
Дөл ширээ дүүрэн идэж, уух зүйлс захиалан Сондорыг хүлээн сууна. Хэлсэн цагаасаа хориод минут хоцорч байгаа түүнлүү нэг залгах гэснээ: “ Дөл минь яарахгүй шүү. Юун төлөө өөрөө эхэлж чамруу ярьж
уулзая гэсэн билээ. Хамтарч ажиллах хэвээрээ юу? гэлүү ямар ажил юм бол. Нэг бол Ойдовоос уйдаад надтай дотно болох гэж байна уу?, эсвэл миний танилын нүүр хэрэг болсон хэрэг үү? … за за ерөөсөө
мэдэх юм алга харж байгаад л болъё ” гэтэл ч хаалга онгойн Сондор ороод ирэв. – Хатагтай Сонду үдшийн мэнд та ийшээ … хэмээн найр тавин суухыг урив. Сондор ширээний ард суун бээлийгээ тайлан
ширээн дээр тавиад – Олон яриагаар яахав, та надтай ямарч ажил байсан хамтарч ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? хэмээн тулган асуувал Дөл – Тиймээ тэгэлгүй яахав. Бид чинь нэг л амьдрана,
хүн шиг л амьдармаар байна шүү дээ – Хүн шиг гэдэг нь? – Үгүй яахав хүний хэрэглэдэгийг хэрэглэж, өнгөтэй мөнгөтэй хүссэн үедээ хүссэн зүйлсээ хийх мөнгөнөөс хараат бус амьдрахыг л хэлж байна –

Мөнгөнөөс хараат бус амьдрал гэж байдаггүй юм даа за тэр яахав тэгэхээр ийм байна. Та миний хэлсэнийг бүгдийг нь сайн ойлгож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? – Тэгж бодож байна – Тэгвэл сайн байна. Аан тийм энэ зөвхөн та бид хоёрын нууц энэ нь Ойдов ч мэдэх ёсгүй гэсэн үг – Болж байна, уучлаарай хамааралгүй зүйл асууж байвал Ойдов та хоёр муудалцаа юу? үүнийг сонсоод Сондор нүдний шилээ аван өөдөөс нь цоо ширтээд – Энэ чинь юу гэсэн үг вэ? Ойдов бид хоёр жуулчинаар ирсэн хүлээж авсан хоёр өөр ямарч асуудал байхгүй – Ойлголоо тэгвэл би таны хувьд Ойдовоос илүү итгэлтэй хүн нь болж таарч байнаа даа хэмээн өөрийгөө тоон өмнөх вискинээсээ
хоёр жүнзэнд хундаглан барьвал Сондор аван өмнөө тавиад – Тиймээ, та надад зоригтой Ойдовын бодит төрхийг хэлж хамтарч ажиллах санал тавьсан. Энэ зоригыг чинь би үнэлсэн – Ок болж байна тэгэхээр би яг юу хийх ёстой болж байна? – Та нилээн их хэмжээний долларын ажил хийхэд бэлэн үү? – Нилээн ихдээ хэд орчим хэмээн баярлаж буйгаа арай ядан даран асуувал Сондор яарамгүй тамхи асаан амандаа зуугаад арагш болон түшлэгээ налан байснаа өмнөх вискинээсээ нэг балгаад – Нэг сая доллар … Дөл сонссондоо итгэж ядан
ууж байсан вис.киндээ хахан – Юу !!! Би буруу сонсоогүй биз дээ? хэмээн өөдөөс нь харвал Сондор хариуд нь инээмсэглэн толгой дохивол Дөл дааварлаад ирсэн хөлсөө арчин вискинээсээ нэгэнтээ том балгаад амаараа аагийг нь гарган ярвайснаа биеэ эзэмдэн: Ямар ажил юм бэ дээ тэгээд? – Хулгай … – Юу … хэмээн дахиад л цочин дуун алдвал Сондор – Би таниар хулгай хийлгэх гэсэн юм – Тэгээд би нэг сая долл.арын төлөө шор.онд суух болж байна уу ёстой болъё оо чи минь – Тэр таниас л шалтгаална. Эндээс хулга.йлаад авч чадвал шууд манай
Тайландад авах хүмүүс нь бэлэн байгаа таныг нисэх онгоцгоос буухад чинь тосож авна – Эндээс хулгайлаад Тайландад гаргана гэхээр их л том зүйл хулгайлах нь ээ янз нь – Та яг одоо хамтарч ажиллах үгүй шийдээ хэл тэгвэл би танд юу хулгайлах, хэрхэн яаж хулгайлах, мөн та хүсвэл Тайландад очоод тэндэхийн иргэн болж амьдарч болох орон гэр, ажил гээд бүгдийг нь зохицуулж өгөх болно. Мөн би өөрийгөө хэн бэ гэдгээ үнэнээр нь хэлье Дөл ингэнэ чинээ санаагүй байсан хүн гэнэтийн шийдвэрт толгой нь эргэн бодолд дарагдан сууна. Дөл шийдвэр гаргаж чадахгүй бодолд дарагдан суухыг харж байснаа Сондор түүнд хандан: – Дөлөө одоо чамд шууд шийдвэр гаргах хэцүү байвал би чамд бодох хугацаа өгье. Маргааш 12 цаг гэхэд надад
хариугаа хэлээрэй. Би бүгдийг төлөвлөсөн байгаа – Хэрэв би чадахгүй гэвэл яах билээ. Би чинь эх орондоо байгаа хүн – Өөрөө л мэд, надад алдах зүйл байхгүй. Харин чи амьдралаа өөрчилж болох боломжоо алдана гэсэн үг. Энд би багагүй хугацаанд амьдарлаа. Нэг сая доллар гэдэг энд тийм ч бага бус мөнгө гэдгийг мэдсэн. Манай тэнд ч адил, дээрээс нь би тэнд амьдрах нөхцөл, ажил хүртэл бэлдэж өгч чадна … чиний хэлсэнээр хүн нэг л амьдрана – Хүлээгээрэй … тэгэхдээ би чамд яаж итгэх юм бэ, надад тэр бүх боломжийг хангаж өгч чадна гэдэгт? – Би Тайландын “ Үнэгэн гүйдэл ” бүлэглэлийн толгойлогч. Үүнийг сонсоод Дөл ганцаараа тачигнатал инээж байснаа гэнэт санаа нь зовон – Уучлаарай хатагтай Сонду … би … би сая үнэхээр инээдээ
барьж чадсангүй гэнэт кинонд тоглож байгаа юм шиг санагдаад уучлаарай … хэрэв тийм бол энд одоо том том биетэй, хар нүдний шилтэй, бие хамгаалагч хар залуус байх ёстой биз дээ … ха ха ха Сондор Дөлийг инээж дуустал тэвчээртэй хүлээн дахин нэг тамхи асаан сууж байснаа цүнхээ уудлан тамхины асаагуураас ялимгүй том гар буу гаргаж ирэн ширээн дээр тавиад – Үүнийг бас тоглоомон буу гэх үү шалгаад үзэх юмуу? хэмээн хоёр хөлийнх нь дундуур барин өөдөөс нь цоргин хартал Дөл сандран – Энэ энэ чинь юу болоод байнаа хатагтай Сонду … уучлаарай би … манайд ийм юм байдаггүй болохоор … бас таныг эмэгтэй болохоор … хэмээн урд хойно нь оруулан хэлээд хоёр гараа өөрийн мэдэлгүй дээш өргөвөл Сондор – Маргааш 12 цагт
манайд уулзая хэмээгээд гараад явчихав. Сондорыг гарсаны дараа ч Дөл тайвширч чадалгүй гар нь салгалан өмнөө хийж тавьсан бүхнийг холин ууж тамхи хэдийг ч угсруулан татав тэгж тэгж арай гайгүй тайвшираад ирэв: “ Новш гэж би хэнтэй орооцолдчихов оо. Ингээд би болилоо гэхэд намайг үхэл хүлээж байгаа нь тодорхой юм байна. Нэг бол баян тансаг сайхан амьдрал үгүй бол үхэл. Одоо би боломжийн ажил хийж гайгүй цалин авдаг ч өөрөөсөө илүү гаргаж чадахгүй байгаа минь үнэн. Сондорын ярьсан үнэн бол би тэнд очоод тэдний “ Үнэгэн гүйдэл ” бүлгэмийн гишүүн болчихвол ёстой нөгөө кинон
дээрээс хардаг шиг амьдрах юм бишүү. Бодоод байх нь ээ мэдээж бага хэмжээний мөнгөний төлөө ийшээ ирж ийм их зардал гаргах хүн байх уу? Надад өөр сонголт үлдээгүй нь ойлгомжтой боллоо. Аан нэг бодлын ардаа санаа зовж санаж тэмүүлэх гэр бүл, үр хүүхэд байгаа биш. Хэдэн жил тэнд нь байж хөл гараа олчихоод хүссэн газраа явж байх нь чиний хүсэл мөрөөдөл биш гэж үү Дөл минь. Харин энэ тухайгаа Ойдовт хэлэх үү яасан нь дээр вэ? Сонду бол хэрэггүй ганцхан чамтай л хамтармаар байна гэж байсан. Хэлээд хамтарч ажиллана гэвэл мөнгөө хоёр хувааж л таарах байх. Бүгдийг төлөвлөсөн байгаа гэсэн юм чинь ганцаараа л зүтгье болох л биз ”

хэмээн шийдвэрээ гаргаад сая уртаар амьсгаа аван ирээдүйн сайхнаа төсөөлөн нэгэнт захиалсанаа ганцаараа дуусгаж барахгүй тул найзуудаа дуудан их ажлын өмнө энэ оройг ёстой зад наргин өнгөрөөхөөр шийдэв.