Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “8-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
1
486

Ойдов замын туршид Сондортой юм ярихыг хүсэж байсан ч хэрхэн юунаас эхэлж ярихаа мэдэхгүй бас ч гэж Сондорыг ажин гагцхүү жолоогоо мушгин явна. Сондор Баньд өвгөнийг төрсөн эцгээ гэдгийг

мэдэхэд тэгж их цочирдсонгүй гагцхүү өөрийн төрсөн эх хэмээн итгэж явсан аавынх нь хэлсэнээр өргөж авсан Тайланд ээжийгээ өөрийн төрсөн эх биш гэдгийг дуулаад ингэж цочирдоно чинээ үнэндээ

санасангүй. Ойдов хэт удаан энэ чимээгүй байдалд тэвчээр нь барагдав бололтой – Сондороо чи зүгээр биз дээ хэмээн Англиар асуувал Сондор өөдөөс нь тийм гэхийн тэмдэггүй нүдээр хараад – Би

чиний хувьд ажлын хамтрагч хатагтай Сонду, тиймээс надтай хүндэтгэлтэй хандаарай – Ойлголоо уучлаарай хатагтай Сонду – Өвгөний хэлсэн Хийд одоо дөхөж байна уу? – Барагцаагаар бол бараг л

ирж байх ёстой – Чи итгэлтэй байна уу, дахин төөрөөгүй гэдэгтээ – Тиймээ надад маш сайн зааж өгсөн, тэр тэр харж байна уу хэмээн баярлан хуруугаараа заавал яах аргагүй хашаан дотор хийд бололтой

нэг байшин харагдав. Яваад очвол хүн байгаа шинжгүй хаалга нь цоожтой байсанд Ойдов манаач дээр нь орон учраа хэлэв бололтой нэг өвгөнийг дагуулан гарч ирээд гараараа даллан Сондорыг дуудав. – Энэ Баньд өвгөний хэлсэн гандан хийд мөн гэнээ хатагтай Сонду. Би таныг жуулчилж яваа хаа холоос манай улсад зочилж ирээд танай хийдийг үзэхээр зорьж ирлээ гээд таван цаас манаачид нь өгч байж үзэхээр боллоо – Энэ байнга цоожтой байдаг хэрэг үү? хэмээн Сондор асуунгаа хашаан доторх зураг авч байтал Ойдов – Ном хурах үедээ л онгойдог бусад үед бол цоожтой байдаг гэнээ – Хурал хэдийд, хэдэн

удаа, ямар хугацаатай болдог юм бол? – Яг тогтсон хугацаа гэж байхгүй ээ. Сар бүрийн билгийн тооллын сайн өдөр л хуралддаг хэмээн манаач өвгөн хэлээд хаалга онгойлгов. Сондор, Ойдов хоёр дотогш ороод ёсыг бодон их тахилын өмнө мөргөтөл Ойдов – Сонду хатагтай та тэрийг хардаа хэмээн хуруугаараа заасан зүгт харвал яг л Баньд өвгөнийд байсантай ижил алтан бурхан байх нь тэр Сондор бушуухан зургийг нь бүр тодоор авахаар ойрттол манаач өвгөн – За та хоёр минь болсон бол гарч үз хэмээн хаалган дээрээ хүн хүрээд ирэх вий гэх шиг цааш харан хэлтэл Сондор ямарч нүүрний хувиралгүй ч баярлаж буй нь

нүдэн дээр нь илт. Тэрээр манаач өвгөнд хандан – Ахаа уучлаарай би энийг гартаа ганцхан удаа барьж адис авч байгаад зурагаа даруулчихъя тэгэх үү хэмээтэл өвгөн – Яаж болдог юм хүүхээ, энэ чинь манай шүтээн. Үүнийг сонсоод Сондор хэтэвчээ уудлан Ойдовт өгөөд нүдээрээ өвгөнлүү дохьтол Ойдов өгсөн хорин мянгатын дэвсгэртийг барин өвгөн дээр очин – Ах минь энэ хүүхэн гадаад хүүхэн. Бариад нэг зураг авхууллаа гэхэд гэсгээл нь байдаг бол энд л хүрнэ ш дээ. Та зүгээр хараагүй юм шиг л өнгөрөөчих бид хоёр тэгээд эндээс явлаа хэмээгээд мөнгөө өгвөл өвгөн өөрсдөө мэд гэх шиг мөнгийг нь аваад хаалганы гадна гаран зогсов. **** Сондор гэртээ угаасан зурагнуудаа

харан тамхи татан бодолд автан байснаа утсаа гарган дугаараа цуглуулж эхлэв. Нэг их дуудуулалгүй утсаа авахад нь “ Үнэг гүйж эхэллээ, төлөвлөгөөний дагуу ажилдаа ор. Миний явуулсан юмыг хурдан бэлэн болгоод ярьсанаараа өгч явуулаарай …” хэмээгээд утсаа таслан, өнөөх бурханыг барьж байгаад авхуулсан зургаа Тайландруу захиалгчруу явуулаад хаанаас хэрхэн яаж эхлэх талаараа бодон дэвтэрээ дэлгэн суулаа. Сондор тийнхүү сууж байснаа босон том өрөөнийхөө хананд байх номын тавиурын зүүн булангийн жижиг тавиур дээрээс нэгийг хайн бүгдийг нь буулгав. Тэнд Ойдовын түүнд өгсөн баримтууд л харагдана. Гал тогооны өрөөнөөс сандал авчиран

дээр нь гарч зогсоод тавиурлуу харвал түүний хайж байсан нэрийн хуудас цаад буланд нь хэвтэж байсанд аван дугаарлуу залгалаа. Дөл Сондугын талаар өөрийн чадах чинээгээр хайсан ч олигтой мэдээлэл байсангүй. Сонду урд өмнө нь Монголд ирж байгаагүй нь ямарч бүртгэл мэдээлэлд байсангүйд цухалдан ширээнийхээ ард: “ Сонду чи ингэхэд яг хэн юм бэ? Хаанаас юу шиншилээд энд хүрээд ирэв. Яавч нэг зүгээр жуулчин бишийг чинь би мэдээд байна. Тайланд гаралтай чинь үнэн болов уу? Ойдов гэж бүтэлгүй юм ядаж байхад юу ч мэдэж чадсангүй л гэх юм. Нэг бол та хоёр надаас нэг юм нуугаад байна уу? Ойдов оо хүү минь чи хэнтэй нь ажилаад байна. Уг нь бид хоёрын төлөвлөсөнөөр болж би чамайг очиж араар чинь тавих дүр эсгэсэнээр чамтай илүү дотно болсон баймаар юм. Дээр чи нэг хальт аавынх нь

талаар ярих гэж байснаа мэдэн будилаад булзааруулаад өнгөрсөнийг чинь намайг мэдээгүй гэж бодож байна уу? Сонду яаж ч бодсон анх чи бид хоёрын харж ярьж байсан шиг гэнэн баян нэгэн биш нь биш юмаа. За байз хэрэв Ойдов минь, найз минь чи надаас урваж байгаа бол би ч бас зүгээр л нэг ашиглуулаад өнгөрчих усан тэнэг биш гэдгээ харууламз. Нээрээ чи миний нэрийн хуудсыг тэр хатагтайн нүдэнд харагдахаар орхисон болов уу?, Хэрэв тэгсэн бол өдийд ярьмаар л юм. Нэгэн бол Ойдов гуай бас манийгаа маллаад байна уу??? ”. Дөл хичнээн олон янзаар бодоод аль ч асуултныхаа яг тохирсон хариултыг олж чадахгүй байгаадаа дэмий л бухимдан сууж байтал

утас нь дуугарав. Залгаж буй дугаарыг хараад нүүрэнд нь мишээл тодрон өөрийн эрхгүй баярлаж байгаа сэтгэлээ дарахыг хичээн аль болох тайван дуугаар – Өдрийн мэнд хатагтай Сонду? – Намайг гэж яаж мэдэв? – Би дуудлагыг чинь хадгалчихсан байсан юм л даа – Аан … уулзах хэрэг байна – Ойлголоо би одоо яваад очье – Манайд биш өөр газар хоёулахнаа – Ок, тэгвэл Ойдов байхгүй байна гэсэн үг үү? – Хоёулханаа, чи хамтарч ажиллахад бэлэн гэсэн байхаа? – Ок, ок би хэзээд бэлэн – Тэгвэл өөр хүн саад болохооргүй газар олоод надруу хаягийг нь мессэжээр явуулчих – Би очоод авах юмуу? – Хэрэггүй ээ уулзсанаа мэдэгдмээргүй байна. Би өөрөө хаягийг чинь хийж байгаад

яваад очье – Нээрээ та чинь хотод машин барьж байгаа гэлүү бүх зүйл ойлгомжтой Дөл дуудлага тасрахыг хараад: Ха ха ха … энэ чинь шүү дээ. Хаа газрын хүүхнүүд адилхан юм даа золиг гэж хэмээгээд ширээн дээрхээ хуман ажлынхаа өрөөнөөс гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *