миний биеийг даган халуун цус урсаж тэр ах дээрээс минь үхэтхийн унахад би ёстой сүнсээ зайлтал айж дуу ч гарахгүй чичрэн байтал ээж юу ч болоогүй мэт дээрээс үхдэлийг холдуулан намайг усанд ор гээд босгосон. – Пөөх, ямар аймшигтай юм бэ, тэгээд яасан? – Тэгээд үү … тэгээд хэмээн дахин нэг тамхи асаасанаа цурхиртал уйлчихав – Ээж чинь одоо байдаг юмуу? – Тиймээ байгаа, үнэндээ би ээжээс зугатаж энд аавыгаа хайж ирсэн. Аавыгаа ч оллоо, харин чамаас юм гуйя болох уу? – Хэлсэн бүхнийг чинь би зөвшөөрнөө санаа зоволтгүй – Чи яваад аавыг аваад энд хүрээд ир. Би дахин
уулзахад бэлэн биш байна. Энэ мөнгөөр дагуулж яваад хүссэн бүхнийг нь аваад өг, тэгээд энэ буудалд авчираад нэг сайхан дайлчих, харин намайг энд байгааг хэлж болохгүй шүү. Би хажуугийн өрөө авчихъя, нэг өдөр ч гэсэн аавыгаа баярлуулмаар байна – Энэ чинь асуудал бишээ хонгор минь, өнөөдөр өвгөнийг нэг сайхан ёстой үзээгүй юмыг нь үзүүлье байз. Ингэхэд намайг таньж дагаж ирэх байгаа – Сондортой хамт ирж байсан гэхээр мэдэх байлгүй дээ – Нээрээ тийм юм байна. За найз нь яваад ирье – Май энэ мөнгө хангалттай биз дээ, би энэ буудалд сул өрөө байвал тэнд буулаа. Маргааш өглөө эртхэн явна шүү, гэхдээ
харамлалгүй та хоёр нэг сайхан уугаад яриад ав. Миний тухай их асуугаарай, би болбол энэ хажуугийн өрөөг аваад аав миний талаар ямар бодолтой байдгийг сонсоё – Чи анхнаасаа ийм бодолтой наашаа тусдаа хөдөлж дээ тиймээ, аргагүй дээ гээд хувцаслан өрөөнөөс гарав. Сондор Ойдовыг цонхоор харж байгаад хөдлөнгүүт аавруугаа залгатал нэг их дуудуулсангүй утсаа авч байна.” Ааваа би Сондор байна. Удахгүй тань дээр анх надтай хамт очиж байсан залуу авахаар очино. Миний танд өгч байгаа сүүлийн бэлэг болохоор үгээр нь байгаарай. Аан тийм гар утсаа мэдэгдээд яахав дээ, намайг ганцаараа тань дээр ирсэнийг мэдвэл их юм асуугаад салахгүй биз. Сайн сууж байгаарай баяртай … ” гээд хариу сонсолгүй утсаа таслаад цүнхээ уудлан нулимсаа арчиж байснаа: Новш гэж энэ хиймэл нулимс яасан

зогсдоггүй юм бэ … тэрээр хувцасаа сольж өмсөн гартаа Ойдовын хурууны хээтэй бээлийг өмсөн тэртээ тэргүй хоосон байсан буудалд ядах юмгүй нэг өрөө захиалан мөнгөө өгөөд хэд хоногийн өмнө ирэхдээ долоо хоногоор түрээслэн авсан байсан унаагаа айлдаа очиж аваад аавынхруугаа мөн хөдөллөө.