Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “11-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
520

Дөл ажлаа хүлээлгэж өгчихөөд нэг өдөр сайхан амаръя юу болоод байгаагаа ч бодъё хэмээгээд хэдэн шил шар айраг аван гэртээ сууж байтал хаалгийг нь тогшиход гайхан онгойлговол Ойдов зогсож

байлаа. – За сайн уу залуу, амралтаа авсан гэсэн шиг сууж байх шив та – За сайн уу яасан эрт явж байх юм – Өө харин чамтай уулзах гээд ажил дээр чинь очтол чамайг амралтаа авсан гэхээр нь гэртээ байгаа байх

гээд л ирлээ хө – Уулзах хэрэг гараа юу? – Чи чинь яачихаа вэ хэг ёг хийгээд, нэг бол би зөвшөөрөл авч ирэх байсан юмуу? – Үгүй ээ үгүй, өнөөдөр нэг хүүхэнтэй болздог юм билүү гэж бодож байлаа – Өө за

ашгүй эхнэртэй болох нь найздаа танилцуулахгүй юмуу? – Эхнэр болох үгүйг нь мэдэхгүй ээ. Тэр яахав Сонду хатагтай та хоёр юу болж байна даа? Хэмээн мэдэж байсан ч юмыг яаж мэдэхэв хэмээгээд

цохилдуулан асуувал Ойдов тоймжиргүй гараа савчин – Тэр хатагтай бүтэхгүй юм шиг байна оо. Ойрдоо ямар тахил нь буруу өргөгдсөн юм намайг ер дуудахаа байлаа – Аан яасан юм бол? – Хэн мэдэхэв, за чи

худлаа мэдэн будилаад яахав чамтай л хамт яваад байгаа биз дээ? – Надтай хамт нэг л удаа явсан. Тайландаас найз нь ирж байгаа гээд тэрийг л тосож авсан – Уг нь надтай л явмаар юм, чи арай ярьсанаасаа өөрийг хийгээд байгаа юм биш биз дээ нэг л хар буугаад явчих чинь. Үүнийг сонсоод Ойдов түүнийг мэдчихсэн мэт санагдахад Дөл царай нь татвасхийсэнээ түүнийгээ нуун худлаа инээмэр аядаад – Юу гэж дээ хө. Сонду хэлэхдээ найз нь ганц бие юм гэнээ, тэгээд л намайг танилцуулж байгаа нь тэр юм байх ха ха ха – Зөөз чи ч тэгвэл захиалгаар гадаадаас эхнэр ирээд лут юмаа. За тэр яахав би чамтай нэг юм ярих гээд бүр зорин, зорин ирлээ … хэмээгээд хэрхэн яаж хэлэх талаараа хэсэг бодолхийлж байснаа шийдэв бололтой Дөлийн өөдөөс

харж байснаа: Сонду хатагтай чамд Монгол аавынхаа талаар ярьж байсан уу? Дөл түүний ярихыг сонсоод мэдээгүй нь харцнаас нь илт гайхан өөдөөс нь хараад – Юу … тэгэхээр Сондугийн аав нь Монгол хүн болж таарч байна уу? – Тийм л юм шиг байна … хэмээн тоомжиргүй мэт царайлан хэлээд харин дотроо хормын төдий Сондугийн энэ зөвхөн чи бид хоёрын нууц шүү гэж хэлж байсан нь үнэн байсанд олзуурхан: Тийм юм шиг билээ надад хальт нэг яриандаа ам алдаад тиймэрхүү юм хэлсэн – Өө хө тэгвэл энэ чинь аавыгаа хайж энд ирсэн болж байна уу? – Мэдэхгүй тийм ч байж болно үгүй ч байж магад.

Миний ярих гэсэн юм энэ бишээ. Би саяхан Сонду хатагтайтай хамрын хийд явж байгаад замдаа дугуй хагараад нэг айлд буусан гэж ярьж байснаа даа – Юу билээ онцын юм биш болохоор үнэндээ санадаггүй хө – Тэр айлын өвгөн хэлэхдээ тэднийхээс холгүйхэн нэг суварга байдаг гэнээ. Тэр суварганы дор нилээн үнэ хүрэхүйц эмээл, хазаар өөр юу юу ч байгаа гэнэв лам өвөө билүү аавынх нь нуусан юмнууд байгаа гэнэ – Тэгээд? – Тэгээд үү … тэгээд тэр суварган доороос тэднийг гаргаж авах уу? – Үнэхээр байгаа юмуу даа, худлаа зөнөсөн өвгөний яриа биш байгаа хэмээгээд нэг их тоосонгүй дотроо бол / Ойдов минь чи өөрөө л наадхаа авуул ав, би наадхаас чинь том их мөнгөний ажил хийх гэж

байгаа болохоор надад хэрэггүй … / хэмээн үл тоомсорловол Ойдов өөдөөс нь харан – Чи хэзээдээ мөнгөнд ийм дургүй болчихов. Нэг бол Сонду хатагтайн танилцуулсан хүүхнийг дагаж Тайланд явж амьдрах гээд мөрөөдөөд байна уу ха ха ха – Яагаад болохгүй гэж … Ойдов Дөлийн хэлсэн энэ дууны өнгөнөөс цочин бүх бие нь арзасхийх мэт болсоноо – Ёооё чи хүн айлгачих юм сая ямар сонин дуугарав аа – Би амармаар байна одоо хэлэх юм чинь болсон бол явдаа. Энэ удаа Ойдов бүр ихээр жинхэнээсээ гайхан хэлэх үггүй болон суудлаасаа босон гарахаар үүдэнд ирээд – Ойлголоо … би чамайг найз минь гэж бодож

явсан минь алдаа байж. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлж байж хээр хонов доо. Найз гэж бодоод сүүлийн удаа санаа тавьж байгаа минь энэ шүү Дөл минь Ойдовыг гарсаны дараа Дөл ганцаараа үлдээд өөртөө дахин нэг шил шар айраг задлан ууртай нь аргагүй залгилж байснаа: “ Хнн юу юу гэнээ … чамаар заалгадаг би хэн бэ? Нарийн ярих юм бол өөрөө энд удаан амьдраад үз л дээ чи. Сонду хатагтайг, бөөн мөнгөний уурхайгаа надад алдсандаа шаралхаад явааг чинь хэн мэдэхгүй байсан юм. Найз минь гэчихэж ээ чааваас … чи л намайг найз минь гэж бодож явсанаас би лав тэгж бодож яваагүй. Удахгүй би эндээс яваад өгнө, томроод баяжаад тэр үедээ жуулчинаар заавал чам дээр ирж дарамтлах юм шүү харж л байгаарай. Чиний Америкт олон жил амьдарч сурсан чинь тэндээ л юм байгаа биз. Үхсэн багаасаа л чи надаас бүх зүйлээр илүү байсан

юманд ээлж байдаг юмаа залуу минь цаг хугацаа харуулна. Хээр хонов гэл үү хо хо хо … хэн нь хээр хонох бол ” **** Баньд өвгөн охинтойгоо уулзсанаас хойш болсон бүхэндээ итгэж ядан өдөр бүр яагаад ч юм хүрээд ирэх юм шиг санагдан цай чанаад хүлээж байдаг болов. Гэтэл нэг л өдөр түүний бодлыг батлах мэт Сондор ганцаараа тэднийд хүрээд ирэх нь тэр. Баньд өвгөн гэнэтийн зочинг хараад сандран – Миний охин ганцараа яваа юмуу? Манайх олоход амархан байгаа биз … цай уу … аав нь ямар хоол хийж өгөх билээ … нээрээ чи минь

Монгол хэл мэдэхгүй ш дээ яаж ойлголцдог шүү юм байгаан хэмээн хамар дээрээ бурзайгаад ирсэн хөлсөө гараараа арчин босоход Сондор юу ч хэлэлгүй чимээгүй сандал дээр суун гэрийг нь тойруулан хараад Монголоор – Та яажшуу амьдарч байна даа? – Хүүе энэ чинь Монгол хэлээ мэдэж байна мундаг юм бэ. Аав нь ингээд л амьдрахчаа аядаж байна даа. Буцаагүй байгаа юмуу миний охин? – Удахгүй буцлаа, буцахаасаа өмнө тан дээр ирж асуумаар олон юм байгаа ч би Монгол хэл гүйцэд эзэмшээгүй болохоор бүгдийг хэлж чадахгүй байна – Аргагүй, аргагүй энэ зэрэгтэй ярьж байна гэдэг мундаг байнаа миний охин – Та намайг миний охин гэж дуудах эрхтэй хүн гэж бодож байна

уу? Түүний энэ гэнэтийн асуултад цочин Баньд өвгөний гар нь салгалан – Чиний зөвөө надад тэгж дуудах эрх байхгүй, тэгэхдээ надад чамаас өөр хүүхэд байхгүй болохоор би итгэж ядаад хэзээ ч дахин хэлэхгүй байх гэж байсан энэ үгээ өөрийн мэдэлгүй хэлчихээд байна. Тэнэг аавыгаа өршөө гэж хэлэхгүй ээ хаа ч байсан хамаагүй миний охин сайн, сайхан л амьдарч байвал миний энэ насны хүсэл минь тэр. Одоо би чамайг ямар амьдарч байгааг бас амьд байгааг чинь нүдээрээ харлаа үхэхэд ч харамсах юм алга охин минь – Намайг хайж үзсэн үү?, Үгүй ээ намайг яаж амьдарч байгаа талаар ядаж нэг удаа бодож үзсэн үү та?, Нэг удаа ч болов харийн хүнд өгч явуулсандаа харамсаж үзсэн

үү? Намайг хүсээгүй байсан болохоор зүгээр л эд бараа шиг хэдэн төгрөгнөөс болоод нэг ёсондоо зарчихсан юмуу? Сондор энэ бүгдийг хэлж байхдаа хоолой нь зангирч нулимсаа арай ядан барьж байлаа. Баньд өвгөн хамрын тамхиа зогсоо зайгүй үнэрлэн Сондорын жаахан аялгатай ч үг нэр бүрийг нь ойлгон сонсож тэр бүртээ мөр нь чичрэн сууна. – Охин минь би чамд одоо юу гэж хэлэх билээ. Энэ бүхэн бүгд миний буруу, одоо чадах юм минь охин чинийхээ төлөө залбирах л үлдэж дээ. Чамайг би нэг ширхэг зоосоор солиогүй юм шүү … итгэх үгүйгээ өөрөө л мэд тэр үед тийм л юм болчихсон … ААВЫГАА УУЧЛААРАЙ … ингэж хэлэх эрхгүй ч ганцхан удаа уучлаарай гээд

доош харав. Сондор овоо тайвширав бололтой цүнхнээсээ нарийн тамхи гарган асаагаад – Одоо ингээд уулзлаа аав минь. Би уучлахгүй гээд ч яах билээ. Таныг уучлахгүй байгаад өнгөрсөн бүхнийг эргүүлж чаддаг бол би хэзээ ч уучлахгүй байх. За тэр яахав май энэ мөнгөөр өөртөө хэрэгтэй бүхнийг харамлалгүй аваарай, бас энэ гар утас дугаар нь энэ байна. Би тантай холбоо барьж байх болохоор битгий дугаараа солиорой. Одоо би явъя даа сайн сууж байгаа хэмээгээд ширээн дээр нь боодол 20000 төгрөг, гар утастай гаргаж тавиад босоход Баньд өвгөн мөн босон ирж – Яах нь вэ дээ миний охин. Надад чи минь амьд сайн сайхан амьдарч байгаагаа харууллаа энэ чинь л хангалттай, энэ мөнгөө ав аав нь гар утсыг нь харин авчихъя чамтайгаа дахин холбоотой байхын тулд – Зүгээр дээ, тэнэг ч гэсэн надад хүн болох хувь

бэлэглэсэн хүн шүү дээ та – За … за … охин минь дахиад уучлаарай аав нь чамайг ганцхан удаа үнэрлье тэгэх үү гуйж байна … хэмээн хурайшсан нүдээ гарынхаа араар арчин өөдөөс нь царайчлан харвал Сондор юу ч хэлэлгүй тонгойн зулай дээрээ үнэрлүүлээд машинаа асаан тоос татуулан хөдөллөө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *